2010 оны 09 сарын 10-ны өдөр, Баасан гараг
Л.Пүрэвдорж: Барилгын салбарт нэг триллион төгрөг түгжигдсэн
2009-09-24 өдөр 11:12

purevdorj

-”Анод”-ыг дампууруулах сонирхол зээлдэгчдэд бий-

Банк санхүүгийн тулгамдсан асуудал болон “Анод” банкны хувь заяаны талаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржтой ярилцсан юм.

-Засгийн газар эдийн засгийн хямралаас үүдэн 200 тэрбум бонд гаргахаар шийдвэрлэсэн. Үүнд төв банкямар зөвлөмж өгөөд байна бэ?

-Бонд гаргахын хувьд Засгийн газраас Олон улсын валютын сантай тохиролцон тодотгох зүйл байна. Харин төв банк одоогийн байдлаар уг сантай тохирсон байгаа. өөрөөр хэлбэл, үзүүлэлтийн хүрээнд Засгийн газар хэрвээ хүсвэл тодорхой хэмжээний эх үүсвэр гаргаж өгөх, засаг бондыг худалдаж авах бололцоо бий шүү дээ. Тиймээс бид энэ чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллана гэсэн саналтай байгаа.

-Олон улсын валютын сангаас 200 сая ам.долларын эрх олгосон, квот тогтоохдоо ямар байр суурь баримтлах бол?

-200 сая ам.доллар, 200 тэрбум төгрөгийг мөргөлдүүлж ойлгож болохгүй. 200 тэрбум төгрөгийн нэг хэсэг нь Монголбанкнаас гаргаж болох юм. Нөгөөтэйгүүр, 200 сая ам.долларыг гадаад зээлээс бүрдүүлж болно. Түүнчлэн Засгийн газарт өөр эх үүсвэр байж болох талтай. Тэгээд ч Монголбанкнаас нэг хэсгийг нь авч болох юм. Мөн 200 сая ам.доллараасаа 70-80 саяыг нь зарцуулсан. Гэхдээ үлдсэн мөнгө бий.

-Засгийн газар 200 тэрбумын бонд гаргаснаар барилгын салбарт, улс орны эдийн засагт ямар сэргэлт авчрах бол?

-АНУ болон Европын орнуудад эдийн засаг нь сэргэхэд гол нөлөөлсөн зүйл нь хэрэглээг дэмжсэн арга байсан. Тухайлбал, хуучин машины үнээр шинэ машин худалдан авах гэх мэт хэрэглээг дэмжсэн аргачлал нь үр дүн дагуулсан. Манайх энэ арга хэмжээ, хэрэглээг дэмжиж ажиллаж байна. Бид ийм арга хэмжээ авахгүй бол арилжааны банкууд зээл өгч чадахгүй, зээл гаргахын тулд Монголбанк бодлогын хүүгээ бууруулан үнэт цаасныхаа хэмжээг ч мөн бууруулж, шахсан ч олигтой ажил болсонгүй. Тухайлбал, ам.долларын ханш монгол төгрөгийн ханшид нөлөөлдөг. Тиймээс Засгийн газраас ийм арга хэрэглэх нь зөв гэж шийдвэрлэсэн байх. Барилгын салбарт банкны болоод иргэдийн мөнгө нийлээд нэг триллион орчим төгрөг түгжигдсэн. Энэ мөнгийг түгжрэлээс гаргахад дээрх арга хэмжээ нүдээ олсон хэрэг болох байх.

-Бонд гаргаснаар төр их хэмжээний өрөнд орох юм биш үү?

-Бонд гаргаснаар Засгийн газар өрөнд орж байна гэсэн үг. Бондыг эргээд нэг, хоёр жилийн дотор төлөхгүй. Монгол банк арга хэмжээг эхлүүлбэл, урт хугацааны бонд гарган эх үүсвэртэй болно гэж ойлгож байгаа. Энэ талаас нь авч үзвэл зөв. Мөнгөний бодлого нэлээд эртнээс зөөлөрсөн. Цаашид мөнгөний бодлогын хүүг бууруулах боломж бий эсэхийг судалж байна. Одоохондоо банкууд зээл олгох гэхээр эрсдэл өндөртрй болчихлоо. Зээл авах гэхээр манай эдийн засгийн зээлжих чадвар хомс. Чадвар хомсын учир шалтгаан нь бизнес эрсдэлтэй байгаатай холбоотой. Энэ нь гадаад эдийн засгийн нөхцөл муудсан, дотоод эрэлт багассан зэрэгтэй салшгүй холбоотой.

-Банкууд барилгын салбарт төвлөрсөн зээлийг зориулалтаар нь олгосонгүй гэх юм билээ. Хэдий хэмжээний мөнгийг банкууд ийм замаар барилгын салбарт олгоогүй юм бол?

-Барилгын салбарт зориулж 50 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудад Монголбанкнаас гаргаж өгсөн. Түүнийг зориулалтын дагуу ашиглаагүй нь үнэн.

-200 тэрбумын зээлийг арилжааны банкаар дамжуулах уу, эсвэл Орон сууц санхүүжилтийн корпорациар уу. Энэ асуудал бас л ээдрээтэй байна?

-Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулна. Энэ бол цаашаа явах зураглал. Монголбанк, Засгийн газар, Сангийн яамтай тохирсоноор энэ мөнгийг барилга болгохгүй. Эхний ээлжинд барилгын салбаруудын банкинд байгаа зээлийг төлүүлнэ. Ингэснээр банкны салбарт төвлөрсөн хугацаа хэтэрсэн зээл, хүүг бууруулахад дэмжлэг болно.

-Анод банкийг Малайзын компани худалдан авах санал боломжийнх биш үү. Монголбанк яагаад дэмжсэнгүй вэ?

-Боломжийн санал гэдгийг зарим хүн хэлдэг. Энэ асуудалд Монголбанк хүндэтгэлтэй хандсан. Малайзын компанийн талаарх судалгааг авсан. “Анод”-ын алдагдал 200 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ банкийг авах саналтай хүн ийм хэмжээний мөнгө төлж байж авна гэсэн үг. Гэтэл монголын хувьд хүндрэлтэй. Ийм тохиолдолд “Анод” банкны тусгай зөвшөөрлийг худалдах боломжгүй юм гэсэн эцсийн дүгнэлт гарч байгаа. Хувийн хэвшлийнхэнд ийм мөнгө байхгүй. Засгийн газар 200 тэрбум төгрөг гаргах уу гэдэг асуудал үлдэнэ. Ийм хэмжээний мөнгийг Засгийн газар гаргахгүй л болов уу.

-Тус банкийг дампуурлаас аврах боломж одоо бий юу. Томоохон зээлдэгчдэд Анод дампуурах нь ашигтай гэх юм?

-”Анод”-оос зээлдэгчдийн ялангуяа их хэмжээний мөнгө зээлсэн томоохон зээлдэгчид мөнгөө буцаан төлөх сонирхолгүй байгаа нь үнэн. “Анод”-ыг дампууруулахгүй, алдааг засах боломж байна уу гэхээр тийм боломж үнэхээр хомс юм.

-Энэ асуудлыг олон улсын тендер зарлаад шийдвэрлэж болдоггүй юм уу?

-Хэдэн банктай байх вэ, банкийг хадгалах уу гэдэг нь төрийн бодлого биш. Төрийн бодлого банк санхүүгийн зах зээлийг л хадгалж тогтвортой байлгах учиртай. Банк, санхүүгийн хямрал зах зээлийн тогтворгүй байдлаас л үүсдэг.

-Зөвхөн “Анод” биш бусад арилжааны банкуудын байдал ч хүндрэлтэй байгаа гэсэн?

-Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг санхүүгийн хямралын үед аль ч улс оронд хямраагүй, эдийн засгийн чадавхи нь сулраагүй банк гэж байхгүй, үлдээгүй. Монголын банкуудад ч асуудал бий. Гэхдээ банкууд харилцагчдынхаа мөнгийг өгөөд, төлбөр тооцоог нь саатуулахгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа.

-Цаашид арилжааны жижиг банкуудыг нэгтгэх бодлого баримтлах уу?

-Банк өөрийн дүрмийн сангийн 25 хувиас хэтрэхгүй хэмжээний зээлийг нэг зээлдэгчид олгох ёстой. Манай банкуудын дүрмийн сан найман тэрбум гэхээр нэг зээлдэгчид хоёр тэрбумаас илүү зээл өгөх боломжгүй байгаа юм. Банкууд жижигрэх тусам эдийн засгийн өсөлтийг даахаа больдог. Үүний зэрэгцээ манай улс банк, банкны салбарын тоог хоёр сая гаруй хүнтэйгээ харьцуулахад дэлхийд хамгийн олон банктай, хамгийн олон салбартай орон болж хувирдаг. Банк олон байх нь эх үүсвэрийн төлөө өрсөлдөөнийг бий болгодог. Хадгаламж, харилцагчдын өрсөлдөөнөөс болоод зээлийн хүү буурдаггүй зэрэг хүндрэл гардаг. Олон улсын жишгийг дагасан монголын эдийн засагт үр бүтээлтэй, тогтвортой, найдвартай болгохын тулд банкны салбарыг томруулах зорилго зорилт бий. УИХ-ын чуулганы хуралдааны үед ч эл саналаа илэрхийлсэн, чиглэл авсан. Гэхдээ өнөө маргаашгүй хэрэгжүүлэхгүй. Юуны өмнө эдийн засгийн хямрал хүндрэлээ даван туулж, банк санхүүгийн салбараа сэргээгээд, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсний дараа хийх ёстой ажил юм.

О.Сэлэнгэ

 
Сэтгэгдэл ( Нийт 2 сэтгэгдэл )
  1. barilgiixand mongo bvv og,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

  2. YAG UNENDEE HUMUUST MUNGU BAIGAA BAIR AVAH BODOL CH IH BAIGAA. GADAADAD AJILLAJ AMIDARCH BAIGAA MONGOLCHUUD GERIINHENLUUGEE MUNGU YAVUULSAN HEVEEREE BAIGAA SHUU DEE.GEHDEE ENE HET DAVARSAN UNDESLELGUI UNIIG BUUHIIG HULEEGEED UNE NI BUUHAAR AVNA GESEN HUN ZAHAASAA AVAAD OLON BN. BAS DEEREES NI DUUSAAGUI BARILGUUDAD ZAHIALGA UGUHUUS AIJ BN. YAAGAAD GEVEL UNUUDUR NEG HUN BAIR AVDAG TER MUNGUURUU L JOOHON YUM HIIGEED DARAAGIIN MUNGU ORJ IRTEL HULEEJ BAIGAA BAIR HEZEE ASHIGLALTAND OROH VE? TEGEHEER BUREN ASHIGLALTAD ORSON BAIRUUD, ESVEL NIIT BARILGIIN AJLIIN 90-S DEESH HUVI NI GUITSETGEGDSEN BARILGIIN COMPANIUD UNEE HANGALTTAI BUULGASAN TSAGT HUMUUS BAIR AVCH EHELNE. ARD IRGEDIIN DUND TIIM HULEELT IH BII SHUU.
    MANAI BARILGIINHAAN ENE UDAADAA ASHIGGUI CH BAISAN HAMAAGUI ALDAGDALGUI ULDEHEE BODOH HEREGTEI YUM BISH UU. UDVAL DAMPUURAH BARILGA CHIN HEND HEREGGUI BOLOH VII. YALANGUYA JIJIG BARILGIIN COMPANIUDAD TURIIN DEMJLEG HUREH NI YU L BOL. TOM AVARGUUD L TER MUNGII NI EHNII EELJIND AVAAD OOR SHINE BAIR BARIAD EHLEH VII DEE.
    ARD IRGED HYAMDHAN CHANARTAI BAIR HUSEJ BAINA
    BARILGIINHAN HARIN UNETEI CHANARGUI BAIR UILDVERLEJ BAINA ENE HOYORIIN UULZVAR DEER L GATSAAD BNSHDEE

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •