2010 оны 09 сарын 10-ны өдөр, Баасан гараг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, Эрнандо Де Сото лекц уншлаа
2010-02-9 өдөр 18:02

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны хоёр дахь өдөр Төрийн ордонд үргэлжилж байна.
Эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Эдийн засгийн анхдугаар чуулганы хүндэт зочин нь дэлхийн шилдэг эдийн засагчийн нэг, Перу улсын иргэн Эрнандо Де Сото юм. Тэрбээр тус чуулганы индрээс “Бүртгэлийн тогтолцооны ач тус, өмчийн эрхийг баталгаажуулах нь хөгжлийн үндэс” сэдвээр лекц уншлаа.

Бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, нээлттэй ярилцлага хэлбэрээр өрнөж буй Монголын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр “Улсын бүртгэлийн шинэчлэл”, “Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл”, “Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” гэсэн гурван салбар хуралдаанаар үргэлжилнэ.

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 18.00 цагаас болж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хаалтын үг хэлэх юм.


Монголын Эдийн засгийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид, энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хатагтай ноёд Та бүхний түмэн амгаланг айлтгая.

Саяхан би Давост Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоод ирлээ. Дэлхийн олон орноос олон нэр хүндтэй зочид цугладаг ийм чуулган бий болоод 40 жил болж байна. Энэ чуулганыг Клаус Шваб гэж жирийн нэг эрдэмтэн санаачилсан байдаг. Тэр хүнтэй уулзаж байхад “Давосын чуулганы нэг онцлог бол дэлхийн албан ёсны бодлого, шийдвэрүүд бий болохоосоо өмнө эхлээд энд үзэл санаа болж яригддаг юм” гэж ярьж байсан. Үнэхээр ч тийм. Сүүлийн 40 жил дэлхийд гарч байсан хамгийн том бодлогууд хамгийн том шийдлүүд Давосын чуулган дээр эхэлж яригдсан байдаг. Өнөөдөр олон улсын, болон албан ёсны зарим байгууллагууд үүргээ гүйцэтгэж чадахгүй маш их шүүмжлэлд өртөж байгаа. Харин, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотой, сайн санааны дэмжлэгтэйгээр цуглаж байгаа тэр хурлууд, албан бус бүтцүүд хамгийн их сонирхол татах болжээ. Албан ёсны хурлууд төлөөлөгчгүй байхад, Давосын чуулганд оролцох хүсэлтэй зочид маш их байдаг. Энэ жилийн Давосын чуулга уулзалт уул уурхай, банкны салбарынхны хамгийн их цуглаж, асуудлаа ярьж, чиглэлээ тодорхой болгож, санаагаа ярьсан ийм цугларалт байлаа.

Өнөөдөр анх удаагаа зохиогдож байгаа Монголын эдийн засгийн чуулган бол бас л ийм зорилготой гэж ойлгож байна. Энд нэг талаас засгийн газар, нөгөө талаас иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, бизнесменүүд, иргэд маш ирж санал бодлоо чөлөөтэй хэлж илэрхийлж байна.

Урьд цагт монголчууд ярьдаг байсан, “Хүрээний лам чих урттай” гэж…Түүний адил, эндээс хүмүүс сураг сонсох гэж ирж байна. “Ирэх жил татварын бодлого ямар байх бол, засгийн газар энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа бол, Монголын бизнесийн орчин ирэх жилүүдэд ямар байх вэ” гэх зэрэг эдийн засгийн бүх асуудалд, чих тавьж байна. Энд яригдсан гол санаанууд хэвлэл мэдээллээр дамжин олон нийтэд хүрсэний дараа, асуудлууд ямар байдлаар шийдэгдэх гэж байна вэ гэдэг зүг чиг нь гарч, улстөр эдийн засгийн олон асуудлууд цаашаагаа албан ёсны болж шийдэгдэх сайхан эхлэл тавигдаж байна. Тийм учраас өнөөдрийн энэ чуулганыг санаачилсан болон зохион байгуулж байгаа бүх хүмүүст баяр хүргэе.

Олон зочид төлөөлөгчид өнөөдөр бидэнтэй уулзахаар иржээ. Бидний энэ уулзалтанд оролцохоор хүрэлцэн ирсэн Хүндэт зочин, нэрт эдийн засагч Эрнандо де Сотогийн тухай хэдэн үг хэлье.

9 жилийн өмнө би анх нэгэн лекцэн дээр сууж байхдаа, Эрнандо де Сотогийн тухай сонсч байсан юм. Түүний “Капиталын нууц” номын талаар багшийн хэлсэн жижигхэн ишлэлийг тэмдэглэж байхдаа би ард нь “энэ хүнтэй уулзана” гэж бичиж байсан. Тэгээд түүний эрэлд гарсан. Миний гол зорилго бол, уулзах мөн “Капиталын нууц” гэдэг номыг нь орчуулах зөвшөөрлийг нь авах зорилго байсан. Тэгээд интернэтээс хаягий нь олоод, холбоо бариад захиа бичлээ. Э.Д.Сото бол маш их завгүй хүн. Нэг удаа надад мэйл ирлээ. “Би Египет явах гэж байна. Майамигийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжина. Тэнд уулзъя” гэсэн. Тэгээд би Майамигийн нисэх онгоцны буудалд очлоо. Аз таарч, онгоц саатаж бид хоёр таван цаг уулзах боломж гарсан юм.

Тэгээд надад номоо орчуулж, хэвлүүлэх зөвшөөрлийг өглөө. Түүнтэй уулзаж байхад, дэлхийн олон орноор явж “Капиталын нууц”-ыг жирийн иргэдэд, улс орнуудад хүргэдэг маш том төсөл хэрэгжүүлдэг юм байна гэдгийг мэдсэн. Ингээд би шууд “ Та монголд очих хэрэгтэй байна. Манайд ирээч. Бидэнд таны ярьж байгаа маш хэрэгтэй байна” гэлээ. Гэтэл тэр надад “ Би зөвхөн улс орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын урилгаар очдог” гэлээ. Яагаад гэж асуухад, “Энэ бол улстөрийн баталгаа гэсэн үг. Би зөвхөн албан ёсны ажил хийдэг. Дээрээс нь надад цаг маш их үнэтэй” гэсэн.

Энэ хүний үг надад хатуу даалгавар байсан байх, 2005 онд би ерөөлөөр Ерөнхий сайд болсон. Тэгээд миний эрхэм анд надад мэйл бичиж баяр хүргээд, одоо бидэнд ярьж байснаа хэрэгжүүлэх боломж бүрдлээ” гэсэн юм. Түүний тэргүүлдэг Лима дахь “Ардчилал эрх чөлөөний хүрээлэн”-гээс 2 удаа ажлын хэсэг Монголд ирж, маш олон санаа, чухал зөвлөмжүүдийг бэлдсэн байсан юм. Харамсалтай нь бидний үйл ажиллагаа тасалдсан билээ. Харин өнгөрсөн жил сонгуулийн дараа дахин холбоо бариад, Нью Йоркт т 9-р сард уулзъя гэж тохирлоо. Тэгээд Нью Йоркт уулзах үеэрээ би түүнийг “монголд очоорой” гэж урьсан.

Сото гэдэг хүн бол өнөөдрийн бидний яриад байгаа олон зовлонг шийдэх тэр арга замыг олж харсан хүн. Бид ядууралтай тэмцэх, улс орны эдийн засгийг хөгжүүлэх гээд янз бүрээр оролдож байна. Заримдаа хараад байхад хүмүүс улам л ядуураад байх шиг харагдаад байдаг. Энэ тоо ерөөсөө буурахгүй байгаа, хүмүүсийн амьдрал хэцүү байгаа. Сотогийн ирж байгаа цаг үе бол хүнд цаг үе. Зуд болж байна.

Монголчууд тэнгэрийн муухай арилна гэдэг. Харин ажилгүйдлийн муухай арилахгүй байна, ядуурлын зуд үргэлжилж байна. Ажилгүй байгаа хүний хувьд хямрал дуусаагүй байна. Эндээс яаж гарах вэ гэдэг аргыг олсон хүн бол Эрнандо де Сото юм.

Түүний баг монголд 20 гаруй хоног ажиллаж байна. Бид судалгааны багийнханд тусалъя гэхээр танай албаныхантай явахгүй бид өөрсдөө явж судалгаа хийнэ гэдэг. Тэгээд энэ утаатай байгаа хот, гэр хороолол, зуд турхан болж байгаа хөдөө орон нутагт өөрсдөө л явж байна. Хүмүүсийн амьдрал ямар байна, юу нь болохгүй байна гэдгийг мэдэх өөрсдийн гэсэн аргатай тэр аргаараа ажиллаж байна. Тэгээд шийдлийг, арга замыг олсон болов уу гэж бодож байна.

Би энэ хүний хэрэгжүүлэх төсөл Монголд үр дүнтэй байх болно гэдэгт итгэж байгаа. Монгол бол хагалсан газар шиг орон. Манайд боломж бүхэн байгаа. “Сайн юм байгаа бол Монголд хүрээд ир, шинэ санал санаачлага байгаа бол Монголд хүрээд ир, шинэ технологийг авъя хүрээд ир, асуудлыг шийдэх шинэ гарц байгаа бол Монголд хүрээд ир, Монголд тавтай морил!” гэж бүх боломжуудыг бид урьж байх ёстой.

Эрнандо Де Сотог хүнд сурталтнууд гаднаа инээж, дотроо дургүйхэн угтдаг. Яагаад гэвэл тэр, хүнд сурталтнуудын албан тушаалаа ашиглан баяжих боломжийг жирийн хүмүүст аваачиж өгдөг хүн л дээ. Ийм учраас атаачид, жөтөөчид янз бүрээр хүлээж авдаг. Ажил хийж байгаа хүн муу нэр сонсдог хойно.

Сотогийн зөвлөмж, төслүүд 30 гаруй оронд хэрэгжжээ. Маш сайн үр дүн гарч байгаа газар ч бий, домоглож байгаа орон ч бий.

Египет рүү тэрээр , тус улсын Ерөнхийлөгч Х. Мубаракийн явж байсан. Дараа нь Ерөнхийлөгч Мубарак ингэж хэлжээ. “ Хэрвээ Сотогийн яриад байгааг Египетд хэрэгжүүлэх юм бол Египетийн түүхийн хаалга дахин нээгдэнэ” гэсэн байна. Та бүхэн мэднэ, Египет ямар агуу түүхтэй орон билээ, гэхдээ энэ хүний хэлж байгааг хэрэгжүүлбэл түүхийн хаалга дахин нээгдэнэ гэж үзсэн байна.

Сото надад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан тухайгаа дурсч байсан. В. Путин .” Энэ хүний хэлж ярьж байгаа зүйл дэлхий даяар гайхалтай амжилт олж байна. Бидэнд сурах зүйл маш их байна” гэжээ.

20-р зуунд дэлхийн хүн төрөлхтөний түүхийг өөрчилсөн агуу хүмүүсийн нэг болох М.Тетчер, тэртээ 80-аад оны үед: “Сото бидний олж харж чадаагүй зүйлийг олж харсан байна. Бидний мартчихаад байгаа нууцыг илрүүлж, бидний хэрэглээгүй байгаа аргыг олсон байна. Тэр бол бид хүмүүсээ олж хараагүй явдал. Бид том том бодлого хэрэгжүүлээд байдаг, гэтэл хүмүүс нь үзэгчид шиг байгаад байна. Энэ байдлыг өөрчлөх хувьсгалыг Сото хийжээ” гэж хэлжээ.

Бас нэгэн агуу хүн болох Р.Рейган: “Хөгжил дэвшилд хүрэх зөвхөн өгсөх шатыг энэ хүн олжээ” гэсэн байдаг. Эрнандо де Сото бол зөвхөн өгсөх шатыг олсон юм шүү.

Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүсээс хамгийн амжилттай ажиллаж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтон гэж би боддог. Тэр хүн, “Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа хамгийн алдартай эдийн засагч бол Эрнандо де Сото” гэж хэлжээ.

Эрнандо де Сотогийн хүртсэн шагналуудыг тоочоод баршгүй. Адам Смитээс авахуулаад, Милтон Фрийдман зэрэг агуу эдийн засагчдын адил, эрх чөлөөний төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамгийн өндөр шагналаа Эрнандо де Сотод өгчээ. Ганцхан жишээ дурдая. “Тайм” сэтгүүл хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүний нэгээр Сотог нэрлэсэн байдаг. Европын нэр хүндтэй олон сэтгүүл хамтран, өнөөдөр амьд сэрүүн байгаа 12 агуу эдийн засагчийн нэгээр тодруулсан байна.

Энэ хүний хойноос олон орны засгийн газар хөөцөлдөж, үнэтэй зөвлөгөө лецкийг нь сонсохыг хүсдэг. Их наймынхан, АСЕАН-ыхан цугларчихаад, зөвлөгөө авч байдаг. Ийм л хүн.

Гэхдээ би нэг зүйлийг энд хэлмээр байна. Сото бол ид шидтэн биш. Тэр бол эмч гэсэн үг. Хаана хүмүүс, нийгэм өвчилчхөөд олон жил зовж шаналж байна, тэнд очиж онош тавьдаг. Одоо монголд ажиллаж байгаа “Ардчилал эрх чөлөөний хүрээлэн”-гийн судлаачид, судалгааны ажлаа Лимад нэгтгээд хэрэгжүүлэх бодлого, гаргах хуулийн талаар саналаа гаргадаг. Тэгээд хэрэгжүүлэх төслийн саналаа тавьдаг. Тэр хүний хэлж ярьж байгааг хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг зөвхөн биднээс л шалтгаална. Энэ хүн ирээд бидний амьдралыг өөрчилж чадахгүй. Харин бидэнд өөрчилье гэсэн хүсэл зориг байгаад, улстөр эдийн засгийн талаас нь дэмжээд хэрэгжүүлбэл явж чадна. Аливаа эмчилгээ тэр эмчийн бичиж өгсөн жорын дагуу явж байж л зөв эмчилгээ болдог.

“Капиталын нууц” ном 2004 онд орчуулагдан гарснаас хойш манайд маш олон шүтэн бишрэгчид бий болжээ. Монголчууд түүнтэй уулзахыг олон жил хүлээсэн гэдэгт би итгэлтэй байна.

Би Эрнандо де Сотод хандаж нэг зүйл хэлмээр байна. “Зүгээр л сайн найзындаа ирсэн юм шиг бай. Том хурал дээр илтгэл тавихаар ирсэн гэж битгий бод. Зүгээр л сайн найздаа амьдралд нь туслах зөвлөгөөг өгөхөөр ирсэн юм, цаашаагаа олон жил хамтарч ажиллах сайн найзындаа ирсэн юм шиг бай”.

Би 9 жил энэ хүний хойноос хөөцөлдсөн. Би Ерөнхий сайд байхдаа биш, Ерөнхийлөгч байхдаа биш оюутан байхдаа түүнтэй уулзаж байлаа. Бид хоёр бол амьдрал дээр тохиолдож байгаа баяр жаргаалаа хуваалцдаг сайн найзууд. Олон жил хүлээсэн сайн найз минь энэ билэгт сайн өдөр энэ чухал үйл явдлын дундуур хүрч ирлээ. Ингээд удаан жил хүлээсэн зочноо энэ хүндтэй индэрт урьж байна.

 
Сэтгэгдэл ( Нийт 31 сэтгэгдэл )
  1. ta nar naad Elbegdorjiinhoo proportsiig hardaa, manai ulsiin yerunhiilugch hun yum shuudee, ter tolgoi huzuu, tseej ene teriig ni ee, huzuu gesnees ene chini huzuugui yum baih shivdee.

  2. Энэ жилийн зуднаар Ц.Элбэгдорж,нохой хоёр л зоолж байна даа мань эрд хүзүү байна уу?

  3. Монголчуудын сэргэн мандалт
    2007/12/17

    Л. Н. Гумилёвын Эрчимт хүчний онолоор Монголчуудын хүчирхэгжилтийн үе буюу Оргил үе шувтарч бутрал, шарын шашин, Манжийн эрхшээлийн үе гэсэн гудайлт, уруудалт, уналт, шувтралтын үеүдийг дамжин өнгөрлөө. Тэдэнд эцэг өвгөдийнх нь баатарлаг түүхээс зөвхөн сайхан дурсамж үлдсэн бөгөөд бие биенээ эрс үгүйсгэсэн асар их харгислал, цусан балчиг, ертөнцийн хүлээснээс ангижрах гээд харин ч өөрийгөө баглан битүүмжилсэн шарын шашны мухар сүсгийн үе, хээл хахууль, мөнгө эрх мэдлээс болж бие биенээ дайсанд барьж өгч, өөрсдөө бусдын идэш болсон Манжийн талхидлын гутамшигт үеүдийг тус тус дамжин өнгөрсөөр аминч хүмүүс нь харх шиг олширсон арчаагүй хүмүүс болж хувирчээ.

    Үнэхээр тэдэнд Түлхэлт л гол аврал нь болох ёстой байв. Тэр түлхэлтийг өмнөх шигээ угсаатан дотроо тэсрэлт явуулж бий болгох уу? Үгүй ээ, яагаад гэвэл Монголчууд өөрсдийн Супер этнос шинжээ алдаад 500 жил болчихжээ. Ингэхээр тэд гаднаас ирэх түлхэлтийг нь хүлээх болно. Хойшид ч тийм байх ёстой болжээ. Яагаад гэвэл шинжлэх ухаан, техник технологийн шинэ шинэ хувьсгалууд гарч хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн ялгааг өдөр шөнө шиг болгожээ. Дэлхий дахиныг зөвхөн хөгжил дэвшил, мөнгө-хөрөнгөний төлөө эцэс төгсгөлгүй эрээ цээргүй өрсөлдөөн нөмрөн авч энэхүү өрсөлдөөнөөс буурай хөгжилтэй, жижигхэн улс орнууд товойн гарах ямар ч бололцоогүй болжээ. Харанхуй бүдүүлэг европын улс орнууд шинжлэх ухаан, техникийн хувьсгалын үр дүнд хүчирхэгжин мандан дэлхийн бодлогыг тодорхойлох Их гүрнүүд болон хувирчээ. Image Энэ түлхэлт Өмнө-Хойно хоёр цэгээс зэрэг болж Монголчуудын ХХ зууны сэргэн мандалтын сэтгэлгээний эхлэлийг тавьжээ. Түүхч, судлаачид Монголын ХХ зууны түүхийг сэргэн мандалтын үе гэж дүгнэдэг. Энэ нь эх оронч шинж чанартай сүржин нэр томъёо юм шиг бодогдож болох юм. Учир нь Сэргэн мандалт буюу Ренесанс нь юуны өмнө урлаг, шинжлэх ухаан, хүний оюун санаанд гарсан хувьсгалт өөрчлөлттэй илүү холбоотой, нийгмийн шинж чанартай нэр томъёо гэж зарим хүмүүс үздэг. Нийгмийн үйл явцуудыг тодорхойлдог реформ, хувьсгал, өөрчлөлт, хөгжилт, хувьсал, дэвшил маш олон нэр томъёо байдаг. Гэтэл яагаад сэргэн мандалтыг зориуд сонгож авсны учрыг сүүлд тодорхойлъё.

    ХХ зууны эхэн үе бол үнэхээр махчин зэрлэг үе байлаа. Энэ үед хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг ширэнгэний хууль үйлчилж Хятад гэдэг асар том нутагтай, шороон түмэн хүн бүхий том зах зээлийг дэлхийн их гүрнүүд яг л цөөвөр чоно шиг тал талаас нь мэрж байлаа. Хятадын Манж улсын хатан хаан Цыси ХIХ зууны сүүл үеэс их гүрнүүдэд өөрийн газар нутгаа хүн амтай нь цуг худалдах “алсын хараатай бодлого” явуулжээ. Ийнхүү Хятад нь үй түмэн хүмүүсийн хөдөлмөр хүч, зах зээлийн нөөц баялагаа их гүрнүүдэд зэрэг соруулсан маш том улс болж хувирлаа. Хятадын ард түмний амьдралд энэ нь маш хүнд тусч байсан нь шороон түмэн Хятад хүнтэй, их гүрнүүдийн жижиг концессүүд нь тэр үедээ Хятадын улс төрийн бодлогод хэрэгтэй, хойшдоо үлдэх бэлэн техник технологи, үйлдвэр нь Хятадын хөгжилд маш хэрэгтэй байсан юм. Иймээс Хятад их гүрнүүдэд эзлэгдээгүй ердөө л янхан шиг биеэ худалдсан улс байлаа. Хятадыг хувааж идсэн Их гүрнүүд XIX зууны II хагасаас Кавказын нуруунаас Хянганы нуруу хүртэл орших Иран, Азербайжан, Афган, Дундад ази, Балба, Төвд, Монголд өөрсдийн ноёрхлоо тогтоох гэж өрсөлдцгөөв. Энэ өрсөлдөөнд Их гүрнүүд нууц гэрээ, хуйвалдаан, дипломат арга хэмжээ, цэргийн түрэмгийлэл гээд л хэрэглэж болох бүх аргуудыг хэрэглэх болов. Энэ нь шинж чанараараа арга заль, ов мэх, нарийн ухаан аль алиныг нь тэнцүү шаарддаг “Хөзрийн тоглоом”-той адилхан байлаа. Харин тэр “Хөзрийн” золионд гаргахад харамсахааргүй жижиг моднууд нь жижиг буурай улсууд тухайлбал Монгол байв. Тэр үеийн улс төрийн үйл явцыг 1842 онд Артур Конноли “Их тоглоом” хэмээн ёгтлон бичжээ.

  4. Teneg 2 malaa hunii huzuu hend hamaatai yum be? Urt huzuutei hund president boldgiin bol ter huzuundee tsagirag zuusen urt huzuutei huuhnuudiig avchraad president bolgooch. Teneg 2 mal ve!.

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорждоо ямар ч байсан амжилт, С.Батболд сайддаа талархсанаа илэрхийлье.

  5. Za nadad etseg ehees min l iim muuhai biy tsogtsos zayaasiin. Magadgvi ene nasandaa hiih nvgliig min tootsood burhan namaig iim bolgoson yum bailgvi. bi ch yaahaw teneg mongolchuudiig huuraad l saihan amidarch baina. Targa teweereg gej yanztai baigaa bizdee. Turay geheer chin idsen uusan munguu hvnd aldhaas aigaad baihiin ene ih munguu ene ih olzoo yaaj dald oruulay daa. Mongoliin bayalgiig dald oruulah ch amarhan l daa. Nadad ireed baigaa huwia l dald oruulah gej tolgoitoi vsee zulgaaj suuna daa.

  6. Manai Mongol ulsaar l duuren gaviyat ediin zasagch nar baih yum. Tegeed ene uls orniih ni ediin zasagiin hi ni baij baigaag har. Tedend uls orniihoo ediin zasagiig suiruullee gej gaviyat, doktor tsoluudiig ugdug yum uu haashaa yum. Ene Ulaan gej neg nuhur baina. Bas gaviyataa. Mongoliin ediin zasagiig suiruulsen nuhur duu.

  7. Suulin heseg n arai tung n hetruulchihsen bna. Sain andiindaa irsen hun shig bai tom hurald irsen gej bitgii bod genuu. He He G8 hurald aih umgui itlgel tavidag tuhai durdsan baih um uuruu. Getel ene uruvdmuur ulsiig uruvdmuur hural gedegiig haraad medej baigaa shuu dee.

  8. Mash zov uil ajillagaa zohioj bna.. setgel ondor baina.. odoo heregjuulelt chuhal shuu..!!
    deerh muulaad baigaa humuusd helhed..zamiin nohoi hutsaj l baidag, harin jingiin tsuvaa yavj l baidag…

  9. Харин Манж Чинь улс өөрсдийн колониуддаа хамгийн эхээр санаа зовж байсан нь Манжийн бодлого Хятадчилагдсаны нэг тод илрэл байжээ. Манж нар нүүдэлчид байсан болохоор өвөг Зүрчидийнхээ нэг адил маш амархан уусчихжээ. Тиймээс ХIХ зууны сүүлээс эхлэн Манж нар Монголыг Хятадын нүдээр харлаа. Энэ нь дундад зууны газар тариалан хөгжсөн Хятадуудын Монголоос эмээсэн нүд бус аж үйлдвэр, төмөр зам хөгжиж буй Хятадуудын маш шуналтай нүд байлаа. Иймээс 1900 оны 8 сард Манжийн хаан Бадаргуулт төрд (Үнэндээ Цыси-д) шинэчлэл хийх бодрол цогцолбор бичгийг хэсэг сэхээтнүүд барьжээ. Түүнд Монголчуудтай хамаатай нь “Шинэ засгийн бодлого” байв. Шинэ засгийн бодлого нь нэлээд удаан хугацаанд хэд хэдэн үе шаттай үргэлжлэх ёстой байсан бөгөөд хамгийн гол зорилго нь Монголчуудыг богино хугацаанд уусган, газар нутгийг нь эзэмших явдал байлаа. Шинэ засгийн бодлогод Монголд төмөр зам байгуулж түүхий эд, байгалийн баялагийг нь тээвэрлэх гарц бий болгох, Монголын зонхилох шарын шашны байр суурийг багасгаж Хятадын соёл, шашин /Бумбын шашин/, бичиг үсгийг дэлгэрүүлэх, үүний дараа Хятад иргэдийг маш олноор нь оруулах гэх мэт шат дараалсан үйл ажиллагаа багтаж байв.

    Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Бээжинд 1906 онд “Нүүлгэх ажил эрхлэх тусгай товчоо”-г байгуулсан бөгөөд энэхүү товчоо Монгол дахь хүн ам, мал сүрэг, газар нутгийг бүртгэн дансалсан “Хязгаар нутгийн ойллого бичиг” гэдэг олон боть номыг 1907 онд гаргажээ. Энэхүү Монголын тухай дэлгэрэнгүй толийг хаан сайшааж “Монгол нутгийг хагалбарлан тариа тарих тухай” зарлигт гарын үсэг зуржээ. Зарлиг ёсоор “Нүүдлийн хэрэг эрхлэх товчоо” байгуулагдаж зохион байгуулалттайгаар Хятадын хойд захын мужуудаас ядуу иргэдийг олноор нь оруулах бэлтгэл ажил хийж эхлэв. Ийнхүү Хятадууд аймшигт царцааны нүүдэл лугаа адил Өвөрмонголын өмнө зүгийн аймаг хошуунуудад олноороо нэвтрэн орлоо. Өвөрмонголчууд үүнийг эсэргүүцэж энд тэнд тэмцэл хөдөлгөөн өрнүүлж байсан ч нэгдсэн удирдлагагүй, хүчирхийллээс болгоомжлон хий дэмий бухимдцгааж байв.

    Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх бүрэн эрхт төлөөлөгчөөр Бээжингээс Сандоог томилон 1910 оны эхээр Их хүрээнд ирүүлжээ. Сандоо 1911 оны эхээр Манжийн үеийн төрийн нүсэр том аппаратын эрхийг түр түдгэлзүүлж эдийн засаг, аж ахуй, улс төр, соёлын бүх салбаруудаар 20 орчим тусгай хороо гэгчийг байгуулж колоничлогчдын товчоонд захируулснаар Халхын бүх аймаг хошуудыг хянах бүх эрхийг Сандоо амбан өөрийн гартаа авчээ. Үүний улмаас 200 гаруй жилийн турш хээл хахууль, албан тушаал, зэрэг хэргэмээрээ өрсөлдөн Манж хаанд үнэнчээр зүтгэж байсан Монголын ихэнх ноёдын дургүйг ихэд хүргэн тэртэй тэргүй эсэргүүцэн тэмцэхэд бэлхэн байсан ард түмэнтэйгээ нэгдэх үндсийг тавьсан юм. Шинэ засгийн бодлого нь олон мянган жил нүүдэлчидтэй харилцаж тэдний зан аалийг сайтар мэддэг гэж өөрсдийгөө үздэг Хятадуудын, түргэдэж хийсэн ээлжит алдаатай бодлогуудын нэг нь байлаа. Тэр үеийн монголын нийгмийн хамгийн манлайлагч хэсэг нь сэхээтний давхрага байлаа.

  10. Сэхээтэн гэж хэн бэ? Еврейн соёл судлаач Ж. Бенда “Оюун ухааны урвалт” гэдэг зохиолдоо “Сэхээтнүүд бол анги, улс төрийн бүлэглэл, үндэстэнгүүдийн хоорондын үзэн ядалтыг хөөргөн дэвэргэж байдаг нийгмийн хамгийн зохион байгуулагдсан давхрага. …Орчин үе бол улс төрийн хүчнүүдийн хоорондын үзэн ядалтыг оюун санааны хувьд зохион байгуулж буй цаг үе юм. Сэхээтнүүд хууль ёс, үнэн зүйлд итгэдэггүй атлаа “Хэрэв манай улс буруу замаар явж байлаа ч бид үүнийг зөвөөр ойлгох нь ойлгох ёстой” хэмээн номлодог. Тэд гадаадынхныг дорд үзэж догшин түрэмгий зан авирыг өргөмжлөн, инстинктийн давуу талыг магтахын зэрэгцээ оюун ухааныг хамгийн их хүсэмжилдэг. Иймд сэхээтнүүд “Оюун ухааны идэвхт чанар үндэсний эрх ашгийн хүрээнд хүлцэнгүй байх ёстой” гэдэг учраас эксонофоби үзлийг (гадаадынхныг үзэн ядах үзэл) ашигтай гэж үзжээ” хэмээн сэхээтнүүдийг дүгнэсэн байдаг.

    Харин ХХ зууны эхэн үеийн Монголын сэхээтнүүдийг ертөнцийг соёлоос ангид тасарсан шашны боловсролтой хүмүүс байсан боловч энэ хоцрогдлоо аль болох түргэн арилгахыг туйлаас их хүсэж, энэ хөдөлгөөнийг Монголын сэхээтнүүдийн элит хэсэг тэргүүлж байсан. XYIII-XX зууны дэлхийн соёл иргэншил бол Европын бүтээлч-Элит хэсгийн хөдөлмөрийн үр дүн юм. Тэдний бүтээсэн нийгмийн тогтолцоонд Mass буюу олон түмэн идэвхгүй хэсэг байж, хэн нэгнээр хөтлүүлэн жолоодож байхын тулд л байдаг. Хэрэв ингэхгүй бол олон түмэн Хаос буюу эмх замбараагүй хэсэг болж хүн төрөлхтөн хамаг үнэт зүйлсээ алдана гэсэн үг. Иймээс олон түмэн өөрийн амьдралаа шилмэл цөөнхөөс бүрдсэн дээд давхрааныханд бүрэн захируулж нийгэм эмх журамтай байдаг. Тэр цөөнх нь элитүүд үү? Сэхээтнүүд үү? гэдэг дээр түүх зангилгаа олон асуудлуудыг бий болгожээ.

    1911 оны 7 сард Богд гэгээнд даншиг өргөх Халх ноёдын ээлжит чуулган болж, ноёдууд шинэ засгийн бодлогыг хэрхэхийг авч хэлэлцсэн байна. Үүгээр халх ноёд хоёр үзэл бодолтой байсан ч ихэнх нь шинэ засгийн бодлогыг эсэргүүцэж , шашин төр, үндэс-угсаа, газар нутгаа хамгаалж тусгаар тогтнох арга зам хайхыг хүсч байлаа. Энэ нь Монгол угсаатанд олон жил үгүйлэгдэж байсан эрчимт хүмүүс цагийн аясын нөлөөгөөр нийгэмд өөрсдийн байр суурийг бэхжүүлэх гэсэн анхны түүхэн том явдал байсан юм. Тийм хүмүүст Түшээт хан аймгийн туслах жанжин Ханддорж, Түшээт хан Дашням, Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржав, Их шавийн Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, Өвөрмонголоос ирсэн занги Дамдинсүрэн, ван Удай, түшмэл Хайсан гэх мэт шилдэг элитүүд байснаас олныг хамгийн чадварлагаар байлдан дагуулж чадах (харамсалтай нь шашин шүтлэгээр) хүн бол YIII Богд Жавзандамба хутагт байлаа.

    Эдгээр эх орончдын идэвх зүтгэлээр “Монголыг тусгаар тогтноход Цагаан орос туслалцаа үзүүлнэ үү” гэдгийн үүднээс Монголын Богд хутагт, Халхын 4 хан нар 1895, 1900, 1911 онуудад 3 удаа элч илгээжээ. Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан нарын 1911 оны 7-р сард Хаант Орос улс руу авч явсан бичигт

    “Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Жавзандамба хутагт лам, Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Наваанцэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён хан Намнансүрэн нар хичээнгүйлэн Их Оросын цагаан хааны амар амгаланг эрж үнэн байдал учрыг гарган айлтгах нь.

    …Монголын хан, ван засгууд өөр өөрийн албат арддаа эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайвнаар аж төрж буй дор ойроос янагш Хятад түшмэд эрхийг барьж улсын хэргийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшаалд Монгол орны газар нутгийг ашиглан тариа тарьсугай хэмээн хуучин хэв суртлыг эрх хүчээр бууруулан бүрэлгэх нь үнэхээрийн гашуун. Их Орос улсын цагаан хаан эрдэм өршөөлөөр аугаа хүчин нэн ихийн дээр шарын шашныг бадруулж буян чуулганыг хязгаарлашгүй хураах тул урьд ноёдын гуйснаар их улсад шүтэж, бага улсын ёсоор харилцан туслалцваас бидний хуучин хэв суртал алдагдахгүй бөгөөд шарын шашин нэн бадарч ашид амар тайван баймуй.

    Ийм санаа хүсэлтэй нь Өвөр Монголд бас үлэмж буй. Өдгөө учрыг гаргаж туслах хамгаалахыг эрсүгэй хэмээн олноор санаа нийлж зөвлөлдөн тогтсон. Үүн дор Лам би санаваас урьд хожид байдал төлөв үнэн бөгөөд миний бие санаа мөн адил хянахуй олон улсын хуульд аливаа дорд бага улс болбоос чийрэг их улсыг шүтэж, өөртөө тогтох их улс болбоос дорд бага улсыг тэтгэн туслах ёс буй тул учрыг гарган бичиг өргөж тусгайлан жанжин чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг зарсны тул Их хаан үнэн байдал төлөвийг нэвт толидон агуу өршөөлөөр нигүүлсэн үзэж даруйхнаа туслахыг их ганд бороог хүсэх адил сүслэн гуйж өчүүхэн блэг сэлтийг хичээнгүйлэн өргөв.

    Цагаагчин гахай жилийн зуны сүүл сарын 4” гэсэн байдаг.

  11. Хаант Орос улс энэ асуудалд түдгэлзсэн байр сууринаас хандаж, Их гүрнүүд Төв ази, Алс дорнодын талаар ямар байр суурьтай байгаа, түүнийг хэрхэн ашиглаж болохыг анхааралтай ажиглаж байсан юм.Төв ази болон Алс дорнод нь их гүрнүүдийн улс төрийн бодлогоос нэлээд хол байсан ч шинээр их гүрнүүдийн тоонд зүй ёсоор орж байсан Япон, өөрийнхөө нөлөөг дорно дахинд хэвээр нь хадгалж үлдэх гэсэн их Орос хэмээх хоёр улсад энэ бүс нутаг нэн хэрэгтэй байлаа.Орос улс дээрх нутагт нөлөөгөө тогтоохын тулд судалгаа шинжилгээний ангиудыг олноор нь илгээх уламжлалт аргаасаа гадна буриадуудыг их ашиглаж байжээ. Тухайлбал, Оросын хаан III Александрын хувийн эмч, үзмэрч Агийн дацангийн лам Петр Бадмаев.

    Тэр “их Орос улсад Монгол, Төвд, Хятадыг нэгтгэх тухай” хэмээх төлөвлөгөө боловсруулан хаанаас 2 сая рублийн санхүүжилт авч Чита, Буриад, Монгол, Төвд, Бээжингээр 3 жил аялжээ. Үүнийхээ дараа Оросын хаан II Николайд шинээр барьж буй Транссибирийн төмөр замын зүүн салааг Сэлэнгэ мөрөн, Монголоор дамжуулан Төвд рүү чиглүүлэхийг ятгасан боловч II Николай их гүрнүүдээс болгоомжлон зөвшөөрөөгүй бөгөөд Транссибирийн төмөр замыг (1891-1894 он) 3 жилийн дотор Уралын нурууг Владивостоктой холбожээ. Гэхдээ Петр Бадмаев XIII Далай лам, YIII Богд нарыг Хаант Орос улстай холбогч ганц хүн байсан ба түүний нөлөөгөөр хожим Монголын төрөөс урвасан шанзов Бадамдорж Да лам байхдаа 1895 онд XIII Далай лам 1908 онд тус тус Орост очиход нь зуучилж байжээ. Оросууд Манж Чинь улсад шахалт үзүүлэн 1896 оны YI сарын 3-нд нууц гэрээ байгуулан Дорнод Хятадын төмөр замыг үргэлжлүүлэн барих онц эрхтэй болжээ.

    Мөн Японы тал ч зүгээр суусангүй. 1868 оны Мэйжи-ишиний сэргэлтийн үр дүнд Японд аж үйлдвэр, шинжлэх ухаан-технологи хөгжиж ХIХ зууны төгсгөл үе гэхэд Эртний уламжлалт улс төрийн тогтолцоогоо хадгалан үлдсэн аж үйлдвэржин хөгжиж буй дэлхийн шинэ их гүрэн болж чаджээ. Япон улсын эзэн хааны нэрийн өмнөөс улс төрийн бодлого явуулдаг нууц зөвлөл буюу Генро нь Алс дорнодод идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Солонгос, Зүүн хойд Хятадыг өөрийн эрхшээлдээ авчээ. Япон, Орос хоёр ийнхүү Алс дорнодод сөргөлдөн зогссон нь тэднийг 1904-1905 онд Орос-Японы дайнд хүргэж Орос энэ дайнд их хохиролтойгоор ялагдал хүлээжээ. Дайны дараа болсон Портсмутын найрамдлын хэлэлцээгээр Монголын тухай заасан зүйл нь хожим Монголчуудын хувь заяаг сөргөөр шийдвэрлэх аюултай тохиролцоо байсныг Монголчууд огт мэдээгүй юм.Монголчууд хоёр хөршдөө болж буй улс төрийн үйл явцыг чадварлагаар ашиглан маш богино хугацаанд тусгаар тогтносон шинж чанартай болж чадав.

    Ялангуяа Учаний хөрөнгөтний хувьсгалыг тэд ашиглажээ. Ингэхэд нь 1. Өвлийн хахир хатуу цаг байсан тул үймээн самуунтай байсан Хятад оронд Монголчуудыг анхаарах зав байсангүй. 2. ХОУ Монголд өөрийн нөлөөгөө тогтоох сонирхол, Монголчуудын тусгаар тогтнох гэсэн хоёр сонирхол нийцэж байсан нь нөлөөлжээ. Энэ хоёр нь дан ганц гадаад нөхцөл ч Монголчууд дотооддоо хөгжин дэвших чадавхитай байлаа. Үүний тулд Монголчууд маш түргэн хугацаанд шинэ байдалд тохирсон үндэстний хэв шинжээ бүрэлдүүлэх, тусгаар тогтнолоо дотооддоо баталгаажуулах, нийгэмд шинэчлэл хийх гэх мэт маш их ажил хийх ёстой байв. 1911 оны 11-р сарын 28-нд байгуулагдсан “Бүгд Хэргийг түр ерөнхийлөн шийтгэгч газар” нь сарын дараа 5 яамтай Засгийн газар болж 1913 оны 7-р сард анхны ерөнхий сайдаа томилон цааш цаашдаа өргөжиж монгол улсын төрийн бүрдэл хэсгүүдийг бий болголоо.

  12. ХАЗААР ҮНДЭСТЭНЭЭ АВЧ ИРЬЕ ГЭСЭН НИЙТЛЭЛИЙН ХАРИУД: Зарим хүмүүс их сайхан гэх юм уу эсвэл гэнэн гэх юм уу сэтгэлээр асуудлыг харах юм. Хазаар үндэстэн гэж нэрлээд байгаа боловч энэ нь Монгол угсаа гарвалт үндэстэн биш бөгөөд Монголын их гүрний үед хамаарагдаж харьялагдаж байсан тийм л үндсэтэн. Өнөөдөр тэд бол ямар ч ялгаагүй Лалын шашинтан улс. Гэтэл хэл, соёл угсаа гарал өөр тийм хүмүүсийг өөрийн угсаа нэгт үндэстэн гэж бодох нь хурга бэлтрэг хоёр нэг гаралтай гэсэн шиг сонсогдож байна. Тэгээд харийн хэл соёлтой хүмүүсийг өөрийн нутагт байрлуулна гэж хэвлэлээр бичих нь санаатай Монгол улсыг тараан бутаргаж олон үндэстэн ястанд хуваах гэсэн маш ноцтой үр дагаварыг нийтэд тарааж байна. Жишээ хэлье, бидний үндэсний цөөнх хэмээн өхөөрдөн илүү их тэнцвэртэй, магадгүй илүү боломж бололцоо өгдөг Баян-өлгийд ирж суурьшсан хасаг буюу казакууд сүүлийн хэдэн жилд үзэл бодол үйл хэргийн хувьд тэс өөр болсон байна. Тэнд Монгол хэлээр ярих хориотой, магадгүй бас сурах ч хориотой юм шиг. Сүүлийн үеийн залуучууд нь Монгол хэл огт байхгүй зөвхөн Казак хэл сурдаг тэгээд Монголчуудыг үзэн яддаг, тэдэнд маш дургүй болж хүмүүжиж байна. Энэ нь тэднийг тэгж хүмүүжүүлж байгаа овгуудын ахлагч нарын бодлогын бодит илрэл. Зарим залуучуудын гар утас дээр нэр бүхий алан хядагч Бин Ладены зургийг хөрөг болгон авч явах юм. Баян Өлгий нь бараг бие даасан автономит эрхтэй газар шиг болж аажмаар төвөөс алслагдаж байгаа дүр зураг харагдаж байна. Нөгөө талаар казахууд нь үндэстний цөөнх биш болохын тулд айл бүр таваас доошгүй, дундажаар найман хүүхэдтэй болж байна. Үүний үр дүнд Казахууд дан Баян-Өлгийд биш аажмаар Ховд аймгийн хүн амын дийлэнх болж байна. Энэ мэт байдал нь өнөөдрийн энэ хэвлэд бичээд байгаа шиг хариас Хазаар үндэстэнийг авч ирье гэсэн саналд бас нэгийг бодуулах биз ээ. Нөгөө талаар төрийн зүгээс зөв бодлого баримтлахгүй бол алсдаа шашин болон үндэстэн хоорондын ялгаанаас болж томоохон зөрчил үүсч болзошгүй юм.

  13. 1913 оны 9-р сарын 17-нд 26 хүний бүрэлдхүүнтэй Монголын төр засгийн төлөөлөгчид Хаант Орос улс руу айлчлахаар явахдаа Түшээт хан аймгийн Далай Чин вангийн өндөр Гонгор, Эрдэнэ бандид хутагтын шавийн өндөр Цэрэнжанцан нарыг дагуулж явахдаа тэр хоёрт тус бүрт нь 45 хурганы нарийн арьсаар доторлосон нацагдорж хээтэй хөх торгон дээл, жанжин малгай (тэр үеийн цэргийн малгай), цэрэг урт сэлэм, модон хуйтай богино буу зүүлгээд, хувийн гоёлд нь Далай Чойнхор вангийн урчуудаар угалз хээтэй хаш чулуун соруултай гаанс, хэт хутга, мөнгөн аяга тус тус хийлгэн хиагаараа авч явж Марианскийн театрт дагуулж очиж байсан нь жижиг орны төлөөлөгчийн дипломат нарийн арга хэрэглэсний нэг жишээ билээ.

    Монгол Улсын Засгийн газар 1913 оны өвөл ХОУ-тай анхны гэрээ хэлэлцээр байгуулаад нэлээд хэмжээний зээл туслалцаа авч нийгэмд хийх шинэчлэлээ эхэллээ. Богд хаант Монгол улсын үед хийгдсэн шинэчлэлүүд нь голдуу төрийн байгуулалд хандаж байв. Төрийн байгуулалд шинэчлэл хийхдээ европ маягийн загварыг сонирхож Намнансүрэн, Ханддорж чин ван нар Ж. Цэвээн, Дандаа чинсан нараар Европын улс төрийн боловсрол өндөр хөгжсөн улс орнуудын төрийн тогтолцоо, хуулиудыг орчуулуулж Монголд нэвтрүүлэх анхны оролдлого нь 1914 онд байгуулсан “Улсын дээд, доод хурал” байлаа.

    Дорно дахины улсуудад консерватив шинж давамгайлж байдаг тул энэхүү парламентын анхны байгууллага нь нийгэмд төдий л нөлөөлж чадахааргүй байв. Японы 1871 оны үндсэн хууль, Парламенттай бараг адилхан шинж чанар бүхий, Азид гурав дахь нь болсон Монгол улсын энэ парламент нь хууль батлахгүй, хууль санаачлан зөвхөн Богд хаанд зөвлөх эрхтэй байгууллага байжээ. Парламентаас ялгаатай нь сонгогдохгүй, Угсаа язгуур, авьяас билэг, эр зоригийг нь харгалзан томилдог байсан.

    Дээд хурлын гишүүд нь бүх сайдууд, Шанзав, Да лам, Хангууд, засаг ноёд, тайж язгууртнууд, мяндагтан лам нар байсан ба ерөнхий сайд дээд хурлыг даргалдаг. Харин доод хуралд яамдын дэс түшмэл, цэргийн дарга нар гэх мэт дунд давхрааныхан оролцож ерөнхий сайдын томилсон тусгай түшмэл тус хурлыг удирдаж байжээ. Энэ хурлууд олон хууль гарган 9 эрүүг халж (1914 онд), улсын төсөв санхүүг бүрдүүлж, тогтмол хэвлэлийг бий болгон, төрийн бэлэгдэл ёс заншлийг хуульчлан баталж, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг Мэгжиджанрайсэгийг босгосон гээд л том том шинэчлэл хийсэн боловч үүнээс илүү их зүйл хийх бололцоо алдсан юм. Учир нь нийгмийн дээд давхраанд эрчимт хүмүүс маш цөөхөн, аминч хүмүүс зонхилж байснаас Үндэстний сэргэн мандалтын галыг бүрэн гүйцэт асааж чадаагүй юм.

    1916 онд төрийн дээд албан тушаалуудад гарагсад Манжийн үеийнх шигээ улсын хөрөнгө мөнгө хамаагүй үрэх, хахууль авах шинэлэг санаануудыг үл дэмжин эх орончдыг хавчих нь ердийн үзэгдэл болжээ. Тусгаар тогтнолын хөдөлгөөний лидерүүд болох Да лам Цэрэнчимэд, Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, ГЯЯ-ны сайд Ханддорж чин ван, Сангийн сайд Чагдаржав, Цэргийн яамны сайд Гомбосүрэн, Ерөнхий сайд Намнансүрэн, Хайсан гүн нар зуурдаар нас барсныг судлаачид хорлогдсон байх гэж таамагладаг. “Хувьсгал хийсэн лидерүүд нь өөрсдийн байгуулсан төрийн машиныхаа золиос болдог” гэсэн түүхэн санамсаргүй хууль тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний явцад ийнхүү хэрэгжиж эхэлсэн төдийгүй дараагийн нийгмийн хөдөлгөөн, хувьсгалд халджээ. 1911 онд олсон тусгаар тогтнол нь маш хэврэг байснаас 1919 оны өвөл Хятадууд маш амархан цэргийн хүчээр эрхшээлдээ оруулав.

    Энэ нь Монголчуудад өмнө зүгээс өдөөсөн эрчимт хүчний түлхэлт байжээ. Учир нь автономитыг устгасан их баяр ёслол нь Монголын бүх давхрааны уур хилэн, бухимдлыг дэгдээж эрх чөлөөний сэтгэлгээ, эх оронч үзлийг нь улам бадрааж дургүйг нь хүргэжээ. Үүний үр дүнд 1921 онд үндэсний ардчилсан хөдөлгөөн болсон ба одоо ч судлаачид нийгмийн үйл явцыг юу гэж дүгнэх вэ гэдэг дээр янз бүрийн байр суурь дээр байдаг. Үндэсний ардчилсан хөдөлгөөн, Импортын хувьсгал, социалист шинж чанартай хувьсгал гэх мэт аль нь вэ? гэдгийг дүгнэхдээ бус харин нийгмийн энэ үйл ажиллагаа нь Монголчуудын амьдралд цаашид хэрхэн нөлөөлсөн, ямар дэвшил, доройтлыг авчирсан гэх мэт үр дүнгээр нь дүгнэх хэрэгтэй болов уу?

    Ямар ч гэсэн шинэ зууны босгон дээрээс харахад 1921 оноос хойшхи Монголд хийгдсэн шинэчлэл өөрчлөлт нь хөгжил дэвшил, гай гамшиг, буурал доройтол аль алиныг нь авчирчээ. Харин хэдэн зуун жилээр хоцорсон байсан Монголчууд бид өсөж үржин эрүүл ард түмэн болж боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн соёлын тодорхой түвшингүүдэд хүртлээ хөгжиж ирсэн юм. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал нь 1911 оны үйл явдлын шууд үргэлжлэл байсан учраас Монгол үндэстний сэргэн мандалтыг үргэлжлүүлж “Ялсан пролетариудын тусламжаар буурай улс орон нийгмийн нэг үе шатыг алгасан Нийгэм журамд (Коммунизм, Социализм) шилжиж болно” гэдэг үл гүйцэлдэх туршилтын онолыг ХХ зууны 70 жилийн турш хэрэгжүүлэх гэж оролдон сүүлд нурж унахдаа Хүйтэн дайны үеийн 2 системийн өрсөлдөөн, Социалист системийн орнуудын баялагаа шудрага бусаар хуваалцдаг өвөрмөц тогтолцоо зэргийн ачаар 1990 он гэхэд Боловсрол, Шинжлэх ухаан, Эрүүл мэнд тогтолцоо өндөр хөгжсөн улсуудын тоонд зүй ёсоор орсон улс байлаа.

  14. ХУД- Наадамчдын замд – Нэг тал нь – 60м2 / 2 талтай/ – Өндөр 5м – Урт 12м Зарын самбар удаан хугацаагаар яааралтай түрээслэнэ. Утас: 99236824

  15. Коммунист систем юунаас болж унасан тухайд, уг ситемийн тогтолцоо буруу байсан, улс төрийн дарангуйлал хүчтэй байсан гэх зэргээр бидэнд хэвшмэл ойлголт болж хоногшсон тайлбарууд шууд орж ирэх байх. Харин оросын нэрт сэтгүүлч В. Листьевийг мат үрэгдсэнд гашуудан “Аргумент и Факты” сонинд

    “Орос маягийн Посткоммунизм. Урьд яг үнэндээ энд ямарч олон нийтийн юм байгаагүй. Одоо ч байхгүй. Хэзээд бүх юм ганцхан ТЭДэнд харъяалагдаж ТЭДний мэдэлд байв. Нийгмийн бүх давхрагын бие сэтгэлийн эрч хүчийг гагцхүү ТЭД л сорон авч материаллаг байдалд оруулан өөртөө завшиж байсан. Коммунистуудад яагаад өөрчлөн байгуулалт, Капитализм, Эрх чөлөө, Ардчилал хэрэгтэй болсон юм бэ? энд хоёр л шалтгаан бий.

    1-рт, Бууны сум, ГУЛАГ олтригийн шоронгоор зүрхийг нь зүссэн ард түмнээс авах ёстой юм болгоноо авсан. Ийм ч учраас дахин яаж ч шахсан ийм ард түмнээс дахиад ганц ч “дусал” гарахгүй. Ийм боолчлолыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг ТЭД ойлгосон.

    2-рт, Коммунистууд Капитализмыг сэргээн амьдруулах шаардлагатай болсон. Яагаад гэвэл ХХ зууны чөлөөт нийгэмд ТЭД нэгэнт хуримтлагдсан баялагийнхаа дотор үзэл суртлынхаа улмаас хоригдол шиг амьдрахыг хүссэнгүй. ТЭД бүр Сталин, Брежневийн үед хөрөнгөтнүүд болчихсон байсан. Тэр үеэс ч өөрийнхөө хөрөнгийг тортой төмөр бетон хашаанд нуун өөрөө өөртөө бөөнөөр нь хорих лагерь байгуулсан. Гэтэл энэ луйварчдад Коммунист хуулийн дор нуугдаж байх нь цаашид уйтгартай санагдсан хэрэг. Иймээс цаашид дээрэмдсэн зүйлээ хууль ёсны болгож чөлөөтэй амьдрахыг хүсцгээсэн. Үүний үр дүнд ТЭД улс орныг эзэгнэж ард түмнийг төр засаг, өмчтэй нь хувьчилж авсан”

    гэж бичжээ. Москвад ханиалгахад Улаанбаатарт найтайдаг гэдгийн адил Монгол оронд ардчилал бараг ийм замаар гаднаас орж иржээ. Учир нь жижиг орон түүхэн жам ёсыг сөрөн алхдаггүй түүнийг цаг хугацаанд нь зөв ашиглаж чадвал хождгийн үлгэрээр бидний ахмад үе өөрсдийн хөдөлмөрөөрөө ЗХУ-аас 1921-1990 онд 10 тэрбум шилжих рублийн (Жилд 250 сая $ буюу нийт төсвийн 70%) зээл, тусламж авч өөрсдийн тулгамдсан олон асуудлыг шийдэж чадсан юм.

    1990 оны ардчилсан хувьсгал Монгол улсад маш их дэвшил, өөрчлөлтийг авчирчээ. Бид дэлхийн олон улсуудаас хөгжлөөрөө хаана нь явж байгааг мэдэж, үзэл суртлын хүнд дарамтаас гарч, эрх чөлөөг жинхэнэ утгаар мэдэрсэн ч “жижиг орны жижиг улс төрийн” улмаас багагүй хохирол амссан. Тухайлбал, 1990 он гэхэд Монгол улс 25 сая толгой малтай, 370 тэрбум ₮-ийн орон сууцтай, 900 тэрбум ₮-ийн 400 гаруй том жижиг үйлдвэртэй хоёрхон сая хүн амтай монголчууд, хөрөнгийг нь тоолохоос өмнө тоносон Оросын цэргийн баазтай, 1991-199 онд 932,9 сая $ зээл тусламж хандивлагчдаас авдаг, Ази-Африкийн буурай орнуудыг бодвол боломжийн хөрөнгөтэй улс байснаа сүүлийн 7 жилд “Африк өвчин”-өөр яагаад өвдөв. Үүнд:

    1-рт, Улсын дээрх их хөрөнгийг 10000 ₮-ийн үнэтэй “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг”-ийг үнэ төлбөргүй тарааж төр засаг түүнийгээ хэрхэн ашиглах ойлголтгүй хүмүүс үнэгүй өгсөн юмны үнэ цэнийг ухааралгүй хэдэн төгрөгийн илүүгээр зарж байсан төдийгүй, хувьцаагаа хэрхэн ашиглах эрх зүйн орчинг төр засаг бий болгохдоо маш удаан байсан. Ингээд 25 сая малыг 74000 өрхөд, 370 тэрбум орон сууцыг 84000 өрхөд хувьчилж Хотоос хөдөөрүү малчид хошуурснаар боловсролын тогтолцоо хямарсан (эдийн засаг, санхүүгээс гадна). 900 тэрбум ₮-ийн 400 гаруй том жижиг үйлдвэрүүд эрх мэдэл, хээл хахуулийн хүчээр ихэнх нь шударга бус хувьчлагдсан.

    2-рт, Сүүлийн 7 жилд Монголд хээл хахууль бүх давхраанд бүх хэлбэрээр газар авчээ. Монголчууд түүхэндээ хээл хахуулийг хэнээс ч ичихгүй, уралдан авч байх үедээ мөхөн доройтож байжээ. Хээл хахууль гэж юу вэ? Энэ бол хүн нууцаар өөрийнхөө биеийг тун соёлтойгоор ичихгүй үнэлэхийг хэлнэ. Оросын өвчин Монголд тун ноцтой өвөрмөцөөр халдварладгийн үлгэрээр Черномырдений буянаар Борис Брезовский Оросын тэргүүн баян болсон бол Ш. Отгонбилэг улс хоорондын өмчийг Хувьцаат компани болгох оролдлого хийж Монголын тэргүүн баян болж түүний буруутныг хайх их аянд ерөнхийлөгч, улс төрийн хүчнүүд, сонин хэвлэлийнхэн тэр бүү хэл өөрөө хүртэл морджээ. Гэтэл үүнд буруутан хайх хэрэггүй, зөвхөн Монголд ч бус Дэлхий нийтэд тэнцвэргүй шударга бус хуваарилалтын түгээмэл зүй тогтлын хүн хэзээд хүч мөхөсдөх нь түүхэнд олон тэмдэглэгдсэн байна. Гэхдээ хамгийн гол нь Монголчууд бид дээрх зүйлүүдийг ухаарах чадвартай сэргэн мандсан ард түмэн.

    Үүнийг нотлох олон тоо баримтуудаас ганцыг дурьдвал 1918 онд Богд хааны зарлигаар хүн амын тооллого хийхэд 600.000 хүн тоологдсоноос 100000 хятад, 5000 орос болон бусад үндэстэн, 495000 Монголчуудын 110000 нь лам нар байжээ. 1000 хүнд төрөлт 14, нас баралт 30, дундаж наслалт 37 байсныг өнөөдөртэй харьцуулахад Монголчууд үнэхээр сэргэн манджээ. “Зуугаас нэг нь дутуу бичиг үсэгтэй, зургаагаас нэг нь дуган олбогтой” харанхуй бүдүүлэг ард түмэн XXI зууны босгон дээр хүн төрөлхтний соёл иргэншилтэй мөр зэрэгцэн алхах болжээ.

  16. 2006 оны шилдэг ном МИНИЙ ОРЧЛОН ХХ ЗУУН номоос
    2007/04/08

    Хачиг хэмээх шимэгч хорхойн аюулыг мэдэхгүй монгол хүн цөөхөн. Энэ жижигхэн амьтан буянт малын маань өл шим шүүсийг хэрхэн аажмаар сорж, түүний үс ноостой дулаан биед яаж наалдан зохицож амьдардгийг бүгд мэднэ. Євлийн уртыг арай ядаж даван хаврын хавсарганд нүдүүлж буй туранхай хэдэн төлгийг бол энэ амьтан чухам мэрэх шиг нэг болдог. Хачиг томроод хувалз болно. Цусыг чинь нүдэнд үзэгдэлгүйгээр ёстой нэг литр литрээр нь сорно доо. Хачигтай мал тэр зундаа олигтой тарга хүч авч чадалгүй явсаар ирэх жилийн хахир өвлөөр ээлж дараалан нүд аньцгаадаг. Монгол малын ихэнх нь хачганд баригддаг тул арьсанд нь хүртэл толбо тогтож, олигтойхон гоёлын нэхий дээл хийхэд стандарт шаардлага хангадгүй шүү дээ.

    Энэ амьтан хүн рүү үсрэхдээ мөн л юм мэдэхгүй хүүхэд багацуудын маань толгойнд голдуу наалддаг, үзэгдэж харагдалгүй томорсоор хувалз болж, бүр болохоо больсон хойно нь аав ээж сая мэдэж салгадаг байж билээ. Миний нэг эмэгтэй дүүгийн толгойд хачиг наалдан аль хэдий нь хувалз болчихсон байж, эгч нь мэдэлгүй ховох татаж хаяснаас толгой тархи нь бүхэлдээ хавдаж, золтой л дүүгээ алдаж дууссан юмдаг. Зүй нь бөгсийг нь хайчилж цусыг нь гаргаж байж салгах ёстой амьтан гэх.

    Єдгөө аль ч намын гишүүн дэмжигчид ялгаагүй, намынхаа толгойд хачиг үүрлэснийг мэдээгүй яваа хүн надаас эхлээд олон байсан байх. Саяхны хоёр өдрийн чуулганы хуралдааныг орон даяар нэвтрүүлсэн ардчиллын буянгаар чухам ямар олон хачиг саарал ордон дотор үүрлэснийг бид олж харлаа. Зарим нь томроод бүр аль хэдий нь хувалз болчихжээ. Зарим нь бүр ёо ёотой толгойгоо алчуураар ороочихоод түүнийгээ хамгаалаад бусадтай зодолдоод эхэллээ. Тэд нэгэнт томорсон хувалз удаан насалдаггүй өөрөө гэдэс нь дэлбэ үсэрдгийг мэддэггүй, бас мэдэхийг ч хүсдэггүй бололтой. Дээр нь манийхаа цөсийг хөөргөж, дэвэргэж өөрсдийгөө хамгаалуулах гэж уравганах нь бүр инээдтэй. Миний тархины цусыг шимэгч хувалзыг маань яг онож цохин хагалж өгвөл би ч, та ч би ч бүгдээрээ хурдан түргэн илааршмаар байна.

    Монгол улсад анхны ардчилсан хуулийг баталдаг өдөрт “бэлэг барин” Улсын их хурал дахь МАХН-ын гишүүд дангаараа, дээр нь ардчилсан намын буянгаар “бойжиж торнисон” Энхсайхан, Наранцацралт, Батхуяг, Сономпил, “Оюуны ундраагийн” гэгдэх Отгонбаяр, “Буянгийн” Жагаа, “Ард түмний” гэгч сүржин хаягтай даржин намыг тунхаглагч “тавьтаргүй” Гүндалай, “Эрэлийн” хулхи Эрдэнэбат, Цэрэнбалжир, Жаргал нар гээд 39 нөхдүүдийн 100 хувийн саналаар Элбэгдоржийн засгийн газрыг албан ёсоор огцрууллаа. Журмын нөхөд нь Мах намын дангаараа гаргаж буй энэ ёс жудгаа алдсан үйлдлийг эсэргүүцэж хурал хаян гарахад дээр нэр дурьдсан хэд чухам чихэр горьдсон хүүхэд аятай айлын “тогоо сахин” үлдэхийг харахад тун өрөвдөлтэй. Толгой дахь хувалзандаа эрчимтэй идүүлж буй Ху намын “торгон цэргүүдээс” нь гадна албан тушаалын төлөө юугаа ч худалдахаас буцахгүй болсон дээрх хэдэн хачгийг Монгол түмний буурал түүх үеийн үед бүү мартаг.

    Анх энэ санал санаачлагыг МАХН-ын удирдах зөвлөлийн хэсэг нөхөд “гаалийн” Баатарыг шоронд эргэн очиж, түүнийг гадуур эмнэлэгт хэвтүүлснийхээ дараа мөн нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар” санд Засгийн гарын агентлагаас шалгалт орсны дараа МАХН-ын удирдах зөвлөл шөнөжин хуралдан яаруу тулгуу ийм шийдвэр гаргажээ. Гэхдээ засгийн газрынхаа арван гишүүнд хүчээр тулган гарын үсэг зуруулж, үүнийгээ албан ёсоор баталгаажуулсан байна. Дараа нь та нарыг буцаагаад тавина гэж нөгөө хэдээ молигодсон ч байж болох. Ийнхүү МАХН төрийн эргэлтийг хууль бусаар яарч адга хийхийн учир юунд байв аа. Хэнд ч ойлгомжтой. Энэ намын дээд удирдлага “хувалзнуудаа” бор зүрхээрээ хамгаалах, тэгснээр өөрсдийнхөө тэжээлийн тэвшийг “будаагаар” дүүргэх увайгүй сонирхолдоо хөтлөгдөн, ард түмнийхээ эрх ашгаас урвасан энэхүү шийдэлд хүрлээ. Төрийн ийм тогтворгүй байдал улс орны маань гадаад нэр хүндийг минь бүр баастчихлаа. Гэхдээ тэд нарт энэ ямар хамаа байх билээ.

    Энэ удаа төрөөр тоглохоор атгаг санаа агуулсан аль ч нам ялгаагүй түшмэдүүдийн нүүр царайг телевизээр харахад тун хөгийн, арчаагүй харагдаж байлаа. Заримынх нь бүр сүр сүлд нь доройтон үхмэл болсон байна. Юун намын нэр төр, ард түмний эрх ашиг юу ч үнэн хэрэгтээ падлийгүй, хачиг хувалз адил амь зуух тэд бөгсөө хайчлуулахаас л айсан хэрэг.

    Элбэгдоржийн шийдлүүд бүгдээрээ хэдий төгс төгөлдөр биш ч, улс оронд гүзгий нүүрлэсэн авилгалын эсрэг тун зоригтой алхмуудыг хийж, хувалзнуудыг томчлон түүж эхэлсэн нь үүнд өртөх хэнбугайг боловч айдас хүйтэст авахуулсан нь ойлгомжтой. Ялангуяа хүн бүхэнд илэрхий болсон нийслэлийн газрын болон нийтийн тээврийн мафи нь намын шинэ дарга Энхболд, түүний үнэнч нөхөр Бадамжунай хоёрыг чухам нойр хоолноос гаргасан бололтой юм. Дээр нь гаалийн Баатараар дамжаад Энхбаяр, Улаан нарын “ногоон гэрлийн” компаниудаас эхлээд мафийн сүлжээний хөзрүүд бас дэлгэгдэх гээд байдаг.

  17. “Намаа аврах хөдөлгөөн” гэгчийг байгуулан Хүрэлсүх гэгч залуу чухам цамнаж байх юм аа. Наймдугаар ангийн нусгай жаал аятай загнах түүнээс би юун УИХ-ын гишүүн, сайд, МАХН-ын залуу удирдагчийн дүр төрхийг огтхон ч олж харсангүй.

    Намын туг шатаалаа л гэнэ, байр сууц сүйтгэлээ л гэнэ чухам уйлах нь холгүй байгаа энэ халамцуу дүнхүү эрд би ганцхан зүйлийг сануулья. Юун туг дарцаг цаана чинь хачиг, хувалзнуудаас болоод хэдэн мянган хүнтэй хайран намын тань нэр хүнд жирийн гишүүд, олон түмний дотор навс унаж байгааг чи дотроо сайн мэдэж байгаа ш дээ. Ард түмэн өнөөдөр бүгд ухаажсан. Чиний ийм матрын нулимс хэнд ч хэрэггүй болсон, наад арга барил чинь ч аль фюрерийн үед үе нь өнгөрсөн эд.

    Тэр цагаан ордон чинь тэгж ярих юм бол аль ч намынх бус Монголын ард түмний хөрөнгөөр боссоныг харин өөрөө мэдэхгүй төөрч будилж явж болох юм. Түүн рүүгээ дайрах хүртэл түмнийг бухимдуулсны бурууг хувалзнуудаасаа болоод өөрөөсөө эхлээд хай. Хэрэв хэдэн шил хагарсан бол тэр зэргийн сүйтгэлтэйгээр бухимдсан олны уурсал хилэнгийн түрлэг зогссон нь их юм гэж бод. Тиймэрхүү юмыг засаад янзалчих нь бүү хэл эргээгээд босгочих хүртэл ажлыг одоо өмнө талд нь сүндэрлэх гээд байгаад ордны газрыг худалдсан мөнгөөрөө хувалзнууд чинь хийг. Румыны Чаушеску “хайртай” олон түмнийхээ уурссан хилэнд яаж тас татуулсныг бүү март… Гучин жилийн дотор далан тэрбум долларыг улсынхаа сангаас “андуурч” хоосолчихоод одоо чухам үхэж ч чадахгүй зүдэрч хэвтээ Сухартог сана. Жирийн муу ядарсан хүмүүсийг өдрийн хоолны мөнгөөр бие бие рүү нь бүү турхир. Бүр том алдас болно.

    Би энэ намын гишүүнд юуны ч учир мэддэггүй шалдан банди Москвагийн их сургуулийн онц сурлагатан оюутан хэмээн хөөрч явахдаа элсэж байж билээ. Тэр үед нам ямар хатуу шалгуур тавьдаг байлаа? Москва хотын элчин сайдын яамны намын хороогоор Цэдэнбал асны хүү Владислав бид хоёр хамтдаа орж, долигануур дарга нар түүнд “монгол хэлээ сурахыг” зөөлхөн зөвлөн доор нь баталж, харин намайг элдэв асуултаар тал талаас бөмбөгдөн загнаж, золтой л “унагаж” орхиогүйг би санаж байна.

    -Бидний өвөг дээдсийн, Цэдэнбал даргын маань нам руу дайснууд дайрч байна хэмээн таны сөөнгөтөн орилох дууг би Сүхбаатарын талбай дээр сонслоо. 16 жилийн өмнө 1990 оны хаврын хавсаргатай тэр өдрүүдэд нам, эх орныхоо төлөө амьдралынхаа 44 жилийг зориулсан тэр өвгөнийг ухаан санаа нь муудчихсан, Москвад гэрийн хорионд байхад нь муу нэртэй, муухай зүстэй ардчиллын хэдэн банди нар биш чухам танай намын УТТовчоо дангаараа хуралдан, түүний бүх гавьяа шагнал, цол, одон тэмдгийг нь хуу хаман авч, намаасаа нохой мэт хөөсөн шийдвэр гаргасныг нь өчүүхэн би эсэргүүцэж намын улаан батлахаа буцааж өгч байлаа.

    -Миний нам намайг ингэх ёсгүй. Энэ миний нам биш байна гэж хэлээд өвгөний нүдэнд нулимс гүйлгэнэн хоолой нь зангирч байсан тухай Шинкарёвын номонд байгаа, худлаа гэвэл хараарай.

    МАХН нам үнэмлэхүй хүчээр дангаараа төр барьж байх 2000-2004 онд ард түмэн та бүхнээс “Төрийг хямралаас гаргаж, түмнийг ядуурлаас гаргах юм байна” гэж хууртан хүсэн хүлээсэн. Харамсалтай нь энэ хугацаанд төр авилгалдаа идэгдэн, хямрах биш бүр ялзарч, түмэн олон маань ядууран ихэнхдээ цувдай толгойгоо худалдан авахнь бүү хэл, автобусныхаа мөнгийг ч төлж дийлэхгүй болтлоо элгээрээ хэвтэж, харин намын хувалзнууд тань яаж бүдүүрснийг чи битгий хэл гэхэд ард түмэн цаана чинь мэлмий нь хаагдчихаагүй болохоор мэдэж байгаа. Авгай хүүхнүүд нь Елена Чаушеску, Филиппиний Маркос хадагтай нараас дутахгүй алт, алмаз гялалзуулж, өөрсдөө алс холоос араб угсааны азарга хүртэл худалдан авчèð÷ тансаглацгааж байна. Тэд хэний мөнгөөр туйлж байгаагаа мэдэх мэдрэл нь тас үсэрчээ, зайлуулдаа гэж.

    Үүнийг чинь ч түмэн олон өнгөрсөн сонгуулиар ухаалгаар харж, та нарын эрхийг тавин хувиас дээш нь гаргахгүйгээр хязгаарлах нь зөв гээд хоёр жилийн өмнө нэгэнт шийдчихсэн юм биш шүү. Гэтэл одоо дахиад яагаад олонхи болж, яагаад төрийн эрхийг дангаараа барина гээд ичихгүй дайраад байна аа. Ямар нүүрээрээ “комиссионы дэлгүүрийн” бараа шиг болчихсон барлагуудыг худалдан авч түүгээрээ түрий барих гээд байна вэ? Бид дахиад юунд хүргэх гээд байгааг чинь мэдэж байна шүү дээ. Хүрэлсүх ээ.

    Хачигтай мал таргалдаггүйтэй адил ийм шавьжтай төрөөр удирдуулж буй ард түмэн ядуурлын намгаас хэзээ ч үл гардаг жамтай. Гадаад түншүүд маань ч хачиг хувалзандаа баригдчихсан биднийгээ энэ үед эзэнгүй арал мэт орхих нь зүйн хэрэг. Монгол төрийн хоймрыг бүү бохирлож бузарла, хаалгаа гадна талаас нь чанга хаагаад бүгдээрээ тонилцгоо, цаашаа.

    PhD Ш.Пүрэвсүрэн

  18. Elbegdorj shoudaad Mongol hugjihee baig gehed yadaj ooriinh ni baihgui huzuu hul gar ni hunii hemjeend urgaj tolgoi guzee hoyor ni hunii hemjeend agshdag bol Bi ih bayarlahsan.

  19. Монгол улс маань чансаагаараа дэлхийд хаахна явна

    Дэлхийн улс орнуудын аж амьдралын түвшинг жил бүр гаргадаг Legatum Prosperity Index хүрээлэн 2009 оны шинэ чансааг гаргажээ. Жагсаалтад 104 орон багтсанаас Монгол Улс 50 дугаар байранд орсон нь үсрэнгүй амжилтад тооцогдож байна. Энэхүү рейтинг нь эдийн засгийн бааз суурь, бизнесийн шинэчлэл, ардчилал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, засаглал, хувийн эрх чөлөө, нийгмийн баялаг гэсэн есөн тулгуур үзүүлэлтээр улс орнуудын аж амьдралын түвшинг дүгнэдэг ажээ. Судалгаагаар манай хоёр хөрш болох Орос 69-д, Хятад 75-р байрт жагссан байна.

    Аж амьдрал хамгийн сайн орноор Финланд шалгарсан бол Швейцарь удаалан, Швед гуравт бичигджээ. АНУ есдүгээр байр эзэлсэн байхад Япон 16, Хонконг 18-д оров. Түүнчлэн Монгол Улс Ази Номхон Далайн орнууд дотроо аравдугаар байр эзэлжээ.

    Legaton prosperity index хүрээлэнгээс манай орныг ийнхүү танилцуулсан байна.

    Монгол

    Хүн ам- 3 сая (2009 оны тоо), Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3200 доллар (2008 ), Инфляц есөн хувь (2007), Дундаж нас 56 (2003), Дотоодын нийт бүтээгдэхүүн 9,5 тэрбум доллар (2008) , Улс төрийн систем /парламент (2009), Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 9 хувь (2008), Ажилгүйдэл 3 хувь (2007), 10 хүний дөрөв нь амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. (2008) Улс төрийн тогтолцоо-чөлөөт.

    Эдийн засгийн бааз суурь: 57 дугаар байр. Монгол Улсын эдийн засгийн суурь нь бат боловч, түүхий эдийн экспортоос дэндүү хамааралтай байна. Ажилгүйдэл маш бага, 2.8 хувьтай. Гэвч инфляц тун өндөр 9 хувиас ил үү гарснаараа хамгийн тааруу үзүүлэлттэй байна. Банкны салбар нь үр нөлөөтэй ажиллаж чаддаг, харин түүхий эдийн экспортоос хэт хамааралтай, нөлөөлөх чанар нь 40 хувьд хүрээд байна.

    Хувиараа бизнес эрхлэх болон шинэ бизнес эхлүүлэх: 70 дугаар байр. Шинэ бизнесийг нээхэд саад, төвөг бага боловч дэд бүтэц муу, хөрөнгө оруулалтын хязгаарлалт нь садаа болдог. Монголд шинэ бизнес нээхэд найман зүйлийг гүйцэтгэсэн байх ёстой нь олон улсын түвшинд тун бага тоо юм. 100 хүнд 14 компьютер оногдож байгаа нь бага бус, харин интернэт холболт улс даяар нь авч үзвэл хангалттай биш.

    Ардчиллын тогтолцоо: 44 дүгээр байр. Хэдийгээр Монгол ардчилсан улс боловч эрх баригчдын хувьд тэнцвэр, хянах тогтолцоо сул юм. Улс төрийн болон хувь хүний эрх чөлөөгөөрөө Монгол Улс дээгүүрт бичигдэж байна. Гэвч улс төрчид нь хууль тогтоох үйл ажиллагаандаа маш амархан нөлөөлөх бас нөлөөнд автах магадлалтай. Сонгууль нь чөлөөтэй, шударга өрсөлдөөнтэй болж чаддаг. Гэвч улс төрийн тэнцвэр сул, нэг намын нөлөө хэт их.

    Боловсрол: 53 дугаар байр. Анги нь хэт олон хүүхэдтэй, боловсролын салбарт хөрөнгө бага байгаа нь Монгол Улсын боловсролын тогтолцоог дунджаас доогуур барьж байна. 32 хүүхдэд ганц багш оногдож байгаагаараа тун базаахгүй дүн аваад байна. Гэвч дунд сургуульд хүүхдийг хамруулах хувь 89 байгаа нь нэлээд дээгүүр үзүүлэлт юм. Дунд сургуульд 100 хөвгүүн тутамд 108 охин таарч байгаагаараа хүйсийн тэнцвэрээр далхийд хоёрт орох үзүүлэлт юм. Нэг сурагчид зарцуулах хөрөнгийн хэмжээгээрээ хамгийн бага.

    Эрүүл мэнд: 76 дугаар байр. Эмч, эмнэлгийн ажилтны тоогоороо маш дээгүүр боловч амьжиргааны түвшин, нялхсын эндэгдэл гэсэн үзүүлэлт нь базаахгүй. Монголын 10 мянган иргэнд 26 эмч, сувилагч, эмнэлгийн 75 ор ногдож байгаа нь өндөр үзүүлэлт учраас шилдэг 30-д багтана. Гэвч эрүүл мэндэд тулгуурласан наслалт дунджаар 56, мөн хүн амын дөрөвний нэг нь нэмэлт тэжээлээр дутмаг байгаа нь 90 дүгээр байрны үзүүлэлт юм. Нялхсын эндэгдэл хэт өндөр, 1000 төрөлт бүрт 36 нярай энддэг. Нийт хүн амын 72 хувь нь ундны усандаа сэтгэл хангалуун явдаг, 28 хувь нь ямар нэг өвчтэй, бараг 75-аас дээш хувь нь ерөнхий эрүүл мэндийн тогтолцоонд сэтгэл хангалуун бус байдаг байна.

    Аюулгүй байдал: 35 дугаар байр. Үндэсний хэмжээнд аюулгүй байдлын томоохон асуудал байхгүй боловч дотоодын гэмт хэрэг ноцтой нэмэгдэж байна. Үзэл бодлоор ялгаварлах, арьс, үндсээр нь гадуурхсан гэсэн тайлан хааяа ирдэг боловч 2007 онд нэг ч хүн ялгаварлан гадуурхагдсаны улмаас амиа алдаагүй. Дотоодын гэмт хэрэг гаралтын дундаж дэлхийн дунджаас өндөр. Хөрөнгөө хулгайд алдсан хүмүүсийн хувь 22 байгаа нь мөн чамгүй өндөр тоо. Хүн амын талаас илүү нь өөрийн амьдардаг орчиндоо болоод шөнийн харанхуйд амар тайван явж чадахгүй гэж үзэж байгаа нь хамгийн муу улсын тоонд орж байна.

    Засаглал: 86 дугаар байр. Засагтаа итгэх итгэл бага, хүнд суртал өндөр байгаа нь Монголыг маш сул засаглалтай улс болгож байгаа юм. Монголд хуулийн заалт байнга тэгш бус, хувь хүнээс хараатаар үйлчилдэг. Эдийн засаг, худалдааны зохицуулалт, хууль ч бас тааруу. Сонгууль шударга болдог гэж ердөө 21 хувь нь л үздэг, хуулийн тогтолцоондоо 37-хон хувь нь сэтгөл хангалуун байдаг. Тэр ч бүү хэл 95 хувь нь орон нутгийн захиргаандаа хүртэл авлига байгаа хэмээн үзэж байгаа нь туйлын муу үзүүлэлт юм.

    Хувийн эрх чөлөө: 59 дүгээр байр. Хэдийгээр улс төрийн эрх чөлөө сайн боловч монголчууд өдөр тутмын амьдралынхаа сонголтод хангалттай эрх чөлөө эдэлж чаддаггүй байна. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлоө бол маш сайн. Гэвч ердөө 63 хувь нь өдөр тутмын амьдралынхаа сонголтод эрх чөлоотэй байдаг хэмээн үзэж байгаа нь тун муу үзүүлэлт юм. Олон үндэстний асуудалд хандлага муутай, хөршөө, орчин тойриоо өөр үндэстэн, улсын хүн байхыг дэмжих хувь нь ердөө 60.

    Нийгэм, олон нийт: 42 дугаар байр. Монголчууд буяны сан, сайн дурын хөдөлгөөнөөс багагүй ашиг хүртэж чаддаг боловч шашны сүлжээнд хамардаггүй. Монголчууд буддын шашинтай улсын тоонд ордог. 10 монгол хүн тутмын ес нь хэрэгцээ гарсан үед гэр бүл, найз нөхдөөсөө тус дэм авч чадна хэмээн үздэг байна. Гуравны нэг хувь нь ямар нэг хандив хүртсэн гэж байгаа нь дунджаас дээгүүр үзүүлэлт юм.

  20. Хүүхдүүдээ, та нарын амь наснаас Ж.Соронзон захирал үнэтэй гэнэ
    Өнөөдөр 10 цаг 49 минут

    -Хүүхдээсээ илүү сургуулийнх нь захиралд хайртай эцэг эхчүүдийг харцгаа-

    Телевизээр нэгэн эх ярьж байна аа. “Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон л байхгүй бол энэ сургууль сургууль биш болно. Манай хүүхэд ч гэсэн хоолноос хордсон. Гэхдээ яадгийн, Ж.Соронзон захирал л ажлаа хийх ёстой. Боловсролын сайд буруу шийдвэрээ цуцлахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэх эх хүний үгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Хошин шогийнхон л марзаганаж байна даа гэсэн шүү юм бодтол үнэн болоод явчихлаа. Өнөө эх хошигнож байгаа царай алга. Хөмсгөө зангидаад хоолойгоо чахруулаад тэмцэгчийн дүрд бүрэн орчихож. Ард нь ч гэсэн тийм царайтай аав нар яахаас ч буцахгүй дүр эсгэж зогсоно. Ингээд байхаар чинь итгэхээс өөр яах билээ. Зусардал гэдэг ихэвчлэн хүний ичих нүүрийг үгүй хийдгийг бид бүгдээрээ мэднэ л дээ. Албан тушаалтанд долигонож бялдуучлах донтой хүн ичих бүү хэл айхаа ч умартаж хүн алахаас наагуур болдог гэмтэй. Гэтэл зусардал гэдэг зөвхөн ичих нүүрээ гээснээр дуусдаггүй юм байна. Бүр эх хүний үрээ гэх сэтгэлийг аваад хаячихдаг гэдгийг мэдсэнгүй явж. Ямар ч эх хүнд үр нь юунаас ч илүү үнэтэй баймаар. Өглөөхөн нь сургуульдаа эрүүл явсан хүүхэд нь үдэш ухаан алдаж сэхээн амьдруулах тасагт хүргэгдэхэд тэр эх сандааргүй харин ч “Нөгөө захирал нь албан тушаалдаа үлдээсэй. Миний хүүхэд эндвэл эндэг хамаагүй” гэж бодож суусан бололтой. Уг нь сэхээн амьдруулах тасаг гэдэг бараг үхэж байгаа хүнийг буцаан сэхээж амьдруулдаг болохоор тийн нэрлэсэн хэрэг. Тэндээс нэг бол сэхэж гарна, эс бол тэр чигээрээ нөгөө ертөнц рүү одно гэсэн үг. Эх хүнд энэ хамаагүй гэнэ. Ганц тэр эх ч биш тэр бүлэг эцэг эх сургуулийн захирлыг өмөөрч өргөх бичиг бичээд цахим сайтуудаар мөнгийг нь төлж байршуулаад байгаа нь цагаан сар угтсан сонирхолтой үзүүлбэр болж байна.

  21. Нvvдэлчин Монголчуудын сэтгэлгээ
    Sat Aug 27, 2005

    Хvн тєрлєхтєний vлэг оршил нь нvvдэл. Нvvдэл гэдэг хєдєлгєєн. Оршин байхын vндэс нь хєдєлгєєн чухамхvv vргэлжийн хєдєлгєєн л амгаланг буй болгоно. Амгалангаас илvv жаргал гэж vгvй. Гурван мянга таван зуу гаруй жилийн турш амь зуулгийнхаа анхдагч хэлбэрийг хадгалж яваа нvvдэлчидийн амьдралын vл хувисал vvнд оршино.

    Тиймгvйсэн бол амь зуулгын єєр хэлбэрийг хайх байсан. Яагаад тэд нvvдэллэн амьдардаг амьдралдаа сэтгэл хангалуун тєдий олон мянган жилийн нvvр vзэв. Нvvдэлчидийн оршихуй бол байгаль дэлхий, одон ертєнцтэй зохицон орших оршил. Энэ оршил орчлон ертєнц дээрх євєг оршил. Амьтан ургамал уул ус цєм байгаль дэлхий одон ертєнцтэй зохицон оршихыг эрмэлздэг. Євєг оршил нь язгуур сэтгэлгээг бий болгоно. Юмс vзэгдлийг орчлон ертєнц хийгээд бусад юмс vзэгдэлтэй харилцах харилцаанд авч vзэж Бясалгадаг сэтгэлгээ бол язгуур сэтгэлгээ. Нvvдэлчин Монголчууд бол язгуур сэтгэлгээт vндэстэн. Язгуур сэтгэлгээ нь бодитоос хийсвэр рvv хийсвэрээс бодит уруу, тодорхойгоос еронхий уруу. ерєнхийгєєс тодорхой уруу орж гарах мэтээр vргэлжийн хєдєлгєєнд байдаг. Сэтгэлгээний тип энэхvv хєдєлгєєн нь юмс vзэгдэлийг уялдаа холбоотойгоор бvрэн дvvрэн хамардаг оюуны цогц vйл явц. Язгуур сэтгэлгээт vндэстэнд тодорхой нэгэн зvйлд ухаанаа ер бус тєвлєрvvлеэн ижилгvй хурц ухаантнаас холч мэргэн, цар хэмжээ єргэн нєр ухаантан олон байдаг.

    Эртний монголчууд орон сууцаа бvтээхдээ гараг эрхэсийн тvгээмэл хэлбэр болох бємбєрцгєн дvрсийг сонгосон нь эдvгээгийн монгол гэр юм. Оршин байх хэлбэрvvдийн дотроос хамгийг бєх бат тєгс тєгэлдєр нь бємбєрцєг хэлбэр. Атом цємийн бvтэцнээс нарсар, одон гараг цєм бємбєрцєг хэлбэртэй. Тухайн vндэстэн vнэнхvv язгуур сэтгэлгээт байж гэмээн л ертєнц дээрх олон хэлбэрvvдийн дотроос бємбєрцєг хэлбэрийг сонгосон байж таарна. Энд бvх батаас гадна зохицлыг илvv бодсон нь илт.

    Хязгаар хярхаггvй олон гариг эрхэсийн эрхшээл дунд оршин тогтнох найдвартай хэлбэр бол тэдэнтэй ижил хэлбэртэй орших явдал гэдэг бол маргаангvй. Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан сархинаг тоонотой гэр бол эдvгээгийн хатгуур тоонот гэрийг бодвол илvv бємбєгєр. Тийм гэр єнгєрсєн зууны тавиад он хvртэл говийн малчдад байсаар л байсан Сархинаг тоонот гэр ямар ч догшин салхи ширvvн бороонд унадаггvйгээр vл барам хаяаг нь дээш нь сайн шуучихад vерийн уе дайраад єнгєрхєєс биш аваад явчихдаггvй. Хожимдоо монгол гэрийн унь тооно хоёр нь саланги болж тэдгээрийн харьцаа алдагдсанаар конус хэлбэр уруу ойртон шовойж салхи шуурганд єртємтгий болсон юм.

    Хэдийгээр унь тооно хаалга хатавчны харьцаа єєр болсон хэдий ч монгол гэрийн vндсэн хэлбэр тєрх хийц маяг нь єєрчлєгдєлгvй манай vед хvрч ирсэн гол шалтгааныг зєвхєн нvvдэллэн хэрэглэхэд тохиромжтой байснаар тайлбаралвал єрєєсгєл болно. Монголчууд гурван мянга гаруй жилд орон сууцаа vндсээр нь єєрчлєєгvйн шалтгааныг сэтгэл гээнээс нь хайх хэрэгтэй.

    Сууринчидын сэтгэлгээ бол хэрэглээний эрхшээлээр байгалийг єєртєє зохицуулан єєрчлєхийг эрмэлздэг сэтгэлгээ. Нvvдэлчидийн сэтгэлгээ бол байгалийн эрхшээлээр хэрэглээгээ хязгаарлан байгальд єєрийгєє зохицуулан єєрчлєхийг эрмэлздэг сэтгэлгээ. Энэ бол яэгуур сэтгэлгээний тєрх. Ерєєс язгуур сэтггэлгээ бол байгаль цаг агаарын эрс тэрс єєрчлєлтгvй vед агуулга хэлбэрийн vл хувисалыг эрхэмлэдэг. Нvvдэлчдийн сэтгэлгээний vндсэн нь ийм учраас тэд хэлбэрийг ч агуулгыг ч єєрчлєхийг тєдийлєн хvсдэггvй.

    Нvvдэлчидийн ойлголтоор бол байгаль орчинтой зохицох зайлшгvй нєхцєл, агуулга бол орчлонт ертєнцєд єнө удаан оршихын vндэс. Эл учир алив бvхний vнэ цэнэ, чанар чансааны дээд vнэлэмж нь vзэмж бус, хvч тэнхээ оюун билиг. Байгаль билигээс өєр эрхэм нь vгvй.

    Тайван тогтонги, зуршил хэлбэрийг эрхэмд vздэг vндэстэн бол монголчууд. Эргэх дєрвєн цагийн турш хєдєлгєєнд оршиж байдаг атлаа хувьсал єєрчлєлтгvй байхыг ямагт эрмэлздэгийн учир бол хєдєлгєєн гэгч єєрєє тайван тогтонгийг vvддэгт оршино. Тийм учраас амьдралынх нь хэм хэмнэл, амь зуулгынх нь арга, єдєр тутмынх нь ажил vйлс нэгэн хэвийн, нэгэн гольдролт бєгєєд чухамхvv энэ хєдєлгєєн хийгээд тогтонги нь бусдаас ялгагдах аж тєрєх ёсыг бий болгожээ. Малчин монголчуудын амьдрал хєвч тайгын цаатан, цастын орны тєвд, элсэн цєлийн нvvдэлчидийн амьдралаас огт ондоо, давтагдашгvй євєрмєц. Харамсалтай нь vvнийг гадаадын эрдэмтэд ч, монголчууд ч ерєєсєє анзаардаггvй. Анзаардаггvйн шалтгаан бол дундад зууны vеэс тогтчихсон хуучин ойлголтоос болдог аж. Ертєнцийн хvн зоны аж тєрєх ёсыг нvvдэл ба суурьшил гэсэн хоёрхон хэлбэрт бvхнийг ерєнхийлєн савлаад сурчихсанаас болоод сэтгэлгээний туйлшрал vvсч суурьшил биш бол нvvдэл, нvvдэл биш бол суурьшил хэмээн бvдvvн барагаар ангилах болсонтой холбоотой.

    Гэтэл малчин монголчуудын аж тєрєх ёс бол дан нvvдэл ч бус, суурьшил ч бус хоёулаа хосолсон аж тєрєх ёс юм. Малчин монголчуудын нvvдэллэх амьдралын дотоод агуулгад олон мянган жилийн турш бий болгосон, єєрсдєд нь аятай таатай суурьшил байгаа учраас сууринчид шиг амьдрах хvсэл тєрдєггvй байж. Чухам энэ л учраас дэлхийн олон арван суурин иргэдийг байлдан дагуулж хот балгасыг нь єєрийн болгосон хэрнээ тэрхvv эзэлж авсан хот балгастаа суурьшилгvй мєнєєх дасаж дадсан их талын дунд нvvдэллэн явах уугуул амьдрал уруугаа буцдаг байж. Тэдний бvтээж буй болгосон нvvдэлт суурьшил нь тав тух амгалан жаргалангаараа тэр цагийн “шавар хотод шаван суух” суурин иргэдийн амьдралаас яавч илvv байсан дээрээс суурьшчихалгvй Хорьдугаар зуунтай золгосон хэрэг. Магадгvй нvvдэлт суурьшил нь тухайн vедээ хамгийн дэвшилтэй, хамгийн амгалан жаргалан бvхий аж тєрєх ёс байсан ч байж мэднэ. Хvн тєрлєхтєн даяараа нэгэн соёл иргэншилд хамрагдан бvх нийтээрээ хотжих vйл явцад єєрийн эрхгvй татагдан орох хойчийн єдєр аж тєрєх ёсны хамгийн тєгс тєгэлдєр нь нvvдэлт суурьшил хэмээн vзэх цаг ирж ч мэднээ.

  22. Хvрээлэн буй орчных нь уул ус, гvвээ толгод, адуу малынх нь бэлчээр хорь гуч хоногийн давтамжтайгаар єєрчлєгдєн шинэчлэгдэж байдаг ч vvд хоймрынх нь орших зvг чиг, гэр дотрох эд агуурсынх нь байрлал тэр ч бvv хэл хониных нь хот, vхэр тугал ингэ ботгоных нь зэл, ямар ч улиралд хэд хичнээн ч нvvж, хаа ч буулаа гэсэн анх айл болоод байрлуулсан байр зvг чигийг нь хэзээ ч єєрчилдєггvй. Гэр дотор нvvдэггvйтэйгээ нэг адил гэрийн гаднах орчиноо ч єєрчилдєггvй. Єєрєєр хэлвэл хэд ч нvvж хаа ч буусан гэр дотор хийгээд гэрийн гадаах єєрсдийн буй болгосон орчинг тэр чигээр нь ямар ч єєрчлєлтгvйгээр аваад яваад байдаг гэсэн vг юм. Эцэг євгєдєєс уламжилж иреэн эд юмсын байрлал, зvг чигийг хэдэн vеэрээ єєрчлєєгvй айл бишгvй байдаг. Хэвшил зуршил бий болгох vйл явц гэр орон эд агуурсын байрлал зvг чигээр хязгаарлагддаггvй, мал малалгаандаа хvртэл нэвтрvvлсэн байдаг. Ямар ч малыг маллагаа уналага эдэлгээнд сургахдаа тогтмол харилцаа дадал зуршилтай болгохыг зорьдог. Энэ зорилгынхоо vvднээс мал маллагааныхаа зарим хэрэгсэлийг єєрчилсєн нь ажиглагддаг. Дэлхий даяараа бугуйл хэргэлж мал адгуусыг барьдаг. Одоо ч тийм. Гэтэл тєв халхууд бугуйлыг уургаар солиод бараг таван зуун оныг vджээ. Малыг сургах л гэж тэр. Уурганд сайн хэвшсэн морь уурганы vзvvр толгойных нь тус газар очиход єєрєє зогсон баригддаг. Ерєєс малыг сургахдаа монголчууд гаргууд. Хэвшvvлсэн зуршлыг нь гажуудуулах vед <> хэмээн зэмлэдэг.

    Нvvдэлчин монголчуудын амьдрах євєрмєц нvvдэлт суурьшлын талаар дэлхийн тvvхэн дэг журам хэвшил зуршил дадал заншил бол нvvдэл дунд бий болгосон суурьшил. Энэ хvv єнд зураг сэлттэйгээ vлдсэн баримт бол XIII зууны vеийн монгол хаадын олон арван шар хэллэн нvvдэг их гэр тэргэн юм. Ийм их гэр тэргэнээс гадна дєрєв, найман vхэр хєлєлсєн бэсрэг гэр тэрэгнvvд ч олон байсан байж таарна. Тэр цагийн хаадын нvvж яваа хvрээ суурин иргэдийн жуулчин, хэсvvлчдийн нvдэнд талын ингэр алгуурхан хєдєлж яваа хот мэтээр тєсєєлєгддєг байсан нь дээрхи дvгнэлтийг батлах наад захын баталгаа юм. Эл учрыг vл ухах сууринчид л нvvдэлчдэд суурьшил байхгvй гэдэг ойлголтыг дэлхий дахинаа хэвшvvлэн суурьшилгvй болохоороо хоцрогдсон бvдvvлэг хэмээх шошго зvvх болсон юм. Яагаад ийм ойлголт бий болгосон бэ гэвэл нэгдvгээрт нvvдэл мэдэхгvй сууринчид нvvдэлчдыг судалснаас, хоёрдугаарт язгуур сэтгэлгээнээс бус тэгш хэмт сэтгэлгээнээс гарсан гаргалгаа учраас тэр юм. Тэгш хэмт сэтгэлгээ бол баруун жигvvр зvvн жигvvртэй адилхан гэдгийг л зарчим болгодог сэтгэлгээ. Vзэгдэл юмс, сэтгэхvйн vйлдлvvдийг механикаар давхцуулж бясалгаладаг сэтгэлгээний энэ аргаас болоод єрнє ба дорно, нvvдэлчид ба сууринчид хэмээх туульширсан ойлголтууд бий болсон юм. Энэ ойлголтын уршгаар азийн ард тvмэн малчин монголчууд ямар их доромжлол, басамжлал, дайсагнал. хонзогнолыг амссан билээ дээ. Алив юм тус хорын аль алиныг нь тээж явдаг юм хойно энэ ойлголт азийхан дорд vзэгдэхгvй байхьг их тэнхээг єгсєний хvчинд тэд єнєєдєр дэлхийн тавцан дээр гарч ирж, шинэ зууны эзэн нь бид хэмээн зарлаж байгаа билээ.

    Орон зайн дотор чєлєєтэй хєдєлж байгаа нvvдэлчдийн хєдєлгєєн нь нэг цэгээс нєгєє цэгийг зорьсон шугаман хєдєлгєєн бус ямагт эхлэл руугаа эргэж байдаг тойргон хєдєлгєєн юм. Хавраас зун, намар євлийг дамжин буцаад хавартаа хvрдэг эргэлт. Эртний монголчуудын сэтгэлгээгээр бол цаг хугацаа тойрон эргэж урсдаг. Энэ ойлголтоор нэг голын усанд хэд ч орж болно. Тойрон эргэж урсаж байгаа цаг хугацаа бол ирээдvй бус, єнгєрсєн бус, эдvгээ юм. Цаг хугацаа бол эдvгээгээс эдvгээ руу урсаж байгаа мєнхийн хєдєлгєєн юм. Тийм ч учраас эртний монголчууд цагийн цагт оршиж байдаг мєнх тэнгэрийг шvтэж, зайран тэнгэрийнхээ заан хэлснийг хvссэн цагтаа сонсож байж. Эртний нvvдэлчид цагийг нар сарны мандах шингэх, од мичдийн тvгэх гудайхаар баримжаалдаг байсан учраас хэмжих хэмжvvр нь суурин иргэдийнх шиг ойр ойрхон хэрчигдэн жижиглэгдсэн мєчрvvд бус хол хол, бvхэл бvхлээр багцлагдсан vеvvд байдаг. vдээс хойш л гэхэд жин vдээс нар ханын элгэнд хvрэх мєчлєгийг хамрах бєгєєд тvvн дотор vд хэвийх vе, нар баруунаа таших vе, уулын сvvдэр буух vе гэхчилэн хэд хэдэн vе орсон байх жишээний юм. Цаг хугацааны багцалсан ба мєчилсєн хэмжvvрээсээ болоод нvvдэлчид ба сууринчид болзсондоо учирч чаддагтvй байсан нь олонтаа. Чухамхvv иймэрхvv болзооны дараа л монголчууд цаг нарийн баримталдаггvй гэдэг зэмлэл хvлээдэг байсан юм. Багцаалсан цагийн хэмнэлд хэвшсэн зуршлаасаа болоод бид агшин хором тооцдог нарийн болзооны цагийг баримталж чадахгvй байгаа явдал одоо ч тvгээмэл.

    Алив хэлний vгийн сан бvтээх vйлдэх хоёр vйл ажиллагааны vр дvнд баяжиж байдаг. Шинэ эд агуурс нэр vгийг аривжуулж , шинэ vйлдэл vйл vгийг аривжуулна. Монгол хэлний vгсийн сан яндашгvй баян vйл vгтэй. Энэ арвин баялаг vйл vгийг мохошгvй зоригт элэнц хуланц маань мянга мянган оныг дамжин нvvсэн амьлралаараа ертєнцийн бvх хуурай газрын дийлэнх хувийг хоёр удаа байлдан дагуулсан их vйлсээрээ буй болгосон юм. Энэ бvх vйл vгийн манлай ңь “дийлэх” гэдэг vйл vг. “Дийлэх” хэмээх vйл vгийн хvчин дор ертєнцийн тансаг сайхан нэр vгсийг хурааж авчирсан юм. Тийм ч учраас монгол хэлний vгийн санд хятад, орос, перс, араб, герег, латин, самгард, тєвд хэлнйи нэр vгс олон арваараа бий. Харин харь хэлнээс орсон vйл vг нэг ч байхгvй гэхэд хилсдэхгvй. Тэр ч бvv хэл сvvлийн 280 жилд монголчуудын эв эвдэрч, хийморь доройтон, манж оросьш хараа хяналтанд орж дайчин омгоо далд хийсэн хvнд бэрх он жилvvдэд ч харь хэлний vйл vг монгэл хэлний vгсийн санд нэвтэрч чадаагvй юм. Энэ бол монголчуудын оюуны хуяг vлэмж бат байсны гэрч. Харь хэлнээс орж ирсэн нэр vгс нь хvртэл монгол хэлний авиан зvйн зарчимд захирагдан монголжиж.

    монголжсон тэрхvv нэр vгнээс vvсэн vйл vг нь ч мөн ялгаагvй монгол хэлний vйл vг бvтэх зарчмаар бvтдэг байсан учраас язгуур нь танигдахын аргагvй болчихсон байдаг аж. Нєгєє талаас монгол хэлний vйл vгийн сан хариас vйл vг авахааргvй арвин баялаг. Ийм их арвин vйл vгийн сантай болсоны шалтгаан бол ямагт vйлийг vйлдсэний, олон янзын хувилбараар vйлдсэний vр дvн. Ийм байтал юунд биднийг залхуу гэнэ вэ. Юунд бид бусын амаар єєрєє єєрсдийгєє ад шоо vзнэ вэ. Залхуу ард тvмэн ийм их vйл vгийг бvтээж чадна гэж vv vйлийг vйлдэхгvйгээр vйл vгийг бvтээж болно гэж vv.

  23. Бидний Монголчуудыг залхуу гэдгийн учир бол нvvдэлчдын сэтгэлгээний онцлогийг мэдэхгvйтэй, нvvдэлч малчидын хєдєлмєр тариачин ажилчны хєдєлмєрєєс огт ондоо хєдєлмєр тариачин ажилчны хєдєлмєрєєс огт ондоо хєдєлмєр гэдгийг ойлгодоггvйтэй хобоотой. Тариа тарих, нvvрс ухахад оюун ухаан маш бага оролцдог.

    Гэтэл бэлчээрийн мал аж ахуй бол цаг vргэлж бодох, эргэцvvлэх таамаглах, сонголт хийх, шийд гаргах гэхчилэнгийн оюуны єч тєчнєєн vйлдэл ордог хєдєлмєр. Малчин хvн хийхээсээ бодох нь их. Дээл хэдрэн, тамхи нэрэн завилж суугаа малчин эр харийн хvнд харагдахдаа юу ч хийхгvй сууж харагдах нь мэдээж.

    Гэтэл тэрээр єчигдєр услаад гаргасан адуугаа урьд шєнє хаа хоносон, єглєє хаашаа хєдєлсєн, одоо хаана байгааг мэдэхийн тулд ойр зуурын уул толгод, хоолой хєндий, тойром марааг оюун ухаанаараа хэдэнтээ нэгжин хэдэнтээ эрэгцvvлэн бодож шийдлээ олмогцоо аажуухан босч мордож давхиад л тєдхєн адуугаа туугаад хvрээд ирнэ. Гэтэл адуу нь тэнд байгаа байх гээд хvрээд очсон газарт нь байхгvй бол яах вэ? Тийм тохилдол бишгvй бий.

    Бэлчээрийн мал гэдэг зээр гєрєєс шиг дур зоргоороо амьтан, хаа ч явж мэднэ. Энэ тохиолдолд малчин хvн алсын бараа харагдахуйц єндэр хяр дээр гарч мориноосоо буун ийш тийш дурандан, дахиад байж болох газар нутгийг оюунаараа нэгжин, эрэгцvvлж таамаглаж эхлэнэ. Ерєєс мал эрнэ гэдэг бол ухаанаа шавхана гэсэн vг. Зєвхєн малынхаа зан араншинг бус, єчигдєр єнєєдрийн салхины чиг, бороо хур, газрын гарц, уе унд, хужир мараанаас эхлvvлээд учирч болох тохиолдол бvхнийг тооцон бодход хvрнэ. Энэ бол хашаан доторх газраа хагалах, урдах мєргєцгийнхєє нvvрсийг ухахаас огт єєр.

    Тариачин, ажилчны хєдєлмєр бол ухаан бус уйгагvй хєдєлмєр шаардсан ажил. Залхуугvй хvрздэж, зээтvvдэж байж гэмээн бvтдэг ажил. Суурин иргэд ба нvvдэлч малчин хоёрын єдєр тутмынх нь ажлын энэ єєр єєр арга нь сэтгэлгээний тєрхийг давхцуулах юм уу аль нэгийг нь авч нєгєєг нь хэмжихийг оролдсон тохиолдол бvхэнд vнэнээс гажина.

    Нvvдэлчдийн хvчирхэг явсны шалтгаан нь тэдний бvх зvйл нууц байсанд оршино. Ертєнцєд нууц оршигчидоос илvv хvчтэй нь vгvй. Нууц гэдэг мэдэхгvй мөн. Мэдэхгvй танигдашгvйгээс єєр хvчтэй байхгvй. Єнєє хэр Эзэн Чингисийн алтан шарил олдохгvй байна. Байгаа газрыг нь ч товолж чадаагvй. Юутай ч тэр vедээ 770 гаруй жилийн цаана аваачаад онголчихон л гэсэн vг. Монголчууд Хvннv их гvрний vед бичиг vсэгтэй байсан хэр нь єєрсдийн бvхий л нууцыг бичиж хадгалдаггvй байж. Эрхэм нандин бvхнээ оюун ухаандаа хадгалан оюунаас оюунд дамжуулан хадгалдаг байж.

    Оюун ухаанд хадгална гэдэг ирэх он жилvvдийн завагт аваачаад хийчихэж байгаа хэрэг. Нууцаа хадгалах чадвар бол оршин тогтнохын нэгэн vндэс. Дийлдэшгvй, мєхєж мєхєж сєнєшгvй оршил нь тайлагдашгvй, танигдашгvй сэтгэлгээг бий болгодог. Монголчуудын сэтгэлгээ бол ертєнц дээрх нэг танигдашгvй тайлагдашгvй мэн. Нvvдэлчин монголчуудын энэхvv тайлагдашгvй танигдашгvй оюуны их єв бол билиг зvй. Малын им тамга, хадны сvг зураг, хээ угалз, удган бєє нарын ємегєл, эртний зан vйл, эмээл хазаар, сур дээсний зангилаа гогцоо… ер хаа л бол хаа билэг тэмдэг. Энэ бол нууц дохио, зангаа. Ерєєс билиг тэмдэг гэдэг бол тайлах тvлхvvр нь гээгдсэн эцэг євгєдийн гэрээс юм. Тvvнийг тайлах хялбар бус. “Билигийн ёсыг билигт хvмvvн мэдьюv” гэсэн vг байдгийн учир нь энэ.

    ТЄРИЙН ШАГНАЛТ ЗОХИЛЧ ДАРАМЫН БАТБАЯР (Оюуны орон зай)

    http://www.youtube.com/watch?v=zBID2g5G_rc

  24. saihan leekts bolson geseen, amjilt

  25. IP: 202.170.94.238 chi boliochee malaa

  26. Хайрт хүү минээ,

    Уг нь би чамтай зуслангийн байрныхаа номын санд тухлан сууж чиний ээжийн захиас, даалгаврыг биелүүлэн манай БамбарУуш гүрэн хэрхэн Мөнгөн Дөл болон мандан бадарсан их үүх түүхийн тухай чамд ярьж өгөх учиртай гэдгийг гүнээ ухаарна, гэвч ажлын их ачааллын улмаас яг одоо Кремийн хойг руу явах аргагүй болоод байна. Иймийн учир, чиний зайлшгүй мэдэх ёстой түүхийн сувдан хэлхээний товч тэмдэглэлийг энэхүү захиандаа шидэт толь болгон илгээлээ, харин чи энэхүү шидэт толинд харагдах галт могойн талаар сайтар эргэцүүлэн бодоод над руу яг долоон сумыг асуулт болгон харвагтун хэмээн үнэн сэтгэлээс хүснэ.

    Хайрт хүү минь, он цагийн тэртээ манай эзэнт гүрэн зүсэн зүйлийн дайснаар хүрээлүүлэн Европ тивийн алга дарам харанхуй бөглүү хязгаар нутагт оршин байлаа. Герман, Түрэг, Бритон, Швед, Испани гээд бүгд л биднийг байнга дээрэлхэнэ. Гэвч дорнын тэнгэрт гийсэн үүрийн цолмон авралын гараа сунган, Сибирийн их тайгыг нэвтлэн бүхий л хойд Ази руу нэвтрэх их аяны харгуй дардан замыг бидний өмнө нээж өгсөн юм. Газар нутаг өргөжин тэлж ирээдүй маань өөдрөг гэрэлтэй болсон хэдий ч бидний зам үүгээр хязгаарлагдах учиргүй, хаа хүрэхийг тэнгэр өөрөө мэдтүгэй хэмээн бид аяллын замаа цааш үргэлжлүүлсэн билээ.

    Тэнгэр өршөөн соёрхсноор, бидний явах замд хоёр том ан таарав: нэг нь Хатан улс, харин нөгөө нэг нь Аляскийн хойг. 18, 19 дүгээр зууны үед Европт ид дэлгэрээд байсан цайны ургамлыг зөвхөн мөнгөн зоосоор борлуулдаг байсан Хатан улс Британийн эзэнт гүрнийг өвдөг сөхрөхөд хүргэсэн гэдгийг чи мэдвэл зохино. Хатадын эзэн хаан Британы эзэнт гүрнээс бараа авахгүй, зөвхөн мөнгөн зоос нэхэж байснаараа англичуудыг сүйрлийн гүн цооног руу хөтөлсөн гэдэг. Удалгүй английн худалдаачид Хатадын далайн боомтууд дээр хар тамхины хориотой наймаа эрхлэн төлбөрийг мөнгөн зоос хэлбэрээр авах замаар худалдааны алдагдлаа тэнцэржүүлэх арга бодож олсон юм.

    Чухам яг энэ эгзэгтэй цаг мөчид бид отолтоос гарч эрс шийдэмгий, түргэн шаламгай хөдөлсний үрээр тэдний зам хөндөлсөх занга тавьсан юм. Манай эзэн богд ЦАГААН ХУН тайж нэгэн уран арга сэдэн Хатан улсын эзэн хааны толгойг өөрийн гарт уургалан оруулаад, дараа нь хатадуудыг гар хөлөө болгон британичууд руу довтлох үнэгэн заль хэрэглэсэн юм. Британичууд үүнд шаралхан Хатан улс руу цэрэглэн орж өөрийн ноёрхолоо тогтоохыг санаархсан авч тэнгэрийн ивээлээр Франц улс бидний талд орсноор тэдний ямаан омог дарагдсан билээ. Ингэж бид Европ тивийн улс төрийн уур амьсгалыг жолоодох боломжтой хамгийн ашигтай наймаа болох цайны ургамлыг гартаа оруулаад зогсоогүй хожим хойно Ази тивийг бүхэлд нь хураан төвхнүүлэхэд хэрэг болох Хятадын сая, сая иргэдийг эрхшээлдээ оруулсан юм.

    Аляск буюу тухайн үедээ нэрлэж байснаар “Оросын Аляск” бидэнд илүү том загас гулгуулах боломж олгосон билээ. Бидний тавьсан сум байндаа яг онож туссан гэдгийг хэлэх нь зүйтэй: Киргиз, Таджик, Узбек зэрэг Төв Азийн нүүдэлчин иргэдийг Америк руу нууцаар шургуулан сэм нутагшуулах ажлыг орос офицерууд гардан гүйцэтгэв. Тэдгээр нүүдэлчид зам харгуйгаа сайтар тандан их замын дээрэмчид, луйварчдаас займчин явсаар ямар ч гарз хохиролгүйгээр дорнод хязгаарт хүрчээ.

    Мэдээж тэр цагт Америкийн Нэгдсэн Улс гэж байсан, гэхдээ энэ нь ядарч туйлдсан Британийн эзэнт гүрнээс туурга тусгаарлаад удаагүй, нэгдсэн нэг удирдлагагүй, эмх цэгцээр маруухан оргуул, босуул, тэнүүлчдийн эв хавгүй цуглуулга байлаа. Удалгүй ёс жудаггүй анархистуудын гэм биш зан болсон хойно тэд өвөр дотроо эвдрэлцэн өмнөд нь умардаасаа өрх тусгаарлах гэж зүтгэснээр дайн эхэлсэн юм. Бид тэдний аль алинтай нь найрсаг харьцаа тогтоон тэднийг өөр хоорондоо хэрхэн цусаа гартал үзэлцэн тамир тэнхээгээ барахыг нь хөндлөнгөөс ажиглан харж байв. Удаан өнгөрсөн таван жилийн дараа, бид олны гайхшралыг төрүүлсэн эрс шийдэмгий ажиллагаа явуулсан юм. Өмнөдийнхөн хүчин мөхөсдөж ялагдлаа хүлээх тэр мөчид бид түрэмгийлэгчдийн цэргийг хялбархан буулган авч өөрийн дэглэмийг тогтоож чадав. Америкийн балмад анархистууд бидний замд хөндөлсөж чадалгүй, хэдхэн сарын дотор нийслэл Вашингтон хотоо алдсан билээ.

    Мэдээж энэ бүхэн Европын бусад хүчинд огт таалагдсангүй. Британичууд сүүлээ таслуулсандаа хорсон бидний эсрэг шүд зуун, манай холбоотнуудад дарамт шахалт үзүүлж эхлэв. Дайн болох ч хаяанд ирлээ, гэвч азийн худалдааны эргэлтэнд тогтоосон бидний ноёрхол, Хабсбург болон Франц ноёдын хаяагаа манасан шийдэмгий бус байдал биднийг аварсан юм. Эцсийн дүндээ, Британи, Пруссчүүд ганцаардан, өргөн уудам Орос эх орны агуу сүр хүчний өмнө хүчин мөхөсдөхөө ухааран мухардалд орлоо. Орос орон дэлхий биш гэж үү? Дэлхийг хэрхэн дийлэх билээ?

    Гэсэн хэдий ч бид өөрсдийн хүчинд эрдсэнгүй, Канад хэмээн нэрлэгдэх Хойд Америкт төвхнөн суурьших боломжийг бид британичуудад олгосон юм. Бид түүнчлэн энэхүү хойд зүгийн эзэмшил нутаг руу анархистуудын шилжин суурьшихад нь саад учруулсангүй, харин Боохойнууд уур ундууцлаа хойш тавин өөрсдийн дуртай ажил болох мөнгө хүүлэх ажилдаа улайран орцгоосон юм.

    1800 он гэхэд өмнө зүгийн Мексикээс авахуулан хойд зүгийн Канад хүртэл үргэлжлэх Хойд Америкийн бүх эзэмшил газар бидний бүрэн хяналтанд орсон юм: Бид өөрсдийн шинэ гар хөл болох Америкчуудаар далайлган Канадчуудыг буулган авлаа. 20 жилийн дараа гэхэд бид Карибийн тэнгист ноёрхлоо тогтоон, үүнийхээ хажуугаар Хатан гар хөлөө ашиглан Зүүн Өмнөд Азид Францчуудыг намнаж эхэлсэн юм.

    Олон жилийн тэртээ дэлхийн бүх дайн Европоор дуусна хэмээн манай удирдагчид зөгнөн хэлж байсан нь биелэлээ олж бид ч гараа хумхин зүгээр суугаагүй нь өгөөжөө өгсөн юм. Бид маш алсын хараатай ажиллаж байлаа: бид олз ашиг хайн замын ханьтай нөхөрлөхийг урьтал болгосонгүй, харин алс ирээдүйгээ бодон Габсбург болон Францийн ихэс дээдэстэй бат зузаан холбоо тогтоосон юм. 1855 онд Прусс, Британы хамтарсан цэргийн холбоо зальхай аргаар манай улс руу довтлон удалгүй Оттоманы арми тэдэнтэй нэгдэхэд, бид өөрсдийгөө ялагдашгүй гэдэгт бат итгэж байлаа. Харин аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй Пруссчууд бидний санаснаас хавьгүй хүчтэй гүрэн болохоо харуулж, бид эхний боломж олдмогц эргүүлж авах тооцоотойгоор Зүүн Европийн нэлээдгүй эзэмшил газраа тэдэнд алдсан юм. Берлинтэй энхийн гэрээ байгуулмагц, бид Оттомантай тооцоо бодохоор санаа шулуудан тэдний гүрнийг хэсэг, хэсгээр нь тасчин хаяж эдийн засгийн гүн гүнзгий уналтанд оруулсан билээ.

    Британичууд цэргээ оруулах газар нутаг олдохгүй болмогц, далай тэнгис дээр дайн өдөөж, энэ салбарт биднээс хол давуу болохоо харуулсан юм. Манай үй олон хөлөг онгоцууд дэлхийн хаа сайгүй эвдрэн сүйрэв: Англичууд Хатан, Канадын дайнд ялагдсаныхаа өшөө хорслыг тайлахын тулд бидний эсрэг уурын хөдөлгүүр, орчин үеийн хүнд их буу ашигласан боловч энэ бүхэн тэдэнд тус болсонгүй, Ази тивд үргэлжилж байсан багавтар дайныг эс тооцвол, дэлхийн дайн үүгээр өндөрлөсөн билээ.

    Өнгөц харахад энэ дайнаар бид хүчиндүүлсэн мэт харагдавч, үнэн хэрэгтээ бид тэднийг хүчиндсэн юм шүү: Ази тив, Хойд Америк дахь бидний эзэмшил нутаг анх удаа бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдөж, халдлага дайралтын үүд хаалга үүрд хаагдав. Эр хүн долоо дордож найм сэхэхийн үлгэр энэ буюу.

    Тэнгэрийн зам үнэхээрийн гайхалтай мэргэн ажээ! Манай эзэн богд Цагаан хаанд хөөгдөн Лондон болон британы бусад хотуудад цагаачлан гарсан хэрээдүүд ажилчин ангийг ихэс дээдэс рүү нь өдөөн турхирсан социализм хэмээх гүн ухаан сэдэж олжээ. Өөрийн газар нутагтаа ийм хир буртаг тархаасан арлын энэ гүрэн өөдлөх биш, уруудаж, дайны дараах хэдхэн жилийн дараа гэхэд арлын японоос ч сул дорой, өрөвдөлтэй орон болно гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна.

    1865 оны энэ өдөр бол бидний Америкийн Нэгдсэн Улсыг ялсан баярын их ойн өдөр бөгөөд миний захиа бичиж буй яг энэхэн мөчид Миссисипийн хөндийг гэрэлтүүлсэн ёслолын их буудлага үргэлжилсээр байна. Үүр хаяарах цагаар морьдоо унан хотын гудамжаар баярын сүрлэг жагсаал хийхийг Гүн Борисович өөрийн казакуудад тушаасан тул би офицерууд дээрээ хурдан очихгүй бол болохгүй. Бидний сүр хүч, цог, жавхааг илтгэн далайн хөлөг онгоцноос галт бөмбөлгөөр мэндчилгээ дэвшүүлж, жанжин Брянски агаарын бөмбөлгөөр тэнгэрт гайхамшгийг харуулах болно.

    Орос Эх орон бүх дэлхийг нөмрөн айсуй, энэ бол бүх дэлхийн зон олныг хураан төвхнүүлэх бидний их хувь зохиол юм шүү хүү минь. Тойгтныг сөхрүүлж, толгойтныг гудайлган бүх дэлхийг нэгэн тугийн дор нэгтгэн зангидах тэр агуу их эрин цаг ирнэ гэдэгт би итгэнэм. Энэ дайнд Британичууд ихэд сульдаж доройтсон бөгөөд хэрэв манай эзэн богд баатар Цагаан хаан аятай цагийг тааруулан Энэтхэг, түүний эргэн тойрны улс орныг эрхшээлдээ оруулахаар хөдлөх аваас тэдний Лондон дахь арчаагүй парламент ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй болсон билээ. Тэр ч бүү хэл, тэднийг дайн зарлах аваас, хэрээдүүдийн шууд турхилтаар ард түмэн нь тэдний эсрэг жагсан босож улмаар ардчилал хэмээгч энэ нян эзэнт гүрний хоолой хэрчих хутга болон хувирсныг тэдний ардчилсан удирдагчид мэдрэх болно.

    Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм. Зүрхний хайрт Орос эх орноо АЛТАН ЗУЛ болгон асааж, бид хувь тавилангаа олохоор түнэр харанхуйг сөрөн урагш тэмүүлэх болно, бидний тавьсан үнэн алдрын зам үеийн үед үүрд мөнхрөн мөнхжих болтугай.

    Галын Дөл Өөдөө.

    Чин сэтгэлээс мэндчилсэн
    Хайрт аав чинь

    Миссисипийн хязгаар, 1865 он

    http://www.youtube.com/watch?v=GCsYIIN2Uv8

  27. Ýðíàíäî äå Ñîòî ãýäýã ýíý õ¿í áîëîõîîð õóóëü ¸ñûã ãóéâàëòã¿é ìºðäºõ ¸ñòîé ãýõ þì,ãýòýë óðüæ àâ÷èðñàí ãýæ ººðèé㺺 ðåêëàìäàæ øîóäààä áàéãàà åðºíõèéëºã÷ ãýõ ýëáýãäîðæ íü áîëîõîîð õóóëü õàìààã¿é, äóð çîðãîîðîî/õàîñ/ áàéõ ¸ñòîé ãýýä áàéäàã. Àíàðõèñò ñàìóóí ºäººã÷ øòóðìàíáàíôþðåð ýëáýãäîðæèéí õóóü ñàõèóëàõ ÷ ÿàìàé. Òóøààë äýâøèõ ãýæ øîóäàæ áàéõ ¿åäýý øîðîíä áàéõ õ¿ì¿¿ñ îðîíä õýâòýæ áàéãààã çàëðóóëíà , øóäàðãà ¸ñ òîãòîîíî, àðä îëíû íóðóóã òýíèéëãýæ,îëèãàðõèéí íóðóóã áºõèéëãºíº ãýæ áàéñàí íü îäîî îð ñóðàãã¿é ýý. äå Ñîòîãèéí ¿ãèéã ñîíñîõ ãýæ óðüñàí áèø ç¿ãýýð ë ýýëæèò øîóãàà õèéæ ººðèé㺺 ÷óõàë õ¿í áîëãîæ õàðàãäóóëàõ ãýñýí õýðýã. Èíýýäìèéí Ò¯Ö íýâòð¿¿ëýã ãýýä ë îéëãî÷èõîä áîëíî. Øîóäàõ , àæèë õèéõ õî¸ð àëä äýëýì çºð¿¿òýé.

  28. Neeree Mongol shig heden zuun ” Gavyat Ediin zasagchtai” uls hogjihgui baina geheer ter gavyatuud ni yu ch meddeggui uls baihnee. Erdnando de soto gedeg hun chin Peru hun gesen uu? Peru gedeg chin iim mundag huntei yum chin hogjliin deed tuvshind hursen uls bailgui dee geed haisan chin aimaar yaduu , buduuleg l yadarsan uls baina,
    Odoo Mongol ulsiig avarya gevel Mongol eh ornoo gesen uzeltei jinhene eh oronch , humuus l avarna, gehdee hamgiin turuund hiih ajil ni, erh barij baigaa 2 namiin yuil ajillagaag burmoson horigloj, tatan buulgaj horongiig ni huraaj ard tumend ogoh, Mongol ulsiig gadaadiihand zarsan, zarj baigaa humuusiig “Eh ornoos urvagch ” gej uzej hatuu shiitgel huleelgeh, Eronhiilegchees avhuulaad buh udirdlaagiig solih, za daa ” Horvoo delhii uujim, hiih ajil ch ih baina daa”

  29. Айлаас эрэхээр авдраа уудал

    Дотоодын Нийт Бүтээгдэхүүн гэсэн хэмжүүрээр улс орнуудын хөгжлийн түвшинг үнэлэх дэлхий нийтийн чиг хандлага бий. Өнгөц харахад улс орны чадал, чансааг илтгэх тоон үзүүлэлт яах аргагүй мөн мэт. Гэвч энд нэг асуудал бий. Энэ бол гаднын хөрөнгө оруулалтын асуудал. Жишээ нь монгол орны нэг хүнд ноогдох ДНБ нь 3000 доллар гэж бодъё. Жилийн дараа энэ үзүүлэлт 3300 доллар (10 хувийн өсөлт) болсон гэж үзье. Гэтэл энэ өсөлтийн магадгүй ихэнхи хэсэг нь гаднын хөрөнгө оруулалт байх магадлал өндөр бий.

    Жил бүрийн гадаад худалдааны алдагдал, төсвийн алдагдлын хэмжээ нь ингэж үзэх хангалттай үндэслэл болж чадна. Гаднаасаа харахад эдийн засаг тэлээд байдаг, үнэн чанартаа хумигдаад байдаг. Ийм гажуудлыг ДНБ харуулж чадахгүй. Жил тутам ДНБ өсөж байгаа хэрнээ ард түмний амьдралд яагаад эерэгээр тусахгүй байна вэ гэдгийн хариулт энэ байж болох талтай.

    Бид иймэрхүү тоон үзүүлэлтэнд хууртаж хэрхэвч болохгүй. Гаднын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр ард түмний нуруун дээр ирэх ачаалал, дарамт хүндрэл нэмэгдэх хандлагатай. Хэрвээ энэ эрчээрээ гаднын хөрөнгө оруулалтыг татсаар байх аваас алтан загасны үлгэрийн эмгэний жишээгээр хоосон тэвштэй гуйлагчин орон болон үлдэх хувь тавилан тун ойрхон бий. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг зүгээр нэг алдуул үг яавч биш.

    Түүх бидэнд юу өгүүлнэ вэ? Үнэн.

    Аливаа улс орон өөрийн хөгжлөө чулуу болгохын тулд халаасаа тэмтрэх бус харин зүрхээ тэмтрэх шаардлагатай гэдгийг Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Гонконг гээд олон орны бодит жишээ харуулж байна. Монголчууд дэлхийн талыг эзлэхдээ хөрөнгө, мөнгөөр бярдаж байсангүй, гагцхүү дэлхий дахиныг илбэн тохинуулах чинхүү хүсэл, тэмүүллээрээ шатаж явжээ. Үнэнхүү ялалт гарт бус, зүрхэнд оршино. САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ.

  30. testing

  31. Хүзүүгүй хулгайчийг шоудаж байх хооронд хэдэн мал нь осгож үхлээ, Дараа нь Баттулга та хоерт ехпортлох махгүй болно шүү, Цагаа олсон лекц юм, капитализмыг амьдарч ажиллаж байж ойлгох болохоос лекц сонсоод бүтэхгүй гэдэгийг ойлгохгүй л дээ , битгий сэрүүн зүүдэлцгээ….

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •