Байшин тойрсон шүүмжлэлт үгс ойрын хэд хоног олны амнаас салсангүй. Шатсан буурин дээр босох МАХН-ын 12 давхар ордон, шатаагүй ч гологдоод байгаа байрны суурин дээр сүндэрлэх АН-ын 20 давхар өргөөг эс тооцвол шүү дээ.
Нийслэл рүү чиглэсэн хөдөөгийнхний нүүдэл суудал идэвхжиж эхэлсэн ерээд оны дунд үеэс л их хотын эмнэлгүүдийн даац хэвийнхээсээ хэлбийж, ялангуяа амаржих газрын ачаалал хэрээс хэтрэн, хүчин чадал нь хаанаа ч хүрэхгүй мөхөсдөж байгаа тухай ярих болсон. Нүүдлийн хажуугаар төрөлт ч огцом нэмэгдэж, 2000 оны эхэн үеийнхтэй харьцуулахад одоо хоёр дахин олон эх амаржиж байна. Гэвч “Монголын үрс маш олон болтугай”, “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэх мэт эхийн цагаан сүүтэй зүйрлэм сайхан үгсийг сав л хийвэл ишлэх дуртай төрийн түшээд нийслэлд нэмж амаржих газар барих тухай зөвхөн ярьсаар л өдийг хүрэв. Шинээр барих нь битгий хэл дөч гаруй жилийн хугацаанд дөрвөн амаржих газрын барилгад олигтой засвар ч хийсэнгүй. Цаасан дээрхээ ажил болгохгүй явсаар цаг алдсаны гор гарч дөнгөж мэдэлсэн дөрвөн нярай сарын өмнө хүйн халдвараар эмнэлэгт нас барсан.
Одоо л нэг “хэргийн эзэн” амаржих газруудыг хувийн эмнэлэг бараадуулж нүүлгэчихээд, байрыг нь засч янзалж байна. Уул нь эртхэн иймэрхүү арга хэмжээг шат дараатай авч явсан бол хүний хорвоод дуугаа хадааж ирсэн жаахан үрс бусдын буруугаас орчлонг орхихгүй, бие тулгар эхчүүд ингэж хаврын хавсарганаар эмнэлгээс эмнэлэг дамжин зутарч явахгүй байхсан. Гэтэл “муухай дээрээ улцан” гэгчээр сар шинээс хойш улирлын томуу гэдэг өвчин огцом дэгдэж нийслэлийн бүх шатны эмнэлгүүд 40 хэм хүртэл халуурсан багачуудаар дүүрэн, хүүхдээ сахиж байгаа эцэг эхчүүдэд эмнэлгийн хонгил, шал хүртэл ховордов. Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдэд нийт 350 хүүхдийн ор байдаг бол өдгөө өвчилсөн хүүхдийн тоо 1500 хол гарчээ. Аргаа барсан эмнэлгийнхэн Батлан хамгаалах яамны агуулахаас 50 эвхдэг ор гуйж аваад ч хүрэлцсэнгүй. Дахиад л эрүүл мэндийн байгууллагын төсвийг нэмэх, эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, шинээр эмнэлэг барих тухай ярьж байна.
Хачирхалтай нь, энэ өдрүүдэд шинэ парламентын ордон барих тухай асуудал яагаад ч юм эргэн сөхөгдөж, зэрэгцэн яригдаж байна. Сэжүүр нь ордны зураг төслийг хийж байгаа ажлын хэсэг саяхан хуралдсантай холбоотой бололтой юм. УИХ шинэ ордонтой болоход Кувейтын Засгийн газар 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ аль 2006 онд мэдэгдсэн ч 1,5 сая кв.км газар нутагтай монголчууд газар олдохгүй байна хэмээн гурван жил зүгээр суужээ. Асуудлын гол нь эрхэм түшээд шинэ ордноо нийслэлдээ, тэгэхдээ бүр заавал хотын төвд, одоо байгаа ордныхоо ойр орчимд залгуулж барих гэж зүтгэсэнд байгаа юм.
Харин саяхан ажлын хэсэг газраа нэгэнт тогтож, шинэ ордонг төрийн ордны ард буюу төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны нойрсож байсан цэцэрлэгт барихаар зураг төслөө бэлэн болгожээ. Тэд Улаанбаатарын ганц гайгүй цэцэрлэгт байгууламжийн талыг нь зөөж шилжүүлж газар чөлөөлж авахаар болсон гэнэ. Одоогийн шаргал ордонтойгоо гурав, дөрөвдүгээр давхраараа холбогдох уг 14 давхар шинэ харшийн олон улсын тендерийг зургадугаар сард зарлаж, наймдугаар сараас барилгын ажлыг эхлэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ ордонг босгоход 20 орчим сая ам.доллар шаардагдах учир дутаж буй хөрөнгийн талаар дахин Кувейтын талтай ярьж магадгүй байгаа юм байна. Асуудал шийдэгдвэл 2012 онд сонгогдох гишүүдийг шинэ ордонд тухлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Нэг зүйлийг нэмж өгүүлэхэд, дөрөвдүгээр амаржих газрыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын урдаас Төв аймаг руу салдаг замын тэнд барихаар төлөвлөж буй. Үүнд иргэд сэтгэл дундуур байгаа. Шинэ мэндлэх иргэнд хором мөч бүр үнэтэй. Хэрэв унаа саатах ч юм уу замын түгжээнээс болж амаржихаар өвдөж буй эх хугацаа алдаж эмнэлэгт хүргэгдвэл юу юунаас илүү эрсдэл учирна. Тэгээд ч түргэн дуудаад хүлээж цөхсөн иргэд голдуу такси барьж амаржих газарт ирдэг. Хүнээ хэвтүүлэх, эргэж тойрох, эмнэлгээс гаргах тоолонд хол газар таксигаар явах нь тааруухан амьжиргаатай нэгэнд амаргүй л байх. Тэгвэл төрийн ордонд тухлагсдад энэ бол асуудал биш. Чухамдаа парламентын ордон барихад хотын төвд газар олдсон хэрнээ төрөх эмнэлэгт нь болохоор зайдуу байрлал ногдож байгааг эргэж хармаар…
Э.Адъяа
Б.Туул
adya gej hen ve mon gaihuulavaa . ineed hurhcihlee.
Turuun ordon ruugaa turuh emnelgee nuulge oor arga bhgui
turd bgaa maluudiig bushuuxan zailuulmaar bna
turiin ner barij sandal bugluj idej uuj ard tumnee malaas dor yzex ene muusain maluudii zailuulmaar bna
todorhoi bus guai ta uuruu hen be? zuv asuudal hunduj bichsen bn shuu dee. buhel buten uls baij hun amiinhaa usult eruul mendiig hamgiin erhemd avch uzvel ug ni zohistoi baimaar um daa!!!!
barigdaj baigaa hoyor namiin ordon, barigdah shine parlamentiin ordong emneleg huuhdiin emneleg bolgotyo
ahij ordnii ariin tsetserlegeer oroldod uzeerei, zaisand barisan undsen huuliin tsetsiin baishing, ub hotiin zahirgaaniii hangarid ordniig, MAHN -iin shine barij baigaa ordniig AN-iin bairiig huraan avch duudlagaar hudaldaj orlogoor ni Toroh emneleg bariya. Avilgachin Toriin tusheed toroos torson terbumtnuud, gadaadiihnii gar hol bologchidiin horongiig huraaya. gadaadiihand ogson eldviin litsenzuudee nohon tolbor ogolguiigeer butsaan avch eh orniihoo baigali delhiig hamgaalya. Er ni l “Honhnii duu” ahin shineer duulagdah tsag irj baina, odoo Mongoliin ard tumen ehn ni hen be gedgiig meddeg bolson.
Ardchilsan nam , Huvisgalt namiin shine bairiig huraan avch 1,2 r torhoo oruulya. Bid nar harin saihan unegui 2 tom emnelegtee bolchih baih shuu hehe.
Namuud tiim olon davhar baishingaar yugaa hiideg baina? Terhuu mongooroo emneleg yumuu transhaind amidarch baigaa humuustee zoriulbal zugeer bus uu?
Toriin ondorlogt suuj baigaa bolon suuj baisan ulsuud bolon ene suuliin 20jild bainga soligdson alban tushaaliin ih solion iim budlian uusgej baina.End tendees tuslamj guisan teneg carailsan ner hundee bodohgui tiim l uls bolloo.Daraa n hariuclaga toocohgui olon soligdoh erh medel deerees ih zuil hojidog boljee.Uls suireh ard tumen yduurahiin hariuclaga hen ch uurehgui bolno shuu.20jil zadgairsan solio holio.Hajuudahi ornuudiin ineed hureed toglood oorsnoo oorsniigoo ustgah ayul irlee.Ayul!!!!!!!!
Эх оронд маань газраас оор юу б,гаа билээ??? Тэр их уудам тал нутаг бхад манайхны газар олдохгуй бна гэж бухимддагыг ероосоо ойдгохгуй юм.. Тийм л асуудал тулгараад б,гаан бол ходоо орон нутгаа хогжуулэх талаар арга хэмжээ аваасай…. Мон засгийн газрын шинэ орд харш барихын оронд, шинэ, чанартай эмнэлэг, сургууль барьж болдоггуй юмуу??
МАХН, АН гэх бүхнийг наймаалцаж байдаг феодалын байгууллагууд өөрсдийнхөө ордон харшийг л өөд нь татахаас биш, хүн ардынхаа төлөө гэж ганц эмнэлэгэ ч барьчих сэтгэл байхгүй. Энэ феодалуудаас нэн даруй салах хэрэгтэй болжээ. Тиймээс дахин хувьсгал хийх хэрэгтэй байна.
zail muu har luivarchid aa bugd hudal naaduulchin
ter tsetserlegiig l ustgaj, zuvkhun tend l ordongoo baridag yum shuu, mergen, tsetsen darga nar min! ta nar mini uurd munkh jargakh boltugai, ard bid yakh ve, bolno, ta bukhniihee buyand emneleg, turukh, bugd gaigui bolj bna, bolj bna! zuvkhun ta nar mini l jargaad bai, jargaad bai!
Өөрсдөө насаараа идээд төрийн ордонд суух юм бодчихсон баясччихсан сууж байгаа даа. Төрөх барих бол бас л 76гийн шоу шал худлаа… Дээрх нь бас нийслэлийн хэдэн луувирчид нэмэгдчихнэ ээ. Тэгээд барих гээд ч байгаа юм шиг, болих гээд ч байгаа юм шигхудлаа янцагдааж хэдэн жил болно. тэгээд нэг буруу юм гарвал хэнийг халх хамаатнаа тавих вэ гээд л уралдаад, худлаа томилчихоод, дараа нь төрийн албаны шалгалт аваад дүр эсгээд яваад байна.