Амьдрал гэдэг бартаа ихтэй замаар давхиж яваа машинтай л адилхан юм даа. Тэр бартаан дунд юу ч тааралдаж болно. Томоос том ургасан хад, үерлэсэн гол, уул даваа, цэцэгс ургасан өргөн тал, шоржигнон урсах бяцхан горхи… Энэ бартааг давж гарахын тулд жолоочийн ур чадвар л хэрэгтэй. Ингээд бодохоор бид бүгдээрээ жолооч. Тэд өөр өөрийнхөө амьдралыг жолоодно. Ямар замаар, яаж урагшлах нь зөвхөн таны л мэдэлд орших болохоор бусдад ер хамаагүй. Зарим нэг нь замынхаа талаас буцаж байхад зарим нь ур чадвар гарган бартааг дайраад өнгөрөх. Амъдралд юу ч тохиолдож болох.
Гэхдээ амьдралд тохиолдсон болгонд эх хүн, эмэгтэй хүн өөрийгөө буруутгаад хоцрох юм. Яг л “Эхийн санаа үрд Үрийн санаа ууланд” хэмээх ардын үг шиг. Ингэж олныг нуршихад хүргэсэн зүйл бол Дорноговь аймгийн Улаан-Уулын хилийн заставт алба хааж байсан цэргүүд дарга нарынхаа амийг хөнөөсөн онц ноцтой хэрэгтэй холбоотой юм.
Анхан шатны шүүх хурлын тогтоолоор Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав нарт цаазаар авах ял оноов. Харин Р.Энхжаргалд 25 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон. Ээжүүдийнхээ нулимсыг урсгаж, олон айлд хагацал дагуулсан гээд бодохоор энэ хүмүүсийг узэн ядмаар.
Хүн буруу хэрэг хийсэн бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэвч тэднийг цаазаар авлаа гээд юу өөрчлөгдөнө гэж. Амьдрал хэмээх их далайн зах руу орж амжаагүй байгаа тэдэнд энэ ял хамгийн аймаар зүйл. Гэхдээ тэдний ээжүүдийн тухайд бүр ч аймаар байгаа.
Хүүхдээ тэврэн уйлж зогсох эмэгтэй, төрүүлсэн үрээ ял сонсох гэж байгаад яахан итгэх билээ. Ёстой л хар дарсан зүүд шиг л байгаа даа. Үнэндээ олон хүний нулимс ургасаар шүүх хурал өндөрлөв.
Эх хүн биеийг нь төрүүлэхээс ямар ухааныг нь төрүүлэх биш. Гэхдээ энэ ээжүүд бүгд дотроо өөрийгөө буруутгаж байгаа. “Чамайг ийм хүн болно гэдгийг мэдсэн бол би төрүүлэхгүй байсан юм”. Арван cap тээж, амиа хувааж төрүүлсэн ээжийнхээ амнаас ийм үг сонсоно гэдэг хичнээн их гомдоосных нь илрэл.
Хүн ер нь хэд насална гэж хэн нэгнийг гомдоож, хэдэн жил амьдарна гэж бусдад нүгэл үйлдэнэ вэ. Ээжийгээ баярлуулахыг хүсч явдаг нэгэн байхад аугаа их хайрынх нь өмнөөс “хар ус” цацах нэгэн байх юм. Эх хүн хэзээ ч миний хүү муу хүн болно гэж бодохтүй. Бүр зүүдлэх ч үгүй. Төрүүлсэн үрийнхээ төлөө гал ус руу орохоос буцахгүй сэтгэл зөвхөн тэдэнд л байдаг.
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ би… Яруу найрагч Ц.Хулан шүлгээ уншиж байна. Орчлонгийн бүх ээжүүд ийм л байхыг хүснэ. Гэвч… Санаснаар болдоггүй хорвоо юм даа. Үнэгчлэн байгаа үрээ тэвэрсэн эх хүн гэдэг хамгийн дээд бурхан. Нэг ширхэг чихэр байсан ч үрийнхээ төлөө өөрөөсөө харамлана.
Хэдхэн хоногийн өмнө Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болсон. Ээжийгээ хөтлөн яваа, ээждээ яарч байгаа үрсийг хараад дахиад л өнөөх бодрл толгойд орж ирэв. Нэг хүний хийсэн үйлдэл хэчнээн олон хүнд нөлөөлж, хэчнээн олон хүний амьдралыг бусниулж байгааг бодохоор сэтгэл сэмрэх юм. Амиа алдсан дарга нар цааз авч байгаа хүмүүс гээд бүгд л монголын сайхан залуус. Бодлогогүй үйлдлээс үүдэж монгол орон олон залуусаасаа хагацаж байна.
namaig buteesen achtai eej, aavaa bayarluulakhaas iluu saikhan yum yu baikh ve?
ЭНЭХҮҮ НИЙГМИЙН СӨРӨГ ХАНДЛАГА НЬ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ УЛСАД 2005 ОНООС ХОЙШ ИХЭССЭН
ЭНЭ НЬ НИЙГМИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРАЛТАЙ ШУУД ХАМААРАЛТАЙ БОЛЖ БАЙНА. ҮҮНД ЗОХИХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД АНХААРЛАА ХАНДУУЛАХГҮЙ БАЙНА.
МАНАЙ УЛСАД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ГЭЖ АЛГА. 1997 ОНООС НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ ЁСТОЙ МЭРГЭЖИЛТНҮҮД БЭЛТГЭГДЭЭД 12 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ.
ТЭД ЮУ ХИЙВ ЭЭ….
МАНАЙ УЛСАД ЯДУУРАЛ ГАЗАР АВЧ УХАМСАРЫН БОЛОН ХҮН БАЙХЫН УЧИР АЛДАГДАЖ ЭХЭЛЭЭД 20 ЖИЛ БОЛЖ БАЙНА.
БАС ҮҮНД ОЛОН ШАЛТГААН БАЙНА.
ОДОО МАНАЙ УЛСЫН ХҮН АМЫН 70 ХУВЬ НЬ БУЮУ 1 САЯ 890,000 ИРГЭД ЯДУУ БАЙДАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА. ТЭДНИЙ АВДАГ ЦАЛИН САРД 200,000 ТЭД АМЬДРАЛДАА ГУТАРЧ БАЙНА, ИЛЭРЧ БУЙ ШИНЖ НЬ АРХИДАЛТ БОЛЖ БАЙНА,
ТЭДЭНД ЗОРИУЛЖ НИЙГМИЙН ЗАХИАЛГААР “ДЭНДҮҮ ДАВЧУУ” ГЭСЭН ҮНЭН ҮГТЭЙ ДУУ ГАРСАН БАЙНА ШҮҮ … УЛСЫН ИХ ХУРЛЫН ЦАТГАЛАН АМЛАГЧДАА….
ХАРИУЦЛАГА ХААНА АЛДАГДАНА ТЭНД …. АЮУЛ НҮҮРЛЭДЭГ ЭНЭ НЬ ШУУД УТГААРАА ХОХИРОЛ
ter darga nar l boloogui biz de, tsergiin yalzraliig medehgui hen bhaw. Hairan ch zaluus muusain darga nariig darlalaas bolool iim zuil hiisen biz