
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд Монгол улс элсэх учиртай
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэхийг хоёр хөрш ил далдаар их шахах боллоо. Цэргийн эвсэл гэж тооцогддог ШХАБ-д элсэхийг ингэж их шахаж байгааг Шахааны байгууллага ч гэж хэлэх болсон байна.
ЗХУ, БНХАУ хоёр 50-иад онд сайн харилцаатай байх үедээ НАТО-гийн эсрэг цэргийн эвсэл байгуулахаар ярилцаж байсныг сэргээн хэрэгжүүлсэн нь энэ гэдэг.
1996 онд Өрнөдтэй сөргөлдөх чиг хандлагатай “Шанхайн тавал” гэх бүлэглэл үүссэн. БНХАУ, ОХУ, Казахстан, Кыргызстан, Тажикистан улсуудыг багтаасан. ЗХУ-ын хууль ёсны залгамжлагч гэгддэг Орос урьдын зөвлөлтийн байр суурийг санагалзан горилсон; Хятад байр сууриа нэмэгдүүлэхийг эрмэлзсэн; гурван стан улсын эрх баригчид дотоод хагарлаас үүдсэн тогтворгүй байдал, иргэний дайны аюул, исламын терроризм зэрэг асуудлаа шийдвэрлэхэд хөрш хоёр хэт гүрнээс туслалцаа авч байх гэсэн байдлаараа нэгджээ. Бүгд ардчилсан бус, тоталитар, авторитар нийгэмтэй.
Энэ нь 2001 онд цэргийн эвсэл ШХАБ болон хувирав. Дээрх 5 улс дээр Узбекстан нэмэгдлээ.
Зорилго нь үндсэндээ Хятад, Оросын геополитикийн эрмэлзлүүдээс бүтсэн гэлтэй. Жишээ нь Хятадад “Манай улсад гурван их аюул заналхийлж байна, тэр нь сепаратизм, терроризм, экстремизм гурав” гэж их ярьдаг. Тэгвэл тэр чигээрээ л ШХАБ-ын бараг тэргүүн зорилго, гол зорилго болсон байгаа юм. Салан тусгаарлах (сепаратизм), зандалчлах (терроризм), хэт даварсан үзэл гаргах (экстремизм)-тай хамтран тэмцэнэ гэж байгаа.
Хууль бус цагаачдын асуудлыг хамтдаа шийднэ гэсэн.
Улс төр, эдийн засгийн ардчилсан, шударга, ашигтай, дэлхий даяарын шинэ дэг журмыг хамтдаа тогтооно гэж айхавтар зорилго буй.
Олон улсын мөргөлдөөний асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэнэ гэж байгаа шүү.
Элсэх л юм юу байна, гуйлга гуйчихаар, шоудчихаар газар хаа байна гэсэн шиг л явдаг манай эрх баригчид Монгол улсын ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч гишүүн орон болгосон билээ.
Эртнээс Өрнөдтэй таарамж муутай Энэтхэг, эртнээс Хятадтай холбоотон байж ирсэн Пакистан, дуулиан шуугианы эзэн Иран, Талибан, Аль-Кайдатай тэмцэхэд тусламж авах гэсэн Афганистан улсууд мөн ажиглагч болжээ. Гэхдээ энэ улсууд гишүүн болж чадах эсэх нь эргэлзээтэй, үүнд янз бүрийн шалтгаан бий. Харин Монгол бараг гишүүн болчихоод байна.
Сая Гурван улсын тэргүүдийн уулзалт явагдлаа гээд л их сүр дуулиан дэгдэв. Үнэндээ бол ШХАБ-ын орнуудын тэргүүдийн саммит Кыргызстаны нийслэл Душанбед болсон. Хавраас л, “ийм уулзалт хийе” гэж хүсэлт тавьж байгаа манай тэргүүн очиж, хоёр хөршийн удирдагчидтай уулзсан байгаа юм. “ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүд уулзана” аа гэж байхад манай ерөнхийлөгч явж очдог нь “Монгол ШХАБ-ын гишүүн болж байна, болчихсон” гэж дэлхий нийтэд зарлан тунхагласантай л агаар нэг үзэгдлээ.
ШХАБ-ын л уулзалт юм болохоор, ШХАБ л гурван улсын уулзалт дээр голчлон яригдлаа. Манай ерөнхийлөгч “БНХАУ, ОХУ-тай л харилцах нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл” гэж ойлгуулаад, хоёр хөршийн транзит тээвэр Монголын эдийн засаг, хөгжлийн гол зүйл мэт үгүүлж, “Улаанбаатар тийм уулзалтыг 3 жилд 1 удаа байнга зохион байгуулж байя” гэв. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Халх голын тулалдаанаас Украины мөргөлдөөн хүртэлх баахан дайн дажин яриад, Монголын төмөр замын шинэчлэлийг онцлов, энэ нь өргөн цариг гэсэн үг шүү дээ. Өмнөд хөршийн төрийн тэргүүн ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүдийн саммит дээр гурван улсын тэргүүд уулзацгааж байя гэлээ. Төрд ойр байдаг нэг хэвлэл маань “100 жилийн дараах түүхэн уулзалт” гэсэн гарчигтайгаар энэ уулзалтын талаар мэдээлсэн хийгээд, төрийн том албан тушаалтнуудын заавраар тийн нийтэлсэн байх магадлалтай. 100 жилийн өмнө, Монголын тусгаар тогтнолыг устгаж, монголчуудыг хилээр салган хуваасан Хиагтын гэрээний ажил эхэлсэн сэн. Ямар ч учиртай 100 гэсэн тоо гаргаж ирээд байгаа юм, бүү мэд.
ШХАБ-ын үйл ажиллагаа дэлхий дахинаа, гишүүн орнуудад нь ч шүүмжлэлд их өртдөг. ОХУ-д гэхэд л: Хятад ШХАБ-ын орнуудыг бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлээ болгох гэж байна, пост-зөвлөлт Азид жанжлан ноёрхох гэж байна, нэгдэн нягтрах (интеграци) явц руу яаруулж байна, ШХАБ-ын хүрээнд газар нутгийн маргаантай асуудлаа шийдвэрлэнэ гэж шахамдуулж байна гэх шүүмжлэл өрнөдөг.
Салан тусгаарлах, зандалчлах, хэт даварсан үзэл гаргахтай хамтран тэмцэх гэдэг нь цөөн тоот үндэстнүүдийг хохироож хэлмэгдүүлэх, бусад улсын дотоод хэрэгт их гүрнүүд өөрсдийн үзэмжээр оролцон үймүүлэх боломжийг нээж өгч болно. Монголын сөрөг хүчийг өнөөдөр арай ч салан тусгаарлагч гэхгүй байгаа ч, зандалчилж байна, хэт даварч байна гэх болсон шүү. Мөн Монголд фашизм нацизм өргөн дэлгэрч байна гэж хоёр хөршид яригддаг бөгөөд, хэт даврагчдад хамруулж үзэх нь ойлгомжтой.
Хууль бус цагаачдын асуудлыг хамтдаа шийднэ гэх нь сөрөг байдлаар хэрэгжиж ч болзошгүй юм. Зарим улсын хууль бус цагаачдад аятай таатай байдлыг олох, хүлээн авагч орон хохирох байдал гарч болзошгүй.
Дэлхий даяарын улс төр, эдийн засгийн шинэ дэг журам тогтооно гэдэг нь даян дэлхийн пролетарийн их хувьсгал хийнэ, арийн шинэ шударга дэг журмыг тогтооно гэдэг шиг л түгшим дуулдаж байна шүү. Тэрхүү тогтоох гээд байгаа шинэ дэг журмын тодотголууд дунд ардчилсан гэх үг байгаа хэдий ч, Энэтхэгийг эс тооцвол бусад жинхэнэ, ажиглагч улсуудад бүгдээрэнд нь чухам ардчиллын эсрэг кампанит ажил өрнөж, ард иргэдэд ардчилал шиг дайсан, хадны мангаа байхгүй гэж ойлгуулж байгаа нь бодот байдал. Социалист гэгдэж байсан, байгаа марксист-ленинист-маоист бөгөөд ардын эрхгүй орнуудад “Манай нийгэм л хамгийн ардчилсан нийгэм” гэдэг байсныг бүү мартаарай. Дээрх том зорилго нь маоист глобал шинэ дэг журам тогтоох оролдлогоор илрэн гарч ирж магадгүй. Ямарваа дэлхийн шинэ дэг журам тогтоох их гүрний санаархалд бага улсууд юуны өмнө нэрвэгдэн балардаг.
Олон улсын мөргөлдөөний асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэнэ гэдэг нь цөөн хүн амтай, цэрэг-зэвсгийн потенциал ихгүй манайх шиг улсын хувьд янз бүрийн сөрөг үр дагавар авчирч болох юм. Энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан хөгжиж дэвшиж болох атал, Украинд ч юм уу, Вьетнамд байлдаж тулалдан цусаа урсгана, амь насаа алдана гэвэл ямар байх вэ.
Тэгэхийн оронд харин төвийг сахисан орон болбол Монгол улсын хувьд тал бүрийн эсрэг ач холбогдолтой санагдана. Монгол үндэстний сод хүү, эх оронч, эрдэмтэн Ж.Цэвээн Монгол улс нь Швейцарь лүгээ адил төвийг сахисан орон байваас зохилтой гэж бичиж байсан.
Төвийг сахина гэдэг нь дайнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвслүүдийн үйл ажиллагаанд оролцохгүй, байлдаж байгаа талуудад зэвсэг, хүч, нутгаа ашиглуулахгүй, байлдаж буй талуудад цэргийн хэрэгсэл нийлүүлэхгүй, нийлүүлбэл аль нэг талыг нь ялгаварлан гадуурхахгүй зэрэг гол зүйлүүдийг баримтлан сахина гэсэн үг. Гэтэл манай орон НАТО, ШХАБ, НҮБ, АНУ, Европын улсуудын зохион байгуулсан энхийг сахиулах, цэргийн үйл ажиллагаануудад оролцоод л өөд өөдөөсөө буу шагайж, хоорондоо байлдах нь халаг явах юм.
Өнөөдөр дэлхийд Австри, Швейцарь, Швед, Финланд, Ирланд, Коста-Рика, Лихтенштейн, Мальт, Мальтын Орден зэрэг төвийг сахисан улс орнууд байна. Хамгийн сүүлд, 1995 онд Туркменистан төвийг сахисан орон болоход НҮБ 1995.12.12-ны 50/80 резолюциэрээ баяр хүргэж,185 орон дэмжжээ.
Монгол улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний (ЭҮНХ, Non-Aligned Movement) идэвхтэй оролцогч байж ирсэн. Сүүлийн үед харин энэ чиглэлээр юу хийгээд байгаа нь ч ойлгогдохоо болилоо. 2000-аад онд манай ерөнхийлөгч цэргийн эвслийг дэмжсэн үйл ажиллагаа явуулчихаад, ЭҮНХ-ий арга хэмжээнд очиход таагүй хүлээж авч байсан байдаг.
1955 оны Бандунгийн чуулган дээр ЭҮНХ-ийг үүсгэх идей үүсэж, 1956 онд Тито, Неру, Насер нар хүчжүүлэн хэлэлцж, 1961 онд Белградад ЭҮНХ-ий байгууллага буй болжээ. НАТО, Варшавын гэрээний байгууллага (ВГБ), СЕАТО, СЕНТО зэрэг ямар ч цэргийн эвсэлд нэгдэхгүй гэсэн нь ЭҮНХ-ий гол зарчим юм. Одоо зарим эвсэл нь мартагджээ. СЕАТО АНУ, Британи, Франц, Пакистан, Таиланд, Филиппин, Автсрали, Шинэ Зеландыг нэгтгэж байгаад, 1977 онд бутарчээ. СЕНТО Британи, Турк, Пакистан, Иран, Иракийг нэгтгэж байгаад задарчээ. АНУ, Австрали, Шинэ Зеландыг нэгтгэсэн АНЗЮС, Япон, Австрали, Шинэ Зеланд, Малайз, Филиппин, Өмнөд Солонгос, Өмнөд Вьетнам, Лаосыг нэтгэсэн АЗПАК гэж байв.
Монгол улс ЭҮНХ-ий идэвхтэй, нэр хүндтэй гишүүн байв. ВГБ-ын гишүүн орны буюу ЗХУ-ын цэргийг нутаг дэвсгэр дээрээ байрлуулсан гэдэг утгаараа бүрэн итгэлийг хүлээхгүй байсан тал бий. 1989 онд БНХАУ-ын шаардлага, Бээжин-Москвагийн тохиролцооны дагуу ЗХУ-ын цэрэг гарах болсон. Ингэснээр ЭҮНХ-ий бүрэн итгэлийг даасан жишиг улс болон, улс орныхоо эрх ашгийг ханган хамгаалах боломж нээгдсэн билээ. Гэвч өнгөрсөн 25 жилд энэ чиглэлээр олигтой зүйл огт хийгдсэнгүй. Албан тушаалтнуудын хувийн аялал зугаалгын л шалтаг байж ирлээ.
ШХАБ ч юм уу, ямар нэг цэргийн эвслийн гишүүн болсноор олон эрсдэл ирж болно. Терроризм, экстремизм, сепаратизмын эсрэг гэх олон улсын янз бүрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцсоноор дээрх гурван аюулыг холдуулан хамгаалагдах бус, дөтлүүлэн хохирч мэдэх юм. Мөн хилийн чанадын уугуул монголчуудынхаа зөв шударга үйл хэргийг дээрх гурван аюулд хамруулан үзэх байдалд хүрч, монгол туургатантайгаа хагаралдаж, дайсагналцаж болно.
Цөөхөн монголчууд бид элдэв зэвсэгт мөргөлдөөнд оролцон, улам цөөрч мэднэ.
Ардчилал, эрх чөлөө рүү биш, тоталитар авторитар руу хэлбийж магадгүй.
Харийн нөлөө ихэснэ. Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс бусад улсууд өөрсдийн үзэмжээр оролцон үймүүлэх үүд хаалга нээгдэнэ.
Дэлхий дахинтай сөргөлдөн тусгаарлагдах, Хойд Солонгос шиг зожигрон хаалттай болохыг үгүйсгэхгүй.
Глобал гаж туйлшралд татагдан, дэлхийн неомаоизм, тотал маоизмын шинэ дэг журам тогтооно гэж хийрхэн сүйрч ч магадгүй.
Хууль бус цагаачид олноор түрж ирж болзошгүй.
Урьдын гашуун туршлагаасаа сургамж авалгүй шинэ хүйтэн дайнд хөөрөөд байж боломгүй байна. Албан тушаалтнууд бүхнийг сохор зоосны нүхээр хараад байдгаа болих хэрэгтэй.
Яаравчлан төвийг сахих, ЭҮНХ-нд нэгдэх шийдэмгий алхмуудыг хийх хэрэгтэй болжээ. Тэгж байж л ардчилал, хүний эрх, тусгаар тогтнол, ҮАБ, бие даасан хөгжил дэвшил, тогтвортой байдал Монгол улсад цогцолно. Төрийн сүлд дуулалд маань Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж Хатан зориг бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя гэж буй…
Ч.Мөнхбаяр. ММХIV.VII - MMXV.III
Сэтгэгдэл(49)
Албан тушаалтнууд юу байхав дээ. Элбэгдорж,Пүрэвсүрэн мэтийн албан тушаалын хэнээтнүүдийн л хийж байгаа ажил шүү дээ.
ЭЛСЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ.
NAAD ELBEGDORJ CHIN TOM TOLGOILJ YAJ CH MEDEH HULGAICH SHOO ! NAAD BAIGUULGA CHIN XYATADUUD-YN SANAACHLAGAAR BUTSEN ED !
тэнэг монголчууд бид ийм ухаантай гарамгай, шалгарсан удирдагчаа одоо болтол олоогүй явсан байна. Ч.Мөнхбаярыг яаралтай ерөнхийлөгч болгоё
Elssen l deerdee. Hunii tolgoig doshind havchaad shahaad baival haga usrene. Mongol ch yalgaagui
Зөв бичсэн байна. Монгол энэ эвсэлд яагаад ч нэгдэж болохгүй. Хэрэв элсвэл Элбэгдоржийн үүрдийн нүгэл болж үр удамд нь дамжина
Тэгээд Монгол улс элсэхгүй гээд Хятад,Орос 2-той муудалцах болвол Америк цэрэг,зэвсэг,эдийн засгын хувьд дэмжиж туслах уу ? Би ч эргэлзээд л бн шүү.2008 онд Гүрж, одоо Укриан Орост газар нутагаа алдаж Америкаас тусламж гуйсан боловч тэд хөдөлсөнгүй.Яагаад гэвэл Орос цөмийн цэнэгт маш сайн технологитой олон пуужингуудтай бас пуужингаас хамгаалах системтэй.Тэгэхээр Америк Оростой байлдах болвол үхэх сэхэхээ үзсэн цөмийн дайн болно.Оросыг яллаа ч гэсэн Америкийн хүн амын 3-ны 1 нь л амьд үлдэх тооцоотой.Дэд бүтэц,байшин барилга,үйлдвэр,компаниудийн ихэнхи нь бүрэн сүйдэж ашиглах боломжгүй болно.Хоол хүнс,ус,тариа ногоо тарих газарын ихэнхи цацрагт идэвхит бодисоор хордогдоно.Оросыг ялсан ч гэсэн Америкийн хүч чадал ингэж суларж үлдвэл дайнд ороогүй аөндлөнгөөс хараж үлдсэн Хятад ч юм уу,Энэтхэг ч юм уу,Бразил нь дэлхийд ноёлох байр сууринд гараж ирнэ. Ер нь тэгээд цөмийн дайнд Америк нь Оросыг бүрэн ялаж чадах баталгаа бхгүй.
Монгол гэрээнд элсэхгүй гээд Хятад,Оростой муудаад эдийн засгын боолт,бүслэлтэнд орвол яах вэ ? Америк мөнгө,эд бараагаар Монголыг хангаж чадах уу ? Тэгээд тэр тусламжаа сансарын хөлгөөр л зөөхгүй бол өөр ямар аргаар Монголд авчирах юм бн ?
Ardchilal gej yu heleed baina ve odoo bid ymar niigemd yaj amidarch baina ve turd garsan luivarchid ymar bodlogo yvuulj baigaag ard bud nar oilgohgui medehgui baina gej enduurch baih shig baina Mongold tusgaar togtnol undesnii ayulgui baidal aldagdsaniig sohor bish bol haraach
цаад ЭЛБЭГДОРЖ ЧИНЬ ХӨӨРЧИХСӨН ДАВХИЖ БАЙНА ЛЭЭ
Энэ одоо юугаа солиороод байгаа юм бэ? Ямар логик алга.
мөнхбаяртай бүрэн санал нэг байна. манай улс шхаб-д элсэж болохгүй. харин төвийг сахисан улс байх хэрэгтэй. энхийг сахиулах хүчинд цэргээ илгээдэг нь харин төвийг сахисан орон байхтай нэг их харшлахгүй биз гэж бодох юм.
энэ улсын бүх бодлогыг Элбэгдорж дангаараа ганцаараа дур мэдэн гаргадаг. Ерөхийлөгч нь ард түмэнтэйгээ харьцдаггүй, дур мэдэн дураараа аашилдаг. Тасархай. ТОМ АЮУЛ шүү. Ерөнхий сайд, УИХ нь гадныхны гар хөл болчихсон, Монголын хөрөнгийг дур мэдэн зарж, ашиг хонжоо олдог ийм төртэй улс өөдлөхгүй, өрөнд баригдсан гуйлгачин болно. Олон улсын шүүх хүртэл Монголоос мөнгө саахад, салгахад амархан гээд арга чаргыг нь зааж өгдөг. Энэ өрийг сүүлдээ элдэв янзын татвар зохион бүр юунаас татвар авч болох вэ гэдэг судалгааны ажлын хэсэг гаргачихсан байна. Нэртэйгээр хоёр эхнэртэй болж болно гэдэг хууль батлаад 2 дохоос нь татвар аваач. Элбэгдорж маш тогтворгүй, ийш тийш үсчсэн бодлого явуулж байна. Нэг АНУ тай сүжирнэ, тэгснээ гэнэт Оросуудад хйар зарлана, гэнэт ааш нь хөдлөөд Бээжинг сангалзаж, урд зүг рүү харж санааширна. Нутгаа санаад байгаа хужаа шиг.
kyrgyziin niislel dushanbe gene u? unshixaas durgui hurewee.
Монгол улс ЭҮНХ-ий идэвхтэй, нэр хүндтэй гишүүн байв гэнэ үү?худлаа залж байх шив дээ.Монгол Улс 1990 оноос өмнө өөрийн гэсэн толгойгүй явж ирсэн.Хуучин ЗХУ буюу орос ахыг бурханчлан тахиж шүтэж тэдний үг хэл дохио зангаар л явж ирсэн.1991 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний жинхэнэ гишүүн болсон.Харин тэр сүүлийн 25 жилд дарга нарын гадаадад зугаалах бас нэг аятайхан далим шалтаг болсон гэдэг нь үнэн шүү.Ганц энэ байгууллага ч биш ер нь гадаад томилолт гэж дэвэн дэлхийгээр хэсэх доншуучлах нэг саяхан шалтаг байна.Болиоч ээ дарга нар аа.
Баабараас арай дээр сэтгэдэг юм байна
Сэтгүүлч гуай! Кыргызстаны нийслэл Душанбе биш Бишкек шүү!
Тажикстаны нийслэл Душанбед болсон хурлын уеэр уулзалт хийсэн. За яахав андуураа биз! Энэ нийтлэл еронхийдоо зов санаа бичжээ. ШХАБ-д элсэнэ гэдгийг энэ махан толгой Энхсайхан л хэдэн жилийн омно их бичиж, уриалж байсан даа! Харин Эбэд тийм санаа байхгуй байх аа!
Тэмбүүнээс чинь салгаж өгсөн орос ах нараа дагахгүй гээд хаачих юм та нар?
Чи л тэмбүүрсийн байгаа биз би л зөв үгүй
Ч.Мөнхбаярын нийтлэл авах юмгүй бөөн алдаа Элбэгдорж Шанхайн хамтын байгуулагад жинхэнэ гишүүн хэзээч болохгүй гэдгийг шулуухан хэлсэн шүү Гол нь Монгол Орос Хятад гурван улсын төрийн тэргүүн нар Шанхайн хамтын байгуулагаас тусдаа уулзалт байгуулах явдал 3 улсын тэргүүн нарын уулзалтыг бэлтгэх Монгол улсын том бодлогыг гүтгэж гүжирдэж Шанхайн бүрэн гишүүн болсон мэт буруу ойлголт төрүүлж яаж байгаан Хэний хатгаасаар бичиж байгаа нь
Үнэндээ бол ШХАБ-ын орнуудын тэргүүдийн саммит Кыргызстаны нийслэл Душанбед болсон. ГЭЖ БИЧИЖ БАЙГАА МАЛЫГ ЮУ Ч ГЭХ ВЭ ДЭЭ. УГ НЬ КЫРГЫЗ ГЭДЭГ УЛСЫН НИЙСЛЭЛИЙГ БИШКЕК ГЭДЭГ ЮМСАН.
demii demii
Тогтвортой хөгжиж байгаа туйлбартай улсууд оролцсон энэ байгууллага манай далжгаруудыг тоож авахгүй байлгүй.
MONGOL ULS SHAB -D ELSEH ESTOI
yostoi bolohgui shuu!!!
Mongol uls uund elseh shaardlaga baihgui.oros hyatad 2 uls jijig undestnuudee darj baihiin tuld baiguulsan baiguullaga. Oros hyatad 2-iin gazar nutgiin barag hagasaas iluu n mongol,tuvd,uigur,laliin undestnuudiin uuguul gazar nutag bolohoor tuuniigee ergeed aldah vii gesen bolgoomjloloos uudsen asuudal.Hervee ene baiguullagiin gishuun bolbol dotood durmiin zaaltuud n oros hujaa 2-rt ashigtai bolohoos bish kazah,mongol,uzbek,kirgiz,tadjigstand yamarch ashiggui.Uvur mongol,buriad,halimahalimag, tuva g salan tusgaarlah vii, mongol ulsaas irj boloh nuluug haah, mun uigir shinjaan,chechen,dagestand gadnaas irj boloh laliin nuluu ter tusmaa kazah,kirgiz,uzbek,tadjikiin nuluu demjlegiig undseer n haahiin tuld edgeer ulsiig elsuulj darj avah uls turiin zorilgotoi l baiguullaga. Tuunees bish ediin zasagiin demjleg tuslamj talaasaa yu ch baihgui. Uunii tod jishee n hyataduud gishuun oron boloh Tadjikiin gazar nutagiig urunduu suutgaad shuud tsereg oruulaad avch bna.Uul neg evseliin geed ur zeeliig n bagasgah, tsutslah n oros hijaa 2t yu ch bish.Getel shuud l uriin baritsaand gazar nutgiig n avch baigaa n ene baiguullaga yamarch ashiggui baiguullaga.Uvur mongold allaga uildehed bid nar zugeer l amaa hamhiad suuh tiim zam ruu l oroh gej bna.Yadaj am n duugardag erhteigee uldii gevel ene baiguullagaas hol baih heregtei.
Монгол Улс хэзээ ч энэ байгууллагын жинхэнэ гишүүн болохгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд төвийг сахих, эвсэлд үл нэгдэх асуудал баталгаажсан. Тэгээд ч Ерөнхийлөгч Элбэгдорж жинхэнэ гишүүнээр элсэхгүй гэдгийг шууд мэдэгдсэн. Бид хууль бодлогоо урдаа бариад, илэн далангүй зарлаад явахад тэд хүчээр элсүүлэхгүй нь лав. Ажиглагч гишүүн болсон нь маш зүйтэй. Тэнд юу яригдаж байгааг мэдэж явахад гэмгүй. Иргэний нийгэм, олон нийтийн байгууллага, судалгааны институтууд харин нүд салгалгүй судалж байх хэрэгтэй. Манай улсад сепаратизм, терроризм, экстремизм байхгүй. Монгол Улс минь үүрд мандан бадраг.
КИРГИЗИЙН НИЙСЛЭЛ БИШКЕК, ТУРКМЕНСТАНЫ НИЙСЛЭЛ ДУШАНБЕ ГЭЖ БАЙДАГ ЮМДАА НӨХӨӨР
Туркменистаны нийслэл Ашхабад гэдэг юм аа, найз аа.Хүний алдааг заахаасаа өмнө өөрийнхөө мэдлэгийг дээшлүүл.тажикистаны нийслэл душанбе.
Шшш! Таарч дээ! Монгол их гvрэн юмуу? Сэтгэцийн евчтэй хэдэн хvvхэд дагаж далдайсан манай улс ингээд тэмбержvржиг болов оо!
Таджикстаны нийслэл Душанбе, Туркменстаны нийслэл Ашхабад, Узбекистаны нийслэл Ташкент, Казахстаны нийслэл Астана!
медемхийрч цэцэрхэх юмаа мон олцгоож дээ... Дээрх комменттай санал нэг байнаа... "Монгол Улс хэзээ ч энэ байгууллагын жинхэнэ гишүүн болохгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд төвийг сахих, эвсэлд үл нэгдэх асуудал баталгаажсан. Тэгээд ч Ерөнхийлөгч Элбэгдорж жинхэнэ гишүүнээр элсэхгүй гэдгийг шууд мэдэгдсэн. Бид хууль бодлогоо урдаа бариад, илэн далангүй зарлаад явахад тэд хүчээр элсүүлэхгүй нь лав. Ажиглагч гишүүн болсон нь маш зүйтэй. Тэнд юу яригдаж байгааг мэдэж явахад гэмгүй. Иргэний нийгэм, олон нийтийн байгууллага, судалгааны институтууд харин нүд салгалгүй судалж байх хэрэгтэй. Манай улсад сепаратизм, терроризм, экстремизм байхгүй. Монгол Улс минь үүрд мандан бадраг".
Dushanbe-g anduursanaas uuruur bol um anduuraagui zuv bichjee.Ene 1 -r hun maani ugiin negl bish nuhur shuu dee.Itgehed berh nuhur.Suuliin ued gadagshaa ih dalbagnadag bolj.Niguuduul ni tooj ch bgaa um uu Ugui ch um uu. buu med
Mongol elsej baij ed zasag uls turuu avch garna 3 dah hursh baruun geed ted huvaaj idehee l medene ukain araas orohguin tuld elseed ya v
Элсэх, элсэхгуйг нь энэ Менхбаяр мэтийн неонацистууд мэддэг юм уу? Хол очиж хуцаач, чи.
yag zuv ! munhbayar fashist ! hudlaa solirohoos uur yum alga
Эвсэлд нэгдэх гээд яарах хэрэггүй,манай улсыг энэ хоёр гүрэн хувааж идэхээс илүү наад 76 чинь хуваагаад өгчихөж магадгүй болоод байна шүү
Дэлхийн том гүрнүүдийн улс төр,эдийн засаг,цэргийн салбарт явуулж байгаа бодлогыг цогцоор нь сайн судлах ёстой.Бид ШХАБ-т элсэх ёстой юу гэхэд элсэх ёстой л гэж судалгааны дүн гардаг нь туйлаас үнэн.Яаж ч бултаад өөрсдийгөө хуураад нэмэргүй.Манай улсын бүх аюулгүй байдлын баталгааг ШХАБ-т элсэж байж бүрэн хангагдана.Хоёр хөршөөрөө энэ баталгааг хийлгэж авч байж бид хөгжинө гэдэг тодорхой.Туйлын үнэн бол ШХАБ-т элсэх юм шүү.
Чи юугаа мэдэх вэ дээ мал минь
Кргзийн нийслэл чинь Бишкек,Тажикийн Душанбэ л юмсан
БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ хөгжил инновациас шалтгаална гэж тус улсын дарга Си Зиньпин мэдэгджээ. Тэрбээр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы хүрээнд зохион байгуулсан ХАЧА-ийн төлөөлөгчдийн бүгд хуралд үг хэлэхдээ, техник, технологийн шинэчлэл нь “улс орны арми болон үндэсний батлан хамгаалах салбарыг сайжруулах гол хүчин зүйл” гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Хятадын даргын үзэж буйгаар, ХАЧА-ийн ирээдүй инновац болон шинэчлэлээс шалтгаална. 13 дугаар таван жилийн төлөвлөгөө нь үндэсний батлан хамгаалах салбар болон Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд маш чухал юм гэж Си Зиньпин хэлжээ. Зэвсэгт хүчнийг цэргийн дэвшилтэт технологийн салбарт судалгаа хийх замаар урагшлуулах ёстойг тэрбээр онцлон дурдсан байна. 2016 оны улсын төсвийн төсөлд энэ жил Хятадын цэргийн төсөв 7.6 хувиар өсч, 954 сая юань /146 тэрбум орчим доллар/ болно гэж тусгасан бөгөөд энэ нь сүүлийн зургаан жил дэх хамгийн бага хувийн өсөлт юм. Хятадын цэргийн төсөв нь АНУ-ын дараа хоёрдугаарт ордог. Хятад 2017 онд багтаан Зэвсэгт хүчнийхээ цэргийн тоог 300 мянгаар цөөрүүлнэ гэж Си Зиньпин өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч цэргийн тоо нь 2 сая болох ХАЧА нь дэлхийн томоохон арми хэвээр байна. Д.Жаргал Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
munhbayar hyadatin erliiz-iin ? ( kkk) u=vchtei duraj shuu neeree / asuudal ene ter geed hudlaa soiroch asuudlig devregej baigaad MONGOLI ayuld oruulah teneglelel surtalchlaj baiga ahar mal fashist
Шхаб тероризмын эсрэг байгууллага. Тиймээс шинжануудыг ихээр хориод байгаа юм. Монгол улс одоохондоо шхаб элсэх шаардлагагүй.
Манжуур гэдэг улс байгуулагдсан хойно шхаб элсэх нь зөв