Сурталчилгаа Том баннер

Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар Ерөнхий Сайд У.Хүрэлсүхтэй ойлголцохыг хичээж эхэлжээ

УИХ дахь МАН-ын бүлэг 2017 оны хавраас хойш үндсэндээ хоёр хуваагдан, хоёр жил шахам ширүүн тэмцэлдсэний эцэст У.Хүрэлсүхийн багийнхны ялалтаар өндөрлөсөн билээ.

19 цагийн өмнө 134 сэтгэгдэл

У.Хүрэлсүхээс зүүгдсэн “түмпэн”

Судалгаануудаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг өндөр гарч байна. Лав сүүлийн арваад жилд МАН-ын даргын нэр хүнд ингэж өсч байгаагүйг судлаачид хэллээ. Энэ үнэний ортой л доо.

20 цагийн өмнө 49

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Манай улс сүүлийн хэдэн жил уул уурхайн салбарын хөгжлийн тухай их ярилаа. Соёл, урлагийн салбараа мартсан байна

Ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд Засгийн газар анхаарч ажиллана. Байгалийн түүхийн музейгээ барина. Үндэсний урлагийн их театр барина. Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулна. Бид үр хүүхэддээ өв, соёлоо үлдээх учиртай гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ

14 цагийн өмнө 6

Дижитал шилжилт хийгдсэнээр цаг хугацаа, зардал хэмнэх, амьдралыг илүү хялбарчлах боломжтой

Дэлхий нийтэд дижитал хэрэглээ өдрөөс өдөрт хүчээ авч цаг, минут, секунд тутамд хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүлэн алхахын тулд дан ганц компани бус төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо бүрэн дижиталчлагдах шаардлага

10 цагийн өмнө 0

Парламентын эерэг хандлага иргэддээ үнэлэгдэж байна

Монгол Улсын Их Хурлын нэр хүнд сүүлийн гурван сарын судалгаагаар өсчээ. Огцом уруудаж, нэг үе 1.8-1.9 хувьд хүрээд байсан нэр хүнд сүүлийн 3 сард огцом өгсөж 3.5 хувьд хүрсэн байна

15 цагийн өмнө 6

Гэмт хэрэг

Баянгол дүүргийн нийт 9 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан хашаа, хайс зэргийг буулгаж, зам талбайг чөлөөллөө

Баянгол дүүргийн нийт 9 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан хашаа, хайс зэргийг буулгаж, явган хүний зам талбай зорчих хэсгийг чөлөөллөө

18 цагийн өмнө 17

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш буюу энэ сарын 24-нд эхэлнэ

18 цагийн өмнө 6

2018 он гарснаас хойш 1,982 удаагийн ахуйн гал түймэр гарч, 20 хүн амь насаа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1,982 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 20 хүн амь насаа алджээ. Үүний 13 нь том хүн 7 нь хүүхэд байгаа юм. Харин галын аюулаас Онцгой байдлын албаны алба хаагчид 10 хүний амь насыг авран хамгаалсан байна.

18 цагийн өмнө 2

Осол болсон уурхайн эзэд зугтаажээ

Налайх дүүрэгт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” нүүрс олборлолтын уурхайд энэ сарын 20-ны орой дөрвөн хүн осолдож, гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бид осол гарсан уурхайд очиж сурвалжлага бэлтгэлээ. Уг нь тухайн газрыг энэ сарын 8-ны өдөр мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, үйл ажиллагааг нь зогсоосон байна

20 цагийн өмнө 23

Спорт

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын үеэр хоёр орны жүдочид хамтран бэлтгэл хийнэ

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг нөхөрсөг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч өмнөд хөршид айлчлал хийх гэж байгаагаараа онцлог болж байна

15 цагийн өмнө 9

Монголынхоо рекордыг "Дэлхийд тунхагласан" Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ

Долоон настай Н.Нэмүнээс дэлхийн аварга болсон сэтгэгдлийг нь сонсоход "Би зургаан тамирчинтай өрсөлдсөн. Аварга болоод гоё байна. Багшдаа, аав, ээждээ баярлалаа" гэлээ

18 цагийн өмнө 7

Улсын харцага О.Хангай чансаагаар тэргүүлэв

Монголын үндэсний бөхийн холбоо шороон гахай жилийн сар шийнийхээс энэ сарын эхний барилдааны үзүүлэлтээр бөхчүүдийнхээ чансааг шинэчлэн гаргажээ

19 цагийн өмнө 2

Монголын баг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо энэ сарын 16-21-ний өдөр зохион байгуулсан казахын ард түмний үндэсний спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тулам булаалдах /көкпар/ төрлөөр А.Ром дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид мөнгөн медаль хүртжээ

1 өдрийн өмнө 1

Easy News

" Капитал" дампуураагүй

Капитал банк дампуурсан гэж ярьж байвч дампуураагүй, харин яагаад дампууруулсан нь нууц байна

18 цагийн өмнө 4

Л.Энхболд: Усыг эрэмбэлнэ

Олон улсад газрын доорх усныхаа дөнгөж 20 орчим хувийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг. 80 орчим хувьд нь гадаргын усандаа менежмент хийж буюу шинэ технологийн дагуу ашигладаг. Гэтэл манай улс эсрэгээрээ газрын доорх усныхаа 80 орчим хувийг уул уурхайн зориулалтаар ашиглаад үлдсэн 20 орчим хувьд нь булаг шанд, гадаргын усыг ашигладаг

19 цагийн өмнө 1

МҮОНРТ-ээр ярьж байгаа Монгол хэл хамгийн зөв нь байх ёстой

МҮОНРТ-ийн удирдах зөвлөлд гишүүд шинээр нэмэгдлээ. Энэ бол дээд удирдлага нь юм. Төрөөс захиас ч их авлаа. Энэ дунд монгол хэлний талаар л үг гарсангүй. Төрийн хэлний зөвлөл, Монгол хэлний хуультайгаа хамт энд үг дуугарах боломжтой байсан бол салхи сэвэлзүүлэх байлаа.

20 цагийн өмнө 22

Онцлох ишлэл

ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах салбарын дарга М.Өлзийбат:

Улаанбаатар дахь байшин барилгууд 7-8 баллд тэсвэртэй байх ёстой. Мэдээж барилгын чанарын асуудлаас эхэлнэ. Одоогийн барилгуудад шинээр судалгаа хийж, нарийвчилж үзэхгүйгээр газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг тогтооход бэрх. Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас 250 орчим барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэж мэдээлсэн шүү дээ. Жишээ нь, Нэхмэлийн шар, 120 орчмын барилга, "Мах комбинат орчим зэрэг 1950-иад онд баригдсан барилгууд юм. Сүүлд баригдсан байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг тогтоох боломжгүй. Бүгдийг нь л шалгах хэрэгтэй. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Батболд:

Украйны ерөнхийлөгчийн сонгуульд стэндап комедиан Владимир Зеленский ялалт байгуулсаныг тохиолдуулаад стендап комедитай ойр холбоотой хоёр кино санал болгоё Хэдхэн жилийн өмнө бид “X ТүЦ” “Өнгөт инээд” “Маск продакшн” зэрэг хамтлагийн тоглолтыг зай завсаргүй үздэг байсан бол саяхнаас Stand up comedy гэх урлагийн төрөл манайд тоглогдож эхэлснийг дуртай үздэг болов. UB Comedy нэрээр эхэлсэн хэдэн залуус давгүй үзэгчтэй дажгүй амжилттай явсаар тайзан дээр өөрсдийн орон зайг эзлээд авав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Өдрийн сонин дээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэлийн цуврал гарч байна. 2019 оны 4-р сарын 11-ний дугаарт гуч шахам жилийн өмнөх нэгэн хурлын тухай тэмдэглэл нь хэвлэгджээ. Энэ тэмдэглэлд дурдсан Монголын улс төрийн шинэ хүчнүүдийн анхны хурлыг Монголын Оюутны Холбоо (МОХ) санаачлан зохион байгуулсан юм. Миний бие тус хурлыг хамтран удирдаж, бас тэмдэглэл хөтөлсөн тул энд түүнийгээ анх удаа уншигчидтайгаа хуваалцаж байна.

Дэлгэрэнгүй
Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин:

Ходоодны хорт хавдар үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Энэ өвчнийг үүсэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл нь ходоодны хеликобактерын халдвар. Дараа нь давсны хэрэглээ ордог. Амьдралын буруу хэв маягууд ч гэсэн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Жишээлбэл, тамхины хэрэглээ ходоодны хорт хавдар үүсэх эрсдлийг хэд дахин нэмдэг хүчин зүйлүүдийн нэг. Зарим судалгаагаар архи "Ходоодны хорт хавдартай шууд холбоотой" гэдэг боловч өөр судалгаанд "Маргаантай" хэмээн үздэг. Ходоодны хорт хавдар үүсгэдэг хамгийн том хүчин зүйл нь хеликобактер. Уг халдварын тархалт Монгол Улсад элбэг байдаг. ("medee.mn сайт)

Дэлгэрэнгүй
Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров:

Алтан үе гээд ярьдаг. Энэ алтан үеийнхэн амьдраад дуусчихсан. Бид нар бол хөнгөн цагаан магаан, одоо юу байдаг юм, гууль мууль руу л явна. Алтан үеийнхэн гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр өөрийн үндэстний соёлын үнэт зүйлийг өв тэгш эзэмшиж цолгорон гарч ирсэн эгнэшгүй их авьяастай, дэлхийн соёлыг цоо шинээр дээд шатанд нь очиж хүртсэн тэр хэсэгхэн үеийнхнийг хэлээд байгаа юм. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ:

Монголын нэг том дутагдал хэцүү хүйтэн өвөлтэйн “зовлон” гэх юм. Алтан дэлхийн энэхэн хэсэг газар нутагт хувь заяагаар оногдож энд л гал голомтоо бадраан, амьдраад мянга мянган жилийн буурал түүх элээсэн жинхэнэ монгол удмынхны амнаас гэнэт ийм хүнийрхүү үг унаад байдаг нь юусан билээ. Дэлхийн тэн хагасыг эзэгнэж явахдаа богд Чингис хаан маань өвөл болдоггүй үргэлж зун, намраараа байдаг харь холын өөр нутагт тухлан амьдрахгүй яагаад тэр даруй буцаад ирдэг байсан юм бол оо. Үүнийг өвгөн би Чингис хаан маань өвлийг мөнх тэнгэрийн ариун соёрхол хэмээн биширч, өвөлтэй Монголд төрснөөрөө бахархаж явсных нь гэрч гэж боддог. Хүйтэн сэрүүн өвөлтэй учраас л монгол хүн бусдаас илүү өлчир чийрэг, ямаа нь хүртэл их ноолууртай, адуу нь хурд шандастай, ан гөрөөс, тарвага зурам нь элбэг олон, ус мөрөн нь цэвэр тунгалаг байдаг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй