2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
Хэрвээ та…. бол яах вэ?
2009-11-23 өдөр 18:53

Миний бие уржнан жилийн сүүлээр “Монгол ажилчин ба Хятад “мэргэжилтэн”" нэрт үгүүлэл бичсэн юм. Юун тухай үгүүлснийг нь гарчгаас таны бараг тааж байгаа энэ үгүүллээ тэр дор нь Ерөнхий сайддаа илгээсэн бөгөөд өнгөрсөн жил хэвлүүлсэн “Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг” номондоо оруулсан юм.
Шилдэг сайхан залуус маань хэдэн арван мянгаараа гадаадад боолын хөдөлмөр эрхэлж байна, энэ нь мөнгө олж ар гэрээ тэжээх ганцхан сайн талтай мөртөө 5 зүйлийн гамшигт үр дагавартай байна гэж бичсэн юм. Тэр нь юу вэ?

1.Мөнгөний ханш унасан, юмны үнэ хэт өссөнөөс болоод хэдэн жил харьд зовж олсон мөнгөөрөө явахдаа хөл хийхээр зарсан байраа худалдан авч чадахгүйд хүрч байна,
2.Харьд ажиллаж байгаа залуус маань эрүүл мэндээрээ хохирч, евчний уурхай болж байна,
З.Харьд одсон залуусын маань орон зайг Хятад “мэргэжилтнүүд” эзэлж, хийх байсан ажлыг нь хийж, авах байсан цалингий нь авч, ханилах байсан бүсгүйг нь өвөртөлж, монгол цусыг булингартуулж байна,
4.Олон залуу гэр бүл саринаж, үр хүүхдээ амьдын хагацалд унагаж, олон залуус заяаны ханиасаа төөрч байна,
5.Харьд одсон залуусын маань зарим нь мөнгөний ханшийн уналт хийгээд ханиа, хайртай бүсгүйгээ Хятад “мэргэжилтний” өвөрт орж буй болов уу хэмээн бачуурахдаа архинд орон сүйрч байна.
Энэ бүхэн бол батлах, нотлох шардлагагүй 5 гашуун үнэн билээ.
Ингэж бичээд үүнээс гарах арга замыг бас амьхандаа томъёолсон юм. Үүндээ бивээр ихэд олзуурхан баярласан хэрэг. Тэр маань юу байв?
Энэ санаа маань манай залуус харьд хэний ч доор оролгүй ажилладаг, эздийнхээ итгэлийг даадаг, ажлыг маш хурдан сурдаг гэсэн бас нэг үнэнд үндсэлсэн юм.
Эхний удаад 2008 оны зунаас эхлэн барилга, зам, уул уурхайн чиглэлээр ажилладаг хот, хөдөөгийн бүх их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүддээ зуны 2 сарын эрчимтэй сургалтыг сурах, сургах хоёр талын “эх оронч үзэл”-д тулгуурлан зохион байгуулж, хүссэн бүгдийг хамруулан залуустаа мэргэжил эзэмшүүлье, сургалтын төлбөрийг нь төр хариуцъя, тэгээд тэднийгээ намар гэхэд 500000 төгрөгөөс доошгүй цалинтай ажилтай болгоё, энэ цалингийн хагасыг төрөөс олгоё, ингэсэн цагт хариас ч залуус маань буцаж ирнэ, тэр цагт Хятад “мэргэжилтнү’үд”-ийг найрсгаар үдэж өгөх л үлдэнэ гэж “цэцэрхсэн” юм. Цаашид газар тариалан, хөнгөн, хүнсний салбарт ажиллах монгол ажилчдаа энэ мэтээр бэлдэж болно, манай залуус сурч чадна, манай багш нар сургаж чадна, энэ бүхний сэтгэл зүйн үндэс нь “Эх оронч үзэл” байх болно гэж бичсэн билээ.
Гэвч төр засаг маань ийм ажил хийсэнгүй. Эх орон, монгол залуусынхаас өөр ямар нэгэн эрх ашигт нь нийцээгүй юм байлгүй дээ. Эсвэл Ерөнхий сайд маань зав челөөгүйн улмаас жирийн нэг иргэн миний захидлыг уншгаагүй ч байж болох юм даа.

Нэг. Хэрэв та ажилгүй Монгол залуу хүн бол яах вэ?
Хэрэв би ажилгүй, ямар нэг мэргэжилгүй Монгол залуу хүн бол маш амархнаар мэргэжил эзэмшээд, ажилтай болж чадна. Тэгээд Хятад “мэргэжилтэн”-ээс дутуугүй цалин авч сайхан амьдарна. Үүний тулд юуны өмнө Монгол эалуучууд бидэнд сүүлийн үед бий болчихсон залхуу, хүлээцгүй, тэвчээргүй, цзмаан, алсыг харах чадваргүй зангаа л ялахыг эрхэм зорилгоо болгон өөрийгөө өөрчилж авна.
Тэгээд хятад “мэргэжилтэн” ажилладаг ямарч хамаагүй нэг барилгын компанид очоод захиралтай нь ч уулзалгүй талбайн хог цэвэрлэх, ганц хүн зөөчихөж болох мод чулууг нааш цааш зөөх, ачаа ачих, буулгах мэтийн хамгийн хар бор, нэргүй ажлыг хийж эхэлнэ. Хүн ирээд хөөвөл “Би цалин авахгүй, энд ингэж аар саар юм хийнгээ өрлөг, заслын ажлыг яаж хийдгийг харж сурч авах гэсэн юм. Та намайг битгий хөөгөөч” хэмээн гуйна. Эрхбиш монгол хүн байна даа, барилгын талбайн даамалтай яаж ийгээд хэл амаа олж дөнгөнө. Ийм байдлаар итгэл олж ганц хоёр cap ажиллана. Талбайн даамал надаар юм хийлгэнэ. Миний зөв сэтгэл, чин зүтгэл, нэргүйажил хүнд анзаарагдаж л таарна.
Энэ зуур би ажлыг яаж хөөдгийг хараа салгалгүй харж, сурч болох болгоныг сурсаар байх болно. Эиэ хоёр гурван сарын дотор тэр хамт олны нэгэн гишүүн болж, хүн бүхэнтэй дотносон, тэднээс алхам дутамдаа суралцан, мэргэжпийн хүний хийдэг ажлаас хийж, чадаж байгаагаа харуулна. Ингэж байгаад захиралтай нь эвийг олж танилцахыг хичээнэ. Өөрийгөө зөв ойлгуулах л чухал. Хамт олон бол намайг аль хэдийн зөвөөр ойлгочихсон, миний найз нөхөд болчихсон байгаа шүү дээ. Захирал намайг түр ажилчнаар авч, бага зэргийн цалинтай болгож, надад тодорхой ажил хариуцуулах нь мэдээж. Яагаад гэвэл миний өөгүй сайн залуу болохыг захирал хамт олноосоо олж мэдэхийн хамт монгол хүн бие биенээ дэмжих учиртайг эрх биш бодно.Би улам сайн ажиллаж, архи тамхи хэрэглэдэггүй, залхуугүй, юм сурах, ажилтай болох чин эрмэлзлэлтэйгээ улам бүр нотлон морь нохой мэт зүтгэнэ. Хэдэн сарын дараа Хятад “мэргэжилтэн”-үүдээс нь дутахгүй ажиллаж байгаа намайг захирал үндсэн ажилчнаараа авч Хятад “мэргэжилтэн”-нд өгдөг цалингийнхаа хагастай тэнцүү цалин өгөх нь бараг ойлгомжтой. Би ингэж мэргэжилтэй ажилчин болно. Жилийн дараа Хятад “мэргэжилтэн”-тэй адилхан цалинтай болно.

Би бас даварна аа. Өөриймсөг сэтгэлээр харсан надад крмпанид маань бас нэг над щиг сайн дурын цалингүй хүн хийчихмээр ажил харагдвал би нэг ажилгүй, мэргэжилгүй найзаа дагуулж ирээд өөр шигээ “шингээх”-ийг бодно. Тэр найз маань миний үгэнд ороод, миний жиШээг дагаж чадвал хэдхэн сарын дотор над шиг үндсэн ажилчин болно.
Улаанбаатарт ажиллаж байгаа, голдуу Хятад “мэргэжилтэн”-тэй барилгын 100 компанид нэг жилд миний найз бид хоёр шиг хоёр залуу ажилтай болоод байвал 200 залуу мэргэжилтэй, ажилтай, цалинтай болоод авна. Ийм байдлаар 2 жил болоход 400, 3 жил болоход 600 залуу барилгын тал бүрийн мэргэжилтэй болоод, монгол залуучууд юуг ч сурч юуг хийж чаддагийг нийгэмдээ харуулна, үүнийгээ бололцооны хэрээр сурталчилна…
Хэрэв Та мэргэжилгүй, ажилгүй монгол залуу бол над шиг ингэж ажилтай болж чадах уу? Миний энэ арга зөв үү? Мэдээж, хүнд хөөгдөн хөөгдөн, цалингүй хар бор ажилд хэдэн cap зүтгэх хэцүү л дээ. Гэвч өнөөдрийн хэцүүг үл тоон маргаашийн сайхныг олж хараад, хүний итгэл хүлээж, хүнд хэцүүг тэвчиж, ажил хийж сурахыг үнэн сэтгэлээс хичээж, нэрэлхүү, цамаан, залхуу зангаа ялаад, архи хэрэглэхгүй байхад л бух юм санаснаар болох биш үү?

Энэ санааны маань цаана зөвхен өөрөө, бас өөр шигээ хүмүүсийг ажилтай болгох төдий бус, монгол орны эзэн нь монгол хүн, монгол ажлыг монгол хүн л хийх ёстой гэсэн “эх оронч үзэл” нуугдаж байгаа юм шүү. “Эх оронч үзэл”-ийн тухай сүүлийн үед хаана хаанаа ярихаа бараг больчихсон нь даанч х^рамсалтай санагддаг юм даа. Гэвч энэ маш чухал зүйлийг жирийн ажилчин залуу би эхэлж ярья л даа.

2.Хэрэв Та барилгын компаний захирал бол яах вэ?

Хэрвээ би барилгын компаний захирал бол яаж ийгээд монгол ажилчинтай болохыг бүх талаар хичээнэ. Одоогоор ажлаа хурдан, чанартай, ашигтай хийхийн тулд мэргэжлийн ажилчин олж ажиллуулахаас өөр аргагүй байна. Манай залууст барилгын мэргэжил хараахан алга. Иймд аргагүй л урдаас ажилчин оруулж ирж таарах юм. Гэвч би хэдэн жил хятад “мэргэжилтэн” урих юм бэ? Миний өгөх цалинг м-онгол хүн л авч, монголын мөнгө монголдоо л үлдмээр байна шүү дээ. Би ямар харийн хүн тэжээх гэж барилгын бизнес эрхэлж байгаа биш дээ. Тэгэхээр хятад “мэргэжилтэн”-г 1-2 жил л ажиллуулаад, цаашид монгол залуусаа ажиллуулах нь бизнесмен гэгдэх миний нэр төрийн хэрэг. Ажиллуулах нь бизнесмен гэгдэх миний нэр төрийн хэрэг. Яаж би миний урьж авчирдаг Хятад “мэргэжилтэн”-үүдээс үл дутах монгол барилгачидтай болох вэ?
Манай компанид 100 барилгачин хэрэггэй юм гэхэд 80 Хятад “мэргэжилтэн” аваад, 20 ажилгүй, мэргэжилгүй монгол залууг заавал авч ажиллууна. Миний барилга 10 сарын дотор ашиглалтанд орох ёстой байсан бол 12 сарын дотор орно биз, би олох ёстой ашгийнхаа 10 хувийг алдана л биз.Ийм байдлаар 2-3 жил ажилласны дараа би Хятад “мэргэжилтэн”-ээс хагацаж, өөрийн гараар, яг үнэндээ бол өөрийн зөв сэтгэлээр бэлдэж авсан монгол сайхан барилгачидтай болоод авна биз дээ. Гадаадын олон хүн байрлуулахгүй, хооллохгүй болсноор би өмнөх жилүүдийн бага зэрэг алдагдлаа нөхөж авна.Хамгийн гол нь ганц би төдийгүй, монгол улс мэргэжилтэй сайхан залуустай болж, тэд маань монгол газар шороон дээрээ монгол ажлаа хийж, монгол мвнгөө авч сайхан амьдрахыг харахаас илүү жаргал гэж байх уу? Ер нь бусдад туслахаас илүү жаргал гэж байхгүй шүү дээ.
Ийм жаргал эдлэхийн тулд би 20 залууг сонгон аваад, тэдэндээ терсөн ахын ёсоор хандаж, бие биенээ ойлгож болно гэдэгт итгэлтэй байна. ..МЗДЭЙ зармм залуус жаахан залхуу, цалин /голомтгой, цаяингаа аваад хэд хоног архидаад алга болчихдог, бас юм хулгайлах гээд байдгийг би сайн мэднэ. Тэгэхээр сонгон авсан залуустаа эхлээд ажил хийсэн, хийгээгүй цалин авах гэхээсээ өмнө ажил хийж сурахын чухлыг ойлгуулна. Ажлаа хурдан сурч, сайн хийж, ажил таслахгүй, архи уухгүй, өөрийн нь хийсэн ажлын чанар, хэмжээнд тааруулан өгч байгаа цалинг голохгүй итгэл даавал cap capaap цалинг нь нэмнэ.
Өгч байгаа цалинг голон “Муусайн хужаа нараас дор цалин өглөө” хэмээн цамаан загнаад, цаг хугацаагаар шахан ажиллуулах гэхээр залхуураад, цаагуураа бол УИХ-ын гишүүнээр, ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд бэлэн мөнгө амладаг худалч хүмүүс, хуурамч намуудад итгэн бэлэн мөнгө авчихна гэж горьдоод амьдрал өөдлөхгүйг бараг 20 жилийн гашуун замналаасаа
мэдлээ шүү дээ, бид чинь. Өөрөөр хэлбэл бид энэ хугацаанд ямар нэг юмыг хэнээс ч доргүй хийж сураад, тэр юмаа үнэнчээр хийх л жинхэнэ амьдрал юм байна гэдгийг ч хаана хаанаа хангалттай ойлгов оо доо?
Гадаадад ажиллаж байгаа манай залуусыг “Ямар ч ажлыг дорхон нь сураад хийчихдэг, бусад үндэстнүүдээс хамгийн чадварлаг, итгэлтэй” гээд л эзэд нь магтдаг тухай бид зөндөө л сонсдог. Бас Америк, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд нэр хүндтэй том том компаниудад нь удирдах, тэргүүлэх ажил хийдэг олон сайхан залуус байна гээд л бид залуусаараа, монголоороо бахархдаг. Тэгэхээр ажилгүй, мэргэжилгүй байгаа залуус маань мэргэжил олгоод, ажил олоод өгөхөөр өөрийн орондоо сайн ажиллаж чадна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Залуусаа “залхуу, зөнгөр, хулгайч” гээд урьдын адил тоохгуй байх нь бидний том алдаа гэж ойлгож байна.
Би ганцаараа ингэж ажиллахгүй ээ. Барилгын компаниудын захирлуудад энэ аргаа хэлж, тэднийгээ ингэж ажиллахыг уриалж.өөрийнхөө залуусын хэрхэн ажиллаж байгааг, юу сурсныг авчран үзүүлж, “Эх оронч үзэл”-ийг номлож өгнө дөө. Тэд маань ч монгол ажилчидтай болохыг хүсч байгаа болохоор миний үгийг сонсож таарна. Тэгээд миний замыг дагах нь мэдээж хэрэг. Ингээд л монголын барилгын компаниуд 2-3 жилийн дотор өөрийн гэсэн монгол ажилчидтай болоод авах юм.
Хэрэв Та барилгын компаний захирал бол яах вэ? Миний аргыг юу гэж үзэж байна вэ? Монголчууд бид бие биендээ туслах цаг болсон биз дээ? Монголчууд бид гараараа юм хийж сурах цаг болсон биз дээ?

З.Хэрэв Та Ерөнхий сайд бол яах вэ?

Хэрвээ би Ерөнхий сайд бол юуны өмнө Хятад “мэргэжилтэн”-үүдийг сүүлийн хэдэн жил тэжээж байгаа барилгын салбараа монгол ажилчнаар хангах бодлогыг хэрэгжүүлнэ. Үүний тулд 2007 онд Ерөнхий сайдад бичсэн захидлынхаа санааг яаралтай ажил хэрэг болгоно.
Ингэснээр 2-3-хан жилийн дотор эхлээд монгол улсын барилгын салбар хэнээс ч дутахгүй шижигнэсэн монгол ажилчидтай болоод авна. Дараагийн жилүүдэд энэ аргаараа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, зам, тээврийн бүх салбараа ахар богино хугацаанд мэргэжилтэй ажилчнаар бүрэн хангана. Ийнхүү монголын тйр мэргэжилгүй залуустаа төрийн зардлаар эрчимтэй сургалтаар мэргэжил олгоод, 500000-аас доошгүй төгрөгийн цалинтай ажилтай болгоод ирэхээр харьд одсон залуус маань бөөн бөөнөөрөө эх орондоо буцаж ирнэ. Миний Ерөнхий сайдад бичиж байсан 5 зүйлийн гамшиг арилна. Монгол хүн, монгол эх орондоо эзний ёсоор тавтай сайхан ажиллаж, амьдрах бололцоо нээгдэнэ. Үүнээс сайхан юм гэж ер байх уу даа?
Ийм ажлыг хийхийн зэрэгцээ одоогоор сэргэх төдий байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв(МСҮТ)-үүдийг улам олшруулна, эрх зүйн болон, эд зүйллзг(материаллаг), хүн хүчний нь орчныг төрөөс зориуд дэмжин өөд татна. Ингээд ирэхээр эцэг эхийг нь төлбөрөөрөө ядууруулан байж төгсгөсөн мэргэжилтэнд нь ажил олддоггүй чанаргүй их, дээд сургууль аяндаа цөөрч, МСҮТ цэцэглэн хөгжиж, Монгол улс гараараа юм хийдэг, хамгийн нэр хүндтэй бүхэл бүтэн давхрагатай болно.
Хэрзв Та Ерөнхий сайд бол яах вэ? Миний ярьж байгаа зөв үү? Монгол залуус тийм богино хугацаанд мэргэжил эзэмшиж чадах болов уу? “Ажилгүйдэл” гэгч хадны мангааг ингээд дараад авч болох биш үү? Энэ маань Монгол улс өнгөрсөн зууных шиг Орос, одооных шиг Хятад хүнээр байшингаа бариулж, замаа тавиулж, бүх юмаа бусдаар хийлгэдгээ болиод өөрснөө бүтээн босгогчид болон хөгжин дэвшиж, мандан бадрахын эхлэл болох бус уу?…
Хэрэв Та ажилгүй залуу бол, компаний захирал бол, Ерөнхий сайд бол яах вэ?

 
Сэтгэгдэл ( Нийт 3 сэтгэгдэл )
  1. …bi zahiral bol hulgai hiideggui, arhi uudaggui, ajilaa hiigeed calingaa gertee awaachdag hun ajild awna-ene ni hyatad baina uu mongol baina uu hamaagui shuu dee!!!!
    bi ajilchin baisan bol ajilaa unen sanaanaasaa hiij, ajilaa taslahgui, arhi uuhgui, barilgaasaa hulgaa hiihgui, hangalttai calingaa awaad ger orondoo amidrana;
    herew bi eronhii said baisan bol arhi uuhgui, awgai huuhen erguulehgui, ajilaa sain hiij, hariuclaga uureh chadwar buhii bureldhuuntei ajilaa onc sain duntei hiine….ee hoorhii…hun hicheewel zaya hicheenee gej eniig heleh baih daa

  2. MASH SAIN ENE VNENSHVV,,,,,,,,,,BVGDEEREE VNEXEER XICHEETSGEEY,,,,,,,,,,,,,ARXICHIN ARCHAAGVI SOELGVI ZANGAA XAYJ,,,,,,,,EX ORONDOO,,,,,,,,SETGEL TAIVAN SAIXAN AMIDARTSGAAY,,,,,,,,,,,MNI MONGOL MANDAN BADRAG

  3. Jirin negen ajilcin zaluu gesen ug n ih taalagdlaa. Jiriin negen ajilcin zaluus onoodriin MOngol eh orniihoo avragch n , buteen bosgogch n , gal golomtoo sahigc n bh bolno. Tarhinii turaald orson , oruulsan ard irgedee tor n ashiglaj heden arvan jil damnan tolgoi terhii n ugaaj, amidralaar n toglohiig, ems huuhnuudee sorclon hariinhnii omno nair tavin ogohiig , elgen sadnaa hari elegten umhii amt hujaa naraas dord uzen gutaahiig bid hangalttai udaan harlaa , uzlee. Tord jiriin ajilcin zaluugiin duu hooloi yaj hurc bolohiig ene zaluu haruulj cadjee. Ali 2 jiliin omno bicsen zahidliinh n hariug tuhain saidiin seterten guai unshsan l bmaar hereg anzaarch haraagui yumuu, harahiig c huseegui yumuu, harsan blaa c yamartai c ul oishooj. Tegvel ted jiriin ajilcin zaluusaaraa , ard irgedeeree songuulj garc irsen, jiriin ajilcin irgediin tatvariin mongoor ald biye aljaatal ahui toroo aldartai idej uuj suugaagaa usan nudet cusan biyet hunii yosoor seheerehgui bgaa hereg uu? Ene met ujig ovcin , irgediin ug , irgediin sanal , duu hooloig sonsdoggui bdal udan urgeljilj uls Mongoloo, ard tumnee basan deerelheh alivaa handlaga buhen Mongoliig sain yumruu daguulahgui , jargalan, amgalan aj toroh nohcoloo hasuulah burd hun buruu zuil ruu , araatanlag shinj ruugee ulam shiljine. Toroo , udirdagcdaa uzen yadna talcana , huvaagdana, hagarna ecestee cus ursana , ene buhen bidend heregtei gejuu. Idej uuj hanaj cadah hayzgaar gej hezee c ene ulsad bhgui bolotoi .Ene orgos ene ujig bolson hort havdariig jiriin ajilcin zaluus zasah uu? tor n danhar tolgoigoo emcilj ehelhuu? Mongol hun Mongol cus yadarc bn tuildaj bn delhiin hogjloos hocorc bn. Ene buhen henii buruu yum be?

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •