“П...”
Ерөнхийлөгч Элбэгдорж Тамгын газрын дарга Цагаанаа дуудаад “Чи юу хийгээд яваад байгаа юм? Эрдэнэтэд бизнес хийх гээд яваад байна гэж хүмүүс хэлээд байна. Намайг харддаг юм байгаа биз дээ?” гэж. П.Цагаан “Манай гэр бүлийн бизнес Тантай хамаатахгүй. Миний энд ажиллаж байгаа нь түүнд нөлөөлөх учиргүй юмсан. Хэрэв Та санаа зовоод байгаа бол би одоо гараад өөрийн бизнест Таныг хамаагүй гээд зарлачихъя л даа” гэж. Ерөнхийлөгч “П... минь тэгэхээр улам их хардаж, намайг балладаг юм байгаа биз дээ? Одоо наадхиа боль” гэжээ. П.Цагаан нь “Болихгүй” гэж...
Ингээд л хөөрхий П.Цагаан нь ажлаа өгсөн шиг байдаг. Оронд нь МҮДН-ын Ц.Баярсайхан болсон. Энэ 2016 оны 8 сарын бөгсөөр болсон явдал. Бид бол тэр зөрчлийг мэдээгүй, харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нам дахь нөлөөгөө өргөтгөхийн тулд МҮДН-ын 2 сантийг л нэмж байна гэж таамагласан. Хэрэв мэдээлэл дутуу бол олонхи таамаг туршлагад үндэслэдэг. П.Цагааны азтай нь Эрдэнэтийн 49 хувийн будлианаас холуур байсан юм. Хэрэв хэвээрээ байсан бол одоо бүр ч их баалуулж байх учиртай...
Тухайн үед бид гайгүй харилцаатай байсан. Би ”Монцамэ” агентлагийн 95 жилийн ойн өмнө бас нэг гавьяаттай болчих санаатай хөөцөлдөж, түүнд П.Цагаан дарга их тус болж байв. Бүр зарлиг гарахын урд өдөр орж уулзахад хэдэн хүн гавьяат болж байгааг хэлж, Ерөнхийлөгчийн хувийн дугаарыг өгч ярихыг зөвлөж байсан билээ. Би ч санасандаа хүрсэн, харин П.Цагаан дарга хуульчийн хувьд манай шинэхэн гавьяаттай хамтарч “Монгол-Ойрддын их цааз”-ыг Галдан бошигт хааны болон Халимагийн Дондогдаш хааны нэмэлттэй нь бүрэн эхээр нь тод үсгээс буулган хэвлэж гавьяаг нь номоор мялаасан билээ. Нэгэнд нь хуульчийн нөгөөд нь бичгийн хүний амбиц байсан нь тэгэхэд цав хийтэл нийцсэн юм. Тэгээд огцорчихсон нь таагүй... Уг нь одон медалийн тал дээр манай агентлагийн үнэнч “холбоотон” байсан юм, цалин багатай төрийн албан хаагчийг урмаар тэтгэхийн чухлыг мэддэг байсан юм.
Өө нээрээ мартах шахаж, тэр “П” нь “Пяхлуу” юм. Эбэ уурлахаараа ингэж хэлдэг. Хэдий ижил мэргэжилтэй боловч арай ч У.Хүрэлсүх шиг “СТА” гэдэггүй юм аа... Гэхдээ л “П” үсэг эвгүй шүү! Гадаад үсгийн цагаан толгой ч яах вэ?
Хобби ашигтай...
П.Цагаан хэдий хуульч хүн боловч технологи их сонирхдог юм билээ. Хобби нь гэсэн үг. Газрын гүний дулаанаар байшин халаана гэж нэг хэсэг шуугиулсан. Өрнийн шинэ технологи. Түүний дараахан бас газрын гүнтэй холбогдсон нэг технологитой зууралдсан нь өнөөгийн “Ачит ихт” компанийг байгуулах санааг өгчээ.
Нэг үе хэсэг жүүдүүд ирж Эрдэнэтийн хаягдал шороог “угаах” гэж байга тухай шуугиж байсан даа... Үнэхээр тийм юм болжээ, гэхдээ англичууд байжээ.
Одоо Ерөнхийлөгчийн зөвлөх Лу.Болд АМХЭГ-ийн дарга байхдаа нэг өдөр “лааз өшиглөж” явсан П.Цагааныг дуудаад “Англичууд Эрдэнэтийн хаягдал отвалыг ашиглах талаар манайд ажиллах сонирхолтой юм байна. Хуулийн зөвлөх хэрэгтэй гэнэ. Мэдээж тэр нь “зохих” нөлөөтэй байвал сайн гэж байна, Та ажиллах уу?” гэж асуужээ.
П.Цагаан зөвшөөрчээ. Лу.Болд П.Цагаан хоср бол эртний хамтрагчид. П.Цагаан “Голомт” банкны Гүйцэтгэх захирал байгаад М.Энхсайханы Засгийн газарт Сангийн сайд болсон. Тэгээд нэг нь улстөрд, нөгөө нь бас улстөрд...
Англичууд гидрометаллургийн аргаар Эрдэнэтийн хаягдал овоолгоос цэвэр зэс ялгах үйлдвэр байгуулах төсөл боловсруулжээ. Ингэхдээ технологи нутагших эсэх, хэр боломжтойг нямбай судалсан байна. Тэр бүхэнд хуульчийн хувьд П.Цагаан оролцож технологийг нь сонирхож байжээ.
Бүх зүйл бэлэн болж, хоёрдугаар отвалд түшиглэн судалгаа хийж, ашиглах болоход Английн компани “Эрдэнэт” үйлдвэрээс хэдэн овоолго өгөхийг сонирхжээ. “Бирдийн нүдэнд далай харам” Эрдэнэт үйлдвэр “Эхлээд 2-р овоолгоо ашиглачих, тэгээд ярьж болно биз дээ” гэжээ. Англичууд болгоомжилжээ. Тэдэнд нэг отвал ашиглаад жаахан мөнгө хийх биш, нэлээд урт хугацааны тогтвортой төсөл хэрэгтэй байж. Тэгээд тохиролцож чадсангүй, эцэст нь хаяад Казахстан руу явчихжээ. Тэгээд тэнд үйлдвэрээ байгуулсан нь өдгөө ажиллаж байна.
Харин П.Цагаанд өнөө төсөл нь үлдсэн байна. Англичууд эргэж харалгүй явсан бололтой юм. Хэрэв технологи сонирхдоггүй хуульчид үлдсэн бол тэр төсөл хаягдал цаасанд явах байсан биз, харин П.Цагаан хэрэгжүүлэх нь зөв юм гэж үзжээ.
Ингээд ердөө хоёрдугаар овоолгод хөрөнгө оруулж, катодын зэсийн үйлдвэр байгуулахаар ажиллаж эхэлжээ. Эрдэнэтийн удирдлагуудтай уулзаж хоёрдугаар овоолгод хөрөнгө оруулж, үйлдвэр байгуулъя гэсэн санал тавихад нөгөөдүүл нь “Ээ дэмий дээ, шатна, Англичууд хүртэл ганц отвал ашиггүй гээд хаяад явчихсан” гэж чин сэтгэлээсээ зөвлөжээ. Муу санаж харамласан хэрэг биш, нэгэн үеийнхэн нөгөөгөө нүхэнд унахаас аврах гэсэн хэрэг. Тэгээд ч П.Цагаан бол nнженер биш хуульч, өөр салбарт ажилласан л даа, гэхдээ тэр нь банк байсан юм! Тэр тусмаа менежментийн чиглэлийн ажил...
Гэвч П.Цагаан зүтгэсээр ямар боловч зөвшөөрүүлж чаджээ. Тэгэхдээ бүр “Үйлдвэрийн борлуулалтын орлогоос 2 хувийн татвар (манайх роялти гэдэг) төлөх нөхцөлтэйгээр...” Эрдэнэтийн удирдлагууд энэ мөнгийг авна ч гэж бодоогүй байх. Энэ зуур өөрөө ЕТГ-ын дарга болж улстөрийн ажилд орсон тул эхнэр нь бизнес төслийг нь удирджээ.
Богино хугацаанд гадаадаас 20 гаруй тэрбум төгрөгтэй дүйцэх хөрөнгө босгож чаджээ. Түүгээрээ гидрометаллургийн хамгийн орчин үеийн технологийг оруулж иржээ. Гол нь боловсон хүчин!
Боловсон хүчин...
Энэ удаад энэ үгийг давхар утгатай хэрэглэж байна, учрыг уншаад ойлгоно биз. Социализмын материал техникийн баазаас илүүтэй мэргэжилтэй ажилчин, ажилтнууд манай улсын хамгийн “үнэт хөрөнгө” байсан юм.
Манай ид бүтээн байгуулалтын жилүүдэд ЗХУ-д 9 мянга гаруй ажилчин, инженер техникийн ажилтан курс дадлага, сургалтанд хамрагдаж, 7,5 мянган залуус ТМС-д суралцсан юм. БНАГерман Улсын сургуулиудад манай 370 гаруй оюутан, 30 гаруй аспирант, ТМС-д нь 690 гаруй залуус суралцсан, 2250 хүний мэргэжлийг дээшлүүлсэн. БНСЧСУ-д 1850 гаруй хүн мэргэжил дээшлүүлж, 320 гаруй хүн ТМС-д сурсан.Унгарт манай 500 гаруй иргэд улсад үйлдвэрлэлийн дадлага хийж, 100 залуус ТМС-д суралцаж мэргэжил эзэмшжээ. Бүр хамгийн баруунжсан ХБНСЮУ Улаанбаатарын савхин эдлэлийн, оёдлын үйлдвэр байгуулж өгөхдөө бүр ТЭЗҮ-ийг манай улсад үнэ төлбөргүй боловсруулж өгсөн ба 80 гаруй хүнийг Югославт үйлдвэрлэлийн дадлага хийлгэсэн байдаг. Үр дүнд нь газар тавихаар босоогоороо зогсож байдаг, бас нөгөө Оросын мафийн толгойлогчийн тухай онигоонд гардаг шиг АКА-аар буудахад нэвтэрдэггүй цагаан нэхий экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болсон билээ. Товчхондоо шинэ технологи, шинэ үйлдвэр бүр түүнийг ажиллуулах мэргжилтэй ажилчин ажилтныг шаарддаг. Бүр малчин Монголчууд хүртэл нэхий салхины технологийг “тариачдаас” сурч байсан хэрэг.
Социализмыг санагалзсан юм биш, гол нь “Ачит ихт” барууны технологийг эзэмшсэн инженер техникийн ажилтнуудыг хэрхэн сургав гэдэг л сонин. Сургууль байгуулаагүй, гадаадад сургаагүй, гадаадын мэргэжилтэн олноор уриагүй, дотоодод бэлтгэдэггүй атал...
Үнэндээ гидрометаллургийн зэс ялгах технологийг Монголчууд хэрэглээд удсан байв. “Эрдмин” үйлдвэр бол түрүү үеийн технологийг хэрэглэж катодын зэс үйлдвэрлээд удаж байна. Улсын мэдлийн үйлдвэр. Тус үйлдвэрт басхүү энэ технологийг нутагшуулах ажил хийгдсэн байв. Катодын зэсийн үйлдвэрийн шанг тэд татсан.
Тус үйлдвэр ажиллах хугацаанд инженер техникийн ажилтнууд, бас “Оюу толгой”-н төсөлд ажиллаж туршлагажсан Монголын мэргэжилтнүүд “Ачит Ихт”-ийн “олборлох” баяжуулах үйлдвэрийг байгуулжээ.
Сүүдэр нь гэвэл үйлдвэрийг барьж босголцсон зарим нөхөд “бослого гаргаж” удирдлагуудаа шахамдуулж, өөрсдөдөөө үйлдвэрийн хувьцааны тодорхой хувийг өгөхийг шаардсан байна. Хэрэв бид байгагүй бол Та нар үйлдвэрээ босгохгүй байсан, тиймээс хувь эзэмшүүл, үгүй бол бид ховор хүмүүс тул орхиод явлаа... Энэ бол чухамдаа эрүүгийн утгаараа “боловсон хүчин” байсан юм.
Энэ дотоод хямралыг туулж гарсан боловч толгойлогч нь бууж өгсөнгүй шилд гарчээ. Тэр нөхөр Ерөнхий сайдад садангийн сүлбээгээр “матаас” шивнэж, түүний улмаас 10 хувийг булааж ажил улстөрийн агуулгаар баяжжээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөрчилд энэ үйл явдал нэг зэвсэг болж хувирчээ.
Ерөнхий сайд яг Тамгын газрын даргаа халахын өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн болгоомжилж байсан тэр дайралтыг эхлүүлжээ. Ингээд “Ачит ихт” хадны завсар хавчуулагдчихжээ. Тэгээд хоёр талаас артиллерийн бэлтгэл хийхдээ тус компанийн нэр төр дээр цохилт өгдөг болжээ... П.Цагаан хаана байна, тэр газрыг онилж хөөцөлдөж байх зуур эхнэр нь компаниа босгоод авсан шиг...
Шинэ менежмент...
Тус үйлдвэрийн зохион байгуулалтыг харвал олон компанийн нэгдэл мэт харагдана. Хуучин ЗХУ-ын байгуулсан “Эрдэнэт” үйлдвэр нэгдсэн удирдлагатай, хэлтэс, албадаас бүтсэн ер нь Монголын компаниудын бүтэц одоо ч иймэрхүү. Харин “Ачит ихт” бол бие даасан олон компанийн нэг. Худалдааны компани тусдаа, толгой компани бас тусдаа. Гэхдээ захирах бус харин стратегийн хөгжлийн төлөвлөлт хийж өгдөг, тэгэхээр толгой гэх ч хаашаа... П.Цагааны ярих нь олборлогч ба зэс боловсруулах хэсгээ ч хоёр компани болгож салгах байсан юм гэнэ. Чухам иймээс өнгөрсөн хугацаанд цавчих гээд үзсэн нөхөд толгойг нь ололгүй мунгинасаар хөл дээр нь босгоод алдчихсан бололтой.
Хамгийн сүүлд АТГ энэ хавар, зунжин шалгаад юм ололгүй орхижээ. Дөнгөж амьсгаа аваад биднийг урьж юу хийснээ харуулж байгаа аж. Би ч тийш явахдаа Булганы айрагны баярт явж байна л гэж бодсон болохоос “Ачит ихт”-ийг сурвалжлах юм гэж мэдсэнгүй, гэвч вагоны купенд П.Цагаан даргатай таараад... гэвч хожимдсон байв. “Богоон зогсдоггүй” юм билээ.
Өмнө нь Эрдэнэтийн будлиантай холбоотойгоор бас л “эх орончоор” үзэн ядаж нэг бичсэн юм, ЗГ-ын талд шүү дээ. Түүнийг гарсны дараа П.Цагаан дарга залгаж бид утсаар цаг шахам яриад салсан. Тэгэхэд л тус компанийг чиглэсэн дайралтанд эргэлзэ төрсөн тул “үзээгүйгээ бичихгүй” гэж бүр мартсан юм...
Хоёрдугаар отвал...
Отвал ч гоё шүү! Би багадаа Налайхын хөх отвал дунд тоглож өссөн. Эрдэнэтийн отвал түүнтэй яаж зүйрлэх вэ? Нүсэр эд...
“Ачит ихт” компани хоёрдугаар отвалаас зэсийн уусмал ялгаж авч байна. Яаж зүгээр байх вэ? Яагаад нэгдүгээр отвалын ашигладаггүй юм гэж асууж амжив. Дарааллын хувьд нэгээсээ эхлэх ёстой биз дээ? Гэтэл нэгийн дор ихээхэн “нууц” булсан тул боломжгүй юм билээ. Машин техник, хаягдал, юм юмны үлдэгдэл... жишээ нь тэслэгч! Түүнээс нэгдүгээр отвал хоёроосоо ч нүсэр юм.
Уг нь их энгийн технологи юм. Хүхрийн хүчлийн уусмалыг отвалд шингээгээд түүнийг дороос нь урсгаж тусгай санд цуглуулаад тэр уусмалаа үйлдвэрт оруулж “тогонд цохиулаад” хавтан дээр зэсийн молекулыг наалдуулаад хавтан болгож авдаг.
Отвол руу шингээсэн уусмал яагаад хөрс рүүгээ шингэдэггүй юм бол? гэж асуув. Орчин үед бол дор нь тусгаарлагч дэвсээд хөрснөөс тусгаарлаж, ийм аргаар хаягдлаас зэс ялгадаг болсон аж. Харин 1970-аад онд энэ талаар бодож ч байсангүй. Тэр тусмаа Оросууд энэ технологийг ашиглахад цаг уурын нөхцөл таарахгүй гэж үздэгээс одоо ч хэрэглэдэггүй аж.
Гэхдээ Оросууд тийм ч “муу” хүмүүс биш ажээ. Ядаж л мэргэжлийн ёс зүйг барьж байж. Эрдэнэтийн баяжуулах технологид таарахгүй, агуулга багатай хүдрийг зөөж асгахдаа хоёр уулын дунд, хуучин ус, намагтай газрыг сонгожээ. Тиймээс шаварлаг хөрс отвалын чийгийг хөрсөнд үл шингээх байгалийн тусгаарлагч болжээ.
Гэвч энэ нь бас л асуудалтай. Зуны бороо, өвлийн цас хайлж нэвшээд зэсийн хүдрийг уусгаад шүүрэхдээ хөрсөнд шингэхгүй тул шууд “ногоон ус” болон үерлэж хавийг усанд автуулдаг байжээ. Тийм устай газар хүн мал ойртуулж болохгүй. Эрдэнэтийн орчим цагаан тоосноос гадна ногоон ус экологид дутахгүй хор нөлөө үзүүлж байжээ. Тиймээс ийм үйлдвэрүүд байгуулагдсанаар ногоон усыг аюул биш баялаг болгох боломжтой юм.
Одоо байгаа хоёр үйлдвэр л хангалттай. Отвалын өндөр 80 гаруй метр, цөөн жил ашиглаад хүдрийн агуулга муудсан тулд дахин зөөж 25 метр үелсэн хэлбэрт оруулж байна. Үлгэрлэвэл Египтийн пирамид шиг овоолгыг Майя нарын нарын сүм шиг болгож байна. Ингэснээр зэсийн хүдрийг бүрэн ашиглах юм. Учир нь Оросууд дараа ингэж ашиглана гэж тооцоогүйгээс хэт өндөр отвал татчихжээ.
Монголчууд малынхаа амьсгаанаас бусдыг ашигладаг гэдэг шиг Монгол зэсийн орон л юм бол зэсийн хүдрээ бүрэн шавхаж ашиглаж чаддаг байх ёстой.
Хамгийн сонирхолтой нь “Эрдэнэт”-ийг байгуулж өгсөн ах нарын ашиглаж чаддаггүй технологийг манайхан яаж ашиглаад байна вэ? Нэгэнт Оросууд гидрометаллургийг ашигладаггүй бол уул уурхайн сургуулиудад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхгүй нь аргагүй. Гэвч манай техникийн их сургууль төгссөн инженерүүд мэргэжлээ сольж, “дээшлүүлснээс” гадна технологийг нь “монголчилж” чаджээ.
Тиймээс тус үйлдвэр жилд засварын хугацаанд сар орчим зогсоод, бусад хугацаанд ажиллаж байна. Ачит ихтийнхнийг Узбекууд залж, хуучны хаягдал овоолгуудаа ашиглахад туслаж, зөвлөөч гэж байгааг бодвол сүрхий төгс монголчилсон хэрэг, одоо Оросуудад ч заах нь...
1970-аад оны үйлдвэр өдгөө хуучирч хоцрогдсоны дээр тэр үеийн технологийн түвшнээс хамаарч бага агууламжтай зэсийн хүдэр уул болон хаягдаж байсныг шавхан боловсруулж байгаа нь өнөө л баялагтаа эзэн байх, сорчлох бус бүрэн дүүрэн ашиглах замаар байгаль орчноо бага сүйтгэж, нэгэнт сүйтгэсэн бол гаргаснаа тултал хэрэглэх, баялгийн нөөцөө бүрэн дүүрэн ашиглах манай үндэсний эрмэлзэлтэй нийцэж байна.
Эрдэнэт үйлдвэр зэсийн хүдэр экспортлодог бол “Ачит ихт” цэвэр зэс экспортлож байна. Тэр туслаа зургаан есийн сорьцтой аранжин зэс. 99,9999 хувийн цэвэр зэс гэсэн үг. Ийм зэсийг Лондоны биржид “премиум” гэдэг. Үндсэндээ тус биржийн цэвэр зэсэнд тавьдаг шаардлага бол 99,935 хувийн цэвэр зэс юм. Үүнээс дээш гарвал премиум болдог. Тус үйлдвэрийн гаргаж буй зэсийн чанарыг өөрсдөө бус, улс бус, харин Лондоны биржээс итгэмжлэгдсэн ОУ-ын лабортори тогтоодог юм. Монголын ийм өндөр чанарын 10 мянган тонн зэс Лондоны биржид тус компанийн нэрээр гарч байна. Энэ хэрээр улсын экспортын орлого өсдөг. Үнэндээ хаягдлаас шижир ялгаад олж буй орлого энэ.
Лабораторийн сорьцын бэлдмэл хуучны 20 мөнгөний зоосын хэр улаан зэсийн дээр “AIG” гэсэн бичгийг цохижээ. Түүнээс гурвыг авав, гэртээ хариад усны ваарандаа хийчихье, Монголчууд эртнээс зэс домбонд цайгаа хийдэг байсан. Түүн лүгээ адил аранжин зэсээр “баяжуулсан” цай ууя даа...
П.Цагаан даргыг одоо компанидаа ямар ажилтайг асуувал “Эд нар маань мөнгө олдог, харин би түүнийг хэрхэн үрэн таран хийх аргыг заадаг ажилтай” гэж хошигнов.
Олж байгаа мөнгийг нь мөсөн ордон барьж, байт сурын спортыг дэмжиж үрж туслаж байгаа ажээ. Урианхай хүн тул суранд хорхойтой бололтой, Мөсөн ордны тухайд бүү мэд, Тагнын урианхай нар тэшүүрт бус цананд сүрхий л гэдэг. Бас сая наадмаар жаал мөнгө үрж өгчээ.
“Хэро студи” наадам зохион байгуулаад мөнгө идээд баяжиж байна гэж цуурч байхад хөөрхийс төсөвлөсөн мөнгө нь хүрэхгүй бадар барьж яваад эцэст нь“Ачит Ихт”-д хандаж нэлээд зардлаа шийдүүлжээ. Одоо ч наадмын ажлын өр нэхэгдэж сандарч байгаа ч “Тэвдэж явахад тэмээ”-гээр тусласан ач ихтэй “Ачит Ихт”-ийн ачийг хариулж, юу хийж бүтээснийг наадам үзэж магнай нь тэнийсэн олонд харуулах гэж явсан нь энэ аж.
А.Баатархуяг
Сэтгэгдэл(238)
Хэ хэ Баатархуяг.
BaatarhuygaaGej
БААТАРХУЯГ ГЭГЧ Ч БҮР ЦАГААНДАА НААЛДААД ЦАГААНДАА ГАРЧЭЭ. ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ЦАГААНАА ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААГ НЬ МЭДЭХГҮЙ БАЙХ ЮМ ГЭНЭ. ТЭГЭЭД БОЛЬ ГЭХ ЮМ ГЭНЭ. ТЭГЭЭД БОЛИХГҮЙ БОЛОХООР НЬ ХАЛАХ ЮМ ГЭНЭ. ХЭН НААД ҮЛГЭРТ ЧИНЬ ИТГЭХ БИЛЭЭ. ЭЛБЭГ ХУЛГАЙЧ НЬ ЦАГААН ХУЛГАЙЧААРАА ХИЙЛГЭСЭН АДГИЙН НЭГ ХУЛГАЙ ДЭЭРМИЙН Л ЗАХЫНХ НЬ. БАЛАРСАН ЭЛБЭГ НЭРТЭЙ ХУЛГАЙЧ, ШАЛГАРСАН ЦАГААН ХАР ХУЛГАЙЧ, ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД, МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ХҮҮЛЭГЧИД. МУУХАЙ Л ЮМАН ДЭЭР ОЧИЖ НААЛДАЖ ДЭЭ, БААТАРХУЯГ
Энэ нөхөр өнгөрчээ Одоо Элбэгийг цайруулах ажилд орчихож Их дажгүй эээ Овоо хэдэн бор юм олох бололтой
Баатархуияг Цагаанд наалдаад цагаандаа гараагүй ээ,ардчиллын хэмээх 30 жил дэхь монголын бизнес,төрөөс төрдөг тэрбумтангуудын схем,пирамидын араг ясыг дүрсэлж..... Кинон дээр гардаг даа,Цахиур Төмөр Бадарч тахард,..- Хулгайч ярих гэж байгаа бол чиний унаж яваа морь чинь хулгайн морь,оролдвол хамт унана шүү гэж... Манай төрд байгаа,байхгүй бүх сэтэртэнгүүд "хулгайн морь" хөлөглөсөн этгээдүүд... бүгд бие биенээ мэднэ.... эгзэг таарвал оролдоод л унагаана.... унагаажиж ч байгаа.... хамт унахгүй....яагаад гэвэл эгзгий нь олчихсон....Хулгайн морины цулбуураас барилцаж явсан Баатархуйяг зүгээр л Цагаан --- Эба --- Женко ...эсвэл Цагаан -- (Эба & Женко ) датаны талаар төнхөж алиалж байгаан..санаатай,санаатай...
Ерөнхийлөгч Ж.Батлага Тамгын газрын дарга Зикагаа дуудаад " Чи юу хийгээд яваад байгаа юм ? ТТ-д бизнес хийх гээд яваад байна .... Хишиг Арвин,Страто гэж компаниудын талаар хүмүүс надад хэлээд байна.Намайг харддаг юм байгаа биз дээ,дуракаа ?" гэж. Зика " Энэ бол манай гэр бүлийн бизнес. Чамд зий ч падлийгүй,хэрэв жийрхээд байгаа бол би гараад Женко миний бизнест ямарч хамаагүй гээд заралчий л даа" гэж .Ерөнхийлөгч " П"""да минь ,тэгвэл намайг улам ихээр хардаж намайг баллана биз дээ,ямарч хандгүй юм хийж чадахгүй бол боль наадахаа " гэж. " Болихгүй " ,Боль гэж байна".."Хуц,болихгүй".... "За за ,чи сонгуульд АН- аас нэр дэвших боллоо..." Өө чи ийм ш дээ,үнэнч зүтгэсэн нэгнээ ингэж л зайлуулдаг ш дээ... ёстой п...да юм даа ,гайгүй ээ,сайн явахыг чинь харнаа ."...... Ингээд л хөөрхий Зика маань ажлаа өгөж,сонгуульд өрсөлдсөн байдаг......
Хэзээ ч Хаягдал БАЙГААГААГҮЙ!! Нөөцөнд авсан овоолго за ЛУУХААНАА!!!!! ХУДЛАА ХУЦ!!! Олон улсад хориотой уусгамал аргаар Монголын хуулийг зөрчин зэс гаргаж авч байгаа. Ямар ч техлолог энэ тэр байгхүй. ХУДАЛ хуц. Ард түмний нөөцөнд үлдээсэн НӨӨЦИЙН овоолгыг хүзүүгүй хууль бусаар ХУУЛъ гаргаж дээрэмдэж авсан. Хүн бүр мэднээ баатархуаг ЛУУХААНАА!!! наад үйлдвэр чинь ард түмэн нөөцөндөө байлаж байсан юм. Та нар түүнийг дээрэмдэж авсан, буцааж өгөх төдийгүй, нөхөн төлбөр өгөх болно!!!
Hutsaachee nileed heden otval heregtei baisan uu shunaltai anglichuud zailaarai
Их ойлгомжтой зураглал байна Гадаадынхныг Элбэгдорж Цагаан хоёр үргээж хөөсөн төдийгүй "тэндрийн материал"-ыг нь яг нөгөө хулгайч аргаараа завшсан байна тэгэд хэдэн бууны нохдыг багон вагоноор нь эрдэнэтэд аваачиж архи хоол бас конверттэй юм тгуулаад.... магтаал урсаж эхэлжээ Нэг иймэрхүү юм мөн ч олныг үзлээдээ бид ккк
Эби Цагааны харьцааны үлгэр Цагааны магтаал болж хувирахдаа Эрдэнэтийн удирдлага яагаад элгээ солиулсан Цагаанд Монголын хөрөнгийг зүгээр өгсөн талаас дуугарсангүй. Бас л дээрээсээ шийдсэн байхгүй юу. Хэн ямар баталгаа яагаад гаргаж хаанахын хэн хөрөнгө оруулсан талаар ч алга. Үйдвэрийг босголцсон хүмүүс хувь шаардаж дээрэмдэхийг оролдсон гэдэг бол таамаглал л төдий. Бүх юм гэрээгээр явдагийг одоо Монголчууд мэддэг юм. Ямар ч технологи хаана ч хэрэгжихдээ тухайн орныхоо стандартад баригддаг. Оросууд ч адил. Чадахгүйдээ биш стандартандаа л захирагдсан хэрэг. Харин энэ завсар луйварчин Цагаан шургалсан. Байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн судалгаа гэж гачин юм л хийсэн байгаа. Хамгийн гол нь дээрээсээ татаастай ийм дээрэмчдэд энэ хэзээ ч асуудал байгаагүй.
дээрээсээ татаастай дээрэмчид :)))))
гоё бичжээ, баяр хүргэе, Баатархуягт
ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ЦАГААН ХУЛГАЙЧИЙН ХУЛГАЙН ҮЛГЭРИЙГ ЭЛЭГ ХӨШМӨӨР АЛИАЛЖ ДЭЭ, ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ГЭГДДЭГИЙН УЧИР ЭНЭ БАЙХ НЬ ЭНЭ БААТАРХУЯГИЙГ САЙН ХЭЛЭХ ХҮН ОЛДДОГГҮЙ ЮМ ИЙМ УЧИРТАЙ МӨНГӨ ГЭХЭЭР МУУРЧ УНАДАГ НОХОЙ ЗАНТАЙ ЭТГЭЭД БАЙХ НЬ
ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ЦАГААН ХУЛГАЙЧИЙН ХУЛГАЙН ҮЛГЭРИЙГ ЭЛЭГ ХӨШМӨӨР АЛИАЛЖ ДЭЭ, ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ГЭГДДЭГИЙН УЧИР ЭНЭ БАЙХ НЬ ЭНЭ БААТАРХУЯГИЙГ САЙН ХЭЛЭХ ХҮН ОЛДДОГГҮЙ ЮМ ИЙМ УЧИРТАЙ МӨНГӨ ГЭХЭЭР МУУРЧ УНАДАГ НОХОЙ ЗАНТАЙ ЭТГЭЭД БАЙХ НЬ
Алтанхуяг яагаад уурлаад байдийн бол
ОДОО ХАА ХААНАА ХУДЛАА АЛИАЛЖ БАЙХАА БОЛЬЧИХВОЛ ЯАСААН? ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙГ ЦАГААН ХУЛГАЙЧТАЙ НЬ БАРЬЖ ХОРИОД АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГТ НЭГ ҮЙЛЧЛЭЭД ӨГӨӨЧ
ХУВЬ ӨГ ГЭСЭН ЮМ ГЭСЭН.УХААНДАА АВИЛГА ӨГ ГЭСЭН ЮМ УУ ДАА
Алтанхуяг дарга Эбид өш санасандаа Цагаан дээр Эбиг нааж бахаа хангадаг байхгүй юу. Нарийндаа бол Алтанхуяг дарга ЖДҮчдээс ч илүү нарийн луйвар хийсиймд. Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэх нэртэй Засгийн газрын тусгай сан байдаг байлаа. Бас Засгийн газраас хэрэгжүүлсэн Чацаргана хөтөлбөр хэрэгжиж байв. Хөтөлбөрийн хүрээнд тусгай сангаа. 750’000’000 төгрөг шаахдаа Туулын тэх дунд томоо гэхчийн газар шааж нэг хэсэгт нь чацаргана тариад нөгөө хэсэгт нь Хаан жимс нэртэй жуцлчны баазаа барив. Газар яаж авсан, зээл яаж авсан, жуулчны баазынхаа бохирыг хотынхны ундны ус руу асгаж цутгасаар байгааг хэн ч ярихгүй юм.
Цэвэгжав гэж ахынх нь хүү Ачит ихтээс мөнгө шантаажлаад авч чадаагүйм гэсэн. Тэрэндээ Алтанхуяг нь шарлахаад боож үхчих гээд тийчлээд байдаг болов уу, бас болоогүй хаа хамаагүй элбэгдоржийг нааж хүмүүсийн дэмжлэг авах гэж орлодоно. Хамаг найзаа шоронд хийсэн хар мөртэй бузрын новш доо АлтанхуЯг!!!
Сурсан юмыг сураар боож болохгүй гэж ... Энэ Баатархуяг хаашаа ч холбирч юу ч ярьж чаддаг мөнгөний ашиг сонирхол нь ингээд л гараад ирэх шив. Итгэх аргагүй л хүн дээ энэ.
Энэ нөхөр хана хэн мангөтэй болж байна гээд шантаажчин авшай уянгатайгаа гүйж явдаг өөдгүй хог худлаа их номтой хүн болж жүжиглэнэ
Ene hyn ingej urvaj aluurchin elbegdorj, aluurchnii ynench tuslagch tsagaan 2-iin bogsiig dolooh gej. Aluurchin elbegdorj, tsagaan hulgaich 2-iin huivaldaj hiisen Erdenetiig hayagdal shoroo nerteigeer, erdenetiin ormiig husdag hamtiin businessiig gemgyi bolgoj jyjiglejee. Aluurchin elbegdorj, hulgaich tsagaan 2-iin hamtiin kompani terbum terbum dolloriin ashig oldog. Mongoliin gazar shoroon deer mongoliin bayalgiig gadaad ezdiinhee hamtaar , bidnees hulgailj, bidend yamar ch tatvar tololgyi, ajilluulj baigaa ajilchiddaa tavag hoolnii yne hyrehgyi guilgachnii tsalin ogch bidniig doromjildog. Aluurchin elbegdorj hulgaich tsagaan 2-iin hamtiin kompani zovhon achit eheer hyazgaarlagdahgyi
Aluurchin elbegdorj hulgaich tsagaan 2 baatarhuyag pizdaakt ugaadsiig ni sain nemjee. Mongonii toloo etseg eh hyyhdiinhee nydiig uhahad belen baidag byalduuch booliin setgehyitei baatarhuyag ynen nyyr tsaraigaa haruullaa. Erdenet yildveriin ormiig hayagdal shoroo nereer uhaj olon terbum dolloriin ashig oldog achit eh gedeg kompani Bol aluurchin elbegdorj hulgaich tsagaan 2-iin gadaad ezdiinhee hamtaar baiguulsan kompani. Mongoliin gazar shoroon deer mongoliin bayalgiig aluurchin elbegdorj tsagaan hulgaich 2 gadaad ezedteigee hamtarch tsusalj baina Baatarhuyagaa ichij yh
эх орноо л бодож ажлаа хийлдээ тэр чинь эх оронч сэтгэлгээ албан тушаал авхаараа л урьд ярьсанаа мартаад явчих юм
ene ehner nuhur 2 uyanga baatarhuyag 2 ch mongo ulaan nud tsagaan geech n boljdee.
баатархуяг баасны өт гэж үнэн юмаа. цагааны баас элбэгдоржийн баасны өт гэж энэ.
mongol hvn yum hiij amjilttai baij bolohgvi gej vv. erdenet balag ihtei shoroogoo zoogood baihaar zes vildverleech. teriig yagaad hvmvvs yarihgvi bgaa. shoroogoo 30 jil hadgalchihaad odoo bolohoor vne tsenetei geed matriin nulims unagaad .....
Гэрээ гэж юм байдаг юм ш дээ. Цагааны яриад байгаа шиг ухаж гаргаад тээрэмдээд бэлэн болгочихсон хүдэр овоолсон шороо биш. Монголчуудыг тэнэг гэж итгэчихсэн юм уу хаашаа юм.
Баатархуяг гэдэг хуний унэн нуур царай ил боллоо монгоний толоо ямарч хулгайч луйварчинг гэгээнтэн болгоно гэж боджээ зайлуул
П.Цагаан даргыг одоо компанидаа ямар ажилтайг асуувал “Эд нар маань мөнгө олдог, харин би түүнийг хэрхэн үрэн таран хийх аргыг заадаг ажилтай” гэж хошигнов. Яг энэ мөнгөнөөс нь жоохон хэлтэрхий авсан юм шиг л харагдаж байна даа Баатархуягаа!!!
Эхнэр нөхөр хоёр цаанаасаа заяаны хорчид тавилаан гэж
Tegeed heregtei uildver barilLAA
Цагаанаас хэдэн бор төгрөг авч
Өө за за, элбэгдоржоос захиалга авчихсан
За бүр дэмийрчээ ....худал ярих гээд хулгайгаа ярив гэж дээ.... пяхлуу цагааны но н булталзаад өмдөндөө баахан дусаацан гүйгээд л байх юм . .. гүйгээд гүйгээд нүгэлээсээ бултаж зугтах бишдээ ховдогын гай гэж ээбий зий та гурвын хулгай луйвар их ээ их ...шорондоо тавтай морил
naadamch geh shig hulgaichuud
ene tsagan hulgaichiin bogsiig ovoo doloojee
Баатархуяг боль доо. Элбэгдоржийг хамгаалж, Цагааныг өмөөрч бичсэн байна. Хэдэн төгрөг авсан юм бол доо.
Баатархуяг чи бол 3 П болчихсон бна ш дээ- пялдага пяхлуу пи...
Баатархуяг гэдэг энэ хунийг овоо шударга эруул сэтгэлгээтэй хун гэж бодож байсан Нь том эндуурэл байжээ
Xerev ebi,uul, dorlig 3tai xolboogui bol demjine. I will see
Altanhuyag Dargyn duu geed yag adilhan onigor shar Tsevgdorj gedeg tovarish manai erdneted shin uildver barin geed yavaad baigaa.
Хүнд ашиглуулахгүй, өөрөө ашиглахгүй Харамч, соц үед бүгд нэг ижил хувцас өмсөж өмч хөрөнгө эрх чөлөөгүй байсан үеээ санагалзаад байдым биш үү. Атаархуу монголчуудын энэ янзаараа хужаадаа дарлуулаад үхээнц явахдаа яг таарна. Хийж чадаж байгаагаа дэмжиж чаддаггүй юм бол ядаж татаж чангаахгүй байгаад сурчихаасай
Харин тх. Тийм хүмүүсийг өвсөн дээр хэвтсэн нохой шиг гэдгийн, өөрөө өвс иддэггүй байж өвс иддэг малд идүүлдэггүй архирч хөөдөг.
Тархи угаах тактик
tarhi ugaana gej bdaggui senhruulelt l bdag medleg nemj ugch bn chamd
Гадны хүмүүс, тэр англичууд нь аваад үйлдвэр байгуулчихсан бол энэ атаархуу хүмүүс юу ч хэлэхгүйдэ, гадны хүмүүс татвараа хөнгөлүүлээд л энд үлдэх юмгүй л хоцорно.
Sain naadam iveesen bish bastrasr battulgad guiltaa heluulzen bn
цагаанаас мөнгө авчээ хөөрхий их л хичээж байна даа
Алтанхуяг ах намайг Ачит Ихтэд ажиллаж байх зуур Эрдэнэс Монголд дэд захирлаар очих уу гэхэд нь зөвшөөрсөн юм. Тэнд би сайхан өндөр цалинтай 5 жил жаргасан да, зүгээрчгүй ахын өөрийн нийлсэн хэдэн компаниараас эрдэнэс монголоо овоо хэдэн тендер шаасан даа. Алтанхуяг ах бид хоёр нийлбэл элбэгдорж стагаас ч илүү юм зохицуулж чаддаг. Итгэхгүй байвал манай ах Алтанхуягийн төрөөс хулгайлсан мөнгөөрөө барьсан жуулчны бааз дээр очоод амраад үз. Үнэхүү тухлаг сайханшд. Манай увс күмүүс цугий мэднаал
нэрээ хэл?!
Пяхлуу гэдэг нь ёстой өөрөө байна даа.хэдэн халтар юм цагаанаас авч дээ.ёстой харыг цагаан хулгайг үнэн болгох гэж инээдэмтэЙ юм сараачижээ.ёстой пяхлуу гэдэг хэлэхэд ч багадах юм байна даа УБ
xar obgonoos mongo salgaj dee
Tuhain ued hen cn setgeegui ajliig setgej yildwer bolj olon irgedee tejeej bna ulsad tatwar tolj bna , Odoo mongolcnuud bid sain yawaa compania demjij ulam shine texnologi oruulj ireesen Olon huniig ajliin bairtai bolgoosoi Dotooddoo olon torliin buteegdehuun yildwerlej gadaadiin haraat bdlaas garahsan l gej temuuleh heregteidee
А.Баатархуяг гээл юм юмруу үсчсэн олив долив хийсэн эр байхымдаа. Намайг монцамэгийн дарга байхад л гэсэн хүн юм билээдээ чаабаас.
Tuhain yed hen cn setgej hiigeegui ajliig zoriglon odii zeregtei bolgoj olon irgedee ajiltai blgaj huwitsaanii ashgaa ogcn ulsdaa tatwar tolj bgaad bid talarhah heregtei Undesnii tomoohon companiyud maani dahin sain tehnologi oruulj irj bj mongol hogjino. Huatadiin ediin zasgiin haraat bdlaas garah zasgiin gazriin ih oriig baragduulahad undesnii companyud huwi nemer bgaa shu
ene ork tolbortei bichleg bichjee
Баатаруянга енее медальтай бех энэ тэр гээд Женкогын магтаалын баг Цагаан дээр шаваад л нэг юм болоод л бн даа
Энэ Баатархухаг гэх МАО царайтай МӨНГӨНИЙ төлөө эхээ ч зарахаас буцахгүй ХУЛГАЙЧ одооо бүр нөгөө муулаад байсан ХҮЗҮҮГҮЙ хулгацихынхаа ДЭЭРЭМ ХУЛГАЙГ хамгаалсан юм бичээд ТВ-гээр гараад улаан цагаандаа гарч байна. Эхнэрээ зарж мөнгө олж иддэг гэх энэ МАО царайт, одоо нөгөө Шантажжчжин, эхнэртэйгээ нийлээд Женкогинхоо эсрэг явж биана!!!
Новшийн гар минь чи хэн гэдгээ л улам хэлээд байна. Ядаж дуугүй байгаач
Tsagaan nertei barzagar har pizdaa bdag bizdee
Золигын зулгуйч пялдага шаар шуу Чи. Булганыхвн будилаантай будаан дээрээ зодоонтой гэж евгед яавч буруу хэлээгуй. Одоо ч Булганаас УИХ тер засагт ажиллагсад бугд Хув шарын Хувхай цагаанууд гэдэг ээ мэддэг л байх даа.
Ene baatarhuyag pizdaak ynen nyyree haruullaa daa. Aluurchin elbegdorj, tsagaan hulgaich 2-iin baasaar hoollogch boljee. Mongonii toloo etseg eh avgai hyyhdiinhee nydiig uhahad belen ene urvagch aluurchin elbegdorj tsagaan hulgaich 2-n chuluudsan ugaadasaa gudraad yhej daldar. Mongoliin gazar shoroon deer mongoliin bayalgiig gadaad ezedteigee hamtarch husaj hulgailj bayajij baigaa aluurchin elbegdorj, tsagaan hulgaich nartaigaa yhej daldar. Omhii pizdaak chi aluurchin elbegdorjtoigoo hamt shorondoo yalaa edleh bolno
элбэг цагаан 2 баяжаад ард түмэн ядуураад энэ бялдууч нөхөр бичих ээ боль
ene neg hugaa zaluu zarimdaa ih hutsah umaa avgaigaa manaad baig bai ene tend hutsaad baih um
Манайханд нэг дутагдал байнаа. САЙН ҮЙЛСИЙГ САЙН СУРТАЛЧИЛДАГГҮЙ ! Хэзээ хойно тайлбарлана, яг энэ мэт, гэтэл хар масс нь шааааааал өөр юм ойлочихсон байдаг, аан? |
Тэээээр, энэ доор байгаагаа нэг уншчих даа...
АМЖИЛТ.
Tsagaan Ebii yah ve Baatarhuyg chi yg unen dee mash muu hun huniihee huvid shuu
Энэ Баатархухаг гэх МАО царайтай МӨНГӨНИЙ төлөө эхээ ч зарахаас буцахгүй ХУЛГАЙЧ одооо бүр нөгөө муулаад байсан ХҮЗҮҮГҮЙ хулгацихынхаа ДЭЭРЭМ ХУЛГАЙГ хамгаалсан юм бичээд ТВ-гээр гараад улаан цагаандаа гарч байна. Эхнэрээ зарж мөнгө олж иддэг гэх энэ МАО царайт, одоо нөгөө Шантажжчжин, эхнэртэйгээ нийлээд Женкогинхоо эсрэг явж биана!!!
Бодвол хэдэн халтар төгрөг авсан юм байгаа биз дээ энэ Баатархуяг. Тэнэг хүмүүст л наад үлгэрээ ярь. Эрдэнэтийг яаж шулж мөлжиж байгааг хүмүүс ил харцгааж байна
Мөнгө харсан Баатархуяг удалгүй Хүзүүгүй хүн гайхалтай гээд шүлсээ гоожуулах байх даа
Хүмүүс ч муухай болж дээ. Эсвэл энэ их хар сэтгэгдэлчид бүгд даалгавартай, хөлс мөнгө авдаг өөрөөр амьдрах чадваргүй хөөрхийс өрөвдмөөр амьтад, социализмын үеийн матаачид дүрээ хувиргаад сууж байдаг юм болов уу
Бас л орос социализмын бүтээгдэхүүнүүд Баатархуяг Цагаан Эби нар цагаан цагаан. Бэлэн хүдрийг шороо болгоод л.
Хэдэн халтар цаас авчээ! Хөлсний бичээч
Үнэн шүү , наад овоолгыг чинь балансын бус хүдрийн овоолго гэдэг юм. Өөрөөр хэлбэл зэсийн үнэ өссөн үед, эсвэл шинэ дэвшилтэд технологи бий болсон үед ашиглах ёстой...
ЭБИ ЦАГААН ЭНЭ БИЧЭЭЧ 3-УУЛАА ШИНЖААНААС ЦАГААЧИЛЖ ИРСЭН ХҮМҮҮСИЙН ҮР УДАМ. ГЭХДЭЭ ШИНЖААНЫ ЛАЛ ШАШИНТАЙ САХАЛ ҮС ИХТЭЙ ХҮМҮҮС БИШ НЬ ИЛТ ХАРИН ЭБИ ЭЭЖИЙНХЭЭ ЗАХЧИН, ЦАГААН ЭЭЖИЙНХЭЭ УРИАНХАЙ, ЭНЭ НӨХӨР ТОРГУУД ГЭЖ БАТАЛГАА НОТОЛГООГҮЙ ОВОГ АВЧИХААД БАЙГАА ЮМ ДА? ЦИХИА АВИАУ, ТОРДАЙ ГЭСЭН НЭРИЙГ ХАР СУДАЛ МОНГОЛ НЭР МӨН ҮҮ?ӨӨР ОГТ БХГҮЙ
жинхэнэ Пялдага нийтлэл олоод ир гэвэл энийг л олоод ирэх байх даа
Тархитай хүн бол ойлгохоор сайхан бичсэн байна. Хэрэглэж чадахгүй байсан шороог экспортын бүтээгдэхүүн болгож улс орныхоо хөгжилд тус нэмэр оруулдаг нэгнийгээ давшлан дайраад байдаг хүмүүсийг ойлгохгүй юм. Энэ нь хоёр талтай байх. Нэг дэх нь юм хийх дургүй,залхуу,хулгайч, худалч хэсгийнхэн. Тэд бусдын хөдөлмөрт үргэлж атаархаж,бусдаар баадуудуулж ямар ч бурангуй зүйл хийх улс. Нөгөөдөх нь, хэн нэгний өөдтэй яваа бизнесийг булааж авах сонирхолтой төрд байдаг мафийнхан.
Цагаан Ачит-Ихтийг байгууллаа юу. Наадах чинь хүний хийж бүтээхээр бэлдсэн бсн бэлэн төсөл.Эзнийг сүрдүүлж хонгилоор оруулж хөрөнгө оруулагчдын сүрдүүлж байж булааж авсан.
XUDALDAGDSAN URUVDULTEI NOVSH SETGVVLCH ! Baatarhuysg aa chi ch yostoi novshiin 2 nvvrteu amitan yum das!
изриаль хүмүүсийн хийж эхэлсэн бэлэн ажлийг хөөж гаргаад оронд нь орсон хүмүүс байх даа
БААТАРХУЯГ ЭЛБЭГЭ ЦАГААН ХОВДЫН 3 НИЙЛЖ АВЧЭЭ....2 ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ ШГ ХУЯГААД ИТГЭХ ХЭРЭГГҮЙ.....УЛСЫН ОВООЛГЫГ ДЭЭРЭМДСЭН Ш ДЭЭ...
Ховдын хүн ховдынхоо талд захиалгат бичлэг хийсэн байна. Ингэж болохгүй ээ баатархуягаа!!!!!! Мөнгө хүнд хэрэгтэй гэхдээ чи өөр аргаар олж чадна шүү дээ....Эхнэрийнхээ нэр сүрийг хогтой бүү хутгаад бай !!!!! Уянгаагаас асууж байж бич...
Үнэхээр мундаг байна шүү. Амжилт хүсэе.
Хятад эздийнхээ даалгаврыг биёлүүлж байна.Төрийн томчууд байсан хүмүүсээс ганцхан Элбэгдорж л Өвөр Монголчуудын талд орж үзэл бодлоо илэрхийлсэн.Элбэгдоржийг буулгах оролдогоо хийхдээ түүнд нэр холбогдсон хүмүүст зохион байгуулалттайгаар хар пиар хийж байна. Бизнэсүүд рүү дайрч байна.
zesnii araas guil tsuhuana gej unen ug bololtoi hench itgehgiu ta hoert
Сайн сайхан юм хийсэн байж болно. Гэхдээ энэ Баатархуяг гэдэг бол өөрийн толгой муутай их л зусарч хүн гэж турш харагдаад байгаа юм даа. Мөнгө улаан нүд цагаан бил үү...эсвэл эсрэгээрээ бил үү....
Цагааныг урианхай гэчихжээ. Казахуудаас чацга нь харвадаг, хужаа чантуу олонтой Ховдыг Монгол мэднэ. Торгуудуудын Булган, Мянгадуудын Мянгад сумаас бусад нь удам судар нь тодорхойгүйгээрээ Төв аймагтай Ховд өрсөлдөнө. Архангайгаас дутахгүй гэсэн үг.
Зүгээр л мөнгө үнэртсэн тархи угаалт ард түмний баялаг учраас мянга зөвтгөх гээд үлгэр зохиогоод хэрэггүй
Хаягдал овоолого ашиглаад Cu,Mo хүхрийн хүчлээр уусган баяжуулахад ОХУлсын Челябинск мужийн зэсийн үйлдвэр дээр үүссэн хор хөнөөл Эрдэнэтэд тавтагдах нь 100% боломжтой энэ тухай как дышат Серной кислотой/ самый загрязненний Город планеты/карабаш/ Лядов с Места Событий/ гэсэн бичлэгийг YouTube ээс үзээд ард түмэндээ тайлбарлана уу? Товчхон хэлэхэд: Хаягдал овоолгоноос Зэсийг хүхрийн хүчлээр хандлан авахад байгаль орчин агаарт хэд хэдэн хорт хий SO2, Н2S,SO3 ялгараад орчин тойрноо хордуулан ургамал амьтан устаж үгүй болон 2- хүний нэг нь уушиг, элэг амьсгалын эрхтэнэ нь муудан оршин суугчдын тал нь1/2 хавдартай болдог тухай баримттайгаар газар дээрээс нь сурвалжилсан байна Тэд барууны шинэ технологи гэх биз Энэ нь хүмүүсийн амьсагалах задгай агаарт дэгдэж байгаа хорт хийг онцлон ярьж байгаа шүү түүнээс цахигаан химийн аргаар катод дээр ялгарч байгаа зэсийн ашигт үйлийн коэффициентийн яриагүй агаарт дэгдсэн дээрхи хорт хийнүүд Эрдэнэтийн хүмүүст хортой тэднийг хордуулж байгаа тухай яриа
Доор бичсэн зүйлсийг анхааралдаа аваад телевизээр гаргаж ард түмэндээ анхааруулахгүй бол удахгүй Челябинск мужийн Карабашийн орчимын хүмүүсийн 2- хүний нэг нь хавдартай болж байгаль орчин нь хүхрийн хүчлээс ялгарах хорт хийгээр дүүрэх нь
Мао шиг царай гаргачихаад ард түмний тархийг ингэж угаахаасаа ичээч Баатархуяг гуай. Яагаад ингээд үхэн хатан хамгаалаад байгаагийн чинь цаана их мөнгө үнэртээд байна даа. Улс төрд байсан хүн гэв гэнэт асар их мөнгөний бизнес хийгээд эхлэхээр хардлага сэрдлэгэ төрүүлж л таараа ш дээ. Ядаж л мэдээлэлд ойр байснаа ашигласан байж таарна. Энэ чинь албан тушаал ашиг сонирхлын зөрчлийн асуудал биш үү? Би л лав урьд нь Цагаан гэж мундаг бизнесмэн Монголд байдаг гэж дуулаагүй юм байна. Улс төрийн л ажил хийж байсныг нь мэдэх юм.
Aluurchin elbegdorj hulgaich tsagaan nariin baasaar hoollogch bolj, ulaan tsagaandaa garsan ene pizdaaakiin ugaadsiig nemehleer aluurchin elbegdorjiigoo yaj magtan duulj chaddagiig bid harj baina. Aluurchin elbegdorj, hulgaich tsagaanii nemelt ugaadasaa gudar gudar
Хүхрийн хүчлийн бороо ордог болно
Шороо, овоолго гэх халхавчаар Эрдэнэтийн өөр технологи буюу гидрометаллургий технологоор зэс боловсруулахаар Эрдэнэт үйлдвэр хөрөнгө мөнгө зарж маш нарийн овоолгыг хаягдал гэж худлаа тархи угааж, хууль батлуулж, албан тушаалаараа л авж баяжаад одоо олон юм ярьж тэнэгтүүлэх гэж оролдохоо болио. АТГ иймхэн манэврыг оож харж бгаа
Попрол. Нэгэнт хөлөө олчихсон, тодорхой хэмжээнд бядтай болсон үндэсний компаниудаа бүү ад үз.
Uurhain hayagdliig ashiglah uildver bguulah sain hereg bizdee. Mongol hun shildeg tehnilogitoi uildver bguulsniig demjih heregtei bmaar yum.
Манай увсын алтанхуяг гэж нэг дальжиганасан юм л тэр шороог нь булаацалдаад сэвээд байдаг бололтой.алтанхуягийг бодоход цагаан удам судраа ч мэддэг хүндэлдэг хүн.алтанхуяг хирээ мэдэхгүй байж цэдэнбалыг муулж далчиганасан байна лээ. тэгж нам доороо нэр хүнд олж авах гэж тооцоолсон бололтой. арай хэмжээнээсээ хэтэрсэн юм чалчсан байсан шүү.
Чи буриад ш дээ. Оросууд та нар Монголчуудыг ерөөсөө эзэнгүй цуурхал, эзэнтэй шоугаар онхолдуулж ирснээ одоо больцгоо.Та нар хаанахын ч бай хамаагүй оросжсон хужаа нартай хэзээнээсээ сүлбэлдэж ирсэн.
baatarhuyg urid ni neg tsagaaniig husaj bichij bsan ymuu daa tegeed l ih mongo ogch baahan unen hudal ni medegdehgui ym bichuuljee dee tegej l oilgoloo
Chi daanch yav daa!!!
Анх ГОК эх үүсвэрийнх 65 хувийг гаргасан. Дараа нь орлогоороо төлөөд өргүй болчихсон гэж мэдэх хүн ярьсан шүү. Худлаа наагаад байгаарай. Ховдын торгуудаа
Мэдэхгүй зүйлээ мэдэмхийрэх осолтой. Хэрэв мэдэж байж гүтгэх нь ялтай шүү
Уншлаа. Яг бодит үнэнийг бичсэн байна. Олон жил өнгөрөөгүй. Үнэн бодит байдлыг бичихээр зарим хүмүүсийн дотор харанхуйлж, боож үхэх нь
Хасгуудаас нутагтаа чацга тавьдаг Ховдын хужаа юу? 你為什麼說謊?
Уншлаа. Яг бодит үнэнийг бичжээ. Олон жил ч өнгөрөөгүй бодит байдлыг бичихээр зарим хүмүүсийн дотор харанхуйлж, боож үхэх нь
чи тарвагадорж л байнашд ха ха ха.
Энэ овоолгыг бий болгоход Эрдэнэт үйлдвэр тухайн үеийн ханшаар 160 сая$ зарцуулсан гэдэг.Төр 34% эзэмших ёстой.
Зүгээр л попрол. Нэгэнт хөлөө олчихсон, тодорхой хэмжээнд бядтай болсон үндэсний компаниудаа бүү ад үз. Төр нь татвар, роялтигоо авахад л болно. Эрсдэл хариуцлагаа үүрсэн компаниуд л эргээд дарамтад орж байна. Энэ бол бидний хүссэн зүйл биш
erdenetiin ovoolgo bol hog hayagdal bish ali ert japanuud guihad ogoogui yum baigaag nhulgaichuud medehgui l baiv gej tsagaan bol luivarchin hulgaich tonuulchin shuud ee!
хүхрийн хүчлийн уусмал ашиглахаас өөр технологи гардаггүй юм байхдаа уул уурхайн олборлогч нар колонийн улсууддаа голдуу хэрэглэдэг байсан болохоор хордоно уу яана уу тоодоггүй байсан. Ийм хөнөөлтэй эд монголд л их байна хүхрийн хүчил цианит натри гээд. Их хортой хөнөөлтэйн улмаас ашиглахгүй шинэ технологи гартал нөөцөд гээд хадгалж овоолж байсан байлгүй тэр үеийн ухаантай удирдагч нар. Даанч мөнгөнөөс өөр юм боддоггүй энэ цагийн ардчилагч алтан хараацайнууд юун хор хөнөөл бодох. Тэгээд олсон ашгаа үрж байгаа нь ямар ядмаг юмдээ чааваас. Байгаль орчны нөхөн сэргээлт ч юмуу улс орныг бодсон юм хийх сэтгэлгүй юм лав монгол хүмүүс биш бололтой. Баяжчихвал болдог хорвоо биш байгаль экологи сүйтгэх тусам сөрөг нөлөө нь ихсээд байхад цадаж зогсож болдоггүй гуйлгачин өлөн сэтгэхүйтэй юмдаа.
Үнэхээр ой гутам хүн байна. Монголоос өөр газар бол Цагаан аль эрт шоронд байх ёстой.
Долдой хог вэ? Бүлгэрхэн хулгай өдөөгч үү, Баатархуяг аа
Ачит ихт бсан үүх түүх шал худлаа байна. Түүнд оролцогчид бүгд амьд мэнд эрүүл саруул бгаа. Цагаан цагаандаа гарчээ. Баатарбилэг хэдийг авч үүнийг бичсэн юм бол доо. Жинхэнэ албан тушаал эрх мэдлээ ашиглаж бсан. Дараа нь бүгдийг жийж өөрийн болгосон. Цагаан бол зартай хулгайч луйварчин юм.
За за Баатархуягийн үнэн нүүр нь хужаа төрх нь ил боллоо. Мөнгөөр биеэ үнэлэгч Цагаан Элбэгдоржийн бээжин хав болжээ. Эрдэнэтийн овоолго гэдэг чинь дахин ашиглах металын нөөц гэдгээ монголчууд бид мэдэхтэйгээ юмсан даа
Ховдын хужаанууд болимоор юм. Амаржаргал гэж луухаан нь яагаад дуугүй байна?
Найруулга нь ямар муу юм бэ, бас бөөн алдаа
Ш/У-ны үндэстэй байх нь ямар их үр дүнтэйн жишээ юм.Зургаан ёстөй /99,9999/цэвэр зэсийг энгийн электорлизийн аргаар арайл гаргаагүй өөр шинэ техонологи хэргэлсэн байх..Хятадын цахилгааны зэс утасны хувийн эсэргүүцэлийг хэмжихэд их байдагийг манайхан мэдэхгүй нь харамсалтай.Хувийн эсэргүүцэл их учир утас өөрөө ачаалал болж эрчим хүч ихээр зарцуулдагийг бодох хэрэгтэйгээс гадна хятадын уртасгагчууд амархан халж гал түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэгийг анхаарах хэрэгтэй юм..
GALZUU HUNII ODRIIN TEMDEGLEL SHIG L YM BICHJEE MONGII NI AVSAN BOL SETGEL GARGAACH UYNGAA
Элбэгдорж, Цагаан нар бол өнөө цагийн дээрэмчид. Эрдэнэтийн овоолго бол төрийн нийтийн өмч. Элбэгдорж, цагаан нар бол төрийн нийтийн өмчийг улаан цайм нүдэн дээр ард түмнээс дээрэмдэж байна. Төрийн нийтийн өмчийг дээрэмдсэн луйвагчдыг хуулийн хатуу хариуцлага хүлээж байна. Энд өөр гарц байхгүй. Шударга, ёс, тэгш рэх, эр чөлөө, ардчилал чухам үүнээс л эхэлнэ.
Ард түмний буюу төрийн нийтйин өмчид халдсан этгээдүүд хуулийн хатуу хариуцлага хүлээдэг болсон цагт л Монгол өндийнө.
Хэдхэн зуун мянган төгрөгийн үнэтэй төрийн нийтийн буюу ард түмний өмчийг хулгайлсан этгээдүүд 5-10 жилийн хорих ял авч байхад хэдэн зуун их наяд төгрөгийн үнэтэй Эрдэнэтийн зэсийн хүдрийн овоолго буюу төрийн нийтийн өмчийг хулгайлсан Элбэгдорж, Цагаан, Эрдэнэтийн захирал байсан Даваацэрэн нар ямар ял авахыг ард түмэн харах үлдлээ.
ккк. улаан цагаандаа гарчихсан юм. ЭБЭ-н тоодгорууд яг мен бн!
Хөлсний бичээч. Ичиж амьдраач. Хэдэн төгрөгнөөс эх орноо худалдаж магадгүй гарууд байна даа. эхнэр нь ч ялгаагүй.
За даа, олон түмэн итгэж, таашаах нь юу бол. Энэ бичвэрээс бохир мөнгө л үнэртээд байна даа.
Баатархуяг мөнгө өгвөл эхийгээ ч худалдаж чадна. Ингэж бичихээр ард түмнийг итгэнэ гэж бодоо юу
цагаан хулгайч , ойртсон бүхнээс хулгай хийдэг
Huygaa eeljit bylduuchlalaa ebteiheen hiijee kk.sain shalgah heregtei alban tushaaliin hereg shuudee elbegcagaanii...
Их дажгуй бичжээ! Мань мэтийнхэнд бол бараг vнэмшигдэх гэжийн!
П.Цагаан Баатархуягт бас нилээн хэдийг үрж дээ хэ хэ ...