Ч. Мөнхбаяр

Орос орон бүү мөхөөч!

Нийтэлсэн: 2017-11-16 06:53:20

“Тэргүүний гүрэн үү, хоцрогдсон орон уу? Монголын нэрт сэтгүүлч хөрш Орос орныг хэрхэн харж байна вэ?” гэсэн өмнөх үгтэйгээр, сэтгүүлч Ч.Мөнхбаярын Оросод зорчсон сэтгэгдэл дээрээ суурилан оросоор бичсэн “НЕ ВЫМИРАЙ, РОССИЯ!” нийтлэлийг,  Оросын АРД буюу Asian Russia Daily сайт Октябрийн хувьсгалын 100 жилийн ойн өдөр нийтэлсэн нь хойд хөршийн уншигчдын анхаарлыг багагүй татжээ (http://asiarussia.ru/blogs/18186/). Та бүхэнд орчуулан хүргэж байна:
 
Сайн сайхан хөгжих, жинхэнэ их гүрэн болох бүхий боломжтой хэдий ч Орос орон та мөхөж байгааг харж байна. Оросод өдрөөс өдөрт бүх юм улам муудан доройтсоор. Эгэл хүмүүс тань аз жаргалгүй, ирээдүйд итгэх итгэлгүй, аж үйлдвэр хоцрогдсон, шинэ технологийг цэргийн салбарт ч харшгүй, ХАА тань хямралын байдалтай. Оросын нийгэмд тоолж баршгүй сөрөг үзэгдлүүд цэцэглэж, ёсзүйн баримжаа, бүр хүний дүр төрх алдагдаж байна.
 
Та найз нөхөдгүй, учир нь хаа сайгүй дайснуудыг л хайж, бүр Монголыг хүртэл заналт дайснуудынхаа жагсаалтад оруулах дөхөж байсан. Таны цорын ганц “найз” бол Хятад өөрийн дагуул орон БНАСАУ-ын хамт, гэхдээ тэрбээр Оросод өнөөгийн асуудал бэрхшээлүүдээсээ гарахад туслах байтугай, эсрэгээр, байдлыг улам хүндрүүлж байна.
 
Өөрийн амь насныхаа үнээр ар гэртээ мөнгө үлдээхийг чармайж байгаа цөхөрсөн амиа золиослогчдынхоо хүчээр та Асадыг хамгаалах хэрнээ, Алс Дорнодоо хятадын тэлэлтээс хамгаалахгүй байна. Та Крымийг нэгтгэж, БНДАУ, БНЛАУ-ын төлөө тулалдсан хэрнээ, дэлхийн сувд-ариун нуур Байгалыг, далимд нь Буриад, Эрхүү муж, Ар Байгалийн хязгаарыг үдийн зоог болгон Лууд өргөн барьж байна. Хамаг шилдэг бүхнээ та ямагт Хятадад өгч ирсээн.
 
Олон монгол хүний адилаар би үнэн сэтгэлээсээ Орос оронд дотно ханддаг. Зөвлөлт, монголын ард түмнүүд хамтдаа аюумшигт террор, харгислалын золиос болж, хамтдаа дайснуудынхаа эсрэг тулалдаж, хамтдаа тэр үед зөв гэж санагдаж байсан нийгмийг байгуулж, хамтдаа гэрэлт ирээдүйд итгэж байсан. Зөвлөлтийн социализм огт төгс нийгэм биш, гэхдээ дэвшилт феодализм байсан юм. Харин манай орнууд капитализмыг алгасах байтугай, ойр дөхөж ч амжаагүй билээ.
 
Хүүхэд байхдаа би ЗСБНХУ-ын бүх талын нөлөөн дор өсөж, дээдлэн биширч өссөн, үнэндээ бусад гадаад улсын тухай бага мэддэг байлаа. Зөвлөлтийн их сургуульд элсэхэд би танайд хэрхэн хамаг юм нуран унаж буйг, зарим тохиолдолд хамгийн хоцрогдмол социалист улсуудын нэг болох Монголоос ч дор байгааг үзэж алмайран гайхсан. Энэ нь тэргүүний гүрний тухай миний төсөөлөлтэй огт авцалдахгүй байлаа. ХХ зууны эхэнд Монголыг удахгүй газрын зургаас арчигдах орон гэдэг байв, харин Орос хагас капиталист эзэнт гүрэн байлаа. Яаж ингэж хоцрогдож болдог байна аа? 
 
Гэхдээ тэр өөрчлөн байгуулалтын он жилүүд танай орны хамгийн гэгээн гэрэлтэй он жилүүдэд орно. Тэгэхэд хүмүүс тогтолцооныхоо тухай үнэнийг мэдэж, “Шинэ Ертөнц”-ийг нээж, дайснууд гэгдсэн нь дайсан биш, харгис муу нь тэд биш бид болохыг илрүүлж, бүхнийг сайн сайхнаар өөрчлөхийг, соёл иргэншлийн гэр бүлд нэгдэхийг эрмэлзэж байлаа. 
 
Манай орнууд бүх юм нь болж бүтэж байгаа тэр хөгжингүй орнууд шиг болно гэж бодохдоо би аз жаргалтай байдаг байв. Харин барууны улсууд биднийг аврах үүрэггүй, өөрсдийн иргэдээ л халамжилдаг учраас сайхан амьдралтай, сайн орлоготой байдаг гэдгийг бид тэр үед гадарладаггүй байжээ. Даян  дэлхийн үзэл санаатай хамт амьдарч дассан бидний дундаас олон хүн АНУ, түүний холбоотнууд сайн ах нар болоогүйд гомдсон, хорссон.
 
Монгол улс зөвлөлтийн нөлөөнөөс гарангуутаа шууд хятадын нөлөөн дор орсон. Бидэн рүү урилгагүй зочид болох гэнэн маоизм, бээжингийн суртал ухуулга ирж, бид ахин Америкийг хараадаг, зөвлөлтийн үед байсан шигээ орчлонг хар-цагаан өнгөөр хардаг болсон, ялгаа нь гэвэл одоо ертөнцийг Хятадын зарлаагүй захиран тушаалтын дагуу л харж болох төдийд оршиж байгаа. Орос орон аугаа том учир энэ процесс илүү удаан хэмнэлтэйгээр явагдаж ирлээ. Зимбабвегийн хөгжлийн загварыг хэрэгжүүлж ирсэн манай орнууд хоюулаа өнөөдөр ангалд унажээ. 
 
Өнөөдөр Монголд зөвхөн хулгайч урвагчид дарангуйлдаг, мэдээж үе залгамжлан дарладаг, дэлхийн хамгийн шившигтэй нийгэм - клептофеодализм байна. Манайд цэвэр формаль зүйл болсон, нэр төдий тусгаар тогтнол байгаа бөгөөд өөр юу ч үлдсэнгүй. Бүх социалист бүтээн байгуулалт орвонгоороо устгагдсан, бүх байгалийн баялгийг харийнханд бэлэглэсэн, бүхний эзэн нь хятадууд боллоо. Бид бараг л ӨМӨЗО-ы монголчууд шиг амьдарч, Бээжинд таалагдахгүй байж болох нэг ч үгийг олон нийтийн өмнө дуугарч зүрхлэхээ больж байна.
 
Энэ зун манай иргэд БНХАУ-д таалагдаагүй нэр дэвшигчийг ерөнхийлөгчөөр сонгож зүрхэлсэн юм. Дундад улсын засаг шууд эдийн засгийн сөрөг арга хэмжээнүүдээр хариу барьж, золтой л бүслэлтэнд оруулчихсангүй, ийм шийтгэл нь ховор биш энгийн үзэгдэл болоод байна. “Монголын эдийн засаг нэг орон, нэг түүхий эд - нүүрснээс хэт хараат болжээ” гэж тэр нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үеэрээ хэлж байлаа. Оросод нөхцөл байдал ойролцоо байгаа. Хэрэв танайд нийгмийн үйл явцууд одоогийн зүй тогтлоороо явагдсаар байх аваас, удалгүй Орос өнөөгийн Монголоос юугаар ч ялгагдахгүй болно. Оросууд аа, битгий бидэн шиг ХКН-ын боол болооч! Миний шүүмжлэлт үгс хятадын ард түмэнд бус, зөвхөн коммунист мангасуудад хамаарна гэдгийг энэ далимд нэмж хэлмээр байна. 
 
Монголчууд Орос орон хүчтэй, эрүүл байгаасай гэж хүсэж байна. Ихэнхи эх орон нэгтнүүд маань одоо ч Орос тийм байгаа гэж төсөөлдөг бөгөөд, учир нь бид ахин мэдээллийн тусгаарлагдмал байдалд, төмөр хөшигний цаана орсон. Хятадын суртал ухуулга Орос зөв замаар явж байна л гэж ойлгуулдаг.  Ерөөс тийм биш гэдгийг олон монгол хүн анзаарсан, ялангуяа визгүй зорчдог болсны дараа танай орны амьдралыг өөрийн нүдээр харж, зарим тохиолдолд Монголоос ч дор байгааг мэдсэн.  
 
Оросод байхдаа би манай орнууд бие биеэ ямар их санагдуулдаг болохыг гайхаж, заримдаа өөр улсад байгаагаа бараг мартчихдаг. Өөрчлөн байгуулалтын үеэс хойш Оросод бараг юу ч өөрчлөгдөөгүйг гайхдаг. 25 жил танай оронд нэг ч удаа зорчоогүй байснаа, 2015 оны намар очиход намайг цаг хугацаагаар аялахуйн гайхамшигт мэдрэмж эзэмдсээн.
 
Зарим ялгаа буй ч гэлээ, хилийн наана цаана буй бид ах дүүс, ихрүүд. Бид бүхэн золгүй байх, зовох заяатай гэж зураг төөрөг зурагдсан гэж итгэхгүй байна. Зурагдсан байлаа ч бид хувь заяагаа өөрчилж, хамгийн аз жаргалтай хүмүүс болох ёстой. Монгол Орос орнууд жинхэнэ анд нөхөд, холбоотнууд байж, хамтдаа бэрхийг туулж, хамтдаа оргилд хүрч байгаасай гэж монголчууд бид хүсдэг.
 
1987 онд Берлин хотноо Р.Рейган: “Mr. Gorbachev, open this gate. Mr. Gorbachev, tear down this wall!” гэж уриалж билээ. Миний бие энэхүү уриаг бага зэрэг өөрчлөн: “Мистер Путин, ардын засаг, цэцэглэн хөгжихүйн үүд хаалгыг нээгээч! Мистер Путин, уналт, ганцаардлын ханыг нураагаач!” гэж уриалж байна.
 
Оросын ард түмэнд ч уриалж байна!
 
Орос орон бүү мөхөөч! Үнэн сэтгэлээсээ гуйж байна! Орос мөхвөл Монгол мөхнө.
 
 
Ч.Мөнхбаяр

87 сэтгэгдэл харуулж байна        

  1. orosiin ard tumen hezeech gandan buurahgui hudulmurch ard tumen hun turluhtun tun udahgui kommunist uzeliig deedlen shuteh bolno zah zeel shudraga ursulduun gej ulgerees salah bolno hun turluhtunii baylagiin 90%--g heden ger bul ezenshedeg ni shub\draga huviarlalt munuu hun turluhtun baylagiinhaa tuluu boson temtseh bolno

    unen, 2017-11-16 08:31:14, 73.189.230.114Хариу бичих

  2. erguutchix yumaa

    za bolio..., 2017-11-16 13:32:53, 202.70.34.30

    Харин ч Америк тархи угаалт - ДАЯАРЧИЛАЛ мөхөж байгаа бус уу??? Далайн чанд дахь супер баян гүрэнд ч хачин жигтэй үйл өрнөөд л байгааг анзаараач...

    Зочин, 2017-11-16 15:20:28, 202.55.191.130

    Sain opisiig shuuhed dusal mgl tsus garahguim bol oros bgd yah ym ,gdg ug bdg shu.bid ahan duus .

    Зочин, 2017-11-16 19:46:35, 103.57.95.232

    Sain oposiig shuuhed dusal mgl tsus garahguim bol oros hun bgd yah ym gj ug bdg shu

    Зочин, 2017-11-16 19:47:41, 103.57.95.232

    Эхний нөхөр тархиа мөн ч сайн угаалгаад авсан байна. Одоо болтол Орос барааны савангийн үнэр нь гардаггүй ээ, яана аа. Нүдээ нээж, хорвоотой дэлхийтэй танилцаач эээ...

    Зочин, 2017-11-25 12:50:37, 122.201.21.220

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Enkhbayriig dagaad erguuteed bsan.huugdsun uu hu

    Зочин, 2017-11-16 09:28:48, 66.181.176.235Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Hyataduud baylgiin ezen boloh huuliig hen yamar humuus ih hurlaar oruulj lobidoj batluulsan bee gedgiig sudalj medcheed, daraa n orosiin huvi zayand sanaa zovson zov bh.uchir n mongoliin tor zasgiin nohduud l oorsdoo huulia batalj ter huuliinh n daguu hytaduud mongoliin baylagt ezen suuj bgaa.hytaduud buu tulgaj bgaad huuli batluulaagui, bas mongoliin baylagiig deeremdej avaagui.ulsiinhaa toloo ajillahgui bgaa ulsctorchdoosoo yal asuuhiin orond, demii ym saraachij yu hiinedee

    Z, 2017-11-16 09:53:47, 219.142.99.4Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Монхбаяр гэдэг хун Монгол улс тусгаар улс болоход орос тусалсан юм биш. Ер нь Оросыг дагах биш тухайн уед Японыг дагасан бол монгол улс ондор хогжилтэй, овормонголыгоо бас нэгтгэсэн хучирхэг улс болох байсан юм. Оросыг дагасанаараа монголчууд буруутсан гээд баахан солиорч огсон байсан. Тэгсэнээ оросуудад хандаад бичихээрээ иймэрхуу юм бичсэн байх шиг. Нээх сонин хоёр нууртэй хун шиг санагдлаа.

    Зочин, 2017-11-16 09:55:29, 202.9.41.208Хариу бичих

  8. орон гаран хүн шүү дээ

    Зочин, 2017-11-16 17:55:23, 66.181.187.61

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Үнэн л бичиж Орос орон одоо дампуурсан нэг нефьтийн крант нээж л хэдэн ам доллартай болсоноо одоо хориг арга хэмжээнд ороод бараад дуусч байх шиг байгаа юм. Тэгээд хамгийн ойрын хамаатан Украины Крымийг хулгайч нохой шиг дотоодынх нь үймээнийг далимдуулан булаан эзлэж улмаар Донецк Луганскт дайн өдөөж ах дүү нарыг алалцуулж нүгэл үйлдсэн Оросууд 45 сая хүн амтай бүгдийг үйлдвэрлэдэг олон улстай хиллэдэг Украиныг хэзээ ч ялахгүй шүү дээ. Нээрээ Оросын бүтээгдхүүн технолог гэж хаана ч байхгүй машин техникүүд нь хоцрогдсон хамтарсан үйлдвэрүүд нь хориг арга хэмжээнд ороод хаалгаа барьсан ганцхан Москваг хөгжүүлсэн. Оросын ард түмэн Путинд дургүй боловч хуучин КГ-ынханы айлгах бодлогоор л барьж байгаа юм

    Зочин, 2017-11-16 10:02:43, 103.26.194.119Хариу бичих

  10. xutsdag xaltar min amni pangaar burax muuxai shuu..krim xezee ch ukraini nutag bgaagyi ubaigyi urbamtgai ukrainaas uuriin nutgaa l ergyylen absan cham shig mal orosiig dygnexgyi ee augaa oros augaa l bna

    Зочин, 2017-11-22 17:16:41, 202.21.119.94

    Түүхэнд Украйн гэж огт байгаагүй. Хожим хэл ам нь аялагатай болсон хэсэг бүлэг хүмүүсийг оросууд Зах хязгаарыхан /Хөдөөнийхөн/ гэж нэрлэсэн юм. Нийслэл хот Киев нь Оросын нийслэл байсан. Крым Оросын нутаг байсныг Тооройхон /Н.С.Хрушев/ ЗХУ-ын КПСС-ын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа Украйнд бэлгэлсэн. Галууг дуурайж хэрээ усанд хөлөө хөлдөөв гэгчээр аашлаад байхаар Оросууд арга хэмжээ авсан юм.

    Зочин, 2017-12-01 22:36:46, 103.212.118.173

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Монгол,Орос 2 юугаараа адил гэвэл төрд шургалсан дээрэмчин мафийн бүлэглэлтэй,рецедив гэмт хэрэгтнүүдтэй,төрөөс луйвардагч олигархуудтай, хууль хүчнийхэн нь тэдний гар хөл хамсаатнууд болчихсоноороо яг ижил. Орос үндэстэн өлсөж,зовж үзсэн ард түмэн учир баргийн зовлонг даваад гарна,харин бид яах бол.

    Зочин, 2017-11-16 10:04:34, 43.242.243.244Хариу бичих

  12. 90 - ond mongolchuud languun deer tsai davs 2oos oor zuilgui baihad teseed garsan yum chine odoo gaigui bailgui dee?

    Зочин, 2017-11-16 21:16:19, 194.230.155.165

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Одоо сүүлдээ гадагш орь дуу тавьсан арчаагүй эрчүүдээр дүүрчээ юу энэ Монгол чинь. Монголын нэр нүүрийг Мөнхбаяр мэтийн эх орондоо ямар ч үнэ хүндгүй нөхдүүд төлөөлөхгүй дээ.

    irgen, 2017-11-16 10:07:57, 150.129.141.209Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7

    bitcoin, 2017-11-16 10:17:03, 202.9.47.177Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Орос хучтэй болох замд орсон. Путингуй дэлхийн асуудлыг шийдэх боломжгуй болж байгаа. Жирийн оросууд тайван болж, удирдагчаа тойрон хурээлсэн нь илт байдаг. Манай улс терчид хятаджуулах бодлогыг зориудаар явуулж ирсэн. Ганц жишээ уйгаржинг хэрэглэх зэргээр...

    Зочин, 2017-11-16 10:50:29, 27.123.214.90Хариу бичих

  18. Путингээсээ орлсууд өөрсдөө хүртэл уйдаж эхэлж бхд

    Зочин, 2017-11-18 19:54:31, 202.9.42.232

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Өнгөц харахад ингэж хэлэх байх. Орос бол дэлхийн хүчийг тэнцвэртэй байлгахын төлөө бүхнийг хийж байна.ХАРИН РОС ОРОРН ҮГҮЙ БОЛ ДЭЛХИЙ СӨНӨНӨ

    Зочин, 2017-11-16 10:57:31, 202.9.40.177Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. ОРОС ОРОН ҮГҮЙ БОЛ ДЭЛХИЙ СӨНӨНӨ. ОРОС ОРОН МАНДТУГАЙ УРА

    Зочин, 2017-11-16 10:58:17, 202.9.40.177Хариу бичих

  22. Дэлхий дээр урд өмнө өч төчнөөн эзэнт гүрнүүд сөнөж л байсан,хамгийн сүүлийнх нь гэхэд Британий импери,тэглээ гээд дэлхий сөнөөгүй,хүн төрөлхтний түүх дуусгавар болоогүй.ОХУ-БНХАУ хоёр өнөөдөр ямар харилцаатай байгаа билээ 1960,70,80-аад оны үеээсээ тас өөр болсон шүү дээ.Оросын хэвлэлүүд дээр Русские и Китайцы братья навеки гээд биччихсэн байгааг олоод уншаарай.Оросын хувьд өнөөдөр Монголоос илүү эдийн засгийн хувьд,олон улсын харилцааны талд ч Хятад л хэрэгтэй байгаа шүү дээ дебилүүд ээ.....

    Зочин, 2017-11-16 11:32:31, 99.203.15.7

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Saihan niitlel bna. Tanitai setgel 1 bna.

    Зочин, 2017-11-16 11:08:27, 90.192.99.222Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Unen bh shu!!!!!!!!!!!!! Amerikiig muulj Hyatad-g magtsan setgegdel ih bgaa shu.

    Зочин, 2017-11-16 11:36:45, 202.179.31.26Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Энэ тэнэг дуракыг оросуудад нь санхүүжүүлэхээ больсон байна даа. Монголд УЦС бариулахгүй гэж бууны нохой болоод явж байсан нөхөр шүү дээ. Монголд энэ хүний хийсэн юм гэж мэдэхгүй юм байна.

    Зочин, 2017-11-16 12:04:36, 202.21.124.132Хариу бичих

  28. оросуудын мөнгө нь дуусаад наад тэнэгт чинь юм өгөхөө больжээ, хаха, амьхандаа шантаажилж байгаам байхдаа

    Зочин, 2017-11-16 12:39:22, 182.160.32.207

    Таны нэр:

    Тайлбар:

  29. ЭНЭ НЭГ АМЬТАН БҮХЭЛ БҮТЭН УЛСЫГ ТӨЛӨӨЛӨХ ЮМ УУ? ЁСТОЙ ХУЦНА БИЗ. ТӨЛӨӨЛӨХӨӨ ХҮРВЭЛ ЯДАЖ БАТЛАГА НЬ ДЭЭР ХУЦНА. ЮУ ГЭЖ АУГАА ОРОС ОРОН МӨХӨХ ВЭЭДЭЭ.

    Зочин, 2017-11-16 12:14:16, 202.131.225.197Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Орос орон өнөөдөр 1980-аад он шиг хэвээрээ. Сонсдог дуунууд нь хүртэл 80-аад оных шүү. Нөгөө 69, Лада, Волга явж л байна. Энд тэнд үйлдвэрийн балгас. Нуль авлига хээл хахуул. Бараг тэрэнгүйгээр юу ч ажиллахгүй. Гэсэн ч хүмүүс цээжиндээ Путинийг шивчихсэн "манай агуу удирдагч" гээд шал согтуу. Оросуудын ухаантай хэсэг нь маш ухаантай, бусад нь дундаж монгол хүнээс арав дахин мулгуу байдаг юм.

    Зочин, 2017-11-16 12:27:21, 202.179.18.194Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Миний бодлоор Орос биш Монгол сөнөөсэй

    Зочин, 2017-11-16 12:41:41, 202.9.43.172Хариу бичих

  34. Битгий бухимд. Чи ямар нэгэн улсыг сөнөөгөөд яах нь вэ. Түүний оронд би яавал ухаант хүний хэмжээнд бодож сурхав гэж өөрөөсөө асуу. Чи монголоор сайхан бичдэг,боловсролтой монгол хүн юм шиг байна. Улсаа сөнөөхийг хүсээд чи сайхан амьдарч чадах уу,бод.

    Зочин, 2017-11-16 13:49:57, 139.5.219.73

    монгол сөнөөсөй гэж хэн хэлэх вэ таагаарай.

    Зочин, 2017-11-25 23:43:20, 202.9.47.177

    Таны нэр:

    Тайлбар:

  35. Opos zadarval mongold l asigtai

    Зочин, 2017-11-16 12:58:54, 202.9.43.186Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Orosyn tor nu huchtei baigoo. tedend neft gaz bn, tegiigee ch sain zarj chadaj bn.

    zochin, 2017-11-16 13:23:32, 202.70.34.70Хариу бичих

  38. Нефть,устөрөгчийн түлшний эрин үе дуусч байвал яах вэ? Өнөөдөр байгалийн нөөцтөй нь биш,тэргүүний технологитой,шинжлэх ухааныг шүтсэн чөлөөт нийгэм л хүн төрөлхтний цаашдын ирээдүйг тодорхойлно.Путин яахав хүний түүхэнд байсан үй олон дарангуйлагчдын л нэг.

    Зочин, 2017-11-16 13:38:05, 99.203.15.7

    Таны нэр:

    Тайлбар:

  39. ҮГҮЙ Л ДЭЭ.ЯАХАВ ОРОСЫГ ЛИБЕРТАРИ БАЙР СУУРИНААС ХАРВАЛ ТАНЫ БИЧСЭН ЗҮЙЛ ЗАРИМ НЬ ОРТОЙ Л БАЙХ.ГЭХДЭЭ ОРОСООС ӨӨР ДЭЛХИЙН 2-Р ХҮЧИН БАЙХ УЛС БАЙХГҮЙ ГЭЛЦЭНЭ.ХЯТАД УУ? ТҮРЭГҮҮ ДҮҮ?ЕВРОПУУД УУ? ЛАЛЫНХАН УУ? ОРОС МӨХӨӨД ТЭРИЙГ НЬ ХАРНА ГЭВЭЛ БИДНИЙ НАС ХҮРЭХГҮЙ.

    МОНГОЛ, 2017-11-16 13:58:23, 139.5.218.107Хариу бичих

  40. Цөмийн гранат атгасан сармагчин шүү дээ тэр Путин чинь.Орост учиргүй том газар нутаг,тэр хэмжээний байгалийн нөөц байна,өөр сүйд болох юм юу байна.АНУ-ын Нью-Йоркийн Брайтон бичээр дүүрэн орос зөвлөлтийн цагаачид ярзагналдаж байна,зүгээр л зах нь тэр .Европ Австрали Канадаар ч бас дүүрэн орос зөвлөлтийн цагаачид пиг чихээстэй бие биенээ хулхидаастай .ЯАГААД?

    Зочин, 2017-11-16 14:07:27, 99.203.15.7

    Таны нэр:

    Тайлбар:

  41. Хүчирхэг Орос орон мөхөснөөс, Ядуу сул дорой Монгол мөхөснө дээр биз. Муу явахаар сайн үх гэдэг шиг Монгол улс муу явахаар сайн сөнөөсэй.

    Зочин, 2017-11-16 14:12:49, 202.9.43.172Хариу бичих

  42. Чамтай чамгүй болчих байхоо,иди нахуй свою вонючию россию.

    Зочин, 2017-11-16 14:18:06, 99.203.15.7

    Та Хятадын зөөлөн бодлогын золиос уу? Тэрнээс нь сийрүүлвээс... авъяас бол ердөө нэг хувь 99 хувь нь хөдөлмөр гэж ухуулах, эх орноо гэх сэтгэлтэй хүмүүсийг илрүүлэн ажлаас нь гаргах ганцаардуулах, хичээл зүтгэлийг нь мохоох, хавчих дарамтлах, ядуу хоосон байлгах,аливаа шинэ санаачилга болон бусад сайн талуудыг үгүйсгэх, хийсэн бүтээснийг нь хулгайлан авах хүмүүсийг тусгайлан томилж цөхрөлд хүргэх, нийтэд нь архинд оруулж хавчлага хийж, бүр амиа хорлох байдал руу түлхэх, Монголд амьдрах нь гутамшиг мэтээр ойлгуулах... гэх мэт.

    Зочин, 2017-11-27 21:52:20, 107.167.112.74

    Таны нэр:

    Тайлбар:

  43. Хэн гээч вэ энэ придурок?! Если тебе жалко твоя поганная Россия, пусть катись к черту к своей Россией!

    Зочин, 2017-11-16 14:40:01, 172.58.139.7Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

    Зочин, 2017-11-16 14:51:56, 103.57.92.119Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

    Зочин, 2017-11-16 14:52:08, 103.57.92.119Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.

    Зочин, 2017-11-16 14:52:28, 103.57.92.119Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

    Зочин, 2017-11-16 14:52:45, 103.57.92.119Хариу бичих

  52. yag ynen ardchlal gej ylger jargasan tsagt mgl-xugjinu ..ene ylgert itgej yabdag malnuud alga bolson tsagt mgl xugjinu

    Зочин, 2017-11-22 17:24:10, 202.21.119.94

    таньтай санал нэг бна.ардчилал нэрийн дор монгол улс уруудан доройтож мөхөлийн зам руугаа явж.өнөө ард түмний далайн түрлэг мэт их хүч хаана байна вэ.чимээгүй гараа хумхин их мэдэмхийрч донгодсоор улс орноо мөхөөх үү.уран донгодсоноор улс орноо мөхөл сүйрлээс аврахгүй уухайлан ард түмнээрээ тэмцэн босвол авардагийг хүмүүний түүх нотолдог

    Зочин, 2017-12-04 22:12:53, 27.123.212.143

    Таны нэр:

    Тайлбар:

  53. Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

    Зочин, 2017-11-16 14:53:04, 103.57.92.119Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

    Зочин, 2017-11-16 14:53:14, 103.57.92.119Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

    Зочин, 2017-11-16 14:53:27, 103.57.92.119Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгчид мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

    Зочин, 2017-11-16 14:53:52, 103.57.92.119Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

    Зочин, 2017-11-16 14:54:22, 103.57.92.119Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

    Зочин, 2017-11-16 14:54:34, 103.57.92.119Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

    Зочин, 2017-11-16 14:54:45, 103.57.92.119Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

    Зочин, 2017-11-16 14:55:00, 103.57.92.119Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна.

    Зочин, 2017-11-16 14:55:12, 103.57.92.119Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. Оросыг дэлхийн ямар ч их гүрэн цэрэг зэвсгийн хүчээр дийлэхгүй."Тунгалаг Тамир" дээр "Цахиур" Төмөр, Бадарч тахарт,-Оролдвол цуг унана гэж байдаг.Ялдаггүй юм гэхэд цуг л унана даа.Харин энэ аугаа гүрнийг хүүхэд гаргадаггүй орос хүүхнүүд л мөхөөх болно.Оросууд 300 сая хүнтэй болоход л энэ дэлхий дээрх аль ч улсаас айхгүй.Гэвч яваандаа арай олон хүүхэд төрүүлдэг уламжлалтайгаараа бага ястнууд нь улсын цөмийг бүрдүүлэх магадлалтай.Хэрвээ оросын лалууд их олширвол орост ч, маньд ч гай болно.2014 онд шиг санагдаж байна ОХУ-н субъектууд дотроос Буриад хүн амын өсөлтөөрөө Дагестаны дараа орж байсан юмдаг.Буриадууд хүн амаа өсгөх гэж хүүхнүүдийг олон хүүхэд гарахыг уриалж байгаа.Буриад хүүхнүүд орос хүүхнүүдийг бодоход арай олон хүүхэд гаргана л даа.Буриад,халимаг хоёр оросын төлөө зүтгэл гаргаж нэг айл 5-7 хүүхэдтэй болвол дам утгаараа Монгол улсад их хэрэгтэй юмсан. Оросын үрс түм түм болох болтугай.

    зочин, 2017-11-16 16:46:10, 122.201.31.104Хариу бичих

  72. Халимаг Буриад хоёр нийлээд сая хүрэхгүй шахуу цөөхүүлээ,тэгээд оросыг төрөлтийн хямралаас аварлаа юу? Энд цэцэрхэж худлаа манжилж байхаар орост очиж ганц ч гэсэн хүүхэд хийж туслаач.Оросын хувь заяа аль эрт шийдэгдсэн,одоо бол цаг хугацааны л асуудал үлдсэн,чем дальше тем хуже будет.

    Зочин, 2017-11-16 17:05:01, 99.203.15.7

    Таны нэр:

    Тайлбар:

  73. Энэ нэг өөрийгөө юу ч гэж боддог юм байгаам, юм юм руу үсчиж явдаг дурак солиорч өгчээ.Орос орныг еврей нар захирдаг.Тэд чи бид хоёрыг чурка гэж нэрлэнэ. Тэд нар кавказийн хулгайч нарыг гартаа ташуур болгон ашигладаг юм.Оросын ард түмэн бол үеийн үед боолчлол дор амьдарч ирсэн.Одоо нэг гарын үзүүрийнхээ хүнийг солилоо гэхэд дараачийн хүнээ гаргаад ирнэ.Оросууд тэр тусмаа орсыг боолчилдог еврей нар чи бид хоёхын ах биш.Үгээ бодож мөөрөөрөө.

    Зочин, 2017-11-16 17:04:30, 66.181.186.157Хариу бичих

  74. Кавказынхныг хачи гэдэг,дундад азийхныг чурка гэдэг,харин буриад тува гээд зүүн талынхныгаа бүхэлд нь чукча гээд байх шиг байдаг.Манайхныг бол баран гэдэг дээ

    Зочин, 2017-11-16 17:20:48, 99.203.15.7

    Таны нэр:

    Тайлбар:

  75. Орос орон мөхөхгүй, горьдсоны гарз. Өөрсдийгөө үймүүлээд ханахгүй харийн эздийнхээ заавраар хөршийнхөө ар нуруу руу хутга шааж, 2 их гүрнийг толхилцуулах санаатай юм биздээ. Бүтэхгүйдээ. тэд тоох ч үгүй. Энэ их 2 гүрний толгойд манай хэдэн луйварчинтай адилхан амьтад байхгүй дээ.

    1, 2017-11-16 17:10:44, 202.70.36.182Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. Энэ хазара афганистаныг монгол гээд балайрдаг нөхөр мөн үү

    Зочин, 2017-11-16 17:49:49, 66.181.189.56Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

  79. Бэрхшээл олон ч гэсэн ядуу Монгол улс оросгүйгээр 20 гаруй жил амьдарч чадна гэдгээ харуулсан шүү оросын өнөөгийн азгүй байдал холбоотоноо зөв сонгож чаддагүй өөрсдийгөө номер нэг гэж үздэг бардам зантай холбоотой..20 гаруй жилийн өмнө оросууд холбоотон Монгол улсаас урваж хятадтай нууцаар цэргээ татахаар тохиролцсон оросууд урвасанаа нуух гэж Ардчилалаас болж хөөгдсөн цуурхал тараагаад арилж өгсөн дөө Энэ тэнэг цуурхалд одоо ч зарим хүмүүс итгэсээр бна оросын урвалт эх оронч Монголчуудыг айлгасан гомдоосон Тэд хятадын эсрэг Япон Барууны хамгаалалтанд орохын тулд Ардчилалыг сонгосон юм Холбоотон Монголыг Хятадаар сольсон оросууд 20 гаруй жил өнгөрсөн ч юу ч хожоогүй Алтан загасны үлгэр шиг байшин ч байхгүй тэвш байхгүй болов оросууд олон жил Хятадыг холбоотоноо болгосон гэж ярьлаа Түүнийгээ батлах гэж хятадтай хамтарч хээрийн сургууль хийж сүүлийн үеийн зэвсгээ зарж Америк Барууныг айлгах гэж оролддог Гэтэл хятадууд бид оросын холбоотон биш зүгээр л ажил хэргийн түнш гэдгээ ил тод мэдэгддэг Давараад оросын сибирийн хилийн ойролцоо оросын нутагт явуулж болох том хээрийн сургууль хийж Барууны орнуудын зах зээлээс олон тэрбумын долларын ашиг олж бна Нийгэмд бэрхшээлтэй бухимдмаар асуудал олон ч Монголчууд ардчилалыг сонгож хожсон Ардчилалын хүчинд бэрхшээлтэй бухимдалтай олон асуудлыг чөлөөтэй ярьж бичиж чадаж бна Үүний ачаар хятадын чимээгүй аюулыг мэдэрсээр байна Ч.Мөнхбаяр ч ялгаагүй үзэл бодлоо оросуудад зориулж чөлөөтэй бичсэн байна Харин оросууд Ч.Мөнхбаярын бичсэн нийтлэлийг унших эрх хязгаарлагдмал шүү дээ Харин МАН байхгүй Монгол сөнөнө орос байхгүй бол Монгол сөнөнө барьцаж айлгадаг үзэл суртал чинь хол явахгүй шүү

    Зочин, 2017-11-16 17:53:01, 66.181.187.61Хариу бичих

  80. наад балайгийн чинь эрээчсэн юмыг хэн уншдаг юм

    Зочин, 2017-11-16 18:15:28, 66.181.186.157

    Таны нэр:

    Тайлбар:

  81. harin esregeere ene yanzaara baival bid hench bish bolj sonoh magadlal ondor shuu.

    jagaa, 2017-11-16 18:02:18, 146.158.150.90Хариу бичих

  82. Таны нэр:

    Тайлбар:

  83. 1939 онд Герман ЗХУ 2 Польшийг хувааж авсантай адил нөхцөл байдал үүсэх магадлал бий. Монгол эдийн засгийн хувьд хараат, ядуу буурай байгаа нь энэ магадлалыг улам бодитой болгож байна. Ядуу дорой улсад авилгал цэцэглэдэг хуультай. Иймд улсаа өөд татах талаар хичээх хэрэгтэй. Ямар нэгэн 2 дахь, 3 дахь этгээд ирээд өөд татна гэж үгүй.Гэтэл энэ улс 20 жилд 16 засгийн нүүр үзсэн байдаг?? Ирээдүй бараан байна аа хөөрхий

    Зочин, 2017-11-16 19:29:05, 103.212.118.150Хариу бичих

  84. Таны нэр:

    Тайлбар:

  85. Монгол хүн Оросын талаар ингэж бичих боломж байга а нь үнэхээр гайхамшиг. Оросын ард түмэн тусгаар тогтносон Монгол улсын бий болгоход асар их тус хүргэсэн гэж боддог. Одоо улс төрийн хувьд саарал байгаа нь үнэн. Тэнгэр бурхан тэтгэнэ бизээ.

    Зочин, 2017-11-16 20:17:48, 66.181.160.113Хариу бичих

  86. Таны нэр:

    Тайлбар:

  87. Гол нь Оросын тухай ч биш, Хятадын аюулын тухай л юм. Энд учиргүй уурлаад хараал зүхэл уурсгаад байгаа хүмүүсийг гайхаж байна. Тэд зүгээр л энийг бичсэн хүн рүү л дайрсан байх юм. Хятадын талаар ярьсан хүн нэг ч алга. Хятадын л хөлсний бичээчид юм болов уу даа. Хятадаас шууд болон дам хөлс авдаг хөлсний бичээч маш олон болсон гэсэн шүү.

    Уншигч, 2017-11-16 21:16:35, 202.21.106.106Хариу бичих

  88. Таны нэр:

    Тайлбар:

  89. Ymar bylduuch novsh ve tarhia ugaalgasan mal ve deerelhuulj baihdaa taarsan amisgaa iim seheeten zohiolch niitlelch bh gej

    Зочин, 2017-11-16 21:29:35, 202.9.43.186Хариу бичих

  90. Таны нэр:

    Тайлбар:

  91. fdnaknzngkdcjdsakjchxajndjxkaknxnnxndkocknckkdlCpodkjEkdk

    Зочин, 2017-11-16 22:06:22, 202.9.40.140Хариу бичих

  92. Таны нэр:

    Тайлбар:

  93. za

    Зочин, 2017-11-16 23:12:15, 112.72.12.65Хариу бичих

  94. Таны нэр:

    Тайлбар:

  95. Хятадыгн хөлсний бичээчид биш ээ, наадуул чинь.Ан гэгч жорлонгийн гишүүн дэмжигчид байхгүй юу.Ан бол гамингийн өмхий жорлон гэж мэддэггүй юм уу.

    зочин, 2017-11-17 00:35:50, 66.181.178.119Хариу бичих

  96. Аль ч намд цагаан хэрэмийн цаанаас ирсэн хүмүүс олон бий.

    Зочин, 2017-11-29 07:54:13, 202.179.24.70

    Таны нэр:

    Тайлбар:

  97. Oros mongoliin ARD tumnii nairamdal monhod mandtugai auguu ih oros oron Mandan badrag nairamdal drujba oros hun Bidnii nohor Fuck you Amerika Fuck you china

    Зочин, 2017-11-19 01:06:55, 46.125.250.122Хариу бичих

  98. Таны нэр:

    Тайлбар:

  99. Орос шиг л байлдаа гэдэг нэг хэлц үг байдаг санагадана. Оростой хамт амьдарч орсоор ухаарч яваагүй хүмүүс Оросыг ойлгохгүй байх талтай. Орсон ч гарсан ч орос шиг л байцгаая л даа.

    Зочин, 2017-11-19 18:21:59, 66.181.160.103Хариу бичих

  100. Таны нэр:

    Тайлбар:

  101. ЭНЭ Ч.МӨНХБАЯР ГЭЖ ЯМАР ЭРГҮҮ ТЭНЭГ ХҮҮР ВЭ.

    Зочин, 2017-11-20 11:32:38, 66.181.161.6Хариу бичих

  102. Таны нэр:

    Тайлбар:

  103. neg talaasaa oros orniig ZXU tai anduuraad awral eren guilanchildagaa boliod tedentei er xun shig yarichixdag boloosoi mongol. Baigal dalaigaa butsaaj awiya geed dugaraxad boloxgui ch u baixaw

    1, 2017-11-20 14:41:21, 203.215.34.234Хариу бичих

  104. Таны нэр:

    Тайлбар:

  105. Бас нэг цэнхэр vст Цэрэн, менхийн балай Менхбаясгаа нар шиг Женкогийн тэжээвэр гараад ирлээ!! Бас л Баянхонгорынх биз! Лу.Болд бас л Баянхонгорынх гэсэн шvv.

    Зочин, 2017-11-20 15:22:50, 66.181.161.28Хариу бичих

  106. Таны нэр:

    Тайлбар:

  107. oros oron mukehiig uzsend orvol mongol kun uksen ni deer

    minii ek oron oros, 2017-11-21 16:45:21, 66.181.188.226Хариу бичих

  108. Таны нэр:

    Тайлбар:

  109. Би Оросын нэг юманд л үнэхээр дургүй хүрээд байхым. Чадахгүй юм бол яах гэж 17 оны хувьсгалыг хийсийм. Буруу байсийм бол 89 онд яах гэж Америкийг дагаж капиталист орон болсым. Оросыг дагадаг Монгол одоо үүнээс чинь болоод аль ч үгүй алцан тэх боллоо. Ямар ч үнэт зүйлгүй зүгээр л баахан худал хэлж хулгай хийсэн хүмүүс боллоо шүүдээ. Энэ тогтворгүй том гүрний нөлөө гэдэг нүглийн тавилан л байхдаа. Орос тэгээд одоо яах гээд байгаа юм болоо. Лавров ирээд Орос Хятад хоёр танайд гаднын нөлөө оруулахгүй гэж хэлээд явсан. Дахиж хэзээ ирэх юм тэгэхдээ юу гэж хэлэх юм бүү мэд. Хэцүүтэй юм. Монголчуудын бараг тэн хагас нь Брежнев дарга Цэдэнбал дарга хоёр яагаад чимээгүй байнаа гээд хараал тавиад л сууж байна шүүдээ. Үнэт зүйл үзэл бодолгүй баахан нам нэртэй бүлэглэлүүд одоо нүүрс булаацалдаад ичгүүргүй хэрүүл хийгээд л байж байна.

    Зочин, 2017-11-21 20:56:39, 202.9.41.134Хариу бичих

  110. Монголд ерөөсөө "Нэг улс хоёр систем" л тохирох байх. Баячууд нь капитализм, ядуучууд нь коммунизамаар явмаар байна. Ингэж зарлаад нутаг орон заагаад жаахан эмх цэгцтэй болгомоор байна. Тэгэхгүй бол энэ хоёр систем цус холилдоод нэг тйим мунаг мангар хоёр нүүртэй худалч тогтолцоо буй болгоод байна

    Зочин, 2017-11-23 17:12:36, 202.9.40.146

    Таны нэр:

    Тайлбар:

  111. В Путин байгаа цагт ОХУ хэзээ ч мөхөхгүй ээ АУГУУ ОРОС ОРОН ҮҮРД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!!ОРОС МОНГОЛ АХАН ДҮҮС МӨНХИЙН ХӨРШҮҮД !!

    В Путиныг дэмжэгч, 2017-11-23 04:38:46, 85.102.67.100Хариу бичих

  112. Таны нэр:

    Тайлбар:

  113. ОРОС ГҮРЭНД ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ЕРӨӨХӨӨС ӨӨР МОНГОЛЧУУД БИД ЯАХ БИЛЭЭ...

    Зочин, 2017-11-26 21:53:19, 202.179.26.97Хариу бичих

  114. Таны нэр:

    Тайлбар:

  115. ПУТИН БАС МАНДТУГАЙ...

    Зочин, 2017-11-26 21:53:51, 202.179.26.97Хариу бичих

  116. Таны нэр:

    Тайлбар:

  117. ene hun bol jinhene orosiin buunii nohoi zail

    mnbvc, 2017-11-26 23:23:08, 212.183.32.41Хариу бичих

  118. Таны нэр:

    Тайлбар:

  119. Мөхөхгүй ээ. Харин нутгаа л авмаар байна.

    Мөнхжаргал, 2017-11-27 13:55:50, 66.181.191.159Хариу бичих

  120. Таны нэр:

    Тайлбар:

  121. Oros uls muhohgui gedegtei sanal neg baina. Yaagaad gevel tend seheeten tolgoi zundoo bii. Ted zuv setgej baina, Orost horig taviad ch ediin zasgaa avaad yavj baina, sergej saijirch baina. Getel manaid yamar baina ve? Socialism-n uyed zahirgaadaltin dor nuhluulj baisan gej gonginodog zalijin etgeeduud nam tolgoilj duraaraa durgij baina. Bidnii gol daisan bol tur zasagt garsan namuud. BNMAU-n zasag tur ardchillig huleen zuvshoorson n ter uyeiin udirdlaga yamar haralgan bodoltoi baisnig haruulj baina. Buh yum n joloo tsulbuuraa aldaj zadgairaad l. Za tegeed ardchilal, shiljilt geed l. Ardchillinhan ard tumniig boddog l baisan yum bol iim ih bayalagtai orni ard tumen iim yaduu amidraltai baij baih uu? Dundad uls zereg gadni bodlogo end mun ih oroltsson baigaa daa. Gelee geed ene tur zasagt baigaa humuus bidnii amidrald gai bolj baina. Tedniig zailuulah heregtei.

    Зочин, 2017-11-27 21:18:13, 107.167.112.74Хариу бичих

  122. Таны нэр:

    Тайлбар:

  123. Японы дагасан бол дээр байсан Америк сайн ч гэх шиг Оросоос оор сонголт Монголд байхгуй их мэдэгчидээ

    Орос байхгуй бол Монгол угуй , 2017-11-30 13:19:07, 71.218.174.170Хариу бичих

  124. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: