Энэ улс орны өнөөгийн байдал нэг л бишээ. Хөгжил эрх чөлөө, аз жаргал бол зугаа цэнгэл, мөнгө, хөнгөн амьдрал гэсэн үзлээр залуу үе өсч бойжиж байгаад анхааруулга болгох сургамжит эрдэм үнэхээр үгүйлэгдэж байна. Монгол Монголоо алдаж, Монгол бус налжиганаж далжганасан нялхамсаг жулдрай эрс, ааштай аальгүй гэдгэнэж годгоносон эмс үржиж эхлэв. Хааныхаа гэрээсийг эс биелүүл! Харийн номноос бүү сал! гэсэн хараал шингэчихсэн мэт эмх замбараагүйн даяаршилд автагдаж үүнийгээ ардчилал шинэ сэтгэлгээ, батлагдсан либерал үзэл хэмээн хөөрцөглөх нь эмгэнэлтэй, үр дүн нь өнөөдрийн бидний өрөндөө баригдсан сэтгэлийн хямралтай хэзээ хэзээгүй тэсрэхэд бэлэн амьдрал. Энэ эрин үеийнхээ хөгжил замналын утга учрыг олох тайлбарлах гүн ухаанч, үзэл сурталч, түүхч, сэтгэл зүйч, сэтгүүл зүйч нар үгүйлэгдсээр. Учир нь гурван цагийн үнэнийг агуулсан удамшсан Монгол гени Итгэл зүйн ухааныг эргэцүүлж ойлгох хүн хайхрах төр алга.
 
Их хааны "Эгэл иргэн олны сэтгэл итгэлийг олохуй дор энэхэн дэлхий даяараа энхжин амгалан болмуй" сургаалыг эргэцүүлэх завтай хүн байхгүй мөнгө л чухал болж. Итгэл бол үндэс угсаа асанж. Монгол хүн Монгол итгэлтэй. Хятад хүн Хятад л итгэлтэй. Итгэлээ хайрлаж хадгалж хамгаалахын тулд хөгжил, эдийн болон засгийн зорилго дэвшүүлдэг болхоос зорилтоо биелүүлэхийн төлөө итгэлээ золих учиргүй аж. Харь цуст харь итгэлтнүүдтэй хамтарч эвтэй амьдарч болох ч хувь заяа тавилан, амь амьдралаа тэдэнд найдан тэднээр төр бариулбал бидний монголчуудын мөхөл. Хүн төрөлхтний анхдагч ардчилсан төрийг үндэслэгч аугаа Модун хааны эцэг Түмэн хаанаа алсан жишээ нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн зөрчиж болохгүй захиас, тэнгэрийн зарлиг, түүхэн баримт нотолгоо. Яагаад эцгээ алав? Яагаад алсныхаа дараа эцгээ тэврэн уйлж " би сайн эцгээ алсангүй, муу хааныг егүүтгэв" хэмээв. Учир нь эцэг түмэн хаан нь өөрийн Хятад хатнаас гарсан эцэг нэгтэй эх өөр дүүг нь Монголын хаан болгох гэж хятад хатныхаа ятгалга жатганд автсан байсанд. Ингэж бидний өвөг дээдэс төрөө харь цустанд алдахгүй амь насаа үл хайрлан тэмцэж өнөөгийн бидэнд өвлөн үлдээсэн билээ. Зөвхөн Монгол хүндээ л Монголчууд итгэдэг байсандаа Монгол Монголоороо оршин байгаа нь дээд үнэн.
 
1919 онд хятад генерал Сү Шу Жян 10000 гамин цэрэгтэйгээ түрэмгийлэн эзэрхийлж, тэр үед Монголд байсан 4000 гаруй хятад мөнгө хүүлэгч, наймаачин нартайгаа нийлэн Монголын төрийг барьж биднийг шулж мөлжин дарлаж байсан түүхийн эмгэнэлийг мартаж болохгүй. Тэднээс эх нутгаа ард түмнээ аварч чөлөөлсөн эх орончдын удам, хойчис одоо ч байгаа хэзээд бэлэн гэдэгт харин бүгдээрээ итгэлтэй байцгаа. Цаг нь болоход борооны дараах мөөг шиг л босоод ирнэ, Монголын эх орончид. Яагаад харь цустай хүнд төрийн тамга бариулж болохгүй гэж. Учир нь маш энгийн. Тэдний цусанд, генид Монголын газар нутагтай, бидний эх оронтой холбоотой мэдээлэл байдаггүй юм. Тиймдээ ч тэд бидний Монголын газар нутгийг юман чинээ бодохгүй өөрсдийн эрх ашиг, хонжоо, ямбынхаа төлөө огт санаа зовохгүй зарж чаддаг, дараа нь тэнгэрийн гэсгээл, газрын шийтгэл амсаж уг удам нь тасрахаа ч мэддэггүй юм. Аугаа Модун хаан маань  их Хүн гүрнээ байгуулахдаа  " Газар бол улсын Үндэс" хэмээн захисныг өнөөгийн хойчис бид байнга санаж байх ёстой. Газар нутаг, эх орноо хамгаалж чадахгүй бол Монгол үндэстэн мөхнө, төрөө харь цустанд алдвал Монгол улс мөхнө. Ийм л хариуцлагатай түүхэн үед бид ирж. Бид алдах эрхгүй. Монгол итгэлээрээ Монгол төрөө, Монгол төрийн тэргүүнээ сонгож хөгжил дэвшилдээ хамтдаа Монголчуудаа. Сэрцгээ Сэхээрцгээ Нэгдэцгээ.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү