2010 оны 09 сарын 08-ны өдөр, Лхагва гараг
Авлигачидтай бус авлига гэдэг үгтэй л тэмцээд байх шиг
2009-12-21 өдөр 12:56

ДАЛАН ЗУРГААГАА ЭХЛЭЭД СОЁН  ГЭГЭЭРҮҮЛЧИХВЭЛ УЧИР УРГАНА ДАА
Нэг хэсэг 76 мангуу гээд баахан хочлов доо. Одоо тэгж нэрлэхээ больсон. Учир нь нөгөө 76 маань ухаан суугаад тэрбумтан болцгоолоо. Яаж мангуу хүмүүс ингэж чадах вэ дээ. “Дансны арга”-ыг хуучин цагт нябо нар л хийдэг байсан бол одоо төрийн түшээд хүртэл сурчихаж, Цаашид 76 тэрбумтан хэмээн өргөмжилбөөс зохистой. Хэн нэгнээс авлига нэхэж (авч гэвэл зөв ч юм уу) саятан болсноос “бүрэн эрхийнхээ дагуу” тэрбумыг батлуулаад авсан нь илүү цэвэр бөгөөд хэнбэгуай ч, тэр байтугай Ерөнхийлөгч ч хориг мориг тавиад нэмэргүй юм чинь. Ёстой нөгөө чадаж байгаа юманд арга байхгүй гэж үүнийгл хэлдэг байх. Зөв бурууг сайн мэдэхгүй юм Авлига гэдэг нь нэр томъёо, харин авлигач гэхээр хэн нэгэн хүн гэж ойлгосон маань буруу ч юм шиг. Яагаад гэхээр авлига гэгч нэр томъёог монгол хэлнээс халах талаар соён гэгээрүүлэх нь илүү үр дүнтэй хэмээн дээгүүр түвшинд үздэгтэй зөрчилдөөд болдоггүй. Төр улсаа авч яваа ухаант мэргэн түшээд хаанаас буруу ташаа, гоомой зүйл хэлээ аж. Үнэхээр л авлига гэгч аймшигт үгийг хэл ярианыхаа сангаас, тэр тусмаа Эрүүгийн хуулийн зүил ангиас хасчихвал авлига устах төдийгүй, ийм булай хэргээр шийтгүүлэх хүн гарахгүй сайн тал байна шүү. Харин соён гэгээрүүлэх газраа зөв олж тогтоохгүй бол цэцэрлэгийи хүүхдүүд, сургуулийн сурагчид, зах дээр наймаа хийж зогсоо иргэд, сар бүрийн эхэнд банкны үүдэнд цуглардаг тэтгэврийн хөгшид, малчид, эмнэлэгт үзүүлэх санаатай дугаарлаж буй өвчтөнүүд, бүр цаашлаад траншойныхан зэрэг хүмүүст “Авлигыг үл тэвч” гэж мянга хэлээд нэмэр болох нь юу л бол, Хүн амын маань олонхи тэд болохоор өөр хэнээ ч соён гэгээрүүлэх билээ. Авлигаас болж хүн ард маань ядуураад байгаа юм чинь, тэр ядуу хэсгийг сайн соён гэгээрүүлчихбэл баяжчихыг хэн байг гэхэв. Уг нь УИХ-ын 76-гаас эхлээд сайд дарга, агентлагуудын захирал, доошлоод газар, хэлтсийн дарга нарыг л соён гэгээрүүлж чадвал учир ургамаар. Даанч тэд маань авлигын талаар хамгийн сайн “соён гэгээрчихсэн” улс байдаг болохоор сонсдоггүй биз дээ. Өөрийн бодол өөртөө зөв өө гэж миний бие нэр томъёотой нь биш хүнтэй нь тэмцээд л дуусахаас Цөөн ч гэсэн дэмжих хүн гарч л таарна.

ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭХ БОЛСОН УЧИР НЬ

Шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үздэггүй болохоор хардсан сэрдсэн тохиолдлоо холбогдох газруудад өгч шалгуулж, хянуулах боломжийг иргэн бүрт хуулиар олгосон байж таарна. Тэр эрхийнхээ дагуу л нэгэн эрхмийи нэр холбоотой хоёр мэдээллийг хянуулах хүсэлтээ АТГ-т тавьсан юм л даа.  Энэ тухай өмнө нь хэд хэдэн удаа сонинд бичигдсэн болохоор илүүг нуршаад яахав. Ерөнхий прокурорт хандаж бичсэн өргөдлөөс ойлгогдох биз эз. Хуулийн дагуу л шат дараалан өгч байгаа ухаантай юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс АТГ-т, АТГ-аас Нийслэлийн прокурорын хяналтын прокурорт, Хяналтын прокуророос Нийслэлийн прокурорын туслахад, тэндээсээ Нийслэлийн прокурорт, Нийслэлийн прокуророос Улсын ерөнхий прокурорт гэхчлэн нэг ч дамжлага алгасаагүй. Гэсэн хэдий ч нэг дамжлага дутуу байгаа учир хүлээж авахгүй хэмээн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх иргэдийн санал, хүсэлт хүлээн авах үүрэг бүхий ажилтан “томроод” хавьтуулсангүй. Би уг нь Нийслэлийн прокурор Сүхбат гэж хүнд хаяглан хүсэлтээ өгсөн юм. Түүний өмнөөс хариуг нь туслах прокурор Ж.Ариунаа гэж эмэгтэй өгсөн байсан. Тиймээс би дахиж Сүхбат прокурортой уулзан түүний гарын үсэг бүхий хариу авсныхаа дараа Улсын ерөнхийд хандах ёстой гэнэ. Шат болгонд долоо хоног хүлээнэ гэвэл 42 хоног шаардагдах юм билээ. Лут байгаа биз. Ихэнх хүмүүс энэ олон шат дамжлагаас залхаж буцдаг бололтой. Надад буцах бодол одоохондоо алга. Хариуг хүлээнэ ээ.
МОНГОЛУЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Н.АЛТАНХУЯГ ТАНАА 2009.12.15

Улаанбаатар хот Гомдол гаргах тухай Миний бие хэвлэл мэдээллийн   хэрэгслээр гарсан нийтлэл, мэдээлэлтэй холбогдуулж шалгуулах хүсэлтээ АТГ-т илгээсэн юм. АТГ өөрийн харьяаллын асуудал биш гэж үзсэн үү яасан, Нийслэлиин прокурорт шилжүүлсэн тухайгаа хариу өгсөн юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор
Ц.Оюунчимэг шалгаад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал ируулсэн учир татгалзаж шийдвэрлэлээ гэсэн хариу 2009.10.23-нд гаргасан юм байна. Гаргасан шийдвэрээ надад өгөөгүй атлаа ТВ-9 телевиз болон “Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн байв. Энэ тухай би хэвлэлд ил захидал бичсэнийг та уншсан болов уу гэж найдаад дурдсангүй. Уг нь ганц бурхны телевиз ч биш ХХБ-ны сая долларын асуудал ч байсан. Харин АТГ-аас 2009.10.17-нд надад ирүүлсэн хариуд болохоор “…Намбарын Энхбаярт холбогдуулан гаргасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хүлээн авч шалгаад Нийслэлийн прокурорын газрын хяналтанд шилжүүлсэн болохыг мэдэгдье” гээд ахлах комиссар П.Болд гэж гарын үсэг зурсан байсан. Нэгэнт хэвлэлээр хариу нь зарлагдсан (мэдээлэл өгөгчийн овог нэр болон гэрийн хаягтай нь шүү) болохоор хэвлэлд ил захидал бичсэн боловч хариу ирсэнгүй. Тэгээд хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт өөрийн биеэр хүргэж өгч, учир явдлаа тайлбарласны маргааш буюу 2009.12.09-нд Ц.Оюунчимэг прокурор 2009.10.23-нд гаргасан шийдвэрээ илгээсэн байв. Түүний маргааш (2009.12.10-нд) Нийслэлийн прокурорын туслах, МБАХТ хоёрдугаар албаны дарга Ж.Ариунаа албан тоот илгээж “…хяналтын прокурор Ц.Оюунчимэг хянаад, 2009.10.23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэн, энэ талаар танд 714 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгджээ” гэсэн хариулт өгчээ. Өөрөөр хэлбэл миний бие энэ шийдвэрийг эс зөвшөөрч, дээд шатны прокурорт гомдол гаргах долоо хоногийн хугацаа нь аль хэдийнэ өнгөрчихөж. Гэвч иргэдийн санал хүсэлтэд ийм хайнга, хөндий хандаж, бас мэдээлэл өгсөн иргэний нэр овог, гэрийн хаяг зэргийг хэвлэл, мэдээллээр ил зарласан бусармаг үйлдлийг үл тэвчин Монгол Улсын ерөнхий прокурор танд хандаж байна.

Жич: Миний өгсөн мэдээлэл, хүсэлт үндэслэлгүй бөгөөд Н.Энхбаяр гэдэг иргэнийг гүтгэсэн бол надад хариуцлага гооцох учиртай бус уу хэмээн бодох юм. Надад ирсэн хариулт болон хэвлэлд бичсэн захидлаа хавсаргав.

“Өдрийн сонин”-ы тоймч Олхонууд овогт Шаравжамцын БАТБАЯР
(Олхонууд ШААБАР)

 
Сэтгэгдэл ( Нийт 4 сэтгэгдэл )
  1. zamiin hodolgoonii talaarh sanal huseltee stop mn saitad bicheerei

  2. 76 manguugiin orond 1 000 000 / 500 miangan emegtei, 500 miangan er / bolgovol mongoliin ail bolgon terbumtan boloh um bus uu ?

  3. avilgatai temtsene genee bitgii seruun zuudel hun turluhtun uusen tsagaas hoish baisan baisaar baih ene uzedeliig yalzarch doroitson turtei muhuj sunuj bgaa teneg halhuud zogsooh yum genee mun ayrivaa bitgii gorid ta nar HU namdaa hulihduulaad AN-daa aluulaad heden muusain oligarhuuddaa hudaldagaad bugd hyatadiin erliiz huuhed tsuvuulaad halh gej haach bhgui manjuud shig bolson uedee l zogsooh bhdaa teneg halhuudaa ha ha ha

  4. Монголд ардчилсан нийгэм тогтоохыг хүн бүр хүсдэг хэдий боловч тогтолцооны гажиг, авилгын сүлжээнээс болоод асуудал бүдгэрдэг бололтой. Намбарын Энхбаяр гэдэг хүн үнэхээр буруугүй ньнотлогдвол түүний нэр төрийг гутаагч Шаабарт хариуцлага оногдуулах учиртай. Хэрвээ Шаабарт хариуцлага оногдуулж чадахгүй бол Н. Энхбаяр буруутай, түүнийг нь хууль хяналтын байгууллага хаацайлж байна гэж ойлгогддог.
    Хэдэн жилийн өмнө Нямдорж сайд Гүндалай эсвэл би шоронд орох ёстой гэж мэдэгдэж байсан. Тэр том хуульчийн үгэнд хүмүүс итгэж харж байв. Гэтэл өнөөдөр хоёулаа их хуралдаа сууж байх юм. Иймэрхүү жишээ олон юм даа.
    Залуус минь эрүүл ухаанаар орчноо мэдрээсэй. Та нар л Монгол улсынхаа хувь заяаг шийдвэрлэнэ шүү. Ихийг сурч өөрийгөө хянаж, өөрийгөө хөгжүүлж төрдөө зүтгээсэй. Та нарыг ард түмэн хүлээж буй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг өвгөдийн сургаал юутай үнэн. Хүн болоогүй хүмүүс төрд олширсноос Монгол түмэн минь мөлхөж байх шиг…

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •