1905 онд одоогийн Завхан аймгийн Улиастай хотод түүхэнд 2000 цэргийн бослого хэмээн нэрлэгдэн үлдсэн Манж Хятадын мөнгө хүүлэгчдийг эсэргүүцсэн анхны томоохон бослого гарч дарагдан,хэдийгээр удирдаж толгойлсон залуус нь цаазлагдан хороогдсон боловч энэ бослого нь нийт Монголчууддаа цочроо, урам өгсөн, цаашид хэний эсрэг, юуны төлөө, яаж хамтран, эвлэн тэмцэх үү??? гэдэгт эхлэл болсон түүхэн чухал үйл явдал болсон юм. Монгол улсын өнцөг булан бүрээс Манжийн хааны цэрэгт алба хашихаар татагдан Улиастайд цуглуулагдсан тухайн оны ээлжит татлагын цэргүүд дотроос Онолт хэмээх эр бусдыгаа ухааруулан уриалж: "Бид бүгд Харь Манж хаанд алба хашин хүний нутагт халуун амь, бүлээн цусаа алдахаас хойш эх нутагтаа үлдэж буй эх, эхнэр, үр хүүхдээ өрнөөс чөлөөлж Манж Хятадын мөнгө хүүлэгч пүүсийг галдан шатааж, өрийн данснуудыг нь устгая!!! гэснээр уг бослого тэмцэл эхэлж Улиастад байсан Манж Хятадын, Буянт зэрэг мөнгө хүүлэгчдийн пүүсийн өрийн дансыг устгаж, барилгыг нь галдан шатаасан байдаг. Тэдний энэ эхлүүлсэн тэмцэл тухайн үедээ дарагдсан авч цаашид ард түмэн ба ноёлогч ангийн тодорхой хэсэг дунд улам өргөжин тэлж хүчирхэгжсэнээр энд тэндгүй тэмцлийн гхл болон дүрэлзэж, улмаар 1921 оны эрх чөлөөний хувьсгалд хүргэн, Монголын ард түмэн Бүрэн Эрхэт Тусгаар Улсаа байгуулсан байдаг. Тиймээ түүх давтагдаж байна өнөөдөр!!! Яг тэр 19- р зууны төгсгөл 20 р зууны эхэн үетэй адил нөхцөл байдал өнөадрийн Монголд үүсчээ. Манж Хятадын Мөнгө Хүүлэгчдийнх нь оронд ОУВСангаараа биднийг захирсан $-н эздийн Хувийн банкууд, Манжид урвасан дарлагч урвагч ноёдынх нь оронд мөн л Харийн мөнгө хүүлэгчидтэй хуйвалдсан, гар хөл нь болсон урвөагч, офшорч, авилгач даас бүрдсэн МАН-АН нэртэй улс төрийн намуудын тамга тойрсон намчид байх буюу харагдах,нэрлэгдэх нь өөр ч мөн чанар, агуулга, зорилт нь яг нэг адил биднийг дарлан мөлжсөөр!!! байх ажээ. Хэзээ олон түмэн маань өнөөдрийн ОУВС, Дэлхийн Банз, Азийн Хөгжлийн Банк гэх мэт буяны мэт гоё сайхан нэртэй энэ бүтцүүдийг Манж Хятадын дарлалын үеийн Даашинхүү, Буянтын пүүсийн өнөө цагийн зүсээ хувирган бурхны дүрд хувирсан чөтгөр гэдгийг харж, ухаарч, ойлгож эхэлнэ тэр цагаас л бидний тэмцэл байгаа оносон, үр дүнд хүрсэн зөв тэмцэл болох авай. Мөн ОУВС, Дэлхийн банк зэргийг төлөөлсөн Монголыг хариуцдаг, ирж болон сууж Монголын төр, засгийг захирдаг гадаадын мэргэжилтэн нэртэй хөлсний алуурчидг нь Манж Хятадын пүүсэнд ажиллаж байсан орсгой шүдтэй данжаадын өнөө цагийн хувилбар гэдгийг маш сайн ухаарах учиртай!!! Өнөө цагийн Элбэг-Баяр, Энх-Жунай,Сайхан-Цогттонгуудыг Манж Хятадад урваж эх нутгаа зарж байсан, ард түмнээсээ хулгайлж байсан, ард түмнээ мөлжиж байсан тухайн цагийн феодал ноёдын өнөө цагийн хувилбар гэдгийг ч сайн ойлгох ёстой!!! Харьцангуйгаар энэ хүмүүсээ өнөөдрийн Монголчууд бид харин ч сайн таньж мэдэж авлаа сүүлийн хэдэн жил. Ингээд түүх датагдаж буй гэдгийг батлан нотлон Монгол Улсын ШУА-ийн түүхийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс эрхлэн, эмхлэн гаргасан доктор, профессор Тайжиуд Аюудайн Очирын бүтээл "Монголын түүхийн судалгаа"-наас үргэлжлүүлэн толилуулая.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
 
 
....Ар Монгол дахь хятад худалдаачид, тариачид 19 р зууны далаад оноос эрс нэмэгдэж, Их хүрээ зэрэг суурин газарт байсан тэдний эд барааны агуулах, гэр, хашаа хүрэлцэхгүй болсон учир Манжийн засгийн газар 1874 онд агуулах, хашааг худалдаачид өөрсдийн хэрэгцээ, чадлын хэрээр нэмэн байгуулахыг албан ёсоор зөвшөөрсөн байна. Удалгүй 1883 онд Ар Монголд хятад худалдаачид, тарианы иргэд, хэрмэл цагаачдыг бөөнөөр нь зохион байгуулалттай оруулах шийдвэр гарч, Манжуур, Монголыг колоничлон хядадчилах товчоог байгуулжээ. Манжийн засгийн газар Монгол орныг хятадаар дүүргэж, цусгүй колоничилж, эдийн засаг, газар нутгийн нь нөөц баялагийг шавхан цөлмөх гэсэн тэр бодлогынхоо шинж чанарыг Монголчууд, хятад иргэдэд зориулан гаргасан ухуулах бичигтээ "... Шороо байваас хүн байх. Хүн байваас мөнгө, ашиг байх. Худалдааны иргэн, Монголчууд эрхгүй харилцан уудам тайвуу суух" болно хэмээн тодорхойлоод, хятадын цагаач, тариачид Монголын газар шороон дээр ямар ч хөлс түрээсгүй гэр, байшин байгуулан сууж, үүрд аж төрөх болно гэж мэдэгджээ. Тэгээд хятадаас ирэх үй олон цагаачдыг Замын Үүдээр дайруулан Их хүрээнд ирэх замын дагуу хоноглох газруудад тусгай гэр майхан бариулан бэлтгүүлж, зам дайран өнгөрсөн нутгийн хошуудаас түшмэл, цэрэг дайчлан гаргаж, тэднийг харгалзан өнгөрүүлэхийг даалган суулгажээ. Ар Монголд нэвтрэн ирж байсан хятад цагаачдыг орос-монголын хилийн дагуу суулгаж, газар хэмжээлэн олгож байв. Манж нар Монголын хүн ам, мал хөрөнгө, газар нутгийн баялаг, тариа тарьж болох газрыг бүртгэж аваад, түүнийг хэрхэн өөрийн түрэмгий эрх ашгийн үүднээс ашиглахаа төлөвлөж, тэр төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг яаралтай авч эхлэв. Юуны өмнө Монголын тариа тарьж болох бүх газрыг өөрсдийн мэдэлд авчээ. Монгол нутгийг тийнхүү хэмжээслэн авахад Монголчууд эрс дургуйцсэн учир үнийн 50%-г хошууны засгуудад өгнө гэжээ. Энэ нь хэрэг дээрээ биелээгүй юм. Хэмжээлэн авсан газарт гурван жил тариа тарьж, газрын сайн муу, тариа хэр ургахыг үзэж байж үнийг тохируулж өгнө гээд өнгөрчээ. 1911 он гэхэд Монголын хойд зүгийн хошуудын нутгаас 4905000 десятин газрыг хэмжээслэн Бээжингийн мэдэлд аваад байжээ. Бас хятад иргэд дангаар буюу Монголчуудтай хоршин нийлж тариалсан талбайн хэмжээ 2023 хуваарь болоод байжээ. Мөн урьд нь хятад тариачдын тариалж байсан газрыг тэдний мэдэлд бүрмөсөн шилжүүлж, түрээс бараг төлөхгүй болгожээ. Энэ харгис арга хэмжээ нь Моннолчуудыг үржил шимтэй бэлчээрээс нь шахан гаргаж, газар нутгаар гачигдуулахад хүргэсэн байна. Үүнээс гадна хятад худалдаачдыг дуртай газраа шинэ пүүс, дян буудлын газрууд байгуулан ажиллахыг зөвшөөрч, пүүс, буудал байгуулсан газраас түрээс хураадаг байсан урьдын хуулийг хүчингүй болгоод, " Худалдаачид, иргэд хэдий ядуу газар суугаа боловч эрхгүй баян гацаа газарт төгсөнө" гэх буюу " Гийчин иргэдийг эзэн болговоос хээр талыг цэнгэл газар болгоно" хэмээн ичгүүр сонжуургүй зарлаж, Монголчуудыг хятадчилан хайлуулах, Монгол орныг хятадын цагаачдаар дүүргэх арга хэмжээ авсаар байв. Манжийн засгийн газар Монгол, Оросын хилийн дагуу газрыг хятадын тариачдаар чигжих явууллагаа " Завсрыг дүүргэх бодлого" хэмээн нэрлэж байв. Энэ нь Оросын нөлөө Монголд нэвтрэх нүх сүвийг хаасан хориглолтын бүс байгуулна гэсэн үг байв. Монголд хятадын худалдаачид, тариачдыг олноор нь оруулан суурьшуулах Манжийн төрийн харгис бодлогын уршгаар 19-20 р зууны зааг үед Монгол оронд худалдаачдын тоо асар олширч, тэдний мөлжлөг урьдахаас үлэмж өсч, ард түмний аж байдал эрс доройтсон байна. 20 р зууны эхээр Ар Монголд орж ирсэн " Хятад иргэдийн тоо 100000 орчим байснаас 70000 орчим нь худалдааны ажил эрхлэгчид" байжээ. Тэр үед Моннолын хүн ам 500000 орчим байсныг бодоход энэ бол маш их тоо юм. Өөрөөр хэлбэл зургаан хүн тутмын нэг нь хятад болжээ. Манжийн төрийн дэмжлэгт дулдуйдсан хятад худалдаачид, цагаачдын зан авир тэсвэрлэшгүй ширүүсэж, Монголчууд тэдний хоорондын зөрчил улам хурцаджээ. Хэзээний идээшилт нутгаа эзэд нь бусдад найр тавин өгөхгүй нь мэдээж учир Манжийн төрийн хэрцгий явуулга, худалдаачлын харгис мөлжимтгий байдал нь Монголын ард түмний уур хилэнг төрүүлсээр байсан нь зүйн хэрэг байв.... Дээр өгүүлсэн бүх зүйлээс үзвэл, Манжийн түрэмгийлэгчид анхнаасаа Монгол орныг гадаад ертөнцөөс тасархай, бөглүү байлгаж, Орос зэрэг орны нөлөөг нэвтрүүлэхгүй хаан, түүнийг эдийн засгийн талаар гартаа бүрэн барьж байхад хятадын худалдаа-мөнгө хүүлэл чухал гэж үзсэн байна. Тэгээд ч тэр Монгол оронд улс төрийн ноёрхлоо удаан хугацаагаар тогтоож, дарлан мөлжихдөө хятадын худалдаа-мөнгө хүүллийг эдийн засгийн хөшүүрэг болгон ашиглах бодлогоо явуулж, түүхэн тодорхой нөхцөлд зохицуулан тэр бодлогоо хэрэгжүүлсээр байсан нь илт байна. Ар Монгол дахь хятадын худалдаа-мөнгө хүүллийг хамарсан нутаг дэвсгэрийн хүрээ, мөлжлөгийн хэмжээ, Монголын эдийн засагт эзэлж байсан байр сууриар нь үндсэн гурван үед хуваан авч үзэж болно. Үүнд: 
Нэгдүгээр үе нь 1690-ээд оны сүүлчээс 18 р зууныг хамарна. Энэ бол хятадын худалдаа-мөнгө хүүлэл Ар Монголд нэвтэрч бэхэжсэн үе юм.
Хоёрдугаар үе нь 19 р зуунаас 1921 он хүртэлх хугацааг хамарна. Энэ зуу гаруй жилд хятадын худалдаа-мөнгө хүүлэл Манжийн төрийн дэмжлэгтэйгээр Монголын эдийн засгийг гартаа оруулан бүх нутгийг хамарсан мөлжлөг явуулж, Монголын зах зээл дээр ноёрхлоо тогтоож байсан юм.
Гуравдугаар үе нь 1921-1930 оныг хамарна. Энэ үед МАХН, АРДЫН ТӨРӨӨС хятадын худалдаа-мөнгө хүүллийн мөлжлөгийг хязгаарлаж, улмаар Монголын эдийн засгаас түүнийг шахан зайлуулсан байна....
 
Үргэлжлэл бий...