Монголын Засгийн газар “Айвенхоу Майнз Монголия Инк” “Айвенхоу майнз лимитед” интернэшнл холдингс лимитед” компанитай Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, ирэх оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр өнгөрсөн намар тохиролцсон. Удаан жилийн хүлээлт, удаан жилийн хэлэлцээрийн үр дүнд монголчууд Оюутолгойн орд газрын бүтээн байгуулалтын салхийг эхлүүллээ хэмээн дэлхий нийт онцолж байсан тэр цагт бүх зүйл цаашид шулуун шугамаар өрнөх нь тодорхой болсон гэдгийг гэрээнд оролцогч талууд онцолж байлаа. Нэг ёсны бүтээн байгуулалтын замд ногоон гэрэл асч, саад бартаа үгүй болсон гэхэд болно.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар Оюутолгойн техник, эдийн засгийн үзүүлэлт бүдэрчээ.Тус зөвлөл цаашид албан ёсоор мөрдөгдөх техник, эдийн засгийн үзүүлэлтийг “хангалтгүй” хэмээн үзээд, дахин боловсруулах үүргийг “Оюутолгой” ХХК-ийн удирдлагуудад өгсөн байна. Зөвлөлийн гишүүд Хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулсандаа хариуцагч талыг хэт хариуцлагагүй, бас хэт итгэлтэй, хэт үл ойшоосон байдлаар хандсан хэмээн үзэж байгаа бөгөөд гэрээ байгуулах үед оруулж ирж батлуулсан зарим нэг зүйл, заалтаа зөрчсөн гэдэг тайлбар хийж байна.
Тухайлбал, юун түрүүнд Засгийн газраар Хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахдаа нийт шаардлагатай санхүүжилтийг дөрвөн тэр бум ам.доллараар батлуулсан. Энэхүү тоо нь гурван жилийн өмнө гурван тэрбум ам.доллараар яригдаж байсан бол Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх үед таван тэрбум болж өссөн. Харин Засгийн газрыг төлөөлсөн ажлын хэсэг ажлаа сайн хийсний дүнд нэг тэрбум болж буусан хэмээж байсныг бүгд мартаагүй байгаа.
Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд дахин 5.1 тэрбум ам.доллар гэсэн тоо орж иржээ. Иймд юуны учир, ямар учир шалтгаанаар хөрөнгө оруулалтын санхүүжилт ийн өссөн болохыг тодруулах шаардлага байгаа аж. Гол нь, хоёр талаас сүүлчийн хувилбараар нь баталсан санхүүжилтийн зардлыг 1.1 тэрбум болгож өсгөх эрх буй эсэх нь эргэлзээтэй болсон бололтой. Тэгвэл дараагийн нэг асуудал нь усны тухай асуудал. Энэ нь усны судалгаа хангалттай төвшинд хийгдээгүй, өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулахад усны асуудлыг шийдэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Гэтэл 150 мянган тонн хүдэр боловсруулахад тухайн бүс нуттийн усны нөөц хүрэлцэхүйц байж чадах уу гэдгийг дахин тодруулах шаардлага байгаа гэнэ. Иймд хэдийгээр Хөрөнгө оруулалтын гэрээний 6.17-д “Хөренгө оруулагчийн хүсэлтийн дагуу Ус ашиглах гэрээг Усны тухай хууль, Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай болон бусад хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Оюутолгойн орд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан тул Хөрөнгө оруулагчтай Ус ашиглах гэрээг Усны тухай хуулийн дагуу 30 жилээр, уг гэрээг 20 жилийн хугацаагаар тухай бүр сунгаж болно” хэмээн заасан ч энэ удаа эрдэмтэд асуудлыг Засгийн газрын дэмжлэгээр бус мэргэжлийн дүгнэлтээ үндэслэж сайтар бодож үзэхийг зорьсон байж болох юм.
Харин дараагийн нэг эргэлзээтэй асуудал нь 19 сая тонн хүдрийг хэзээ ашиглах вэ гэдэг асуултын хариу. Одоогийн байдлаар Оюутолгойн орд газрыг 79 жил ашиглах төлөвлөгөө цааснаа буусан. Энэ хугацаанд 25 сая тонн хүдэр олборлоход цаана нь 19 сая тонн хүдэр үлдэнэ. Хэдийгээр үүнийг дэлхийн зах зээл дээрх металлын ханш хэрхэн хэлбэлзэхтэй уялдуулж шийдэхээр Техник, эдийн засгийн үзүүлэлтэд тусгаж. Нэг ёсны олборлолт явуулсан тохиолдолд техник эдийн засгийн үндэслэлд зайлшгүй өөрчлөлт орох учраас дээрх асуудлыг тодорхой болгох шаардлагатай болсон байна. Ямартай ч Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 -д “Хөрөнгө оруулагч нь Оюутолгой ордын 6709 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь далд болон ил уурхайн хэсэгт ашигт малтмал олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй. Эдтээр талбай дахь ашиглалтын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн бөгөө Техник, эдийн засгийн үндэслэлийг хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хянуулахаар хүргүүлсэн. Техник, эдийн засгийн үндэслэлийг хүргүүлсэн өдрөөс нь хойш 150 хоногийн дотор хянаж дуусгана” гэсэн заалт байгаа.
Түүнчлэн саяхан “Айвенхоу майнз”-аас “Монгол Улсын Засгийн газраас томилогдсон шинжээчдийн баг төлөвлөөд байгаа ил болон гүний уурхайн ТЭЗҮ-гийн эхний хэлэлцүүлгийг дуусаад байна. Ноён Маккены /”тус группын ерөнхийлөгч/ хэлснээр Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөлүүдийн нэг болох ТЭЗҮ-г ойрын хугацаанд батлах ажээ. ТЭЗҮ-г батласнаар “Айвенхоу Майнз” Оюутолгойн гүний ордын нөөцийг батлах бие даасан Төхникийн тайланг олон ний* тэд мэдээлж, Айвөнхоугийн явуулж буй хайгуулын хөтөлбөрөөр баталгаажсан төслийн нийт нөөцийн талаар мэдээлэл өгөх боломжтой болох юм. Техникийн тайлан нь 2009 оны Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөөний (ОАЦТ) үндэс болж буй бөгөөд ОАЦТ-д өнөөдрийг хүртэл нээгээд байгаа 12 км зайд сунаж тогтсон Оюутолгойн бүлэг ордыг урт хугацаанд ашиглах хувилбаруудын бие даасан үнэлгээ, холбогдох капитал хөрөнгө болон үйл ажиллагааны зардлын төсөөллийг бүрэн тусгасан болно.” гэсэн мэдээлэл хийж байсныг эцэст нь хүргэе.
ИРЭХ ОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 758 САЯ ДОЛЛАРЫН ӨРТӨГГЭЙ БАЙХ ГЭНЭ
“Айвенхоу майнз” болон “Рио Тинто”-гийн Оюутолгойн Техникийн зөвлөлөөс Монголын өмнөд хэсэгт байгуулах зэс алтны уурхайн бүтээн байгуулалтын ажлын 2010 оны төсвийг 758 сая ам. доллараар баталсан байна. Энэ хүрээнд газрын гүнд орших алт, зэсийн ордоос хүдэр олборлох босоо амны ажлыг сэргээж, өдөрт 100 мянган тонн боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн суурийг цутгах, дэд бүтцийн барилгын ажлыгэхлүүлэх, 20 мегаватт хүчин чадалтай эрчим хүчний станц, 35 киловольтын хучдэлтэй дамжуулах шугамыг суурилуулах, Монгол болон Хятадын хил рүү тавих 105 км хурдны замын барилгын ажлыгэхлүүлэх, Боинг-727 нисэх онгоц хөөрөх хатуу хучилттай зам бүхий онгоцны буудлын барилгын ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг төлөвлөж байгаа ажээ.
АРВАН БОЛЗЛЫН ЗУРГААГ НЬ ХАНГАСАН ГЭЖ ҮЗЖЭЭ
Түүнчлэн хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш гэрээр бүрэн хүчин төгөлдөр болгоход шаардлагатай нийт арван болзолт нөхцөлийн долоог нь бүрэн хангасан хэмээн үзжээ. Үүнд,
• “Рио Тинто” групп “Айвенхоу”-д 388 сая ам.доллар шилжүүлж эзэмшиж буй 9,9 хувийг 19,7 хувь болгож нэмэгдүүлсэн
• Оюутолгойн хүдэржилтийн бүсийн өргөтгөл орших “Онтре Гоулд” компанийн эзэмшиж байсан хайгуулын лицензүүдийг ашиглалтын лиценз болгосон. Ордын хүдэржилтийг “Айвенхоу Майнз”-тай хийсэн хамтарсан компанийн гэрээгээр ашиглах юм.
• Засгийн газар болон “Оюутолгой” ХХК-ийн төлөөллөөс бүрдэх Ажлын байнгын хороог байгуулсан. Хороо нь уурхайн цощолборын барилгын шатанд ажлын зөвшөөрлүүдийг олгох, Монголын гаалийн бүрдүүлэлтийгтүргэн шуурхай хийх ажлыг хариуцах юм;
• -Хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсрах Хувь эзэмшигчдийн гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурсан;
• “Айвенхоу Майнз”-ын охин компани болох “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийг “Оюутолгой”-н лицензийг эзэмших, төслийг хэрэгжүүлэх “Оюутолгой” ХХК болгон өөрчлөв;
• Оюутолгой төсөлтай холбогдолгүй хөрөнгмйг үдцсэн гурван нөхцөлийг хангасны дараа “Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК, үлдсэн 66 хувийг “Айвенхоу Майнз” эзэмших болно.
Г.Отгонжаргал
“Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК ýçýìøèíý ãýäýã áàãà áàéíàà
zamiin hodolgoonii talaarh sanal huseltee stop mn saitad bicheerei
Оюутолгойн ТЭЗҮ-д дараахи санал заавал туссан байх шаардлагатай ҮҮНД
1, Оюутолгойн жилийн хүч чадлыг бүрэн эзэмшихэд шаадрдагдах технологийн усны хэмжээг\ жилийн хэрэгцээг *1,3\ гэж тодорхойлоод түүн дээр 1000000 хүнтэй хотыг хэрэгцээний ундааны ус хэрэглэхээр тооцох
2,дэд бүтэц \ агаарын болон хуурай замын тээвэр, ээрчим хүч, дотоод гадаад холбоо, түлш шатахууны хангамж, хүнсний хэрэглээ,\ зэрэг обьектуудыг тэргүүн ээлжийн барих хөрөгө оруулалтыг тусгах
3,ТЭЗҮ-Д тусгасан локалный обьектуудын барилга \элс хайрганы , чулууны болон бусад обьектуудын зураг төслийг хянах , шүүн шинжлэх группийг монголын туршлага суусан энэ ажлын тогоонд чанагдсан хүмүүсээс бүрдүүлэн одооноос зэрэгцүүлэн ажиллуулах
4, барилгын ажлын явц,оутолгойн төсөлд тусгагдсан барилгын обьктууд монголын нөхцөлд сайтар тохирох эсэх , сонгосон техник тоног төхөөрөмжүүд нь эрс тэс хуурай уур амьсгалтай манай орны нөхцлийг даван туулж үр бүтээлтэй ажиллах эсэхэд шинжээчийн үнэлэлт дүгнэлт өгөх
5 төмөр замын өргөнийг дэлхий нийтийн стандартад нийцүүлж 1500 царигийн өргөнтэй бариуулах ОХУ ойрын хугацаанд ийм өргөнд шилжинэ
6 Оюутолгойд ажиллах монгол ажилчид бэлтгэх техних технологийн коллеж байгуулан барилга орон сууц хороолол байгуулан одооноос ажилд оруулах
7 ЭБЭХ- ны дэргэд олон жилийн дадлага туршлагатай мэрэгшлийн инженерүүдийн групп түр хугацаатай байгуулж дээрхи ажлуудад ыг хийлгэх хэрэгтэй
Оюунолгой барих ажилд санал онолоо зөв өгөх юмсан Энд улс төр галдан шатаалт , турхиралт , хувийн сонирохол, бага орцуулаад цэвэр бүтээн байгуулагч шинж чанар гаргах юмсан
Ivanhoe Mines Significantly Undervalues Mongolian Assets
Oyu Tolgoi agreement is Inadequate
Oyu Tolgoi agreement is Highly Prejudicial and Opportunistic
Oyu Tolgoi agreement is highly prejudicial and opportunistic and exposes Mongolia to serious risks!
OT agreement contains highly subjective and discretionary conditions, most of which give Ivanhoe Mines “sole discretion” to determine whether or not they have been satisfied.
OT agreement is Highly Disadvantageous agreement.
anhaa chi mongol uu
Her or his English sounds perfect
Anhaa zuw l heleed baina. Consequences mash haramsaltai bolno.
АРВАН БОЛЗЛЫН ЗУРГААГ НЬ ХАНГАСАН ГЭЖ ҮЗЖЭЭ
Түүнчлэн хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш гэрээр бүрэн хүчин төгөлдөр болгоход шаардлагатай нийт арван болзолт нөхцөлийн долоог нь бүрэн хангасан хэмээн үзжээ.
TEGEED 6 YUM UU 7 YUM UU
Khun ardaa sergemjtei baigtun!!
Ju l bolood baina daa!
Technik ediin zasgiin undeslelgui geer geree baiguulasan bolj taarch baina uu?!?
Boroo shig khaalttai khun oruuldaggui object baisaar baigaad ukhaj duusgakh jum bisch biz?!!
Uul uurkhain khot tululelt gej jum baina uu?
Jadaj Erdenet shig suurin bii bolokhgui jum bol !! Tun oilgomjgui jum bolj baina!! Itgel aldarch bna.!!!
Yun Hyatad ruu undur hurdny zam barih ve?! Yah gej? Mashinaar hudree zuuh gejuu?1