Амьдралдаа алх барьж, нэг ч удаа хадаас хадаж үзээгүй хүн нарийн мужааны хичээлийг бусдад яаж заах вэ?
Амьдралдаа бийр будаг нийлүүлж үзээгүй хүн хэрхэн зотон дээр зураг зурахын ид бахыг үзүүлэх вэ?
Яг түүнтэй адил уран зохиолоо уншдаггүй Уран зохиолын багш нар хүүхэд багачуудад хэрхэн яаж уран зохиол заах вэ?
Сүүлийн хэдэн жил Монгол орны зүүн баруун, төвийн нутгуудад, мөн Улаанбаатарт цөөнгүй уран зохиолын багштай уулзаж, ярилцаж явав. Гарын арван хурууныхаа тоог гүйцэх ном уншдаг багш нар ховор байна шүү. Арван багшийн нэг нь дунд зэрэг уншдаг, зуун багшийн нэг нь гайгүй уншдаг байдалтай. Уншиж буй номын чанар чансааны тухайд бол бүр ч тааруухан, Солонгос олон ангит кино шиг юм унших нь бишгүй.
ЕБС-ийн Уран зохиолын хичээл гэдэг бол бусад хичээлийнхээ адил хичээл биш, өвөрмөц онцлогтой. Гэтэл багш нар маань уншихгүй байгаа нь тун харамсалтай. Уншихгүй бол шавь нарын чинь сэтгэлгээ, мэдрэхүй хөгжихгүй, мэдлэг тэлэхгүй, монгол хэл нь сайжрахгүй, алдаа мадагтай бичсээр л байна. Хэлбэр хөөдөг, дүрэм ярьдаг, чанар мэддэггүй хүмүүс болно. Ерөөс боловсролтой хүн гэж уншдаг л хүнийг хэлдэг болохоос нэг үнэмлэх, дипломтой хүнийг хэлдэггүй. Боловсролтой хүний гол шинж нь үргэлжийн уншиж, өөрийгөө тал бүрээр хөгжүүлж, урагшилж, эрж хайж, сэтгэж, мэдэж байдаг.
ЕБС-ийн Уран зохиолын сурах бичгүүд ч, хөтөлбөр нь ч хангалтгүй байна. Гэтэл тийм хөтөлбөрийн, сурах бичгийн хүрээн дотроо өдөр өнгөрөөж, амьдрал аргацааж явна гэдэг мянга мянган хүүхэд багачуудын оюун тархинд, зүрх сэтгэлд асах учиртай гэрлийг асах цагт нь асаалгүй орхичихож буйтай, царцааж буйтай адил ноцтой муухай, хариуцлагагүй, сэтгэлгүй хүйтэн явдал шүү.
Манай Уран зохиолын багш мэргэжилтнүүд бэлтгэдэг Их дээд сургуулиудын удирдлагууд аа, ямар боловсон хүчин бэлтгээд байна вэ? Уншиж сураагүй, дадаагүй уран зохиолын багш нарыг бэлтгэнэ гэдэг нь алх барьж үзээгүй мужаан бэлтгэж буйтай, бийр будаг нийлүүлж үзээгүй зураач бэлтгэж буйтай адил шүү.
Уран зохиолын багш нар гэдэг бол бусдыгаа бодвол шинэ тутам гарч буй номуудыг сорчилж уншдаг, бараг л уран зохиолын мэргэжилтэн шахуу байх учиртай. Гэтэл тиймгүй байна. Хатуухан хэлэхэд "Ногоон нүдэн ламаар хариулгасан жаран цагаан хонь" шиг л байна.
Сайн ном уншсанаар хүн мэдрэл нь муудчихгүй, зөнөчихгүй, үхчихгүй, ядуу болчихгүй, харин ч эсрэгээрээ уншсан хүн илүү сэргэг, соргог, бүтээлч, мэдлэгтэй, чадвартай байж тэр хэрээр амьдралын чанарт нөлөөлдөг болохыг судлаачид хэлээд байгаа. Уншсан хүний тархи зөнөх нь харьцангүй бага байдгыг судлаачид хэлээд байгаа. Уншсан хүний эрүүл мэнд, урт наслалт ч харьцангуй илүү гэдгийг ч хэлээд байгаа.
Уран зохиолын багш нар минь ээ, уран зохиолоо уншдаг больё. Хариуцсан ажилдаа хариуцлагатай, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байцгаая аа. Нэр усаараа, сургууль, дүүргээрээ, аймаг сумаараа дуудуулалгүй шиг уншдаг хэвшилтэй болцгоочихвол олон ч юм өөрчлөгдөнө, таны, миний, бидний үр хүүхдийн, улс орны ч ирээдүй өөрчлөгдөнө,
Уран зохиолын багш бэлтгэдэг Их дээд сургуулиудын эрхлэгчид, удирдлагууд аа! Уншдаг уран зохиолын багш бэлтгэж гаргацгаая аа.
Уран зохиолын хичээлийн хөтөлбөр, бодлого боловсруулдаг эрхэм мэргэжилтнүүд ээ, бодлогоо эргэж нэг сайтар харж үзээч ээ! Хүүхдийг уран зохиолд дурлах биш, залхаах байдалтай хичээлүүд, сэдвүүд наад сурах бичгүүдэд чинь олон байна шүү. Шаардлагатай бол нэр заагаад, бичээд, учир шалтгааныг нь тодруулаад өгье.
Б.Номинчимэд
Сэтгэгдэл(20)
Зөв зүйлийг хөндөж бичжээ.Ганц уран зохиол ч биш уншддаггүй хүнийг багш гэж хэлэхэд хэцүү дээ.
Зөв зүйл. Гэхдээ сургуулийн төсөвт ном авах зардал суулгаад өгвөл хүссэн хүсээгүй багш нар уншдаг болно. Дээд сургуульд байгаа оюутнууд юу гэж унших вэ дэ. Товчдоо хийж дүнгээ тавиулах нь чухал болохоор ..
Унш унш бас дахин унш. Сонгодогуудыг унш
Хэл уран зохиолын хурээлэн хийж амжаагуй байсан Монгол хэлц угийн толь, монгол хэлний ижил утгатай угийн толь /20—30000/ угтэй . Зэрэг уран зохиол,монгол хэлний маш олон ном сурах бичиг хэвлуулсэн багш байх юм.
МАШ ЧУХАЛ ЗҮЙЛ ХӨНДЖЭЭ. УРАН ЗОХИОЛЫН УНШИХ БИЧИГ ГЭДЭГ НОМ БИЙ БОЛГОЖ, СУРАГЧДЫГ БИЕ ДААЖ УНШУУЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ШҮЛЭГ ЯРУУ НАЙРАГ ЦЭЭЖЛҮҮЛДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
Шал балай юм болж байгаа. Ерөөсөө ном уншихаа больсон. Болиулсан. Хогийн шаар .....мэт номонцор асар их болж хүүхдийн толгой эргүүлж байгааг Монголд зогсоох цаг болсон. Агуу романууд, тууж мэддэг амьтан алга болсон!!!
"Шаардлагатай бол нэр заагаад, бичээд, учир шалтгааныг нь тодруулаад өгье." гэж та хэлэв. Та тэгж чадна. Нэр заагаад тодруулаад өгөөрэй. Ногоон нүдэн лам мэтийн хаягдал цаасад тушаах омын жагсаалт маш хэрэгтэй байнаа. Муу ч гэсэн акдээм, хүрээлэн, их сургуулиас гаргаж буй ном бичгийг сургуулийн номын санд худалдан авдаг болгох саналаа Яаманд нь тавьж ажил болгохыг бодно уу.
"Шаардлагатай бол нэр заагаад, бичээд, учир шалтгааныг нь тодруулаад өгье." гэж та хэлэв. Та тэгж чадна. Нэр заагаад тодруулаад өгөөрэй. Ногоон нүдэн лам мэтийн хаягдал цаасад тушаах омын жагсаалт маш хэрэгтэй байнаа. Муу ч гэсэн акдээм, хүрээлэн, их сургуулиас гаргаж буй ном бичгийг сургуулийн номын санд худалдан авдаг болгох саналаа Яаманд нь тавьж ажил болгохыг бодно уу.
Багш байнга өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй ном уншидаггүй багшийг багш гэхэд хэцүү юмаа
"Ногоон нүдэн ламаар хариулгасан жаран цагаан хонь" шиг л байна. Яг үнэн хэлжээ.
"Ногоон нүдэн ламаар хариулгасан жаран цагаан хонь" шиг л байна. Яг үнэн хэлжээ.
"Ногоон нүдэн ламаар хариулгасан жаран цагаан хонь" шиг л байна. Яг үнэн хэлжээ.
Yran zohioliin bags nar zohiolchoos dytyygyi ynsdag bichdeg baibal zygeersen?....ynsihgyi baina medehgyi bna gedeg bol erdee l ene meregjil senesnii hargai???????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Yran zohioliin bags nar zohiolchoos dytyygyi ynsdag bichdeg baibal zygeersen?....ynsihgyi baina medehgyi bna gedeg bol erdee l ene meregjil senesnii hargai???????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
нэг хоног хилийн манаанд гарах нь бүү хэл нэг цагийн манаанд ч гарч үзээгүй офицерыг та цэргийн дарга офицер хүн гэж хэлж чадах уу? тэгвэл сүүлийн 20 жилд иймэрхүү офицерууд зөндөө бий болсон.Ялангуяа БХЯ, ЗХЖШ, БХИС-д зөндөө бий. Бас болоогүй зарим нь хурандаа болчихсон ажиллаж байна.
Генерал болж байна бүр ичгэвтэр нь
Генерал болж байна бүр ичгэвтэр нь
Зөвхөн уран зохиолын багш гэлтгүй хүмүүс ном уншмаар байна. Чадалтай сайн багш олон хүүхдүүдийн ирээдүйг өөрчлөн шүү . Хүүхдүүдтэй багш л илүү ойр байдаг
Ийм болговол би хүүхдүүд их ном уншиж өгч байнаа сайхан санаа байна шүү надад таалагдлаа.
Тун зөв байна.Бид нарыг сургуульд байхад уран зохиолын багш нар дэлхийн болон монголын сонгодог уран зохиолыг цээжээрээ үг мөр өөр нь ишлэл татан ярьж түүнд нь шимтэн номын санд сууж ном их уншдаг байлаа . Одоо ер нь уран зохиол ордог юм уу хүүхдүүд фэс л ухах юм цээжилчилж байгаа шүлэг ч алга бичиж байгаа юм цул алдаа. Монгол хэл уран зохиолын багш нарт хатуу шалгуур тогтоох хэрэгтэй