2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
Нийслэлийн ИТХ-ын 36 суудлыг МАХН-аас нэр дэвшигчид авчээ
2008-12-5 өдөр 10:29

Д.Дорж
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болж өндөрлөсөн. Дахин сонгууль таамаглаж байсан шиг ирц хүрэхгүйн зовлонг амссангүй элдэв маргаан будлиан гомдол ч төдийлэн гарсангүй.

Ерөнхийдөө сайн зохион байгуулалттай болсон гэхэд болохоор байв. Баянзүрх дүүргийн сонгогчдын ирц 76.1 хувьд хүрсэн нь хамгийн өндөр байсан бол хамгийн бага ирц Налайх дүүрэгт 57 хувьтай байжээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд долоон намын 165 нэр дэвшигч, 42 бие даагч, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд таван намын 314 нэр дэвшигч, 49 бие даагч өрсөлджээ. Нийслэлийн 446 мянган сонгогчийн 286 мянга нь сонгуульд оролцож саналаа өгснөөр ирц 65.6 хувьд хүрч, сонгууль хүчинтэйд тооцогдсон. Сонгуулийн ирц хүрэхэд хаана хаанаа эрвийх дэрвийхээрээ ажилласан гэнэ.

Нийслэлийн сонгуулийн хороо сонгогчдод тээврийн үнэгүй үйлчилгээ үзүүлж, үүрэн телефоны компаниуд зохих хэмжээнд сонгуульд оролцохыг хэрэглэгчиддээ уриалж дэмжлэг үзүүлжээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 суудлын 36-г нь МАХН-аас нэр дэвшигчид авч АН-д есөн суудал очжээ. Чингэлтэй дүүргийн зургаа, Баянзүрхийн ес, Налайх, Багахангай, Багануур, Налайх дүүрэгт МАХН-аас нэр дэвшигчид багаараа ялсан. Сонгинохайрхан дүүргийн зургаан суудлын дөрвийг МАХН, хоёрыг нь АН, Сүхбаатар дүүргийн зургаан мандатын дөрвийг МАХН, хоёрыг АН, Хан-Уул дүүргийн зургаан суудлын тавыг АН, нэгийг МАХН, Баянгол дүүргийн зургаан мандатын тавыг МАХН, нэгийг АН-ын нэр дэвшигч албан ёсоор аваад байна. МАХН нийслэлд төдийгүй дүүргүүдийн Иргэдийн хурлуудад ч үнэмлэхүй ялалт байгуулсан. Дахин сонгууль явагдсан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 суудлыг МАХН-ын нэр дэвшигчид, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 суудлын 31-ийг МАХН, дөрвийг нь АН, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 суудлын 23-ыг МАХН, 12-ыг нь АН-аас нэр дэвшигчид авлаа. Ийнхүү дахин сонгууль өндөрлөж нийслэлийн төсөв батлахаас эхлээд олон чухал асуудал хүлээгдэж байна.
Нийслэл болон дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр үнэмлэхээ гардан авна. Энэ сарын 20-ны дотор Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд хуралдаж Иргэдийн хурлаа албан ёсоор байгуулж дарга, Засаг дарга нараа сонгож дараагийн ажилдаа орох учиртай.

 
Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •