Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.10.28 нд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
ҮНЭТ ЦААС ГАРГАХ САНАЛЫГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА
Засгийн газрын үнэт цаас гаргах нь эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах хэрэгсэл болно. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж ¿çýæ 250 хүртэлх тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд гаргахаар төлөвлөлөө.
Улсын төсвийн алдагдал, эдийн засгийн хямралыг даван туулах зарим арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан үнэт цаас гаргах асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2010-2011 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ
Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандийн мэдээллийг хэлэлцээд яамны саналыг зарчмын хувьд зүйтэй гэж үзэн гишүүдийн гаргасан санàлыг тусгахаар боллоо.
Улсын хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлөн оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ахлуулан байгуулав.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрт Засгийн газар:
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын асуудал
- Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал
- Цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал
- Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал гэсэн чиглэлийг баримтлахаар болов.
Гурван талт улсын хэлэлцээрт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос 58 санал ирүүлсэн байна.
Саналуудын заримыг улсын хэлэлцээрт заавал тусгах шаардлагагүй бөгөөд салбарын болон бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр, төр, хувийн хэвшлийн бусад түвшний зөвлөлдөх бүтцээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үзжээ.
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2009 ОНЫ III УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ
Нэгдсэн төсвийн 2009 оны III улирлын гүйцэтгэлийн талаар Сангийн сайд С.Баярцогтын мэдээллийг сонсов.
Үүнтэй холбогдуулан :
- “Эрдэнэт” Улсын үйлдвэрийн газрын 2008 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас Монголын талд хуваарилагдсан 10,5 тэрбум төгрөгийн ногдол ашиг
- “Монголросцветмет нэгдэл” ХХК-ийн 2008 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас Монголын талд хуваарилагдсан 0,7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/, Эрдэнэт үйлдвэр /Ч.Ганзориг/, “Монголросцветмет нэгдэл” ХХК /н.Эрдэнэ/ нарт даалгав.
- Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг бүрэн төвлөрүүлэх арга хэмжээ авахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт
- Улсын төсөвт төвлөрүүлэх алтны үнийн өсөлтийн албан татварын өрийг барагдуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Татварын ерөнхий газар /Ц.Оюунбаатар/-т тус тус даалгав.
- Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нар батлагдсан төсөвтөө багтаан үйл ажиллагаа явуулж, өр авлага үүсгэхгүйгээр үндсэн үйл ажиллагаатай холбоотой үүссэн өр төлбөрийг барагдуулах, урсгал засвар, эд хогшил, шинэ жилийн арга хэмжээ болон бусад нэгдсэн баяр ёслолын арга хэмжээнд хавтгайруулсан зардал гаргахгүй байх
- Улсын болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг хугацаанд нь зохион байгуулж ажиллахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт
- Төсвийн ерөнхийлөн захирагчид батлагдсан төсөвтөө багтаан төсвийн хуваарьт зохицуулалт хийхээр ирүүлсэн саналыг судлан үзэж, төсвийн хэмнэгдсэн зардлаас төсвийн хуваарьт зохицуулалт хийж тухайн онд үүссэн төсвийн өрийг барагдуулахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав.
Ч.ЖАРГАЛСАЙХАНЫГ ДЭД САЙДААР ТОМИЛОВ
Өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулж Долоонжингийн Идэвхтэнг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын үүрэгт ажлаас чөлөөлж Чойжанцангийн Жаргалсайханыг томиллоо.
Ч.Жаргалсайхан 1958 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Тооцоолон бодох машины инженер, Техникийн ухаан магистр.
- 1976 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар дунд сургууль
- 1982 онд Ташкент хотын Политехникийн дээд сургууль
- 1999 онд Монгол Улсын Техникийн их сургууль төгссөн
Ажилласан байдал
- 1982-1983 онд ХАА-н Хангамжийн Ерөнхий газарт инженер
- 1983-1990 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо, Ажилчин болон Найрамдлын районы ХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгч, нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 1990-1993 онд Политехникийн дээд сургуулийн Компьютерийн эрдэм шинжилгээний төвд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга
- 1993-2003 онд хувийн хэвшилд
- 2005 оноос МАХН-ын шинэчлэлийн “Шинэ эргэлт” хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж байсан .
ТОВЧХОН
- Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх урвалж, оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, ариутгалын бодисыг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд холбогдох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
- 2009 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн өмчийг 2009-2012 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эгүүлэн татахаар тогтов.
- Монгол Улсаас Кувейт Улсад суух Элчин сайдын яамны орон тоог бүгд 4, үүнээс дипломат ажилтан 3, үйлчилгээ, техникийн ажилтан 1 байхаар тогтоов. Элчин сайдын яамыг 2009 оны 11 дүгээр сард нээхээр төлөвлөж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Нью-Иорк хотноо 2009 оны 9 дүгээр сарын 20-26-нд ажиллаж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы Ерөнхий шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд дэмжиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
” Нью-Иорк хотноо 2009 оны 9 дүгээр сарын 20-26-нд ажиллаж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын дээд хэмжээний уулзалт ” DEMII MONGO URJ BAIXAAR XOTIINXOO UUR AMISGALIIN ASUUDALDAA NAAD MONGOO ZAR
haaya bas jaakhan tom tom yumand oroltsokh kheregtei sh dee … zugeer sh dee ene chini … 4 uuliin dund suugaad bwal yu ch olj dolooj chadakhgui …. dalaid ayalakh usan ongots, nuurand ashiglakh zawi khoyoriin khoorond khemjee zardal ni ch uur, butsaagaad olokh zagasnii khemjee ni ch uur biz dee jaakhan ukhaantai comment bichij bai zaluu mini …
boljboina
tand eruul enhiig husie