Алив өвчтөн өвчнийхөө "онош"-ийг зөв тогтоож эс чадваас  үхэх нигууртайн адил Монгол улс, монголын ард түмэн бид өнөөдрийнхөө өрөндөө баригдсан, сэтгэлийн хямралтай, Төргүй-Эзэнгүй байгаа нөхцөл байдлынхаа шалтгаан онош-ийг зөв тогтоож чадахгүй аваас сүйрч мөхөх нь бодит аюул боллоо!!!
 
Түүх давтагддаг. Бүр байнга тодорхой цаг хугацаа орон зайд давтагддаг. Агуулга, мөн чанарын хувьд яг давтагддаг. Харин харагдах, үзэгдэх, илрэх хэлбэр нь л өөр байдаг. Үр хөврөл-үйл өрнөл-үр дүн гурамсан холбоондоо ч мөн адил давтагдана. Угаасаа амьдрал өөрөө өнгөрсөн-одоо-ирээдүй гурван цагийн хэлхээс, энэ өдөргүй өчигдөр мөн маргааш. Өнөөдрийн Монгол улс, Монголчууд, ард түмэн харийн мөнгө хүүлэгч наймаачин, арилжаачин, худлаадаачдад дарлагдан, тэдний өрөнд оруулж мөлжих дэглэмд"төргүй", харж хамгаалж хайрлах өрхийн тэргүүнгүй, эзэнгүй сүрэг мэт учраа үл мэдэн будилсан эмгэнэлтэй амьдралыг туулж байна. Миний бие сүүлийн арав гаран жил ил ба далд байдлаар $-€-£-¥ нэртэй мөнгө хэвлэн дэлхийг захирч буй англо-сакс-еврей гаралтай хүмүүсийн ( Монголын алтан ургийнхны анти хэлбэр болох Хар Урагтнууд) байгуулсан хувийн банк корпорацуудын нэгдлийн санхүүгийн эзэнт гүрний( империя) тухай, тэдний манай улсад 1990 оноос хэрэгжүүлсэн хорон бодлого заль мэх, аргачлал, хэрэгжүүлэгч бүтэц, түүнийг нь амь оруулагч МАН-АН бүлэглэлийг мөн чанар, харагдах хэлбэр талаас нь уйгагүй ард түмэндээ та бүхэндээ тайлбарлан ухуулж, ухааруулж тэмцэж байгаа билээ. Ардчилал, хүний эрх, баян тарган амьдралийн тухай либерал үлгэр, тархи угаалтынх нь цаад зорилго бол бидний газар нутгийг эзэмдэх, биднийг өрөнд оруулж дөнгөлөн боолчлох, өөрсдийнхөө Геополитикийн зорилтондоо ашиглах юм. Яагаад би байнга өнөөдрийн биднийг мөлжин дарангуйлагч харийн мөнгө хүүлэгчдийг зуу гаран жилийн өмнөх манж хятадын мөнгө хүүлэгчидтэй жишин адилтган тайлбарладаг гэхээр тэдний зорилго адилхан учраас. Манж Хятадынх байна уу??? Англо-саксончуудынх байна уу??? ямарч ялгаагүй аль аль нь өвгөдийн өвлөн үлдээсэн эх орон газар нутгийг минь эзэмдэх, биднийг боолчлох зорилготой!!! Манжийн эзэрхийллийн үеийн Бээжинд төвтэй даашинхүү, даашиндэ, буяндалай пүүс ( банк)-н өнөөгийн хувилбар нь bank of england,federal  reserv, europion central bank. Тухайн үед Монголд үйл ажиллагаа гардан явуулж Монголчуудыг МАН-АН туулж ард түмнийг маань мөлжиж байсан даашинхүү, даашиндэ, буяндалай банкуудын Монгол дахь салбаруудтай адилхан өнөөгийн хувилбар нь ОУВС,дэлхийн банк, азийн хөгжлийн банк, европын сэргээн босголт хөгжлийн банк мэт нь юм. Харин Монголын хувийн Голомт, Хаан, Худалдаа Хөгжлийн гэх мэт банкууд бол Монгол дахь харийн мөнгө хүүлэгчдийн тооцооны касс, ломбардууд ( барьцаат зээл олгогчид) бөгөөд Манжийн дарлалын үеийн даашинхүү, буяндалай банкуудын Монгол дахь салбар төлөөний газартай ижил үүрэгтэй бүтцүүд болой. Зуу гаран жилийн өмнө Монголын ард түмэн Манж Хятадын мөнгө хүүлэгчдийн эсрэг босон тэмцэж улмаар тухайн үеийн ноёдын тодорхой хэсэг нь ард түмэнтэйгээ нэгдэн нийлснээр 1921 онд бид ялж харийнхнийг эх орноосоо хөөн гаргаж эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж аван 1924 онд анхны Үндсэн хуулиа батлан 1990 онтой золгосон. Манжийн дарлалын үед Ард түмэн тэсэхээ больж боссон!!!Өнөөдөр ч мөн ялгаагүй Ард түмний тэсвэр тэвчээр хязгаартаа тулсан босох нь зөвхөн хугацааны л асуудал болжээ!!! Би МАН-АН гийнханд битгий харийнхантай нийлж ард түмнийхээ эсрэг яваараа!!! Түүх давтагдаж ард түмэн босож эрхээ авна шүү!!! Та нараас хэн чинь ард түмэнтэйгээ нийлнэ тэр хүн үр хүүхэд, хамаатан садан, хавь ойрынхонтойгоо үлдэж цаашаа шинэ Монгол улсдаа зүтгэж амьдрана!!! Ард түмнийхээ эсрэг зогссон хэнбугай ч болов түүхээс арчигдан 1937 он хүртэл " цэвэрлэгдсэн" шиг тавилан хүлээж байгаа шүү гэдгийг ч олон удаа сайн санаж хэлж тайлбарлаж байгаа. Ёстой өөрсдийн чинь заяа мэдэж дээ!!! 
Ингээд миний бие түүх давтагддаг, өнөөдөр давтагдана  гэдгийг баталж түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Тайжууд Аюудайн Очирийн " Монголын түүхийн судалгаа" гурван боть бүтээлийн 2 р ботийн 18-69 хуудас " Ар Монгол дахь Хятадын худалдаа-мөнгө хүүлэл" ( 1988) хэсгээс толилуулж байна. Жич: зохиогч нь номынхоо эхэнд уг зохиолоос нэр заан ишлэхийг зөвшөөрсөн болохыг тэмдэглэе. 
 
---- Хятадын худалдаа-мөнгө хүүлэл Монгол оронд нэвтэрч дэлгэрсэн нь Манж чин гүрний дарангуйллын уршигт үр дагавар байжээ. Нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрдөг Монголчууд суурин орны газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүнээр дутагдаж, өөрийнхөө аж ахуйгаас гардаг бүтээгдэхүүн, түүхий эдээр түүнийг арилжин олж авахыг эрмэлзэн, түүхэн тодорхой нөхцлөөс болоод тэр хүсэл сонирхолоо янз бүрийн арга хэлбэрээр, ямар нэгэн хэмжээгээр хэрэгжүүлж, суурин оронтой, түүний дотор хөрш зэргэлдээ Хятад оронтой харилцан худалдаалсаар иржээ. Суурин амьдралтай Хятад орон ч гэсэн өөрийн гар үйлдвэр, газар тариалангийн бүтээгдэхүүнийг борлуулж, түүний оронд мал аж ахуйн бүтээгдэхүүн болон зүтгэх хүчний мал олж авахыг зохих хэмжээгээр сонирхсоор байжээ. Тэгэвч Монгол улс тусгаар тогтнон оршиж, улс төр, эдийн засгийн талаар биеэ даасан бодлого явуулж байсан бүх түүхийнхээ туршид харь орны эдийн засгийн нөлөөнд автаж, түүний эрхшээлд орж байсан удаа ер үгүй юм. Монгол оронд 17-р зууны 90-д оноос Хятадын худалдаа-мөнгө хүүллийн капитал нэвтэрч, улмаар Монголын зах зээлийг эзлэн авч, 20-р зууны эхэн хүртэл Монголын ард түмнийг эдийн засгийн талаар мөлжин байсан нь чухамдаа Манжийн дарангуйлалтай шууд холбоотой явагдсан байна. Хятад, Монгол хоёр орныг эрхшээлдээ оруулсан Манж чин гүрний эрх баригчид өөрийн байлдан дагуулсан улс орнуудад, түүний дотор Монголд ноёрхлоо бэхжүүлж, эрхшээлдээ удаан хугацаагаар барьж байхын тулд Монголд Хятадын худалдаа-мөнгө хүүллийн капиталыг нэвтрүүлж, улмаар өөрийн эрх ашигт нийцүүлэн, дэс дараатайгаар түүнийг өргөтгөн дэлгэрүүлэх бодлого явуулж, олон арга хэмжээ авч, тэр бодлогоо хэрэгжүүлж байсан байна. Монгол дахь Хятадын худалдаа-мөнгө хүүлэл, хятад тариачдын талаарх Манжийн төрийн бодлого нь Монгол орныг колоничлох эдийн засгийн бодлогын нь нэг гол бүрэлдэхүүн хэсэг болж байжээ. Монгол дахь Хятадын худалдаа-мөнгө хүүлэл, хятад тариачдын талаарх Манжийн засгийн газрын бодлогыг шинж чанараар нь хоёр үндсэн үед хуваан үзэж байна. Манжийн төрийн Монгол дахь Хятад худалдаачдын талаархи бодлого нь хэд хэдэн учир шалтгаантай холбоотойгоор нарийн дэс дараатай явагдсан байна.
 
Үүнд: 
1. Манжийн байлдан дагуулагчдын цэрэг, зэвсгийн хүчээр байгуулсан Чингийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд Ази тивийн олон угсааны ард түмэн багтаж байв. Нийгмийн үйлдвэрлэх хүчин нь сул дорой, хүн ам цөөнтэй Манж нар өөрсдийн ноёрхлоо барьж байхын тулд тэдгээр ард түмний эрхэлсэн аж ахуй, амьдралын хэв маяг, шашин шүтлэгийн өвөрмөц байдал, түүгээр ч үл барам бүр газар нутгийн нь байрлалыг өөрсдийн түрэмгий эрх ашигтаа зохицуулан ашиглах бодлого тавьж, тэдгээр ард түмнийг тус тусад нь түгжигдмэл байдалд байлгаж, бие биеий нь эсрэг тавьж, нэгийнх нь тэмцэл хөдөлгөөнийг дарахдаа нөгөөгийнх нь цэрэг, эдийн засгийн чадавхийг ашиглахыг зорьж байв. Ялангуяа " Нүүдэлчин Монголчуудыг холбоотноо болгож, тэднийг цагдаа харуулын талаар ашиглахыг бодож байсан учраас Монгол, Хятад хоёрыг хооронд нь нийлүүлэхгүй байхыг эхэн үедээ чухалчилж байжээ. Хэрэв тэдгээр ард түмнийг хооронд нь ойртуулбал бие биетэйгээ танилцан, өөрсдийнхөө дайсныг ойлгож, Манжийн ноёрхлын эсрэг хамтран босож болзошгүй байв. Манжийн төрийн энэ бодлого нь Монгол оронд үй олон хятад тариачид, худалдаачид цутган орохыг нэг хэсэгтээ хориглон саатуулахад хүргэжээ. 
2. Нөгөө шалтгаан нь Монголыг колоничлох Манжийн эдийн засгийн бодлоготой шууд холбоотой байв. Хятадын худалдаа-мөнгө хүүлэгчид Монголд хэтэрхий их цутган орвол, тэд Монголчуудыг мөлжих нь үлэмж нэмэгдэж, Монголын эдийн засаг хэтэрхий доройтоод, Монголчууд Манжийн олон зүйлийн албыг цаг хугацаанд нь залгуулж чадахгүйд хүрнэ. " Түүгээр ч үл барам уур хилэн нь бадарсан Монголчууд Манжийн эсрэг босон тэмцэж, тэдний ноёрхолд хохирол учруулж болох" ажээ. 
3. Тэр үед Манж чин гүрний захиргаанд байсан ард түмнүүдийн дотроос мал аж ахуйн хөгжлийн түвшин, сүргийн зохистой бүтэц, малыг өсгөн үржүүлэх, эдэлж ашиглах талаараа Монголчууд арай илүү байсан төдийгүй, мал адгуулан үржүүлэхэд хамгийн тохиромжтой бэлчээр нутаг ч мөн Монгол орон байжээ. Тийм учраас, Монголын ард түмнээс дээрэмдэн авсан Манжийн хааны сангийн үржил сүрэг, Манжийн дарангуй цэргийн зүтгэх хүчний бэлтгэл малын ихэнх хэсгийг Монголд адгуулан үржүүлгэж байжээ. Бас Манжийн цэргийн уналгын агтын ихэнхийг Монголоос жил бүр татварлан авч сэлбэдэг байв. Өөрөөр хэлбэл, Монголчуудыг өөрийнхөө цэрэг, цагдаа болгохын хамт бас Монгол орныг Манжийн цэргийн зүтгэх хүчийг сэлбэж, уналга хөсгийг нийлүүлэх нэг бааз болгон ашиглах бодлого явуулжээ. Хэрэв " Монголд Хятад тариачдыг олноор оруулан атар бэлчээрийг хагалбарлуулан тариа тариулбал, бэлчээр хомсдохоос гадна Монголын нүүдэл амьдралд нөлөөлж болох байжээ. Тэдгээр учир шалтгааны улмаас Манжийн эрх баригчид 17-19р зууны дэд хагас хүртэлх хугацаанд Монголын хуучин эдийн засгийн байгуулал, нүүдэл амьдралыг төдий л хөндөөгүй хэвээр нь байлгах бодлого явуулж, Ар Монголыг " Хааны цаазат бэлчээр" хэмээн нэрлэж байв. Гэтэл Хятадын худалдаачид-мөнгө хүүлэгчдийг Монголд ерөөсөө нэвтрүүлэхгүй байх нь Манжийн төрийн эрх ашигт бас харшлах байжээ.
 
Учир нь:
1. Нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрдөг Монголчууд суурин орны гар үйлдвэрлэл, газар тариалангийн бүтээгдэхүүнээр дутагдаж, түүнийг олж авахыг эрмэлзэж байдгийг дээр дурдсан билээ. Хэрэв Монголчуудыг Хятадын зах зээлээс бүрмөсөн тасалбал, тэд хойд хөрш Оростой ямар нэг хэлбэр, хэмжээгээр худалдаалахад зайлшгүй хүрнэ. Энэ нь Монгол-Оросын ард түмэн хоорондоо ойртох, Оросын нөлөө Монголд дэлгэрэх, Монголын мал, түүхий эд Оросод гарах болно гэсэн үг юм. Хэрэв ингэвэл, Монгол орныг түгжигдмэл тусгаар байдалд барьж, тэдний цэрэглэх чадвар, эдийн засгийн чадавхийг ашиглан, өөрийнхөө эрхшээлд байсан бусад ард түмний тэмцэл хөдөлгөөнийг даруулж байх гэсэн Манжийн бодлого эрх ашигт харшлах байв. 
2. Монголд Хятадын худалдааг нэвтрүүлэх нь Манжийн хааны санд гаалийн болон бусад татвар түрээсээр зохих орлого оруулахаас гадна Махжийн төрийн авилгач түшмэдэд ашиг завшаан олох нэг нүх сүв нээгдэх байсан юм.
3. Монголоос гаргуулан авдаг Манжийн олон зүйлийн алба татварыг цаг тухайд нь шуурхай гүйцэлдүүлэхэд Хятадын худалдаа-мөнгө хүүлэл зохих үүрэгтэй гэж үзжээ. Монголчууд Манжийн аливаа бачим түргэн албанд хэрэглэх бүх зүйлийг Хятадын худалдаачдаас хүүтэйгээр зээлэн авч, дараа нь төлдөг бөгөөд Манжийн засаг захиргаа ч үүнийг албан ёсоор зөвшөөрч, хуулиар бататгасан байв. Хятадын мөлжимтгий худалдаачид 17-р зууны 90-д онд Халх Монголд орж иржээ. Тэр үед Халхын нутгийг эзэлж аваад байсан Ойрадын Галдан бошготтой байлдах Манжийн их цэрэг 1696 онд Халх Монголын нутагт цөмрөн орж ирэхэд, " Түүнийг дагалдан түрүүчийн Хятад худалдаачид орж ирсэн" байна. Манжийн түрэмгийлэгчид Галдантай байлдах их цэргийнхээ хүнс хэрэглэлийг хангах зорилгоор Хятад худалдаачдыг эд бараатай нь Монголд оруулж ирсэн бөгөөд тэдгээр худалдаачид нь Манжийн цэргийг дагалдан явж, аму будаа зэрэг хүнсний зүйлийг худалдаж байв. Тэгэхдээ тэд цэрэг, аму хоёрыг эрхгүй нэгэн хүн шийтгэсэн нь сайн хэмээн аму будаа зөөх, тээвэрлэх, худалдаалах ажлыг цэрэг удирдсан жанжин нарт давхар даалган хариуцуулжээ. Тэд Хятад, Монголчууд хоорондоо худалдаалахад нарийн хяналт тавьж, дэг журам тогтоож, аливаа хулгай дээрэм гарахаас онцгой сэргийлж, тусгай занги нарыг томилон гаргаж харгалзуулан, цэргийн хүрээний ойролцоо тогтоосон газарт худалдаалуулдаг байжээ. Манж нар ийнхүү Монгол орныг түрэмгийлэх цэргийнхээ хүнс тэжээлийг хангахдаа, Хятадын мөлжимтгий худалдаачдыг ашигласан нь амжилттай болсон учир Энх-Амгалан хаан " Би их цэргийг авч дундад замаар орохуйд , захиран шаардаж, аму зөөлгөн, зүйл зүйлээр шийтгэн аваачих тул...нэгэн хүн өлсгөлөнд гүйцэдсэнгүй хэмээх ч байтугай, бас баруун замын цэрэгт өгч, цэргийн ард бүрнээ олж гарчээ. Бас замын гудас олон өртөөдөд будааг илүү бэлтгүүлэх тулд хэдий ( цэргийн) хороог дагалдан худалдаалан явах хүн хэмээвч цөм амууд гачигдсан газаргүй...Үүнээс хойш цэрэглэн явах газар буй аваас үүнийг үүрд дүрэм болговоос зохино" хэмээн зарлиг буулгаж байжээ. Манж нар дараа нь Шинжаан уйгарыг байлдан эзлэхдээ ч энэ зарлиг ёсоор түрэмгий цэргээ дагалдуулан Хятад худалдаачдыг оруулснаар тэнд Хятадын худалдаа нэвтэрсэн байна....
 
Үргэлжлүүлэн та бүхэндээ толилуулах болно. Та бүхэн сайн анхааран өнөө цагтайгаа дүйцүүлэн жишиж харьцуулж дүржүүлж уншин ухах аваас ОНОШ тогтоогдож миний сэтгэл зүтгэл хий дэмий үл үрэгдэх авай!!!!
 
 
ХОЛБООС.ТӨМӨРДӨШИЙН БАЯРХҮҮ