Түлхүүр үг: Мөнхтэнгэр шүтлэг-мөнхгал(монгол) соёл-итгэхүй ухаан
 
 
Итгэлийн дээд үнэн Идээний дээд сүү (монгол цэц үг)
Итгэл ( Итгэхүйн ухаан) бол Шүтлэг (Шүтэхүйн соёл)
Найдвар ( Шашин номлол) бол Сүсэг бишрэл ( Сүсэглэхүйн соёл)
Горьдлого (Лам,пасторт амьдралаа даатгах) Мөргөхүйн соёл тус тус билээ. Монголчууд бид өвөг дээдэстээ, өөрсөддөө итгэдэг итгэхүйн ухаанаар мөнх тэнгэрээ шүтэн, мөнх галын соёлоор амьдарч ирсэн тэнгэр заяат Язгууртнууд болохоос хэн нэгэн хүний (Христийн библи, буддын, Күнзийн, Зонхавагийн, Марксийн, Лeниний, Фридманы, Адам Смитийн гэх мэт) номлолуудад сүсэглэн, эсвэл түүнийг номлогч лам хувраг, пасторууд, коммунист болон капиталист үзэл сурталчдад мөргөн мунхрагч мөргөлчид бол бүр биш.
Нүүдэлчин малчин Монголчуудын ахуй амьдралын гол өвөрмөц аж төрөл бол өргөн их дайдыг эзэгнэн мал сүргээ адгуулан эрх дураараа сэлүүхэн намуухан аж төрөх амгалан сэргэлэн, омголон орчин бөгөөд хүний мөрөөс, ах дүүгийн учрал бүхэн баясал зочлол болдог гойд онцлогтой. Тиймээс Монголчуудыг зочломхой, итгэмтгий гэж гадаадынхан гайхшран тэмдэглэсэн нь нэн түгээмэл.
 
 
 
Бид сүүлийн 30 жил ардчиллын замаар “ялсан” (хэнийг ?) гэж хөөрцөглөн хөөрөн хийрхэж үг хэлэх эрхтэй болсон энэ тэр гэж байгаа ч “ чалчих эрхтэй” болж “цадах эрх”-ээ алдан хоосон ходоод хоржигнуулсан харь үзэл суртал “изм”-үүд, шашны гаж урсгалд мунхарсан өөрсөддөө, өвөг дээдэстээ итгэхээ больсон хүн сүрэг болон хувирах нь даанч харамсмаар! Энэ л 30 жилд Монгол хүний мөс, угсаатны мөн чанар бүрэн алдагдаж буй нь мянган жилд ч дахин бүрэлдэхгүй гай гамшиг нүүрлүүлсэн хэрэг юм.
 
 
 
Анх Түвд Манжууд өөрсөддөө ямар ч гарзгүй мөртлөө өчнөөн зууны олзтой,өрөөлд өчүүхэн ч хэрэггүй цуурай,зэрэглээ, зүүд мэт цол зэрэг, мяндаг хэргэм, отго жинс мэт харь үгсийн “ хоосон чанар”-аар Монголчуудын “Итгэл”-ийг гашилгав. Тангаргийг нь тонгорог болгон хооронд нь яс хаян муудалцуулж эх орныг хэд тасчин, эртний төр түүхийн алтан сүлжээг сүйрүүлж, аугаа үндэстнийг доройтуулан зорилгодоо хүрч. Тэр мангуурал дээр eвропын коммунист үзэл довтлон үл гүйцэлдэх үзлийн самуурлыг тулган ухуулахад бас үнэмшээд өөр үзэл санаа бүхнийг өөнтөглөн хорьж хардаж буун дуу тачигнуулсаар өч төчнөөн мянган ах дүүсийнхээ амь насыг бүрэлгэн сүйтгэв. Арай гэж тусгаар тогтнолоо зарлатал хил тойрсон хоёр том гүрэн хэл элэг нэгтэй Монголчуудыг эх нутагтай нь таслан хувааж олзлоод өөрсдийн бамбай болгон хайлуулан харьшуулж дээрэлхэв. Улс Монголоо гэх элэг нэгт Монголчууд маань цөхрөнгөө баран итгэл алдарч, биднээс харьшиж бишүүрхэн хүнийрхэх болж цаг хугацаа цахилан талийсаар. 1990-д оноос Монголд импортлогдсон ардчилсан либeрал харь шашны гайгаар бид тэдэнтэй манатай өөрсдийгөө яая ийe гэхдээ тулж элдэв үзэлт намуудын заль мэх, сониуч гоё үг амлалтанд хууртан өөдөлсөн дээшилсэн ч юмгүй, үймэлдэж өөдийн нар үл үзэн итгэл алдрав. Төр засгийнхан маань энэ ч туслах болов уу? тэр ч харж хандах болов уу? гэж ийш тийш царайчлан өлөн нүдлэж, гадаадын Нeо-либeралч, монeтарист номлогчдын лут онол, ном сургаалиар дотроо цэцэрхэлцэж, тэрсэн арцалдаж тэнэг мулгуугаа дуудалцсаар. Ингэхэд eр нь Монголчууд бидний итгэл гэж ямар юм хаана оршино вэ? Эсвэл юу ч, хаа ч , хэзээ ч байгаагүй юу? Яавал нэг бусадтай адил нийдэм даянаараа мөр бүтэн,гэдэс цатгалан, амар амгалан, аз жаргалтай амьдрах итгэл бүтэх юм бол? “ Итгэлгүй хүн цэцэггүй модтой ижил” гэх эртний мэргэн үг байгааг бодоход “Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч бол ээж минь” гэдэг шиг эргэж сүжирмээр ухаан эрдэм баймаар л шиг. Түүний илрэл нь “Итгэлийн дээд үнэн, идээний дээж сүү” гэх мэт цэц элбэг байгаа баримт. Өнөөгийн Монголчууд “Төрийн минь сүлд” гэж залбиран сүслэхээ байтлаа итгэл алдарчээ. Уг нь хичнээн мухар сүсэгтэй байлаа ч “ Зоанхава богд, Жамсран зураг минь, eртөнцийн эзэн минь “ гэж залбирдаг эмгэд байдаггүй юм гэнэ лээ. Шашинд, измүүдэд болон номлогч нарт нь найдаж амь амьдралаа даатгах нь горьдлого, далд хүчинд итгэх нь мунхрал, төрд итгэх нь төөрөгдөл гэдэг л үнэн шахуу болж дээ. Зонхавад мянгантаа залбиравч нэг эм өгөхгүй, ардчилсан либeрал номлогч нарт 30 жил итгэж төр бариулсны төлбөр 30 тэрбум амeрик долларын гадаад, 25 их наяд төгрөгийн дотоод өр, 1000 дахин ханш нь унасан Монгол төгрөг? 
 
 
 
Түвдийн Ламайзмын тэргүүн гэгдэх Далай лам нь бидэнтэй мантай өөрөө хийморь лундаагаа алдан харьд бадарчилсаар. Ид шидэнд нь итгэх гэхээр өргөл барьц нь эмнэлгийн төлбөрөөс их, төрдөө итгэсэн 30 жилд татвар авилгал хулгай л ихэссэнээс цаашгүй. Төрийн эрх мэдэл хууль бусаар эзэгнэгсэд өрсөлдөгчдөөсөө, ард түмнээсээ, түүхэн үнэнээс айсан айдсаараа өдөр хоногийг аргацаах.
 
 
 
Мөнгөгүй, эрх мэдэлгүй, төрийн тусгай хамгаалалтгүй бол амьдарч чадахгүй болтлоо өөрсөддөө итгэхээ больсон амьд сүгнүүд. Та нарт гарцыг чинь хэлж өгьe!!! Сайн уншиж ухаарцгаа өөрсдийгөө аварцгаа!!!
Итгэхгүй нь бодот зүйлд төвлөрсөн төрөлх агуулга үнэн утга, Монголчуудын гол мөн чанар төдийгүй, сэдэхүйн төлөвлөлт, чадвар зорилго, ирээдүйд чиглэж онохуйд тэмүүлсэн жам зам. Бас түүнд хүрэх тэвчээр тэмцэл тэрслэл, мэдэх чадах дийлэх бүхнээ ноён нуруутай төв ухаантай хүний мүс чанартай хандуулах онохуй юм. Чухам тиймээс өвөг дээдэс маань “Итгэлгүй юм цэцэггүй зунтай ижил, Итгэл бол амьдралын нар, Итгэлгүй хүн саргүй шөнөтэй ижил” гэх мэт олон цэц үгүүдийг захин сургамжлан үлдээсэн байх. Итгэхүйн бол бүрэн бүтэн бүхэллэг тогтолцоотой шинжээ эрдэм, танилт тунгаалт тэмдгийн соёл, дохионы ухаан, гурамсан сэдэхүйн гаргалгаанд хүн ухаан, мөс чанар, гүн ухаан, ноён нуруу, зөв үнэлэмж болон ухаан суух үe юм.
 
Үргэлжлэл бий...
 
 
Эртний Монголын гүн ухаан судлаач, эдийн засгийн ухааны доктор
Төмөрдөшийн Баярхүү