Харийн луйварчид, тусгай албад төрийн албанд гайгүй дээгүүр алба хашиж буй хөнгөн, шуналтай, албан тушаалд дуртай этгээдүүдийг олзлон элсүүлэхийн тулд эхлээд сайхан сайхан юм хэлж, том том төсөл хөтөлбөр гэж хуурна, заримыг нь хилийн чанадад сургаж бэлтгэнэ. Их хэмжээний хахууль, хөрөнгө мөнгө өгнө.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Д.Трамптай холбоотой сэдвээр эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй хийсэн ярилцлага.
Түүх давтагддаг. Давтагдаж ч байна. 100 гаруй жилийн өмнө бидний өвөг дээдэс маань ингэж халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж өнөөгийн хойчис бидэнд эх нутаг, тусгаар тогтнолыг дуудах нэртэй дуурсах алдартайгаа хамт өвлөн үлдээсэн билээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн үйл явц, үр дүнтэй холбоотой асуудлаар эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.
“Өргүй Монгол” хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
Монголчууд бид өвөг дээдэстээ, өөрсөддөө итгэдэг итгэхүйн ухаанаар мөнх тэнгэрээ шүтэн, мөнх галын соёлоор амьдарч ирсэн тэнгэр заяат Язгууртнууд болохоос хэн нэгэн хүний ( Христийн библи, буддын, Күнзийн, Зонхавагийн, Марксийн, Лeниний, Фридманы, Адам Смитийн гэх мэт) номлолуудад сүсэглэн, эсвэл түүнийг номлогч лам хувраг, пасторууд, коммунист болон капиталист үзэл сурталчдад мөргөн мунхрагч мөргөлчид бол бүр биш.
Мөнх гал бэлгэдэл утгаас Монгол гэдэг нэр үүссэн байж болох??? Манайд ястан бий бөгөөд тэнгэр язгуурт алтан ургийнхан цагаан ястан. Энэ удмынхан ба төр улсын бишрэл нь мөнх тэнгэр юм. Язгуур угсаагүй нь хар ястан буюу харц( харцас) авай.
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан дараах зөвлөгөө өгчээ.
Монголын ард түмэн өнөөдөр МАНАН дэглэм, “Шудрага бусын хонгил”, оффшорчид, урвагч, хулгайчид гээд байж болох бүх шинжээр нь сүүлийн хорин хэдэн жил толгой дээр нь гараад зайдалчихсан хүмүүсээ мэддэг болсон. Тэгтэл мөнөөх эрх баригчид нь амь тавихынхаа өмнө насаа уртасгах үүднээс Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт хийх маягаар дахиад нэг хоног ч гэсэн Саарал ордон дахь сандал ширээндээ суух гэсэн бэртэгчин санаа агуулж байна.
Ц.Элбэгдорж нь өнөөгийн орчин цагийн мөнгөний нийгэм дэхь гурван төрлийн аллагыг гурвууланг нь хийдэг, харийн луйварчдын сонгосон жүжгийн гол дүр. Д.Эрдэнэбилэг бол уг жүжигт хам хэрэгтэн болж, мөнгөний үндсэн урсгал болох Монголын томоохон банкийг удирдах замаар барьцаалагдсан аж ахуйгаараа дахиж өөрийнхөө зээлийг сунгаад, олигархи хэлбэрийн насаа уртасгах гэсэн жижиг гарын шуналын донтон.
Миний бие сүүлийн арав гаран жил бид яагаад өрөнд орж өөдлөхгүй улам доройтоод байгаа шалтгааныг судлан өөрийн гэсэн онош тавин та бүхэндээ тайлбарлан сурталчилж, ухуулан түгээж байгаа билээ.
Чингисийн маань өртөөлөн хүн төрөлхтөн,дэлхийд түгээсэн Монголын их амар амгалангын (pax mongolica) тухай Түүхэн Философийн өнцгөөс сонирхолтой дүгнэж. Түүхэн сурвалж,баримтуудыг ч сайн судалж ашигласан ажээ.
Ардчилсан-либерал номлолын цаад далд зорилго нь тухайн улс орны мөнгө-санхүү-татварын тогтолцоог ам.доллартой уях, доллароос хамааралтай болгох, хэлбэр төдий үндэсний мөнгөн тэмдэгттэй байлган зальдан мөлжиж колончлоход оршино.
Миний бие түүх давтагддаг тухай, өнөөдөр яг Манж, Хятадын дарангуйлал мөлжлөг, мөнгө хүүлэлтэй адил нөхцөл байдал Монголд маань үүсч хэзээ хэзээгүй Монголын ард түмэн ахуй амьдрал, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө, эх нутаг, газар шороогоо хамгаалан босож тэмцэхэд бэлэн болсон төдийгүй тэмцэл ид эхэлсэн өрнөж буйг тайлбарлан түүхэн баримтаар баталгаажуулан толилуулж байгаа билээ.
Агуу их хаан Чингис маань дөрвөн тэрс, таван өнгийн арьстангуудыг Мөнх тэнгэрийн хүчин дор нэгтгэн Их Монгол улсаа байгуулахдаа тэдний заяагдмал жамын эрх болох унаган шүтлэг, өвгөдийнх нь сүнснээс салгаагүй учраас бүгдийнх нь итгэлийг авч хүндлэлийг хүлээсэн билээ.