2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон алдаа оноогоо цэгнэв /2/
2009-07-2 өдөр 11:01

Enkhbayar03121 Түрүүч нь №129 дугаарт
Ц.Ганбат /”Үнэн” сонины ерөнхий эрхлэгч/:
-Сонгууль болоод өнгөрлөө. Өнгөрсөндөө анхаарах уу, ирээдүйг бодох уу. Аль аль нь хэрэгтэй биз. Авлигын загалмайлсан эцэг гэх зэрэг янз янзын сэтэр зүүлгэсэн хүнийг дэвшүүлсэн. Улстөрийн байгууллага яаж шалдаа бууж буйн илэрхийлэл. Нийгэм хүлээж авсангүй. Энэ бол хожмын том сургамж. Өнөөдөр намд олигархиуд гэгдэх хэсэг, түүнд үйлчлэгчид хайр найргүй баяжиж олон түмний санаа сэтгэлийг ойлгохоо больсон. Улс төрийг бохирдууллаа. Хоморгонд нь намаа ч яллуулдаг болов. Улстөрд моралистууд гэгч эрүүл саруул уур амьсгал тээгчид байдаг. Тэднийгээ тоохоо больж мөнгө түүнээс улбаалсан хүчирхийлэлд хэт эрдсэн сэтгэхүйг тулгаж байна. Үүнээс болж хөвж байна.Нам гэж ярихдаа бид шийдвэр гаргах төвшнийхнийг жирийн гишүүдээсээ ялгах хэрэгтэй. Жирийн гишүүдтэйгээ хариуцлага тооцох ямар ч үндэсгүй. Тэднээрээ харин бамбайлдаг. Бамбай болгодог тэр шийдвэр гаргах албан тушаалтнуудтай ярих учиртай. Чухамхүү жирийн гишүүд нам ялагдсан уу, үгүй юу гэдэгт “тийм, үгүй” гэх хариу өгөх үнэлэмж, үнэлгээг гялбаалгаж байгаа юм. Иймээс намын нэр хүндийн асуудал ч өөрөөр тавигдана. Энэ нь шүүлтүүрийн хэмжүүр, бодит херсөнд буулгадаг хүчин зүйл юм. Ерөнхийлөгчийн сонгууль учир тухайн нэр дэвшигчийн асуудал бас яригдаж байна. Энэ удаа бид хоёр толгойтой ажилласан. Энэ нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн гэж боддог. Удирдах Зөвлөл рүү хандахад Ерөнхийлөгчийн баг мэднэ гэх. Тэдэнд хандахад Удирдах Зөвлөл мэднэ гэж л байв. Хэвлэл мэдээллийн салбар зөвлөлийн ахлагчид “хурал цуглаан болдог бол хэл хүргэж байгаач, сониндоо сурталчилгааны мөнгөнөөс нэмэрлээч” гээд тусыг эс олно. Арга ядахдаа Л.Амарсанаа даргад хүртэл “сурталчилгаа яаж яваад байна. Удирдах Зөвлөлийн гишүүний хувьд чинь асууж байна. Хариуцлагаа хүлээнэ биз” гэж хүртэл ярьж үзсэн. Зохицуулалтын ийм давхцал, эрх мэдлийн булаацалдааны гор гарсан. Сонин сонгууль явуулж ирсэн туршлагадаа суурилж сурталчилгааг явуулсан.
Би МАХН шинэчлэгдвэл нийгэм өөрчлөгдеж чадна гэсэн үзэл бодол, байр суурьтай явдаг. 20-иод жилийн өмнө намд жигүүр байгуулаад явж байхдаа тийм л ойлголттой байсан. Биднийг тухайн үед “намаа устгах нь, албан тушаалын төлөө явж байна” гэж ухвар нөхдүүд “айсан”.
Тэр үөд эрмэлзэж тэмцэж байсан зүйл одоо ч яригдсаар. Яасан ч өөрчлөгддөггүй юм. Биднийг жигүүр байгуулж байхад дарга нарын төлөөний явуулга гэдэг ч байв. Тийм байгаагүй. Дарга нар ч дарга шиг хүмүүс байж. Мэтгэлцсэн ч шинэ цагийн шинэ уур амьсгалыг угтан авч тосон явж, тэд. Одоо МАХН-ыг шинэчлэе, өөрчилье гэж ярьсаар улиг болоход сөрөг хүчин энэ үгсийг өлгөж авахад олон түмэн хэрхэн хандаж буйг бид харлаа шүү дээ.
Нам дотор авторитар тогтолцооны бичил хувилбарыг халлаа. Гэтэл өнөөдөр түүний төрсөн мэнгэ, дүү адил үйл явдал өрнөөд л байна. Олон ургальч үзэл, олон ишт үзлийг хумих гэнэ. МАХН-ын албан ёсны жигүүрийг татан буулгана гэж сүрдүүлнэ.
Удирдах Зөвлөл дээр сонины эрхлэгчийн ажлаа аштайхан өгчих гэж “их л боловсон”    тулгах    ч    шиг. Удирдлагад байгаа хүмүүсийг хуршсан тархитай бус мөнгөн ус шиг туялзсан байж асуудлыг зохицуул гэж тавьдаг болохоос амрыг бодож бүхнийг хусах байдлаар ажил явуулна гэвэл нам нам биш болно. Манай удирдах төвшний зарим нөхөд энэ намын телөө үхэн хатан явлаа, ийм тийм гээд л гайхуулах юм. Нэг л их гоморхож, өөрсдийгөө девийлгөсөн хүмүүс. Эргэн тойрныхон тэгээд хүлээгээд авчихсан. Намаар дерөөлөлмөөргуй, тохуурхмааргүй. Үр дүн нь хаана байна аа? Намын менталитет, имиджийг эдүгээ цагт яаж өргөж авч явж байна. Биднийг жигүүр байгуулж явахад одоогийн албан тушаалыг эдэлж, мөнгө хөрөнгөнд умбасан хүмүүс бүгд шалдан банди нар явсан юм ш дээ. Дараа дараачийн хаялга болж ирэгсэд юм боддог бол бодох л учиртай. Намдаа тунирхаж намын төлөө явлаа гэдгээ “”Нийгмийг өөррчлөхөд наанадаж ёсзүй, ёс суртахууны ямар хувь нэмэр оруулав гэж хүртэл өөрсдийгөө дэнслэх учиртай шүү. Мөнгөний халаалт, халуурхлыг үзлээ. Одоо ёс зүйн бүлээцлийг туулна. Үүнд л нам бэлэн байх ёстой. Үүнийг л нам гардах учиртай. Сэнхрүүлэх нанчигтай. Монголын ард түмэн манай намд нүүр буруулаагүй ээ.
Өнөөдөр намын удирдах төвшний үл ойлголцсон, хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байдлаа өөрчлөхгүй бол 2012 оны сонгуульд бас л унаж мэднэ. Үүнд л санаа зовниж байна. Харин өөр бусад “та нар болж байна, сайн байна” гээд Ерөнхийлөгчийн саяын сонгууль шиг ажиллаж тэр үед хөнтөрч дөнгөне шүү.
Нам сониноо тэр бүр дэмжиж ажиллахгүй байна. Аливааг нэхэж, тулгахдаа муугүй. Ямар түвшинд ямар байдлаар яригддаг асуудлыг улстөрийн соёлын өнгө аяс ядаж  салбал ойлгоно. Бүдүүлэг арга барилд эдлүүлж, идүүлмээргүй байна. Сониноо ядаж захиалагчдын адил тандалт хийдэг бол хэдэн сэтгүүлчдээ гоочлохгүй. Харин ч “Үнэн” сонин оюун санааны түүчээ явсаар ирсэн. Түүнд нам хэрхэн тусалдаг билээ?! Өдийг хүртэл сониноо авч яваа хэдэн сэтгүүлчдийн сэтгэлийн зүтгэлд нам талархах учиртай. Бид чинь ядаж сэтгүүл зүйн салбарт энэ биеэ огоорон яваа “этгээдүүд”. Хэрэв энэ янзаар цааш үргэлжилбэл бид байр сууриа илэрхийлэх болно. Сэвж, сүрчигнэж, сүрдүүлж байгаа бус. Байгаа байдлыг байгаагаар нь ямар ч хөөрцөглөлгүй илэрхийллээ.
Л.Дашням /доктор, профөссор/:
-МАХН дотоод ажлаа ярилцахдаа бид мэтийн гадныхныг оролцуулж байгаа нь бас л ардчиллын л нэг дүр терх гэх нь зүй. Аяга цай ууна уу гээд айл урихад учир зүггүй л ийм тийм гээд шүүмжлээд эхэлбэл монгол ёсонд ч тэр, монгол хүний жудагт ч нийцтэй биш байх нь мэдээж. Тиймээс би МАХН-ын алдаа, оноо гэхээсээ илүүтэй өнөөдрийн төрийн ажил үйл, бид өр нь өнгөрүүлснээ хийснээ хэрхэн үнэлж чадаж байна вэ гэдэг талаар л хэдэн үг хэльө. Ерөнхийлөгчийн сонгууль яаж явагдсан талаар нарийн ширийн зүйлийг би ярихгүй ээ. Бусдын дотоод ажилд оролцохыг ёс суртахуун ч нэг их таалаад байхгүй нь лав. Аливаа болж өнгөрсөн бүхэн сургамж, туршлага дүгнэлтийг л үлдээдэг. Бодит байдалд хэр бодитой дүгнэлт хийж чадаж байгаагаас л бодит үр өгөөж мэдэгдэнэ. Чухамдаа үнэн дүгнэлтээс л дараа, дараагийн үйл ажлаа зөв зүгт залах, зөв хараа арга барил бий болно. Энэ л бүтээлч сэтгэлгээ. Сонгууль ер нь сонгууль биш боллоо. Аль ч шатных ялгаагүй. Биш болсон юмнаас хүн хэрэгтэй тустай үр дүн хүлээх аргагүй. Сүүлийн үеийн сонгуулиар юу болж байна вэ гэхээр ёстой л нөгөө “Амьд л гарч байвал үхсэн ч яахав” гэдэг шиг л юм болдог болсон. Ямар ч муухай аргаар ямар ч их мөнгө зарж үрдэг болсон юм бэ мэдэхгүй. Арай хэтэрнэ, дэндэнэ гэдэг болж байна. Монгол бол огт мөнгө зарахгүйгээр сонгууль явуулах бололцоотой орон. Урьд өмнө тэгж чаддаг л байсан.
Сонгуулийн мөнгөөс болоод л хамаг муу муухай үүсч байна. Ганцхан сарын дотор л хэчнээн ч тэрбум төгрөг цацаж байгаа юм бэ бүү мэд. Энэ их мөнгөөр төрөө чадваржуулж байгаа юм алга. Харин ч төр маань сулбайж буурч байна. Төрийн ажлын төвшин, чанар чансаа түмний нүдэнд ив ил байгаа шүү дээ. Жишээ нь, УИХ-аас ямархүү хуулиуд гарч байна, хоорондоо ямар уялдаа холбоотой байна, Үндсэн хуультай хэр нийцэж байна. Хар л даа. Улсаа хөгжүүлье, ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татъя гэсэн бодолтой ажиллах мэдлэг чадвартай хүмүүс ер нь төрдөө ажиллаж байна уу, үгүй юү. Мөнгө л боддог хүн олон байгаа юм биш үү. Монголд ажил үйлийн зааг хуваарь, хүн хүний хүлээдэг үүрэг оролцооны хил хүрээ гэдэг юм байна уу.   Бүх ажил хутгалдсан төрөө хүндэлдэггүй, төрийн хүний ёс суртахуун үлгэрлэл гэж огт үгүй болсон байна. Өнөөдөр хариуцлага, ёс суртахууны огт өөр хэмжүүр үйлчлэх болжээ. Заримдаа ч төр засаг маань Монголын төлөе бус бодлогоор ажиллаад байх шиг санагдах юм. Юунаас болоод төрийн нэр хүнд унаад нийгэм улам бүр замбараагүй задгайраад байна вэ. Хүмүүсийн сэтгэхүй аль зүг рүү яваад байна. Хөрсөн дээрээ бууж асуудалд бодитой хандах цаг болсон биш үү. Эд хөрөнгийг яаж үрэн таран хийх вэ, яаж завшиж шамшигдуулах вэ гэсэн бодолтон ямар олон болсон юм бэ дээ, мэдэхгүй. Цөөхөн хүн амтай манайх шиг ийм орныг улстөрийн шалтгаанаар хэтэрхий олон хувааж хэрчиж талцуулж, тэмцэлдүүлмээргүй байна. Олон жил найзалсан нутаг нугынхантайгаа ч уулзаж учраад ярьж хөөрч болохоо болих нь .
Хөгжлийн цэгцтэй нэгдсэн бодлого биш сонгуулийн амлалт эрээвэр хураавар зорилго зорилт л өнөөдөр биднийг хөтөлж терийн ажил үйлийг орлож, орлох ч биш дөрлөж байна. 90-ээд онд бид нам төрийн ажлыг зааглах тухай ярьдаг байсан. Одоо монгол төрийн хүзүүн дээр олон нам мордчихжээ гэж хэлж болохоор байгаа. УИХ-ын гишүүд биш намын бүлгүүд л хэлэлцэнэ үү, хуйвалдана уу бүхнийг хийдэг болж. Сонгууль дуусаагүй байна гэсээр л дараагийнхаа сонгуультай золгодог, шарх нөхөх гэдэг нь амлалт авах гэдэгтэйгээ л шууд залгалддаг болсон, Ийм л зүйлээ яримаар, ийм л зүйлдээ дүгнэлт хиймээр байна. Энэ том нам  зөв үнэн  дүгнэлт хийж чадвал эрхбиш юм өөрчлөгдөх байлгүй. Тэрнээс аахар шаахар юмаа яриад “чи би”- дээ хүрээд байвал нэг их ачтай тустай юм болохгүй биз дээ.
Ж.Сауле /Удирдах зөвлөлийн гишүүн/:
-Бид ялагдчихаад бусдад бурууг тохоод байх шаардлага байхгүй. МАХН-ын бүх гишүүн энэхүү ялагдлын учир шалтгааныг өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Түүнээс бус зөвхөн намын удирдлагуудад бурууг тохоод байх шаардлагагүй. Намын гишүүн бүр сонгуульд оролцохдоо юун дээр би алдаа гаргав гэж өөр дээрээ л дүгнэлт хийж чадвал сонгуулийн алдаа онооны сургамж тэр болно.
Ажил хийж байгаа хүн алдаж энддэг. Харин намын удирдлагынхаа алдааг буруутгаж чичилж болохгүй. Ажил хийж буй хүмүүсийн урмыг хугалж хэрэггүй шүү дээ. Энэ удаагийн ялагдал биднийг илүү хурцалж өгч байна. Өөр сэтгэлгээрээ ажиллахыг шаардаж байна. Түүнээс бус МАХН ялагдчихлаа, уначихлаа гэж эргэлзэн гутарч болохгүй шүү дээ. Дараа дараагийн сонгуульд тогтолцоогоо улам боловсронгуй болгох, хэвлэл мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаж ажиллах ёстой. Энэ сонгуулиар АН-ын талд ихэнх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ажилласан. Мэдээж энэ ч МАХН-ын нэр дэвшигчийг ялагдахад нөлөөлсөн хүчин зүйлүүлийн нэг бодож байна. Мөн залуучуудын оролцоог нэмэгдүүлэхгүй бол, тэднийгээ мэдэрч ажиллахгүй бол явахгүй нь гэдгийг энэ удаагийн сонгууль харууллаа.
Ц.Уртнасан /доктор, профөссор/: -МАХН гүжир гүтгэлэгт хариу өгч чадахгүй дайчин давшингуй байдал унтарчээ. Долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар иргэдийн 59 хувь нь эсэргүүцсэн, 40 хувь нь зохион байгуулалттай үйл явдал, 23 хувь нь сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн гэсэн судалгаа байдаг. Гэтэл өнөөдөр үүнийг улстөржүүлэн дэвэргэж, МАХН-ын буруу, Ерөнхийлөгч өөрөө турхираад ийм байдалд хүргэсэн гэх дүгнэлтэд хүрэх гээд байна. Манай нам олны сэтгэл зүйд нөлөөлөх чадвар тааруу байна. Долдугаар сарын 1-ний үйл явдал судалгаагаар юу болсныг нотолж байхад МАХН өөр дээрээ буруугаа хүлээгээд нам жим л үлдэж болохгүй. Нийгмийн дийлэнх нь эсэргүүцэж жагсаал, цуглаан зохион байгуулсан этгээдүүдийг буруутгаж байхад МАХН сонгуулийг будлиантуулаад дараа нь гороо амслаа гэх нөгөө талын эргүүлэгт автаад байна, Гүтгэлэгт хариу барих үндсэн дайчин чанар хаана байна вэ.
Хоёрдугаарт, 2012 оны сонгуульд МАХН хэрхэн оролцох юм бэ. Өнөөдрийн байр байдлыг харахад зарим нэгэн хэвлэл Засгийн газрыг унагахын тулд илт дайрсан үйл ажиллагаа явуулж байгааг анзаарч байгаа байх. МАХН хамтарсан Засгийн газраа ажиллуулж чадвал ирэх сонгуульд авах гол оноо нь болно. Ард түмэн засгийн эрхийг барьж байгаа намтай л хариуцлага тооцдог юм. Түүнээс гадна 2012 оны сонгуулийн үед нийгмийн бүтэц их өөрчлөгдөнө. Дэндүү ардчилсан залуучуудын нэг хэсэг бүлэг үүсч байна. Улмаар нийгмийн давхаргад ч их өөрчлөлт орно. Тиймээс өнөөдөр намын нэр хүндийн талаар яригдаж буй явган яриа хөөрөө тэр үед хүчтэй нөлөө үзүүлж мэднэ. Социологийн судалгаа, улстөрийн шинжлэх ухааныг шүтэж ажиллахгүй бол хар бараанаар энэ мэт яваад байж боломгүй байна. Судалгаа бүрт нухацтай хандаж, дүгнэлт хийж орчин үеийн улстөрийн намын шинжийг төлөвшүүлэх ёстой.
Д.Болд-Эрдэнэ /доктор, профессор/:
-Аливаа улстөрийн хүчний оршин тогтнох сурвалж нь өөрийн алдаа, оноог хэмжиж, түүнээсээ туршлага авах юм. Алдааг бусдаас бус өөрөөсөө олох нь хамгийн зөв жишиг. МАХН хэмээх нөлөө бүхий энэхүү намын төлөвшлөөс улстөрийн систем шалтгаалдаг нь гарцаагүй үнэн л дээ. Тиймээс МАХН бусдад үлгэрлэж чадвал нийгэм төлөвшиж, ардчиллын үнэт зүйл болох шударга ёсны үнэлэмж үлэмж нэмэгдэнэ. Орчин үеийн улстөрийн намын үүрэг олон. Гэвч энэ үүргүүдийг манай улс төрийн хүчнүүд гүйцэтгэж чадахгүй байна. Засгийн эрх авах, албан тушаалд хүрэх, бизнөс     олигархиудын бүлэглэлээ дэмжих гэх зэрэг явцуу хүрээний үүргийг л хүлээж байна. Мөрийн хөтөлбөрөө бодит үндэслэлтэй боловсруулах, нийгмийг чиглүүлэх, олон түмний сэтгэл зүйд эөрэгээр нөлөөлөх зэрэг үүргийг хангалтгүй гүйцэтгэж байна. Нийгмийн сэтгэл зүй эрх баригч намаас хөндийрчээ. Олон жил төрийн өндөр албан тушаал хашсан хүмүүс байр сууриа тавьж өгөх нь бүү хэл улам өгсөхийн төлөө зүтгэдэг болж. Ийм хүмүүсээс нийгэм залхаж байна.
Улстөрийн намууд үүнийг мэдэрч ажиллаж чадахгүй явсаар л. МАХН сонгуульд амжилтгүй оролцсон нь сонгуулийн үйл ажиллагаатай нь холбоотой. Сонгуулийн үйл ажиллагаа гэж нэр дэвшүүлэх, бүртгэх, сурталчилгаа явуулах, санал хураах, дүн гаргах гээд шат дараалалтай. МАХН нэр дэвшүүлэх үйл ажиллагаанаасаа л эхлээд алдаж эхэлсэн. Ардчилсан зарчмаар хэд хэдэн хүнийг өрсөлдүүлэх ёстой атал нэг хүнийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн нь тактикийн алдаа байлаа. Мөн сонгуулийн кампанит ажлын үеэр ч нийгмийн сэтгэл зүйг мэдэрч ажиллаж чадаагүй. Нийгмийн аль хэсэг юу хүсч байна, түүнд тохирсон ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тооцоолсонгүй. Харин АН тэрхүү сэтгэл зүйг мэдэрсэн нь амжилт олоход хүчтэй нөлөөлсөн.
МАХН төлөвшиж яваа нам уу гэвэл төлөвшиж яваа улстөрийн хүчин. Гэвч дотоод ардчилал ус, агаар шиг хэрэгтэй байна. Магтаал гэдэг худлаа зүйл юм. Харин шүүмжлэл гашуун боловч тустай. Улстөрийн организмын хувьд бат оршин тогтнох хэв шинжийг агуулсан нам юм шүү дээ, МАХН. Цөөн хүний бус олон нийтийн эрх ашгийг чиг баримжаагаа болгож явах ёстой. Мөн намынхаа төв хэвлэл “Үнэн” сониноо дэмжиж ажиллах хэрэгтэй. Сонгуулийн үеэр давхар бүтэц ажилласан гэж байна. Манай намын сонгуулийн штаб юм уу эсвэл хэсэг хүмүүсийг зохион байгуулж ажиллуулаад байгаа юм уу гэдэг нь ойлгогдохгүй л байсан.
Эцэст нь нийгэмд баян, хоосны ялгаа дэндэж байна. Эх оронч сэтгэлгээ доошилж байна. Гадны нөлөө ч байна. Монгол төгрөгийг доллар дээрэлхэж ханш унаж тэр нь амьдралд нөлөөлдөг болсон. Монголын баячууд гадаад оронд харш бариулчихдаг гэдэг. Сонгуульд оролцож ялалт байгуулбал улам баяжихын төлөө явна. Харин уначихвал гадаадад бариулсан орд харш руу явчихдаг. Мөнгө, албан тушаал хүнийг эвдэж байна.
МАХН өнөөдөр ийн судлаач, эрдэмтдийг оролцуулсан дугуй ширээний ярилцага зохион байгуулж, тэдний хүч оюун ухааныг ашиглаж байгаа нь хамгийн зөв зүйтэй ажил болж байна.
Б.Даш-Ёндон /доктор, профессор/:
-МАХН олон мянган гишүүдээ төрийн албан хаагчийн харъяаллаар явуулсан.
Сонгуулийн өмнө МАХН-ын 30 мянган гишүүн намаасаа түдгэлзсэн шүү дээ. 30 мянга атугай 30 хүн л намаас гарахад их нөлөөтэй. Хариуцлага яривал хэн үүнийг хийсэн юм гэдгийг ч бодох ёстой байх.
Сөрөн хүчин сонгуулийн пиараа сайн, манайх болохоор тааруу хийгээд сонгуульд ялагдчихлаа гэвэл худлаа. Эцэс сүүлд нь МАХНын удирдлагад бурууг тохох нь бас өрөөсгөл. МАХН нэр дэвшигчээ ардчилсан төрийн  зүтгэлтэн, Ерөнхийлөгчийн албыг нэр төртэй гүйцэтгэсэн гээд цоллож, цоллож байгаад л тавьтал уначихлаа шүү дээ. Хүнээ зөв олж дэвшүүлж чадаж уу гэдгээ бодох ёстой байх. Хүнээ л зөв олохгүй бол хэчнээн сайхан хүчтэй сурталчилгаа хийгээд нэмэргүй. Хүнээ зөв олж нэр дэвшүүлэхийн тулд сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой. УИХ-д МАХН олонхи байсаар байтал сонгуулийн хуулиа өөрчилж чадсангүй. Бид өөрсдөө юмаа хийж чадахгүй байна.
Орон нутагт МАХН-ын нэр хүнд тааруу байна. Боловсон хүчний бодлого гэж алга. Ах дүү, хамаатан садан, түрийвчний холбоотой хүмүүс орон нутгийн удирдлагыг дүүргэж байна. Дээшээ хараад л Улаанбаатар болохгүй байна гэцгээдэг. Хот, хөдөөгийн амьдралын төвшин эрс ялгаатай байна. Нэг кг мах авч чадахгүй хүн байхад 10 кг махаа барахгүй үмхийрүүлээд хаячихаж байгаа айл ч байна. Амьдралын төвшин, мэдээллийн хүртээмж зэргээрээ ялгаатай орчинд сонгуулийг удирдаад гарах үр дүнг зэрэгцүүлэн нэгнээ буруутгаж болохгүй. Одоо намын нэрийг солих тухай ярьж байна. Хэчнээн нэрээ сольсон ч цаад мөн чанар нь хэвээрээ л байна биз дээ. Бид оролдох юмаараа л оролдъё. Бид сонгуульд ялагдчихаад түүхийн тавцангаас арчигдах хэмжээнд хүрчихлээ гэж ойлгож болохгүй шүү дээ. Нийгмийн масс бүрт хүрч нэр хүндээ л өсгөх тухай ярина уу гэхээс гутарч гуниад байх асуудал биш ээ. МАХН-ын сүүлийн 20 жилийн түүхэнд ул суурьтай судалгаа хийж бодит байдалд дүгнэлт өгөх ёстой.
Ю.Атар /МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч/:
-Манайх шиг буурай улс орон Америк маягийн өртөг зардалтай сонгуулиас татгалзах ёстой. Энэ сонгуульд өрсөлдөгчдийг харахад хэн нь хэнээсээ давуурхаад байхааргүй байсан авч, хүмүүсийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн нь амжилт оллоо. МАХН-аас нэр дэвшигч иргэдтэй хийсэн уулзалтуудаас их санал алдсан гэж бодож байна. Нийгмийн өргөн хэсгийг хамарч зохион байгуулсан боловч төдийлөн амжилт олсонгүй. Мөн ач холбогдол ч өгөөгүй. Тухайлбал, нэр дэвшигч их, дээд сургуулийн багш нартай уулзахдаа хаа байсан баруун хязгаарын иргэдэд ярьсан енөөх зүйлээ л давтаж байсан. Мөн нэр дэвшигч зан үйлийн өөрчлөлтийг харгалзаж үзэж чадсангүй. Монгол Улс өрнийн соёлын загвар бүхий суурьшмал амьдралд шилжээд нэгэн зууныг үдэж буй ч амьдралын хэв маяг, олон нийтийн үнэлэмж хандлагад уламжлалт байдал давамгай хэвээр байгаа шүү дээ.
Хүмүүсийн 20 хувь нь улс орны байдал, улстөрийн бодлого хамаагүй гэж үздэг, сонгуульд оролцохыг чухалчилдаггүй байна. Мөн орлого багатай иргэд, залуучууд өнөегийн тогтолцоонд тун сэтгэл дундуур явж байна. Гутранги үзэлтнүүд хотын иргэдийн дунд хамгийн өндөр буюу 34 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Социологийн иймэрхүү судалгааг нэр дэвшигчид анхаарч үзэлгүй, зөвхөн өөрийн рейтингээ харж байх жишээтэй. Намын оюунлаг сэтгэлгээ алдагдаж байна гэдэг үнэн. Дараагийн нэг асуудал бол сэтгүүлчдийн ёс зүйн асуудал, мэдээллийн тэнцвэргүй байдал нөлөөлж байна. Улстөрийн намыг тогтвортой дэмжигчид буурах болсноор санал өгөхдөө нэгээс нөгөөд хувирдаг “ховдог” сонгогчид бий болсон. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгогчдын сэтгэл санаанд хүчтэй нөлөө үзүүлэх болсон. Энэчлэн олон хүчин зүйлийн нөлөөг мэдэрч ажиллаагүйгээс ялагдалд хүрэх шалтгаануудыг төвлөрүүлсэн болов уу.
Ч.Жаргалсайхан /Удирдах зөвлөлийн гишүүн/:
-Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үйл явдлыг судалгаанд оролцсон хүмүүсийн 57 хувь нь эсэргүүцэж буруушаасан. Гэтэл зарим хүмүүс 1911, 1921, 1990 оны хувьсгалтай эн зэрэгцүүлж улстөрийн ач холбогдол өгч байна шүү дээ. Одоо шоронд байгаа бүх хүнийг суллах тухай ярьж байна. Чухам энд хариуцлага, шударга ёс алдагдаж нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх үйл явдал өрнөж болзошгүй. Нөгөө талаар зарим нэг нь долдугаар сарын 1ний үйл явдлыг өс хонзонгоо тайлах байдлаар ашиглаж байгааг ч үгүйсгэхгүй. МАХН гар хумхиж суумааргүй байна. Үгээ ч хэлэх ёстой. МАХН сонгуульд зөв хүнээ олж дэвшүүлэхийн тулд эхлээд Улстөрийн намуудын тухай      хуульд      зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгтэй. Даш-Ёндон гуай хүнээ зөв олж нэр дэвшүүлээгүйгээс болж асуудал үүссэнийг хэлсэн. МАХН сүүлийн 20 жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна. Ардчиллын 20 жил гэж АН ярьж байна. Тэгвэл энэ 20 жилд ардчиллын төлөө хийсэн бүтээснээ АН-аас илүүрхэж ярих ёстой.
У.Хүрэлсүх /МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/:
-Энэ удаагийн дугуй ширээний ярилцлагаар дараа дараагийн ажил төрөлд дэм болохоор зүйлүүдийг ярилцаж хэлэлцлээ. МАХН-ын ахмад үеийн удирдлагууд үнэтэй санал зөвлөмжөө хүргэж байна. Энэ удаагийн ярилцлагаар зогсохгүй дараа нь энэ сэдвээр хэдэнтээ ярилцаж хэлэлцэнэ. Өнгөрсөн их хурлын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхийн тулд удахгүй бид ажлын төлөвлөгөө боловсруулж зорилгоо дэвшүүлж тавина. Миний бие хүндхэн үед намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон. Төрийн албаны тухай хуулийн дагуу 32 мянган гишүүн намаасаа түдгэлзэж зохион байгуулалтын томоохон өөрчлөлтийг хийж хэрэгжүүлж байна. Залуу үе ахмадын хэлхээ холбоог бэхжүүлэхэд ямагт анхааран ажиллаж, ахмадуудынхаа оюун ухааны охь манлай болсон үг сургаалийг өнөөдөр ч сонслоо, цаашид ч сонсож явна. Манай намын талаархи ярилцлагад хүрэлцэн ирж чин сэтгэлээсээ ярилцсан өөр намын гишүүдэд ч баярлаж байна. Намын бүтцийн нэг хэсэг болсон жигүүрийн үйл ажиллагааг дэмжиж намын шинэчлэлийг бодитой хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах ёстой. Мөн намынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд олон ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, АНУ-ын эрх баригч нам болон Фредрих Эбертийн сан зэрэг гадны улстөрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний дэвшилтэт үзэл санааг өөрийн намын үйл ажиллагаандаа шингээн ажиллана гэж төлөвлөж байна. Дугуй ширээний ярилцлагад оролцсон бүх хүнд талархал илэрхийлж чин сэтгэлээсээ үзэл бодлоо хуваалцсан та бүхэндээ баярлалаа.
Тэмдэглэсэн Д.БАТЗАЯА

 
Сэтгэгдэл ( Нийт 37 сэтгэгдэл )
  1. DELXIIN XAMAG SHUNAXAI LUIVARCHID MONGOLD TSUGLAJ DUUSLAA

  2. Хүрэлсүх одоо л Шар дээлтээ нэг мөсөн гөвөх нь дээ. Суурь нь гэхдээ шүүхэд бат үлдсэн байгаа шүү. Болгоомжтой үзэхгүй бол…

  3. Khurelsuh gej neg Mongoliin Gamshig sukh bolood baina.Ene shig LUMPEN setgehuitei,balmad
    hui negdliin ueiin avirtai tarhi gej zuramni tolgoinoos baga nohor ENE namiin eronhii baina gehleer
    OOR tailbar hereggui yum bish uu!

  4. Ýíõáàÿð åðºíõèéëºã÷èéí ñîíãóóëüä ÿëàãäñàí øàëòãààíàà Õó íàì áîëîí àðä ò¿ìíýýñ õàéãààä õýðýãã¿é äýý. Åð人 ÿëàãäëàà ººðººñºº õàéõ õýðýãòýé. 1. 500 ñàÿ òºãðºãèéí õàõóóëü ºãñºí ýòãýýäýý èë÷ëýõ 2. ªºðºº àâèëãàë àâ÷ TV 9 áàéãóóëñàíàà, Ýõíýð öîëìîí íü ÒÅÃ-ò þó õèéñýí õèéëã¿¿ëñýíýý, êàçèíîãèéí õýðýãò ýíõìàíäàíõààñ 20.000 äîëëàð àâñàíàà , ¯ÇÝË ÁÎäËÎÎ ÈËÝÐÕÈÉËÑÝÍ ÈÐÃÝäÈÉà ÕÓ ÍÀÌÛÍÕÀÀ ÒÀËä ÎÐÆ ÁÓÓäÑÀÍÀÀ …………………………………………… çºí人 áèé ýòãýýðèéã ë áîäîõîä õàðèó íü àìàðõààí ãàðíà. Ýíõáàÿð ñàéõàí ñºíºæ áàéíà . Îäîî Õó íàì á¿ð ñºíººñýé

  5. Ene xeden DURAK-uud AYANGA NIREGSEN XOINO DUU GARGAV ,tiim l surxii baisan yum bol ter ex-eronxiilogchdoo xelj zasaj zalruulj baix ni yaasan yum be?! ;-) Tegeed ch ARD TUMNII amidralaas xol tasraxaar yaaj tedniigee OILGOX YUM BE DEE,tiim uu ………………… hehe…………… ;-)

  6. Xadgalamj bank idsen ene luivarchingaas oor eronxii nariin bichgiin darga xiix xun alga uu XU namd xa xa, taarch dee.

    Xurel sux namiin gen sec, Badamjunai said, Zandanshatar Namiin bulgiin darga, xa xa taarch dee, Bugd ner ni baasdsan xunmuus, Iim baixad namiin gishuud ch durgui xurch baina, Bi l lav iim baixad xezee ch XU namiig demj gej ur xuuxed ba ax duus, naiz noxodod xelexgui, Tsaaduul chini iim baliaar amitad buu oirt l gej xelne. medeej edentei xen oirtoxiig xusej ner nuuree baasdax uom be?

    neg togoond bagtaxgui aladaj baisan Nyamdorl-Xurelsux-Enxbayar songuuliin ueer xuzuu seeree xolbogdood neg ni nogoogiinxoo songuuliin stabiin darga bolood l xa xa xa za bolyo zugeer, Ta nar ard tumneer bitgii toxuurxa muu xuvalznuud!!!!

  7. манайхаан одоо Энхбаярыг нэг мөр дуусгах цаг нь болсон, одоо хийхгүй юм бол хэзээ юм бэ?

  8. Сауле,Жаргалсайхан нарын долдойнуудаа толгойноосоо зайлуулаагүй цагт нийгмээс арчигдах болно.Энэ хариуцлагатай үед тэр хэлж байгааг нь хараач. Ялыг мань мэтийн жирийн гишүүдэд үүрүүлэхийн гэнэ. Харин та 2 удирдах зөвлөлөөс сонгуульд ялагдуулсан тул сайн дураараа огцор.

  9. Ху намыхан байшингаа Элбэгдорж Магнай,Батзандан нараар шатаалгачихаад хоорондоо албан тушаал булаалдаад, намын жирийн гишүүд дэмжигчтэйгээ сонгууль дуусахаар мартчихна. Ийм үлбэгэр зориг тэнхээгүй амьтад луувирчидыг яаж номхотгох арга олохгүй. Элбэгдоржид луувирдуулчихаад марсайтал инээгээд явж байгаагий нь чаавасдаа.Ху одоо дэмжигчдийнхээ хүчийг ашиглалдаа бид бэлэн байна.

  10. MAXH CHI SUNUH BOLOOGVI YU

  11. ху намыг БҮРМӨСӨН ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛ ГАРГАЖ ДЭЭД ШҮҮХЭД ӨРГӨДӨЛ ӨГӨХ ХҮН,ИРГЭН,БАЙГУУЛЛАГА БАЙНА УУ. МОНГОЛД…

  12. МАХН чи Монголын зовлонд ханаагүй юу?

  13. МАХН чи Монголын зовлонд ханаагүй юу?

    МАХН чи Монголын зовлонд ханаагүй юу?

    МАХН чи Монголын зовлонд ханаагүй юу?

    МАХН чи Монголын зовлонд ханаагүй юу ? !

  14. mongoiin zaluuchuud mash chadaltai bolloo. odoo ted yls ex orondoo zytgex cag ni bolson. tedend deerx xeden abillagch xogshchyyl zaigaa tabix cag ni bolson. myy zyileer bitgii ylger dyyrual boloochee. tedend shydargaar amidarax saixan ureedyig ni ogooch ee. enxbajr tergyytei bajr zereg xymyys.

  15. aldaa onoogoo yarij baigaa ni hoorhiiloltei. Mishagiin neg tom aldaa bol mongol ulsiin toriin odon medaliig uneguiduulsen yavdal yum. hachin hachin baasnuud gaviyat bolood bavdaa

  16. mongol ardiin hybisgalt namiig muu helsen nobsnuudaa!!!!ta nar udahgui dee!!!!senene,bas l hench bis bolno suu!!!yundaa ingej namchirhan talzyylaad baigaa yum be?uneheeriin tiim yum bol elbegdorjiig chini gazariin hersnees archina suu!!!!ta nariig buruu zeb bichej baihiin hoorond adilhan sunsiig chini hiisgene suu!!!!ta nart chadal baihgui suu!!!hyneer bitgii toglo!!!!hund erhem chadal baibal ta nar sig huzdaggui yum!!!!bichsen hun bugdiin bye bolood setgelliin chini ezen ni baina.amnaasaa bolj ald delem zereb dee…….muusain elbegdorjtongyyd senebel taarna….ta nar saihan bolgodog ch yostoi myangyychingiin ylger biz dee,bember mini…..

  17. ÕÓ íàì ìàíäàí áàäðàõ áîëòóãàé.Õàðèí ýíý ëóéâàð÷èäààñàà ñàëæ áàéæ ë ìàíäàí áàäðàíà äàà. ÀÍ ìºí ëóéâàð÷èäààñàà ñàëæ òºëºâøèí òîãòâîë áàñ õýðýãòýé þì ñàí. ªíººäºð ýíý 2 íàì õîþóëàà õîãèéí òàíòàí øèã àäãèéí øààðíóóäààð ä¿¿ð÷ýý

  18. Hurelsuh ee, yuny chini amerikiin namaas suralstah ve – ingeed tenegteed baidag lud um aa hoo. Mongolchuud amerikiig duuraij songuulia yavuulsaar 20 jiliin nuur uzej baina, uch tuchnuun ter bum mungu hayalaa, uch tuchnuun oligarh ih hurald orloo, mongolyn tur business oligarh bulegleluudiin uur bolloo, eeljleed l 4 -4 jileer tur barij baigaa nereer ard tumen uls ornoo tulmuj hoosloj hamag baylagaa gadagsh ni tsuuj duusgah ni. Ene Hurelsuh gedeg maanagiig namaasaa zailuulaj er ni ih tseverlegee hiihgui bol tanai nam uudluhgui shuu. Niigmiin unelemj es zuigee uursduu dotroosoo ehleed deeshluul. Tanai namd Hurelsuh metiin oppoirtunist revisionistuud urvagchid uurlesen baina. Terneees bish tanai namyn uzel barimtlalyg (ardchilsan socialist) demjdej jiriin irged olonhi ni baigaa shuu dee – tanai namaas yavuulj baigaa ediin zasag niigem uls turiin bodlogo chini ene hunleg enerengui niigem ard itumen, shudarga yosondoo niitseheergui muuhai bodlogo yavuulj bainaa. Yun turuun bayan hoosny yalgaag buuruulaach ee.

  19. Manaihan het uls turjij hunii aldaa onoog tungaaj chadahgui haralgan bolj baina. nairamdal.evtei baitsgaaval mongolchuud hojno shuu.Medeeleliin medlegtei yum oigoh chadvargui gehees oilgoh huselgui hunii amaar deverch yavdag davraga bii bolj baigaa yum bishuu. Adilhan zaluu humuus baij Hurelsukh Zandanshatar nart ushurheed yana ve. Harin ganzagin naimaa hiij gahai uureegui murtoo olni hurungiig huvichlal hereer huvaaj avaad zad bayajsan Z.Enhbold. apugiin Bathuu.mah kombinat.talh chiheriin uildver. gurilin uildver /oddogiin altan taria/ Bayangol zochid buudal zeregiig avsan Haltmaagiin Battulga./odoo said gej baigaa/.mongolin gazar nutagiig letsenz nereer hudaldaj uuruu bas cchamgui gazar zalgisan Punsalmaagiin Ochirbat.turiin munguur ter bumtan bolj hamgiin unetei surguuliudad huuhduudee surgadag Elbegdorj nartai hariutslaga tootsoh jinhehe mongol tsusni aavinhuu garch l taaraa. Edgeer humuuc mongolin guril mah.shatahuun .nuursnii uniig hyanaj ard tumnniig shulj baigaa murtoo shudarga dur uzuulj uran dongoddog. Songuuliin ued zuvhun toirogiinhondoo hyamd baraa taraaj ter zoriigee busad aimgiin baraani unend shingeej oln tumniig muljdog.

  20. Manaihan het uls turjij hunii aldaa onoog tungaaj chadahgui haralgan bolj baina. nairamdal.evtei baitsgaaval mongolchuud hojno shuu.Medeeleliin medlegtei yum oigoh chadvargui gehees oilgoh huselgui hunii amaar deverch yavdag davraga bii bolj baigaa yum bishuu. Adilhan zaluu humuus baij Hurelsukh Zandanshatar nart ushurheed yana ve. Harin ganzagin naimaa hiij gahai uureegui murtoo olni hurungiig huvichlal hereer huvaaj avaad zad bayajsan Z.Enhbold. apugiin Bathuu.mah kombinat.talh chiheriin uildver. gurilin uildver /oddogiin altan taria/ Bayangol zochid buudal zeregiig avsan Haltmaagiin Battulga./odoo said gej baigaa/.mongolin gazar nutagiig letsenz nereer hudaldaj uuruu bas cchamgui gazar zalgisan Punsalmaagiin Ochirbat.turiin munguur ter bumtan bolj hamgiin unetei surguuliudad huuhduudee surgadag Elbegdorj nartai hariutslaga tootsoh jinhehe mongol tsusni aavinhuu garch l taaraa. Edgeer humuuc mongolin guril mah.shatahuun .nuursnii uniig hyanaj ard tumnniig shulj baigaa murtoo shudarga dur uzuulj uran dongoddog. Songuuliin ued zuvhun toirogiinhondoo hyamd baraa taraaj ter zoriigee busad aimgiin baraani unend shingeej olon tumniig muljdog.Iim humuust itgeed l baih yumdaa manaihan. Ta nar haraarai 3 jiliin daraa ed ulam bayajij ulam uran yaridag bolno. Tehdee dandaa bidnii neriig barij yarina geech

  21. Tiim shuu zaluu busgu izuv heljee – AN-ynhan gej buun har hurungutnuud mongol ulsyg huvaaj idej duuslaa daa, odoo Oyu Tolgoig deer ni Tavan Tolgoig canad amerikt uguh geed l buuny nohoi bolood davhiad baidag. Ard tumen oilgoj harahgui l um daa – huurhii

  22. Dalaihuu, Batsaihan nar goliig ni olj heljee,busd humuus ch gesen Enkhbayariig deer ueiin Tsedenbal darga shig heterhii magtah bolgoson ,100% sanalaar ch geh shig,AN-n urvagchidaar hiilgesen surtalchilgaa bur tus boloogui ,halz yariltslagand nuguuhuu dairsan uurtai zarim asuultand mash muu hariu ugsun tudii bas tuunii taliin hotiin avilgachid gegdsen humuus MAHN,zasgiin gazariin tsun bolson, odoogoor ene asuudlaar ner tsever ni S.Bayar l baih shig MAHN ih ulbeger hultsengui baisan, shinechilel hiigdsengui.MAHN-n bolovson huchinii bodlogo baihagui Enhkbayariin tanij medeh mungutei hun namd orson MAHN-n tolgoid baigaa avilgachidaas bolood namd shineer,uhaantai bolovsroltoi zaluus orohoos ichij baina.Nad metiin hugshin hun Bi MAHN-n gishuun gehees zaluus MAHN gishuund orson baisan ch busd zaluusdaa bi ali ch namiinh bishee gej helj bainaa. iim boltloo ner hund ni unaj baina.
    MAHN -n tolgoig tseverlehgui bol dahin bosj irehgui shuu!!!
    Ene udaagiin songuulid Elbegdorjiig chadvartaid ni bus uls orond neeren ene chine shudraga es togtoono geed hoshgiruulaad baigaa yum uzeed aldaya l gesen shuu dee ENe bol us, agaar shig heregtei zuil bolsoniig Enhbayar medeegui ene talaar ug helj chadaagui, uil hereg bolgohgui ch baisan baij mednee

  23. Zalyychyydaa ednii 5 tolgoi, oyu tolgoig bvv demj shyyd zogcooyo. Ylyc turiig yamarch ashiggvi bolgoj ene dyrakyydiig shataaya. Ene 2 tolgoig ashiglaxgvi geed xench tyrj vxexgvi. Ashiglalaa geed ard tvmen baxi baidgaaraa baina. Odoonooc xarin ex ornii tuluu jinxene shydargaar ajillaj chadax zalyycaa shyyd demjye. Ekc erunxiilugch gej coliotoi gar odoo vilee vzeed dald ordoo chi xereggvi xvn medew vv. Nam mam gej tenegtexgvi ulc ornii erx, ashig ard tvmnii ervvl mend ,baigal orchnii tuluu l temzex xeregtei. Neg mongol xvn neg yndarch baigaa bylag, neg yrgaj baigaa modnii tuluu temzel yum. Terneec bish ard tvmniig bayajuulna geed xydlaa zvtgexgvi shvv. Odoonii namd baigaa alban tyshaaltan bvgd adgiin luiwarchin bolcon boloxoor xen ch xereggvi. Tedniig erx medleec zailyylax ni odoo amin chyxal. Magadgvi ganz demjix xvn Temujin baij magadgvi ter Enxbat shig yyl yyrxaid orolzoxgvi baigaa ni taalagdaj baina. Xewer ene zalyy zuw yum cedeed zalyychyyd bidenteigee neg tal boloxoo xaryylj chadwal bid tvvniig demjix tyclax bolno.

  24. Нээрээ МАХНамаа,чи Монголын ядуурал,зовлонд ханахгүй байна уу

  25. MAXH darga nariin zarim humuusiin helsen ugiig unshihad bas l buruu bodoltoi zasrah shinjgui haragdaj baina daa. Hamgiin hotsrogdson, shunaltai, huvia hicheesen, byalduuch, hargis, adgiin shaar humuus ene namd ih baidag shuu. Tuhailbal, Enkhbayar, Hutelsukh, Dash-Endon, Urtnasan, Sauli …….geh met

  26. MAXH darga nariin zarim humuusiin helsen ugiig unshihad bas l buruu bodoltoi zasrah shinjgui haragdaj baina daa. Hamgiin hotsrogdson, shunaltai, huvia hicheesen, byalduuch, hargis, adgiin shaar humuus ene namd ih baidag shuu. Tuhailbal, Enkhbayar, Hutelsukh, Dash-Endon, Urtnasan, Sauli …….geh met

  27. Ни хао та нар юу яриидага юм бэ? Манай ар монголд нэг л амбан байна. тэр нь элбэг уу энхбаяр уу сони бусаа гагцхүү нэгдсэн дундад гүрний төлөө зүтгэвэл нихао үгүй бол бай бай

  28. Күүе эгчи мину дүй нь бас касаг күн. дэмужээчээ. Котод кэд ч конов. Кааша карна баакан мажин күмүс ажил олдок уу кэцүү байана. Егч тэрэ умхий болод хаяжан макаа муу дүүдэ өгчи тэк үү.

  29. Үхэж хэвтсэн хэдэн хулгайч хайран сайхан намыг минь яайран болгочихоод худлаа шаагаад, та нар идэж ууж завхайрч зайдалж болоогүй юу? энэ нам бол эцэг өвгөдийн минь байгуулсан эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан нам болохоос биш та нарыг баяжуулах гэж та нарыг улс орныг хоосруулаг гэж тэд амиа өгөөгүй юм шүү. муу хар заазлуулмар. Энэ Хүрэлсүх анх Намын туг шатаалаа гээд чуулган дээр шаагаад байсан. тэр 7/1 нд толгойдоо алчуур ороогоод намын байрыг хамгаалах нь яасан юм. Худлаа шаагаад л. Шинэчлэгч нь ийм байна гээд боддоо. Эрхэм нөхдөө надад нэг санал байна. Их хурлаас өмнө орон даяар үнэхээр намын шинэчлэл хүч чадлыг дээшлүүлэхийн төлөө яах ёстой юу хийх ёстой талаар жирийн гишүүд дэмжигчдийн дунд хэлэлцүүлэг явуулъя. Энхбаярын сонгууль болохоор баахан хөдөлгөөн болдог юм билээ. дараа нь дарга эсвэл гавъяат болдог юм билээ. тэд нар энэ удаа өрөө төлж тэр хэлэлцүүлгийг хийе. тэгэхгүй бол дэлхий хувьсаж өөрчлөгдөж бид устаж мөхөх нь. Бодоод үзээрэй дуракуудаа. Ядаж баяжуулсан юм гэж нэг удаа бодоод намаа аврах талаар бодоорой. тэрнээс та нар ямар бодох биш. Чөтгөрүүд

  30. Нэр дэвшигч хэн ч байсан бүр чөтгөр ч байсан сонгуулийн стратеги тактикийг тэр чиг хандлаганд тааруулан зөв оновчтой боловсруулж ялалтанд хүргэхийг ПИАР гэдэг болохоос биш. тэнэгтэж маанагтаж эсвэл албаар ингэж намыг шалдалдаггүй юм даа сонсож байна уу та нар тэр Төмөрбаатар Бямбадорж Жаравжамц Оюунэрдэнэ нараа. Бас өөр хүн олдоогүй юм шиг Чимидийн Энхээ, согтуу Эрдэнэтуул, матаач Энхтүвшин нараар муулуулах бодол ухна шиг өчүүхэн тахинд нь төрсөн тэр ПИ АРчин гуай. Одоо энэ Элбэгдоржийн ПИАРуудыг хар. Габи Батзаяа гэх мэт мэргэжилдээ ч маруухан дуракууд та нарыг хусчихлаа. Та нар намын жирийн гишүүн ажилдаа эзэн болдог эрч хүчтэй залуучуудыг саяны сонгуулиар яаж боож хаасныг би ч биеэрээ амссан. Хүн болгон ПИАР хийдэггүй юм. ПИ АР гэж хуцсан нохой ч ПИАРчин болдог энэ хорвоод МАХН минь мандан бадрахыйн тулд эднийг зайлуулах ёстой. Албан тушаалд тендерээр ордог болох ёстой.

  31. хэрэв монголын шинэ үе монголын маргааш юм бол 25 хүртэл насны 4 залуу эмэгтэй бүрийн 1 биеэ үнэлж байна. 3 залуу эрэгтэй бүрийн 1 архи тамхи мансууруулах төрлийн бодисны аль нэгийг хэрэглэж байна. бас 10 залуу тутмын 1 ямар нэг байдлаар биеээ үнэлхэд бэлэн байна. нэг үгээр хэлбэл МАХН. АН нэр нь өөр болохоос монголын улс төрчид эрх мэдэл нэр төр хөөцөлдөж эх орноо худалдан нийгмээ ёс суртахууны ялзралд оруулсан карьеристууд. ийм удирдагч нарт хөтлүүлээд хошгироод явж байгаа бид өөрсдөө буруутай.

  32. зүгээр л ,Залуус өөрсдөө нийлж Улс Орноо гартаа авах ёстой, яг л цагтаа Сүхбаатар , Дамдин ,Бодоо зэрэг бахархал болсон Эх Орончид шиг. Тэр үeд Эх Орноо худалдсан баячууд, улс төрчдийг шоронд нь хийнэ. Эд нар сүүл үрүүгээ хужаатай ямар аймаар ойртов оо? Одоо хамтарсан цэргийн сургууль хийж байна, хужаа элчингийн урд талбайг хужаагын гудамж гэж нэрлэх юм гэнэ, цаашдаа тэнд баахан хужаа нар суурьшиж Тэр хэсэгт амьдардаг Сансрын сэхээтнүүд хядуулах юм байна л даа.

  33. ter Ganbat odoo boliochee duugee HU namd esluuleed l enhbayariin uliig doloogood guiged baisan odoo genet uhaarch gene jinhene ulaan commuist sh tee

  34. enhbayar, hurelsuh 2-iig odoo l nyats darah heregtei shuu!

  35. butguu l dee. bu medal abaagyi xocorchixloo. namaig xyleegeech xy namaa.

  36. МАХН ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ОДОО ТАРАААД АЛБАН ТУШААЛ ГОРИЛОГЧИД НЬ ӨӨР НАМУУДАД ОРВОЛ ТААРНА

  37. hegiin tenegmongolchuud!!!!eersdedeen tysalsan hund erryy ni esegledeg….

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •