2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
Ж.Батмөнх: Би хүнийг хэлмэгдүүлж байгаагүй
2010-02-9 өдөр 18:00

“ТҮҮХЭН БАРИМТ” булангийнхаа ээлжит дугаарыг толилуулж байна. Бид үүнээс өмнөх гурван удаагийн цувралаараа Нүхтийг нийтийн амралт болгохоор шийдвэрлэсэн тухайн үеийн Улс Төрийн Товчооны хурлын тэмдэглэл, А.Цэдэнбал-Филатоваг байцаасан протоколыг бүрэн эхээр нь нийтэлсэн. 1990-ээд оны эхэн үеийн гол дуулиан бол “Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид”-ийн хэрэг билээ. Энэ хэргийн улмаас эрүү үүсгэгдэн мөрдөн шалгагдаж байсан хүмүүсийн нэг нь МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга асан Ж.Батмөнх юм. Ж.Батмөнх өөрт холбогдох хавтаст хэрэгтэй танилцаад тухайн хэргийг шалгаж байсан УЕПГ-ын мөрдөн байцаагч Уранцэцэгт бичсэн захидал-тайлбарыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Хуульч, сэтгүүлч Ширчингийн СҮХБААТАР

Мөрдөн байцаагч УРАНЦЭЦЭГТ

МАХН-ын Төв хорооноос Ю.Цэдэнбалыг “тойрон хүрээлэгчид” гэсэн хаягтайгаар тусгай нэрсийн жагсаалтаар 1990 онд хуулийн байгууллагын хяналтад орсноос хойш удаан хугацаанд байцаагдаж мөрдөгдөж байгаа хүмүүсийн нэг Ж.Батмөнх би тэдгээр “тойрон хүрээлэгчидтэй” холбогдох хавтаст хэргүүдтэй ерөнхийд нь танилцлаа.

Миний хувьд эрүү үүсгэж байгаа гурван үндсэн асуудлын талаар би 1991 онд наймдугаар сарын зургаанд улсын прокурорт ( н.Бахдалт) бичсэн захидалдаа дэлгэрэнгүй тайлбарыг зохих үндэслэл нотолгоотойгоор бичиж өгсөн. Хэргүүдийн материалтай танилцсаны дараа тэдгээр тайлбар нотолгоонд ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг нотлохыг хүсэж байна.

Энэ дашрамд би өөр нэг зүйлийг тэмдэглэхийг хүсэж байна.
1990 онд болсон МАХН-ын төв хорооны гурав бүгд хурал ” тойрон хүрээлэгчдэд” улс төрийн дүгнэлт өгөх Комиссын илтгэлийг авч хэлэлцэхдээ биднийг оролцуулаагүй. Бидэнд намын шийтгэл оногдуулж хуулийн байгууллагын хяналтанд өгснийг хэвлэлээс мэдсэн. Намын байгууллагаас энэ тухай, тухайлбал надтай хэн ч уулзаж уг хурлын тухай танилцуулаагүй.

Харин аз болж прокурорын хавтаст хэрэгтэй танилцаж байтал “Жамбын Батмөнхөд өгөх дүгнэлт” гэсэн гарчигтай бичигдсэн нөгөө Комиссын дүгнэлт гарч ирлээ.
Үүнд огт худал буюу эсвэл үндэслэлгүй хэтрүүлсэн баримт цөөнгүй байна. Жишээлбэл Ж.Батмөнх сайд нарын зөвлөлийн дарга байхдаа Ю.Цэдэнбалыг татгалзсаар байхад БНМАУ-ын хошой баатар болгосон гэжээ. Ю.Цэдэнбал хошой баатар болсноос хойш арав гаруй жилийн дараа 1974 онд би сайд нарын зөвлөлд ирсэн шүү дээ. Бас Ю.Цэдэнбалын цээж баримлыг босгуулсан гэнэ. Би үүнийг огт санаачлаагүй. Түүхийг нь мэдэх хүмүүс би шүү. Армийн генерал, Маршал цолыг би бараг албадаж олгосон юм шиг хүн үнэмшихэд хэцүү юм бичжээ. Цэргийн нөхдөөс оруулж ирсэн саналыг товчооны гишүүд урьдчилан ярилцаад хуралд санал гаргахыг надад зөвлөсөн. Би зөв л гэж үзээд санал гаргаж байсан. Харин Ю.Цэдэнбал эхлээд ийм өндөр цол хэргэм надад хүндэднэ гэх зэргээр үнэхээр ч
татгалзаж байгаа аястай юм ярьж байснаа амралтын дараа болъё, эсвэл нууц тогтоол гаргаж байя, хувцас форм захиалж хийлгэхэд цаг хэрэгтэй гэх мэт юм яриад байсан. Тэгээд товчооны бусад нөхөд цөм л “Маршал” цол олгох саналаа хэлсэн. Өөр санал гараагүй. Хурлыг Ю.Цэдэнбал өөрөө даргалдаг шүү. Тэгээд шийдэж байгаа болохоор тогтоол гаргая гэж бүгдээрээ тогтсон хэрэг.

Батмөнх эрх тушаалаараа түрий барин олон арван хүнд орон сууцанд орох зөвшөөрөл өгч хотын АДХГЗ-ын ажлыг хүндрүүлэх , дээд сургуульд элсэх шалгалтын оноо хүрээгүй хүүхдийг дээд сургуульд оруулах гэх мэт үндэсгүй зүйлүүд бичигдсэн байна.
Орон сууц аргагүй олгомоор гачигдалтай ганц нэг хүнд хотын нөхөдтэй урьдчилан тохиролцож, заримдаа өөрсдөөр нь шалгуулж байж шийдэж өгдөг явдал мэр сэр гардаг. Түүнээс биш хотын ажлыг хүндрүүлэхэд хүргэж байсан удаа байхгүй. Харин төвийн томилолтоор хөдөө олон жил ажиллаад эргэн ирсэн зарим хүнд мөн хотын нөхөдтэй тохиролцсоны үндсэн дээр захирамж гарч байж шийддэг тохиолдол байсан.

Дээд сургуульд элсэхийг хүссэн хэний ч өргөдөл байсан элсэлтийн дүрмээ баримтлан түүгээрээ шийд гэж хэлээд боловсролын байгууллагад нь (комисст нь) өгүүлдэг. Үнэхээр өнчин өрөөсөн зарим нэг хүнийг анхаарч үзэхийг зөвлөж байсан тал бий. Харин манай зарим удирдах нөхөд шууд цохилт хийж хэл яриа гаргахад хүрч байсныг би хувьдаа эрс буруушааж Улс Төрийн Товчоонд нэг биш удаа ярьж байсан. Эдгээр асуудлыг дахин шалгуулах нь зүйтэй байна.

Би хүнийг хэлмэгдүүлж байгаагүй. Харин хэлмэгдсэн зарим хүмүүст өөрийн бололцооны хэрээр туслах эрмэлзэлтэй байсан. Надад оны сүүлийн хагаст урьд нутаг заагдаж энд тэнд суусан хүмүүст хотод шилжиж суух, байртай болох хүсэлт тавьсан. Энэ тухай асуудлыг би ерөнхий хэлтсийн нөхдөд дараа нь УТТ-д хэлээд дуртай газраа чөлөөтэй шилжин суурших бололцоог тавьж өгсөн. Ихэнх нь хотод ирсэн байх. Үр хүүхдийг нь хавчих хяхах явдал хэрхэвч гаргаж болохгүй гэдгийг би холбогдох нөхдөд анхааруулсаар ирсэн. Албан хариуцлагын хэрээр арга хэмжээ авагдсан хүмүүсийн шийтгэлийг цагаатгах явдал ч цөөнгүй байсан.

Гэтэл энэ бүхнийг Төв хороо, Комисс ул суурьтай шалгаж үзээгүй дэгсдүүлсэн дүгнэлт хийсэн байна.
Нэгэнт эдгээр асуудлаар намын Төв хороо надтай яриагүй, бөгөөд уг баримт бичгийг прокурорын хавтаст хэргээс олж үзсэн учраас энэхүү тайлбарыг бичиж тус хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзээд үүнийг бичив.
Прокурорын зүгээс эдгээр асуудал миний хэрэгт холбогдолтой гэж үзвэл намын төв хороогоор шалгуулж өгөхийг хүснэ.

Ж.Батмөнх

 
Сэтгэгдэл ( Нийт 10 сэтгэгдэл )
  1. Unchin uruusun, gachigdal dutagdaltai humuust tusalj baisan baina shuu dee. Bas ogotnii hamraas ch tsus gargalguigeer Uls Turiin Tovchoog ter ayar ni ogtsruulj uls turiin erh medliig ard tumend ugsun hun. Odoogiin oligarhiudtai sulbeldsen UIH ingej chadah bolvuu? Ugui. Ted erh medel, ed hurunguu hamgaalj ard tumnee buudah bolno.

  2. elbegee bat -uuld baatar ogch baihaar BATMONKH guaid ogson bol deer bsan yumdaa

  3. Монголын гэсэн юм бүгдийг бусниулах. мартуулах. устгах, үгүйсгэх буюу булаан авах ажиллагааг Хятадууд маш нарийн зохион байгуулалтай үргэлжлүүлж байна. Мэдлэг буурай, Мөнгөнд шуналтай Монголоо гэсэн сэтгэлгүй хэсэг бусаг хүмүүсийг сурвалжлан олж Монголын гэгээн гэрэлтэй бүхнийг устгах үгүйсгэхэд ашиглаж байна. Монголын гэсэн өв соёл, үнэн түүх, газар шороо бүхнийг хамгаалан босох цаг нэгэнт иржээ. Бид амар амгалан унтаж хэвтэх хойгуур хар санаатанууд өдөр шөнөгүй ажиллаж устгаж, сөнөөж , гутааж доромжилж байна.Нойрноосоо сэрэх цаг.

  4. noirnoosoo sereed yu hiih ve.gartaa bariad temtseh zevseg baihgui shaldan garaar uzeltseh yumuu.dahij buuduulah hun baihgui baihoo.

  5. Моломооо чам шиг эх орон газар нутагаа гэсэн залуус их байгаа шүү, би яг л чам шиг дандаа бухимдаж явдаг , одооноос эх орон , үр хүүхэдийнхээ төлөө , ирээдүйн монголын төлөө өөр өнцөгөөс, өөр арагаар тэмцэх цаг нь ирчихээд байна, Өнөөдөр монголоо аварахын тулд үрэгдэх амь ,урсах цусаа хайралах юм бол энэ эх орон тун удхагүй мөхнө, Түүх давтагддаг гэдэг үнэн шүү монголын хаад ноёд үеийн үед эх орон газар нутагаа хар амиа бодоод харийн мэдэлд алдаж байдаг гашуун түүх их бий, Тоотойхон хаад ноедын монголоо гэсэн амь хайргүйн ачаар бид өнөөдөрийг хүрсэн юм, Ж,Батмөнх гуай мэтийн олон сайн хүн бас л саяхныг хүртэл байсан , 7-сарын1-ийг хувьдаа ард түмэн төрдөө итгэх итгэл алдарсны дохио зөвхөн эхлэл гэж бодном,яадгын тэд биднийг буу сум ,шорон гяндан, хууль дүрмээр айлган гэвэл хошног,Одоо хэн хэн нь хашир болсон, Яс юман дээрээ цагдаагын бараг бүх томчуул дарга цэрэг ,ард түмэн, цэрэг арми бидний талд орох нь мэдээж, Тэгэхээр бид яг хэнтэй нь хариуцлага тооцох вэ гэхлээр ердөө л 300 хүрэхгүйл муу хүнүүд эх ороныг минь сөнөөсэй гэж буруу замруу улайм цайм чирээд байна, Энэ тал дээр Молом \Моломоо үхвэл таарна яасан ч муухай нэртэй золиг вэ\ юу гэж бодох юм хариу хүсъе журамын анд Дарьбазараас МОНГОЛ ОРОН МИНЬ ҮҮРД ӨНГӨЛӨГ МАНДАНА БАДАРГА

  6. ” Honhnii duu” -g shineer duulah tsag irj baina, Er ni ard tumen yaduuraad tarchigtaa tulahaar, avilgach darga nar ni eh ornoosoo urvahaar, gadaadiihnii noloo het ihedheer alivaa huvisgaluud garah nohtsol burddeg yum baina.!!!!!!!!!!!!

  7. Hn, helmegduuleh ni bitgii hel toogiin zaaj baigaad nohoi shig buuduulj bailaa. haha.

  8. Ø.Ñ¿õáààòàð ãýæ øàë òýíýã àìüòàíû èéì þì õýíä õýðýãòýé þìáý? 7 íàì äàìæñàí øàë òýíýã àìüòàí ø¿¿ äýý.Òóõàéëáàë: Ñ¿¿ëèéí 4 óäààãèéí ñîíãóóëüä Á¿ãä õàéðàìäàõ õàì, Ýõ îðîí íàì, Àðä÷èëñàí íàì,ãýýä îëîí ÷ íàìààñ Òºâ àéìàãò íýð äýâøñýíñýí èõ äóð àìüòàí äàà.Ýíý àìüòàí ÓÈÕ-ûí áîëîõ èõ äóð.Èéì àìüòàíààð ÓÈÕ-ûí ãèø¿¿í áîëãî÷èõîîä þó áîäîæ ñóóõ âý?

  9. BATMUNH GEGCH ZAGAACAA UMNU ZUNUVUN AMITAN BAICAN DAA.

  10. Odoo xaraxad TOR mon ch xogiin yumaar xootsoldoj xuniig setgel sanaanii daramtad oruulj nasiig ni boginosgoj dee xoorxii. Xirdee l ix sanaa zovj baij dee.Xuniig ingej amidaar ni tamlasniixaa toloo tor uuchlalt guisan san bil uu?

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •