2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
С.ГАНБААТАР: Хямралын буруутан нь хөдөлмөрчид биш байгаасай
2009-03-2 өдөр 10:10

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр МҮЭХ-ны тэргүүлэгчид болон салбар хороо, аймаг, нийслэлийн ҮЭ-ийн хорооны дарга нарыг хүлээн авч уулзан эдийн засгийн хүндрэл, санхүүгийн хямралын үед төр, засгааас авч байгаа арга хэмжээ болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар мэдээлэл хийж харилцан санал солилцлоо.
МҮЭХ-ны С.Ганбаатар Ерөнхий сайдад хандаж санхүү, эдийн засгийн хүндрэл хямралын буруутан нь хөдөлмөрчид битгий байгаасай хэмээгээд төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар бууруулна гэсэн шийдвэрээ эргэж хараасай, гурван талт хэлэлцээрийн болзлоо харгалзан цахилгаан дулааны үнийг нэмэхгүй байхыг бодолцоорой хэмээн хүслээ.
Ерөнхий сайд: -Монгол Улсад эдийн засгийн бууралт, санхүүгийн хүндрэл бэрхшээл нүүрлэчихээд байна. Дэлхий дахинд нүүрлэж эхэлсэн бодит хямралын хаялага нь манай улсад 2008 оны тавдугаар сараас мэдрэгдэж аж ахуйн нэгжүүдэд зээл олгох явдал эрс саарч эхэлсэн. Манай Засгийн газар 2008 оны есдүгээр сарын 19-нд байгуулагдаад энэ хямрал бэрхшээлийн үед ард иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндүүлэхгүй, хүндрэл бэрхшээлд өртүүлчихгүй байхын төлөө хийх ажлынхаа талаар хуулийн төсөл боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Иргэдийн мөнгөн хадгаламжийг төрөөс баталгаажуулж эрсдлээс хамгаалах арга хэмжээ авсан нь зөв алхам боллоо гэж гадаадын санхүүгийн байгууллага болон мэргэжилтнүүд, манай иргэд үнэлж байна. Гэвч”Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа саарч, ашиг орлого нь багасч, Төмөр замын ачаа тээврийн хэмжээ буурах гэх мэтээр олон салбарт бэрхшээл үүссэн нь хямралыг даван туулахад  хүндрэл үүсгэлээ. Иймээс хямралыг даван туулах төлөвлөгөө болон төсвийн тодотголоо УИХ-д өргөн барилаа. Юуны өмнө дотоод нөөц бололцоогоо сайн ашиглахыг зорьж байна. Төсвийн алдагдал 6 хувьтай байхаар тусгагдсан бол одоогийн байдлаар 10-13 хувьд хүрэх төлөв байна.
Бэрхшээлийг даван туулахын тулд хөрөнгө оруулалтыг багасгах, урсгал зардал буюу бараа үйлчилгээний зардлыг бууруулах, төрийн өндөр албан тушаалтан болон төрийн албан хаагчдын цалинг 20-30 хувиар танах гэх мэт олон арга замаар төсвийг тэнцвэржүүлэх бодлого баримталж байна.
Манай Засгийн газар энэ хямралын үед юуны өмнө иргэдээ хоол хүнсээр хомсдуулахгүй байх, гэрэл дулааны үнийг нэмэгдүүлэхгүй бас дутаахгүй байх, ажлын байрны цомхотголд өртүүлэхгүй байх, банк санхүүгийн тогтолцоог хэвийн болгож, мөнгөний эргэлтийг хурдасгах, дотоодын үйлдвэрлэгчид болон малчдадаа дэмжлэг үзүүлэхийн төлөө бүх бололцоогоо дайчлан ажиллахыг чармайж байна хэмээн ярилаа. Дараа нь Засгийн газар ҮЭ-ийн байгууллагын хамтын ажиллагааны талаар саналаа хэлж гурван талт хэлэлцээрийн үр дүнгээ дүгнэх, дараагийн хэлэлцээрт бэлтгэх талаар үүрэг өгөв.
Уулзалтад НХХ-ийн сайд Т.Ганди оролцсон бөгөөд уулзалтын төгсгөлд ҮЭ-ийн холбоодын зарим дарга Ерөнхий сайд С.Баяр, сайд Т.Ганди нарт санал тавьж хариулт авч байсан.

 
Сэтгэгдэл ( Нийт 6 сэтгэгдэл )
  1. Ганбаатар дарга бидний төлөө чанга дуугарч байгаад баярлаж бна. Одоо бидний найдвар та нарт л бна шүү. Наад Баяр чинь юм ч мэдэхгүй, цаад хэдээсээ болон биднээс үхтэл айсан, худлыг бол юу ч гэж хэлж чадах амьтан байна. Мүлүхгүй энэ хэвээрээ байвал эднийг огцруулаад арай дээр засагтай болгож өгөөч Ганбаатар даргаа. Та бол чадна, өөр хэн чадахыг мэдэхгүй, хандах хүн байхгүй

  2. ganbaatar dargaa ganbaatar dargaa chi esvel teneg esvel zalihai luivarchin ,ymar ch tohioldold sain hun bish.
    Bayar ni ch Bayar tertei tergui valutiin hanshnii zuruu avch baigaa tsalingii ni 20 bitgii hel %-aar uneguiduulj baihad demii yum hiij Hogiin luivarchidad ard tumnii tuluu uhen hatan temtsegchiin dur esguuleh bololtsoo olgoj baidag.There is no more room for mistake Mr.Prime Minister.

  3. hamag gazar nutagaa zarj ideed duuslaa eronhiilogchoo…. ard tumen bid haashaa tsagaachlah be? yasan hanaj tsaddaggui yum be?

  4. so ulsad avilgal avsan hun yamar hund yal avdagiig bainga solongosiin tv geer gargah yum. mgl iin avilgal avsan darga nariig tegej tv geer gargaj boldoggui yum bh daa.

  5. MONGOLIIN GANTS NAIDWAR ERDENET VILDWERIIG DEMJEED JUIWARCHIDAAS HARIYALALGVI BOLGOOD AJILHAD BID BERHSHEELIIG TUULAAD GARNADAA!

  6. Ganbaatar erunhiilugchuu bid taniig demjdeg

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •