Урлагийнхан сүүлийн үед хийн дасгал, бясалгал хийж стрессээ тайлдаг болжээ. Тэд гал болж хэд хэдээрээ Туул голын эрэг дээр очиж бясалгалаа хийдэг юм байна. Өглөө болгон үүрийн таван жингээр Сосорбарам гавьяатын гал Туул голын эрэг дээр бясалгалаа хийдэг. Со-гийн хажууд өглөө болгон атийсан өвөрмөц нэгэн эр бясалгал хийн нүдээ аниад сууж байгаа нь их содон харагдана. Энэ эрхэм бол нөгөө “донж”-ийн Төгөлдөр. Гэхдээ “донж” Төгөлдөр Сосорбарам гавьяатын хажууд донжгүй харагдаж байгаагаа ч анзаарах сөхөөгүй нүдээ аниад суудаг. Тэднийг бясалгалаа хийж дуусаад цэвэр агаарт ойр зуурыг хөөрөлдөж байгаад буцахад үд дундын алдад хип хоп хувцастай бондгор эр нойрмог гүйж таарна. Энэ эр бол үд дунд унтаад үхрийн дуунаар сэрж байгаа “Х-ТҮЦ”-ийн Онон юм билээ. Жүжигчид үд болтол унтахаа болиод бясалгалаар алжаалаа тайлдаг болчихоод байхад Онон л хуучин зуршлаасаа салж чадахгүй унтаж унтаж, үд дундын хэрд ганцаараа бясалгал хийхээр гол руу гүйчихдэг болжээ. Хуучин зуршлаа хаяхад Ононд их л хэцүү байгаа бололтой, үүрийн таван жингээр явсан нөхөдтэйгээ нийлтлээ удах бололтой.
Hi, nice post. I have been wondering about this topic,so thanks for writing. I’ll certainly be coming back to your posts. Keep up the good work