Цагаан сарын баярыг угтаж, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгч Б.Чулуунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр гэр бүлийнхээ хийсэн бараа бүтээгдэхүүнийг “Бөмбөгөр” худалдааны төвд борлуулдаг юм.
-Сайн байна уу. Худалдаа наймаа хэр байна?
-Cap шинийн баяр болох гэж байгаа болохоор борлуулалт нэмэгдэж байна. Гэхдээ өнгөрөгч онтой харьцуулахад арай бага санагдана. Уг нь төрөөс өгч байгаа 70 мянган төгрөгөө хүмүүс авч бэлэн мөнгөтэй байгаа түүгээрээ том зүйл худалдан авах сонирхолтой байх шиг байна. Гэхдээ монголчууд цагаа тулгаж байж авдаг болохоор хугацаа болоогүй байх аа. Манай гэр бүл гар урлалын үйлдвэрлэл эрхлээд таван жил боллоо. Энэ хугацаанд түлхүүрийн оосроос эхлээд эрэгтэй, эмэгтэй түрийвч, үзэг балны хос гэр, эсгий углааш, бүс, дөрвөн бэрх гээд гap урлалын бэлэг дурсгалын бүтээгдэхүүний 70 хувийг хийдэг болсон.
-Хүмүүс юуг илүү сонирхон авч байна?
-Сүүлийн үед арьсан эдлэл сонирхох болсон. Ихэвчлэн түрийвч авна. Бэлэг дурсгалын бусад бүтээгдэхүүнээс ч авдаг. Харамсалтай нь хүмүүс Эрээнээс оруулж ирсэн жаазтай элдэв бэлэг дурсгалын зүйлст дурлах боллоо. Эдгээр нь хадгалалт, тээвэрлэлтийн ая даадаггүй. Хүмүүс жааз, хээ хуар гэсэн жижиг зүйлд хууртаад байгаа юм. Гар урлалын салбарт хэдэн жил ажилласны хувьд аль нь сайн, аль нь мууг мэддэг болсон. Монгол арьсан эдлэл шиг чанартай бүтээгдэхүүн дэлхийд байхгүй. Гол нь бид урд хөрштэйгөө адил сэтгэж чадахгүй байна л даа. Худалдан авагчдынхаа эрэлтэд нийцсэн өнгө үзэмж сайтай бараа бүтээгдэхүүн хийж чадахгүй байна.
-Эсгий урлал сонирхолтой санагддаг?
-Олон мянган жилийн түүхтэй монгол эсгий мөн л Хятадад боловсруулсан эсгийнд дийлдэх хандлагатай боллоо. Эсгий туургатан хэмээн овоглодог монголчууд бид техник технолгио хөгжүүлэхгүй байгаатай холбоотой. Манай эсгий бор өнгөтэй, ноос, хялгас нь ил гарсан байдаг бол машинаар боловсруулсан хятад эсгий цэвэрхэн, цагаан өнгөтэй. Хүмүүс үзэмжинд хууртаад муу эсгийгээр хийсэн бүтээгдэхүүн сонгодог. Үнэ ч хямд. Мэдээж бид хямд авсан түүхий эдээрээ хямд бүтээгдэхүүн гаргана шүү дээ. Хятад эсгий углааш ойролцоогоор 2500 төгрөгөөр гардаг. Ингэж л чийг татдаг хятад эсгий монгол эсгийнээс илүү тавигдаад байгаа юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэвэл бага зүйлээс эхлэх учиртай.
-Гар урлалын бараанууд үнэтэй гэх шүүмжлэл бий?
-Үнэтэй зарахаас ч аргагүй байна л даа. Хийц, материалаасаа хамааран үнэ тогтооно. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого нь жинхэнэ эзэддээ хүрч чаддаггүй. Уг нь урт хугацаатай, бага хүүтэй зээл өгвөл хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх багаж худалдан авах боломж бүрдэх юм билээ. Төсөл бичих, дүүрэг хороодоор дамжих гээд чирэгдэл ихтэй болохоор бидэнд боломжгүй. Шалгуур өндөртэй. Бидэн шиг бор зүрхээрээ болгож байгаа хүмүүст төсөл бичиж чаддаг нь хэд билээ дээ. Ажлын дадлага туршлага хардаг бол бид чадна.
Бидэнд үндсэн хөрөнгө гэж байхгүй болохоор өндөр хүүтэй зээл авна. Ямар ч арилжааны банкинд хандахад зээл өгдөг. Нөгөөтэйгүүр түүхий эдээ бага хэмжээтэй татдаг болохоор өндөр үнэтэй ирнэ. Ингэхээр эцсийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гарахаас аргагүй болдог. Үндэсний үйлдвэрлэл үнэтэй байдаг нь туслах материалуудтай холбоотой.
-Танайхтай хоршиж хэдэн айл гар урлалаар амьдарч байна вэ?
-Таван айл нэгдэж ажилладаг. Энэ лангуун дээр зөвхөн манай таван айлын бараа байна гэж ойлгож болохгүй. Өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн барааг авч худалдан авагчдыг өөртөө татдаг. Гэрээтэй бөөндөж авдаг хүмүүстээ үнийн үйлдвэрээс шууд лангууны нэмэгдэлгүй худалддаг. Ингэж ажиллах нь зүгээр сууснаас хамаагүй дээр. Манайх хоёр ажлын байртай.
-Өдрийн орлогыг тань сонирхож болох уу?
-Цагаан cap, наадмын үеэр борлуулалт ихэснэ. Гэхдээ бусад үед хоосонгүй ээ. Орлого багатай гээд муу амлаж чадахгүй. Урсгалаараа ажиллахад 200-300 мянган төгрөг ордог. Хөдөөнөөс дэлгүүрүүд бараагаа татахаар ирэх үед сая төгрөг гаргах нь ч бий. Ашиг нь бага хэдий ч орлого их орох тусам үйлдвэрлэл урагшилна шүү дээ.
-Танайхаас бараа авдаг гэрээтэй газрууд байдаг уу?
-Нийслэлд rap урлалын худалдаа эрхэлдэг хүмүүс ирж авна. Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт гээд харилцагч олонтой. Түрийвч гэхэд лангуун дээрээ 5-18 мянган төгрөгийн үнэтэй. Доод талын түрүүвч үйлдвэрээсээ 3000 төгрөгөөр гардгийг бид тэр үнээр л бөөндчихдөг. Мөн Хөх хот зэрэг газраас хүмүүс ирж худалдаа хийдэг. Цагаан сарын баяраар бэлэг болгодог юм билээ.
-Гар урлалаар бараа бүтээгдэхүүн хийж болно гэсэн санаа хэрхэн төрсөн бэ?
-Өмнө нь амьдрахын тулд олон салбарт хүч сорьж үзсэн. Төмөр замд ажиллаж, хувийн дээд сургуулийн байранд нийтийн хоолны чиглэлээр хэдэн жил ажилласан. Энэ бүхэн нэг л болж өгөхгүй байсаар хадам ах Өлзий, Баярмаа эгч хоёр маань rap урлалд сургасан. Амьдралтай минь холбож өгсөн ах, эгч хоёртоо баярлалаа. Өнөөдөр гэхэд бид яаран дааран урт дараалалд зогсож 70 мянган төгрөгөө авах гэж тэмүүлэхээргүй амьдралтай болсон. Амьдрал хэцүү байсан бол хонон өнжин дугаарлах байлаа. Төрийнхөө хишгийг цагаан сарын дараа авах бодолтой байгаа. Бид ажилгүй байна гэж байхгүй. Захиалга ихтэй үед бөөнөөрөө шөнөжин ажиллах үе ч гарна. Ер нь гар урлалын бүтээгдэхүүн хийхэд зарлага бага, гар доорх материал ашиглаад хийчихдэг болохоор үр өгөөж ихтэй. Нийтийн хоолны газар ажиллуулахад олон хүн хөлслөх, эргэлтийн хөрөнгө их шаарддаг хэрнээ ашиг олдоггүй байсан юм.
-Загваруудаа туршлагаараа хийж байна уу?
-Хэн ч зааж, зааварлаж байгаагүй шүү. Анх бусдыг дууриаж түрлхүүрийн оосор хийж байлаа. Сүүлдээ аль болох орчин үеийн загвартай бусад гap үйлдвэрүүдээс ялгарахуйц бараа бүтээгдэхүүн хийхийг зорьдог болсон. Зөвхөн манайх хийдэг бараа гэж бий. Худалдан авагчдын санал хүсэлтэд тулгуурлан загвараа гаргана. Сайхан болгох гээд бас загвараа хүссэнээрээ хийж болохгүй ээ. Манай арьсны боловсруулалт зузаан. Олон тасалгаатай, нимгэн түрийвч худалдан авах сонирхолтой байхад түүнийг нь хийх боломжгүй. Хэрэв арьс боловсруулах үйлдвэрүүд арьсаа даавуу шиг нимгэн болгож олон дахин хуулдаг болбол тухайн үйлдвэртээ төдийгүй бидэнд хэрэгтэй юм.
-Түүхий эдийн олдоц хэр байдаг вэ?
-Малын арьс шир үнтэй байхад хэцүү байсан. Одоо малын гаралтай түүхий эдийн үнэ буурсан болохоор харьцангуй гайгүй. Харин урдаас ирдэг туслах тоноглолууд үнэтэй. Тйимээс л гар урлалын үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ буурахгүй байна. Арьсаа боловсруулах үйлдвэрээс авч, эсгэх, оёх, чимэглэх, дүрс дарах зэрэг дамжлагаар хийдэг. Дан гар ажиллагаатай. Техник хэрэгсэл сайтай том үйлдвэрүүд бий л дээ. Манайх тийм багажтай болчих юм бол илүү сайн бүтээгдэхүүн хийж чадна.
-Аргаа олж чадвал амжилтад хүрч болох юм байна гэж ойлголоо?
-Хүмүүс аргаа л олдоггүй юм билээ. Өөртөө тохирохгүй ажил хийж цаг наргүй зүтгээд л байдаг. Биеэ зовоосон үйлдэл их хийдэг. Манай нөхөр такси барьдаг байсан. Уг нь “Монкор” компаниас гурван жилийн дотор дөрвөн такси гаргасан. Машинаа зараад л дараагийн таксигаа гаргах гэж өдөр, шөнөгүй зүтгэнэ. Тэр үед өдөр тутмын мөнгөө л олдог байсан бол өнөөдөр гар урлалын цехээ компани болгож өргөтгөх зорилт тавиад ажиллаж байна. Та бусдад хэрэгтэй зүйл юу хийж чадах байна, түүнийхээ төлөө тууштай явж чадвал амжилт гарна гэж хэлмээр байна. Манай лангуун дээр дөнгөж эхэлж байгаа хүмүүс бараагаа тавиулдаг. Үүгээрээ би манай бизнест ороод ир гэж байгаа биш шүү. Гол нь хүн өөрөө хичээвэл сайхан сэтгэлтэй хүмүүс тусалдаг гэдгийг ойлгуулах гэсэн юм.
М.Хангал
tiim shuu ezen hicheevel zaya hicheen ni gej
tiim shuu ajilsag buteelch setgelgeetei hun l sain saihan amidralig uuruu olj buteej chadna a humuus er ni busdiig tuslana gej haralgui uurtuu baigaa nuutsuu ashiglaad l zutgeed baih heregtei shuu tegj baij l saihan amidarna shuu bugded ni amjilt husie