-Дэлхийн банкнаас саяхан манай улсын эдийн засгийн байдалд тойм судалгаа хийсэн байх юм. Тэд банкны салбарт аюул нүүрлэж байгааг сануулжээ-
1990 оноос хойш Монголд 16 банк дампуурсан гэх баримт байна. Нэг үе ар араасаа банкууд дампуурч Монголд банк санхүүгийн систем хямарч байсан бол сүүлийн жилүүдэд овоо тогтворжих нь гэсэн итгэл төрж байсан. Гэтэл “Анод” банкийг тойрсон шуугиан банк санхүүгийн системийг доргиосон. Энэ асуудал тийм ч өндөр авахуулалгүй намжаасан. “Анод”-ыг Монголбанк өлгийдөж авснаар иргэдийн итгэл хэвээр хадгалсан гэж болно. Гэхдээ энэ банкинд аудит хийсэн Германы шинжээчид “Удирдлагуудын буруугаас хүнд байдалд орсон. Тухайн үед Монголбанк зөв бодлого явуулсан учраас жирийн хадгаламж эзэмшигчид хохиролгүй үлдсэн байна” гэсэн дүгнэлт хийсэн аж. Үнэхээр ч “Анод” банкны удирдлагууд бие биенээсээ өрсөн хөрөнгө мөнгийг шамшигдуулж, ах дүү, амраг садан, найз нөхдөдөө ямар ч баталгаагүй зээл олгож байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон.
“Анод”-ын энэ байдал хямралын үед маш том доргилт болсон. Эднийхтэй зэрэгцээд ноён доллар “нохойтож”, “сүүл” шарван сүрхий чангарч ирснийг бодлогын хүүг нэмэх замаар бууруулсан. Энэ бүх үзэгдлийг хараад банк санхүүгийн “ертөнц” тайван байгаа мэт харагдавч зээл олгож байгаа буюу бодит эдийн засаг руугаа мөнгө өгч чадахгүй өнөөг хүрлээ. Үүнийг банкирууд таатай хандлага биш шүү гэдгийг шууд хэлж байгаа. Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Бодит эдийн засагт банкуудаас зээл ерөөсөө олгохгүй байна. Намар гэхэд улсын төсөв ч хүндэрнэ. Арилжааны банкны асуудал ч хэцүүднэ. Үнэндээ банкуудад зээл олгох хөрөнгийн эх үүсвэр байхгүй болчихоод байна” гэж ярьсан. Энэ нь банкууд гаргасан мөнгөө буцаан авч чадахгүйгээс эргэлтийн хөрөнгөгүй болж мөнгөөр гачигдаж эхэлсэн гэдгийг нотолж байгаа хэрэг юм.
Гадаад зах зээлээс мөнгө босгох гэж арилжааны банкныхан эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байгаа ч дэлхий дахин хямралд нэрвэгдээд байгаа учир гараа сунгах газар олдохгүй байгаа ажээ.
Улирлын чанартай бизнес ид цэцэглэж байгаа үед ч банкны зээлийн хэмжээ нэмэгдсэнгүй. Тухайлбал энэ оны эхний дөрвөн сарын байдлаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 3,4 хувь буюу 91.5 тэрбум төгрөгөөр буурч, зээл олголт буурах хандлага үргэлжилсэн хэвээр байна.
Эдийн засгийн маань амин сүнс гэгдэх болсон уул, уурхай, барилгын ажил ид өрнөж байдаг зуны улирал талдаа орлоо. Гэвч эргэлтийн хөрөнгөгүй болсон гээд гараа хөдөлгөх хүн алга. Энэ бүх байдлаас дүгнэхэд манай улсад хямрал гүнзгийрч ч болох тал харагдаж байна. Ганц гялтайх үзүүлэлт нь зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа. Гэхдээ энэ маань манай улсын аврал болно гэх баталгаа бас биш юм.
Энэ оны эхний таван сарын байдлаар дотоодын аж үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 38,6 тэрбум төгрөгөөр буурч, гадаад худалдааны алдагдал 120 гаруй сая ам.долларт хүрчээ. Монгол Улсын төсвийн орлого 35 хувиар буурчээ. Төсвийн нийт тэнцлийн алдагдал ДНБ-ий 4.8 хувьтай тэнцэв. Ийнхүү улс орны эдийн засгийн бодит байдлыг тодорхойлдог үзүүлэлтүүд голдуу хасах гараад байгаа нь ирээдүйн төлөв сайн байхгүй нь гэх эмзэглэл төрүүлнэ.
Дэлхийн банкнаас саяхан манай улсын эдийн засгийн байдалд тойм судалгаа хийсэн байх юм. Тэд банкны салбарт томоохон аюул нүүрлэж байгааг сануулжээ. Иргэдийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалж даатгасан нь банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Тиймээс иргэд, байгууллагын төгрөгийн хадгаламж энэ оны хоёр, гуравдугаар сарын хооронд 60 сая төгрөгөөр өссөн бол валютын хадгаламж хоёр сар дараалан буурчээ. Төгрөгийн хадгаламж 2007 оны хоёрдугаар сараас хойш анх удаа нэмэгдэж байгаа нь энэ аж.
Монголбанк бодлогын хүүгээ 1,25 хувиар бууруулсан зэрэг таатай мэдээ байгаа хэдий ч банкны салбар мөнгөний урсгалгүй болжээ. Өөрөөр хэлбэл, цус нь гүйхээ больжээ гэсэн үг.
Хэрэв энэ урсгал алдагдвал төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь үгүй болж харилцагч, үйлчлэгчийн мөнгө түгжигдэж, дансанд байгаа мөнгөө ч иргэд хүссэн цагтаа авч чадахгүй болж банк үүдээ барихаас аргагүйд хүрэх аюултай.
Санхүүгийн хямрал нэрвэж аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого багасч авсан зээлээ хугацаанд нь барагдуулж чадахгүй байна. Зарим нэг нь юун зээлээ төлөх байтугай данс нь улайгаад дампуурлаа зарлахад хүрсэн аж. Тиймээс арилжааны банкуудын чанаргүй зээлийн багц 31 хувиар нэмэгдэж дөрөвдүгээр сарын байдлаар бүх зээлийн 10.6 хувьд хүрэв. Уул уурхайн болон барилгын компаниудад их хэмжээний зээл гаргасан банкууд хүнд байдалд ороод байна.
Олгож байгаа зээл нь чанаргүй, дээрээс нь хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсөх нь эргэлтийн хөрөнгийг царцааж, алдагдалд оруулах магадлал ихэсч байна гэсэн үг. Дэлхийн банкны шинжээчид манай банкны салбарт нүүрлэж байгаа энэ эрсдэлийг олж харсан бололтой.
Арилжааны банкуудын 2009 оны нэгдүгээр улирлын зээлийн тайлан мэдээнээс үзвэл банкуудын 2000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 201,9 тэрбум төгрөг байна. Түүнээс гадна барилгын салбар гацаанд орно гэж тооцоололгүй их хэмжээний зээл олгосон аж. Үүнээс болж арилжааны банкуудын мөнгө түгжигджээ.
Тиймээс дэмжлэг үзүүлэхгүй, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхгүй бол банкууд амьсгал хураахад бэлэн байгаа бус уу.
Ж.ГАРАГ
Bitgii muu erlood irgediin setgeld shar us huruulaad baigaachee. Itgelgyi bolson irged bujignaad ehleheer l hadgalamj deer togtoj baisan bankuud dampuuraad baigaa shyy dee. Hudlaa tsuu degdeej baigaad bujignuulj dundaas ni ashig oldog, engiin hadgalamj ezemshigchidiig shuldag, hohiroodog togtoltsoog ustgaj tsuu degdeej baigaa etgeedyyded huuliin hariutslaga onogduulah estoi.
Ганц Анод биш бүгд дампуурманаа зарлаагүй болохоос дампуураад удаж байна даа үхэр монголчуудаа
auher mongolchul min de yaana da.er ni bankudin tal ni dapursan bga. yagad gevel niit zeelni mongoni 60% ni gexed uul uurxai barilga oron stuuchand ogson bga.tuxai yed untei avsan bairig irged odo tolj chadaxguid hured b.a uul uurxaich tampuraj b.a ene ulsad hogin yumnud zondool bolj b.a oilgox yum alga
toroos chadaliinhaa hereer arga hemjee avaad uls oronii ediin zasag togtoj bna. olnii setgel sanaag vimvvleh gesen novshnuud zailchihsan bai da. irged hadgalamjaa tataad avchihval yu boloh n oilgomjtoi biz de.
ariljaanii bankyyd mergejliin hymyyseer dytagdaj baina dampyyrch bolzoshgyi tedend sain maneger heregtei baina
Гараг гэж нэрээ нууцлан найраа хийгчдийн захиалгаар ийм юм бичиж арилжааны банкнуудыг дампууруулан хамаатан садан том зээлдэгч нар зээлээс бултах зам нээх гээд байгаа учир хууртаж банкнаас хадгаламжаа авч энэ найраач нарт туслав!!! Хохироно доо…
энэ оны хоёр, гуравдугаар сарын хооронд 60 сая төгрөгөөр өссөн гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ тоо чинь ганцхан хүн л банкинд аваачаад хийчих мөнгөний тоо байна шүү дээ. Банкнууд дампуурвал манай улс хятадын колони л болох дүр зураг төсөөлөгдөөд байна. Томчууд улсынхаа хөрөнгөнөөс идэж уухаа багасгавал байдал жаахан өөр болох байх даа.
Ta hed medeelel niitlehdee bodoltoi baimaar yum. yamarch engiin hun uuniig chini oilgoj bga. gehdee hevlel medeelel bol tom huchin zuil for banknii dampuurald. bank dampuurlaa gej niitleh yum bol margaash ugluunuus in irged hadgalamjaa tataj ehlene. tegej irgediig setgel sanaag uimruulah hereggui. harin ch urialsan niitlel bichij bolno sh de. itgeltei bai mongolchuudaa. Mongol uls ard irged deeree l togtono.
Улс орныг сайн мёнёжэрүүд удирдахгүй учраас ядуураад байна.банкыг мэргжлийн биш чадваргүй нөхдүүд удирдахаас гадна, захирал, дэд захирал, орлогч,хэлтэсийн гэх мэт олон даргын орон тоо гаргаж ажиллуулж байна.ёрөөсөө ОЧулуунбат монгол банкыг удирдаж чадаагүй .Энэ луйварчинд алдсан мөнгөө монголын төр хэзээ нэг өдөр авах байх…
Xulgaich Chuluunbat met ni -Tuv Banknii Eronxiilogch xun ni toriin odii todii saya dolaar avaad idchixej baigaa uom chini yaaj bank oodtei baix uom be? tegeed bas ter deeremchin ni Ix xurliin gishuun geed suugaad baidag yostoi xa xa xaxa, Unen ineedtei baigaa biz? Xarin Shuudan, Golomt, Xas met bankuud gaigui baixaa. Ed nariig bol mergejliin duu xumuus udirdaj baigaa. Mongolbankind odoo ch mongo idsen, ix xemjeenii dollariig Chuluunbattai niilj zavshsan xumuus ajillaj baigaa. Ed nariig teverlex xeregtei shuudee. Getel Purevdorj gedeg neg uo ch medexgui uom Xadgalamj bank xamt idsen Tserenpurev metiig dergedee avaad l odor xonog ongorooj, ene alband xed xonog suuxaa bodoj baina. Jijig bankuud bol ali xedii ni dampuursan shuudee. Yaxav olniig urgeexgui geed odor xonog toolj baigaa. Ene onii suul, irex onii exnii xagast bux zuil todorxoi bolno.
Bi xuviin jijig business erxeldeg xun, Omno ni sar bur zeel avaad l erguulj tolood yavsan. xarin ter jishgeeree syaxan 5 sard 10 saya togrogiin zeel avax geed ali ch banknaas zeel avch chadsangui. Ene neg uom xeleed l baina. Minii jijig business ch oiriin ued uragshaa yavaxaa bailaa. Dewlguuruudiin baraanii butes xangalt muudaj baina ilerxii. Unen ene l baina shuudee.
Odoo bol bankuudad barag mergejliin gex oilgtoi xun ajillaxgui bolsondoo. iim boloxoor ted dampuuraxaas oor yax ch bileedee zailuul. Amidralaa gej unen uom xovor bainaa xoorxii,
Худал хуурмаг мэдээлэл , цууг санаатайгаар тарааж ,ядарсан ард түмнийхээ сэтгэл зүйгээр тоглон өөдлөж өндийж байгаа системээ улс эх орныхоо эрх ашгийн төлөө дэмжихийн оронд , хямралд санаатайгаар оруулж бужигнуулж байгаад өөрийнхөө тоо нь алдагдсан өр зээлээ төлөхөөс бултах гэсэн хар амиа бодсон хэдэн нөхдөд хатуу хариуцлага тооцож цээрлүүлвэл зохино .
Монгол банк ч нам гүмхэн байгаад байхын оронд өөрийн үйл ажиллагааны ололт амжилтуудаа ,өнөөгийн бодит байдлаа ард түмэндээ мэдээллэж итгэл сэтгэлийг нь өргөх ажлууд хийх нь нэн дутагдалтай байгаа санагдана .
Mongoliin bankuud OK baigaa. heden ul buteh urtei humuus iimerhuu yum yariaad surug setgegdel niigemd hiimeleer uusgej dundaas n uursdnuu uruus garah argaa haij baina….
malnuud zai
dajgui l dugnelt bn. Gehdee ene ariljaanii bankuud durmen deeree bolhoor il tod bh ystoi gsn hernee zeeliin bagtsiinhaa talaar medeelel ogdgun bl????????ylanguya haan bank hudaldaa hugjil 2????????herew medeh hun bwal ene hoy banknii zeeliin bagtsiig 2007.2008.2009 ali oldohiig ni ugch tuslaach???????hewiin zeel hugatsaa hetersen zeel teden terbum gd l…