Т.Баярхүү

Эх оронч үзлээр бус "Эх оронч ухаан"-аар хөгжих ёстой

Нийтэлсэн: 2017-11-09 06:26:18

Эх орон бол үзлийн хоосон хийдэм зүйл биш, өнө үүрдийн заяат үе удмаараа мөнхрөх бодот оршихуй орон мөн. Ийм ч учраас бид төрүүлсэн эхийнхээ ачлал, халуун сүү, хайр энэрэлтэй зүйрлэн "ЭХ ОРОН, ЭХ НУТАГ" гэх мэтээр бахархан нэрлэдэг.
Эх оронч байна гэдэг ХАЙРЛАНА-ХАМГААЛНА- ХАДГАЛНА гэсэн утга болохоос коммунизм мандтухай гэж хашгираад хадан дээрээс түлхүүлсэн малчин хүүхэн Борын тухай кино, цус хядлага, адал явдалт "баатарлаг" үхлийг харуулж түүний жишээгээр үхэх ёстойг ухааруулдаг сэхээрүүлдэг бүдүүлэг юм биш. Эртний үлгэр туульс, домог хуучууд бүгд харийн атаатан дайсны эсрэг тэмцсэн эгэл баатар хүүгийн тухай сэтгэл зүрхэнд шингэтэл дүрсэлсэн нь би тийм удамтай, баатарлаг хийморлог заяатай гэсэн агуу том царааг таниулж мэдүүлж байгаа төрөлх ухаан юм даа. Гэхдээ энэ нь ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ" гээчийг суулгаж байгаа мангар номчирхол биш, ЭХ ОРОНЧ УХААН тай байх түүхэн жам ёсны сургууль юмсанж. Бид ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ тэй (гаднаас заалгасан) биш, ЭХ ОРОНЧ УХААН тай байх жамтай. Эх орноо яаж мандуулах вэ? Төрөө хэрхэн хүчтэй байлгаж хил хязгаараа хамгаалах вэ? Хүн ардаа яавал хөгжил цэцэглэл, хөөр баясгалантай аж төрүүлэх вэ? Газар доорхи болон дээрх байгалын баялгаа харийнхны өлөн нүд, сувдаг шуналаас яаж хамгаалах вэ? Ашиглавал дотооддоо яаж сайхан эд болгож гадаадад яавал үнэ хүргэн арилжиж Монгол орондоо хөгжил дэвшлийн ХӨРӨНГӨ болгох вэ? Энэ бүх асуултын хариу ЭХ ОРОНЧ УХААН ы үйлдлүүд байх жам биднийх. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэдэг үг хүртэл айргийн хөрөнгө, таргийн хөрөнгө, үр хүүхэддээ ахуйн хөрөнгө үлдээх гэх мэтээр ярьдаг том нэр тойм байлаа. Айлаас аяга таргийн хөрөнгө ёсчилж аваад түүгээрээ зунжин, намаржингаа тараг бүрж айл хотлоороо гэдсээ цайлгах. Эцгээс үлдсэн ХӨРӨНГИЙГ арвижуулж өсгөж үржүүлэх нь МОНГОЛ УХААН ЭРДЭМ. Гэтэл өнөөгийн төр засгийн удирдагчид баялгийн хэмжээгээрээ дэлхийд цуурайтсан Оюу толгойгоо харьд зүгээр өгөөд оронд нь өртэй болоод үлдэх нь харийн гар хөл болсон ОЮУН САНААНЫ АЛУУРЧДЫН харийн мөнгө санхүүгийн дэмжлэгээр бидний тархи толгойг самууруулж үйлдсэн  ҮЗЭЛ СУРТЛЫН хорт нөлөө.ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ бол ийм ухаан дутсан хоосон гайхуулал, хамгаа харьд алдах сагсуурал, эсвэл хэдэн сая жилийн явцад буй болсон байгалын баялгийг хэдхэн сар жилд харийнхантай хамтарч цөлмөж дуусган хувьдаа баяжих хэрэгсэл болгох увайгүй үйлдлүүд, харийн ямар нэг ИЗМ үзлээр " Капитализм бол газрын баялгаа ашиглан түргэн хөгжих нийгэм мөн" гэх мэтээр гаднын ҮЗЭЛ бодлого, үлгэр жишээгээр өөрсдийгөө зөвтгөдөг хорлол юм. Элдэв харь ҮЗЭЛ биш, үй түмэн муу сайн ҮЗЛҮҮД ийг цэгцэлж, цэцэлж чадсан ГАРГАЛГАА, ОНОСОН ОНОЛ байх ёстой. ҮЗЭЛ биш үзсэнээ бодох бодол, бодоод онох ОНОЛ. Үүнийг МОНГОЛ УХААН ЭРДЭМ гэдэг билээ. Эх орноо ухаантай ХАЙРЛАЖ- ХАДГАЛЖ- ХАМГААЛЦГААХ юмсан. Энэ бол МОНГОЛ чуудын ЕСӨН ИХ ЭРДЭМ УХААНЫ гол үндэс язгуур бөлгөө. 
" ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ" гэж ХИЙРХЭХЭЭ болих ёстой.
Бидний үндсэнд илжирсэн, ялзарсан, өгөрсөн, хөгширсөн өч төчнөөн салаа нахиа байгаа бөгөөд түүнийгээ гээж шинэчилж хөгжин дэгжих ёстой. Үндэсний ҮЗЭЛ гэж үхшрээд байвал дэлхийн хөгжлөөс улам хоцорч хүн төрөлхтний элэг доог болж өөрсдөө ч сүйрнэ. Иймд ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ гэгч хоцрогдлыг биш, зөвхөн МОНГОЛ ХҮН л дэлхийн төвшинд буй болгож чадах "ҮНДЭСНИЙ ЭРДЭМ" үүдээ тодруулан баталгаажуулж орчин үеийн мэдлэг боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилттэй уян нийцэх, харийнхны сонирхлыг байгалын эх бүтээгдхүүн баялгаараа татаж ашиг орлогын ундарга ҮНДЭСНИЙ бахархал болгох юмсан. Монголчуудын ҮНДЭСНИЙ сур харваан дэлхийд түгсэн. Цаасан мөнгөний төрийн баталгаат арилжааг хүн төрөлхтөнд нээж өгсөн гэх мэт өдий төдий гайхамшигтай ҮНДЭСНИЙ ЭРДМҮҮД ийг өвөг дээдэс маань үй олныг бүтээж байсан. Гэтэл ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТЭН гээд тэрэгний оронд морь унаж, тэрлэг өмсөж, компьютерийг ад үзээд арван хуруугаараа тоолж хэлбэрдэх. ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ гэдэг үгээр тугаа болгосон нам ТҮВД номыг олон алдартай одонтой хүмүүс ээлжлэн уншиж түгээх ҮЗЭЛ гэж доорд сэтгэлгээгээр ухаарах. 1992 оны ҮНДСЭН ХУУЛЬ ийг баталсан Монгол ухаантнууд төр улсынхаа шүтээнээр Монгол улс төрөө МАНЖ ид алдаж, төргүй хаангүй болсон үед шашны тэргүүн ламын мутрын тэмдэг " сваямбу" буюу өөрөө тодорсон аяндаа бүтсэн гэх Монгол утгатай санскрит үг, СОГДЫН ланз үсгийн Э бам тэмдгийг яах аргагүй язгуурын Монгол шүтээн гэж баталсан байдаг. Гэтэл тэр согд самгарьд байтухай, дамжуулж оруулж ирсэн улс нь ч ( тангад түвд) ерөнхий утгаараа өнөөдөр мөхөж хайлж уусаад дуусч байгааг бид мэднэ. Шашны энэ утга тэмдэг Шинжлэх ухааны академи, Монгол улсын гэгээрэл боловсролын яам, хууль эрх зүйн байгууллагууд, Зэвсэгт хүчний төдийгүй төрийн захиргааны бүх шатны байгууллагын үүдэн дээр залаастай байгаа. ИХ ХААН ЧИНГИС маань бидэнд " Өглөө болгон өмнө зүгт ТАНГАД бийг бүү март" хэмээн гэрээсэлсэн бус уу. МОДУН, ЧИНГИС хаадын үеэс уламжилсан төрийн СҮРД, ТУГ, ТАМГА, ОРД зэрэг түүхэн бэлгэдлүүдтэй биз дээ бид.  Ямарч улс үндэстэн хүчирхэг мандаж байсан үеийнхээ ШҮТЭЭН ийг дээдлэж залах нь өөрөө энгийн учир зүй( логик), дахин сэргэн дэгжихийн үндэс өдөөлт биш гэж үү. Монголын түүхийн сэргэн мандалтын жилүүдэд ИХ ХААД МОДУН, ЧИНГИС маань НАР-САР- ГАЛ шүтээнээ шүтэж дээдэлж дэлхийд нэр алдраа дуурсган хойчис бидэндээ өвөлсөн бус уу. ҮНДЭСНИЙ ЭРДЭМ гэдэг нь зөвхөн манай үндэстэн л бүтээж яаддаг шигшмэл УХААН , шилмэл бүтээл бахархал. Энэ утгас бол МОНГОЛ ын агуу ЕСӨН УХААН ЭРДМИЙН үндэс язгуур болой. 
УХААН гэдэг нь ГЭГЭЭРЭЛ
ЭРДЭМ гэдэг нь БОЛОВСРОЛ болму.
Үргэлжлэл бий.
"МОНГОЛ УХААН 9 ЭРДЭМ" номноос
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү

5 сэтгэгдэл харуулж байна        

  1. UHAN TEI BAIN UU ? GEDEG MONGOL UG BEI ? UHAN BOLGON SAIN ZUUL BISH, UHAN D BAS HOG BAIDAG, HULGAACH , HUDULCH, ALUURCHIN UHAN TEI BAIJI HEDEG SHU !!!!! ENE NOHOR YAMAR HEL AR YAMAR NOM UNSHICHIGED YUM YARAD BAIN ??? BOLGOO MONGOL CHUUD !!!! BOLGOOO !!!

    Зочин, 2017-11-09 10:01:17, 103.212.117.125Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7

    BITCOIN, 2017-11-09 10:12:24, 202.9.47.177Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. ямар ч ялгаа байхгүй үгэнд ялгаа гаргаад малтаад шаах юм. хахаха нээрэн инийг яанаа

    Зочин, 2017-11-10 01:11:33, 203.91.115.40Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. za

    Зочин, 2017-11-10 10:09:56, 112.72.12.70Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. "Ямарч улс үндэстэн хүчирхэг мандаж байсан үеийнхээ ШҮТЭЭН-ийг дээдлэж залах нь өөрөө энгийн учир зүй" ингээд л худал дүрэм гаргаад түүндээ хөөрөөд явчхиймаа. Чалхгүй болсон өвгөн 20-той байх үеийнхээ олон зүйлийг, бараг бүгдийг нь өөрчлөхгүй бол сэмж шарлаад зогсохгүй бүр ногоорч улайрна шүү дээ Кккккккк Тухайн цаг үед зөв зүйлийг хүсч түүнийхээ төлөө тууштай явах л хамгийн чухал.

    Зочин, 2017-11-15 17:30:29, 202.9.40.58Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: