Үргэлжлэл. 
 
А. ЕРТӨНЦИЙН ЯЗГУУР
 
Бодис ХИЙ- ШИНГЭН- ХАТУУ гурван төлөвтэй, ПРОТОН-НЕЙТРОН-ЭЛЕКТРОН бүтэцтэй, гэрэл туяа гэхэд ГАММА- БЕТТА-АЛЬФА гурамсал, цаг хугацааны төлөв ӨНГӨРСӨН-ОДОО- ИРЭЭДҮЙ, орон зайн хэмжээс УРТ-ӨНДӨР- ӨРГӨН, өдөр гэвээс ӨГЛӨӨ-ҮД-ОРОЙ, шөнө гэвээс ҮДЭШ-ДҮЛ-ҮҮР, үйл хөдлөлийн нэгдэл ЗОРИХ-ХҮРЭХ-БУЦАХ, жам гэхэд ТӨРӨХ-АМЬДРАХ-ҮХЭХ гэх мэтээр дурдаад байвал үй түмлээд ч дуусашгүй. Эл үнэнийг эрт дивангарын цагт нээсэн учраас бидний өвөг дээдэс ГУРАМСАН СЭТГЭЛГЭЭ ний гайхамшигтай юм. "Их засаг" хуулинд "Гурван хүн ам нэгдсэнийг үнэн хэмээн нийтэд зарламой", "Тэрсэлдэгч хоёрын нэгийг дэмжвээс түүнийг цаазла" ( шийтгэ) гэх мэтээр дурдсан байдаг. "Монголын нууц товчоо" нд гурав гэсэн бүхэн бүтэлтэй бэлгэдэлтэй, хоёр гэсэн бүхэн тэрсэлтэй хагаралтай байдаг. Энэ нь Монгол хүний УХАХ УХААН, ЭРДЭХ ЭРДМИЙН гол нууц мөн байвай. " Их ёс" ( их засаг) цаазад " Гурван хүн ам нэгдсэнийг үнэн гэж зарламой" гэж язгуурт өрлөгүүдэд заасан бол, маргалдагч хоёрын нэгийг дэмжвээс цаазламой( ялламуй) гэсэн нь хоёр тал хоёуланд ҮНЭН БУЙГ хэлсэн ухаан бөгөөд тэр хоёрын нэгийг нь гуравдагч хүн шууд буруушаах ёсгүй тул шийтгэлд хүрэх аж. Зөв нь маргааныг ойлгуулж хоёр үнэнийг дэмжиж, хоёр бурууг олж ГУРВАЛ ҮНЭН болгох агуу ухаан ёсчлогдсон нь энэ байж. Энд эхнийх нь гурав болвоос үнэн, дараагийнх нь тэмцэлдэгч ( маргагч) хоёрын нэгийг дэмжсэн нь нөгөө буруутгагдсан талын үнэнийг олж хараагүй өрөөсгөл дүгнэлт гаргасны тул яллагдах ёстой ажээ. Тодруулж хэлбэл хоёуланд нь ЗӨВ бий, хамгийн ЗӨВ нь тэр хоёрын дундаас гаргалгаа хийж маргааныг хагалах ёстой гуравдагч этгээд тул ийн шийтгэлд хүрэх гоомойг үйлджээ. Өдгөө ГУРАМСАН СЭДЭХҮЙГ улс төрийн мэтгэлцээнд залж бодвоос МАН( Монгол Ардын Нам), Мо АН (Монголын Ардчилсан нам) гэх хоёр нам ХАРИЙН ХОЁР ҮЗЛЭЭР гул барин, хувийн эрх ашиг бодох адгийн БИРДЭГЖИН санаагаа нуун худлаа хоосон ҮЗЭЛ СУРТАЛЖИХГҮЙ, нэгнийхээ зөвийг ЭС ХАЙХРАН бурууг нь хоролхож шаралхаж мушгин тэрслэх ёсгүй гэсэн үг. Харин хоёр талын " ЗӨВ" өө нэгтгэн хоёр "БУРУУ"гаа хэлэлцэн УЛС ТӨРЖИХ ёстой. Тэдний хийх ажил Монголоо гэсэн УЛС ТӨР атал " УЛС ТӨРЖИХГҮЙ шүү" гэж үндсэн ажлаа хийхгүй самуурч, залхуурч, будилж нөгөөгөө загнаад, ХАРИЙН ҮЗЭЛ СУРТЛААР ард түмнээ хуурч тоглоод УЛСАА АРДАА ТӨРӨӨ сүйрүүлээд байгаа нь юутай эмгэнэлтэй, гутамшигтай вэ?!. Бас " ГУРАВДАГЧ ХҮЧИН" гэх ҮГҮЙЛЭЛ байгаа нь дээрх хоёр тэрслийн тус тусын зөвийг дэмжих бас ацалсан хоёр бурууг нь зөв болгох ТӨРӨЛХ УХААН ЭРДМИЙН ХАЙЛТ билээ. Тийм онолгүй нам гарваас нэрнээс өөрцгүй илүүц болно. Ер нь тулгын гурван чулуу гэж байдаг болохоос ГОЛОМТ оо тойруулан арав, хорин чулуу овоолж муу ёр уддаг ёс Монголд үгүй юм. Үүнд бидний өвөг дээдсүүдийн сургаал болгон үлдээсэн " ЕРТӨНЦИЙН ГУРАВ" үлгэр сэхээрэл болох ёстой. "Тэнгэр одоор, газар үндсээр, далай усаар баян" гээд л ертөнцийн бараг бүх сэдэв агуулгууд дахь ГУРАМСАН ЧАНАР ыг нээсэн байдаг. Гурамслах Ухааны барилдлагын нэгэн загвар бол чөдөр мөн. Урд хоёр хааг нэгнээс нь нэг хагас хуруу богино зангидахгүй бол бод бүү хэл богийн хөл хорьдоггүй. Хамгийн гол нууц нь хоёр тэнцүүг үл ялиг урт богино болгосноор хэм алдагддаг. Бас хойт хоёр хөлийн нэгийг нь чөлөөтэй нөгөөг нь хязгаартай болгосон тул дөрвөн хөл дөрвөн өөр тавилт гишгэлттэй болж морины санаа, хүч чадал эмх замбараагүйд( Хаос байдал) орж чөдөр цээр хоригийн үүргээ гүйцэтгэдэг ажээ.
Үргэлжлэл бий.
 
"МОНГОЛ УХААН 9 ЭРДЭМ" номноос
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү