Хотын дарга асан Эрдэнийн Бат-үүлийн санаачлан эхлүүлсэн Даншиг наадам 8-р сарын эхээр болно. Хот 800 сая төгрөг зардалдана гэсэн мэдээ хараад өөрийн эрхгүй тэснэ тэснэ гэхэд арай ч дээ одоо болоо юм биш үү??? хэмээн тэсгэл алдан тэсэрч бичиглэв.
Яг энэ Бат-Үүл мэтийн цаад зорилго мөн чанарыг нь ойлгохгүйгээр Харийн Мөнгө Хүүлэгчдийн хорон бодлогыг Монголд гардан хэрэгжүүлсэн мухар сүсэгт ардчилагчдаас болж бид яаж хохиров. Өрөндөө баригдсан ард түмэнтэй, өвчиндөө шаналсан газар нутагтай л үлдлээ. Монголын ард түмэн бид энэ Ардчилал, Чөлөөт Зах зээлийн номлол ярьсан Харвардын гэрчилгээтэй хар хувраг либералчдад яг л шашин хэмээх номлол тэвэрсэн шар хуваргуудтай адил ИТГЭЖ-НАЙДАЖ-ГОРЬДОН бүгдээрээ бултаараа АМЬ-АМЬДРАЛ-ТАВИЛАН-гаа даатгаад яав ??? Даан ч яав даа та нар??? Биднээс өөр эх орон газар нутагтай юм шиг, бидэнтэй ижил тавилангүй юм шиг, хүний хүрэн бөөртэй бутач хүүхэд шиг яав биднийгээ??? Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие 1990 оноос өнөөдрийг болтол Монголд өрнөсөн ихэнх зүйлийг сайн мэдэх, гол дүрийн тоглогчдийг ихэнхийг нь таньдаг, танихгүй ч сайн мэддэг хүний хувьд яавал бүгдээрээ ХАМТАРЧ ЭВЛЭЖ НЭГДЭЖ Монголоо Монголчуудаа сэрээж босгож, хөгжиж, дэгжиж, дэвших үү??? гэж санаа зовон ОНОШ -ГАРЦ-ГАРГАЛГАА өөрийнхөө хэмжээнд бүтээж түүнийгээ бусадтайгаа хуваалцан тэмцэж зүтгэж яваа нэгэн. Аминд тулсан хамгийн эхэнд зайлшгүй эхлэх засах залруулах зүйл бол БИДНИЙ ТАРХИ. МОНГОЛ ОЮУН ОЙ БИЛЭГЭЭ сэрээж мансуурал, мунхралаас нь салгах!!! Жишээ нь энэ ДАНШИГ НААДАМ гэгчийн тухайд. Үүсэл нь Манжийн хаанд зориулсан ард түмнийх юм шиг найруулсан Түвд шашны зан үйл ёслол. Өнөөдрийн хувьд Үндсэн хууль зөрчин Түвд шашинтай ямар ч хамаагүй сонирхдог ч үгүй Улаанбаатар хотын харьяалалтай болон Монголын иргэдийн хотын төсөвт төлсөн газрын төлбөр болон бусад төлбөрийн мөнгийг Түвд шашныханд бусад шүтлэгтнүүдээс давуу байдал олгон өгч байна.
Иймд Хотын захирагчийн Даншиг наадам зохион байгуулах шийдвэрийг нь мөн төсвөөсөө аль нэг шашныг онцгойлж болохгүй Үндсэн хуулийн зарчим зөрчин Мөнгө өгч буй үйлдлийг нь Үндсэн хуулийн цэцэд хандаж болиулах ёстой!!!.
Ард түмээн та бүхэн минь өнгөрсөн 28 н жилийн амьдралаа сайн бодоцгоодоо!!! Ямар сайхан диваажин амлаж харь Америк хэлээр ардчилал хүний эрх, эдийн засгийн либерал ном айлдлаа!!!! Бидэнд ямар ч ойлгомжгүй инфляци, дипляци, GDP, девалваци, бизнес, маркетинг, реклам, лизинг, бонд, маркет ( ум дарь суха хум маани)гээд л харь үгс хэлж ухаантай царайлсан Харвард, Стэндфорд ,Колумбийн Их сургууль төгссөн гэгдэх номлогчид. Яг Тангад хэлээр ном уншдаг Дарамсалад шашны дамжаанд хамрагдсан лам нартай адил. Америк хэлээр номлол айлдсан хар хуврагууд, Тангад хэлээр номлосон шар хуваргуудын юу ярьж байгааг ард түмэн ойлгохгүй мөртлөө мухраар итгэн сүсэглэж, амьдралаа, ирээдүйгээ түүхээ үрсээр, устгасаар!!! Эх орон,эх нутаг минь ухуулж төнхүүлж сүйрсээр!!! Одоо болсон биз дээ Монголчуудаа??? Эх орон газар нутгаа, өөрсдийнхөө өнгөрсөн одоо ирээдүйгээ золин солих тийм их үнэ цэнэтэй зүйл гэж үү энэ харийн энэ номлол. "Хар гэртээ хаан, бор гэртээ богд бай" хэмээн захисан бус уу!!! Өвөг дээдэс минь??? Их хаан эзэн Чингис хаань үр хойчис бидэндээ бүтэн улс саруул ухаан үлдээсэн шүү дээ !!! Алдсан боломж, алдагдсан заяа, өнөөдрийн гутамшигт ахуй амьдрал, ирээдүйд үр хүүхдүүд минь харийн боол болох ийм их үнэтэй гэж үү? "Санжийн Баярын хар толгой, Эрдэнийн Бат-Үүлийн буурал толгой". Бид л өөрсдөө мунхралаасаа салж оюун санааны алуурчдад мэхлэгдэхээ болиогүй цагт дараа дараагийн хар шар буурал толгойгоо тавих мэхлэгчид улам ихэсхээс цөөрч буурахгүй!!! (өнөөдрийн Ч.Хүрэлбаатар,Занданшатар мэтийн Америкистүүд, Лүндээжанцан мэтийн Түвдистүүд..) Яагаад гэвэл биднийг харанхуй мунхаг байлгаж, тогтолцоотой биш хүнтэй тэмцэлдүүлж, өвчнийхөө оношийг зөв тогтоож эмчлэхгүй зөвхөн өвдөлт, илрэлүүдийг өнгөц түр эмчлэн байнгын өвчтэй өөрсдөөс нь хараат,хамааралтай, хяналттай байлгах нь өнөөдрийн Монголыг захирч буй харийн мөнгө хүүлэгчдийн үндсэн арга. Монголчууд бид эхлээд оюун санааны, дараа нь өрх гэр бүлийн ба ахуй төрийн тусгаар тогтнолоо буцаан олж авах түүхэн цагт иржээ!!! Харь Америкизм ба Түвдизм хоорондоо нэрлэгдэх харагдах байдал нь өөрч биднийг хорлон мөхөөж буй арга зүйгээрээ усны дусал мэт адил. Хэрэв бид 400-аад жил Манж Хятадын хорон бодлогын золиос болж Түвдизмд мунхраагүй бол 1990 онд тэгж хурдан Америзмийн ардчиллын үлгэрт итгэж хохирохгүй байсан гэдэгт надтай адил итгэл үнэмшилтэй Монголчууд санал, онош нийлдэг билээ. Ингээд Монгол дахь Түвдизмийн тухайд дурдсу!!! Хэрэв энэ лам нар ярьж сурталчилж байдаг тэр бурханы сургаал номлол юу байдаг юм бүхнээ Монголоор олон түмэнд тайлбарлаж ард түмэн нь гэгээрч байвал миний хувьд тэднийг дэмжиж хамтарч ажиллахад бэлэн. Олон ч сэхээтэн оюунлаг хүмүүс ,шинжлэх ухааны салбарынхан мөн тийм бодолтой байдаг бололтой. Ухаарч ойлгосон хүмүүс нь тэр ШАГЖААМУНИ эсвэл Лувсандагва ламыг бурханчлан шүтээд, өөрсдөө ухаарч гэгээрч чадахгүй заавал байнга хэрэг болсон үед нь уншиж сэхээрэх чадавхитай дараагийн түвшний хүмүүс нь Ганжуур, Данжуур ч юм уу Бодь Мөрийн Зэрэг гэх мэт номлолуудад нь сүсэглээд, харин өөрсдөө уншаад эс ухаарах,үл ойлгох хүмүүс нь Лам нараар уншуулж даатгуулаад мөргөөд явж байх маш энгийн төөрч самуураад байхаар юм биш шүү дээ!!!. Ялангуяа лам нарын үндсэн үүрэг бол мөргөлчдөд зориулж номлолоо тайлбарлаж өгөх, номлолоо ойлгуулах үүднээс мөргөлчдөд зориулан, дүржүүлж, дүрсжүүлж, хэлбэржүүлсэн шавар, будмал, зурмал бурхан нэртэй " үзүүлэн" харуулан ёслол хийх юм. Үүнээс хэтрүүлэн бусдын оюун санааг Эзэмдэх гэж оролдох, сүсэг бишрэлээр өргөн барьсан өглөг хандиваас өөр эд хогшил мөнгө авах зэрэг нь анх ШАГЖААМУНИ номлолоо айлдаж байсан үед байгаагүй харин ч ШАГЖААМУНИ ирээдүйд буруу бусармаг этгээдүүд нэрийг нь ашиглахыг мэдэж зөгнөн " Миний номлолыг миний нэрийг барьсан шавь нар минь л ирээдүйд будлиулна" хэмээн санаа зовнин захисан байдаг.
Миний хувьд хүн төрөлтнүүдийн шүтэх, сүсэглэх, мөргөх жамын эрхийг хүндэтгэн үздэг "ҮНДЭСТЭН" болгон өөрсдийнхөөрөө "ҮНДЭСТНЭЭРЭЭ" байх ёстой гэж итгэдэг, тэнгэрийн хуулийг дагадаг нэгэн. Мөн би Түвд Шашин судлаач биш, Шагжаамуни ба Лувсандагвыг нь бурхан гэж шүтдэггүй, номлолд нь сүсэглэдэггүй, сүм хийдэд нь очиж өргөл барьц өгдөггүй, тогтсон ханшаар нь төлбөр төлж элдэв харь тангад ном уншуулдаггүй Монгол хүн болой. Бусдыг тэгээд явахад нь Ардчилсан Улсын Эрх Чөлөөт иргэд яахаа өөрсдөө мэдэг, 1992 оны Үндсэн хуулинд ч төр ба шашин тусдаа биесийнхээ хэрэгт оролцохгүй хэмээн зааснаар ханддаг байлаа. Гэтэл сүүлийн 28 жил эрчтэй дэлгэрсэн Шашин хэмээх Түвдизм биднийг хэн болгов??? Яагаад төрийн хэрэгт байнга оролцох болов. Уламжлалт Монголчуудын Шүтлэг мөн юм бол яагаад Ард түмнээ харийн мөнгө хүүлэгчдийн гарт өгсөн, газар нутгаа зарсан Төрийнхөнтэй тэмцэх ёстой атал байнга тэдэнтэй хамт байж тэднийг өөгшүүлж " засал хийж, арыг нь дааж" ард түмнээ мэхлэж хуурах үйлд нь оролцож ирэв??? Гээд бидэнд Монголчуудад бодох ухаарах тунгаах зүйлс үнэхээр их болжээ. Мөн энд онцлон дурдах нэг зүйл байгаа нь: Миний бие Буддын гүн ухаан судалсан, номд нь гүнзгий нэвтэрсэн, гэгээрсэн өнөөдрийн Монголд дэлгэрч буй ТҮВДИЗМИЙГ шүүмжилдэг, жигшдэг засаж зөв голдрилд аь оруулахийн төлөө зүтгэдэг олон сайхан судлаач, лам хувраг байсан эсвэл одоо ч байгаа Монгол болон харь хүмүүсийг таних мэдэх билээ. Тийм хүмүүстэй сэтгэлээрээ чадлаараа хамтран ажиллахийг хүсдэг,хичээдэг. Учир нь өнөөдрийн Монголын ард түмний ядуу зүдүү амьдрал, харийн мөнгө хүүлэгчдийн өрийн дөнгөд дөнгөлөгдсөн шалтгаан нь бидний тархинд итгэх ёсгүйд итгэснийх, сүсэглэх ёсгүйд сүсэглэснийх, мөргөх ёсгүйд мөргөснийх буюу " мухардсан сүсэг" нийтээрээ мунхарсанд байгаа юм. Та бүхэн минь мэргэн оюунаараа тунгаан шингээж Өвөг Дээдсийнхээ захиж үлдээсэн Авах Гээхийн Ухаанаар хандаарай. Ингээд "Монгол ухаан есөн эрдэм" номныхоо дээрхи сэдэвтэй холбоотой бүлгээс хэсэгчлэн толилуулая.
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
Сэтгэгдэл(77)
chi l boo bolokhoor argagyi shuu dee
estoi Nambaryn xuugees asuukh asuult bauna yax gej ingej Tuvd bolgosonyg
Суулийн уел монголд суурьшиж иргэншиж сум хиид барьж байгаа тувдуудийг хязгаарлан зогсоож тувд руу эвсэл Дарамсала руу нь буцааз зэржгтэй марксын хэлсэн унэн болж байна
Unen yum bichjee
Danshig naadmaa bolih heregtei.
Harvard -iig hurtel tamiin har togoondoo oruulah Mongol chuud bid huchtei. You just shut up. Low IQ! Virus tsatsahaa boli. Nambar enhbayar chin yalahgui.
Юу ч уншдаггүй, бясалгадаггүй хүн л ингэж хуулж бичнэ дээ.
Өөрийг чинь дэмжиж байна. Энэ даншиг наадмыг болих хэрэгтэй. Тэр 800 сая төг-ийг ард бидэнд хэрэгтэй зүйлд зарах шаардлагатай
Zub zub tvmen zub!!! Burangvi esiig zogsoox n zub bayar naadam xeterlee
Удга бөө Баярхүү
Монголчууд бид наадмаа хийнэ үү, найраагаа хийн үүү, лаагаа иднэ үү, луувангаа иднээ чам шиг Дүр эсгэсэн ХУЖААД хамаагүй. Зайлаа чим уу Биогийн Хужааа, Баярхүү!!!
Энхбаярыг дагаад л байсан даа
unen.bichjee.muusain.lam.nar.hudlaa.heden.tarni.hariin.heleer.unshsanaar.humuusiig.huuran.mehelj.bna
Монголчууд бид наадмаа хийнэ үү, найраагаа хийн үүү, лаагаа иднэ үү, луувангаа иднээ чам шиг Дүр эсгэсэн ХУЖААД хамаагүй. Зайлаа чим уу Биогийн Хужааа, Баярхүү!!!
naad.danshig.naadmaa.zogsoo.hend.heregtei.yam.odoo.naadamdahaa.bolij.ajlaa.hiitsgee
yamar.ch.hereggui.danshig.naadam.zohion.baiguulj.hairan.tusviin.mungu.demii.urdegee.boliochee
Batuul.gedeg./gai.l.mungu.ideh.arga.zohioj.iim./balai.yam.sanaachilsan.88.say.tugrugee.huuhdiin.tsetserleg.barihad.heregle
mungugui.geed.tatvar.nemj.bhaar.iim.urlegen.hereggui.zardlyg,.hemneh.yostoi.bsan
irged.danshig.naadam.zoihoy.gej.huseeguie.800.asy.tugruguu.yadahdaa.uruu.darahad..heregleech
uruu.darah.gej.bna.geed.end.tendees.guilga.guij.bhaar.ene.met.hereggui.zardlaa.hemnechee.
Баярхүү гуай янз бүрийн сэдвээр бичдэг.Энэ удаа маш чухал сэдвийг хөндөж хүн бүхэн эрэгцүүлж бодууштай зүйл бичжээ.Манай лам нар энэ буддын шашныг цэвэр ашгийн явуулга, хатуухан хэлбэл залилан луйвар болгосон нь үнэн.Засал хийлгээд өвчин эдгэдэг, өмч хөрөнгө арвиждаг байсан бол бид өнөөдөр юу гэж ингэж "нусаа хацартаа нааж" явах билээ дээ.
Монголчууд бид наадмаа хийнэ үү, найраагаа хийн үүү, лаагаа иднэ үү, луувангаа иднээ чам шиг Дүр эсгэсэн ХУЖААД хамаагүй. Зайлаа чим уу Биогийн Хужааа, Баярхүү!!!
Баярхүү гуай янз бүрийн сэдвээр бичдэг.Энэ удаа маш чухал сэдвийг хөндөж хүн бүхэн эрэгцүүлж бодууштай зүйл бичжээ.Манай лам нар энэ буддын шашныг цэвэр ашгийн явуулга, хатуухан хэлбэл залилан луйвар болгосон нь үнэн.Засал хийлгээд өвчин эдгэдэг, өмч хөрөнгө арвиждаг байсан бол бид өнөөдөр юу гэж ингэж "нусаа хацартаа нааж" явах билээ дээ.
Монголчууд бид наадмаа хийнэ үү, найраагаа хийн үүү, лаагаа иднэ үү, луувангаа иднээ чам шиг Дүр эсгэсэн ХУЖААД хамаагүй. Зайлаа чим уу Биогийн Хужааа, Баярхүү!!!
Энэ доор гишгүүлж байгаа "хуцалгүй зайл" ч нилээн их гарын ХУВАЛЗ бололтой. Удалгүй чам мэтийг няц дэвсэх биз ээ.
Баярхүү таньд баяр хүргэе,эрүүл энхийг хүсье.Эх оронч сэтгэлгээ таниас болоод цөөн хэдхэн хүнээс гардагийг бид мэднэ.Үнэхээр таны хэлдэг зөв харин гарц гаргалгаагаа ардтүмэндээ тасралтгүй хүргэж бай,заяан хаяагүй бол "Хөх толбот" Монголчуудыгсэрээх цаг ирэх буйзаа, гэж найдна,итгэнэ....

Англичууд ямар ч газар очоод эхлээд сүм барьдаг бол Хятадууд гуанз барьдаг. Энэ хоёр үндэстэнийг өөрийн бөндгөртэй хэн ч дорой буурай үндэстэн гэж Европоороо гайхуулж Францад мөргөж Өмнөдийн Хар халтаруудад саймширдаг,жүжигчин хямдхан Оросууд шиг бүлтрэхгүй байх.Сэтгэлгээ ходоод хоёрыг нь барихад ямар ч үндэстэн Манкурт болдог.
Монголчууд бид наадмаа хийнэ үү, найраагаа хийн үүү, лаагаа иднэ үү, луувангаа иднээ чам шиг Дүр эсгэсэн ХУЖААД хамаагүй. Зайлаа чим уу Биогийн Хужааа, Баярхүү!!!
Энэ биогийн хар Баярхуй карманы вор чинь хэдийдээ доктор болсон юм бол? Эхнэр НАВЧУШКААГ ГОЛОМТ ын данжаад Баясаад тавиад, насанд хурээгуй охин дав-хар болгоод.булайгаа чирээд бантсандаа ШАР ДЭЭЛТЭЙ НАМБАРТ шавиар орсондоо.

TOGTOOL US RUU ONDIIJ HARJ CHADAHGUITAI ADIL BOLJ
IREEDUIG ESH UZUULSEN BOSHGOD SHAR DEELTNUUD MONGOLIIG TSOLMONO GEDEG N HARVARDIIN HELJ
Тэгвэл чи Eсүс ээ шүтээд тонил
mash zuv asuudal tavij baina.bayarlalaa.
DANSHIG NAADAM BOL GOY BAYAR SHDEE
ENE ZUNII SVVLIIN DANSHIG NAADAM TEMDEGLEH HEREGTEI
demjij bn, muhar suseg yund ch hurgehgui hunii amidralaar l toglono
баярхүү өөрөө бол бөө мөргөлтэй хүн.Тиймээс аливаа шашныг хүлээж авахгүй байх нь ойлгомжтой. Гэвч бөө мөргөлд тогтсон эш,онол, арга зүй, зарчим өөр бусад тогтолцоо байхгүй.баярхүү өөрөө бөө мөргөлийг нэг янзаар тайлбарлахад өөр нэг бөө бас өөрийнхөөрөө тайлбарлана. Ийм юмыг хэн шүтэх билээ.Тэнгэр яриад л яваад байдаг.Гэвч хаана ч Тэнгэрийн ёс зүйн сургаал гэж байхгүй.Ярьвал Их Эзэн Богд Чингис хааны сургаалаас эш татна. Тэгэхээр хүн төрөлхтөн нийтээрээ бөө мөргөлийг хэдэн мянганы өмнө халаад бүгд шашин шүтэж эхэлсэн гэдгийг тооцвол Амазоний ойд байдаг зэрлэг овгуудын түвшинд сэтгээд явна уу даа гэх бодол төрөх юм. Бөө мөргөл хүнийг байгаль шүтдэг болгож болох байх.Түүнээс биш ёс суртахуунтай болготлоо өдий биз.Баярхүү эдийн засгаа бичвэл дээр биз дээ.
Өнөөдрийн Монголын ард түмний ядуу зүдүү амьдралын шалтгаан нь "мухардсан сүсэг" буюу нийтээрээ мунхарсанд биш ,харин төрийн сайд дарга нар дээгүүрээ нийлээд хуваагаад идчихдэгт байгаа юм.
Монголчууд бид наадмаа хийнэ үү, найраагаа хийн үүү, лаагаа иднэ үү, луувангаа иднээ чам шиг Дүр эсгэсэн ХУЖААД хамаагүй. Зайлаа чим уу Биогийн Хужааа, Баярхүү!!!
Ene ih bayr naadmaa boliochee tegeel mungugui gej hutsaad baih ym
монголын дампуурлын гол шалтгаан бол авилгач-хулгайч сэтгэлгуй хуулийн дагуу амьдардаггуй гаруудыг олон жил турд гаргасанд бна. энэ авилгачид иргэдийг ядуу боловсролгуй мунхаг байлгах зорилготой
Danshig naadam Mongolchuudad oct hereggyi zuil Mash chuhal sedev hundsun bna tuvdismiig uur haana ch demjihgyi Batyyl shal heregyi zyil hiisen Odoo yyniig boliulah n chuhal Mongol bol Tuvd bish shyy!!!!
demjij bn oo
Танай Энхбаяр чинь Пүрэвбат ламтай нийлээд жигтэйхэн сүртэй Очирваань бурхан бүтээгээл бөхийн өргөөнд баахан хүн цуглуулчаад мунхруулаад байсан биз дээ
Энхбаяр гуай ухаантай хүн. Одоо тэр лам шашин, пүрэвбат гэдгийгээ хаясан гэж итгэж бна.
Маш зов
монголчуудыг энэтхэг түвдийн соёлын уламжлалаас нь салгах гэж энэ муусайн хужаанууд байдгаараа зүтгэх юм аа. Буддын шашин монголчуудад их гэгээрлийг авч ирсэн. Гэхдээ өнөөгийн лам нарт маш их буруу байна тэд шашинаа гутааж байна гэдэгтэй санал нэг байна. Сүм хийдийн тэргүүн нар үүнд хатуу анхаарч эргэлт хийхгүй бол элдвийн христ мристийн шашин түрж орж ирж Монголыг хэсэгчлэн эсвэл шашингүй бүдүүлгүүд эрээ цээргүй тонгочиж эх орон минь сөнөж мөххийн ирмэгт тулна.
ЗӨВ, ЭНЭ НААДАМ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ? МӨНГӨНӨӨЁ НЬ ХУСАХ ДАРГА НЭРТЭЙ ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧУУДАД Л ХЭРЭГТЭЙ БАЙХ. 8 САРЫН НЭГНЭЭС НАЙР НААДМАА БОЛЬ ГЭЖ ХЭЛСЭН Ш ДЭЭ.
Энэ даншиг гэдгийг хориглосон зарлигийг нэн даруй гаргаж ард түмэнээ баярлуулаач дээ ерөнхийлөгч минь. 8 сар эхлэхэээс өмнө даншигт улсаас санхүү гаргахыг хориглосон зарлиг гаргаж өгөхийг хүсье.
Төсвийн эргэж төлдөг бол зүгээр
Санал нэг. Төрөл бүрийн шашин, бөө, идтэн шиттэн, хирээс хэтэрлээ. Дээр нь гадаадын эмч домч ядарсан ард түмнийг минь шулж гүйцлээ. Бид хаана амьдарч байна. Төр засаг ажлаа хийгээчээ!!!
монголын төрийн эрхийг луйвардсан шашинаас төрийн эрхээ буцаан авч байж бид эрүүл сайн нийгэмийг байгуулана .
Buu murgultei bur muhariin muhar susegtei nuhur munuusuu mun boloi
баярхүүгийн зөв шдээ энэ даншиг наадамаа болилдоо хайран мөнгө хөрөнгө хүүхэд хөгшид залуусын амидрал ямар байна энэ хот хүрээгээ харалдаа ...
Манжийн бодлогоор монгол үндэстнийг устгах зорилготой төвд шашин төвд улс үндэстэн яагаад улам доройтож байгааг анзаарах сөгөөтэй хүн байгаа гэдэгт итгэж байна.Энэ шашны хор уршигыг ойлгосон манжууд зориуд Монголд оруулсан маргалдаад ойлгох гэж сүйд болох шаардлагагүй. Та бүхэн адилхан монголчууд хоорондоо ямар муухай бие биенээ доромжилно вэ энэ чинь бидэнд Монгол улсад сүйрэл авчирна эвтэй байж хараал хэрэглэхээ больцгооё! !!
ҮНЭН ҮНЭН ҮНЭН
харийн хэлээр ойлгохгүй гүрэмд шүтэж мунхаглаад яана.төвдүүд ямар их хоцрогдсоныг бодооч.. бидэнд хөгжил дэвшил чухал шүү дээ
Лам нар маань яагаад авилгач дарга нарын арыг даагаад байдаг юм бол. Энэ ариун явдал юм болов уу. Тэдэнд шуналаасаа татгалзаж, шударгаар ажиллахыг номлож яагаад болдоггүй юм болоо гэх бодол төрөв.
Монгол ч харийн олон янзын шашин гэгдэх ард олныг нь мал болгож, Монголын тусгаар тогтнолыг мөхөөх гэсэн хар бизнест живж байгаа шүү. "Борооны түрүүнд шороо, боохойны түрүүнд хэрээ" гэдэг. Түүн лүгээ нэгэн адил манжийн түрэмгийллийн түрүүнд төвдийн ламын шашин гэгдэх мухар сүсгийн дарангулйлал орж ирж, монголчуудын оюуныг хоослож, зоригийг мохоож мал болгоод дараа нь тэр төвд, манжийн бууны нохой Занабазар гэгч нь монголчуудыг хооронд нь хядалцуулан байж, Монголыг манжид хадган дээр тавиад өргөчихсөн шүү дээ!!! Энэ гунигт хар түүхийг давтахгүйн тулд Монгол улс алива шашнаас аль болох хол байх ёстой. Энэ бол Монголын тусгаар тогтнолын нэг дархлаа!