Ч. Мөнхбаяр

Олимп баяртай!

Нийтэлсэн: 2016-08-22 11:55:43

За бүр сонин сонин ялагдах юм аа. Яллаа гэж баярлаж торгуулаад ч медалиас мултарч байх юм. Миний хувьд шүүгчид тэгж торгодог нь буруу гэж бодож байна. Сануулах хэрэгтэй байсан. Гэхдээ шүүгчид яагаад ийм болчимгүй үйлдэл хийсний учрыг хойно өчье.
 
Munkh-Erdene Terbish Барьцалдахгvй зугтаахад торгуулийн оноо өгдөг эсэхийг миний хувьд сайн мэдэхгvй байна. Хэрвээ өгдөг бол манай Мандахнарангийн буруу л болж байна. 5-хан секунд тэсчихгvй яав даа нээрээ!!! Манай тамирчдад ялалт, ялагдлын моментод сэтгэлзvйн бэлтгэл vнэхээр чухал шаардлагатай болох нь энэ олимпоор харагдлаа.
 
Amgalan Bataa Манай тамирчдад сэтгэлийн хат, сахилга бат хоёр дутаж байна. Сахилга бат сахидаггүй, хариуцлагагүйн жишээ сая болоод өнгөрлөө. 65 кг-н жингийн хүрлийн төлөө барилдаан дээр манай бөх Мандахнаран маш хариуцлагагүй үйлдэл гаргаж дүрэм зөрчсөнөөр хүрэл медалийн үзүүрээс шүүрээд алдлаа ш дээ.
 
Хэдхэн секунд тэвчих тэвчээр, сэтгэлийн хат, сахилга бат дутаж хайран хөдөлмөрөө үгүй хийчихлээ ш дээ. Дүрэм л бол дүрэм ш дээ. Үүнийг мартаж, үгүйсгэж хэзээ ч болохгүй ш дээ. Шүүгчдийг буруутгаж дасгалжуулагчид нь нервээ барж байгаа ч гэсэн миний хувьд шүүгчид зөв шийдвэр гаргасан.
 
Биелүүлэхгүй байсан юм бол дүрмийн хэрэг гэж юу байна. Шүүгчийн шүгэл дуугараагүй л бол тэмцээн дуусаагүй л гэсэн үг. Тэмцээн үргэлжилж л байх ёстой биз дээ. Тэгэхэд манай хүн цаг дутуу байхад гүйгээд явчихаж байна. Болохгүй ш дээ уг нь.
 
Ийнхүү үзэгчид бичиж байна. Тэгвэл барилдааныг урагшлуулж харъя. 5:30-д Узбекийн бөх манай бөх хоёр баахан бужигнасан. Тэр үед Мандахнаран маань 4:6-аар хожигдож явсан. Шүүгчид манай хүнд ард нь гарлаа гэж 2 оноо өгсөн бол Узбекийн дасгалжуулагч “манай бөхийн шидэлтэд оноо өгсөнгүй, дэвжээний гадна ард нь гарсан тул Монголын бөхөд оноо өгч болохгүй” гэж улайран маргаж, дэвжээнээс яавч эс буун эсэргүүцсэн тул шар карт авч хөөгдсөн, челленжээс болж 1 оноо нэмснээр 7:0-оор хожиж эхэлсэн юм.
 
Энд бол би хувьдаа яг тийм юм болчихлоо гэж хэлж чадахгүй. Маргаантай юм болсон. Үүндээ шүүгчид бантаад байсан бөгөөд, Мандахнаран гавьяат цаг дуусаагүй байхад гараа өргөн яллаа гэж тунхаглаж байсан нь сайхан шалтаг болж өгсөн юм аа. Гээндээ ч бий, гоондоо ч бий.
 
Манай бөхчүүдийн хэв шинжит байдлаар ялагдсан Хүдэрбулгыг ярихаа больё. Цагийг бүр урагшлуулъя. Хавар манай шүүгч ОХУ-ын УАШТ-ийг үймүүлж, оросын чөлөөтийнхнийг самарч, гайхамшигтай улс биш болох ФИЛА-гийнхны дургүйг хүргэсэн тул ингэж дарагдаж, шийтгэл хүлээлээ ч гэж зарим хүн хэлж байна даа. Хувцас хунараа тайчиж шидсэнээр байдлыг бүр ч дордууллаа.
 
За за, ялагдсан бөхөд шалтаг мундахгүй ээ гэдэг. ОХУ-ын бөх Сослан Рамонов Узбекийн энэ айхтар шиддэг бөхөд шидүүлээд 4:0-оор хожигдож явсан ч, 18:7-оор хожчихоод буусан. Ингэж хожчихоогүй, бөөн хэл ам, маргаан шуугиан, ойлгомжгүй явдлаар дууссанаас л хойш ялалт байгуулчихлаа гэж бардаад ч яахав.
 
Өчигдрийн явдал чөлөөт бөх, бусад спортод байгаа уналт доройтлын өнгө төрхийг огтхон ч өөрчлөхгүй, харин улам тодосголоо. Үг хэлүүлэхгүй, өөрсдөө барилдах чинь яасан юм гэж адардаг нь байдал бүр ч муу байна гэж бодогдуулж байна. Хэвтээ барилдаан огт байхгүй байхад чөлөөт байна гэж яаж ч хэлэхэв.
 
Урагшаа давхихаа л мэдэхээс арагш ухрахаа мэддэггүй жолооч бэлдсэнтэй л адил шүү дээ. Гэтэл гадныхан хэвтээгээс гол оноогоо авч байна. Хөл барилдаан ч гэж алга. Манайхан их үндэс шиг барилддаг юм гэнэ лээ. Үндэст чинь хөл барилдаан байдаг биз дээ? Монгол хүн бөхийн их мэдрэмжтэй, гэтэл чөлөөтөөр хичээллээд дордчихдог юм уу гэж гайхаж ч сууна даа. Азанд л найдаж дэвжээнд гардаггүй байлтай.
 
Бусад спортынхон ч илүү байгаагүй. Жүдод 14 бөх явсан, Сумьяа, Түвшинбаяраас бусад нь ямар байв? Босоогоороо боолгоод ч зогсож байх шиг. Нэг бөх маань гэмтэл сэдрээд амь насаа алдах дөхлөө. Буудлага дээр аанай л буу байхгүй, гацсан эвдэрсэн гэж бөөн хэл ам.
 
Тамирчиддаа дутуу өгсөн учраас ялагдсан гэж нэг тамирчин бичсэн байна. Витамин, сэтгэлзүйч, спортын эмч, эрдэм шинжилгээний судалгаа, шигшээгийн хангалттай орон тоо, дасгал сургууль хийх аятай таатай нөхцөл, ер нь бүх л юм дутсан гэнэ. Спортоор хичээллэх ямар ч боломж байхгүй гэж арай хэлсэнүй.
 
Ерөнхийлөгчийн тэтгэлгийг амжилт гаргасан хүнд төдийгүй, амжилт гаргах хүнд өгөх хэрэгтэй гэх шиг боллоо. Бас ард иргэд сайн муу юу ч дуугарч болохгүй гэж олон спортын хүн хэлж байна. Арай л үзэж харж болохгүй гэсэнгүй, санаа нь бол тийм л юм шиг байна.
 
Төмс хураагаад, чанаад өөрөө идчихдэг төгс машин бүтээв гэж онигоо байдаг. Спорт гэж хэдэн хүний л амьжиргааг хангадаг, бусдад бол падлийгүй, нэн хаалттай, нууц ертөнц болох ёстой юм байх. Нэг спортын сэтгүүлч: фэйсбүкчид дэндүү өндөр хүлээлттэй байснаараа маш муу нөлөөллөө гэжээ. Фэйсбүкчид буруутай юм байна шүү, олимпийн бүтэлгүйтэлд.
 
Манай тамирчид л амжилт хүсэхээр дарамтанд орж гутраад ялагддаг, гэмтдэг бэртдэг, буу нь гацдаг, өөрсдөө хөдлөхгүй хөшүүн байдаг, “булхайдуулдаг”, үзэгчдийн дууг хорьдог, байдалдаа дүгнэлт хийдэггүй дүр зураг харагдаж байна даа. Бусад улсын тамирчдад бол тийм спортын бус байдлууд ажиглагдахгүй юм.
 
Дагестан, Осети гээд жижиг орнуудад спортоор хичээллэх нөхцөл манайхаас сайнгүй, хамгийн гол зүйл болох спортдоо хайртай чанар харин тэднийхэн дутдаггүй, тэсэрч дэлбэрч илрэн гарч ирдэг. Саяын аваргалдаг С.Рамонов бол дайн дажинтай үед Гүржийн Өмнөд Осетид төрсөн, гэрийнхэн нь Орос руу дүрвэсэн, хүнд хэцүү амьдралыг туулсан.
 
Тамирчид дасгалжуулагчдыг ч айхтар буруутгамааргүй байна. Ерөөсөө нийгмийн байж байгаа л царай энэ. Бусад нь гайхамшигтай, тамирчид нь л муу болчихсон биш л дээ. Био байгалийн процессуудаас бусад бүх юм, өөрөөр хэлбэл нийгмийн бүх юм муу байгаа.
 
Түүний тусгал л энэ. Бид бүхэн, үзэгчид өөрсдөө дэлхийд өрсөлдөх чадвартай сан билүү дээ. Огтхон ч үгүй ээ. Дундад зуун руу, бүр боолын нийгэм рүү, тийм сэтгэлгээ, оршихуй руу уруудан өнхөрсөөр л байгаа. Харин ч дэлхийн дэвжээнд амжилт руу тэмүүлж байгаа зарим тамирчид нийгмийн цөөн хэдэн гэрэл гэгээний нэг болох юм даа.
 
Хичнээн бүх юм муу байлаа ч гэсэн бид сайн сайхан руу тэмүүлэх, чармайх ёстой. Энэ тамирчин ингээд хариуцлага алдчихлаа гэх нь зөв, гэхдээ өөрсдөө хариуцлагатай байж үлгэрлэн, бүгд нийгмээ өөд нь татах гэж зүтгэх ёстой. Спортынхон л өндөр хариуцлагатай, бусад нь тиймгүй байх ёстой бус.
 
 
Дагваа аварга чөлөөт бөхийг нойлоос эхлүүлэх хэрэгтэй юм байна даа гэжээ. Үүнийг дэмжиж байна. Тэгэх л ёстой. Чөлөөт бөх, бусад спортод бугшсан бүх муу муухай арилаг! Бас сонгомол бөхийг нойлоос эхлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй байна шүү, учир нь манайхан идэвхийлэн унагалцсаар чөлөөт бөхийг олимпоос хасуулж магадгүй, харин сонгомол хэзээ ч хасагдахгүй.
 
Зөвхөн спорт төдийгүй, бүх салбарт шинэчлэлийг хүн бүр эхлүүлье ээ! Яг үнэндээ, пээ энэ тамирчид арай дэндүү байна аа гэчихээд өөрсдөө бахь байдгаараа байвал, өөрсдөдөө ямар ч шаардлага тавихгүй байвал утгагүй байхгүй юу.
 
Спортынхон ч өөрчлөгдөж чадна, монголчууд бид бүгд өөрчлөгдөж чадна аа. Өөрчлөгдөцгөөе гэж хашгиръя! Сургамж хайрлаж, түмэн олонд ухаарал хайрласан Риодоо баярлалаа, Рио баяртай!
 
Ч.Мөнхбаяр

83 сэтгэгдэл харуулж байна        

  1. Зөв бичиж ээ. Үндэсний гэх зүйлүүдийг бас цэвэрлэх хэрэгтэй бна. Ялангуяа үндэсний бөх.

    Зөв бичиж ээ, 2016-08-22 12:18:49, 139.5.217.83Хариу бичих

  2. munkhbayaraa ugur har tamhichin mini shorond oroogui deeree duugui bai l daa

    Зочин, 2016-08-22 14:28:34, 122.201.22.132

    Хожлоо хамгаалаад сүүлийн 5 секунт зугтаагаад байдаг бол энэ спорт биш энэ чинь ИХ СПОРТ , манай үндэсний бөх шиг зугтаагаад, зодолдоод, хавхуульддаг эд бишээ. Арчаагүйгээсээ болж хожигдоод тэгээд урвайгаад дээр нь дасгалжуулагч нь дагаж савсаганаад. Монголчууд маань дэлхийд онигоонд орох юмаа амархан олон юмдаа. Олиггүй хүн онигоонд оромтгой гэж. Би лав ичиж байна.

    Mongol, 2016-08-23 12:27:10, 202.131.242.254

    ичиж байна

    otgoo, 2016-08-23 14:04:19, 70.71.11.11

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Голыг нь олоод хэлжээ. Цаг дуусаагүй байхад барилдахгүй яллаа гээд гүйдэг буруу юм боллоо.

    Зочин , 2016-08-22 12:19:36, 182.160.39.205Хариу бичих

  4. Ynenshdee.Bayrlah tsag zubduu oldoh baital sanamsargyi hojson hyn ingej bayrladag ium bol YY?

    Зочин, 2016-08-23 14:49:57, 49.0.160.127

    Таны нэр:

    Тайлбар:

  5. balairaad bgaarai.yah argagui hojson yman deer yu bicheed hutsaad bgaan.Mandahnaran mandtugai.Manai Mongol oodoltugei.

    zochin, 2016-08-22 12:23:08, 112.72.11.134Хариу бичих

  6. Barildaanii tsag dyysaagyi baixad gyideg ni mash byryy. Ymar show yzyylj baigaa bish, shyygchid bol neex xaxyyl absan gexeergyi l baisan. Sain barildsan bolobch,sagsyyrch gyigeed belen orj baisan medalaa xynd zygeer beleglelee

    bgl, 2016-08-23 06:49:42, 216.123.224.249

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Hohi l bn. Mgldoo l tanhairgui uu?teneg uhree l saihan haruullaa. Ediin zasag n danpuraag odo buh talasr danpuran da. Teneg uher yum chin araggui de.

    Зочин, 2016-08-22 12:27:31, 126.205.20.103Хариу бичих

  8. Manai dasgaljuulagch nar uneheer eh oronoo surtachillaa bas deerees ni Mongoliin luivarduuldag busad sportiinhon harag. Mongolchuud chin bas teneg yum shig luivarduulaad yavaad ugdug maluud bish baina. Daraa ni tanhairch medeh yumnuud baina gej aij hulgag. Ireeduid heregtei, judo box chuluut geed manaihan deerelhdeggui sport ene delhiid alga. Sport ulam avilgajij, ulam ursulduuntei bolj bui ene ued medeeleliin anharaalaliig tatsan zorigtoi uildel. Ugaasaa luivardahad eserguutselee ilerhiilne. Er hyn! Dasgaljuulagch hunii jinhene setgel gej eniig l helne.

    hmm, 2016-08-23 02:16:00, 70.89.164.61

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Боксын шүүлт яг манай сонгууль шиг луйвар болсон шүү дээ. Луйвар ганцхан сонгуульд төдийгүй олимпод байдаг л юм байна!

    Олимпийн луйвар!, 2016-08-22 12:32:49, 202.9.40.185Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Олимп бол манай сонгууль шиг л их л будлиантай шудрага бус шүүдэг хээл хахуульд идэгдсэн газар л болждээ.баараггүй цэвэрхэн хожил л хийхгүй бол шууд луйварддаг л юм байнаа.тэгээд бас жижиг буурай ороны зовлон байх шиг байна

    ганаа, 2016-08-22 12:48:38, 122.201.22.99Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Чингис,Хөх толбо, босоо заяа, босоо хөх монгол, дэлхийн дэвжээнд гайхуулна гэх мэт хөгийн юм ярьсаар байгаад бүүр тархи нь хамуурчихсан. Заавал ялах ёстой юм шиг бүдүүлэг түрэмгий зангаа харин дэлхийн дэвжээнд гайхууллаа даа. Бүх нийтийн спортыг хөгжүүлээч хэнд хэрэгтэй юм иймэрхүү олимпын медал энэ тэр. Мэргэжлийн спортоор амжилт гаргах эсэх нь орчин цагт хувь хүний асуудал болсон. Ядуу гуйлгачнаа мэдэхгүй хэвтэж сүрэгээрээ татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж шалны алчуур гарын бээлий болж байгаад ирэх хэнд хэрэгтэй юм. Манайхаас баян Сингапур зэрэг ухаалаг пракматик оронууд наад олимпийг чинь нохойн гөлөгний чинээ ч тоодоггүй юм шүү дээ. Тэд ухаалаг тул бүх нийтийн спортыг хөгжүүлж нийтээрээ эрүүл чийрэг байхыг чухалчилдаг юм.

    Зочин, 2016-08-22 13:00:20, 124.158.78.4Хариу бичих

  14. Гоё хэллээ

    Үнэн2, 2016-08-22 13:47:50, 45.117.34.66

    Goe helj bn shu. Zuv

    Зочин, 2016-08-22 14:14:06, 103.57.95.248

    zagatnasan gazar maajiv . Sanal 1 bn. Bas ch iim zuv bodoltoi mongol bdag l yum bn. Or are n't you a foreigner ?

    Зочин, 2016-08-22 18:59:23, 27.123.214.110

    vnen xelj bna shu yag zuw

    zochin, 2016-08-22 19:35:32, 103.26.195.67

    Би бас яг ингэж боддог.баярлалаа.fb доогий доржбаяр

    Доогий, 2016-08-22 20:38:49, 188.188.1.168

    Яг тийм

    Зочин, 2016-08-22 22:45:19, 103.229.120.119

    Сингапур олимпийг тоодоггүй байтлаа түрүүлсэн тамирчиндаа 850.000 доллар өгөх үү.

    Зочин, 2016-08-23 09:28:02, 27.123.214.123

    Хоосон хөөрцөглөх нь монгол араншин, хоолтой даруу байх нь синга араншин. Муухай бүдүүлэг ажилгүй ядуу хоосон хийрхүү дээрэнгүй мангар байдлаа хэдэн бөх энэ тэрээр хаана гэж үгүй. Гинээст дуртай хүмүүст харин завшаан боллоо. Олимпод стриптиз үзүүлсэн анхны дасгалжуулагч. Одоо УБ-т 1000 хүн нүцгэлэх хэрэгтэй. Нийтийн биеийн тамир нэн чухал гэж ёстой үнэн. Нийтийн ариун цэвэр, ёс суртахуун, урлаг спорт хэрэгтэй. Гаднын сайтуудад тавьсан видеог харлаа ёстой муухай. Шившиг боллоодоо

    зочин, 2016-08-23 10:43:55, 202.9.40.10

    ийм бодолтой хөгийн юмнууд байдаг л юм байна том орнууд олимпт хамаг хүч анхаарлаа тавьдаг юм.

    Зочин, 2016-08-23 13:45:17, 122.201.21.146

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Uneheer teneg zuil bolson shuu, Davshij barildahgui uharch barilddag bukh gej baih uu?! 4 jiliin hudulmur hulsuu 5 han sekund tulaad zogsoj chadaaguigees bolj medaia aldaj baina shuu de. Uneheer archaagui baisan

    Mongol, 2016-08-22 13:05:05, 77.176.7.122Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. мелаль аваагуй ч дасгалжуулагч нар олимпийн дэвжээн дээр хагас нуцэглэх уурлах урлаг узуулэж санууллаа

    зочин , 2016-08-22 13:32:14, 43.242.242.183Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. МАНДАХНАРАН МАНДТУГАЙ (27.123.214.90) 2016-08-22 09:23:51 Торгосон ч сүүлчийн бүхэл оноогоор ялж бна. Энэ бол луйвар! ОТГОНДАЛАЙНХАА ХҮРЭЛИЙГ СОРУДООД ЦЭВЭР АЛТААР УРТ ЦАГААНДАА ХИЙЛГЭЭД МАНДАХНАРАНДАА ЗҮҮЖ ӨГӨӨ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БҮХ ГАВЬЯА ШАГНАЛЫГ ОЛГОЖ ТҮҮХЭНД БИЧИЖ ҮЛДЭЭ. ЭНЭ ТУХАЙГАА ДЭЛХИЙД ЗАРЛА. МИНИЙ ДҮҮ ЯЛСАН. ЗӨВ АВИРАЛСАН. ДЭЛХИЙН ТӨМ БӨХ ИНГЭЖ АЯГАЛДАГ ЮМ. ЗӨВ ЮМЫГ ЗӨВ ГЭДЭГ ЮМ

    м, 2016-08-22 13:36:41, 27.123.214.80Хариу бичих

  20. Zuv shdee

    Зочин, 2016-10-04 14:00:07, 139.5.218.254

    Таны нэр:

    Тайлбар:

  21. МАНДАХНАРАН МАНДТУГАЙ (27.123.214.90) 2016-08-22 09:23:51 Торгосон ч сүүлчийн бүхэл оноогоор ялж бна. Энэ бол луйвар! ОТГОНДАЛАЙНХАА ХҮРЭЛИЙГ СОРУДООД ЦЭВЭР АЛТААР УРТ ЦАГААНДАА ХИЙЛГЭЭД МАНДАХНАРАНДАА ЗҮҮЖ ӨГӨӨ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БҮХ ГАВЬЯА ШАГНАЛЫГ ОЛГОЖ ТҮҮХЭНД БИЧИЖ ҮЛДЭЭ. ЭНЭ ТУХАЙГАА ДЭЛХИЙД ЗАРЛА. МИНИЙ ДҮҮ ЯЛСАН. ЗӨВ АВИРАЛСАН. ДЭЛХИЙН ТӨМ БӨХ ИНГЭЖ АЯГАЛДАГ ЮМ. ЗӨВ ЮМЫГ ЗӨВ ГЭДЭГ ЮМ

    Зочин, 2016-08-22 13:36:56, 27.123.214.80Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. МАНДАХНАРАН МАНДТУГАЙ (27.123.214.90) 2016-08-22 09:23:51 Торгосон ч сүүлчийн бүхэл оноогоор ялж бна. Энэ бол луйвар! ОТГОНДАЛАЙНХАА ХҮРЭЛИЙГ СОРУДООД ЦЭВЭР АЛТААР УРТ ЦАГААНДАА ХИЙЛГЭЭД МАНДАХНАРАНДАА ЗҮҮЖ ӨГӨӨ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БҮХ ГАВЬЯА ШАГНАЛЫГ ОЛГОЖ ТҮҮХЭНД БИЧИЖ ҮЛДЭЭ. ЭНЭ ТУХАЙГАА ДЭЛХИЙД ЗАРЛА. МИНИЙ ДҮҮ ЯЛСАН. ЗӨВ АВИРАЛСАН. ДЭЛХИЙН ТӨМ БӨХ ИНГЭЖ АЯГАЛДАГ ЮМ. ЗӨВ ЮМЫГ ЗӨВ ГЭДЭГ ЮМ

    Зочин, 2016-08-22 13:37:13, 27.123.214.80Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. МАНДАХНАРАН МАНДТУГАЙ (27.123.214.90) 2016-08-22 09:23:51 Торгосон ч сүүлчийн бүхэл оноогоор ялж бна. Энэ бол луйвар! ОТГОНДАЛАЙНХАА ХҮРЭЛИЙГ СОРУДООД ЦЭВЭР АЛТААР УРТ ЦАГААНДАА ХИЙЛГЭЭД МАНДАХНАРАНДАА ЗҮҮЖ ӨГӨӨ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БҮХ ГАВЬЯА ШАГНАЛЫГ ОЛГОЖ ТҮҮХЭНД БИЧИЖ ҮЛДЭЭ. ЭНЭ ТУХАЙГАА ДЭЛХИЙД ЗАРЛА. МИНИЙ ДҮҮ ЯЛСАН. ЗӨВ АВИРАЛСАН. ДЭЛХИЙН ТӨМ БӨХ ИНГЭЖ АЯГАЛДАГ ЮМ. ЗӨВ ЮМЫГ ЗӨВ ГЭДЭГ ЮМ

    Зочин, 2016-08-22 13:37:36, 27.123.214.80Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. хийх юмгүй орон иймэрхүү зүйлээр хийрхэдэг байх,олимпгүй байхад монгол мандаж байсан байлгүй

    үзэгч, 2016-08-22 13:39:12, 103.9.90.229Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Ч.мөнхбаяр бөх мэдлээ юу хаха

    Зочин, 2016-08-22 15:02:27, 202.21.113.238Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Хоолны савнууд., хаа байна тэр бөхийн орон энэ тэр чинь?

    Зочин, 2016-08-22 15:47:11, 182.160.3.104Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. ЧвМөнхбаяр бөх мэдэхүү. юм болгон дээр далдганасан баагий байнашд. Энэ хурдаараа явбал мөрөөдлийн багт орно шд.

    Зочин, 2016-08-22 16:00:08, 103.26.192.98Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Олимп дэлхийн аварга боллоо гээд Монголоо л шулна Монголоос оор хэн ч мэдэхгуй тэдэнд хамаагуй

    Naraa, 2016-08-22 16:05:11, 103.26.193.37Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Ene 2 baagii Guzeegee unjuulaad onigoo. buur nogoo bolson bna shtee ha ha

    Guzeegee unjuulaad onigoo, 2016-08-22 16:49:14, 46.223.128.44Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. https://www.youtube.com/watch?v=irCHLdbyhjw

    lol, 2016-08-22 17:15:53, 202.126.91.90Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Аливаа зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй энэ ялагдал бидэнд нэгийг бодууллаа. Ингээд хэлцэж маргаж байгаа нь өөрөө өөрчлөлтийн эхлэл.

    Мөнхбаатар, 2016-08-22 17:18:44, 27.123.213.186Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Олон хүнээс шигшиж байж гайгүй авьяастай хүн олж аваад, сайн дасгал сургууль хийж байж л олимпод амжилт үзүүлнэ. Жишээ нь буудлагын тамирчдыг яаж сонгож, шалгаруулж авдаг нь маш тодорхойгүй. Буу зэвсэг хэрэглэх хориотой, буудлагын спортоор жирийн иргэд хичээллэх газар байхгүй. Дасгалжуулагч нтр нь авгай хүүхдээ л тамирчин болгодог байх.

    хн, 2016-08-22 17:43:28, 141.0.14.124Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Dasgalchuulagch n huvtsasaa daildag n Buruu, nuguu Mongol buhiin yos , tsaashlaad Mongol er hunii hiih uildel ch bish',,,,,,,,,,,,,,,

    Zochin, 2016-08-22 18:13:14, 86.16.255.77Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Хазгай муруй хэлтэй муусайн эрлийз хурлийзууд сэтгэгдэл гэж хэлээ зажилсан юм бичээд уур хүргээд байна. Зайлцгаа, өмхий шаарнууд аа.

    Халх эр, 2016-08-22 18:49:13, 141.0.14.124Хариу бичих

  48. minii erliiz hurliiz chamd yamar hamaa bainaa, chamtai l adilhan mongol orond turj usloo, malaa, harin ch ene hoer uheriig bodvoleh orniihoo neriig baastaagui l yavj baina, sda mini...

    Зочин, 2016-08-25 02:05:42, 31.54.34.222

    Таны нэр:

    Тайлбар:

  49. За за манай залхуу арчаагүй хульхи худалч хөөргөн онгироо Монголчууд спорт гэж ярихаа болих хэрэгтэй юм байна. Ганц медальтай онигоо ш дээ. Чадах юм даанч алга даа

    Зочин, 2016-08-22 18:52:41, 150.129.142.198Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Zov helsen baina bid oorchlogdoh heregtei yalanguya bidend uhamsar sahilga bat heregtei baina alibaa zuild duraaraa handdag baidlaa oorchloh heregtei bid oorsdoosoo ehleh heregtei

    Zovhon, 2016-08-22 19:12:09, 103.212.119.89Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Tamirchin hunii beg saihan shinj bol huleetstei baih chanar um haramsaltai ni manai Bohod edgeer chanar alga baina tsaashid ene buhniig bodoltsoh heregtei

    Zochin, 2016-08-22 19:15:24, 103.212.119.89Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Ene hun um bodogdohoor zov bichjee bid dandaa oorsdiigoo omoordog endees surgamj avah heregtei

    Zovhon , 2016-08-22 19:20:19, 103.212.119.89Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. ene xvn neg taliig barij tuilshralgui olon talaas n xarj yag vneniig bichsen bna

    zochin , 2016-08-22 19:38:35, 103.26.195.67Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Olon zyil boditoor haragdlaa. Eersddee l dygnelt yah argagyi hiih bolson. Byh yum dyremtei juramtai baidag.

    Zochin, 2016-08-22 19:55:21, 126.236.220.215Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. 5 секунд тулаад зогсохын оронд баярлаад ухэр дурээ харуулаад зугатаад гуйдэг нь ТУМЭН БУРУУ. Торгодог нь зовоо зов.Шугэл дуу гараагуй байхад барилдаанаа ОРХИОД ГУЙДЭГ нь маш буруу.Дурэм бол дурэм.Дураараа. барилдаанаа орхиод гуйх юм бол ШУУГЧ ГЭЖ ТЭНД ЗОГСООД ЯАХ ЮМ .Манайхан ( УХЭРТЭЖ ) байна. Хохь нь ээ чааваас уйл уйл толгойгоо ШААГААД сайн уйль

    зочин, 2016-08-22 19:56:06, 103.57.95.100Хариу бичих

  62. Unen unen

    Зочин, 2016-08-22 20:22:31, 139.5.216.160

    Таны нэр:

    Тайлбар:

  63. Duusaagui bhad ni hoyor garaa sarvalzuulaad toirood guigeed bdag ni yamar uchirtain Buruu . Sahilga muu

    O, 2016-08-22 20:11:23, 182.251.248.14Хариу бичих

  64. Unen unen

    Зочин, 2016-08-22 20:22:44, 139.5.216.160

    unen bur unen

    bi , 2016-08-24 18:58:34, 150.129.141.149

    Таны нэр:

    Тайлбар:

  65. Яахаараа улс төр ,эдийн засаг нь ч унаад, Спорт нь ч гэсэн уначихдаг байнаа.

    зочин, 2016-08-22 21:06:07, 202.21.106.105Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. zamiin tsagdaagiin urd taliin narhan hothond amidardag gomo monhoo bairniihaa bandiig sonirhohoo boli ichij amidar

    monhoo, 2016-08-22 21:25:34, 103.57.94.76Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. zamiin tsagdaagiin urd taliin narhan hothond amidardag gomo monhoo bairniihaa bandiig sonirhohoo boli ichij amidar

    monhoo, 2016-08-22 21:25:50, 103.57.94.76Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. zamiin tsagdaagiin urd taliin narhan hothond amidardag gomo monhoo bairniihaa bandiig sonirhohoo boli ichij amidar

    monhoo, 2016-08-22 21:26:04, 103.57.94.76Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. тамирчин хүн тэр дотроо их спортын тамирчин дуусах шүгэл дохио өгөөгүй бол 100:0 хожиж байсан ч тэмцээн эхэлсэнтэй адил түвшинд байх ёстой гэж ойлгодог.

    спорт, 2016-08-22 21:51:26, 202.179.23.95Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. dasgaljuulagch,tamirchid yag aldaa gargasan. harin tamirchin maani ih setgeliin hattai , humuujiltei baina bilee. yag ter ued manai mongolchuudiin tsag baridaggui, durem juramaa barimtaldaggui ni haragdsan.

    Зочин, 2016-08-23 01:16:39, 81.243.147.125Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. Боловсролын яам хүн болгох хичээл зааж эхлэхгүй бол бүгд хүнээ алдаж эхэллээ хүмүүжил дутуу буруу учир яаж ч их хийсэн эцэстээ буруудаж бн хүнээ төлөвшүүлье

    Зочин, 2016-08-23 10:06:02, 122.201.22.156Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

  79. Эцэсийн мөч хүртэл эсрэг талын тамирчин бүх хүчээ дайчлан тэмцэлдэн ирэх болно. Түүнтэй тулж барилдах нь спорт болохоос зугтах нь спорт биш. Манайд sportmanship буюу тамирчин хүний ёс суртахуун гэдэг зүйл огт байдаггүй бололтой. Японд бас энэ асуудалаар нэлээд шуугиж ёс суртахууны талаасаа ихээхэн шүүмжлэлд өртөж байна.

    JP, 2016-08-23 11:53:17, 218.45.181.189Хариу бичих

  80. Таны нэр:

    Тайлбар:

  81. Мөн ялагдаж байгаа талаа үл хүндлэн цаг дуусаагүй байхад нүүрэн дээр нь ярзайн инээж ялалтын пооз авч байгаа нь өөрийгөө, өрсөлдөгчийгөө, спортыг үл хүндэлсэн үйлдэл. Спорт ялалт ялагдал зэрэгцэн оршдог болохоор эсрэг талаа хүндлэн гар барьцгаадаг билээ. Гудамжинд нэг нэгнийгээ дээрэлхэж шоглож байгаа юм шиг аашилсаныг зөвтгөж болохгүй ээ. ИЙм зүйлийг давтуулахгүй гарахаас сэргийлж байж бид хөгжиж эхлэнэ.

    JP, 2016-08-23 11:59:17, 218.45.181.189Хариу бичих

  82. Таны нэр:

    Тайлбар:

  83. Олимпийн дэвжээ гэдэг чинь өөр шүүү дээ . Илт ялсан бол ямар ч асуудал гарахгүй л бсан. Өөртөө итгэлгүй хүн л барилдааны цаг дуусаагүй байхад өрсөлдөгчийг даапайлж байгаа мэт инээж зугатаж гүйж бгаам. Буруугаа өөрөөсөө л хай

    зочин , 2016-08-23 12:29:26, 202.131.225.141Хариу бичих

  84. unen zuv helj bna shuugch manai tald herev yalalt ugsun bol nuguu tal eserguutsen zargaldah l bsan

    bi , 2016-08-24 19:02:04, 150.129.141.149

    Таны нэр:

    Тайлбар:

  85. Чөлөөт бөх, бокс хоёрыг Олимпоос хасах хэрэгтэй. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан оросоор ярьдаг орнууд хоорондоо тамирчдаа солилцоод, хоорондоо хор найруулаад дэлхийн чөлөөт бөхийн спортыг бузарлаж байна. Бусад жижиг орнуудыг дээш нь гаргахгүй байна. Балиар заваан, бузар сэжгийн, бөөлжис цутгам булхай луйвраар дүүрэн Рио-гийн Олимп арай гэж дуусч санаа амарлаа. Бузар бүхэн шингэсэн Бразилд дахин бүү оч.

    Рио бузар , 2016-08-23 14:21:24, 202.21.112.202Хариу бичих

  86. Таны нэр:

    Тайлбар:

  87. Та нар ьитгий улс төржүүлээд ьай .offshor данс ьайж Ьолдог юм чинь энэ зэргийн юм юу ч ЬИШ тийм ээ Су Ьатволд тэргүүтэй гишүүд дарга нараа.Санаа цөв биз.

    Laxi, 2016-08-23 17:34:14, 78.132.11.18Хариу бичих

  88. Таны нэр:

    Тайлбар:

  89. энд бичсэн хүмүүс зөв зүйл бичсэн байна бидэнд хүн болох мөн төлөвшил гээч зүйл алга байна эдгээр хүмүүсийн бичсэн зүйлд энэ залууд их сургамж болно ер нь даруу байх хэрэгтэй эцсийн шийдвэр гараагүй байхад аливаа зүйлд хуумгай хандаж болохгүй юм. Бид өөрсдийгээ эх орноо маш буруу имижээр дэлхий нийтэд харууллаа маш харамсалтай байна саяхан энэхүү мэдээ CNN ээр гарсан бид ямар нэгэн асуудалд хандахдаа эхлээд өөрсдийгээ нэг харах хэрэгтэй үнэндээ бол нэгэн хариуцлагагүй тамирчнаас болж дэлхий нийтэд МОНГОЛ гэдэг имижийг маш буруугаар харуулсан үйл явдал боллоо.

    sara, 2016-08-23 20:26:05, 139.5.218.53Хариу бичих

  90. Таны нэр:

    Тайлбар:

  91. teneg uher tsarailsan lalaruud-hohi ni, uahamsar gej noil, yamar sumiin naadmiin talbai baigaa bishdee- olon ulsiin olimpiin devjee naadhi chini-maluudaa,ulsiinhaa neree baastaj duuslaa, uhej dald ortsgoo!!!!

    Зочин, 2016-08-24 04:39:40, 31.54.34.222Хариу бичих

  92. Таны нэр:

    Тайлбар:

  93. Хэрвээ 5 секунд тэссэн бол Монголд ирэнгүүтээ 30 сая төгрөгийн нэг удаагийн шагнал авч, бас дээр нь насан туршдаа сар тутам 2 сая төгрөгийн сул цалин авах байсан юм. Хайран юм? Түүгээр зогсохгүй компаниуд хэд хэдэн байр өгөх байсан. Тэгсэн бол Мандахнаран ах дүү нартаа зарим байраа өгөөд хамаатан садан бүлээрээ сайхан амьдрах байлаа. Ёстой тэвчээргүй нөхөр юм аа.

    нармандах , 2016-08-24 14:56:58, 202.21.112.202Хариу бичих

  94. Таны нэр:

    Тайлбар:

  95. Мөн ялагдаж байгаа талаа үл хүндлэн цаг дуусаагүй байхад нүүрэн дээр нь ярзайн инээж ялалтын пооз авч байгаа нь өөрийгөө, өрсөлдөгчийгөө, спортыг үл хүндэлсэн үйлдэл. Спорт ялалт ялагдал зэрэгцэн оршдог болохоор эсрэг талаа хүндлэн гар барьцгаадаг билээ. Гудамжинд нэг нэгнийгээ дээрэлхэж шоглож байгаа юм шиг аашилсаныг зөвтгөж болохгүй ээ. ИЙм зүйлийг давтуулахгүй гарахаас сэргийлж байж бид хөгжиж эхлэнэ.Энэ хүн маш үнэн хэлсэн байна. Бид суралцах хэрэгтэй энэхүү үйл явдал бол маш буруу байсан тамирчин хүний нэг чанар тэсвэр тэвчээр бусуу тэр чанар хаана байна ерөнхий хувь хүнийх нь хүмүүжил энд гарч ирсэн болов уу

    zochin , 2016-08-26 11:52:49, 124.158.109.140Хариу бичих

  96. Таны нэр:

    Тайлбар:

  97. Mash zuv bichjee. Ingej neg heleh hun heregtei baisan yum. Baahan setgeliin huurul ovchtei humuus haraal l heleed baisan yum.

    Bulgaa, 2016-08-26 13:00:58, 202.94.145.1Хариу бичих

  98. Таны нэр:

    Тайлбар:

  99. Orgil Oko August 22 at 10:49am · БУРУУ БҮХЭН БУСДЫН БУРУУ Өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдаад Узбекын бөхөд ялагдсан Г.Мандахнарангийн барилдааны шийдвэрийн талаар манай хэвлэл мэдээлэл болон олон нийт янз бүрийн зүйл бичиж байна. Болсон үйл явдлын талаар манай Монголчууд буруу анализ хийгээд байгааг хараад тэсэлгүй үүнийг бичлээ. Барилдааны шүүлтийн хувьд яалт ч үгүй манай бөх Дэлхийн Бөхийн Холбооны дүрмийн 33-р заалтын дагуу “барилдаан дуусахаас 30 секунд дотор өрсөлдөгч бөхөдөө барьц өгөхгүй зугтаж идэвхигүй барилдвал шүүгчдийн бүрэлдэхүүн санал нэгтэйгээр 1 оноогоор торгох” гэсэн заалтын дагуу ялагдсан. Нэг ёсондоо тэмцээн дуусах сүүлийн 30 секунд дотор 10 секунд ч бай барьц өгөхгүй зугтаж болохгүй гэсэн үг.

    хүмүүн, 2016-08-26 21:50:37, 45.117.34.3Хариу бичих

  100. Таны нэр:

    Тайлбар:

  101. World United Wrestling буюу хуучнаар бол FILA гэдэг өнөөгийн Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооны олон улсын бөхийн дүрмийн (International Wrestling Rules) 33-р заалтанд (Article 33) англи хэл дээр ингэж байдаг: “… If there are less than 30 seconds remaining in a Freestyle bout and the refereeing body agrees unanimously that one of the wrestlers is passive, they may issue 1 point for fleeing-the-hold. Should this point determine the winner of the match, the other wrestler may request a challenge …” (https://unitedworldwrestling.org/…/docu…/wrestling_rules.pdf)

    хүмүүн, 2016-08-26 21:51:13, 45.117.34.3Хариу бичих

  102. Таны нэр:

    Тайлбар:

  103. Шүүгчид буруу шүүсэн гэвэл үнэнээс хол зөрнө. Яагаад гэвэл 2-р үед буюу барилдааны 5 мин 41 секундэнд манай бөх дэвжээний захад 2 оноо аван оноогоо 6-6 болгон тэнцүүлсэн бөгөөд барилдаан 6-6 оноогоор дуусвал сүүлчийн оноог авсан тул манай бөх давуу байдалтай байлаа. Үүгээр ч зогсохгүй Узбекстаны талаас шүүгчидтэй санал нийцэхгүй онооны эсрэг давж заалдахад шүүгчид барилдааны бичлэгийг нягталж үзээд шүүгчдийн зөв байсан тул оноог баталж харин Узбекстаны тал буруу байсан тул 1 оноогоор нэмж торгуулан оноо 7-6 болж манай бөх маш давуу байдалтай болсон юм. Энэ шүүлтэн дээр харин ч манай бөхөд шудрага хандсан.

    хүмүүн, 2016-08-26 21:51:57, 45.117.34.3Хариу бичих

  104. Таны нэр:

    Тайлбар:

  105. Тэр ч байтугай үүнийг эсэргүүцсэн Узбек дасгалжуулагч дэмжээн дээр сэтгэл хөдлөлдөө автан гарч ирсэнд шүүгч түүнд сануулга өгч шар хуудас үзүүлсэн. Гэтэл давуу байдалтай байсан Г.Мандахнаран маань барилдаан дуусахын өмнө үлдсэн 18 секундийн турш маш идэвхигүй зугтаж барилдсан бөгөөд ялангуяа сүүлчийн 6 секундэнд сэтгэл хөдлөлдөө автан бүр илэрхий өрсөлдөгчдөө барьц өгөхгүй зугтсан тул 1 оноогоор торгуулчихсан. Г.Мандахнаранг идэвхигүй барилдаж зугтаж байгааг харсан шүүгч хүртэл барилдааны 5 мин 58 секундэд барилдаан дуусахаас 2 секундын өмнө барилдааныг зогсоохоор шүгэлдсэн. Манай бөхийг торгохоор барилдааныг зогсоох гэж шүгэлдсэн байх. Манай бөх сэтгэлийн хөөрөлдөө хэт автан шүгэл дуугарч цаг дуусах эцсийн мөч хүртэл тайван байдлаа хадгалан барилдаандаа анхаарлаа хандуулж чадсангүй. Узбекын бөх бас өөрийгөө ялагдчихлаа гэж бодоод барьц өгөлгүй манай бөхийн зугтсанд илт дүргүйцэж байгаа харагдсан.

    хүмүүн, 2016-08-26 21:52:30, 45.117.34.3Хариу бичих

  106. Таны нэр:

    Тайлбар:

  107. Манай дасгалжуулагч нар ч 1 оноогоор торгуулснаа мэдэлгүй дэвжээн дээр гүйлдэн гарч ирсэн. Эцсийн торгуулийн 1 оноо бол маргах аргагүй яалт ч үгүй шүүгчдийн зөв байсан. Ингээд манайхыг торгож Узбекын бөхөд өгсөн 1 оноотой хамт эцсийн оноо 7-7 болсон. Олон Улсын дүрмийн дагуу энэ торгуулийн 1 оноо хэрвээ оноог тэнцүүлж сүүлийн оноо болсон тохиолдолд барилдааны ялагчийг тодорхойлж болох тул Узбекийн тал ялах болсон. Манай дасгалжуулагчид үүний эсрэг эсэргүүцэн давж заалдаж зөөлөн тоглоом шидсэн. Дээр нь дэвжээн дээр цамнан гарч ирж маргалдан шүүгчид саад болсон тул сануулах шар хуудас авсан. Энэ сануулга нь бүр дарин дээр давс гэгчээр Узбекийн талд ялалтыг бататгаж өгсөн. Яагаад гэхээр оноо тэнцсэн тохиолдолд сүүлчийн онооноос илүү шүүгчийн сануулга тэмцээний ялагчийн шийддэг болохоор сүүлд сануулга авсан манай тал эсрэг талдаа ялалтыг нь бүр бататгаад өгсөн. Үүний дараа манай 2 дасгалжуулагч тайчих үзүүлбэр үзүүлж эхэлсэн.

    хүмүүн, 2016-08-26 21:52:58, 45.117.34.3Хариу бичих

  108. Таны нэр:

    Тайлбар:

  109. Тэмцээний шүүгч тэсэлгүй улаан хуудас үзүүлэн тэмцээнээс бараг хассан. Эцэст нь манай дасгалжуулагчдын үйлдэлд дүргүйцэн бүр бататгаад манай торгуулийн эсрэг давж заалдсныг үгүйсгэсэн торгуулийн шүүлт зөв хэмээн нэмж 1 оноог Узбект өгөн 7-8 харьцаагаар манайх бүрэн ялагдсан. Манай бөх үндсэндээ 3 байдлаар ялагдлаа. 1-рт торгуулж сүүлийн оноо алдан ялагдаа. 2-рт дасгалжуулагчид нь сануулах шар хуудас хамгийн сүүлд авж ялагдлаа. 3-рт манай давж заалдсаныг хүчингүй болгож 1 оноо эсрэг талд нь өгч ялагдлаа.

    хүмүүн, 2016-08-26 21:53:40, 45.117.34.3Хариу бичих

  110. Таны нэр:

    Тайлбар:

  111. Зарим хүмүүс сүүлийн торгуулийн 1 оноо цаг дууссаны дараа өгөгдсөн тул дүрмийн бус гэж маргаж буй. Гэтэл яг үнэндээ тэмцээн дуусах том хонх дуугарахтай яг зэрэг 6:00-д цэнхэр буланд буюу Узбекын талд онооны жижиг самбарт 1 оноо бүртгэгдэж байгааг бичлэгээс удаашруулж харж болно.

    хүмүүн, 2016-08-26 21:54:06, 45.117.34.3Хариу бичих

  112. Таны нэр:

    Тайлбар:

  113. Бичлэгээс манай хүнийг зугтаад идэвхигүй байхаар нь 5:54-д дэвжээний шүүгч улаан бугуйвчтай улаан буланг төлөөлөх зүүн гараараа сануулга өгч дохио өгдөг. Сүүлдээ 5:58-5:59-д том хонх дуугарахаас өмнө дэвжээний шүүгч шүгэлдэж зүүн гараараа торгууль заадаг. Тэмцээний сүүлийн 30 секунд доторхи өгөгдөж буй торгуулийн оноо дээр дэвжээний 3 шүүгч 100% санал нийлэх ёстой тул дэвжээний шүүгчийн 5:58-5:59-д өгсөн торгуулийн оноо дэвжээний хажуугийн шүүгч болон ахлах шүүгчтийн саналтай нэгтгэгдэн онооны самбарт бүртгэгдэхэд 1-2 секунд болсон. Ингээд яг том хонхтой зэрэг 6:00-д жижиг онооны самбарт 1 оноо гарч ирдэг. Харин үзэгчидэд зориулсан том самбарын оноо 7-7 болж арай сүүлд нь өөрчлөгдсөн. Шүүгчдийн аливаа өгсөн оноонууд үзэгчдийн том самбарт дандаа хоцорч өөрчлөгддөг. Гол нь онооны жижиг шүүгчдийн самбар дээр 1 оноо бүртгэгдсэн тул торгуулийн оноо яалт ч үгүй цаг дотроо байсан. Шүүгдчийн гол алдаа гэвэл дэвжээний шүүгч шүгэлдэхэд цаг 5:58 эсвэл 5:59-д зогсох ёстой байсан.

    хүмүүн, 2016-08-26 21:54:35, 45.117.34.3Хариу бичих

  114. Таны нэр:

    Тайлбар:

  115. Энэ бүгдээс харагдсан зүйлүүд гэвэл юуны түрүүн манай тамирчидад сэтгэлзүйн ямар ч бэлтгэл алга. Нэг бол хэт сэтгэл хөдлөн буруу үйлдэл хийх, нэг бол хэт сэтгэлээр унан сааталд орох байдал олон ажиглагдлаа. Тэмцээний эцсийн мөч хүртэл тэмцэх сэтгэл санааны зориг тэвчээр, анхааралтай тайван байдал үнэхээр дутуу байна. Япон гэх мэт орны тамрчдыг харахад сэтгэлзүйн бэлтгэл нь үнэхээр өндөр мэт санагдсан. Дээр нь манай дасгалжуулагч нар болон холбогдох хүмүүс тухайн спортынхоо сүүлийн үеийн дүрэм журмыг сайн мэддэггүй юм шиг байдлууд ажиглагдаж байна. Мөн манай хэвлэл мэдээллийнхэн луйвардлаа гэж хов жив шиг баримтгүй мэдээлэл цацахаасаа өмнө мэргэжилийн хүмүүс шиг сайн судалж яагаад ийм шийд гарах болов гэдгийг ул суурьтай сайн судалж мэдээлэхгүй юм.

    хүмүүн, 2016-08-26 21:55:05, 45.117.34.3Хариу бичих

  116. Таны нэр:

    Тайлбар:

  117. Манай спортынхонд тэр тусмаа чөлөөт бөхийнхөнд судалгаа, тактик гэж зүйл үнэхээр алга юм шиг. Түрүүчийн өдөр бас О.Үйтүмэн оноогоор ялж яваад тэмцээн дуусахад хэдхэн секунд дутуу байхад ямар хэрэггүй үйлдэл хийн Болгарын бөхөд цэвэр даруулсан. Өнөө үед олимпын спортод гэдэг зөвхөн булчин шөрмөсөөр амжилт гаргана гэвэл хол явахгүй болжээ. Тактик битгий хэл Риогийн Олимпид амжилтаараа 2-т орж буй Их Британи гэхэд маш нягт судалгаа шинжилгээ, нарийн төлөвлөгөө тооцооны дагуу шинжлэх ухаанч арга байдлаар олимпийн тамирчдаа бэлдсэн тул энэ жил маш амжилттай оролцлоо гэж бичигдэж байна. Тэгэхээр спорт гэдэг зарим орнуудын хувьд булчин шөрмөс, оюун ухаан, технологи хосолсон дараагийн үе шатанд гарчихаад байна. Одоо ер нь ихэнхи улсууд мэргэжлийн спортын сэтгэлзүйч нартай Олимпид оролцож байгаа байх. Ядахдаа манай улс шинжлэх ухаанчаа байг гэхэд спортын сэтгэлзүйчтэй дараагийн Олимпид оролцохгүй бол хол явахгүй ээ. Манайхан аливаа юманд түрүүлж бусдаас алдаа эрэхээсээ өмнө өөрсдөө юун дээр алдав гэдгээ ер эрэгцүүлэхгүй юм.

    хүмүүн, 2016-08-26 21:55:52, 45.117.34.3Хариу бичих

  118. Таны нэр:

    Тайлбар:

  119. Ухаалаг прагматик сэтгэлгээ, үйл ажиллагаатай жижиг улсууд олимпийг нэг их тоогоод байдаггүй нь үнэн.Харин бүх нийтийн спортыг хөгжүүлж бүх нийтээрээ эрүүл чийрэг байхыг чухалчилдаг нь бас үнэн шүү.Энэ бол улс үндэстэн, нийгмийн том эрх ашиг, цаашдаа их спортод амжилт гаргах нь хувь хүний асуудал талдаа давамгайлах биз ээ.

    Зочин, 2016-08-28 16:02:06, 182.160.38.95Хариу бичих

  120. Таны нэр:

    Тайлбар:

  121. Медаль авсан гадаадын тамирчид теле-ярилцлагад"би бүх зүйлээ золиосолж бэлдсэн" гэх нь нийтлэг байсныг анзаарсан бүгд л байх.манай тамирчид тэгэж бүх зүйлээ золиосолж бэлтгэл хийдэг гэж үү. лав л архи уух, хүүхэн эргүүлэх хүслээ золиосолдоггүй тамирчид ш дээ. олимп болох гээд байхад улс төрийн сонгуульд манаргаад байгаа хүн яаж амжилт гаргах вэ бээ.Татвар төлөгчдийн мөнгөөр бэлтгэл хийж, тэмцээнд орж байгаа учир өөрөөс нь уначих юм байдаггүй

    зочин, 2016-08-28 16:09:08, 182.160.38.95Хариу бичих

  122. Таны нэр:

    Тайлбар:

  123. японы каори ичо чинь яг тэр маргалдаад байгаа 4 секундэд хожлын оноогоо аваад аварга боллоо.тэгэхлээр өөрсдийгөө өмөөрөх хэрэгтэй ч олон улсын давцан ямар ч нэмэргүйг бүгдээрээ нэгмөр ойцгооё доо.баяртай рио

    Зочин, 2016-08-30 11:58:32, 202.179.29.17Хариу бичих

  124. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: