Хаашаа ч харсан битүү манантай, зэвгэр саарал өдрүүд намайг ээрнэ. Унаган нутгийнхаа хосгүй их хоёр авъяастны араас харамсаад өр зүрх минь энэлээд байгаа нь энэ. Аман хуур киноны Дарь авгай, “Өнөр бүл”-ийн даргын эхнэр, Сэлэм Тогмидын ээж гээд Монголын кино дэлгэц, телевизийн урлагт өөрийн гэсэн донж намба, өвөрмөц тоглолтоороо жинхэнэ монгол ээж, монгол эхнэрийн дүрээр түмэн олондоо мөнхөрсөн найруулагч, жүжигчин Мятавын Бадамгарав эгч маань миний унаган нутаг буюу Завхан аймгийн Алдархаан сумынх.
…Дорнын их найрагчийн үдэлж буусан нутаг
Долоон түмэн адууны туурайн мөртэй нутагт,
яг л цас дарчихсан юм шиг таанын цагаан цэцгийн толгой салхинаа үелзсэн домогт Донойн буурал хөндийд минь ” Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр олноо алдаршсан Лайхансүрэнгийн Лхасүрэн ах минь бас төрсөн юм. Хэдэн жилийн өмнө би Бадамгарав жүжигчний тухай телевизэд хөрөг найруулал хийхээр очиж билээ.
“Аа, чи манай нутгийн хүүхэд үү, Би чинь Алдархаан сумын Чигэстэй бригадын нутаг “Хаахалзуур” гэдэг газар төрсөн юм. Тийм болохоор надад нэг хаахалзуур онгироо зан бий, чамд ч гэсэн энэ зан байгаа, тэр чинь бидний цусанд байх чанар” гэсээр угтаж билээ. Ийнхүү хүүхэд наснаас харж хосгүй их авъяасыг нь шүтэн биширч явсан “Аман хуур”-ын Дарь авгайтай дотносон танилцаж, тэр том хүний хөрөг найрууллыг нь чадан ядан бүтээж билээ.
Түүний ярьсан нэг дурсамж санаанаас ер гардаггүй юм. “Би чинь 17,18 настай ах Бадамбазарыгаа дагаад Да хүрээнд ирлээ, жүжигчин авна гэсэн зар сонсоод ахаас нуугдаад Бөмбөгөр ногооны үүдийг сахиж өнждөг байлаа.Час улаан дээлтэй, час улаан хацартай монгол гуталтай хөдөөний охин нэг л өдөр шалгалтанд орж, дагалдан жүжигчнээр ажиллах боллоо. Анхны дүр маань тайзан дээрх бичгийн машины ард суугаад, товчлуур дарах, тэгээд буцаад орох. Театрт ороод жүжигчин болсноо гайхуулах санаатай нутгийнхаа нэг залууд олдсон ганц билетээ өглөө.
Жүжиг эхэллээ, дүрдээ сайн тоглоно гэж хичээсэн боловч нөгөө залууг үзэж байгаа болов уу? гэсэн бодолд өөрийн эрхгүй дийлдээд үзэгч дундаас түүнийг хайж орхив.
Тоглолтын талаар маргааш өглөө нь уран бүтээлчдийг цуглуулж ярилцлаа. Тэгсэн үсээ ардаа дугуйлсан намхан шар хүүхэн босч Улаан дээлтэй, улаан хүүхэн гуай чиний нүд чинь байнга үзэгчид рүү өлөлзөөд, юугаа хайсан амьтан бэ, энэ нөхөр хэзээ ч жүжигчин болж чадахгүй гээд ёстой нэг галтайгаа буудаг байгаа. Миний айсан гэж жигтэйхэн, гэвч энэ загналт үнэндээ намайг жүжигчин болгосон юм шүү. Намайг аашилсан тэр намхан шар хүүхэн бол Ардын жүжигчин, найруулагч Э.Оюун байлаа” гэж Бадамгарав эгч маань дурсаж билээ. 70 гарсан хойноо ч “Эзэнгүй айл” кинонд тоглож, гандашгүй, яндашгүй явсан энэ жүжигчин монголын кино урлагт ёстой л ханагархан, ханхалзсан олон дүрийг үлдээсэн юм.
… Мэнгийн чинээхэн чулуунаас таана үнэртдэг нутаг
Мэлтийх цэнхэр талдаа солонго аргамждаг нутаг… гэхээр сэтгэлээрээ сэмэрч нутаг руугаа очдог тэр хүн бол ” Гарын таван хуруу”-ны Шагдар буюу найруулагч, жүжигчин Лайхансүрэнгийн Лхасүрэн байлаа. Гурав дөрөвдүгээр хорооллын эцсийн хүмүүний их урсгал дунд каракуль захтай пальтотой, өндөр тэгш нуруутай, халимаг үснийх нь урд хэсэг нь долгиолж гогцоорсон хижээлдүү эр бодол болон тайвуухан алхах нь их содон харагддагсан. Хожмоо бид телевизийн буянаар танилцаж, нутаг усаа ярилцан хорооллын зүг зам нийлэн алхдаг байж. ” Ах нь сая нутагтаа видео кино найруулаад очсон чинь нэг ч хүн үзсэнгүй. Чансаатай бүтээл хий гэж надаас шаардаад байнаа даа Алдархааныхаа түүхэн номон дээр нэг сайхан гарна, нутгийн дүү чи бичнэ шүү гэж ярьдаг байлаа. Өдийд Богдын голын маань мөс ханзраад, Борхын голын бургас нахиалаад”… гээд сүүрс алдан нутгийнхаа зүг хардагсан.
Яагаад ч юм бэ Лхасүрэн ахтай ярилцахаар бас харахлаар нөгөө л таван хүүхэдтэй авгайгаа уйлуулж, орхиод явчихсан Шагдар гэдэг цөсгүй эр харагдаад болдоггүй. Энэ тухай хэлэхээр “Ах нь тэр Шагдар чинь биш ээ, авгай хүүхэддээ хонь шиг номхон, ажил, амьдралдаа шоргоолж шиг үнэнч хүн шүү дээ” гээд инээж суух.
Найруулж, жүжиглэж, дуулуулж, уйлуулж, бишрүүлж явсан цалгилсан их авъяастай нутгийн ах эгч хоёр маань онгодын их хүлгээ эмээллээд бурхны оронд явчихлаа. Та хоёрын минь араас талын үнэртэй нутгийн чинь чулуу уйлж үдлээ, тавилан заяаг тань даасан буурал Очирваань чинь нулимстай үлдлээ.
Сэтгүүлч П.Алтанцэцэг
evii eejiitei daanch adilhan unsuulmeer erhelmeer tiim saikhan buural baisan daa..
Монгол хүүхдүүдийн хүмүүжилийн гол үндэс ахас ихсээ хүндэлхэд сууриладаг. Хөдөө орон нутагт хүүхэд багачууд ах настай хүмүүсээс таних танихгүйг үл харгалзан имээн аюумшиж, засан зөвлөсөн бүхнийг дагаж мөрддөг. Хэний хүүхэд гэдэгийг үл харгалзан буруу бусармаг үйлдсэн нэгнийг харсан хэн ч гэлээ дуугүй өнгөрдөггүй, Чи хэний хүүхэд хэн болоод яагаад ингэж явааг асууж зааж засаж, загнаж болохгүй бол жавтий хүртээж орхидог бичигдээгүй нэгэн хүмүүжлийн хууль заншил ганцхан Монголд байдаг. Энэ зуршил хот орон газар баахан гажуудаж, ухамсаргүй нэгэн хүүхдээ өмөөрөн бурууд улам гаршуулах гэм буй. Тиймээс хүүхдүүд үл таних ахмад настангаас эмээлгүй хажууд нь ёсон бусын зан үйлдэж тамхи татах,архи пиво уух, агсан согтуу тавих энүүхэнд болж дээ.
golomtii ni samarsan hereg hudee l garah yum bnshd, hudeeniihen sain humuujitei baihoo
Tiimee, hoer saihan jujigchin maani bidnees holdon odloo, um mani bad mi hum.Lkhasuren UB hotod 2-r dund surguulid surch bsan yum.
сайхан хүмүүс ээ дурсамжаар мялайсан танд баярлалаа
nutgiin 2 saihan buural min unaj dee. Burhanii orond taallaaraa orshih boltugai, Um amgalan boltugai, Ene erhem hymyysiin hoidohod setgeliin zul urgesen Altaa egchdee bayarlalaa, AMIDDAA BIE BIENEE HAIRLAJ, URAM UGCH YVAHSAN DAA, Lhasyren bagsh chin uuriiguu JYJIGCHIN hemeen bodchihson, gavyat ene ter bolood bgaa ene olon shaldan hyyhdyydiin chin bagsh bsan yum shde
Sain baina uu, Altantsetsegee?
Chi namaig uiluulj orhiloo.
Ee Tenger mini, hairtai, hairladag, tanidag, es tanidag ch gelee bid buhnii maani hen negnii mini zurh setgeld ni uldsen, ulddeg humuun bolgon shigee amidrald monhroh yumsandaa. Ta buhniihee chadal tenheegeer Hoh Tenger Dor Amidrald Monhorson Mongol mini.
Tenger Orshoo. Hundetgesen, YM-YZ