2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР БОАОГИЙН ФОРУМ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
2009-04-18 өдөр 21:52

 

es171 Эрхэм хүндэт Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао,
Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн нар аа,
 Ноёд, хатагтай нар аа,

Өмнөд Хятадын тэнгисийн шинэхэн номин чимэг Хайнань арал нь даяаршсан дэлхийн цуурайг дорнын бодол сэтгэхүйгээр баяжуулдаг Боао-гийн хэмээн алдаршиж буй чуулга уулзалтын хоймор болсоор 9 дэх жилээ үзэж байна. Монгол Улс уг чуулга уулзалтад төлөөлөгчдөө эхнээс нь тогтмол илгээсээр ирсэн бөгөөд өндөр, дээд хэмжээнд хоёр дахь удаагаа дараалан оролцож байна. Энэ бол манай улс өмнөд хөршийнхөө олон улсын санал санаачлагыг дэмжиж, харилцан ойлголцож, найрсгаар тууштай хамтран ажилладгийн бодит илрэл юм.

Боагийн чуулга уулзалт бол Лондон хотноо дөнгөж саяхан болж өнгөрсөн Их 20-н уулзалтын шууд үргэлжлэл, дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралыг даван туулахад Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг хандуулахад чиглэгдсэн дэлхий дахины ач холбогдолтой чухал арга хэмжээ хэмээн Монгол Улсын Засгийн Газар үзэж байна.

Энэ удаагийн уулзалтаар бид эдийн засгийн тулгамдсан хурц асуудлыг хөндөж хэлэлцэх гэж байна. Хямрал гэдэг ухагдахуун, үзэгдэл нь нар ургах, жаргахыг үл хайхран дэлхийн бүхий л улс орнуудыг цочроон тавгүйтүүлж байна. Энэ удаагийн хямрал олон талаараа урьд өмнөхүүдээсээ ялгаатай.

Далайд гарцгүй, хүн ам цөөн, жижиг эдийн засагтай, гадаад зах зээлээс хамааралтай Монгол Улсыг хямрал тойролгүй дайрч байна. 1990-ээд оноос бидний сонгосон зах зээлийн эдийн засгийн тогтолцоо мөчлөгтэйгээр өгсдөг, бас урууддаг жамтайг бид сайтар ойлгож байгаа. Гэхдээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөс улбаатай амаргүй агаад гүн хямралаас тэвчээр заан гарч, үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирэх үед дэлхийн хямралын давалгаанд өртдөг нь тоогүй. Сүүлийн жилүүдэд 7-10 хувийн хурдацтай, эрчимтэй өсч байсан манай эдийн засаг 2008 оны эцсээр төлбөрийн балансын алдагдалд орж, үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш эрс сулрах хандлагатай болсон нь манай эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ манайд хүнс, шатахуун болон бусад барааны үнэ нэмэгдэж инфляци эрс өссөн нь нэмэлт хүндрэл учруулсан юм.

es1721

Бидний хувьд энэ бол зах зээлийн эдийн засгийн анхны хямрал. Нэгэнт мөчлөгтэй болохоор хямралаас гарах нь бас тодорхой. Гэхдээ зүгээр сууж гарахгүй нь ч ойлгомжтой. Иймд бид юуны өмнө банкны бүх хадгаламжид төрөөс баталгаа гаргаж, санхүүгийн зах зээлийг хэвийн байдалд оруулахыг зорин ажиллаж байна. Үүний зэрэгцээ бид төсвийн болон мөнгөний бодлогыг зохицуулах үндсэн дээр төсвийн тодотгол хийж, алдагдлыг бууруулах, мөнгөний бодлогын хүрээнд төв банкны бодлогын хүүг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.

Хятад хэлэнд хямралыг “аюул”, “боломж” гэсэн хоёр ханзаар тэмдэглэдэг хэмээн дуулсан. Үнэхээр ч бидэнд өнөөг хүртэл хийж ирсэн оновчгүй олон зүйлс, дадал болсон зуршлаасаа татгалзах боломжийг энэ хямрал (аюулын зэрэгцээ) олгож байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, хямрал нэгэнт урилгагүй зочин болон ирснээс хойш түүнийг бололцооны хэрээр сайн үйлсэд чиглүүлэхийг бид эрхэмлэж байна.

Өргөн уудам газар нутаг, зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр, уран зэрэг ашигт малтмалын арвин их нөөцтэй, 40 гаруй сая мал, хүн амын боловсролын харьцангуй өндөр түвшин манай улсын нэгэн онцлог байдаг. Монгол улс давуу талаа хөгжил болгон хувиргахад хамтран ажиллах түншүүд, биднийг дэмжин тусалдаг улс орнуудын гүйцэтгэх үүрэг нэн их гэдгийг энэ хүндэт индэр дээрээс хэлэхийг хүсч байна.

Энэ үүднээс хямралын эсрэг үйл ажиллагаагаа нягтруулан уялдуулах аятай боломж олгож буй олон улсын хэмжээний уулзалт хэлэлцүүлэг бүр үр ашгаа өгөх нь дамжиггүй. Боао-гийн энэ удаагийн хурал ч энэ зорилгод бүрнээ нийцнэ. Иймд энэ хуралдааны үеэр бид санаа бодлоо илэн далангүй хуваалцаж, тус тусынхаа бодлого, үйл ажиллагааг нарийвчлан уялдуулж, баяжуулан боловсруулах нь нэн чухал юм. Ялангуяа дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь нь улам бүр нэмэгдсээр буй Азийн орнуудын үйл хөдлөл яг энэ цаг дор жигд уялдаатай байваас дэлхийн эдийн засгийн түргэн илааршилд чамгүй нэмэртэй болох нь эргэлзээгүй.

Хямралыг амжилттай гэтлэхэд төр, засгийн үйл ажиллагаа чухал ач холбогдолтой хэдий ч хувийн салбар, олон нийтийн байгууллагуудын дэмжлэг, манлайлал амин чухал нөлөөтэй гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна. Ийм ч учраас Боао-д хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчид, судлаачид та бүгдийн санаа бодол, дүгнэлт, ажиглалт, хэтийн төлөвлөгөөг сонордон тунгаахыг зориуд эрхэмлэнэ. Бид хамтдаа шинэ ирээдүйг цогцлоон бүтээж, өнөөдрийнхөөс өөдрөг амьдарна гэдэгт би итгэдэг.

 

Анхаарал тавьсанд баярлалаа. 

 
Сэтгэгдэл ( Нийт 21 сэтгэгдэл )
  1. S. Bayar undur bolovsroltoi chadaltai hun yumaa. Angliar mash sain yaridag yum bilee. YUn Elbegee ve? Elbegee Harvard-d master hiisen murtuluu angliar yarina gej alaad hayadag yum bilee.

    Bayaryn ug taalagdlaa.

    Thank you, and well done, Mr Prime Minister, Bayar!

  2. ZUUN UMNUD ASIA GEJ YU BAIDAG YUM BE, NOXOI DOLO, XEDEN TARIA BUDAANI XUUXDUUD ZULBSAGUUD, XEZEE CH BIDENSHIG DELXIIG DONSOLGOJ YAVAAGUI, DONSOLGOX N BITGI XEL ULMUN ZELMEN UDUR XONOGOO XULSAN SARAVCHIN DOOROO UNGURUUDUG BAISAN MUSAIN BOOLIIN UR SAD SHUDE, BAYAR AA, CHI NAAD UULZALTAN DEEREE TEGEJ IX DOOSHOO OROOD BAIX XEREGGUI L BAISAN YUM.

  3. MONGOLIIN XIIMOR GUTMAAR YUM

  4. Bayar Erunhii saidaa! Taniig bi huvidaa demjdeg shuu! Gehdee ter 3 terbumiig hyatadaas zeeleh asuudlaa martaj orhivol deer shuu! gej zuvluh bna. ter mungiig avlaa gehed het ondor huu tuluhuus gadna ter chigeeree butsaad hyatad ruu garaad yavna gedeg ni hend ch oilgomjtoi. ene tuhai neg medeen deer todorhoi bichsen baisan. tegeed ch ihenh hun uuniig buruu alham bolno gej uzej biagaa ni ilt baina shuu dee!!! tand amjilt husey!

  5. bas neg zuil nemehed, ta ooroo huvsguliin hun baij baigali orchnoo hamgaalah tal deer jaahan yum hiimeer bna shuu! nadad bol sanaa ih bna. gevch erh medel, hurungu mungu ni alga. ta ter ninjanuudiin yu hiij orhisniig harsan biz dee medeegeer. tanii tursun nutagt shuu dee. bi ter survaljlagiig uzeed gol harlaj bailaa. heden yaahaas ch butsahgui, altand shunasan ninjaagaas ongon dagshin gazraa hamgaalah gej ter muu heden boo nar, oron nutgiin muu heden tsagdaa yaj bna. teriig Gundalai, ta 2 zugeer haraad suugaad baij bolohgui shuu!!! havar bolgonii ene ih tuimer bna. ene tal deer baigali orchnii yam, Gundalai ta 3 uridchilan sergiileh arga hemjee ogt avahgui, dandaa nirgesen hoino ni hashgirch bga shuu! bi yaagaad Gundalai ta 2-iig geed bna ve geheer bi ooroo huvsgul nutgiin huu gej ovogloh uchirtai yum. manai aav huvsguliinh. manai nutgaas minii medeh ta 2 l bna. tiimees ta 2 uuniig eh ornoo gesen, mongoliin tuluu gesen, tsaashilbal huvsgul nutgiinhaa saihan baigaliig gesen setgeltei nutgiin duugiin chin setgeliin ug gej oilgooroi. amjilt husey.

  6. urund orloo sh dee yana !!! hyatadiin muj bolloo sh dee yana !!!

  7. yhsen hatsanii ih gyren ter ni ter yedee l bsan yum bgaa biz.odoo ch araamandaa yaajignah ni deer bhaa.

  8. Englisheer sain yaridagaar n Tegvel Ulsaa udirduulah uu?Bi ch,bodvol chi ch englisheer yaridag l baih.Yer n bugd l yarina shdee.Mal aa!Uuur heleh ug oldsongui,uuchlaarai

  9. Ta Nar hoorondoo hereldej bie biee muulj bhad tsaguur chin gadaadiihan ih ym amjuulj bn shdee!!! Ene S.Bayard itgeed,demjeed, uram zorig ogood ajiliin ali boloh deeesh n tatahaas oor arga zam MONGOLCHUUD bidend bhgui !!!! Tsag ue hetsuu bgaa bolhoor EVTEI AMIDARTSGAAYA MGOLCHUUDAA!!!!!!!
    Bid Chadnaaa S.BAYAR Uragshaa UUURAAAA;)

  10. 6 sariin eheer Oaklandaas Mongol ruu yavah container-t 1 mashin nemj achina. utas (510) 499-0072, (510)708-3751

  11. Manai Yerunhii saidiin ug taalagdlaa.Bid uursduu hudulj baij,chaddagaa hiij ,chaddaguigee huneer avch bj hugjine biz dee,yer ni tegeed gadnii hucheer l hugjihuus hoish Amerik,Kanad,Angli sain Oros,Hujaa,So muu gesen yum bhgui,bugd ijil,harin hurshuud ni hamaagui deer bh shuu.Manaih hoinoos,urdaas 300,300 saya $ zeelj bna,ene ni ted nariin dalain dusal ch bish,iim l baina,hemjeegui medej solioroh heregtei.Bayar saidiin zasgiin gazar ene ajilaa duustal ur dun gartal sain ajillagiih husej bna.

  12. USA gaas avchirsan shine Playstation-2 zarna 150000-d. 99006193

  13. ZA DA ERUNXIILUGCHIIN MAANI TOLGOI UNEXEER ERGEJEE. SONGUULIIN SHTABIINX N XUMUUS BNA UU? TA NAR XAJUUD N BGA XUMUUS BNA DA, NAAD XUNEE JOOXON SENXRUULEECH.
    YAMAR 200 SAYA XUN TEJEEX GEJ BGA BISHDE, 2.6 SAYA XUNDE TOXIRSON BAGA OVRIIN EVTEIXEN UILDVER ZAXIALJ BARIULAAD UURSDU ASHIGLAJ BOLDOGGUI YUM UU? 2 TOM GURNI DUNDAX JIJIG ULS GADNI TOM XURUNGU ORUULAGCHDAD DAVU ERH UGUUD 20-25 JIL BOLOXOD ENE MONGOL ULSAAS CHIN YU ULDEX YUM BE? BAAXAN ERLIIZ XURLIIZ XUUXED, ERLIIZ EDIIN ZASAG, OTTAWA, MOSKVA, BEIJINTEI ZUVSHULTSUJ BAIJ SHIIDVER GARGADAG BANTAN XUTGAGDSAN ULS ORON BOLJ GUITSNE BIZDE.

  14. elbegdorj hezee Harvard-d masteree hiisen yum be/ negen jijig helnii surguulid hel uzeed butssan yumaa

  15. Д.Чойжамц хамба: Бэлэг сэлт, мөнгө төгрөг тарааж байгаа хүнээс сайхан инээж байгаад юмыг нь авчихаад битгий сонгоорой

  16. Aguu xvn yumaa amijilt xvsie

  17. tuslamj avah heregtei gej bodoj bna Tiimees yag unen dee zuv gej heleh hetsuu yum aa hiyatad manai daisan geh yas tsusnaasaa ch ter uu Gehdee huchgui uyed tuslah gej bui bol and baihgui yahav alsiin bodol ni yamar ch gesen bid iluu bodoor setgej baival avahad yun bilee zugeer gehdeee uhaantai huduluurei duu boris neg bodol bii bizdee gej sanah yum harin malnuud baih vii deee Bayar said gui ta bol ih mongol ulsiin urlug said hun gej sanah heregtei shuu tiimees uhaandaa uhaan urguulah heregtei shuu eh oron gesen setgeliiin uudnees hiij bgaa bol hen ch yu gesen hiih gesenee l hii chadah l bh tegehdeel gadaaduudad ineedtei bgaa baihdaa neeh l gangan tom tom jeep unasan humuus zeel guihaar hehehehe gehdee yah ve hiigeel uz uragshaa

  18. s.bayaraa chi shuu yamarch baisan elbegdorj shig hog bish tairdas bol mongolchuud bidniig hoorond ni daisagnuulaad dundaas ni zarj medeh novsh.

  19. 18-setgedlees 3-g ni nogoo hutgan yimuulegch bichsen baina shuu!!! 202 ene ih muu hun baihaa.

  20. Or tabix bol oodloxgyi bool boloxiin shinj ilrel moon

  21. bolbol ur tavihgyi baigaaga zuv zarcuulj crizisig davah san saidaaaaaaaaaa

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •