Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Япон Улсын парламент дахь Япон-Монголын парламентын бүлгийн дарга, Ерөнхий сайд Т.Асогийн бие төлөөлөгч, ноён Ц.Такэбэг хүлээн авч уулзлаа.
Япон улстай харилцах харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэл. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж ирсэн Япон Улс эдийн засгийн хямралтай үед ч тусламж, дэмжлэг үзүүлсээр буйд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Баяр илэрхийлэв.
Япон Улстай уул уурхайн салбарт, тэр дундаа ураны хайгуул, судалгаа хийх, баяжуулах, цөмийн эрчим хүч ашиглах, мэргэжилтнээ бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд хэллээ.
Монгол Улс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий “Хөгжлийн банк” байгуулахыг зорьж байгаа. Энэ үед хоёр улсын банк, санхүүгийн байгууллагууд хамтрах, эдийн засгийн тогвортой өсөлтийг, ялангуяа ашигт малтмал, эрдэс баялгийн салбар эрчимтэй хөгжиж буйг харгалзан худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж экспортлох, үүний тул мал эрүүлжүүлэхэд Японоос техник, технологийн тусламж авах, хамтран ажиллах сонирхолтойгоо Ерөнхий сайд онцлон дурдав.
Япон-Монголын харилцаа нь хоёр орны төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаа гэж Япон Улсын парламентын Япон-Монголын бүлгийн дарга ноён Ц.Такэбэ хэллээ.
Хоёр орны харилцаа улстөрийн салбарт идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийхээр төлөвлөж буй айлчлал эдийн засгийн харилцааны шинэ эхлэл байх болно гэж ноён Ц.Такэбэ онцлон тэмдэглэв.
very good,good job,japanuudtai hamtrah heregtei shuu,ted ajiliig ch hiij chadna tusalj ch chadna!bas hitadtai haritsahad jiireg heregtei!
Saixan medee bna!!! Tegmeerdee …………….