2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
Нийт нутгаар сэрүүсч, шуурна
2009-09-8 өдөр 12:11

Энэ долоо хоногоос эхлэн есдүгээр сар дуустал нийт нутгаар сэрүүсч, зарим газраар шороон болон цасан шуургатай гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Маргааш төвийн нутгаар, нөгөөдөр, энэ сарын 13-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Маргааш болон 12-нд нутгийн баруун хагаст, нөгөөдөр ихэнх нутгаар ,11,13-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүрч хүйтэрнэ. Өдөртөө 10-15 градус дулаан байнх юм.

Энэ долоо хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, ирэх долоо хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн өмнөд хагаст 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.  Төвийн нутгийн Дархадын хотгор, Хангайн уулархаг хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 8-13 градус дулаан, шөнөдөө 1-4 градус хүйтэрнэ. Зүүн зүгийн ихэнх хэсэгт, ирэх долоо хоногийн дунд үеэс зарим нутгаар хур тунадас орно. Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орж, салхи 12-14 м/с хүрч, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Говийн нутгийн ихэнх хэсгээр шөнөдөө 8-13, өдөртөө 23-28 градус дулаан байх төлөвтэй.

Б.Оюун

 
Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •