Коммунист үзэлд " Японы тагнуул гарч магадгүй тул хорьж бөөнөөр нь буудан ал" гэх юм уу эсвэл " хар шар феодалуудыг бүгдийг нь баривчлан устга" гэсэн заалт үнэндээ байхгүй юм билээ. Ийм хядлагын санааг үйл явдлын үзэн ядалт тэрсэл дунд Ленин, Сталин гаргасан уу? Тэдний даалгаврыг хэлмэгдүүлэн биелүүлэхээр Чойбалсан шүд зуун тушаасан уу? Үнэндээ мэдэх аргагүй одон хариулттай. Түүхийн гүн ухаан гэдэг уг түүхийн ард чухам ямар шүтлэг бишрэл, итгэл үнэмшил, онол бодлого уг үйл явдлыг хэрэгжүүлэхэд хүргэв гэдгийг судладаг. Ийм гаргалгаа судалгааг  өнөөдөр хэн ч хийгээгүй байгаа. Ямар ч гэсэн хэлмэгдүүлэл гэх хядлагын араас Японууд Монголын хилээр орж ирж эзлэн түрэмхэйлэхийг завдсан нь үнэн. 1939-1945 оны дайны үр дүнд энэ улангассан шуналыг таслан зогсоосон. Японууд хуучин "Эзэнт гүрэн" МАНЖ ЧИН улсын газар нутгаас МОНГОЛ улсын дархан хил хязгаарт халдсан нь ч бас үнэн. Тэр үед Манжийн хааны цол хэргэмтнүүд цалин пүнлүүгээр насан туршдаа тэжээгдсэн МАНЖИЗМ ын үлдэгдлүүд Монголд өч төчнөөн зуугаараа байсан. Бас түвдизмын бүхэл бүтэн занал номлол тархмал оршиж орчин үеийн хөгжлийн илрэл бүхнийг Ландрам Чаралба гэж үзэн ядаж Ардын засгийн эсрэг 1932 онд дайн зарласан. Тэд гэмгүй хонинууд биш тэдний ард Түвдийн хэл соёлыг хамгаалж, Монгол дахь нөлөөгөө алдахгүй гэсэн Далай лам, Ренбүчий нарын чононууд байсан. Өнөөдөр ТҮВДИСТ, МАНЖИСТ,КОММУНИСТ үзэл санаа, номлолын холион тэрсэлдээн дундах өнгөрсөн тэр  үеийн түүхийг судалж үнэн зөв гаргалгаанд хүрэх цаг иржээ. Түвд Манжийн хоёр саварт баригдсан Монголчууд Коммунизмын довтолгоонд давхар өртөн сүүлнээс нь чирэгдсэн. Гэтэл Коммунистуудад шашны мунхруулга дээр үндэслэсэн түвдизмын нөлөө таалагдаагүй. Тэр үзэл Коммунист үзлээ нэвтрүүлэхэд нь хаалт боолт болсон. Бас шинэ Манжизмын сүнсийг сэрээсэн Япончууд Нармай Монголын үзлийг дэвэргэн " Япон Монгол" улс бий болгохоор давшсан. Ингээд бид Эв хамтын сайхан амьдралын төлөөх коммунист номлолын эхний шат болох Социалист чиг баримжааг сонгосноор ямар ч гэсэн Түвд шарын шашны мунхруулга, Манжизмын зүсээ хувилсан Японы аюулаас мултарсан. Улмаар хөгжлийн замыг бүдэг ч гэсэн харж, соёлтой байх, сурч гэгээрэх, бүтээж босгох, барьж байгуулах замд орсны буянаар Монгол хүний МҮС ЧАНАР сэргэж, малчин нүүдэлчин удам угсаа сэргэн мандсан. Ажилгүй хүн, ажил олдохгүй байна гэсэн ойлголт байхгүй, гадаад дотоодод сурах, сурлага сайтай хүүхдүүд сургалтын зардалгүй гэх гачигдалгүй, өвгөд хөгшид өвдлөө хавдлаа гэхэд өргөж асрах өвчнийг нь илээршүүлэх эмнэлэг угтдаг, уулын мухарт эх нярайлахад үертэй, цастай үед нисдэг тэргээр эмч үнэ төлбөр нэхэлгүй залраад ирдэг ямар ч сайхан цаг байжив дээ. Хэн нэг хүн гудамжинд уначихсан хэвтэж байвал хүн болгон гүйлдэж очоод өргөж босгох эмч сэргийлэх дуудах гээд хөл алдан сандардаг байсан сан. Өнөөдөр хичнээн олон хүн хэвтэж байсан ч хүн хогнууд дхлд ортухай гээд зайчлаад зэвүүцээд өнгөрөх. Өдгөө Монгол хүний МҮС (мөс -хэмээх хүйтэн ойлголт биш) чанар мөн ч амархан бузартаж хүйтэн, харгис болж байгааг харахад Монгол хүний хөгжил ингэтлээ доройтох гэж харамсах халаглах гашуудах. 
КОММУНИЗМ ын аюул гэж чухам юу байсан бэ?
Тиймээ туулаад өнгөрсөн зам болохоор эргэн дурсахад алдаа оноо нь тод санагдана. Коммунизмын үеийн Аймшигтай гэхээсээ илүү санаа сэтгэл бүтээл тэмүүлэлд дараас болдог, мөрдлөг хавчлагад өртөх болуужин гэж бэрхшээлтэй санагддаг байсан нь гэвэл:
НЭГ. Нэг намын үзлээс өөр юм санаж сэдэхийг хориглодог. Гагцхүү Маркс Лениний зохиолыг уншиж учрыг нь олох ёстой. Бүх зам жам түүнд бий гэж итгүүлдэг. Бичсэн зохиол бүтээлээ тэднээс эш татаж байж зөв гэдгээ баталдаг. Намын гишүүн биш бол итгэлгүй хоёрдугаар зэргийн хүмүүс. Улс орны тухайн үеийн байдалд жинхэнэ Монгол ухаанаар дүгнэлт хийвэл үндсэрхэг үзэлтэн болох. Өнөөгийн хамгийн шинэлэг том нам гэгдэх Монголын Ардчилсан Намын эхэн үеийн болон одоогийн төрх гэхэд " Манай ардчилсан холбооны удирдагч бол Шинжлэх ухааны коммунизмын онолын багш С.Зориг(1989 он), Өнөөдөр Владимир Ильич Ленин багшийн ойн өдөр тул нэг минут номхон зогсож эмгэнэлээ илэрхийлцгээе.(Ц.Элбэгдорж 1990 он). Төрийн гурван өндөрлөг нэг намын эрх мэдэлд байх ёстой. Тулгын гурван чулууны нэг нь өндөр бол тогоо тогтдоггүй юм.(Ц.Элбэгдорж 2012 он) гэх мэтээр 27 жил ганц өөрийн намын эрх ашигаа ( намын нэрээр хувийнхаа) үнэнч шударгын манлай мэтээр туйлширч хуучин Ардын нам руу байнга довтлон мушгиж ШИНЭ коммунист (либерал номлолоор халхавчилсан) үзлээр тулга тойрсон хэрүүл хийж байгаа Ардчилсан нам ба Ардчиллын нэр барьсан өчүүхэн хувиа бодогчид байх.
Хоёр. Хувийн өмчийг хориглодог. Мал гэхэд хангайд 50, говьд 75 толгой тооны малаас илүү гаргаж болохгүй, Нэгдлийн мал тухайн айлын сүргийн 80-90 хувь байх ёстой гэх мэт. Өнөөгийн Ардчиллын нэр барьсан шинэ коммунистууд өөрсдөө баяжих бусад олонхи маш ядуу амьдрах бодлого явуулж улсаа ажилгүйдэл ядуурлын орон болгосон шинэ намын шинэ төрх, худалч яриа, эмгэнэлт нэн шинэ түүх."Монголын 3- н сая гаруй хүн ам гадаадын нэг хотын жижиг дүүрэг юм. Ухаантай удирдагч байвал тэднийг ажилтай амьдралтай болгох амархан байна" (Ц.Элбэгдоржийн ерөнхийлөгчийн сонгуулийн амлалт) . Гэтэл түүний ерөнхийлөгч байх хугацаанд ард олны амьдрал улам муудаж өөрөө тэрбумтны жагсаалтанд орсон жишээ,,,,,
Гурав. Монгол төрийн эрх коммунист үзлийн доор байх ёстой. Иймд албан газар бүхний 1р хүн бол Намын үүрийн нарийн бичгийн дарга байх ёстой бөгөөд тэр хүн бүх хүмүүсийн тархи толгойд өөр үзэл санаа үл суулгах " Нийгмийг аюулаас хамгаалах" хатуу үүрэгтэй удирдлага байсан. Тэгвэл өнөөгийн ардчиллын гэгдэх энэ цагт сум орон нутгийн Иргэдийн хурал тухайн сумын намын үүрүүдийн товчооны хурал шиг болж ард олны амьдрал сум орон нутгийн хөгжил биш хөрөнгө мөнгө эрх тушаал булаалдах улангассан нохдын тулалдаан шиг юм болж 1-р хүний төлөөх тэрсэлдээн болж хувирсан...
Иргэд эрх мэдэлгүй, хуралгүй үг хэлэх газаргүй( нам нэртэй бүлэглэлүүд өмчилсөн тул) болсон нь нөгөө коммунизмаас огт ялгагдахгүй.
Дөрөв. Монголын хувь заяанд Чингис хаанаа мартан Европын сахалтай дөрвөн хүний хөргийг бурханчлан шүтэж итгүүлэх үзэл суртлын сурталчилгаанд толгой нь эргэсэн үе.
Гэтэл өнөөдөр тэр коммунист үзэл үргэлжлэн буй нь Чингис Хааны эрдэм ухааныг өвлөх мэдлэггүй удирдагчид шавсан мунхаг төртэй ард түмэн зовсон амьдралтай байгаагаар илэрнэ.Чингис хааны Монголчууд Чингис хааны музейгүй атлаа Буддагийн музейтэй болцгооё хэмээн хөөрцөглөн хотын удирдлага нь ард түмний татварын хөрөнгөнөөс төлөвлөж түвдизмийн мухар үзлээр сайрхаж гайхуулж суугаа унхиагүй төрх гэхэд нэгхэн жишээ. 
Тав. Коммунизмын залуурч Зөвлөлт улсын нөлөөнд орж төрийн бодлого онолоо тэдэнд булаалгасан. Өнөөдөр тэр үзэл хэвээр бөгөөд Зөвлөлт орос гэх нэг нөлөөний хараанд байсан бол Хятадын коммунист эдийн засгийн хөгжил, Америкизмийн улс төрийн замбараагүйдэл гэх хоёр эзний гар харсан байдалтай сэхүүн зарц болчих шиг. Өнөөдрийн энэ Ардчилагчдын (либералчдын)  өөрийн " ХАР ХАЙРЦАГГҮЙ" урваач шарваач төрх, төлөв нь Коммунист үзлээс үлдсэн АЛГА ТОСОХ сэтгэлгээний хувирал, биежсэн, удамшсан үр төл болно. 
Үргэлжлэл бий...
 
"МОНГОЛ УХААН ЕСӨН ЭРДЭМ" номноос
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү