2010 оны 09 сарын 08-ны өдөр, Лхагва гараг
Люксембургийн хэмжээтэй мөсөн уул цаг агаарт нөлөөлнө
2010-02-27 өдөр 15:14

Цаг уурчид Люксембургийн хэмжээтэй аварга том мөсөн уул далайн урсгалд саад болж, энэ нь тухайн бүс нутгийн цаг агаарт нөлөөлж магадгүй байгааг тогтоожээ.

Энэхүү мөсөн уул нь энэ сард “В9-В” Антрактидын мөсөн бүрхүүлтэй мөргөлдсөнөөс салж далайд хөвөх болжээ. “В9-В” мөсөн уул нь 1987 оноос хойш чөлөөтэй хөвж байгаа аж. Шинэ мөсөн уулын талбайн хэмжээ ойролцоогоор 2.5 мянган хавтгай дөрвөлжин километр гэнэ.

Одоогоор мөсөн уул Австрали тив рүү хөвж байгаа аж. Замдаа хүйтэн урсгал үүсгэдэг далайн бүсийг дайран өнгөрөх болно. Австралийн цаг уурчдын үзэж байгаагаар мөсөн уул энэ урсгалд ноцтой нөлөө үзүүлэх бололтой.

Саяхан Хонконгийн хэмжээтэй мөсөн уул Австралийн эргээс холгүй 1700 километрийн зайд хөвж байгааг олж тогтоожээ.

С.Баяр

 
Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •