2010 оны 09 сарын 10-ны өдөр, Баасан гараг
Халхголын байлдааны 70 жилийн ойд оролцогчдод
2009-08-26 өдөр 15:32

logo-70МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн дайчин цэрэг эрс ялалт байгуулсаны 70 жилийн ойг Монгол Улс энэ өдрүүдэд ёслон тэмдэглэж байна.

Бид өнөөдөр дарийн утаа маналзаж, дайсны сум исгэрсэн  аймшигт тулааны дүр зургийг сэтгэлдээ сэргээн санаж, аав, ээж, ах дүүсээ эгнэгт орхин одсон олон олон баатар хөвгүүдээ эргэн дурсаж байна. Өдгөө энэ гарамгай ялалтын гэрч болон амьд сэрүүн яваа ахмад дайчиддаа бид гүн хүндэтгэл үзүүлж, үгийг  нь сонсож, гавьяагаар нь бахархдаг юм.

Иргэн нь болсондоо ямагт бахархдаг эх орны минь өнөөдрийг бидэнд авч үлдээхийн тулд халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дахин дуурсгах их гавьяа байгуулсан ахмад дайчид, ялсан баатрууддаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа ялалтын баярын сэтгэл догдлом энэ мөчид халуун мэндчилгээ дэвшүүлье.

Та бүхний эрэлхэг үйлс, дайчин замнал Монголын ард түмний үе үеийн залуучууд, хүүхэд багачуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд үлгэрлэсээр байх нь эргэлзээгүй.

Эх орны минь газар шороо, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол, Зөвлөлтийн зоригт дайчин цэрэг эрсээ Монгол түмэн үеийн үед эргэн эргэн дурсаж, бахархаж байх болно.

Даян дэлхий энх амгалан орших болтугай.

Монгол Улсын
Ерөнхий сайд                     С.БАЯР

 
Сэтгэгдэл ( Нийт 3 сэтгэгдэл )
  1. OROS AX NAR ODOOCH NAIZ NOXOD AMERIK YPON ONOODORCH DAISNUUD

  2. Oros ah nariigaa uhtel ni muulaad höögööd baisan ter zagaa ta nar martchihsan yum bish bisdee!!!

    Tegvel halhiin goliig dorn martanandaa!!! MANGARUUDAA!!!

  3. Байлдаан биш дайн байсан юм шүү. Муухай доош нь хийж байх шив дээ.

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •