МОСКВА. /РИА Новости/. Нигерид цэргийн эргэлт хийсэн бүлэг тус улсад болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж Ардчиллыг сэргээн тогтоох дээд зөвлөлийн /АСТДЗ/ тэргүүн Салу Жибо мэдэгджээ.
Хоёрдугаар сарын 18-нд Нигерийн үгсэн нэгдэгсэд эргэлт хийснийхээ дараа Засгийн газрыг тараасан тухайгаа мэдэгдэж, хүнд их бууны анги нэгтгэлийн захирагч Сала Жибог АСТДЗ-ийн тэргүүнээр томилсноо зарласан юм.
Цэргийн эргэлтийн үеэр Нигерийн Ерөнхийлөгч Мамада Танжа болон Засгийн газрын гишүүдийг баривчилсан юм. Хоёр хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг сулласан боловч түлхэгдэн унасан Ерөнхийлөгч одоо болтол хорионд байна.
“Шударга, тайван засгийн эрхийг байгуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд Дээд зөвлөлийн болон шилжилтийн Засгийн газрын нэг ч гишүүнийг нэр дэвшүүлэхгүй байхаа амлаж байна” гэж Жибо хэлсэн байна.
Үгсэн нэгдэгсэд улс орондоо Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг дэмжиж, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулахад зориулсан тусгай байгууллага байгуулах бодлоготой байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч АСТДЗ энэхүү улс төрийн чухал үйл явдлыг зохион байгуулах хугацааг одоо болтол товлоогүй байна.
Д.Жаргал
монголын нийгэмд аюул нүүрлээд удаж байна.
НИЙГМИЙН АЛЬ Ч САЛБАРЫН ТОМИЛГОО НЬ ТАНИЛ ТАЛ БУЮУ МАФИЖИСАН БАЙГААГ АРД ТҮМЭН МЭДЭРЧ БАЙГАА БОЛОВЧ НИЙГМИЙН ЯДУУРЛААС БОЛЖ ХҮНД БАЙДАЛТАЙ ИРГЭД САЙХАН АМЬДРАХ ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ ӨДӨР БҮРИЙН АМЬДРАЛАА ЗОЛИОСОЛЖ БАЙНА.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АРД ТҮМЭНДЭЭ АМЬДРАЛ ХАЙРЛААЧ
Ug IOM ergelt mongold is agaar shig heregtei bndaa