2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
Ху Жинтаотай дээд хэмжээний уулзалт хийнэ
2008-04-9 өдөр 10:41

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ сарын 11-12-ны өдрүүдэд болох Воаогийн форумд оролцохоор БНХАУ-ын Гонконгийн засаг захиргааны тусгай бүсэд айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Форумд Монголоос гадна Пакистан, Танзани, Шри Ланка, Чили зэрэг таван орны Ерөнхийлөгч, Тонга улсын хаан, Австрали, Швед, Казахстан, Катарын Ерөнхий сайд гээд арваад орны төр засгийн тэргүүн, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга оролцох аж. Энэ жил БНХАУ-ын өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхэлсний 30 жилийн ой тохиож байгаа учраас тус улс уг форумд өндөр ач холбогдол өгч байгаа юм байна. Тиймээс зохион байгуулагчдын урилгаар уг форумд оролцож байгаа Монгол Улсын төрийн тэргүүн энэ үеэр Хятадын дарга Ху Жинтаотай хоёр улсын дээд хэмжээний уулзалт хийх аж. Хөрш хоёр улсын дээд хэмжээний уулзалт, форумд оролцож байгаа гол зорилго нь хоёр талын хооронд уламжлал болон тогтсон дээд, өндөр хэмжээний айлчлал, яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалахад чиглэгдсэн. Мөн харилцан итгэлцэл, ойлголцлыг бататгах, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бүх салбарт хөгжүүлэх аж. “Ногоон Ази” сэдвийн дор явагдах энэ удаагийн форумын нээлтэд Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үг хэлж Монгол Улсын байр суурийг илэрхийлэх юм байна. Үүнээс гадна Амбан захирагчтай яриа хэлэлцээ явуулж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаас гадна, дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудын Ази, Номхон далайн салбаруудын болон Гонконгийн Хөрөнгийн биржийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох аж. Ташрамд дурьдахад, Монгол Улс Боао форумыг санаачлагч анхны 26 орны нэг учраас Ерөнхийлөгч асан П.Очирбат 2001-2003 онд болсон уулзалтуудад оролцож байжээ.

 
Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •