“Өргүй Монгол” хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
-Alibaba.com-д “Монголд газар зарна” гэх зар гарсныг иргэд мэдээлсэн ч сонгуулийн дуулианд дарагдсан. Энэ тухай Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Тоохгүй өнгөрч болохгүй, нягтлах хэрэгтэй. Засгийн газар зөвшөөрлүүдийг шалгаж цэгцлэх шаардлагатай” гэж хэлсэн. Та юу гэж бодож байна?
-“Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ” гэж үг бий. Оргүй зүйл биш байх. Шалгаж нягтлах нь зүйтэй. Ер нь бид нэг зүйлийг хатуу ойлгох цаг болсон. Монголчууд 30 жил неоколоничлолын саварт атгуулж, мөлжүүлж, газар нутгаа алдаж, ард түмэн хэдэн үеэрээ төлж чадахгүй өрөнд ороод явж байгаа.
Судлаачийн хувьд би үүний эсрэг тэмцэж, тайлбарлаж, илүү олон хүнд ойлгуулахын тулд сонгуульд хүртэл орж 10 гаруй жил болж байна. Судалгаа хийгээд үзэхэд ямар шатлал харагддаг вэ гэвэл, тухайн ард түмэн хэр зэрэг сэрж эхэлж байна. Түүнд нь тааруулаад неоколоничлол нь дараа дараагийн угсраа мэхнүүдийг хийгээд байдаг. Тэгэхээр бид гашуун ч гэсэн нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Монголд 1990 оноос хойш төр, засаг гэж байгаагүй. Зөвхөн колонийн Засгийн газар л байгаа. Колоничлогчид ирж өөрсдийн төлөөний хүнээ томилчихоод явчихдаг. Тийм Засгийн газар бүрдэж, колоничлогчдын өмнөөс бодлого явуулж, тэдний захиалсан хуулиудыг гаргаж хэрэгжүүлж ирлээ. Өөрсдийгөө ард түмнээс сонгогдсон юм шигээр сонгуулчихдаг төр гэдэг нэртэй УИХ, тэндээс байгуулагдсан Засгийн газар, Ерөнхийлөгчийг нийлүүлээд колонийн засаг гэж ойлгож болно.
Тэдний зарим нь учраа мэддэг, зарим нь мэдэхгүй, заримд нь мэдэх шалтгаан байгаа. Юу ч мэдэхийг хүсэхгүй дөрвөн жил түр суугаад гараад явдаг. Эсвэл хэдэн сар төр, засагт ажиллаад солигдоод явж байдаг. Колоничлогчид энэ бүтцийг ашиглан колонийн бодлогоо хэрэгжүүлж ирсэн. Ийм л зүйл ажиглагдаж байгаа. Уг нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч яг жинхэнэ утгаараа Монголын ард түмний дундаас сонгогдож, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж зүтгээд болохгүй бол хариуцлага үүрдэг байх ёстой. Бидэнд ийм төр алга. Үүнийг бүгд харлаа, үзлээ, мэдлээ, одоо нийтээрээ хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээллийн том порталын нэг Alibaba.com-д гарсан газар зарах зартай холбогдуулж хэлэхэд энэ бол Үндсэн хуулийн аюул юм. Неоколоничлогчид Үндсэн хуульд маань хүртэл бодлогоо оруулсан.
-Үндсэн хуулийн аюул гэдгийг та тодотгож хэлнэ үү?
-1992 оны шинэ Үндсэн хуулийг бас ч гэж ёсоо алдаагүй, эрхбиш газар нутаг, эх орноо гэж боддог хүмүүс дийлэнх нь байсан учраас 6.1 дэх заалтаар Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, хамгаалж хуульчилсан. 6.2 дахь заалтад төрөө дээдэлдэг, төр нь ард түмнийхээ дундаас шигшигдэж гарч ирсэн шилдэг хүмүүс гэсэн уламжлалт ойлголт хадгалагдаж байсан учраас “төрийн хамгаалалтад” байна гэж зааж өгсөн. Гэхдээ зарим нөхдүүд 1997 оны Ашигт малтмалын тухай хууль, Монголбанк болон арилжааны банкны тухай хуулиудаар ард түмний мэдэлд байдаг газрыг ашигт малтмалын лиценз хэлбэрээр барьцаалж авч мөнгө хүүлж баяжсан. Дээр нь Монголын ард түмнийг өрөнд оруулах боломжоо нээгээд явж ирсэн. 2009 онд Оюутолгойн гэрээ зурагдсанаас хойшхи 11 жилийн хугацаанд Монголын ард түмэн бүгд сэрж ухаарч, Ашигт малтмалын хуулийг өөрчлөх ёстой, лиценз өгч болохгүй юм байна. Оюутолгойн гэрээг ч цуцлах ёстой гэдэгт нийгэм тэр чигээрээ босч монголчуудын бараг 99 хувь нь нэг байр суурьт нэгдсэн. Эхнээсээ Оюутолгойн гэрээг зурж колоничлогчдод үйлчилсэн С.Баяр, С.Баярцогт нар ялаа аваад явлаа. Иймэрхүү юм болохыг колоничлогчид гурван жилийн өмнөөс мэдэж байсан. Ингээд 2016-2020 оны хооронд эрх барьсан МАН-ын УИХ, Г.Занданшатараар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Миний хардаж байгаагаар Г.Занданшатар АНУ-д очиж сургалт хөтөлбөрт хамрагдсан, колоничлогчдын нөлөөний агент, миний хардаж байгаагаар. Хардах эрх бол ардчилсан нийгэмд байх ёстой зүйл. Бас нэг хардах асуудал бол Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйн тулд, хоёрдугаарт ард түмэн нэгэнт ойлгосон учраас Оюутолгойн гэрээ шиг луйврын гэрээг цаашид Үндсэн хуулиар нь баталгаажуулж өгөхгүй бол Үндсэн хууль нь өөрөө Оюутолгойн гэрээг цуцлах боломжтой байгааг колоничлогчид өөрсдийнхөөрөө өөрчлүүлсэн. “Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг төрийн нийтийн өмч гэж өөрчлүүлсэн нь колоничлогчдын захиалга. Ингээд “Рио Тинто” мэтийн үндэстэн дамнасан компани, эсвэл хятадууд авах, Alibaba.com дээрээ чөлөөтэй зардаг байх зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгсөн. Ард түмэн эсэргүүцвэл өөдөөс нь “Үндсэн хууль чинь ийм” гэж тайлбарлахад яаж ч чадахгүй байхаар атгаг санаагаар 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Үүнийг тухайн үед бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар телевизийн нэвтрүүлэг, ярилцлагад орж байр сууриа хэлж, эсэргүүцлийн акц явуулж байхдаа байнга хэлж, сануулж байсан. Дахиад хэлэхэд, 1992 оны Үндсэн хуулийг бас ч гэж яадгаа алдчихаагүй, монгол ёс, хүн чанараа гээгээгүй хүмүүс баталсан учраас ард түмэн баялгаа мэдэх эрхтэй, шийдэх гарцтай байлаа. Тэрийг нь 2019 онд МАН-ын УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болгочихсон. Үндсэн хуулийн саяны нэмэлт, өөрчлөлтийн хамгийн хортой, гадны захиалгаар хийгдсэн заалт бол Үндсэн хуулийн 6.2 буюу “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэсэн заалт юм.
-“Ард түмний мэдэлд төрийн өмч байна” гэснийг “Төрийн нийтийн өмч” гэж өөрчилсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь “Төрийн нийтийн өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн/ бусад өмчийн хуулийн этгээд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж батлагдсан. Бидний ирээдүй цаашид яах бол?
-Тухайн үед бид үүнийг хэлж, анхааруулж байсан. Ард түмэндээ ч сэрэмжлүүлсэн. “Байгалийн баялаг ард түмний дундын өмч байна” , ард түмэн өмчөө мэднэ, өөрсдөө менежер нь байна гэдгийг хуульчлах ёстой гэж Шинэ Дээд Үндсэн хуулийн хуулийн төсөл хүртэл боловсруулаад ард түмнээрээ хэлэлцүүлж, саналыг нь тусгаад төрийн өндөрлөгүүдэд өргөн барьж байсныг ард түмэн санаж байгаа. Байгалийн баялагийг нийтийн өмч болгох зүйлийг Монгол Улсын Ерөнхийлөгч хийчихсэн. Тэгэхээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол түүхэн гэмт хэрэг. Тухайлбал, үүнийг хийсэн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, энэ саналыг оруулсан Ерөнхийлөгч Х.Баттулга нар түүхэн гэмт хэрэгтнүүд. Түүхээрээ энэ хүмүүс удахгүй шүүгдэнэ. Эд яаж ч мэлзээд нэмэргүй. Хажуудаа хамгаалагч комиссаруудаар хүрээлүүлсэн байхдаа, хэвлэл, мэдээллийг мөнгөөр барьдаг байхдаа, олны тархийг угаадаг байхдаа л тэд өөрсдийгөө хамгаалаад мэлзээд байж чадах байх. Гэхдээ эцсийн эцэст цаг хугацаа, түүх өөрөө тэднийг шүүнэ. Миний харж байгаагаар ирэх намар гэхэд ард түмэн сэрж, тэмцэлд босно. Үндсэн хуульд оруулсан 6.2 дахь заалт дахь “төрийн нийтийн” гэсний эсрэг Монголын ард түмэн тун удахгүй нийтээрээ нэгдэж нийлж эсэргүүцнэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Гол аюул тэр заалтад байна шүү дээ. Үндсэн хуульд тэр заалтыг хийгээд, түүндээ хамгаалалт тавихдаа УИХ –даа 60 гаруй гишүүнтэй байх ёстой, Засгийн газар нь хүчирхэг байх ёстой, зөвхөн дөрвөн сайдаа гаднаас бүрдүүлэх ёстой гэсэн өөрчлөлтийг хийлээ. Колоничлогчдод ашигтай байх, өөрсдийнх нь гар хөл болж дөрвөн жил Төрийн ордонд бүгж өөрсдийгөө хамгаалдаг, төсөл, тендер авч хоорондоо зодолддог тийм бүтэц рүү авчирч байгаад өөрсдийн захиалгыг Үндсэн хуульд хийлгэсэн. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг энгийнээр тайлбарлавал энэ бүхэн бүр ч ойлгомжтой болно.
-Тэр нь юу билээ?
-Өнөөдөр бид ганц Ашигт малтмалын хуулиар олгогдсон лицензийг буцааж авч чадахгүй Оюутолгой дээр яаж махаа идэж байна вэ. Гэтэл зөвхөн Оюутолгойн лиценз “Рио Тинто” гэдэг компанид очоод дэлхийн 15 супер мөнгө хүүлэгч банкинд барьцаалагдчихаад бид салгаж авч чадахгүй өрөнд орж үйлээ үзээд сууж байтал Монголын бүх газар нутаг Үндсэн хуулийн 6.2 гэдэг заалтаар нийтийн өмч болчихож байна шүү дээ. Тэгэхээр Оюутолгойн гэрээ зөвхөн Оюутолгойн орд дээр биш Монгол Улсын бүх газар нутаг дээр, тэр нь ашигт малтмалын орд байна уу, эдэлбэр газар байна уу, бэлчээр, тариалангийн газар гэхчлэн бүгдэн дээр нь баталгаажуулж гадныхан эзэмших эрхийг нээж өгснөөрөө Үндсэн хуулийн 6.2 маш хортой заалт юм.
Өөрөөр хэлбэл, энэ заалтаар монголчууд цаашид газар нутгийнхаа эзэн байхаа больж байгаа юм. Энэ гашуун ч гэсэн үнэн. Үүний эсрэг ард түмэн нэгдэж тэмцэх ёстой. Залуучууд, эх орончид энэ асуудалд идэвхтэй оролцож байр сууриа илэрхийлж эхэлж байх шиг байна. Монголчууд 100 жилийн өмнө эх орон, газар нутгийнхаа төлөө амиа өгөхөөс буцахгүй тэмцсэн шиг тийм тэмцэл удахгүй эхлэх байх.
-Эцэст нь эдийн засагч, судлаачийн хувьд танаас нэг зүйлийг тодруулъя. Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр нарыг шүүхээс буруутай гэж үзээд ялласан. Цаашид Оюутолгойн үр өгөөж, ирээдүйг хэрхэн харж байна?
-Монголчуудад ганцхан гарц бий. Ард түмэн УИХ-ыг, Засгийн газрыг, Ерөнхийлөгчийг шахаж, шаардаж хэзээ мөдгүй тэмцэж тэсрэх нөхцөл байдал үүсэнгүүт тэд Оюутолгойн гэрээг баталгаажууллаа. Ганц Оюутолгойн гэрээг баталгаажуулах бус цаашид Монголын газар нутаг лиценз байдлаар байна уу, бэлчээр, газар тариалан байдлаар байна уу, бүгдийг нь гадныхан эзэмших эрхийг нээснийг болиулах ёстой. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг өөрчлүүлэх ёстой. Хийсэн хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Ялангуяа Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, санаачлагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө юм уу, өмнөөс нь ЕТГ-ын дарга байсан З.Энхболд нь хийсэн үү гэдэгт яг хэн нь болохыг тодруулж хариуцлага тооцох ёстой. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хүчингүй болгох ёстой. Энэ ярилцлагаар дамжуулж, У.Хүрэлсүх, Х.Баттулга нарт сайн санаж хэдэн үг дайхад “Та нар дэлхийг захирч байгаа ам.долларын том эздийн Монгол дахь төлөөлөгчийн газарт ашиглагдаж байгаа зарц нар гэдгээ ойлгооч ээ. Битгий өөрсдийгөө Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэж андуураач. Та нар хэн ч биш, та нар неоколоничлогчдод ашиглаж байгаа ээлжит С.Баяр, С.Баярцогт нар шүү. Өнөөдөр та нар тэр хоёрыг шоронд барьж хийж байгаа ч өөрсдөө яг тэдэн шиг ашиглагдаж байгаа ээлжит золиосууд. Та нар шиг өчнөөн олон Ази, Африкийн золиосууд шоронд орсон, амиа хорлох нь хорлосон, үхэх нь үхсэн. Гадны эзэд ашиглаад хэрэггүй болохоороо яг С.Баяр, С.Баярцогт нар шиг хаядаг. Неоколоничлогчид нэг хүнийг удаан ашигладаггүй. Тун удахгүй дараагийн золиос болох Хүрэлсүх, Баттулга нарыг бэлдэж гаргаж ирээд та нарыг шорон руу илгээнэ. Тиймээс өөрсдийгөө Монголын төр, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэж андуурч Их тэнгэрийн аманд хэвтсэнээ үлгэрт гардаг хаан болсон мэт төсөөлөх хэрэггүй. Та нар хэн ч биш, колоничлогчдод ашиглагдаж байгаа золиосууд гэдгээ ухаар. Удахгүй тэр цаг ирнэ”. Өнөөдрийн УИХ дахь 76 гишүүнийг ч сайтар нягтлаад үзвэл цөм нь “Рио Тинто”-гийн хүмүүс байгаа. Тэдний хар машинаар гаргасан хүмүүс УИХ-д орж ирсэн. Үүнийг үг, үйлдэл нь удахгүй нотлоод батлаад харуулаад өгнө.
-Та Оюутолгойн гэрээг Монголын ард түмний санал асуулгаар хэлэлцүүлэх ёстой гэж хэлж байсан?
-Одоо ч гэсэн Оюутолгойн гэрээг ард түмний санал асуулгаар хэлэлцүүлж болно. Тэгэх ч ёстой.Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг ард түмнээсээ асуух ёстой. Оюутолгойг таслан зогсоохгүй бол худал ярьж татварт хэдхэн төгрөг төлж зальдаад Монгол Улс түүнээс нь илүү ихээр өрөнд орж хохирч байна. Энэ гэрээг зурсанаас хойш манай улс хоёр тэрбум ам.долларын өртэй байсан одоо 30 гаруй тэрбум ам.долларын өртэй болсон. Өр 16 дахин нэмэгдлээ, үүнээс өөр ямар баримт нотолгоо байх билээ. Цаашид Үндсэн хуультай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн зүйлүүдийг бүх ард түмнээсээ асууж, 1992 оных шиг бүрэлдэхүүнээр буюу Үндсэн хуулийн их хуралдайг хуралдуулж шийдэх ёстой. Сүүлийн арваад жил би үүнийг л ярьж ирсэн. Баярхүү ухаантай, минийхээр шийд гэж би огт хэлээгүй. Ард түмэндээ эрхийг нь өг, асуу. Ард түмэн төрөө төрүүлдэг, тиймээс тэд өөрсдөө менежер нь гэж хэлдэг. Бүх ард түмний санал асуулгаар таван асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Саяын сонгуульд орохдоо ч би энэ тухай ярьж явсан. Мөрийн хөтөлбөртөө ч бид тодорхой заасан. Оюутолгойн гэрээг ард түмнээсээ асуу.
Үндсэн хуулийн 6.2-ыг ард түмнээсээ асуу. УИХ-ыг одоогийн хэлбэрээр нэг танхимтай байлгах уу, хоёр танхимтай болгох уу гэдгийг асуу. Засгийн газрын тэргүүнээ ард түмэн шууд сонго, тэрийгээ Ерөнхий сайд гэх үү, Ерөнхийлөгч гэж нэрлэх үү гэдэг хамаагүй, ард түмэн шууд сонго. Бүх шатны шүүгчийг ард түмэн өөрсдөө сонго гэсэн таван зүйл дээр ард түмний санал асуулгыг багцалж явах учиртай. Түүнээс асуудалд хэсэгчилж хандаад шийдэгдэхгүй.
-Сүүлийн үед хүмүүс үнэнийг хэлэхээс айдаг систем рүү яваад байна уу гэж бодогдох боллоо. Та юу гэж харж байна?
- Би айхгүй байна. Бас үнэнийг хэлэх, босч тэмцэх хүмүүс харин ч нэмэгдэж байгаа гэж харж байгаа шүү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол ард түмний эсрэг хийсэн түүхэн гэмт хэрэг Монгол Улс түүхэндээ газар нутгаа ингэж алдаж байсан удаа байхгүй. Монголчууд “Газар бол улсын үндэс” гэсэн Үндсэн хуультай явж ирсэн. Газраа бусдад алдвал улс ч байхгүй, төр ч байхгүй. Гэтэл агуу их Хүн гүрнээс хойш Монголын түүхэнд анх удаа газар нутгаа гадныханд хуулиар өгөх замыг нээж өгч, улс орноо, ард түмнээ газар нутагүй болгосон Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Х.Баттулга нар түүхэн гэмт хэрэгтнүүд юм. Хүмүүс Ц.Элбэгдоржийг найман жил Ерөнхийлөгч хийсэн, хоёр удаа Ерөнхий сайд хийсэн гэдэг ч төрийг самарсан түүхэн гэмт хэрэгтэн гэдэг. Түүний хажууд тэнгэрт буцсан ч гэсэн О.Дашбалбар түүхэнд үлдэх гавьяатай, газар нутгаа хамгаалж явсан эх оронч гэж дурсагддаг. Түүн шиг үнэнийг хэлж байгаа эх орончид үеийн үед дурсагдаж үлдэнэ. Би үнэнийг хэллээ, үүнийгээ хэзээ ч зогсоохгүй.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(118)
зөв ярьж байна гэж бодож байна
Ямар айхтар юм бас болчихов оо ? Баттулга , Занданшатар , Хүрэлсүх нар аа ? Үнэн юм бол та гурав хааш аа харж үхэх вэ ? У.Хүрэлсүх даргад оролцоо байхгүй гэж бодож байна . Наад балиар заалт аа ямааны мах халуун дээр нь засаж залруулах ёстой юм биш үү ? Гурав аа ?
Баярхүү дэмий балай юм яриад суухаар Хүрэлсүх Занданшатар нар гар хөдөлгөж ажил хийж үзээгүй мөртөө ямар замаар тэрбумтан болж хагартлаа баяжив, хөрөнгөжсөн эх үүсвэрийг олж ард түмэнд мэдээлбэл ард түмний итгэлийг хүлээнэ.
хүрэлсүх занданшатар нарыг ямар арагаар тэрбумтан болсоныг баярхүү хэлээд л байна шдээ .монгол улсыг килончилдог гадныханд үйлчилдэг сайд их хуралын дарга учираас өөрсдөө тэрбуумтан болоод эцэст нь баяр баярцогт нар шиг ямар ч үнэ цэнэгүйгээр өшиглүүдэг гэж .үнэн .колины улсын жинхэнэ мөн чанарыг 90 оноос хойш бодитоор харж байна .харин 90оноос өмнө монгол улс аль ч улсын килоно байгагүй нь түүхэн үнэн шүү баавар элбэгдорж нарт хэлхэд монгол улсыг килоно орон болгохд маш их үүрэгтэй байсан баабар нарт ичих зовох гэдэг сэтгэл оюуны мэдэрж ер байхгүй байхаа
хар машины эзэн ЗИ,харь колони зарцБаяр Эбо,тэргүүт,хуулийг төр нийтийн гэж оруулан засагч Лун эх нарыг түүх шүүгээн гайгүй
Манай дарга нарын ихэнх нь Бээжингээс удирдлагатай
Үгүй манай төрд АНУ-н утсан хүүхэлдэйнүүд үүрэлсэн
хар машины жолооч ЗИ ,харь колони зарц Зан, Лун,Бату,ЗИ нар Германы 4,Ги - ийн адил түүхэн гэмт хэрэгтэн болжээ тэгвэл
тэмцэж байж эднийг зайлуулна шүү короноогоор айлгаж иргэдийг боомлож байна энэ их хуралыг тарааж байж улс орон ѳѳрчилѳгдѳнѳ шүү арайл биш байна шүү тэмцлээ эхлүүлээрэй ман ыг татан буулга
Сайн судалж байж ярь Хятад оросын зарим сайтад Монголд газар худалдана гэж гарсан нь унэн Казахстаны тухай бас тийм мэдээ гарсан Гэтэл Монгол ч Казахстан ч хуулиараа гадны хунд газар худалдах нь хориотой Хоер хоршийн тодорхой зарим булэглэлийн дарамт шахалт гэж узэж болно Баярхуу тэрхуу шахалтыг дотооддоо ургэлжлуулж байгаа л гэсэн уг
66.181.178.220-америкт байшин авч болно чи байшинг нураагаад өөр юм барих гээд үздээ ,ер нь баышинг ч нураалгахгүй байх, өөрөөр хэлбэл ГАЗАР НЬ ЧИНИЙХ БИШ ямараар ч чамд ашиглуулахгүй,тонил цаашаа л гэнэ
Амеркд үл хөдлөх хөрөнгө худалдаад авсан монгол хүн байна лээ Байшин худалдаж авсан нь дээрүү түрээслэсэн нь дээр үү гэвэл дүндээ дүн гэсэн. Францын баруун эрэг хавиар байшин нямд олддог Манай мөнгөөр 100 саяд гайгүй газартай байшин олдоно. Монголын газар шороог болохоор худалдаж болохгүй юм биз дээ. Зөв үү?
Bolohgui ter ni zov odoohondoo bid yaduu bna buu yar
Bolohgui ter ni zov odoohondoo bid yaduu bna buu yar
Bolohgui ter ni zov odoohondoo bid yaduu bna buu yar
Зөв хэзээч газар нутаг худалдаж болохгүй дамаа гадаадынханд!!! чи галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэдэг үгийг мэдхүү?
Баярхүү докторын хэлсэн ярьсан нь үргэлж үнэн байж, цаг хугацааны явцад батлагдаж нотлогддог. Энэ үнэхээр ард түмэн ухаарч ойлгож, мэдэрч байх ёстой чухал санамж байна!!!
Улс эх орон газар нутаг хүн ардаар минь тоглоод байгаа учир МАНАН г устгая гэж би хэлээд байгаа юм шүү дээ. Давраад гадныханд зориулж Үндсэн хууль зохиож болох уу бодоод үз дээ ийм юмнуудыг дахин сонгосон тархины тураалтангууд бас гэмт хэрэгтнүүд шүү.
Chi odoo hytadig gj yrihgui baij uursdiguu ustgah geed bdag marzan amitan be.
Аль хэдэн жилийн өмнөөс анхааруулж байсан. Хэлж ярь байсан нь бүгд биеллээ олсоор байна. Ард түмэн сэрж ухаарахгүй бол улс мөхлийн ирмэг дээр ирлээ..
Баярхүү доктортой санал нэг байна. Улс гэдэг бол газар нутаг, түүний доор ба дээрх баялаг юм. Манай улс эртнээс нааш уул, ус агаараа шүтэж ирсэн уламжлалтай байтал тэдгээрийг 30 жилийн дотор сүйтгэж, ундаалан анагаах рашаан усгүй, цэвэр агааргүй, ургах ургамалгүй болж довийн толгой эргүүлдсэн малтай болж тэр нь тараг тэвээр авахаа болилоо! Энэ байдлыг ашиглаж мах махан бүтээгдхүүнээ боловсруулж чадахгүй хятадуудын мэдэлж өгч хүнсний аюулгүй байдлыг алдуулж байна. Дотооддоо боловсруулалт хийж ИНОВАЦИ хийхийн оронд дэлхийн хаягдал хүнсээр хоололдог болсноос элдэв янзын өвчин дэлгэрч түүнийгээ эмчилж чадахааргүй болохоор гадаадад эмчилгээ хагалгаа, эрхтэн солилуулах нэрээр ВАЛЮТын нөөцөө алдаж байна. Иймд СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ хийхгүйгээр засрахгүй!
Үнэхээр төрийн нийтийн өмч гэдэг ньүнэхээр ойлгомжгүй яаж ч тайлбарлаж болох нэр томъёо. Өмнө нь имй ойлголт байгаагүй, шинээр гаргаж ирсэн. Би ойлгохдоо ард иргэд захиран зарцуулах эрхгүй, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ дарга, гишүүд,Ерөнхий сайд, түүний кабинетын гишүүд захиран зарцуулна гэж ойлгогдож байна. Гэтэд иргэд өөрийн эрх ашгийг хамгаалах жинхэн хүнийг сонгож чадаж байгаа бил үү??? Луйвар будлиан хийсэн хүмүүс гараад байгаа нь үнэн шүү.Ард иргэдээс санал асуулга явуулвал 50-иас дээш хувь нь миний саналаа өгсөн хүн гараагүй гэж хариулах байх. Иймд гарсан хүмүүс нь иргэдийн сонголт биш, өөр сонголт болж таарч байна. Имйд сонгуулийг хар машинаар биш, иргэдийн өөрсдийнх нь сонгосон төлөөллийн хяналт, тагнуулын байгууллагын хяналт/хүний болоод техникийн хяналт/ доор явуулвал сонгууль шударга болох байх гэж бодох юм. Ийнхүү Баярхүү докторын хэлээд байгаа долларын эздийн захиалгааар сонгууль явагдаад Монголыг гаднаас удирдаад байгаа хэрэг гэдэг нь зөв шүү иргэдээ???

АНУ- н утсан хүүхэлдэй,неоколончлолын эздийн зарц 3 өндөрлөгийг тараая Болор инфо ,болон Баярхүү нарын яриад ,тэмцээд байгааг түүх хожим харуулна

Энэ терийн толгойд байгаа эруул, евчтэй нь мэдэгдэхгуй, мангар, боловсролгуй, хееруу нехдууд юу ч хийж магадгуй . Газар нутгаа хамгаалах тэмцэлд босох цаг ирсэн байнадаа!!!
Энэ хүнийг сонгож гаргах байсан юм. Харамсалтай
Ene Bayarhuu gegch uvaigui hudalchiin ugend gants unen zuil baigaa ni Battulga.Zandanshatar.Hurelsuh 3-n huivaldaanaar UH-d oruulsan 6-2 zaalt mon.Hurelsuh.Battulga nar oorsdoo hurald baigaagui bolovch MAN-n buzruudaar damjuulan batluulj sanasandaa hursen..Ednii hajuud Elbegee bol jinhene eh oronch shudarga eronhiilogch yum.Ene zaaltiig AN-n buleg eserguutsej baisan shuu..
үндсэн хуулийн нэмэлт заалт бол уучилшгүй гэм хэрэг .монголын ард түмэний ,монгол улсын үндэсний аюулгүй байдал,оюун санааны эрүүл эрх чөлөөг боймолсон заалтыг өөрчилөөгүй байж нэмээд газар нутаг байгалийн баялагт шууд халдаж болох заалт оруулсан нь үнэхээр гэмт хэрэг ичихгүй алга ташиж хөөрцөглөөд байгаа юм аа .
Америкт үл хөдлөх худалдан авдаг. Гэхдээ газрыг худалдаагүй бгаа. Жил бүр маш их татвар газарт төлдөг шүү!
Бас нэг цүнх барьж бөгс долойгч уу чи!!!! Тэгээд чиний үгэнд итгэх үү? Мунхаг чиний ухаан гүйцэхгүй. Монгол орон газар шороог чам шиг долдой худалдана шүү.
Энэхүү баярхүү шал мэдрэл пизда. Тэнэг тэнэг юм ярина, хэн ч түүний яриаг тоохгүй.
Chi uuruu medrel novsh
medreliin obchtei xun
ENE BAAC UXAN-XYREL,SHEEC BATTULGA,NOBSH ZANDANSHEEC NARIIG BUUDAJ ALNAA NEGEN NARTAI ,BOROOTOI ODRIIG TECEN JADAN XYLEEG BUUGAA TSENEGLEJ BAINA TAA MUUCAINUUDIIG ENE MONGOLOOC ZAILUULBAL YXER MONGOLCHUUDIIN AMDRAL DEESHLENE
MONGOL YXRYYDEE BUU CELMEE ABAAD CAARAL-ORDNII ZYG YRYY JARALTAI DAIRAX,CYITGEX,UCTGAX,ALAX,SHATAAX BYGDIIG XIIX XEREGTEI
www.sanal-asuulga.mn
Доктор Баярхуугийн ярьсантай санал нэг Байна, Нийт Монголын ард тумэн санал нэг байгаа гэдэгт итгэлтэй Байна, санал нийлэхгуй байгаа хумуус бол Баттулга, Занданшатар, Хурэлсух болон туунийг хурээлэж хоолоо олж идэгч нар, Гадныхны гар хол бологч дээрхи 3, Занданшатар 2014 онд АНУ д суралцсан нэртэй явж байхдаа, гар холийн хумуусээрээ Лексусе 570 Монгол руу ачуулсан шигээ байсан, тэр уедээ гар холийн гишуунд нь элсэж явсан байж болох талтай, Суулийн уед Хунд ойлгогдох юм Тороос бага гарч байгаа, Шуухийнхэн хэрэгтнийг ялласан тухайгаа хэн ч уншаад ойлгохгуй юм бичдэг, Байгалийн баялаг Торийн нийтийн омч гэж юу яриад байгаагаа Лундээжанцангаар ертонцийн бух зуйлийг харж шимж яриад тойруулаад онгордог байсан, Монголчуудаа Газар Нутгийнхаа толоо бугдээрээ босох цаг нь Болсон шуу, Ундсэн Хуулийн 6.2 ийг нэг даруй оорчлох хэрэгтэй
ENE BUZAR HUULIIG OORCHILOHGVI YUM B ENE ZASAGIIG BAILGAJ YAH YUM BE SHUUD ARD TVMEN BOSOH HEREGTEI ERONHIILIGCH ENE ZASAGIIG SANAATAI UNAGAH GEED BGAA YIMUU ESWEL SANAA BODOL N YAG YU BN WE MASH IH GAIHAJ BN
Төрийн нийтийн гэх хуулын заалт аль 50 жилийн өмнө өөр улсад хэрэгжээд газар нутгаа эдийн засгын алуурчдап алдсан түүхийг монгол улс давтах ёсгүй
Тэгээд тэр үндсэн хуулиндаа төрийн нийтийн өмч гэж юуг хэлэх вэ? гэдгээ тодорхойлсон юмуу даа. Энд төрийн нийтийн өмч гэдгийг нийтийн өмч гэдэгтэй хольж хутгаад байгаа юм би шүү?
Баярхүү доктор маш зөв ярьдж байгаа. Удахгүй Уйгарууд шиг болно. Оройтоогүй дээрээ хүчээ нэгтгэж тэмцэхгүй бол. Ер нь оройтож байна доо.
Уйгар яасийн
nen ni buruutai ym bol gej bid bodsoor oloh gej suusaar baital gazar shoroogui bolchihloo ter huuliig sanaachilsan chbai demjsen ni ch bai bugd l buruutai bugdiig ni yllah heregtei
Лундаажанцан гуайг төрийн хүн гэж итгэж явсан чинь нутгаа зарахдаа тулсан новшийн хуульч байсныг сая л мэдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачлан хэрэгжүүлэгч гээд байгаа биз өөрийгөө. Монгол түмний хараал, тэнгэрийн ташуур гэж нэг юм бий дээ, Лундаажанцан гуай. Үр удам чиинь яана даа.
Эх орноо,иргэдээ,монголоо гэсэн, мундаг оюунтай хүндээ.монголчууд дэмжинээ.
Монголчууд Минь шуурхайлах л хэрэгтэй байгаа юм даа, Энэ ундсэн Хуулийн оорчлолт хийх уед ард олон, МАН АН аас бусад бух нам эсэргууцэж байсан, Ул Тоосон, Би боддог юм, эх орныхоо толоо гэсэн сэтгэлтэй хун болж Байнга ТВ гээр хуцаж суудаг Цэндийн Нямдорж яагаад ган хийгээгуй юм болоо гэж, ийм новшийн Хулгайч оноодор Хурэлсухийн толгойг зовлогч нэрээр эргуулээд сууж Байна, хуугээ Торийн том албанд шахаж Байна
Энэ нөхөр чинь Н.Энхбаярын үнэнч туслах монгол гэж хэлэхэд арай л биш ,урд зүгийн хүн байж магадгүй нөхөр төр засгийн аливаа шийдвэрийг байнаг харлуулж , гуйвуулж байдаг нөхөр дөө олон ч удаа УИХ д нэр дэвшисэн ард түмэн нэг нүдээр ч харалгүй өшиглөөд явуулсан ийм нөхөр л өөрийгөө доктор энэ тэр гэж байгаад л баахан хар энерги урсгадаг юм. Бас тэмцэх энэ тэр гэчихжээ чамайг эрүүл хэвийн ухаантай хүн дагах уу
За чи битгий солиор, тумэн олон Баярхуугийн зов болохыг дуу нэгтэй зовшоорч байхад ганцхан Чи Умхий амаараа Энхбаярын хун гэчихсэн эргуутэж суудаг, Энхбаярыг Монголчууд дотоод сэтгэлдээ омоорон хайрлаж явдгиймдаа
Uuru hen be mongolin esreg l amitan bn chi
6.2 iig yariad temcehed suhbaatariin talbaid bagtahgui shuu.naad huulia oroitoogui deeree oorchil!! Mgl hun gazaraa zarsan dor bol uhehees aihguil baih shuu
Хивс 4 өнцөгтэй.Аль ч талаас нь сэгсэрч болно.
Баярхүү үгэндээ мундхг би дэмждэг үнэн өаыдалыг ойлгуулах гэж хэвлэлээр ричнээн жил оролдож бгаа мань мэт еоөнхийд нь ойлгоодбхад хүмүүс ач холбогдол өгөхгүй юм буруу замаар гүрнн дамжсан колончлогчдын гао хөл бллоод бна гэдэгийг ухуулж таниулаад бхад яагаад ойлгодоггүй юм эсвэл хүсдэггүй байх одоо зөв рүмүүс ганц нэгээр гарё ирж бгаад найдаж бнх тэдэнтэй нэгдэх хэрэгтэй өнгөосөн сонгуулвд сөрсөн 76 болж эвсэх бсан хэл амаа ойлголцож эвсэж чадаагүйгээс алдлаа зөв бодолтой та бүхнийг нэгдээд амжилтанд хүрнэ гэж найдаж бна
Manai toirgoos ih demjij blaa.Daanch songogdoogyuid mash ih haramssan
Энэхүү асуудлаар сонгуулийн өмнө ч ярьж байсан,одоо ч ярьж байна.Тэгэхээр Занданшатар хууль батлуулагчийн хувьд,Баттулга Ерөнхийлөгчийн хувьд ард түмэнд энэ тухай мэдээлэл өгөхгүй хэрэлдүүлээд байгаа нь сэжиг төрүүлээд байна.Баярхүү үнэн бол З.Б.та хоёр үзэшгүй хар сэтгэлт үр хүүхдээрээ хараалгах хүмүүс болно шүү.
Mundaga hun shuu Yneniig heljdee yaltaich bilee
Vндэсээр нь vнэн хэлнэ гэж энэ дээ Монголын ард тvмэн нэгэн сэтгэлээр нэгдэж 6-2 ыг балларуулдан хаях хэрэгтэй Тэгэхгvй бол газар нутаггvй индианчууд болно шvv
turiio 3 huurhii munhag yumdaa daraagiin zoliosuud yaltgui uneen uul ni tsoo shine huch garah baisan yum
Занданшатараа анивчсан хулгайчаас ҮХНӨ 6.2 чиний хийсэн батлуулсан гууль шүү! Даруй засахгүй бол чи ард түмний шүүхээр алах ял авна шүү! Засаарай чи!
Цаашаа сэтгэлтэй, Оросын бууны нохой Цэдэнпил гэх урвагч Дүрвэд бидний өвгөдийн цусаараа хамгахлсан газар нутгаас орсуудад дур мэдэн тасдаж хулгайлж өгсөн бузар нүгэлтэн!!!
Цэдэнпил гэж юм их мэдэхээ
Үндсэн хуулийн 6.2ийг даруй өөрчилөх хэрэгтэй ш дээ итгэл хүлээлгэсэн ерөнхийлөгч ерөнхий сайд 2 минь арай ч дээ харамсаад барахгүй бнаа
Лүндээ гэгч чинь ийм тэнэг ,улс орныхоо ирээдүйг хардаггүй богинохон бодолт улс төрч байсан юмуу. Хувиа хичээсэн ,тал алддаггүй ,аминч хүн л гэж мэддэг болохоос ... ай лүндээ хэрэг алга
Санал нийлж байгаа тэмцэлд босоход бэлэн
Системийн өөрчлөлт хийх ёстой
OT-s bolood urnd bish Zasgiin gazar, UIH-s bolj urund orj bga.
хоорондоо хэрэлдэж суухаар хүчээ нэгтгэж 6.2заалтийг эсэргүүцэж өөрчилье.газаргүй бол бид яах билээ.гадаадаас хөрөнгө худалдаж авлаа л гэнэ.надад л хүртэхгүй.уламжилж ирсэн газар нутагтаа эзэн нь байцгааяаа
Ёстойзөв.Бүрэн дэмжиж байна.
Яг унэн Т Баярхуугг 100 хувь дэмжиж бна эх орон эд баялага газар шороогоо алуун амь булээг цусаараа хамгаалж енее цагийн бидэнд улдээсэн евег дээдэсийн ариун тэмцэлийн 1911 оны ардын хувьсгалийг 1990 оны ардчилал нэрээр бугдийг бусинуулсихаад маршилаа эх ононч шудрага унэнч чадварлага сайхан иргэдээ еед нь гаргахгуй янз бурийн аргаар эцэст нь халуун цусыг нь урсгаж алчихаад бидний хийсэн сайхан ардчилал гэж хеерех хэрэггуй буйзаа энэ гэмт хэрэгт сайхан сэтгуулч ах дуусээ золиослуулан дээр тэнгэр хол доор газар хатуу сэтгэлээрээ шаналан хатаж суудаг энгийн иргэд олон гэдэгийг хатуу сануулан сайхан цаг мечийг хулээн сууна. Ендер настан Цэгмэдийн ГАНТУЛГА
залуу нэртэй ендер настан байна
Баттулга хийсэн тэр боловсролгүй шуналт наймаачин. Дээр нь зи Энхболд бас их юм хийсэн.
ДАРИУХАН ЗАСАХГҮЙ БОЛ ХОЖИМ ГАДНЫХАНД ЭЗЛЭГДЭЖ ДУУСХААР ЮМ БАЙНА ШҮҮ
Бид чинь явж явж их сансан газар 3 шөнө хоосон хонов гэхч болж байгаан бишүү нөгөө сэлэмт модоншатар монгол ялна хаачсан бэ газар нутгаа зараад хахаад үхчивүү түмэн олны хилэгнэлд хариу өгөөч лаларуудаа болохгүй бол хятадын боол болж байснаас босож тэмцээд ядаж урвагчдыг алаад үхэе
чи амаараа л хун ална лдаа овоо юм бол гараад узээч амисгаа царайлсан хун хатгаж суугч гуай
Сайхан тайлбарлалаа! Маш ойлгомжтой.Үндсэн хуулийн 6.2- ийг өөрчлөн ард түмний өмч болгоё! Сонгуулийн хуулийг өөрчлөе!
. Бидний цөөхөн монголчууд эв эеийг хичээж, зөв санаа дүгнэлтэн дээрээ нэгдэж алсын хараатай улс орноо гэсэн чин сэтгэлээр аливаа зүйлд ухаалгаар хандацгаая. Төрийн түшээдээ!!!
Монголд иым сайхан оюунлаг судлаач байгаа ньмонголчудын минь заяа буян дундрахгүйн шинж гэж бодож байна яг л туйлийн үнэнүүдийг монгол эрдэмтэн судлаачийн дүгнэлтээр хэллээ харин ухаарах тэнхээтэй удирдлагууд бахгүй нь туулийн харамсалтай
Зөв ярьж байна! Залруулж, засахгүй бол бид цусаар уйлаад ч нэмэргүй болох аймшигтай заалт бол Үндсэн Хуулийн 6-2!!!!
Зөв ярьж байна! Залруулж, засахгүй бол бид цусаар уйлаад ч нэмэргүй болох аймшигтай заалт бол Үндсэн Хуулийн 6-2!!!!
Оюу толгойн лиценз цуцалж үйл ажиллгааг нь зосоовол хэрэг олон улсын шүүхэд хүрч манайх ялагдал хүлээж дааж давашгүй хохирол хүлээх магадлал их гээ биз дээ Гэтэл гадаадын хөрөнгө оруулсан компаниудын бүх лицензийг хураах байгалийн баялагийг хайх олборлох боловсруулах үйл ажиллагаанд гадаад компанууд оролцохыг хорих ч юм шиг бичсэн юмыг бүүр ойлгохоо байлаа Ийм хуультай гадаад хөрөнгө оруулалтгүй ямар орон байна аа
ӨВЧИТ
Н. Энхбаяр, Л. Болд, Баярхүү болон "та бидний эвсэл", "шинэ эвсэл", "зөв элeкторип эвсэл" г.м Монголынхоо төлөө сэтгэлтэй эх оронч залуус сонгуульд ялалт байгуулах байсан боловч хар машин бүх саналыг хакeрдсан гэж боддог, үүнийг ард түмний 60% нь хүлээн зөвшөөрдөг тул газар нутгийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүр удахгүй нэгдэн тэмцэж газар нутгаа хамгаалж, ард түмэн маань санаа амар сайхан амьдарцгаах сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна
Жинхэнэ үнэнг хэлжээ. 6.2-ийг маш хурдан хугацаанд Монголын ард иргэдийн өмч гэж залруулах ба млнгол иргэншил авсан ба хаоийн хүний өвөрт бгаа монгол иргэнд хамруулахгүй байх заалт оруулаасхй.
Хятадын гар хөл болсон хүмүүсийг шууд шоронд ! Цаазыг сэргээх юнүй байгаа нь эх орноосоо уравсан ч амьд үлдэх боломж байгаа болохоор дураараа даварч байна. Энэ хуулийг санаачилж 6.2 болон баялагтай холбоотой сөрөг заалт оруулсан,түүнийг баиалсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой!!
Bosoy temtsey eh oron gazar nutgaa vr hvvhddee vldeey darga naraa
ENE TOR ZACAG MONGOL ULCIIG BOLON MONGOL YXRYYDEE ABARCH DAANCH CHADAXGYI TER CAARAL XASHAAND CUUDAG YXERNYYD MONGONOOC OOR JUM MEDEXGYI MALNUUD
Bosoh sereh uhaarah tsag unguruud bn zaluusaa ta nar yu huleegeed bnve.emee uvuu nart buu naid ireedui ba uursunduu naid.tur zasagtaa bol burch buy naid.tsagny ireheer eh ornoo hudaldsan shanzav badamdorjiin udam battulga metiig huis temtreh bolnoo.
З,Энхболд их мэдэгчийн дүрд тоглочиход гэв гэнэт зугтаад! Нөгөөдүүл нь Уншиж танилцагүй! Энэ бас Хуйвалдаан! ОДОО huiwaldaanii songuulaar garch irj! Alva tuchaaltan bolson bugdiig erguulen tatah heregtei! Ed ajil alva haruytslagtai hiij chadah humuus 1 ch baihgui! Jil hugtsaa hojij zuger suuh gesn humuus baigaa! Ard tumnii umnu bugd uursduu sanalarar ogtsroh heregtei! Odoo ch uls ornihoo tuluu hiih zuilee hiihgui baigaa shuu dee! Bugdiig ogtsruul!!
Бээжингийн дарга нар МОнголын хэрэгт оролцож доошоо орохгүй байхаа, Хөх хот хавийн дунд шатны эрх мэдэлтэн харин хариуцаж байж магад, 200км зам тавьж чадахгүй хүмүүстэй баргын эрүүл ухаантай хүн харьцаж доошоо орохгүй.
МУ-д Төр л гэж бгаа бол ҮХ-н 6.2 заалтыг үтэр түргэн өөрчлөөрэй.Үүн-хээ дараа цээжээ дэлдэнэ шүү товаршуудаа. Лундаа ҮХ өөрчлөх нөхцөлд юугаа харж бсан амьтан вэ?Хий л дэмий цэцэрхээд бсан!
Mongoliin 3 dahi hurshiin bodlogiig Oros,Hyatad 2 zuun jiliin tursh haak boogduulj irseniig ene hvn demjij Orosiin gar hul gedegen ik tod haruulj bna. Ye veiin eh oronchdiin svns chamaig avch odoh bolno.
Яг л хэлж байна. Гаднынханд хамаг юмаа атгуулчихсан, арчаагүй хүмүүс төр засгийг удирдахаар юу болох нь тодорхой шд. Хайран сайхан эх орны минь буян заяа, хайран сайхан эцэг эхийнх нь яс өндөлзөж, сүнс нь гомдох байх даа, эд нарын.
Ха ха энэ бүр илт сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн байшдээ ярилцлаг авч хөөргөж байхаар СЭМҮТ-д дөхүүлээд өгчихгүй.
ТаЧи,Мах импекс,Баянгол болон зарим банкны хувьчилалын цаана Сингапурын гар хөл бологч болон Мандарин үндэстэн (хятад) байгааг эрх биш мэдэж байгаа байлгүйдээ. Тиймээс 6.2 хэнтэй холбоотой вэ?
Баярхүү доктор, Болор инфо 2-ын хичнээн олон жил яриад байгаа зүйлс нэг цэг дээр огтолцдог, үнэн мөнийг ухааруулах гэж маш их хичээж яваа манай үеийн шилдэг сэхээрсэн улс шүү энэ 2 эрхэм
ok
цэдэнбал бол мао цзедун ким ир сен сталин назарбаев тито ярузельский болгарын тодор живков германы ульрих хошимин фидель кастро зэрэг удирдагчидтай дүйцэж очдог сүхбаатар чойбалсан ленин сталинтай дүйцэнэ сталин орос монголд социализм байгуулсан хоцрогдсон орос орон германыг японыг ялах хэмжээнд сталин хүргэсэн ПУТИН дэлхийд хэнийгч ялна санкц тавиад хүч хүрэхгүй болохоор корон вирус гаргаж орсыг алах гээд өөрсдөө үхнэ