УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Төсөвт тодотгол хийнэ. Тодотгол хийх шалтгаануудыг тодруулж ярихгүй юу?
-Монгол Улсын 2010 оны төсөвт тодотгол хийх хэд хэдэн хүчин зүйл, шалтгаан байна. Эрүүл мэндийн салбарт үүссэн асуудлыг шийдэж , эхчүүдийн төрөх эмнэлэг барихад 20 тэрбум төгрөг шаардлагатай. Нөхцөл байдал үнэхээр хүнд болсон. Мөн өвөлжилт хүндэрч, цас зуд нүүрлэсэн байдалтай байна. Урин цаг наашлах болоогүй байхад өвсний нөөц дуусч, тэжээлийн хэмжээ багаслаа Засгийн газрын нөөц шавхагдсан энэ үед зайлшгүй авах арга хэмжээ бий. Тиймээс Засгийн газрын нөөцийг нэмэгдүүлж цаг үеийн хүндрэлийг давахад бас л тодорхой хэмжээний хөрөнгө шаардана. Зэсийн үнийг төсөвт 5800 ам.доллараар авсныг эргэж харах хэрэгтэй гэж ойлгож байна.
Өнөөдөр зэс алтны үнэ төлөвлөсөн хэмжээнээс өндөр гарсан хэмжээтэй байна. Эрэлт байна гэсэн үг. Манайд бүтээн байгуулалтын ажил хийх зуны гурван сар л байдаг. Хэрвээ зэсийн үнэ өндөр байгаад орлого сайн байвал орлогыг бүтээн байгуулалтад чиглүүлэхийг үгүйсгэхгүй юм.
-Төсвийн тодотголын үеэр УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилсан тэрбум төгрөгийн зарцуулалтын чиглэл зөв эсэхийг дахин нягтлана. Өөрөөр хэлбэл, зураг төсөлгүй барилга объектуудад хөрөнгө оруулалт хуваарилсан бол эргэж харах тухай ярьж байна?
-УИХ-ын гишүүний тэрбум төгрөг гэж яримааргүй байгаа юм. УИХ-ын гишүүн нь ард түмний төлөөлөл учраас сонгогдсон тойрогтоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэх л учиртай. Гишүүдийн хуралдааны үед гарган хураалгасан саналууд нь ард түмнээс гаргаж бидэнд хэлдэг л асуудал шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүний тэрбум төгрөг гэсэн яриа сонгуульд ялагдсан 2012 оны сонгуульд өрсөлдөөд үзэх юмсан гэсэн хүмүүсийн л улстөржүүлсэн яриа гэж ойлгож байна. Тэд УИХ-ын гишүүд ард түмэндээ таалагдах вий гэхээс айж байна. Бид яагаад ард түмэндээ таалагдаж болохгүй гэж.
Сайн ажиллаж тойргийнхоо сонгогчдын тулгамдсан асуудлыг шийдсэнээр улс орны хөгжил урагшилж, ард түмний амьдрал сайжирна биз дээ. Ямар ч ажил хийхгүй санал ч гаргахгүй дөрвөн жил УИХ-ын танхимд дуугүй суугаад байж болохгүй. Тойргийнх нь сонгогчдоос ирээд УИХ-ын гишүүдийн төсөв батлах үед хураалгасан саналын хөрөнгө оруулалтын хэмжээ 270 тэрбум төгрөгт хүрсэн.
Энэ хэвээр батална гэвэл төсөвт хүндрэл учруулах учраас намын бүлгүүдийн хэмжээнд ярьж байгаад 92 тэрбум төгрөг болтол бууруулсан. Яг үнэндээ 76 гишүүнд хуваабал тэрбумаас их төгрөг гарах байх.Үүнийг улстөржүүлээд 2012 онд УИХ-д сулхан 76 хүн оруулах гээд янз бүрээр гишүүдийг тал талаас бөмбөгдөж байна. Энэ хэдийгээр өрсөлдөөн боловч цэвэрхэн өрсөлдөөч гэж хэлмээр байна. Бүтээлч байдлаараа д өрсөлдье. Гишүүдийн тойрогтоо хөрөнгө оруулалт хийлгэхээр хуваарилсан тэрбум төгрөгийн хуваарилалтад ганц нэг буруу зөрүү алдаатай зүйл орсон байхыг үгүйсгэхгүй. Үүнд гишүүд анхаарах ёстой. Ер нь бид тойрогтоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэх л шаардлагатай. Саяхан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сургуулийн дотуур байр шатсан. Би санал хураалгаж шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ бүхнийг гуйвуулж улстөржүүлж янз бүрээр хэлэх юм. Тойргийнхоо тулгамдсан асуудлыг сонгогдсон гишүүн нь хөөцөлдөж шийдвэрлүүлэх үүргийг хуулиар олгочихсон шүү дээ.
-УИХ-ын гишүүд намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллахдаа тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хуваарийг танилцуулаад явж байгаа юм билээ. Төсвийн тодотголын үеэр тэрбум төгрөгийн хуваарилалтын зарим зүйлд ярилцана гэсэн зүйлийг албаны хүн ярьсан?
-Нэгэнт л төсөв хууль болоод батлагдсан. Төсвийн байнгын хорооны даргын хувьд хэлэхэд УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санал гаргаад хураалгаж батлуулсан төсвийг тэг ингэ гэж хэлж чадахгүй, чиглэл ч өгөхгүй. УИХ-ын дарга ч ингэж хэлэх бололцоогүй. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үгийг би сайн ойлгохгүй байна. Харин төсвийн тодотголын төслийг Засгийн газар оруулж ирэх эрхтэй. Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн оруулж ирсэн асуудлыг хэлэлцээд явна.
-УИХ-ын гишүүний хууль санаачлахад зориулан мөнгө төлөвлөснийг ч эргэж харах тухай асуудлыг ярьж байна. Тодруулбал, 35 сая төгрөг төсөвт суулгасан тухайд та юу хэлэх вэ?
-35 сая төгрөг гэж хариуцлагагүй тоог хэлсэн байна билээ. Энэ тухай бид эргэж ярина. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга нь яагаад УИХ-ын гишүүддээ харшилтай хандаад байгаа юм бэ. Ингэж гишүүдийн өмнөөс ярьж болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүн хууль санаачлахад зориулж тодорхой хөрөнгө тавьсан. УИХ-ын гишүүд улс орны хөгжил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хууль санаачлах хэрэгтэй тул хөрөнгө гаргах учиртай.
Би ганцаараа яаж хууль бичээд суугаад байх юм. Тиймээс туршлагатай эрдэмтэн судлаачид суулгаж чанартай сайн хууль батлуулах шаардлага байна. Хуулийн төсөл дээр ажилласан хүмүүсийг үнэ хөлсгүй ажиллуулаад байхгүй биз дээ. Ийм л зорилгоор мөнгө хуваарилсан юм. Саяхан би Норвеги яваад ирлээ. Норвегийн парламент гишүүнийхээ гадагшаа явж хууль судлахад зориулан мөнгө төсөвлөсөн байна. Норвегийн парламентийн ажлын хоёр хэсэг манайд ирж ажиллах болоход зөвхөн байнгын хорооныхоо хүрээнд хэлэлцээд л шийдвэрлэчихэж байх жишээтэй байна.
-Тэгвэл яг хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Арван таван орчим сая төгрөг хууль санаачилж, боловсруулахад нь зориулж төсөвлөсөн.
-Ц.Шаравдорж дарга УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас гарсан санал шийдвэрийг тайлбарлаж танилцуулахдаа эдгээр зүйлийг ярьсан л даа?
-Мэдэхгүй. Хасах танах баахан мөнгө төгрөг байгаа юм шиг л ярьсан байна лээ. Дарга тийм үүрэг өгсөн юм болов уу. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд шийдсэн асуудлыг хамаагүй ярих эрх байсан уу , үгүй юу. Бид үүнийг эргэж ярина. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд би суусан. Тэр үеэр 35 сая төгрөгийн тухай яриагүй. Харин багцад байгаа мөнгөнд эргэж харах зүйл байвал ярилцъя л гэсэн.
-УИХ-ын гишүүдийн чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд идэвхтэй оролцох хариуцлагыг дээшлүүлэх тухай бас тодорхой санал гарч байгаа юм билээ?
-Энэ асуудлыг ярих нь зөв. Гэхдээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ийм ийм зүйл ярилаа гэдэг нь хэвлэлийнхний шугамаар гарна биз. Харин төсөв бол хууль болоод батлагдсан учраас зөвлөлийн хурлаар хэлэлцээд шийдвэрлэх боломжгүйг хэлье.
-Энэ сарын 22-ноос намуудын бүлэг, байнгын хороодыг хуралдуулна. Төсвийн байнгын хороогоор нэн тэргүүнд ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бэ?
-Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гарсан. Төсвийн хүрээний шинэтгэлтэй холбоотой хуулиуд болон Төсвийн тодотголтой холбоотой асуудлыг эхний ээлжинд хэлэлцэж эхэлнэ.
-Та тойрогтоо ажиллаад ирсэн. Хаваржилт хүндхэн байна уу. Салбарын яамнаас малчдыг малжуулах тухай ярих болсон?
-Тойрогтоо ажиллаад ирсэн. Өнөө маргаашгүй дахиад явна. Орон нутагт хаваржилт хүндэрч байна. Огт малгүй болсон иргэдийг малжуулах , орлогын эх үүсвэртэй болгох, ажлын байраар хангах арга хэмжээг авахаас аргагүй байна.
хэд хоногийн өмнө ТВ-9 телевизээр Сайхансамбуутай Оюутолгойн гэрээгээр ард түмний өмчийг Айвенхоу-д зүгээр өгч байгаа гэсэн ярилцлаганд орж байсан нөхөр мөн үү биш үү.Тэнд ярихдаа энд бичсэнээс өөр зүйл ярьж байсан гайгүй нөхөр байна гэж бодож байсан чинь үүнийг уншаад биш юм болов уу гэж бодлоо зураг нь мөн ч юм шиг…??? 15 сая төгрөг авах гэж баахан Гууль санаачилдаг байна.Сонгуулиар нэр дэвшигч сонгогчдод нэг төгрөг ч амлахыг хориглоно гэсэн ганц час хийсэн хууль санаачлах ухаантай аавын хүү 76 дотор байна уу?
http://www.youtube.com/watch?v=i1-W7QSXT_c
norwegi mongol khoyor chini udur shunu khoyor shig yalgaataishuu dee mal mini
T1 mal. Davaasuren.
terees tersen terbumtan Dawaasuren
Erguu mal baina daa, Uursdiiguu yaj Norvegi-tei jishij chadaj bna aa. Luivarchid.
Yer ni 76 toirogtoo mungu tusuvlunug gej baij bolshgui zuil shuu dee. Tiim huulitai bayan targan, yaduu buurai yamar ch baisan hamaagui yamar negen uls haana baina? Ene bol zugeer 76 luivarchdiin luivardalt il tsagaandaa garsnyg haruulj baigaa yum. Aimag oron nutagt tertei tergui tusuvlugduj l baigaa. Tiim l zaawal tusuvluh shaardlagatai baidag yum bol ter tusuv deer ni l nemehed hangalttai. Ulsyn ih hurlyn gishuuded yamar neg hurungu mungu zahiran zartsuulah erh baih yosgui! Tiim huuli uursduduu zoriulj gargasan baidag yum bol bolih heregtei. Yalzarsan yumnuudyg harj oi gutsandaa gadaadad badarchilj yavnaa. Adgiin shaarnuud.
УИХ-ын гишүүн хууль санаачлахад зориулж тодорхой хөрөнгө тавьсан. УИХ-ын гишүүд улс орны хөгжил, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хууль санаачлах хэрэгтэй тул хөрөнгө гаргах учиртай.
Би ганцаараа яаж хууль бичээд суугаад байх юм.
Yu ch oilgosongui.
Ug ni UIH-iin gishuudiin undsen ajil chini huuli sanaachlah yum baigaa biz dee. Odoo bur oorsdiinhuu ajliig davhar huneer hiilgeed ulsaas tsalinjuulj baih genee. Ta nar tegeed yu hiisen gej tsalin avch baigaa har maluud veee?
Ene Davaasuren gej nuhur ungursun ony gishuunii gej huviarluulj avsan mungunii hagasaar ni lav Huvsguliin tuv deer Suvraga / burhany hushuu bosgoson baigaa yum. Iimerhuu mayagaar l tusviin mungiig ursgaj, ner hundee urguj baina.!
ene malaa uhuulsen humuust emgenel ilerhiilie.Havar gej baina hezuu
Zun gej baina saihan
Namar gej baina-end ta l yum hiih baisan baihgui yu daa
Ovol ni bur kezuu
Манайд бүтээн байгуулалтын ажил хийх зуны гурван сар л байдаг
4, 5, 6
5, 6, 7
6, 7, 8
5, 6, 7
7, 8, 9
aliig ni helsen be esvel
11,12,01 sard oroondoo suugaad avilga avdag
gurvan saraa helsen yum uu
Яг үнэндээ 76 гишүүнд хуваабал тэрбумаас их төгрөг гарах байх.Үүнийг улстөржүүлээд 2012 онд УИХ-д сулхан 76 хүн оруулах гээд янз бүрээр гишүүдийг тал талаас бөмбөгдөж байна. genee
shar hadnii emnelegt baih estoi hun
UIH gishuun bolchihson baina shdee
Mongolchuudaa doromjluulj hanalaa ,alaltsya!
Ene Davaasuren Sangiin yamand baihdaa avilgach Ch. Ulaantai niilj tendereer bayajsan zolig huuhai.
Tand amjilt husie. Ene hun mongoliin tord heregtei hun