2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
Сумо дахь Монголчуудын давамгайлал зогсох уу?
2010-02-8 өдөр 18:20

Эрэмгий зоригт өглөөний хөх луу Асашёорюү эрч хүч ир бяр нь тэгширсэн хорин есөн насандаа их сумог орхих болсноо мэдэгдлээ. Их аваргыг гэнэт ийм шийдвэр гаргахад хүргэсэн шалтгааныг Монгол Японд төдийгүй дэлхий нийтээр хэлэлцэн шуугиж байна. Мэргэжилийн сумо бөхийн хатуу чанд дэг жаягт тэгтлээ баригдаагүй түүнийг сахилга хариуцлага, буурь суурьтай холбон буруутгасан дүгнэлтүүд зонхилж буйг уншигч та анзаарсан бизээ. Гэхдээ Монголоос төрсөн мохошгүй аваргыг хазайсан дээр нь хавчин шахах зорилгоор мөрдөн мөшгиж аргагүй байдалд хүргэх сонирхол сумогийн холбооны хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн дунд эртнээс үүссэн гэдэг ч үнэний хувьтай. Бас спортын бус далд нөлөө хүчтэй үйлчлэж буйг үгүйсгэх аргагүй.

Их аварга Асашёорюү бол Кайо, Кокүтэнхо тэргүүтэй бурхинууд шиг дөч дөхтөлөө сумотой зууралдахгүй нь ойлгомжтой гэхдээ энэ эрч хүчээрээ хэсэг үзхэд л хүрч болох өндөрлөгийн оргилд гарах нь тодорхой болчихоод байлаа.

Монгол хүний хорин есөн нас гэдэг эр бие ид хав тэгширдэг харих яагаач үгүй халуун залуу нас, гуч гарталаа арав ч түрүүлэхийг үгүйсгэх аргагүй. Монголын хоёр их аваргын өрсөлдөөнд зэрэгцээд ороод ирэх бөх өнөөдөр байтугай ойрын ганц хоёр жилдээ үнэхээр алга байна.

Өнгөрсөн Хацу башёд тэрээр урьдын адил иртэй дайчин барилдаж эзэн хааны цомыг 25 дахь удаагаа гардахдаа аваргуудыг хаяж аранга болох магадлалтай гэгдэж байсан Эстони бөх Барутог илүүрхэн давж элгээр нь хэвтүүлэн шидсэн нь их аварга түүнээс тохой илүү байгааг түмний нүдэнд харуулан баталсан хамгийн сүүлчийн нотолгоо болон үлдлээ. 2009 оны сүүлийн башё эхлэхийн өмнө Баруто сэтгүүлчдэд – Аваргуудыг би одоо хав барьцнаас өргөж хаяна… гээд юу болсныг санаж байна уу, Аса жин чацдаа найдсан бардам амтыг өөрийг нь зөрж өргөж шидээд хандыг нь хага дарсныг тэрээр энэ насандаа мартахгүй байхаа. Их спортод хүний ид сайн байх үеийг асаад унтрах чүдэнзтэй зүйрлэдэг. Асашёорюү Давгаа маань асаад өөрөө унтарсангүй дүрэлзэж шатаж явах үедээ сумо бөхөө орхилоо доо.

Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас буух билээ. Дээрээс дөрвөн удаа өгсөн сануулгыг анхаарч тооцон ухаарах ёстой байсан юм. Алдар хүндлэл, шан харамж, хөрөнгө мөнгө, магтаал зуйвар залуу аваргын зан авирыг дэндүү эвдсэн. Юунд ч үл торох омголон, дайчин зан нь бас гал дээр тос болсон. Өдөр тутам өөрт нь хэлж сурган үйл хөдлөлийг нь хянаж хязгаарлах учиртай хамгийн ойрын хүний нэг дэвжээний эзэн, багш Такасаго сан одоо боллоо… гэсэн мэт дураар нь орхиж зөнгөөр нь зүтгүүлсэн байдал ч харагдаад байгаа. Наран хүний нарийн ухаанд ямар тооцоо байсныг таахын аргагүй.

Тиймээ, монголчууд тэр дундаа их аварга Асашёорюү Давгадорж сумо бөхийн хөгжилд цоо шинэ үеийг авчирсан. Үндэсний өв уламжлал соёлын нэг сумо бөхөө дэлхийд түгээх наранчуудын бодлогод үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан нь маргашгүй үнэн. Дотооддоо үзэхээ больж эхэлсэн сумог монгол хөвгүүдийн уран мэх, ухаалаг дайчин барилдаан сэргээж дэлхийд үзэгчтэй болгосон. Алдар хүнд, амжилт ялалт, амьдралын баталгаа хөрөнгө мөнгийг сумо л өгч байгаа гэдгийг гаднын бөхчүүдэд ойлгуулан бөхийлгөх хандлага сүүлийн үед хүчтэй болсон. Орос Осетины гурван ч бөхийг хар тамхины хэргээр үлдэн хөөсөн бэлээхэн жишээ үүнийг батлана.

Гэхдээ дан гаднынханд хатуурхаад байна уу гэвэл үгүй байхаа. Сумогийн түүхэнд их аварга цолтон хатуу сануулга авч хөөгдсөн хоёр ч тохиолдол бий аж. 1949 онд 39 дэх их аварга Маэдаяма дур мэдэн гарч бейсбол үзсэн шиг зугаацаж яваад хатуу сануулга авч байсан бол, 1987 онд 60 дахь их аварга Футахагуро дэвжээний эзэн багшийнхаа гэр бүлийн хүнийг алгадсан хэргээр сумогоос шууд туугдан тэгтгэлэг тэтгэмж алдар хүндэтгэлгүй хоцорч байсан удаатай гэнэ. Их аварга Асашёорюү ийм байдалд орохоос сэргийлж өөрөө зодог тайлсан нь сайн хэрэг боллоо, цагаа олсон энэ шийдвэр цаашдын амьдралд нь хэрэгтэй гэх дүгнэлтүүд нилээд бичигдэх болжээ.

Түүнийг зодог тайлуулснаар Сумо бөхийн холбоо юу хожиж юу алдах вэ?

Олон зүйлийг тоочиж болох байх. Сумогийн чанд дэг жаягыг зөрчсөн хэнд ч хатуу тусдаг энэхүү шийтгэл шинэ залуу үед сануулга даруулга болно. Энэ цаг дор эгнэшгүй байсан хоёр их аваргын нэг хорин дөрвөн настай Хакухо Даваажаргалд ганцаар ноёлох зам гарч ирж байна. Одоогоор их аварга цолонд зүтгэх зүрхтэйгээ хэн нь ч харуулж чадаагүй байгаа ч боломж бүхний өмнө нээлттэй боллоо. Миний бодлоор бол япончуудаас Кисэносато л магадгүй. Японы сумо бөхийн холбоо гадаад дотоодод үзэгчид сонирхогчдын тоогоо алдах нэг аюул бий. Энэ бол нэр хүнд, ашиг орлоготой холбоотой бодитой аюул. Асашёорюү Давгадоржийн аатай сайхан барилдааныг үзэхээр догдлон хүлээдэг үе ингээд дуусч байна. Их аваргын хэний ч өмнө сөхрөхгүй эрэмгий, омголон төрх, дайчин давшингуй барилдаан хэсэгтээ л үгүйлэгдэх нь гарцаагүй. Тэрбээр сумод үнэхээр давтагдашгүй тод мөрөө үлдээсэн. Харин 32, 31 түрүүлсэн их аварга Тайхо, Чойнофүжи нарын амжилтыг эвдэх аюулыг зайлуулахаар сумогийн холбооноос зориуд хийж байгаа санаатай алхам гэдэг яриа утга учир багатай хоосон хардлага билээ.

Түүнээс хойш Монголчуудын давамгайлал намдах уу?

Сумод одоогоор барилдаж байгаа, ирээдүйд барилдах монголчуудын давалгаа хэсэгтээ тасрахгүй нь ойлгомжтой. Дайчин давшингүй барилдаан үзүүлж өөрийн орон зайгаа үүсгэх монгол хүү дахин төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол түмний үндэсний барилдаанд давтагдашгүй мөрөө үлдээгээд цэл залуугаар зодог тайлсан А.Сүхбат аваргын гаргасан мөрөөр аатай сайхан барилдаж буй гарын шавь Даваабаатар гээд залуучууд хэдийн гараад ирчихсэн ямарч цолонд хүрэхээр үзэж байгаагийн адил хэрэв Давгаа сумод үлдээд залгамж халаагаа бэлдэхээр шийдвэл монгол байтугай япон хүүхэд багачуудын дундаас ч цахиур хагалах сумоч гаргаад ирэх хангалттай боломж бололцоо түүнд бий. Гэхдээ тэрээр сумод үлдэхгүй л болов уу. Хакухо – Одоо бид ганц өөрийнхөө төлөө биш Давгаагийнхаа нэрийн өмнөөс давхар барилдах хариуцлага нэмэгдээд ирлээ гэжээ. Харин одоо барилдаж байгаа монголчууд дундаас онцгойрон аваргын орыг залгах бөх холын бидэнд барин тавин хүрэхээр дуулдаагүй байна.

Их аваргатай хэд уулзан танилцаж хааяа интернэтээр харилцаатай байдгын хувьд 2005 онд түүний хэлсэн нэгэн үгийг эргэн дурдаад өндөрлөе. Сан Франциско хотын Никко зочид буудлын танхимд Монголчуудтайгаа уулзахдаа – Би дахин 5 жилдээ дийлдэхгүй байх болно гэж билээ. Тухайн үед хэл ам татлаж мэдэх энэ үгийг санан хадгалж харж явлаа, нээрээ л түүнээс хойш яг таван жил болжээ.

Эх сурвалж: http://www.zamdaan.com

Д.Цэрэндорж

Сан Франциско хот

2010.02.06

 
Сэтгэгдэл ( Нийт 49 сэтгэгдэл )
  1. odoo yaay geheb dee… mgl ireeduitei buhchuuud uchnuuun bn

  2. doromjloh tutamd n doloon burhan od shig tod gerelteh minii ih awarga

    svrtei hvchtei, aztai hiimoritoi mongol etsgiin hvv chi vneheer od shv

    tsaashdiinh n ajild amidrald n amjilt hvsie

  3. magadgui dahiad sumogiin devjeend garaad irvel bi l lav gaihahgui
    7 sariin bashyod barildna geed yavj baival mon saihan aa

  4. Sumogiin shine holboo Mongold baiguulaad hayachihad alj ogno doo.
    Sanhuujiltiig bol Omnod,Hoid Solongos, Hyatadaas hussen hemjeegeeree avch bolno doo. Tanai hovguudees Yaponii yokozuna bish yum gehed Ozeki bolgood ogye gehed jild 50 saya USD tus bur bayartai n argagagui garnagan doo. Yaponuchuud udahgui Han undesten, Hoid Solongos Ozekitei bolj hogjliin manlaid hurne geech n boloh biz. Tegsen tsagt Mongolchuudiig bassandaa haramsah biz.

  5. Manai davgaa bol sumod unheer olon saihan muchiig uldeesen ni unen shuu. Davgaagiin tuhai yopon humuus olon ynzaar taibar hiideg jishee ni heterhii huchtei, zarim humuus ni sportiin hubid abarga ch gesen sumo-n hubid abarga bish geh meteer olon yanzaar yridag. Gehdee odoo sumo-g davgaaguigeer tusuuluhud jaahan hund bna shuu. Dahiad barildaasai gej bodoj bna. unuu ugluu yoponii TV-r davgaag-n tuhai medee uzlee. Teren deer mongoliin sonin deer davgaag-n tuhai heblegdsen medeeg shuud orchuulagataigaar yrij bna. Tegeed ih l sonin sonin tailbar hiij bna lee. Er ni japan uls bol huulin daguu l buh yum zohiolagdaj bdag bolohoor niigemd bolj bgaa uil ybdal ni mash tod olon niited neelttei baidag bolohoor olon tumen buruu zubiig yalgahad ih hyalbar baidag. Deer niitleld bas abah yum ch bn hayah yum ch bna.

    Jishee ni ene heseg bol setguulchin jaahan hetruulge.

    Их аваргыг гэнэт ийм шийдвэр гаргахад хүргэсэн шалтгааныг Монгол Японд төдийгүй дэлхий нийтээр хэлэлцэн шуугиж байна.

    Uuruur helbel ene asuudal delhii niitiin tubshind yrigdaj bui asuudal bish.

    Abah yum ni

    Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас буух билээ. Дээрээс дөрвөн удаа өгсөн сануулгыг анхаарч тооцон ухаарах ёстой байсан юм. Алдар хүндлэл, шан харамж, хөрөнгө мөнгө, магтаал зуйвар залуу аваргын зан авирыг дэндүү эвдсэн. Юунд ч үл торох омголон, дайчин зан нь бас гал дээр тос болсон.

    Ene heseg bol yah argagui davgaagiin hubid tolgoidoo bodoj, ali boloh asuudald orohgui, urid hiisen aldaagaa ali boloh dabtahgui baih yostoi baisan.

    Er ni hun aldar hundiin orgil garah jaahan hestuu aldar hundiig olj abaad hadgalj ybna gedeg ni bur ch hetsuu gedegiig uhaar ch ybah heregtei yum shig bgaa yum.

    Davgaaguigeer sumo unheer sonirholgui bolnodoo unheer haramsaltai bna. Davgaadaa tsaashdiin ajil amidrald ni hamgiin sain saihaniig husehiin zeregtsee mongoliin hugjil debshiltend olon zuiliig hiigeerei. mongoliin ard tumenii 2 dahi chingis khaan shuu chi (delhiid mongoliin neriig 21 zuund dahin tsuuraituulsan gedegeer ni).

    Sumo dahi mongolchuddin davamgailah tal bol hesegtee orshin togtonoj chadnaa. Hakuho, AMA, ANAND ene gurab bol busad ornii ursuldugchidiig eelj eeljeer ni dabaad l baina yalanguya Hakuho-d ih haritslaga irj bna. Davgaa gantsaaraa oyokozuna bhdaa yaj debjeeg baildan daguulj bsan shig l baih yostoi. Davgaagaas surah yum ih bii shuu bas hayah yum chi bii gedegiig martaj bolohgui Mgl sumo chid min.

  6. ooriigoo jaahan zov avaad yavsan bol….usiig ni uuval esiig ni daga gedeg biz dee.oorsdoosoo buruug haih heregtei baih aa

  7. 10jil bi ene hunii chini harj erch huch avch yavlaa odoo minii huid sumo duusaa dahin barildana gej bhgui bhdaa te dahij sumo bitgii hel tv ch uzehgui uilmaar bna.

  8. “Би дахин 5 жилийн турш хэнд ч дийлдэхгүй байх болно” гэдэг үгээ хэлсэн нь үнэн юм бол өөрийнхөө зодог тайлахыг ёрлосон хэрэг байхаа, 5 гэдэгээ 8 гээд хэлчихгүй дээ.

    Монголчуудын давамгайлал нэг хэсэгтээ л зогсохгүй, миний бодлоор Дагваа аварга Монголоосоо дараагийн аваргаа бэлтгэх хэрэгтэй. Монголдоо далд бэлтгэл хийлгэж өөрийнхөө авч чадаагүй амжилтуудыг залгамж халаагаараа авах хэрэгтэй.

    Харин нэг зүйлийг хэлэхэд Монголд эргэж ирээд улс төрөөр битгий яваарай.

  9. Harin ter UIHurald songogdoh heregtei. Tend zodoj hashraaval taarsan yumnuud zunduu bii.

  10. Neeree UIH-ld niilleeg tsaillaga ih boldog Davgaa ochood nogoo hediig chini eldej hoogood elgiin yum boloh bhda.

  11. Tserendorj oo. Amjilt hvsie. Bas odon awsand chin bayar hvrgie. Bairnii chin and Khunbishiin Delgermaa.

  12. Цаашдаа Хакукод түрүүлэхэд улам л хэцүү болно доо ! Давгааг байхад 2 аваргыг давж байж л түрүүлэх боломж гардаг ,2 аварга өрсөлдөгч хирнээ биендээ өмөг түшиг болж дутуугаа нөхөж сул зай гаргадаггүй байснаас бусад бөхчүүдэд түрүүлэх итгэл бараг байдаггүй байсан. Одоо Амад аваргын тэр орон зайг бага боловч нөхөх үүрэг боломж ирж дээ.

  13. Bidnii oriig Uvur Mongolchuud avah bailgui. Bidnii bugdiig l ted avch baigaa shuu dee.

  14. Neeree ih hurald orood iree Batbayar gesen ergyy yumnaas hamaagui deer.

  15. tailbar zuv taldaa bichjee gehdee 31 32 tyryy giin evdeh gesend durgyitselgyi yah yum be japan chuud.ene bol yalt ch baihgyi shahalt yzyyleh bolson yndes ni yum,Asuudal bolsnii daraa ehleed bagsh ni zemleed ungursun,sumogiin holboo asuudal bolgoj avch heleltsehgyi gej zarlasan,tegeed bas hohirogch gomdolgyi gesen,gomdoh ch yum boloogyi ldee,iim baidlaas shuud zodog tailah hyrtel shahaand oruullaa shyy dee

  16. Их хуралд ороод мөнгө идээд байгаа дуракуудыг цохиж унагаад яваад бай,эр эмгүй,,,,,,,,,,,,? ккккк

  17. Япончуудын гол айдас нь Тайхо аваргын 32 түрүүг эвдчих вий гэсэн айдас.Хүн зодлоо,усыг нь уувал ёсыг нь дагах ёстой гэцгээх юм.Харин ч Япончууд чинь үхтэл нь зоддог юм биш үү?Дагвааг зодог тайлуулах гэсэн янз бүрийн шалтгаан нь гол нь Дагваад бус Япончууд байсан…..Дагваа байхгүй бол сумо сөнөх нь ч хаашаа юм байдгаараа байна.Шийтгүүлсэн 2 башёгийн үед жирийн л явагдаж байсан.Үзэгчдийн тоо л бага зэрэг буурах байх………..Дагвадорж бол Монгол эрийн сүр хүч омог бардам байдлыг илэрхийлсэн бэлэг тэмдэг болж байсан юм.Гадаадын тэр олон хүчит эрчүүдийн бяр хүчийг нь дарж,өвдөг шороодуулж,өнхрүүлж унагааж байсан эрин зууны аугаа бөх билээ.Монгол орондоо ирээд бүхэнд үлгэр дуурайл болсон эр хүч,оюун ухаанаараа гайхагдан,уриалан тэмцэгч,эрийн сайхан эр,Монгол эр хүн гэж ийм л байдаг байх даа гэхээр биеэ сайхан авч яваарай.

  18. hoich ye sumod garahboltugai
    Hun zodno gedeg zerleg baina shyy odoo mongold baival hun zodood shorond suuh n bn shyy

  19. Davgaa bol Mongolyg delhiid taniulsan baharhal bolson hun. Unheer tsagiig ezelsen avarga shuu. Dagvaadaa amjilt husen eruue.

  20. Би яагаад үргэлж Асашорюуг өмөөрч байсан бэ гэвэл энэ.

    Та нар яаж Чиёнофүжи аваргыг шүтэж байсан тэр шалтгаанаараа яагаад Асашорюуг буруутган зүхэж байна вэ?

    Чиёнофүжи хүний хамраас цус гаргаж байгаагүй гэж үү? Чиёнофүжи тэмцээний өмнө тасартлаа согтож байгаагүй гэж үү? Чиёнофүжи секс энтэртайнмэнт хийдэг газруудаар явдаггүй байсан гэж үү? Чиёнофүжи мөрний гэмтэлтэй гэж башо өнжөөгүй гэж үү? Чиёнофүжи хүн дээрэлхдэггүй байсан гэж үү? Чиёнофөжи бэлтгэл дээр бөх гэмтээж байгаагүй гэж үү? Чиёнофүжи өөрийгөө хуулиас дээгүүр гэж боддоггүй байсан гэж та бодоо юу?

    Хэрэв та эдгээрийг үгүйсгэж байгаа бол таны толгой ажиллахгүй байна.

    Би энэ хоёр ёкозунаг аль алинийг нь буруутгах гэсэнгүй. Тэр хоёрын үйлдлүүдэд ямар ч ялгаа байхгүй л гэж хэлж байна. Ингэснээрээ бас Асашорюуг буруутгагчид түүнд дургүй байгаа нь зөвхөн тэрээр монгол хүн гэдэгтэй холбоотой гэдгийг нь илчилж байна.

    Хэрэв та Асашорюугийн зан авирт дургүй, монгол хүн гэдэг нь хамаагүй гэж байгаа бол та Чиёнофүжид бас дургүй байсан байгаасай гэж би найдаж байна.

  21. Ter record evdene enee tereegees boloogui bh gej bodoh yum.Tsag hugatsaa gedeg ihiig buteesen ch buteegeegui ch delhii dahind uilchildeg shig huuli juram ch bas tiim bj chadval ene chine jinhene adrchilal bish gej uu? Manaihan bie umuuruhiig l iluud uzehees iluug setgej chadahgui bgaa yum shig,eh orondoo ireed saihan amidarval boloh ni teree.Japan-chuudiig muulaad bh hereg alga bhaa! Uneheer archaatai ard tumen yum bol tednii daitai hudulmurlij setgeh heregtei shuu dee!

  22. Daramt enee tereegiin huvid ali ch ulsad bdag l zuil shuu dee! gadaadad bgaa MGL-chuud bugd l medej bgaa.jiriin ajil hiij, surguulid surdag humuus bugd ni ih baga hemjeegeer gaduurhagdaj bdag.Er hun tevcheer, uhaanaa zuv zarj chadval buhnees iluu bh bus uu?!

  23. за ямар Японы сумо амь амьдрал биш, Түр зуур л зугаацаж байсан хобби гэж бод, Амьдрал баян зодог тайлна гэдэг дараагийн их түүхийн эхлэл

  24. dabgaa maani daraagiin garaagaan sain ehlej sansan byhen ni setgegchilen byteh boltygai?dabgaa sig beh gartlaach ydana biz gehdee………..

  25. hudlaa bitigi umuuruud baitsgaaa, uuruul tenegtej yavaal zodog taillaaa, ugaasa mgl chud gadada ochood tenegtej ugdug shd ee davga bas yag tiim,
    daruuhan baisna bol zvgeer baisna hvniig yu gej huuh veedee,mglchuudin sanaagaar tegeed ner aldarati bayan bol hvn zodosn ch bolno geed baiaga yum uu daaa.

    mgl d oo ochod ih huraliin gishvvn bolj tenegtveee, naimaaagaa higel yav .
    ih hurald davgaagiin toloi bagdna,
    japand bvr davga erunhiilgch bolno gesen yaria ih bn lee ,mglchuud iim teneg hvnig erunhiilgch ih huraliin gishvvn bolgoh teneg vndesten bish bizd ee aaan.
    davga japand yaj aviraldagiig mglchud meddegvi bolohooorool umuurud bn ldaa yavah ,
    buh hvnii huvid bol sian shd e e ,hvn chanariin huvid malnaas dor

  26. Өчүүхэн би вээр Герман оронд өдий болтол амь зууж явна. Аливаа нэг дарамтлах ородлого өдөр болгон бус юмаа гэхэд сар болгонд бага жижгээр тохиолддог. Зохих хариуг нь өөрийн чадлаар өгч,
    харин ч таашаал авдаг . Харин хамгийн гутамшигтай юм бол 2008 онд нутагтаа амрахдаа ноолууран цамц авах санаатай хан уул дүүрэгт бяцхан төөрөн нэгэн үйлчилгээний бололтой газраас, нэгэн хужаад
    дохио зангаагаар хөөгдөж байсан. Тэр муу хужааг газар дээр нь будаа болгоогүйдэй одоо хүртэл харамсаж явдаг . За яахав зуны амралт олдоно оo . . .

  27. Xamgiin gol unen n bol Yapanuud Davgadorjoos aigaad somogoos xucheer gargaj baigaa n.Unendee aigaad l xucheer gargasan daa.

  28. dawgaa mongolyg delkhiid manduulaad baikhdaa yakh we dee sumo – g japan mongold l uzdeg yum shuu dee

  29. 29 nastai huniig harj handaj, zaaj zaavarlana gej yu baihav dee, yamar 9-10 nastai huuhed bish. uuriinh ni gargaj baigaa aash avir bailgui dee. uur hen ch buruugui, esvel sumogiin holboonoos shahaj daramtlaad bsan yum bol terniigee heleldee, shalguul? ugui bol durem juram gej bii, yamar duremgui juramgui mongol bish.

  30. he he he. deer neg unshigch ih hurald orson bugdiig tsohij unagaa gesen bna.
    Anglid buh MP (manaihaar UI-in gishuun)-iin tatvar tulugchuus zarlagadaa zoriulj avsan mungiin zartsuulaltand shalgalt hiigeed, idsen uusanig, huvidaa zavsh-sanig ni bugdiig ni tuluuleed. 3 gishuund ni hereg uusgej baigaa. ene yamar sonsogdoj bna? ene l shudarga es, hen bugai ch garsan ulsin mungu tsaashid idej bolohguig sain haruulj bgaa biz?

  31. dabgaag eronhii said bolgobol yasan yum be
    Yamaanuudiig neg sain hashraalgaya

  32. dyyraich.sport uzegchided sumo ali bolox nemegdel suprise baibal sonin baina l daa yanz buriin zodoon ba yyrtai baij bgaa ni xuch ordog yum shig iim ugui bol uureglene bizdee orsoldoon mash ix baigaa ni gart ni atgyylj byi bootsoonii mongo l gol barildyylax xodolguur yum shig sanagdaj bna ternees uzegchid xen yalax ni tsyxal bishee nadad bol sumo tulxeltsej yalax sonin bish zodldox l taashaaltai bdag mgl-chuud 1940-ood ond tubdendorj abargiig shutdeg bsan.1950-aad ond damdin avargad.1960-80 ond 2-monxiig.1988-aas baterdeniig 1990-ees suxbat.osoxbayar.symyabazar 2000-onoos mgl-martaad japan ryy 2010-xurtel shuteed odoo ta nar mini xeniig xusej bna sanaa bodloo nii nyygui manai net ruu damjuulaarai galzuu fenuudee gej xanashgui yumdaa…?!

  33. minii xuvid sumo duuslaa olon jil DAVGAAgaa xarj setgelee baysgan tsuvuun tsagiig tuulax xuch chadal avch bailaa bayrlalaa DAVGAA erch xuch uram zorig ugch baisand chini odoo minii duu xureed iree ex oron chini xuleej bn mongolchuudaa DAVGAA gaa mash saixan ugtaj avtsgaay olimpiin altan medaliig yaj xuleej avsan bilee yg teruun shig saixan ugtatsgaay irexeer n nuguu tamiin togoonii ulgeree bosgood ynz bureer n bicheed exlev dee setguulch nertei amitadaa ulai uzsen xeree shig muu muuxai ym bichseer baigaad saixan xumuusiig xen ch bish bolgodog shuu ta nar DASHBALBARIIG alsan seruuleg soniniig bi bolon minii oir xaviinxan odoo xurtel unshdaggui xamgiin uudrug saixan ymiig unshij xamgiin saixan ymiig bodoj yvtsgaay axan duusee

  34. Яаах аргаггуй Тайхо аваргынхаа 32 даваг эвдчихвий гэж айсандаа наад нарангууд чинь Асаад том шургаа хийлээдээ!Тавьтаргуй идсэн ууснаа шингээж чаддаггуй биеэ зов авч явж чаддаггуйг нь сайн мэдэж байгаад яг таарсан нохцолд нь нэг хужаа шургуулаадл хорыгнь жоохон малтахад л манай наад малан дурак дарь мэт дулс гээдл асна биздээ угаасаа тавьтаргуй Асаа юм чинь! Одоо тэгээд будаа шдээ юуныхнь Тайхоогийн давааг давах оороо хоолгуй хоцорч байгаа юм чинь!Ёстой мангар! Чи одоо хэзээч дэлбэрч магадгуй минны талбай дээр яваа шуу гээдl тал талааснь анхааруулаад байхад тэнэгтэж; согтуурч ; яваад хоогдчихдог чинь одоо монгол зан мон биздээ?Одоо оор арга байхгуй!Оороо ойчсон хуухэд уйлдаггуй биздээ?

  35. Doldoi -d

    Doldoi chi angli hel meddeggui , medlee ch Hawaii, USA-n baruun ergeer yavj nud tailj uzeeegui homorson
    togoonii bodoltoi orovdmoor amisgaa ium baina daa.

    Minii baisan Hawaii muj ulsad sumo-g ih sonirhdog ium shu!!!!!

    Amerikchud ch gesen ih avarga Asa-g meddeg ium. Avargaar maani National Geographic Channel ih saikhan nevtruuleg hiisen baina lee. Bas CNN Asa-n talaar nileen urt interview avsan baina lee.

    USA-d ooriin gesen fenuudtei ium shu!!

    Mongol-d torson biee tooson heden hujaa-n erliizuud l Asa-g uzen yaddag baih. Hujaagiin erliiz Asa baitugai
    zahiin Mongol-g uzen yaddag biz. Hujaagiin erliiz dald oroosoi bilee!!!!!!!!

  36. Neeree NG channelaar garch bhiig ni yzsen.Baharhmaar l hyndeldeg yum bilee.Yneheer mundag avarga shyy.Tsaashdiinh ni amidrald amjilt hysie!

  37. ер нь япончууд айхтар бодолтой хүмүүс шүү дээ. хэвлэлээр гаргаж байгаа зүйлүүдийг нь харж байхад цуглуулж цуглуулж байгаад хэрэгтэй үед нь системтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг. дараалаад олон хараар үзүүлсэн мэдээлэл гараад байхаар хэний ч тархи угаагддаг. хэрэггүй үед нь бол цагийг нь анаад хадгалаад л байна.

  38. CYMOOGIIN DEVJEEND BVR SANAA ZOVCHIHLO

  39. Ямар ч монгол хүн монголоороо баяархаж монгол бөхөөрөө бахархаж байдаг. Мэдээж танд их аваргын барилдаж байхыг хараад цоглог монголын зоригт эрийн шийдмэг харц уран барилдан таалагдаагүй гэж битгийл хэлээрэй.
    Сайхан монгол залуу одоо дөнгөж 29 настай их сумоогын дэвжээнд 25 удаа түрүүлэлээ. Мэдээж цаашид ч түрүүлэх магадлал өндөр гэвч бид юу хэлхэв.
    Сумо сонирхогч дэлхий даяаарал харамсаж байна. Их аварага мань барилдахаа болисон ч гэсэн их үйлсэн бидний зүрх сэтгэлд үүрд үлдэн бидний үе, ач зээ,нарт минь домог болон үлдэн биздээ.
    Манай их аврага Асса сумоогын түүхэнд барилдаж чадахаан болиод биш барилдаж чаддаг үедээ зодог тайлсаныг түүх хэзээ ч мартахгүйн лав.
    Урьдан сумо гэдэг зөвхөн тарган бүдүүн улсууд бие биенээ жижэгхэн тойргоос түлхэж гаргадаг мэтээр хүмүүс боддог байждээ. Их аварга сумоод орсоноор уран барилдаан, хурдан хөдөлгөөн, авхаалж самбаа тэр бүү хэл монгол хэмээх дэлхийн бөхийн эх дэвжээг тэдэнд харуулан манай монголчуудын бахархал болсон төдийгүй дэлхийн хэмжээнд японы сумо бөхийг сурталчилан өөрийн гэсэн сонирхогчид, фэнүүд,спорт клубууд барнуудаас эхлэн ер бусын зүйлүүд нээгдэж байна.
    Манай эх аврага даанч сайхан бөх та нар битгий тэр хүний нэр сүрлүү орж бүү муул тэгвэл алдас болон.
    Ууж иддэгүй хүн гэж байхгүй тэр тусмаа монгол бидний хэрэглээ юуу наас эхэлдэг билээ айраг сүү тараг хоормог гээдэл тэр өдөр яг юу болсоныг хэн ч сайн мэдэхгүй тийм учираас тунгаан бод.
    Зарим нэг хэвлэлийн их жишэгийг унших юм бол аврагад үйлчилэж байсан тэр баарны хүн хужаа төдийгүй санаатай манай монголыг муулан албаар зодуулан түүнээс их хэмжээний ашиг олохоор шийдсэн гэх мэт үйлдэл хийсэн хэмээн бичиж байгаа бөгөөд мэдээж Их аврага мөнгө төлөх юм бол энэ бүгдийг уучилахаар бодсон хэмээн хэвлэлд ярилцалга өгсөн байх юм.
    Гэвч бид нар дэлхийн төвийг эзэгнэн суудаг монголчууд бидний дундаас төрөөд, гараад, ялаад, дийлээд,аврагаа хэмээн хүндэллэж байгаа сайхан монгол залуугаал бүү муул түүний зөв болсон өнгөрсөн юмний хойноос бүү зууралд бусад улсын бөхчүүд хар тамхи татаадал хөөгдөдөг юм байна лээ
    ямар тэдэн шиг хүний эсрэг юм хийсэн биш айраг уудаггүй монгол гэж хаана ч байдаггүй юм шүү???

  40. TANKHAI ZALUU

  41. одоо сумо үзэх сонирхолгүй боллоо

  42. Давгаагүй сумог ямар сумо гэдэг юм. Японы иргэн Хакухог дэмжилтэй биш

  43. Манай энэ үндэсний бөх ч ямар ч сонирхолгүй байна.

  44. Японы иргэн бологүй хүн сумод дэвжээний оякато хийдэггүй юм гэсэн тиймээс л тэд аваргийг хавьчих бас нэг шалтаг Шалтаг , шалтгаан дуусахгүй дээ

  45. AWARGIIG HEN CH HAWCHAAGVI EE. OOROOSOO L BOLSON.TERIIG HEN HVN ZOD GESIIN BE? END CHIN HVN ZODOH HUULITAI. MONGOLDOO L TEGJ ZODDOG YUM BAIGAA BIZ. HAKUHOGOOS EHLEED ZONDOO L SAIHAN MONGOL BOH BAIGAA, TEDNIIG AWARGA BOLHIIG N VZIE. ASA,GAAR SUMO DUTAHGVI EE. ASA L SUMOGOOR DUTNA DAA. OOROO UNASAN HVV UILAHGVI EE. HOOGDOOGVI N IH YUM.

  46. ene samuurai nariig vndesniihee bohoor avarga torohgvi boltol n mongolchuud tvrvvleh heregtei
    70 dahi 71 dahi 72 dahi 73 dahi avarguud bvgd mongolchuud bolno………

  47. udahgyi k-1 eer oroh bh

  48. davaajargal record evdene sh dee, gehdee 29 nasnaasaa omno davgiin amjiltiig evdeh heregtei, biye avch yavj bgaa ene ter bol davgaas shal oor sh dee, hol yavna aa.

  49. teneg ongiroo zangaasaa bolson.Daruu bh heregtei bh bsan yum!

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •