Бараг л иймэрхүү утгатай үгийг УИХ дахь МАН- ын зарим гишүүд байнга хэлэх болов. Ингэж гоочлох болсон нь мэдээж ойрын үед үргэлжилж буй албан тушаалын томилгоотой холбоотой. Урьд өмнө иймэрхүү томилгоо огт хийгдэж байгаагүй мэт аяглах нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, МАХН \одоогийн МАН-ыг хэлж байна\ дангаараа хэчнээн ч жил засаг төрийг атгаж байв даа.

 

Сүүлийн хэдэн жил ард иргэдээ МАХН \одоогийнх биш шүү\- ын буюу Энхбаярыг дэмжигч талын, АН-ын буюу Энхбаярыг дэмждэггүй гэж хоёр үндсэн хэсэгт хуваах болсон тухай судлаач Д.Ганхуяг олж тогтоосон нь аргагүй л нүдээ олсон дүгнэлт байсан. Соц үед ч яахав орос хэл мэддэг, орос эхнэртэй, Орост сургууль төгссөн гээд гол шалгуур үзүүлэлтүүд байсан.

 

Гэхдээ хаа очиж боловсон хүчний нөөц, бүртгэл судалгаа гэж лут анхаардаг бодлого байсан шүү. Үгүйсгэх аргагүй. Аймаг, дүүргээс эхпээд сум, хороонд хүртэл боловсон хүчний асуудал хариуцсан ажилтан, тасаг, хэлтэс, газар хүртэл ажиллаж, байгууллага хамт олныг удирдахаар томилогдсон дарга болгон өөрийнхөө дараа тухайн ажлыг гүйцэтгэх 2-3 нөөц боловсон хүчний нэрийг заан хадгалуулдаг байж билээ.

 

Тэгээд тэдгээр нөөц боловсон хүчнүүдийг сонгон намын дээд сургууль \Удирдлагын академи байснаа саявтархан өөр нэртэй болсон байх\-д илгээн нам тэр үеийн МАХН\-ын бодлого шийдвэрийг тууштай баримтлагч болгон сургана. Тэднээсээ шилэн байж намын гишүүнээр элсэх боломжтой гэж үзэх боловч нэг жил орлогч гишүүн гэх шалгуурыг давж чадваас жинхэнэ коммунист болно.

 

Хэдийгээр нэг намын дарангуйлал гэж шүүмжилж, устгасан ч гэлээ боловсон хүчнийг сонгон шалгаруулдаг байсан аргачлалыг нь авч хэрэглэхэд буруу нь юу байхав. Хаа очиж Хойт Солонгос шиг удирдагчид нь үе уламжлагдан хүүхдүүдэд нь шилждэг жишиг байгаагүй гэхэд болно. Тэгээгүй бол Чойбалсангийн хүү Нэргүй нисэгч биш удирдагч, Цэдэнбалын Зориг гадаадад ажил хайж явахгүй ядаж л Улстөрийн Товчооны гишүүн гэхчилэн заларч явах байсан биз.

 

Тэгэхээр боловсон хүчнийг шилж сонгодог, бэлтгэдэг тэр уламжпал, арга барилаас нь өдгөөгийн улс төрийн намууд ашигладаггүй юм гэхэд төрийн албаны зөвлөл, боловсон хүчний асуудал хариуцсан албан тушаалтнуудад хэрэг болохыг үгүйсгэмээргүй. Өдгөө тийм шалгуур, сонголт байхаа больсон ч өөр бусад \бодвол зах зээлийн эрэлт хэрэгцээ гэдэгтэй төстэй юм болов уу даа\ хэлбэрүүд аль хэдийнээ нэвтрээд эхэлчихсэн шүү дээ.

 

Тухайлбал, намдаа өгсөн хандивын хэмжээ, сонгуулийн үеэр хэн нэгний төлөө ажилласан идэвх зүтгэл, өрсөлдөгчөө доош хийх оновчтой \хорлонтой гэвэл үнэнд дөхөх байх\ арга мэх олж хэрэгжүүлсэн байдал гэх мэт дурдаж болох юм. Тэр ч байтугай соц үед хэрэглэж байгаагүй ах дүү, хамаатан садан, охин хүү, эхнэр, нөхөр, хадам, худын гэх шалгуур ч түгээмэл болсон байх шүү.

 

Монгол маань цөөхөн хүн амтай болохоороо бараг бүгд л хамаатан садан, ясан, цусан, шингэн гэхчилэн ураг төрлийн, анги бүлгийн хамааралтай байхыг хэлэх үү. Сониноос иймэрхүү шалгуур үзүүлэлтийг санаачлагч нь мөн л нөгөө МАН \одоогийн нэрээр\ гэдгийг хэлэх нь илүүц биз. Өнөөдөр тэд гэнэт “эвэртэй туулай” үзсэн мэт гайхан шагшрах нь зүгээр л өөнтөглөх шалтгаа олж ядаж байгаа нь тэр.

 

МАН- ын дарга нь саявтархан нэг сонинд "АН-ын нөхдийн ажил муу байх тусмаа бидэнд сайн” гэх үг унагаж, дотор бодлоо илчилсэн байсан шүү. “Муу нуухаар сайн илчил’’-сэн нь дээр гэж бодсон уу, ам алдаад хэлчихсэн үү, бүү мэд. Өөрсдөө дангаараа засаглаж байхдаа хэчнээн олон “эвэртэй туулай”-г сайд, дэд сайд, агентлагийн даргаар томилж байлаа даа.

 

Жишээ нь, сэтгүүлчийг Эрүүл мэндийн сайдаар, төрд нэг ч өдөр алба хашиж үзээгүй шүдний эмчийг дэд сайдаар, хувийн нэг дээд сургууль төгссөн гэх хуурамч дипломтой нөхрийг Байгаль орчны сайдаар, цэргийн сургууль дүүргэснээс өөр үзүүлэх номгүй нөхрийг Онцгой байдлын сайдаар гэхчилэн тоочвол урт жагсаалт болох байх шүү. Тийм болохоор өнөөдөр хийгдэж буй томилгоог гоочлох нь илүүц юм биш үү.

 


Өөрсдийнх нь тогтоосон жишиг дээр, намынхаа, бас Ерөнхий сайдад хуулиар зөвшөөрөгдсөн итгэл үнэмшлээ нэмээд, бас намынхаа дүрэм журмаар заагдсан шалгуурыг харгалзаад томилж буй сайд дарга нар гэдэг талаас нь харах хэрэгтэй. УИХ-ын гишүүн асан Эрдэнэбүрэнг, Батсуурийг, Удвалыг, ГХЯ-ны консулын газрын даргаар олон жил ажилласан Ганхуягийг, нэг яамны Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн захирал хүртэл 20 гаруй жил төрд алба хашсан Зангадыг, банк санхүүгийн салбарт мөн л 20 гаруй жил мэргэжпийн ажлаа хийж ирсэн Золжаргалыг, Тагнуулын Төв газраас авахуулаад, МҮОНРТ-ийг хүртэл олон жил сайн даргалж чадсан Билэгтийг хэн нь мэдэгдэхгүй, жул нөхрийг томилж байна гэж хэлж болно гэж үү. Яахав эдгээр томилгоон дунд ганц нэг залуус байна лээ. Яагаад болохгүй гэж.

 

Дандаа “хөгшчүүл”-ийг томилоод байвал хэзээ тэдгээр залуусын ид бүтээж туурвих “барын аманд гараа шургуулахаас үл буцах” оргил үе нь дуусч санаж сэдэж явсан хүсэл тэмүүлэл нь алсарч, цаг хугацаа нь алдагдана биз дээ, наад зах нь. Тэгээд ч шинэ хүнээс л шинэ сэргэг ажил, санаа гардаг нь жам ёсны үзэгдэл. Хар л даа. С.Бат-Үүл баатар Хөвсгөлд жил гаруйхан багшилсныг эс тооцвол төрд ажилласан туршлага бараг байхгүй.

 

Анх удаа ийм том албанд томилогдсон. Ажлаа хүлээж авсныхаа маргаашнаас нь өмнөх дарга нарын хэн ч зүрхэлж хөндөөгүй алхмуудыг зоригтой шийдэж, олны талархал хүлээж байгааг юу гэхэв. Ийм зоримог шийдвэрт хүрэхийн тулд гаргасан шийдвэрийг нь элдэв тайлбар, шалтаггүйгээр гүйцэтгэх мөн л шинэ боловсон хүчнүүд шаардлагатай. Үүний төлөө л тэрээр өөрийн сайн мэдэх, итгэж болох хүмүүсээсээ шилэн байж томилж байгаа нь буруу гэж үү.

 

Ажлаа мэддэг болсон, олон жил ажилласан гэх мэт аар саар үнэлэмжээр хуучин албан тушаалтнуудыг үлдээсэн бол яг л нөгөө хотын ерөнхий архитектор нөхөр шиг хуураад өнгөрөөх байсан даа. Магнайг ч гэсэн хар. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж байгаа л юм бол иймэрхүү л тэмцэл өрнүүлж, түүнийгээ ажил хэрэг болгох үүрэгтэй биз дээ. Түүнийг л хийж байна.

 

Харин гаргасан шийдвэрийг нь Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчөө хүртэл дэмжиж, заавал хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байх. Энэ чинь нийтийн эрх ашиг шүү дээ. Оюунгэрэл сайдыг ч жишээлж болно. Өмнө нь хэчнээн олон жил яриад, бичээд огтхон ч цочрол авалгүй өдий хүрсэн Лениний музейн барилгыг \ Монголын ард түмэнд хандивласан өмч шүү \төрийн мэдэлд\ нийслэлийн өмчид гэсэн үг \буцаан авч нурж унахад тулсан байгалын түүхийн музей болгох\ үзмэрүүдийг нь түр хадгалах гэсэн ч гэдээ\ санааг дэвшүүлэн хөөцөлдөөд эхэлчихлээ. Дараагийн ээлжинд аль эртний “өндөр хоршоо"- ны хуучин балгас дотор аргацаан буй
Дүрслэх урлагийн музейд анхаарлаа хандуулах гэж байгаа тухай дуулдаж байна.

 


Эрүүл мэндийн дэд сайд залуу ажлаа авангуут хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хүний эрүүл мэндээр мөнгө олж байсан хувийн эмнэлгүүдийг шалгаад эхэлчихлээ. Удахгүй төрийн мэдлийн том эмнэлгүүд дотор үйл ажиллагаа явуулж мөнгө саадаг хувийн эмнэлэг кабинетүүдийг шалгах, зогсоох ажил төлөвлөсөн дуулдаж буй. Тэмүүжин сайд ч гэсэн МУИС-д цөөн хэдэн жил багшилсан л туршлагатай гишүүн.

 

Хэрвээ Тэмүүжин гишүүнийг Хууль зүйн сайдаар томилоогүй бол энэ байгууллагад бугшсан хуучин тогтолцоог үндсээр нь өөрчлөх шийдмэг, зорилгой, шинэлэг алхам хийж чадах байсан уу. Аливаа асуудлыг ‘‘гал унтраах", ээлжээ өнгөрөөх байдлаар хандваас олигтой шинэчлап гардаггүйг өмнөх жилүүдэд хангалттай амссан даа, ард иргэд. Тэрээр эхлүүлчихлээ. Зогсоохгүй гэдгээ ч хэлээд байна.

 

Төрийн тусгай албан хаагчдын гэх эмнэлгийг цэргийн төв эмнэлэгтэй нэгтгэх түүний санаа ч зөв гэж бодож байна. Үнэхээр л чадалтай эмч, орчин үеийн техникээр хангагдсан юм бол \мэдээж төсвийн хөрөнгө буюу ард түмний татварын мөнгөөр л авагдсан байж таарна\ яагаад жирийн иргэдэд ч гэсэн ялгаваргүй үйлчилдэг, улсдаа хамгийн том төв эмнэлэг байж болохгүй гэж.

 

Баригдаж буй барилгад нь Тэмүүжин гишүүн гэр бүлээрээ орж суух гэж байгаа биш. Түүний хэлж байгаагаар бол хуулийн байгууллага иргэдэд нээлттэй /дуурийн театр ч юм уу, эмнэлэг шиг, сургууль шиг, цаашлаад төв дэлгүүр шиг\ , шаардлагатай тохиолдолд элдэв зөвшөөрөл, дугаар авдаггүй, шат дамжлагагүй болохын тулд нэгдсэн байр савтай, тэр нь тусгайлан төлөвлөгдсөн зохион байгуулалттай байх ёстой бусад улсын жишигт л нийцүүлэх гэсэн санаа юм билээ.

 

Буруу гэж үү. Энэ мэтчилэн авах жишээ, дэмжих ажпууд зөндөө л байна. МАН-ын зарим нөхдөд бол “эвэртэй туулай” харагдаж байж болох л доо. Хүн ямар өөрийнхөө толгой дээрх “бухал”- ыг харж чаддаг биш. Янз бүрээр л гоочилж байна. Ардчилсан намын “хоёрдугаар ээлж хоолондоо орж байна” л гэнэ, “АН-ын гишүүн бол бор халзан хонь ч байсан гар өргөн баталж байна” л гэнэ. Юу гэх нь хэнд хамаатай. Нэгэнт л олонх болж төр засгаа төвхнүүлэх их ачааг үүрэх нь зайлшгүйгээс хойш, зүтгэснээрээ л зүтгэх нь зүй. Ухрах араа байхгүй л гэж бод. Угаасаа байх ч үгүй.



Олхонууд Шаабар