Монголбанкны захирлуудын зөвлөл өнгөрсөн даваа гарагт хуралдаж, бодлогын хүүг 1.25 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Хоёр сарын өмнө мөнгөнийхөө бодлогыг чангаруулах, төгрөгийг хумих зорилготойгоор бодлогын хүүгээ дөрвөн хувиар нэмэх шийдвэр гаргаж байсан юм. Харин энэ удаа мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн уналтыг сааруулах зорилгоор бодлогын хүүгээ 12.75 хувь болголоо. Мэдээж үүнийг дагаад Төв банкны бүх зээлийн хүү энэ хэмжээгээр буурч байгаа гэнэ.
Монголбанкны ерөнхийлөгч Л. Пүрэвдоржоос энэ талаар тодруулж, цөөн асуултад хариулт авлаа.
-Хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн анхны алхам чинь бодлогын хүүг өсгөх байсан. Ямар ахиц мэдрэгдэв?
-Монгол Улсын Засгийн газар төсвөө танаж, өнөөдрийн эдийн засгийн байдалдаа тохируулан ажиллаж байна. Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, мөнгөний бодлогоо чангаруулж валютыг зөвхөн дуудлага худалдаагаар зарж, авдаг дүрэм журам тогтоосон. Энэ бүх бүтцийн томоохон өөрчлөлт арга хэмжээний үр дүнд инфляци тогтвортой буурч байна. Мөн сүүлийн үед валютын ханш тогтворжиж байгааг бүгд мэдэж байгаа. Зах хоорондын болон Монголбанкны ханш нэг шугаманд ирлээ. Бидний авч хэрэгжүүлсэн ажил үр дүнгээ өгч байна. Бидний хэлээд байдаг эдийн засгийн сууриа засч, тогтворжуулах тал дээр ахиц гарч байна. Төгрөгийн ханш тогтворжоод ирэхээр эдийн засгийн бүх харилцаа тодорхой болж эхэллээ.
-Тэгэхээр хүү нэмсэн нь зөв байжээ гэж хэлэх гээд байна уу?
-Монголбанкны гол зорилго бол хүү нэмэх биш. Эцсийн эцэст эдийн засгийн өсөлтөө дэмжих явдал юм. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хувьд хямарч байгаатай холбогдуулан аргагүйн эрхэнд нэмсэн. Тэгэхээр одоо боломж гарангуут бид мөнгөний бодлогын хүүгээ сулруулж эхлэх, олсон амжилтаа алдахгүйгээр, эдийн засгийнхаа эргэлтийг дэмжих бодлого руугаа шилжихийг хичээж байна. Бид энэ цаг үеийг хүлээж байсан. Манай эдийн засагунаж байгаа. Энэ арга хэмжээний гол зорилго нь эдийн засгийн уналтыг саармагжуулахзорилготой. Өнгөрсөн онд эдийн засаг маань 9.8 хувиар өссөн бол энэ онд 2.7 хувь болно гэсэн судалгаа байгаа. Дор хаяж үүнийгээ барих хэрэгтэй байна. Тэр уналтыг бага байлгахын тулд бололцоо гарангуут бодлогынхоо хүүг бууруулж байна. Энэ маань арилжааны банкуудад эдийн засаг руугаа зээл гаргаарай гэсэн дохио юм. Мэдээж шууд дөрвөн хувиар нэмээд 1.25 хувиар бууруулах хангалттай сайхан сонсогдохгүй байж болох юм. Бид байдлыг ажиглана. Тэгээд дараа дараагийн арга хэмжээгээ авна.
-Сүүлийн үед банкуудын чанаргүй зээлийн хэмжээ ихэсч байна гэх болж. Энэ талаар?
-Зээлийн төлөлтудаашрах, зээлийн чанар муудах асуудал байгаа. Тийм учраас банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, хоорондоо нэгдэж хүчээ зузаатгах, гадна дотны хөрөнгө оруулалтыг аль болохоор авах шаардлагыг Монголбанк тавьж байгаа. Шууд хэлэхэд манай банкууд жижгэвтэр, эдийн засгийн хөгжлийг даагаад байж чадахааргүй, хадгаламжийнхаа төлөө өрсөлддөг, тэрнээсээ болоод хадгаламжийн хүү өндөр байгаа юм. Тийм учраас төрөөс болоод Монголбанкнаас баримтлах нэг бодлого бол арилжааны банкуудын тоог цөөрүүлж чадваржуулах асуудал юм. Хямралаас гарахад бид банкны салбарыг эрүүлжүүлж, чадваржуулах, өөрчлөн байгуулалт хийх төлөвлөгөө боловсруулж эхэлсэн.
-Бодлогын хүү бага ч болов буурлаа. Үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү буурах болов уу?
-Бодлогын хүү буурч байгаа нь Монголбанкнаас арилжааны банкуудад олгох зээлийн хүү буурч байна гэсэн үг. Ерөнхий дохиолол нь арилжааны банкуудыг Монголбанкны үнэт цаасан дээр удаан суулгаад баймааргүй байна л гэж байгаа юм. Та нар чадвартай, найдвартай зээлдэгчийг авч дараа дараагийн арга хэмжээгээ авч эхлээрэй. Хэрвээ эдийн засгийн нөхцөл байдал бүрдэх юм бол бид хүүгээ бууруулна шүү. Зээл гаргах бэлтгэлээ хангаарай гэсэн л санаа юм. Арилжааны банкуудын зээл өнөө маргаашгүй бууна, нэмэгдэнэ гэж хэлж чадахгүй байна. Тэдэнд дотоод шаардлага гэж байгаа байх.
-АНОД банкны хувь заяа хэрхэн шийдэгдэх бол?
-Маш тодорхой хэлэх зүйл бол “АНОД” банкин дээр олон улсын аудитын компани аудит хийгээд дууссан. Энэ нь Монголбанкнаас хийсэн шалгалтын дүнг баталж байгаа хэрэг л дээ. Яг өмчлөгчид, гол хувьцаа эзэмшигчид захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан хүмүүс 40 гаруй тэрбум төгрөгийн банкны эргэлтийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан байгаа. Үүнийгээ Монголбанк, аудитын компаниас нууж байсан нь батлагдаж байна. Ашиглалын чанартай асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Монголбанк Засгийн газартай хамтарч “АНОД” банкны өөрчлөн байгуулалтыг шийдэх учиртай байгаа.
Ç¿ãýýð áàéñàí áîäëîãûí õ¿¿ã ºñãº÷èõººä 1.25 õàí %-ð áóóëãà÷èõààä íýã èõ ãàâüÿà áàéãóóë÷èõñàí þì øèã áèòãèé øîóäààä áàéëäàà . Ï¿ðýâäîðæîî ÷è äîëëàðûí õàíøàà áóóëãàëäàà ç¿ãýýð ë çàõ çýýëèéíõýý õóóëèàð áóóæ áàéãàà õàíøèéã õ¿÷ýýð áàðüæ áàéãàà ÷èíü ¿íýí áèçäýý.