2010 оны 09 сарын 10-ны өдөр, Баасан гараг
Оюутолгойн гэрээ олон буруу жишиг тогтоох нь
2009-04-14 өдөр 09:24

Гэрээг 30 жилийн хугацаатай байгуулж байгаа мэт харагдавч 70 жилээр байгуулж байгаагаас өөрцгүй

Дөрөв таван жилийн өмнөөс яригдаж эхэлсэн Оюу толгойн орд газрыг ашиглах Айвенхоу майнз, Монголын засгийн газар хоорондын гэрээ энэ хавар батлагдах нь тодорхой болоод байгаа. Өнгөрсөн жил үүдэд энэ гэрээ монголын талд ямар ч ашиггүй, нэг талын эрх ашгийн төлөө хийгдэх гэж байна гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар өнөөг хүрсэн юм. Харин энэ жил “эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед л энэ ордыг ашиглахгүй бол болохгүй” гэсэн мессэжийг хүчтэй тарааж, иргэдийн тархийг угаасан болохоор тийм ч хүчтэй эсэргүүцэл гарахгүй нь бололтой.
Намрын чуулганы төгсгөлд яаруу сандруу оруулж ирсэн уг гэрээнд хуудуутай зүйл нэлээд байсан тул дахин ярилцаад хаврын чуулганд оруулж ирэх үүрэг өгсөн. Харин энэ гэрээ өмнөхөөсөө нэг их дээрдэхгүй талаар эх сурвалжууд ярьж байна. Энэ гэрээнд байгаа хуудуутай заалтуудын талаар мэргэжлийн хүний ярьсныг сийрүүлэн хүргэж байна.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувьд 30 жилийн хугацаатай байгуулж байгаа мэт харагдавч дахин хоёр удаа, тус бүр хорин жилээр сунгах боломжтой байгаа нь үндсэндээ 70 жилээр гэрээг байгуулж байгаагаас өөрцгүй сонстож байна. Энэ гэрээний хугацааг хуулиар биш гэрээгээр тогтоох байгаа.

Тусгаар улсын татвар ноогдуулах эрхийг хязгаарлаад зогсохгүй Засгийн газрын боломжийг хаажээ

Татварын харилцааны хувьд гэрээний нөхцлүүд нь хөрөнгө оруулагчийг дээд зэргээр хамгаалж, харин Монгол Улсын үүрэх эрсдэл хэт өндөр байхаар байгаа юм. Татварын хувь, тооцох аргачлалыг гэрээнд заасан нөхцлөөр тогтворжуулахдаа хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл ирээдүйд үүсвэл, тухайлбал татварын хувь хэмжээ буурвал тус таатай нөхцлийг хөрөнгө оруулагч эдлэхээр заасан ч татварын орчин хөрөнгө оруулагчийн татварын ачааллыг нэмэгдүүлсэн хууль тогтоомж гарсан тохиолдолд түүнд ийм өөрчлөлт хамаарахгүйгээр заасан нь нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан байгааг харуулж байна.
Мөн “Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын хууль тогтоомжид зааснаас өөрөөр заасан бол хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн утгатай заалт байгаа нь татвар ноогдуулахдаа тэгш, үл ялгаварлах зарчмыг баримтлах үзэл санаатай зөрчилдөж байгаагаас гадна цаашид хөрөнгө оруулагчдад гэрээгээр дамжуулан хуулийн шаардлагыг биелүүлэхгүй байх сонирхлыг төрүүлж, төрийн холбогдох албан тушаалтнуудад ихээхэн хэмжээний эрх мэдлийг олгож байгаа явдал гэж үзэхээр байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний хоёрдугаар хавсралтад “Нөөцийн ашгийн нэмэлт төлбөр”-ийн тухай дэлгэнгүй тайлбарласан ч 1.4-р заалтад “хөрөнгө оруулагчийн төлөх ёстой бүхий л татварын хэмжээ нь татвар ноогдуулах нийт орлогын 68 хувиас ил үүгүй байна” гэж тухайн жилд ногдуулах ногдуулж болох бүх татварын дээд хэмжээний хязгаарыг тогтоосон нь тусгаар улсын татвар ноогдуулах эрхийг хязгаарлаад зогсохгүй бүтээгдэхүүний үнэ өндөр үед хэвийн ашгаас давсан “гэнэтийн”, эсвэл “өндөр” ашгийн татвар авах Засгийн газрын боломжийг хааж байна. Мөн нөгөө талаас төлөх ёстой татварын доод хэмжээг зааж өгөөгүйг санах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч үндсэндээ хайгуулын, үйлдвэр барих, үйл ажиллагааны зэрэг бүх хөрөнгө оруулалт, зардлаа бүрэн нөхөж болохоор татварын дэглэмийг тус гэрээгээр тохирч буйг тооцвол энэ нь бас л нэг талд үйлчилсэн хэрэг гэж үзэхээр байна.
Ноогдол ашгаа хөрөнгө оруулагч хил давуулан гаргахад авах ёстой суутгал татварыг ноогдуулахгүйгээр тохирсон байна. Энэ татвар нь аль ч улсад байдаг. Өмнөх гэрээний төсөлд байгаагүй учир энэ удаа ч авахгүй байхаар тохиролцсон гэх тайлбар нь УИХ-ын 40 дүгээр тогтоолд заасан өнөөгийн үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд гэрээг байгуулах удирдамжаас шууд зөржээ.
Алдагдлыг ирээдүйн татвар ногдох орлогоос хасч тооцох тухайд өнөөгийн татварын хууль тогтоомжийн дагуу дараагийн хоёр жилд шилжүүлж тооцох, харин шилжүүлэх алдагдлын дээд хэмжээ төлөх татварыг 50 хувиар хязгаарласан хуулийн заалтыг зөрчиж, дараалсан найман жилийн туршид ямар нэгэн хязгаарлалтгүйгээр алдагдлаа ирээдүйн ашгаасаа нөхөх бололцоог олгосон байна. Ингэснээр цаашид бусад компани ч татварын энэ заалтыг биелүүлэхгүй байх үндэслэл бүрдэж болох юм.
НӨАТ-ын тухай хуулийн 13.1.13-т “борлуулсан алтыг НӨАТ-аас чөлөөлнө” гэж заасан байгаа. Харин гэрээний төсөлд НӨАТ-ыг тэг хувиар тогтоохоор заасан байна. НӨАТ-аас ямар нэгэн байдлаар хөнгөлөх тохиолдолд чөлөөлөх хэлбэрийг сонгох нь оновчтой. Учир нь тэг хувилбараар тогтоосон НӨАТ-ын хувьд компани бусдаас авсан бүтээгдэхүүний үнэд шингэсэн НӨАТ-ыг эргүүлэн авах юм. Оюу толгойн төслийн хувьд алтандаа НӨАТ-ыг тэг хувиар төлөх тохиолдолд бусад алтны компани ч чөлөөлөх бус тэг хувийг төлөх сонирхолтой байх болно.
Татвар гэдэгт торгууль зэрэг ногдох орлогоос хасагдахгүй зүйл орсон байна. Тухайн компанийн төлж байгаа бус, хувь хүний орлогын татвар, нийгмийн даатгал зэргийг ч “татвар” гэсэн нэр томьёонд оруулж, хөрөнгө оруулагчийн татварын ачаалал мэтээр үзүүлсэн байна.

Төрийн өмчийн 34 хувийг ирээдүйд өөрийн хувьд ногдох ноогдол ашгаас хүүтэйгээр тооцохоор тохиролцжээ

Зөвхөн Оюу толгойн ордын хувьд гэрээ үйлчлэх тусгаарлалтыг тодорхой хийж өгөөгүй нь цаашид гэрээнд Оюутолгойд хамааралгүй хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хамаатуулах боломжийг олгож байна. Хөрөнгө оруулагчийн Монголд явуулах бусад үйл ажиллагаа, бусад эрэл хайгуул, орд газрыг ашиглах үйл ажиллагааг ч зохицуулахаар байна. Оюу толгойн орд газрыг ашиглахад л, өөрөөр хэлбэл өнөөдөр олгогдсон байгаа гурав хүртэлх ашиглалтын лицензийн хувьд л уг гэрээ үйлчлэх ёстой. Харин гэрээн дэх заалтууд энэ тал дээр бүрхэг байна. Тухайлбал, “ашиглалтын лиценз” гэдэгт олгогдоод байгаа гурван ашиглалтын лиценз дээр нэмж лиценз авах боломжийг тусгасан байна.
Монгол Улс өндөр хүүтэйгээр их хэмжээний зээл авах нөхцөлтэйгээр компанийн 34 хувийг худалдан авч байгаа нь ирээдүйд төсөвт хүндээр нөлөөлж, эдийн засгийг уул уурхайгаас улам хүчтэй хамаатуулах шийдвэр болжээ. Төрийн өмчийн 34 хувийг ирээдүйд өөрийн хувьд ногдох ноогдол ашгаас хүүтэйгээр тооцохоор тохиролцжээ. Харин хүү нь 9.9 хувь дээр АНУ-ын инфляцийн үзүүлэлт болох хэрэглээний үнийн сагсын нэгэн хэмжүүрээр авахаар болжээ. Энэ хүү дунджаар 3-4 хувийн хэмжээтэй байдаг тул үндсэндээ 13-14 хувийн хүүтэйгээр оруулах хөрөнгө гэж байгаа таван тэрбум ам.долларын 34 хувь болох 1.7 тэрбум ам.долларын зээл авах асуудал уг гэрээг баталснаар баталгаажих юм.
Энэ нь том хэмжээний урт хугацаатай зээлийн хувьд эргээд Монгол Улсын хувьд хэтэрхий үнэтэй, ихээхэн дарамт болох өндөр магадлалтай. Түүнчлэн урьдчилгаа төлбөр 125 сая ам.доллар авна гэж танилцуулж байгаа ч хөрөнгө оруулалтын гэрээнд уг төлбөрийг заавал авна гэсэн заалт байхгүй ба энэ төлбөрийг ямар үнээр буюу хүү төлж авах нь тодорхойгүй байна.

Олон нийтэд гэрээний талаар туйлын хангалтгүй мэдээлэл өгч, төөрөгдүүлж иржээ

Дээрх асуудлуудаас гадна байгаль орчны, усны, дэд бүтцийн зэрэг олон асуудал байгаа нь ойлгомжтой. Бусад анхаарал татаж байгаа асуудлаас нэгийг дурдахад Оюутолгойгоос Гашуун сухайт хүртэл зам барих ба уг замын засвар үйлчилгээг Монгол Улсын Засгийн газар хариуцахаар байна. Компаниас өөр цөөн тооны байгууллага, хүн ашиглах, мөн ашигласан ч төлбөр төлөх магадлалтай уг замын засвар үйлчилгээг төр хариуцах нь тохиромжгүй юм. Тэр тусмаа уг замыг барих зардал нь хөрөнгө оруулагчийн татвар төлөх орлогоос хасагдан тооцох билээ.
Монгол Улс уг гэрээг байгуулснаар татварын, ашигт малтмалын зэрэг олон хуульд өөрчлөлт оруулахад хүрч байна. Ингэхдээ цаашид байгуулагдах гэрээнүүд ч хуулиас давсан эрхтэй байх үндсийг бүрдүүлж байна. Мөн Монгол Улс хөрөнгө оруулагч компанийн 34 хувийн хувьцааг арилжааны нөхцлөөр, өндөр хүүтэйгээр зээлж авч байгаа бөгөөд үүний төлөө хөрөнгө оруулагчид хөнгөлөлт үзүүлэх, буулт хийх үндэслэл байхгүй юм. Гэсэн хэдий ч үйлчилж байгаа хууль тогтоомжоос давсан олон хөнгөлөлт чөлөөлөлтийг хийсэн нь харагдаж байна.
Мөн УИХ-аас өгсөн удирдамжид “Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээр хийх ажлыг ил тод явуулах”-аар заасныг Засгийн газар огт биелүүлээгүй. Тухайлбал, олон нийтэд гэрээний талаар туйлын хангалтгүй, бүр худал мэдээлэл өгч, төөрөгдүүлж ирсэн. Жишээ нь, хөрөнгө оруулагчийн 34 хувийг шууд эзэмших болсон гэж мэдэгдэж байсан ч уг хувийг өндөр хүүтэйгээр худалдаж авч байгааг мэдэгдээгүй.
Иймэрхүү эгдүү хүрэм олон зүйл энэ гэрээний ард байгаа аж.

Х.Уянга

 
Сэтгэгдэл ( Нийт 25 сэтгэгдэл )
  1. Xort Bob Xogiin Mongol

  2. duugarsan humuusiig n gantsad suulgana gej ailgaad baihaar hen ch duugarah bilee dee. eronhiilogchiin songuuliin daraa shuud batlagdana daa naad geree chine.

  3. yawar zewuun bnaa. ene ih hurlin 76 gahainuud odoo bolimoor yum. hagarch uheh boloogui yu. ta nar 30 jil naanaa cuuna gej baihgui ni oilgomjtoi ard tumnee bodoochee. uursudduu ashigtai l bol Mongol uls sununu uu sergene ta nart yamarcg hamaagui boljdee huurhii.Mongoloo gesen setgeltei yum hiih humuust suudlaa tawij ugtsuguu ta nar odoo idej uuj hanaa biz dee. gahainuudaa. naad gereegee boli!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ard tumnee malaas door uzej baigaa ta nar shig erh barigchid haana ch baihgui gedgiig odoo medeh tsag bolsondoo. odoohondoo ta nar yadarsan ard tumneeree togloj, tarhigiig ni buruu zuileer ugaaj, uursduu l beljij hahuuliin har tulam bolj baigaa biz dee. ta narin hiisen uil lai ur huuhded chini hurne dee. hahaj uheesei!!!!!

  4. bas minii uur ix hurev.

  5. манай хэдэн томчууд айванхоугийн хэдэн хувьцаанд дөнгөлөгдчөөд яаж ч чадахгүй бэмбэгнээд байх юм. Хамтарсан компани байгуулаад тэрнийхээ 51 хувийг монголд авчихвал наад хэдээс чинь илүү мөнгөний нүх гарахыг бодооч малнуудаа. өнөөдрийн өөхнөөс маргаашийн булчирхай гэдэг билүү. 51 хувиа монголдоо үлдээж чадвал та нарт дараа нь мөлжүүр болно шүү Эрхэм УИХ-ын гишүүд, яамдын хэдэн ухна, зарим нэг адгийн эрлийзүүдээ. оюутолгой блог гээд хайвал миний блог олдоно. Тэнд оюутолгойг яаж ашиглах гарцыг бичсэн байгаа. Сэтгээч дээ малнуудаа

  6. Монголчууд босох л хэрэгтэй дээ,,энэнээс өөр зам үлдээгүй байна,,миний ч уур хүрч байна ,,төр засгийн эрхэнд гарчихаад дандаа худлаа ярьж хуурч мэхэлж манийгаа доромжилно энэ хар шуналын дэвнүүд,,,Маш муу гэрээ байгуулчихаад энэ гэрээг батлахгүй бол 1500000 төг өгөх боломжгүй гэж ичихгүй хэлж байгаа юм даа С,Баяр -худалч ,,,С,Баяраа Монгол улсад ашигтай их сайн гэрээ байгуулаадах бид таны амалсан 1500000 төг-г авахаа больоё яршиг ,,өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг,,Ингэж ард түмэн хүсэхээр энэ худалчууд юу гэхийн харах юм сан,,Ерөнхий сайдаас тэгээд асуучих сурвалжлагч олдоггүй юм байх даа,,

  7. Юун сая ,сая таван зуу вэ? Болиоч дээ. Хоер хулгайч намын сонгуулийн шоу.

    Харин одоо энэ 2 наманцарын хамтарсан засгийн газар энэ гэрээгээ ашигтай байгуулж чадахгүй бол бүрмөсөн боль.

  8. Yaraltai baiguulakh kheregtei. Kharin ch sanasaniig bodwol sain geree bolson baina lee. Odoo l ene ordiig ashiglaltad oruulakhgui bol mongoliin ediin zasag yag elgeeree khewtlee ter ued ene eserguutseed baigaa khumuus yu khelekh yumbol doo khuurkhiis

  9. 60 тэрбум ам. долларын цэвэр үнэ цэнэтэй Оюу-толгойг 0.125 тэрбум ам.долларын асар өндөр хүүтэй өрөөр сольж байгаа юм шүү дээ. 2 толгойгоос иргэн бүрт өгөх ногдол ашгийн баталгаа болох иргэн бүрт ногдох 200 сая төгрөгийг нь нэг удаагийн хишиг 1.5 сая төгрөгийн элдэв бараагаар сольж хуурах гэж байна. Яасан ч хууртагдаж дуусдаггүй “ард түмэн” бэ? Яасан ч хуурч дуусдаггүй ХУ-гийнхан бэ? Арга ч үгүйдээ 290 жил хараат байсаар “боолын сэтгэлгээтэй” болжээ. “Гадаадын хөрөнгө оруулалт” гэж гоё үг хэрэглэж байгаад 200 сая төгрөгийн хөрөнгийг нь 1.5 сая төгрөгийн хогоор солиод авчихаж байхад “төрийн минь хишиг. Алдас болно” гээд сууж байх юм. Арга ч үгүй дээ. Өөрийн мэдэхгүй хэлээр “Бурхан”-ны ном 300 жил сонссон, сонсдог юм чинь. Тэгэхдээ нэг их удахгүй энэ Чингисийн үр сад Чингисийн бамбарыг асаах цагт та нар шоронгоос өөр орох газаргүй болж үр хүүхдийнхээ хараалыг иднээ.

  10. Гэрээний тухай ярих юм байхгүй. Ийм гэрээ угууасаа хаана ч байдаггүй. Байгаа ч үгүй. Боро-гоульдын гэрээнээс л долоон дор гэрээ гээд л бодчих. Энэ гэрээний төслийг хийхдээ 1 зорилго тавьсан. Юу гэвэл 34:66 гэсэн эзэмшлийн хувийг батлуулахын тулд элдэв бохир зүйлийг хавчуулаад түүнийгээ цэ:вэрлэх замаар үндсэн зорилгодоо хүрэх тухай ярьцгаасан байна. Өөрөөр хэлбэл их буулт хийсэн дүр үзүүлэх, зарим товарицыг юм мэдэхгүйгээр нь далимдуулж шаардлагыг хүлээн авлаа гэж тэнэгтүүлэх, заримыг нь худалдаж авах замаар улайрч байна. Одоо хүмүүс үнэнийг олноороо мэдэх болсон ба уур хилэн чимээгүй хуримтлагдсаар байна. Зарим нэг биеээ худалдагнч, урвагчдыг ашиглан энэ уур хилэн тархи угаалтаар намжаахаар мөнгө хаяж байна. Урдах шигээ л аргална гэж бодож байгаа бол том эндүүрэл. энэ луйварчид эртхэн шиг бууж өгөөд 2 толгойг жинхэнэ эзэн болох иргэдэд өгвөл тэдэнд ээлтэй байх болно. Гэвч шунал, тачаалдаа хөтлөгдөж хөгөө чирэх л гээд байх шиг байна даа.

  11. Gereeg hiihdee l neg hiine dee. Hyatad, Kanad ah nartaigaa hamtrahgui yah ve. 5 tolgoig Oros ah nartaa ch ugnu. Ta nar olon yum hutsaad baival buudna shuu!!!!!!!!!!!!!

  12. bidnii uldeesen deeliin chinee gazriig algiin chinee bolgoj ur hoichiig mini booliin bool bolgoson manjchin gegch horsnoos archigdsan odugee oor hoorondoo jiiltsej ard tumnee soron moljij bui ene tom tolgoituudiig deerees chini bi dergedees chini hun ard doroos chini eh gazar nutag mini harj bui shuu hooson tolgoid chini horhoi shavij tsuglaa yu ta nariin buu davartsgaa

  13. Хамгийн аюултай нь гэрээт талбай гэсэн ойлголт гаргаж ирээд зөвхөн ашиглалтын лицензийн талбай биш Оюу Толгой орчимын 135 мянган кв км нутгийг ганц Айвенхоу Майнес компаний монополь эзэмшилд 70 жил өгөхөөр заасан нь хамгийн аюултай. Монголчууд бараг Өмнөговь аймгийн нутагтай тэнцэх асар том газар нутгаа хөрсөн доор байгаа бүх баялагтай нь алдаж байна. Энэ гэрээт талбайд нь Айвенхоу Иайнес ганцаараа эзэмшинэ. Гэрээт талбайд Монголын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах эрхгүй. Гэрээт талбай нь өөрийн хилтэй, нисэх буудалтай. Энэ чинь улсын дотор улс байгуулж байгаа, улс орны бүрэн эрхэт байдлыг үгүй хийж байгаа аюултай үйлдэл. Иймээс ийм аюултай гэрээг баталж яасан ч болохгүй

  14. Юун гэрээт талбай вэ? Тийм юм байж огт болохгүй

  15. Oyu-tolgoin gereeg abenho mainz mongoliya gesen kompanitai hezee ch baigyylj bolohgyi. Ene bol kanadiin abenho mainz kompanii ohin kompani. Gereeg baigyylhaar bol tolgoi kompani boloh kanadiin abenho mainz kompanitai baigyylah heregtei. Gehdee kanadiin abenho mainziin todorhoi %-g Rio-teintoi ezemshdeg gesen. Myn Rio-teintoigiin hybitsaag hyatadyyd hydaldaj absan. IImd Oyu-tolgoi maani yabaandaa hyatadiinh bolj magadgyi. IImees gereeg baigyylahdaa bolgoomjtoi bodoltoi handah heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  16. sain eh ornoo boddog huulia medej barimtaltag bsan bol ali hezeen horig taviad suuj bh yostoi. odoo haraldaa. Uursdiinhuu yumiig uursduu undur unee hudaldaj avaj bna shuu. uun deer yostoi 7n sariin 1 zohion baiguulah yostoi baigaa yumdaa. Sain erunkhiilugchiin ach gaviya!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1

  17. Иймэрхүү хувилбараар, олигархуудын хүссэнээр энэ гэрээ батлагдвал Монгол улс африкийн улсуудын
    адилаар өрөндөө баригдаж, мөхөл рүүгээ ойртох байх. Эх оронч иргэд, иргэний хөдөлгөөнийхэн үүний
    эсрэг тэмцэж байгаа боловч хүчин мөхөсдөж байх шиг байна. Мань мэт нь ирээдүйн улс орон, үр хүүхдийнхээ төлөө дэмий л санаа зовохоос цаашгүй юм даа.

  18. ЭНЭ ЧИНЬ ШИНЭ ГОНКОНГ БОЛОХ НЬ БАЙНА. 70 жилийн дараа манай улс буцаагаад л авчихана шүүдээ

  19. Маш том, дээр нь уул уурхайн салбарыг хамарсан нарийн гэрээ учраас зэсийн үнийн хэлбэлзэл,

    инфляци гээд маш олон хувилбартай тэгээд ч монгол улсын, үндэстний

    ирээдүйг их бага хэмжээгээр тодорхойлох учир маш нарийн судлах шаардлагатай байна даа. Том гэрээ

    учраас олон хүмүүс нэгд гэрээний заалтыг нарийн сайн мэдэхгүй хоёрт гэрээний заалт, нөхцөлүүдтэй %

    танилцсан ч гарах үр дүнг нь ухаж сайн ойлгохгүй болохоор олон хүмүүс хий дэмий л уурлан цухалдах

    юм. Үлгэрлэвэл матэматикийн хоёр дээр нэмэх нь хоер хасах нь гурав тэнцүү нэг гэдэг шиг дөрвөн

    аргын тоог бол нэгдүгээр анги төгссөн хүн болгон бодчихоно гэтэл гурван хувьсагчтай алгебрийн

    тэгшитгэлийг бол тэр болгон бодож хялбар бодогж чадахгүй. Гэтэл Монголчуудын хуйхаа маажихад

    хүргээд байгаа энэ гэрээ нь дээд тоо, тэгээд уг бодлогыг бодуулахаар тавьсан хүн бидэнд ойлгуулахыг

    хичээж байгаа багш биш харин бидэнд бага идүүлж өөрсдөө их идэхийг сонирхох гадны компани

    байдаг. Тийм ч учраас ер нь цухалдах нь ч аргагүй. Гэхдээ уурлаж бухимдахаа түр азнаад эрүүл

    ухаанаар шийдэх хэрэгтэй байна. Монголд энэ гэрээг тэр чигт нь гүйцэж ойлгох мэдлэг мэргэжилтэй

    хүмүүс ер нь л ховор болов уу. Ганц нэг байсан ч гэсэн Иванхогийн хувьцаагаар дамжуулан ашгийн

    сонирхолтой учраас тэдний талд учраас сайндаа л тэдний таг дуугүй мэдсэн ч мэдээгүй юм шиг зогсох,

    үгүй гэхнээ худалдагдчихсан байхыг ч үгүйсгэх газар байхгүй. Харин

    анхааруулж хэлэхэд хууль боловсруулах УИХ гишүүд битгий хэл уг компанийг шалгаж аудит хийж байгаа

    нягтлан санхүүгийн хүмүүс , тэдний ойр дотны хүмүүс, ах дүү нь ч тэр шалгаж байгаа компанийхаа

    хувьцааг буцаан зардаг олон улсын жишиг байдгыг манайх ч гэсэн уг нь хуулиараа хорьсон байдаг.

    Ер нь ойлгохгүй байгаа зүйлээ он удаан жилээр ашиглана гэсэн заалтаар цаг хожино гэдэг тун зөв. Учир

    нь одоогийн засгийн эрх барьцгааж байгаа хүмүүс дангаараа биш дараа дараагийн шил даран гарч

    ирэх мэдлэг боловсрол сайтай хүмүүс олноороо гарч ирээд ухаан зарж оролцох хэрэгтэй юм.

    Ингэснээрээ уг нь далан зургаа биш харин далан зургааг үржих нь дөрөв тэнцүү гурван зуун шилдэг

    толгойгоор дараагийн арван зургаан жилд бодож шийднэ гэсэн үг юм уу даа. Гэхдээ энэ нь уг гэрээний

    гол нөхцөл байдлуудыг тэдэн жилийн дараа дахин хянаж үзнэ гэсэн заалтаа хийсэн тохиолдолд тэр шүү

    дээ. Ингэх нь дутуу дулимаг хийсэн гэрээнээсээ болоод дараа дараачийн үеийнхнийгээ гарыг хүлэх

    явдлаас гарах, магадгүй гаргасан алдаагаа засч залруулах бололцоог тэдэнд олгоно гэсэн үг юм уу даа.

    Хэдэн жилийн хамаагүй хугацаа заагаад гэрээний нөхцөл байдлыг дахин авч үзнэ гэдэг нь бол тун сайн

    хэрэг юм. Учир юу гэвэл зэсийн үнэ яваандаа нэмэгдэнэ, байдал аажимдаа харагдана. Тэгээд ч энэ

    ордуудаас гарах баялаг нь өнөө үеийн Монголчууд бидний дангаараа эдлэх өмч биш. Ирээдүйн үр

    хүүхдүүд ч гэсэн хувь хүртэх ёстой. Харин арван жилийн дараа эргээд харахад өнөөгийн Их хурал буруу

    шийдвэр гаргасан байвал тухайн цагт монголчууд, монголын засгийн газар гэрээний нөхцөл байдлыг

    засан залруулах тухайн цагын дэлхийн зах зээлийн нөхцөл, үүсэн бий болсон тохирууланд дахин

    шинэчлэхэд маш зүгээр байдаг.

    Сайн гэрээ байгуулна гэдэг нь тун ярвигтай асуудал. Адаглаад л далан жилийн аль эсвэл наян жилийн

    дараа уг компани гараад явахад үлдсэн тоног төхөөрөмжийг хэн хааш нь ямар хөрөнгө зарж нэг тийш

    нь болгох вэ? Байгаль орчинд учруулсан хохирлийг хэн нөхөн төлж сэргээх вэ? гээд олон асуудал гарч

    ирнэ.

    Үнэн бол Өмнөговийн тэр их газар нутгыг тэр чигээр нь тэр олон жилээр тэдний мэдэлд өгнө гэдэг чинь

    тун их ярвигтай асуудал байна даа. Яг гэрээтэй нь танилцаагүй болохоор нарийн ширийн юм хэлж

    болохгүй юм даа. Уг нь болдог бол гэрээний англи монгол эхийг нь интэрнэт дээр тавиад газар газрын

    олон хүмүүсийг татан оролцуулвал зүгээр юм. Чухам юу ярилцаад байгааг нь эхтэй нь танилцаж

    чадаагүй учраас мэдэхгүй юм. Харин олон түмэн итгэл найдвар өвөрлүүлээд гаргасан их хурлын гишүүд

    нь мэдлэг чадвараар хэр гэдгээ одоо л сонгогч олон түмэндээ монголчууддаа харуулж дээ. Ийм учраас

    өнгөрсөн Их хурлын сонгуулиар ард түмэн хэр зэрэг зөв сонголт хийсэн бэ гэдгээ удахгүй нүдээрээ харж,

    биеэрээ ойлгох байх.

  20. 70 jiliin daraa chinii hoich ve chine dooroo iu ch vgvi vnsen deer turuud vns dolooj amidrah gej baina tenegee oilgov uu vns doloomor oo

  21. oyu tolgoigoo mongolchuud bid 100 huvi oorsdoo ahsiglah yostoi.

  22. hervee ashiglaval shuu dee

  23. harinee. tom duugarval neeree gantsad gatsaana l geed baigaam bishuu, kk

  24. Оюу Толгойн гэрээний төслийг энэ хэвээр нь баталж яасан ч болохгүй. Хамгийн гол нь Айвенхоу Майнесийнханд монголчуудтай эрх тэгш хамтран ажиллах өчүүхэн ч хүсэл байхгүй байна. Тэдний хувьд монголчууд хэн ч биш юу ч биш, тэд монголчуудыг соёлт хүн төрөлхтөний нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Гэрээт талбай нэрээр 135 мянган кв км нутгийг 70 жил монополь эрхтэйгээр эзэмших, Эрдэнэтээс 4 дахин их бүтээгдэхүүн олборлосон мөртлөө Эрдэнэтээс бага татвар МУ-н төсөвт төлөх зэрэг дээрмийн, тулган хүлээлгэсэн, дээрэнгүй гэрээг байгуулахыг хүлээн зөвшөөрч яасан ч болохгүй.

  25. turiin ergelt hiichih zorigtoi aavin zaluu, eejiin ohid bna uu?
    ene uls ingeed koloni bolchino gej uu………….
    ugui ee ……………………

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •