2010 оны 09 сарын 10-ны өдөр, Баасан гараг
Далай ламын мэдэгдэл дургүйцлийг нь хүргэжээ
2010-03-12 өдөр 12:30

БЭЭЖИН. /СИНЬХУА/. Хятадын бодлогыг эсэргүүсэн 1959 оны түвдүүдийн  бослогын ойг тохиолдуулан хэлсэн Далай ламын мэдэгдэл Хятадын хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн дургүйцлийг хүргэжээ.

Далай лам улс төрийн аргаар Хятадыг дотор нь хувааж, ястнуудын эв нэгдлийг санаатайгаар тасалдуулахыг оролдож байна гэж Хятадын эрх баригчид мэдэгдсэн байна. “Далай лам биднийг Энэтхэг дэх удирдах газраа урьж, нийтээр нь өөрийн ажиллагаанд оруулахыг хүсч байгаа” гэж Хятадын Түвдийн өөртөө засах орны шинэ дарга Падма Чойлин Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд оролцохдоо мэдэгдсэн байна.

“Далай ламын хэлээд байгаа шиг Түвдэд бэрхшээлтэй асуудал байхгүй. Өнгөрсөн жилүүдэд Түвдийн олон салбарт ахиц гарсан. Түвдийн хөгжлийг улам бэхжүүлж, хүн амын амьжиргааг сайжруулах нь бидний хамгийн чухал үүрэг. Түвд бол Хятадын салшгүй нэг хэсэг. Тиймээс энд асуудал байхгүй” гэж Падма Чойлин хэлжээ.

Хятадын эрх баригчид Буддын шашныг үндсээр нь устгахаар ажиллаж байгаа. Түвдэд лам нар шоронгийн хоригдол шиг нөхцөл байдалд байдаг гэж Далай ламын хэлсэн мэдэгдэл Хятадын хууль тогтоогчдын хилэнг ихээхэн бадраажээ. “Лхас хотын хаа сайгүй лам нар байдаг. Тэд шорон шиг орчинд байдаг гэсэн Далай ламын дүгнэлтийг би ойлгоогүй. Тэрбээр 1959 оноос хойш Түвдэд нэг ч удаа ирээгүй учир нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байх” гэж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч Түвдийн Лхас хотын захирагч Дорж Цэдруп хэлсэн байна.

“Лам хуврагууд Түвдийн иргэн. Түвдийн засаг захиргаа тэдэнтэй энгийн иргэн шигээ л харилцдаг. Түвдийн засаг захиргаа мөн сүм хийдүүдийг цахилгаан, усаар хангаж, тэнд хүрэх зам тавьж байгаа. Үүнээс гадна засаг захиргааны нийгмийг аюулаас хамгаалах тогтолцоонд лам нарын төлөөллийг оролцуулсан” гэж Падма Чойлин хэлжээ.

1959 онд Хятадын бодлогыг эсэргүүцсэн түвдүүдийн амжилтгүй болсон бослогын ойг Лхаса хотод олон зуун хүн тэмдэглэжээ. Энэ үед зэвсэглэсэн цэргүүд гудамж, талбайд эргүүл хийж, хүмүүсийy бичиг баримтыг шалгаж байв. Энэ өдөр Далай лам Энэтхэгийн Дарамсала хотоос хятадуудыг шүүмжилсэн мэдэгдэл хийсэн учир нийгмийн дунд эмх замбараагүй байдал гарч болзошгүй гэж үзэн цэргийнхнийг бэлэн байдалд ажиллуулсан байна. 1959 оны гуравдугаар сарын 10-ны амжилтгүй болсон бослогын дараа Түвдийн шашны удирдагч Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ.

С.Отгонбаяр

 
Сэтгэгдэл ( Нийт 4 сэтгэгдэл )
  1. Dalai bagsh l delhiid nolootei hun dee, muu hujaagaas eh nutgaa salgah heregtei, hujaa nar umhii sanaatai bolhoor huchindeed tavij yavuulahgui hervee tuvdiig yavuulval, shinjan, ovor mongol geed bugdl tusgaar uls oblno gehees aij bgaa,

  2. Tenzen Gyatso sanvaartan bish uls turch.

  3. umhii hujaa nar unen baliar deer ni ichguurgui gurger pisdakuud,nugel ni nudeeree garnaa!

  4. Haa gayar eh ornoosoo urvasan omhii Dulyenguud baidag l zum baina doo!

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •