Зохиолч,түүхч,сэтгүүлч Наминчимэд маань охин нь орчуулж өөрөө хянан тохиолдуулсан Жак Уэтерфордын Чингис хаан " Эрхэм дээд Үнэний эрэлд" номоо өгсөнийг нь уншиж дууслаа. Өнөө цагийн учраа олохоо больсон, мунхарсан бидний хувьд өөрсдийгөө сэрээх,таних,хувь тавиландаа эзэн байх тэмцэлд чиглүүлсэн авууштай санаа,гарц, гаргалгаагаа олж харж авч болохоор сайн бүтээл болж. Миний олон жил та бүхэндээ тайлбарлах гэж оролдон буй Тэнгэр заяат Монголчуудын " Ус сахих ёс" хэмээх ухаан эрдэм, агуу Модун хаанаас эхтэй, их хаан Чингисийн маань өртөөлөн хүн төрөлхтөн,дэлхийд түгээсэн Монголын их амар амгалангын (pax mongolica) тухай Түүхэн Философийн өнцгөөс сонирхолтой дүгнэж. Түүхэн сурвалж,баримтуудыг ч сайн судалж ашигласан ажээ. Миний бие олон жил сэтгэлээ чилээн, Монгол хүн-Монгол үндэстэн-Монгол улс гэсэн гурамсан холбоонд нь эртний Монголын гүн ухааны суурь онол болох итгэхүйн ухаан, гурвалын онол дагуу судалсны эцэст хүрсэн дүгнэлт нь маш энгийн байлаа. Бид мөнх тэнгэр шүтлэг  Монгол хүн-Монгол үндэстэн-Монгол улс байхдаа хүчирхэгжин хөгждөг,дэвждэг, мандан бадардаг, харин ухаан санаа нь самуураад мунхраад ирэхээрээ мухар сүсэгт автсан өөрийнхөө,өөрсдийнхөө,нийтийнхээ төлөө эвлэн эелэн тэмцэж чадахаа больдог ийм л энгийн шалтгаантай байв. Ялангуяа өнөөдрийн бидний өрөндөө баригдсан ард түмэн, өвчиндөө шаналсан эх орон бол бидний мунхарсны төлөөс. Яагаад бид янз бүрийн шашны номлогч,лам нарт мухраар итгэв?яагаад бид Ардчилал Либерал онол ярьсан, хэрэгжүүлсэн америкзмийн гар хөл болсон урвагчдад итгэв? Хэн буруутай юм? Цаашид ингээд л эдэнд найдаж өнөөдрийн 30 тэрбум америк долларын өрөө хэд болтол нь дээрэлхүүлж,дарлуулж, боолчлогдож амьдрах юм? Харийн мөнгө хүүлэгч,мөлжигч, боолчлогчдын Монгол дахь гар хөл болсон баяжих-алдарших-бусдыг захирах гаж донтонгууддаа дээрэлхүүлсээр сүйрэх үү? мөхөх үү? дотоодын урвагч-хулгайч-бирдүүд ээ ч хооронд нь ялган салган харж таньж чадахгүй, хариуцлага тооцож эзэн эрхээ эдэлж чадахгүй хэдий болтол үргэлжлэх юм бэ? Ерөнхийлөгч байсан урвагч нь одоогийн Ерөнхийлөгчөө хулгайчаар  нь улс даяар цол чимэгтэй нь дуудан, даян дэлхийд зарлах? Ард түмний мөнгөөр ард түмнийх нь хөрөнгө болох Эрдэнэтийг луйвардан авсан увайгүй айх ичихээ больсон дээрэмчид Үндсэн хууль, хүний эрх, хувийн өмч хэмээн орилцгоох? Харийн колончлогчдийн хоолны шавхруу,угаадасаар хооллогч Бирдүүд би болж байвал бусад нь надад ямар хамаа байна хэмээн үхлээ хүлээн үхээнцээр амь зууцгаах? Бид ийм заяатай ард түмэн биш шүү дээ! Их хаан Чингис маань үр хойчис бидэндээ агуу их түүх, сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин км нутаг, 70 сая мал үлдээхээс илүү яах юм? Тиймээ бид өөрсдөө л буруутай.
 
Бид итгэх ёсгүй шашин, Ардчилсан либерал онолд итгэж! бид сүсэглэх ёсгүй шашны болон либерал номлолд сүсэглэж! Бид найдах ёсгүй шашны шар хувраг лам нарт, Ардчилсан либерал харвардын хар хуврагуудад найдаж! Одоо яах уу тэгвэл? Маш энгийн. Алив агуу гэгдэх бүх зүйлүүд дандаа энгийн л байдаг.
 
Энгийн зүйл нь өөрөө Ертөнцийн хууль, хорвоогийн жам учраас. Хэн нэгнээс горьдож амьдрахаа л больчих! Тархиа ажиллуулцгаа! Ямар ч мэдээллийг бодож тунгаацгаа! Хашир, Хэрсүү, Хянамгай байцгаа! Харийнхан хэзээ ч биднийг сайхан амьдраасаа гэж хүсэхгүй. Тийм учраас эхний ээлжинд харь шашин,ялангуяа долларын эздийн зохиосон Ардчилсан Либерал шашинд бүү итгэ,найд,горьд! Буддын болон Христ,Ислам шүтлэгийг гүн ухаан талаас нь авах гээхийн ухаанаар хандвал зохино. Туйлширч,мунхарч,мухраар сүсэглэж,мөргөж үл болно. Ингэх аваас бид Их хааныхаа үеийн Сүнсний идэвхжилийг өөрсөддөө сэрээн бөхөлж Эвлэн Эелэн Хамтран сүйрэл, мөхлийн аюулаас зайлж, хүчирхэгжин хөгжих амой. Бидний сэргэлтийн цаг ирсэн,болсон. Одоо цагийн юм цагтаа нь цаг дор амьдарму. Хэн сэрж сэхээрч өөрийгөө засаж чадна тэр цаашид шинэ төлөвт хурдан шилжиж,эхэлсэн байгаа шинэ эринд алхан орох болно гэдгийг л онцгой анхаарч мэдрээрээ! Саруул ухааанд Эрүүл бие, сайхан амьдрал заяадаг тул сэрцгээ Монголчуудаа! Арчаатай байцгаа! Тэмцэцгээ! 
 
Ингээд Жак Уэтерфордын номноос толилуулая:
 
Дэлхийн түүхнээ тодорсон аугаа их байлдан дагуулагчид зөвхөн дайны талбарт ялан дийлэгч байгаад зогсохгүй нийгмийг ч хувирган өөрчлөгчид байсан юм. Чингис хаан худалдаа арилжааг зохицуулагч, сүсэг бишрэлийг жолоодогч, баатар дайчин хууль тогтоогч байжээ.  
 
Чингис хааны амьдарч асан цаг үед Загалмайтны сүм хийдүүд хаа сайгүй үржиж, Бумба болон Буддын шашин хятадыг хувьсган өөрчилж, Исламын шашин оргилдоо тулаад байсан шашин, сүм хийдүүдийн ид халуурлын үе байв.
 
Тэрбээр Ойрх Дорнод, Афганистанд тулалдаж бүхийдээ шашны улайрсан хэнээтнүүдийг хэрхэн хазаарлах вэ, нэгнээ яагаад ч хүлцэн зөвшөөрч чаддаггүй өөр өөр сүсэг бишрэлтнүүдийг хэрхэн эв найртайгаар нэгэн дээвэр дор аж төрүүлэх вэ зэрэг өнөөдөр ч бидэнд бэрхшээлтэй байдаг олон асуудалтай нүүр тулжээ. Арми нь хэзээ ч 100000 дайчнаас хэтэрч байгаагүй атлаа хэрхэн сая сая ард түмнүүдийг төвшитгөн засаж чадаж байв аа? ЗХУ ыг нуран унах үе хүртэл хаалттай байсан Монголын түүхийн зарим хэсэг, мөн " Монголын нууц товчоо" г ЖАК 18 жилийн турш уйгагүй судалжээ. Тэр архив онгичин эрж хайсаар Америкийг үндэслэгч эцгүүдэд Чингис хааны үзүүлсэн онцгой гойд нөлөөллийн ул мөрийг олсон байна. Итгэмээргүй ч Америкчуудын шүтлэг бишрэлийн эрх чөлөө, харилцан хүлцлийн ололт амжилт нь цусан зам татуулсаар дэлхийн хамгийн аугаа Их Эзэнт Гүрнийг цогцлоосон алс холын нүүдэлчдийн Хааны ачаар бий болсон ажээ...
 
Андреу Робертс, " Наполеон" номын зохиогч энэ номын тухай: 
 
" Нэг хүн хэрхэн юу ч үгүй хоосноос дэлхийг эзэгнэх хүртлээ хүчирхэгжсэн тухай сэтгэл догдлуулам түүхийг Жак Уэтерфор өгүүлдэг. Өөрийгөө жинхэнэ утгаар нь бүтээн бий болгосон хүний хамгийн тод үлгэр болох 
Монголын Чингис Хаан шашин шүтэх эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд анхлан үндэслэгчдийн нэгэн гэдгийг ултай нарийн судалгаанд тулгуурлан нотолсон нь энэхүү номын олон олон " Гайхамшгууд"- ын зөвхөн ганцхан нь билээ. ...
Дан Жонес, " the plantagenets" номын зохиогч:
"Харгис дарангуйлагч Хаадын Хаан" хэмээсэн Вольтерын тодорхойлолтоор Чингис Хааныг өнөөг хүртэл үнэлэх нь түгээмэл байв. Гэвч, энэ өвөрмөц, өөгүй нясуун судалгаатай бичсэн номдоо Жак Уэтерфорд өнөөдөр Америкийн иргэдийн бүрэн дүүрэн эдэлдэг 
Үндсэн хуулийн анхдугаар өөрчлөлтөд дурдсан зүй ёсны эрх чөлөөг өнөөх " Харгис дарангуйлагч" гэгдэх 
Монголын их Хааны үзэл санаанаас үлгэр авсан гэдгийг мэдэх нь гайхалтай буй за.... 
......Газар бүхэн шашин дэлгэрч, янз бүрийн шашны бурхад бүхнийг захирдаг байсан эрин зуунд Чингис Хаан 
түүхийн тавцан дээр гэнэтхэн гарч ирсэн юм. Залбирлын цаг болсныг зарлан дуудах мауззенчуудын дуун, хонхны жингэнээн, маани гүвтнэх лам нар, бурхандаа магтаал өргөх тариачдын гингэнээ Номхон далай дахь Японы арлаас Атлантын далайн Ирланд хүртэлх хот тосгон бүрээс дуулдаж байв. Шашны сүсэг бишрэлийн сурталчилгаа Хятадын Сүнгийн нийслэл, Багдад дахь 
Халифын өргөө, Ромын Папын сэнтий, Константинаполь дахь Византын эзэнт гүрний ордон, Кайр дахь Ал-Азхар Их дээд сургууль, Дели дахь Султаны цайзууд, Испанийн Севилли болон Гранадагийн лалын сүм гээд хаана ч тэрхүү шашны суртал нь урлаг, уран зохиол, уран барилга, гүн ухаанд ч ноёлж байлаа. Энэхүү шашны 
алтан эринд өндөр цамхгууд нь Дорнод ба Өмнөд Азид суварга, Исламын ертөнцөд минарет, Европт сүмийн шовх оргил болжээ. Эдгээр нь хүн төрөлхтний ухамсрыг диваажингийн зүг дээш нь татаж, шашны шинэ хүчний ноёрхол, хэзээ ч хувиршгүй мэт санагдах бат тогтвортой байдлыг нь тунхаглан зарлах ялалтын багана болон сүндэрлэж байв. Номлогчид, лам нар, хуврагууд, болон Молла нар он тоолол хянаж, дайснуудын хооронд хил тогтоож, татвар цуглуулж байлаа. Тэд хууль шүүхийг захирч,шорон байгуулж, их дээд сургууль барьж, эмнэлэг нээж, дарсны үйлдвэрүүд, банк, эмсийн хүрээлэн болон тамлалт гяндангуудыг ч удирдан захирна. Баян хийгээд ядуу сүсэгтнүүдийн сайн дурын юм уу, хүчээр авсан өргөлийг харамгүй үрснээр тэд ариун гэгээн урлаг, уран зохиол, хөгжим ба уран барилгын түүхэн өндөрлөгүүдийг бүтээж байлаа. Каллиграфаар бичсэн Аллахын үгс, уулын сүм дэх Буддын сийлбэр, Есүсийн амьдралыг дүрсэлсэн уран зургуудыг харвал урлаг хэмээгч нь шашны ятгалга, суртал ухуулгын зарц, хэрэгсэл болж хувирсан байв. Өөрсдөө сэхүүн давилуунаар Дээд тэнгэр, бурхны хүсэл тааллыг үл тоох атлаа чухам л тэнгэр бурхны дэлхий дээрх төлөөлөл нь хэмээн өөрсдийгөө зарлан тунхаглах нэр нөлөөтэй томоохон шашнуудын эрх мяндагтнууд судар номынхоо мөн чанарыг зөрчин, дур зоргоороо аашилдаг байжээ. Эд хөрөнгө цуглуулах, хүчээр үйлдүүлэх, мацаг барих ба бэлгийн ёс журмыг нь дагаагүй хүмүүсийг шийтгэх, аварга том барилгууд барих, тансаг хувцаслах зан үйл дэглэх, сударт цэг таслал бичих эсэх ба ямар өнгийн бэхээр бичих гэх мэт аар саар зүйлүүд дээр тэд өөр хоорондоо үргэлжийн сөргөлдөнө. Сул дорой эзэн хаад, мунхаг удирдагчдын үед язгууртнууд нь ан, яруу найраг л сонирхож байхад шашин улам илүү хүчирхэгжиж нөлөөгөө тэлсээр байлаа. Шашнуудын энэхүү түгэн дэлгэрэлт нь энх тайван хийгээд хөгжил дэвшлийн алийг нь ч дагуулсангүй. Шашны бүлэг бүр бүс нутагтаа хүчээ авахын хирээр, дэлхий дээрх бурхны үгийг өмчлөх эрхтэй цор ганц шашин болох гэсэн бусад бүлгүүдтэйгээ эрх ашиг нь тулгарч, үргэлжид тэмцэлдэнэ. Христийн шашин,буддизм ба шинээр өсөн өндийж буй муслимийн шашны хэт туйлширсан дагагч, шүтэгчид дэлхийн ноёрхлоо тогтоохоор өөр хоорондоо аймшигтайгаар 
хатуу ширүүн тэмцэлдэж байв. Буддын зарим бүлэглэлийн лам нар зодооны урлагийг дэлгэрүүлж байхад христүүд болон муслимууд дэлхий дээрх 
Тэнгэрийн хаант улсыг байгуулж, бурхны үгийг түгээх зорилгоор " ариун цагдаа" буюу харгис шүүхийн газар хүртэл байгуулж байжээ. Өрсөлдөн тэмцэлдэгч тэдгээр шашнууд түүхийн хүрдийн жолоонд тэмүүлж, ирээдүйн эрх мэдлийг булаацалдана. Бүгд мөнхийн амар амгаланд баталгаатай хүрэх янз бүрийн арга барил санал болгож, сэтгэлийн ангижралын замыг чухам бид л заах онцгой эрх мэдэлтэй хэмээн өөрсдийгөө зарлаж байлаа....
 
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү