2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
Бөө нарыг хэн хэрхэн шийтгэдэг вэ?
2009-09-22 өдөр 09:20
Бөө нарыг хэн хэрхэн шийтгэдэг вэ?
Бөө мөргөл эргэн сэргэж буй энэ цагийн нэгэн том асуудал бол бөө нарын ёс суртахуун. Уг барьж бөө болно гэдэг угтаа тэнгэрийн хуулиар амьдарна гэсэн үг. Түмэн олонд тус болж, өвдсөний өвчин, зовсны зовлонг нимгэлэх үйлтэй энэ эрхмүүд өнөөдрийн олзыг бодон маргаашийн үйлээ зузаалах нь хэрээс хэтэрч байгааг олон хүн мэднэ. Тийм ийм бөө дээр очлоо, тийм ийм юм нэхлээ гэж гомдоллогсод олон таардаг. Нэг хоёрын зэрэг болчимгүй нөхдийн хэрэг биз хэмээн эхэндээ боддог байсан авч сүүлийн үед энэ нь хавтгайрсан үзэгдэл болж байгааг анзаараад сэтгэл зовнисондоо үүнийг бичиж байна.
Жишээ 1. Нэг танил маань сандарчихсан утасдаж бөөн зовлон тоочив. Ажил төрөл нь жаахан уруудаад байхаар нь учрыг нь хэлээд өгчих, аргалж засчих сайн хүн байна уу гэж найзаасаа асуутал тэр дор нь нэг бөө хүүхэн дээр дагуулаад очжээ. Нөгөө бөө нь бөөлж үзээд “Чи угтай хүн байна. Гурван сарын дотор угаа барихгүй бол амины нэхэлтэй. Одоохон юмаа бэлдээд надтай хөдөө яв” гэжээ. Бэлтгэл, өргөл сэлт нь дор хаяж хоёр гурван сая төгрөг болох янзтай гэнэ. Цалингаас цалингийн хооронд амьдралтай бүсгүйд тийм мөнгө байсангүй. “Мөнгө олддоггүй, бөө утасдаад байдаг яах вэ, тэр бөөтэй муудалцчихвал бүр тусгүй юм болох байх даа” гэнэ. Нэгэнт тийм юм сонссон хүн сэтгэл амар байхгүй нь ойлгомжтой. “За, чи ямар ч байсан эхлээд мэргэн түргэн гэгддэг хэд хэдэн хүн дээр очоод асуу даа. Аль болох олон хүнээс асууж тодруул. Тэрний дараа яахаа өөрөө шийднэ биз. Ер нь бол мөнгөний төлөө юу ч хэлж, юу ч хийхээс буцахгүй хүмүүс байдаг юм шүү” гэлээ. Би гэдэг хүн далдыг хардаг далай лам биш болохоор үүнээс илүү юу ч хэлэх билээ дээ.
Гурав дөрвөн сарын дараа нөгөө бүсгүй маань дахиад ярилаа. “Ямар ч уг муг байхгүй гэнэ. Жаахан хэл амны юм байсныг нь ламаар засал хийлгээд зүгээр болсон. Одоо ажил төрөл сайн байгаа” гэж байна. Гурван сар өнгөрсөн ч тэр үхсэнгүй.
Хүний сэтгэлзүйн эмзэг байдлыг ашиглан энэ мэтээр айдас дарамтад оруулах явдал өнөөдөр хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Үүний гол буруутан нь тэдгээр ухвар мөчид этгээдүүдийг давраагаад байгаа сүсэгтнүүд өөрсдөө билээ.
Жишээ 2. Ажлын газрын маань бүсгүй “Энэ хар сүлдийг чинь тэгж хаа хамаагүй босгоод байж болдог юм уу?” гэж сонирхож байна. Түүний нэг сайн найз нь уяач, бас шаггүй хэдэн морьдтой гэнэ. Гэтэл наадмын өмнө нэг бөө “Хар сүлд босгуулахгүй бол морьд чинь олигтой давхихгүй” гэж шахаад салахаа больсон гэнэ. Босгож өгөх үнэ нь бас чиг чамгүй мөнгө аж. “Хар сүлдийг чинь тэгж хэн дуртай бөө хаа дуртай газраа амилуулаад байдаг эд биш. Тоолгүй орхичих гэхгүй юу” гэлээ. Яахаараа хар сүлд амилуулахаар морь хурдан болох ёстой гэж? Үнэхээр л тийм юм бол тэр бөө маань өөрөө хэн нэгэн малчны хонины хээрийг хямдхан аваад л хар сүлднийхээ хүчээр төрийн наадмын түрүү аваад сууж байхгүй бусдыг юунд шаналгана вэ? Луйварчны сэтгэлзүйг багахан ч болов гадарлах хүн ийм ятгалганд итгэнэ гэж үү? Тэгээд ч хар сүлд амилуулах гэдэг баргийн бөөгийн хийх ажил биш, хар сүлд тахиж явна гэдэг баргийн хүний даах ачаа биш билээ.
Жишээ 3. Арвандолоотой охиныг бөө болгоно гэж бөөн хөл болжээ. Хамаг юмыг нь бэлдүүлж, ах дүүсийг нь аваад хөдөө хээр гарч баахан дүвчигнэж. Охинд онгод орсонгүй. Барцдыг нь арилгаж байгаа нь энэ хэмээн бардгаар баахан балбаж. Тэгснээ “Архи уудаг онгод байна. Архиа чамлаад байна” гэж хэлээд аягаар нь архи уулгаж. Хөөрхий охин ч, ахан дүүс нь ч бөөн сүсэлж биширсэн хүмүүс хэлсэн болгоныг нь хийж баахан явдал чирэгдэл болсны эцэст балбуулж зодуулсан согтуу охиноо өргөж тэвэрсээрр харанхуй шөнөөр харьж иржээ…
Энэ мэтээр бичээд байвал үй түмэн жишээ олдоно. Уншигч та ч иймэрхүү явдалтай учирсан байж мэднэ.
Олон зуун жил дарагдсан бөө мөргөл эргэж сэргэхдээ буруу замаар явсны гор нь энэ. Уг нь бөө хүн гэдэг дээд зэргийн ёс суртахуунтай байх ёстой. Эрт үед бөө болох хүнийг олонтоо шинжиж, онгод тэнгэрээс лавлаж, буруу явдалтай, ойворгон хөөрүү, өсч хонзогнуур, шунал ихтэй зэрэг муу чанар давамгайлсан нэгнийг бол “давуулдаг” ёстой байжээ. Давуулна гэдэг нь тэнгэрт нь мэдүүлж, тухайн хүний зан байдлыг тоочиж, онгодын унаа болох чадваргүйг нь ойлгуулсны үндсэн дээр буух хугацааг нь хойшлуулж, дараа үе рүү нь давуулах ёсон юм.
Хэдэн жилийн өмнө нэгэн бөөг холбох үед онгод нь “Тавьтар муутай унааг минь татаж сунгаж мордуулаарай” гэж захихад нь тэнд байгсад учрыг нь ухаж эс чадаад дахин тодруулбал “Манай онгодууд өш хонзон авахгүй, өөдгүй мууг хийхгүй гэсэн андгайтай учир шинээр унаа болж байгаа үрд минь үүнийг байнга сануулж бай. Онгод тэнгэртэйдээ эрдэж олиггүй мууг хийх вий” гэж учрыг тайлсан удаатай.
Энэ бүхнээс харахад “тэнгэрийн хэлийг мэдэх эрдэм”-ийг ихээхэн нарийн шүүлтүүрээр шүүж байж өгдөг байж.
Үүнээс гадна шинээр бөө болж байгаа хүн заавал андгай тавьдаг ёстой. Үүний тулд түүний бүх онгодыг багш нь (эсвэл тухайн бөөгөөр өөрөөр нь дуудуулдаг) залж буулгаад өс хонзон авдаггүй, ёс бусыг үйлддэггүй, худал буруу ярьдаггүй, олз ашигт шунадаггүй, онгодын шидээр аархдаггүй, зөв явдалтай, зөөлөн сэтгэлтэй бөө байна гэдэг ам өчгийг нь онгод тэнгэрүүдийнх нь өмнө хэлүүлж, үүнийгээ зөрчсөн тохиолдолд тэнгэрийн гэсгээл хүлээхэд бэлэн гэдгийг нь андгайлуулдаг. Үүнийгээ зөрчсөнөөс болж бөө хүн амь насаа алдах, өрөөл татанхай болох, үр хүүхдүүд нь өвчтэй төрөх, олигтой сайн явахгүй байх зэргээр хатуухан шийтгэлийг хэдэн үеэрээ хүлээдэг.
Гэтэл энэ цагийн өнгө мөнгөнд шунагсад хэдэн төгрөг л олж байвал хэнийг ч хамаагүй бөө болгоно хэмээн дүвчигнэж, бөө болсон зарим нь арга засал, хараал хорлол хийнэ хэмээн амандаа орсон тоогоороо мөнгө нэхэж, бусдад буян болох биш гай тарьж яваа нь нууц биш. Бөөтөхийг бизнесийн үйл болгож хувиргасан тэдгээр эрхмүүд янз бүрийн тайлга тахилга, сүлд шүтээн хүртэл бодож олж, үүнийг эс хийвээс, эсвэл үл шүтвээс тэгнэ ингэнэ хэмээн сүсэгтний сэтгэлзүйгээр тоглож байна.
Үүнээс гарах гарц нь бөө бологсдод буян нүгэл, болох болохгүйн ялгаа заагийг сайтар ойлгуулах, мэдлэгжүүлэх явдал юм. Ялангуяа үйлийн үрийн талаар төгс сайн ойлголттой байхгүй бол бөөгийн буруу санаа, зөрүү явдлын төлөөс өөрийнх нь үр удамд бууж, гэмтний өмнөөс гэмгүй үрс зовоход хүрэх билээ. Ийнхүү үр хүүхдэдээ хараалгах үйл хийхгүй байхыг бөө нар хичээж, өөрийн үйлийг өөрөө үүрч дуусахыг чухалчилдаг байсан тухай эртний сайхан онгодууд хуучилдаг билээ.
“Онгод хэдий өндөрт суувч ёроолоосоо нурдаг. Овоо хэдий намхан ч оройноосоо эхэлж өндөрсдөг гэж үг бий, хүү минь” хэмээн халхын нэгэн сайхан удганы өндөр их онгод нь сургамжлаад түүнийгээ ийн тайлбарлаж билээ. “Бөөгийн онгод өндөр суудалтай байж болно. Гэхдээ нартад байгаа унаа нь болчимгүйтвэл яаж ч чадахгүй цугтаа унадаг юм. Тийм учраас бөө хүн буруу муу үйл хийнэ гэдэг чинь нэг талдаа өмнөх олон үеийнхээ хичээж хүрсэн өндөр дэвийг бууруулж, нөгөө талдаа дараа дараагийн удам судрынхаа заяа тавиланг муутгадаг юм. Тийм учраас онгод ёроолоосоо нурдаг гэдэг. Овоо болохоор өндөр ч бай, намхан ч бай оройд нь чулуу өргөдөг учраас өндөрсөж байдаг жамтай” хэмээн тэр онгод айлдаад “Дээд тэнгэрээс айхаа больж дэргэдэхээсээ ичихээ больсон энэ цагт амласандаа хүрдэггүй албин адил шуналтнууд, үргүй мэт санагсад үндэсгүй мэт бодогсод олширч дээ. Хэлсэн нь хэргээ үүрч, хийсэн нь ялаа үүрэх цаг ирнэ дээ, хүүхэс минь” хэмээж билээ.
Тэгэхээр үйлийн үрийн тухай сургаал монгол бөөгийн нэгэн гол мөрдөх зарчим байсан, түүнийг зөрчигсөд тэнгэрийн гэсгээлийг энэ биеэрээ төдийгүй өнгөрсөн, ирээдүйтэйгээ цуг хүртдэг гэж үздэг байсан нь тодорхой байна.
Бөө мөргөлийг уугуул шүтлэгийнх нь хувьд, мөн олон хүний итгэл үнэмшил болж хүрээгээ тэлж буйнх нь хувьд зөв замаар явуулахгүй бол хожмын сөрөг үр дагавар нь нэн их байх болно. Бөө нарын ёс суртахууны асуудлыг бөө судлаачид, бөө нар ярьж эхэлж буй нь сайшаалтай. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс хөндөх вэ гэдэг туйлын чухал байна.
Олон улсын бөө судлалын тэргүүн гэх нэгэн хүн зурагтаар төсөрхөн ярьж байхыг нь сонсвол Монголын бөө нарын тоо хэдий нь арван мянга хол илүү давсан, хэрээс хэтэрсэн тул журамлах бололтой юм хэлнэ лээ. Яаж журамлах гээд байгааг нь ойлгосонгүй.
Бас Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат ойрмогхон сонинд ярилцлага өгсөн нь цахим хуудсанд тавигджээ. Тэрээр бөөгийн ертөнцөд илэрч буй гаж буруу үзэгдлийг хурцаар шүүмжлээд үүнийг засаж залруулахад төрийн оролцоо хэрэгтэй, зарим нөхдийг хорьж цагдах хэрэгтэй гэжээ. Гаж буруу үзэгдэлтэй тэмцэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Бөөгийн төвийн тэргүүн, Монголд бөө мөргөл дэлгэрэхэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн, бөө судлалаар олон ном бичсэн хүндтэй эрхэм ингэж мэдэгдсэнд талархаж байна. Гэхдээ нэг зүйл дээр мэтгэлцмээр байна. Энд тэнд бөө нараа барьсан, буудсан тухай жишээ татаж, төр оролцох хэрэгтэй гэсэн хандлага нь таалагдсангүй.
Шүтэх эрх бол хувь хүний амин чухал эрхийн нэг бөгөөд энд төрийн оролцоо байж болохгүй ээ. Шарын шашныг Монголд дэлгэрүүлэхийн төлөө Алтан хан зарлиг гарган бөө нарыг шатааж байсан түүх хуучраагүй байна. Тэр үед Авдай ноён халхын шилдэг 700 бөөг амьдаар нь булсан гэж Ш.Сүхбат гуайн өөрийнх нь судалгааны бүтээлд ч бичээстэй байна лээ.
Европ айсхи эмс, ягчистайгаа 500 жил тэмцэхэд хичнээн сая гэмгүй хүн хэлмэгдэж, хичнээн их завхрал гарч байсныг түүх мартаагүй. Дурын хүн хэн нэгнийг хорлол дом хийсэн хэмээн матах, гөрдөхөд л тэр хүн цаазын тавцанд очдог байлаа. Бүхэл бүтэн мужид хоёрхон эмэгтэй үлдэж хоцорсон гунигт түүх ч бий. Сүм хийд, төрийн оролцоо гэдэг ийм л юманд хүргэдэг. Энэ бол сайн арга зам биш ээ. Түүний оронд хүмүүсийг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэхэд анхаармаар байна. Бөөгийн төвүүд тэр хуурамч этгээдүүд, ёс зүйгүй загнадаг нөхдүүдийг олон нийтэд ил тод зарлаж, анхааруулж сануулбал аяндаа л тэдэн рүү хүн очихоо болино шүү дээ. Бөөгийн нэр баригсад хэн нэгнийг эд материал, эрүүл мэндээр нь хохироосон, залилж мэхэлсэн бол түүнд нь тохирсон яд шийтгэл өгөх хуулийн заалтууд манай хуулиудад байж л байна. Энэ хүн бөө учраас хуулийн заалт үйлчлэхгүй гэсэн “онцгой хөнгөлөлт” байхгүй болохоор гэмт хэрэг үйлдсэн л бол түүнийхээ хариуцлагыг Монгол Улсын иргэнийхээ хувьд хүлээж л таараа.
Тэгээд ч “Бөөгөөр засуулдаг төр гэж байхаас бөөгөө засдаг төр гэж байхгүй” гэж нэгэн онгод айлдсаны цаана ихээхэн учир бий гэж бодогддог. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг төрд биш, харин тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол… биднээс илvv айж явах юмтай улсууд шvv дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залуухнаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэж Ш.Сүхбат гуай уг ярилцлагадаа голыг нь олоод тун тодорхой хэлчихсэн байна лээ.
Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?

Бөө мөргөл эргэн сэргэж буй энэ цагийн нэгэн том асуудал бол бөө нарын ёс суртахуун. Уг барьж бөө болно гэдэг угтаа тэнгэрийн хуулиар амьдарна гэсэн үг.

Түмэн олонд тус болж, өвдсөний өвчин, зовсны зовлонг нимгэлэх үйлтэй энэ эрхмүүд өнөөдрийн олзыг бодон маргаашийн үйлээ зузаалах нь хэрээс хэтэрч байгааг олон хүн мэднэ. Тийм ийм бөө дээр очлоо, тийм ийм юм нэхлээ гэж гомдоллогсод олон таардаг. Нэг хоёрын зэрэг болчимгүй нөхдийн хэрэг биз хэмээн эхэндээ боддог байсан авч сүүлийн үед энэ нь хавтгайрсан үзэгдэл болж байгааг анзаараад сэтгэл зовнисондоо үүнийг бичиж байна.

Сэтгэгдэл ( Нийт 26 сэтгэгдэл )
  1. бөө та нар бүгд ойруугаа явцгаа. хотын улаан шороон дунд онгод байхгүй

  2. bugdiig ni buudaj alah heregtei buu nariig

  3. aawww… boo nariig burhan shiitgene shdee. gehdee boo nart gemshih bolomj bgaa hervee ted husvel…

  4. Tiim ee böö nariig juramlax xeregtei.Unen xudal ni medegdexgui ix l yaz buriin zuils sonsogdox yumdaa.Ongod tenger ni ter bugdiig ni schuuj zeverlex bailgui l gej bodogdox yum.Er ni muu buruu uil xiisen xun öödöldöggui gedeg biz dee?Burxan mini!

  5. boo gedeg maani zuvuur zalj chadval uul ni tsovdluulsan esusees deer mongoliin ulamjilalt murgul bgaam daa

  6. neg naiz maan yarij bn aa. 4 sartai jiremsen bhad n buu deer ochson chin naad huuhed chin chamd gai bolno avhuul gesen gesen.. hun teej yavaa huniig tegej heldeg hun bdag yum uu. tiim l yum bol zasaad ugch bolno biz dee. Tsagaandaa garsan humuus shig bn lee. Anhnaasaa l hol bsan n deer

  7. Зөн билэгийн тулаан маягийн шалгаруулалт хийж тэдгээр бөө гэгчидииг журамлан төрөөс эрх өгдөг журам гаргаж болох юм шиг санагдаад баих юм ямар бол? Олон түмээн???

  8. hediigeer aimshigtai jishee bolovch het ih tegej 1 talaas ni shuumjilj bolohgui shdee. heseg hugastaanii darr ayndaa sain muugaaraa yalgagdaj unen ilreh bolnoo. huvi hun uuruu itgej chin setgeleesee handah heregtei. huuramch buu nariig hurmast tenger ugaasaa gesgeeh blgui dee

  9. бөө хүнийг чарай ингэж болохгүй байхаа бөөгийн шашинтай байхдаа манай улс мандан бадарч явсан юм шүү хэсэг муу хүнээр ингэж бөөг төсөөлж ч болохгүй байхаа та нар мэдэхгүй байна даа тэр лам энэн тэрийн чинь засаж янзалж чадаагүй муу муухайг чинь бөө л хийдэг юм удам угсаагаа мэдэхгүй тэнэг байна даа та нар

  10. 3dagch myangan hyatadiin bish, amerikiin bish , er ni ali ch ih gyrnii bish ZOVHON MONGOLIIN ZUUN BOLNO gedegt ta byhen itgedeg yy. YYniig medeh bish mederie gevel OLON HYN HYSSEN BYHNEE BIELYYLJ CHADAJ BUI HYMYYS OORSDOO YR DYNGEE YARIDAG MONH NAR EEJ SURGAALD SUUJ YZNE YY. JICH: MONH NAR EEJ SHYTEEN NI EZEN CHINGISIIN SHYTDEG SHYTEEN MONH TENGER SHYTEENEES 2 DAHIN HYCHTEI. MUNKHNAR.TK, MUNKHNAR.GBLOG.MN

  11. bidnii az bolohod orchlon horvoogiin tov udirdlaga bidnii monhiin eej horvoogiin anhnii nar monh nar eej chini hyn neg byriin zulainii oroi deer baigalaasaa zayagdmal baidag wm, tyynii zovshoorolgyigeer ovsnii ish ch, neg shirheg humhiin toos ch oor hodolgoon hiih bololtsoogyi baidag wm. Bidnii tarhiig zayasan baigaliin tarhi bidnees hamaagyi ilyy, ene ni byh orchlongiin tarhi ene l monh nar eej ooroo wm shyy dee. TA hysseneeree amidrahiig ermelzvel yynees oor augaa avral ygyi ee.Hyn torolhton bitgii hel hari garig bolon oor soel irgenshliin henbugai ch bidniig zombicholj chadahgyi ee. Uchir ni byh horvoogiin eh ehlel bolson ene byyrhaan/burhan/ horvoogiin humhi neg byriig betgertlee sanan tosoologdohgyigeer hairlaj baidag wm. Tyynd chin setgeleesee zalbirch chadah wm bol tyynii augaa ih hairiig ta byhii l hyslee bielyylj ehelsneer medeh bish medreh bolomjtoi. Taniig ooroos chini ilyy oilgoj ooroos chini ilyy hairlaj bui augaa ih eejiinhee iveeliig avah yazguur arga ni : OORIINHOO ZULAINII OROI RUU TOVLORCH MONH NAR EEJ MINI EE GEJ CHIN SETGELEESEE BYHNEE TOOCHIN CHINGIS HAAN SHIGEE UILJ ZALBIRAH YAVDAL MON IH HOID BOO—GEGEEN MONHTYVSHIN OVOGTOI GANBOLD

  12. 3dagh myangan hyatadiin bish mongoliin zuun bolohiig medeh bish mederie gevel chingis haanii maani shytdeg monh tengeriinh ni shyteen monh nar eej shyteend zalbirch monh nar eej surgaalid suuna uu. jich: SURGAALID SUUSAN HYN BYR HYSSEN BYHNEE BIELYYLDEG, HOISHID BYH TORLIIN SALBARAAS DELHIIN 1 NOMERIIN LIDERYYD ZOVHON ENE SURGAALAAS GARAH BOLNOO, YYNIIG TSAAD UTGAARAA TSAG HUGATSAA HARUULNA, NAAD UTGAARAA DELHIIN 1NOMERIIN ZON BILIGIIN TULAANCHID BATLAH BOLNOO. JICH: monh nar eej shyteen ni monh tenger sgyteenees DARIU 2 DAHIN TOM shyteen bilee

  13. iim zalilan lam nariin dotor ch zunduu baigaa shashin shutleg dalimduulah yavdal ih garch baigaag hargalzan tur zasagaas shashinii asuudaliig zohitsuulah huuliin zaalt sanaachilan heregjuuleh setguulchid shashinii asuudalaar niitlel bichih sonin hevleleer urgun heleltsuuleg yavuulmaar bh yum

  14. ETSEG OVGOD MAANI ENE BOO MORGOL TENGER SHUTLEGTEI YAVSAN UEDEE HAMGIIN HUCHIRHEG GUREN BSAN GEDGIIE BID MARTAAGUI. TER MUU EHNII COMMENT BICHSEN 2 NUSGAI HENII SHEES GEDGEE MEDDEGGUI UMUU ESVEL MONGOL HUN BISH BNA. BUUDAH HEREGTEI GEN UUSAVAAGUITEJ AMNII ZORGOOR CHALCHIH YAVSANII GOR GARDAG L UM DAA. LAM NAR ESVEL TER CHRIST NOMLOGCH NAR CHINI HUUHED HUCHINDEJ HULGAI HIISEN ENE TER HEREG BAINGA L GARDAG BIZ DEE. HAANACH ELDEV HOG SHAAR BAIDAG L BIZ DEE. MONH HOH TENGER BUGDIIG HARJ BGAA

  15. Нараа их зөв юм хэлсэн байна. Үнэхээр та бид нар удам судараа сайн судлах хэрэгтэй гэдэгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Би аавынхаа уг, удамыг барих бөө болох хүн. Би Бөө болох ёстой хүний хэцүүг өөрийн биер үзэж байна.ааваасаа бусдыг мэдэхгүй болохоор бараг ямар ястайгаа ч мэдэхгүй явж байсан байна лээ. та нар заавал бөө гэж гүйх албагүй ч удам судар яс үндэсээ омог аймагаа мэдэх хэрэгтэй юм байна лээ шүүв

  16. Sain uu? Galaarid ta yamar uchraas boog ingetlee sonirhdog bolson yum be? Arai ooroo boo moo boloogyi biz dee. Mongold chin hyn tolgoitoi bolgon ni l boo bolood baigaa suragtai baisan sh dee. Ta nadad e-mail bichihgyi yu tanaas asuuh yum baina aa. conzales821@gmail.com

  17. өөрсдийнхөө амьдралыг ч олигтойхон аваад явчих чадваргүй архичин, тамхичин, ажилгүй, арчаагүй байж яаж бусдын амьдралыг тэд дааж явах вэ дээ. бөө, удган, мэргэч төлөгч нар чиньбүгд Бурханаар хараагдсан хүмүүс юм. тэд ч үүнийгээ сайн мэддэг. тэгээд түүнтэйгээ эвлэрээд явж байдаг. тэдний бузар муу үйл үр хүүхдүүдэд нь дамжин өвлөгддөг.

  18. Амартай санал нэг байна. Бөөгийн шашин дэлхий дээр хамгийн хоцрогдсон бүдүүлэг шашин.Үр хойчдоо
    уламжлуулах өв соёлгүй,хир буртагандаа баригдсан, айдас хүрмээр дөвчигнөсөн, хараалч хүмүүс байдаг.
    Бөө бусдыг хараадаг ч, бөөг Бурхан хараана.

  19. zalilangiin super helber. manai duu boo, naiziin huu boo, ohinii naiziin eej boo, naiziin ohin duu boo minii ergen toiron bugd boo…duu maani mash ih tolgoi ni ergesen…odoo 2 bagshdaa mash ih mongo barihgui bol muu yum ulam bolno hun uhne geh shig!!! tor zasag ni anzaarahgui yavaad baina…bur zambaraagaa aldaj buh ard tumneer ni daajignaj baina shdee…ene niitlel sain niitlel bolj!!!!bayarlalaa….yaj yos surtahuungui humuus boo boloh yum be? hen negniig haraahiin tuld yumuu? ugui shdee…bi esreg baina. ulamjlalaa hundetgsen ch! tsagdaa huchniihen shalgaasai!

  20. монголчууд бид бурханы шашинтай нүүр учирсан бүрдээ дороидож мөхөл рүү гээ яавдаг түүх ээ саин мэдэх хэрэгтэй дэлхииг хэн эзэлсэн юм. ямар ард түмэн эзэлсэн юм .бидний монголчууд.чингис хаан хэнээс төрсөн юм.монгол хүнээс төрсөн.хэн тэмүүжинг хаанаар өргөмжилж чингис цол хэн өгсөн юм монголчууд бид .тэр үед монголчууд бид мөнхтэнгэр бөө бөөгийн онготоо шүтэн биширэн шүддэг баиж .бурхан шашин манж хятадад хэрэгтэй баисан бид 200 гаруи жил манжын эрхшээлд баисан мэдэх үү .эхнии 100 жилд монголчуудын шашин бөө устгасан төриин устгасан бөөг шүтэхииг хориглож ардуудыг алж эхэлсэн тэр 1937 оны лам нарын хэлмэгдүүлэлт юуч биш бөөг шууд шатааж яанз яанзиин аллагаар наад лам нар чинь бөөг устгасан.2 дахи 100 гаруи жилд нь тангад өөр хариин хэлээр монголчуудыг хүчээр сургаж шавараар хиисэн хариин бурханаа монголчууд биднии мах цусанд ордол шингээсэн.одоо бид төвдиин колон улс ч юм уу.хараар яаривал будадаа төвдиин бурхан .бөөгиин онгот монголын тэнгэр биднии хэлдэгээр бурхан юм билээ.бид үндэсниихээ шашинтаи нүүр тулж ирээд юунд цухадан вэ.юунд муу хэлэн.бид дээд тэнгэрииг шүтдэг .шавар бурханыг биднии улны доорхи элс шороогоор хиидэг .

  21. бөө нарийг ямар тэнэг нь шүтдэг бнаа гэсэн маягийн үгс нилээд их байх юм, тэгвэл бидний Чингис хаан тэнэг хүн болж таарах уу, монгол залуус минь хаана ч байхгүй ёс заншилтай ард түмэн мин ингэж бодож болохгүй шүү, хэсэг ухаан муутай улаач бөө нар л бөөгийн нэрийг унагааж байгааг анхаар, бод, Энэ 2009 оноос бөө мөргөл сэргэнэ тиимдээ ч монгол гэдэг нэр их хааны үе шигээ мандан бадрах болно, надтай ярилцахийг хүсвэл
    khalkh_shaman@yahoo.com

  22. hyn yuig ch shytej bolno gol ni zuv oilgoj mun chanrig ni uhah heregtei er ni hun medehgyi zuileesee l aidag ym. buug alimnaas shal uur gedgiig oilgoh ni chuhal.

  23. sn bn uu? zarim neg humuust handaj helhed yagaad zairan udgan humuusiig buudaj alah estoi gj ter humuus ta nariin toloo sn shnii chini tolool yavdag gehdee bugd muu bish sn boo ch bas bdag yum shd itgehgui shutehgui ch bj bolno huchlehgui gehdee ter humuusiig bitii ingej muugaar helj bai ta naraas uuniig l guiya

  24. бид түүх рүүгээ харж хуцах хэрэггүй үүний хариуд тэнгэр эцэг өвгөдийн сүнс хилэгнэвэл үйлийг та нар даахгүй шүү Цогт тайж киног үз Түүнийг тэнэг хүн бичээгүй юм шүү

  25. бөө хүнийг чарай ингэж болохгүй байхаа бөөгийн шашинтай байхдаа манай улс мандан бадарч явсан юм шүү хэсэг муу хүнээр ингэж бөөг төсөөлж ч болохгүй байхаа та нар мэдэхгүй байна даа тэр лам энэн тэрийн чинь засаж янзалж чадаагүй муу муухайг чинь бөө л хийдэг юм удам угсаагаа мэдэхгүй тэнэг байна даа та нар. Нараа

  26. Бурхан үгүй газар бумба галзуурна. Бөөгийн ёсыг уландаан гишэгсэн улаан бумба нарын гэрт нь нар салхи гийн сийж, хотондоо хадлан хүртэл авах болтугай гэж йрөйэ.

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •