Түүх давтагдаж байна. 1911 онд Манжийн хаант засаг нуран унахад Монголчууд Түвд Богдыг ашиглан Монголын хаанаар өргөмжлөн тусгаар улсаа тунхаглан 1924 онд Анхны Үндсэн хуулиа батлан БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС аа байгуулах хүртэл 13 жил уйгагүй шантрахгүй тэмцсэн байдаг. Алтан ургийн олон ноёдууд, эх орончид удирдан ард түмэнтэйгээ хамт тэмцэн 200 гаран жилийн Манжийн эзэрхийлэн дарангуйллаас чөлөөлөгдөн газар нутаг, хувь тавилангийнхаа эзэн эрхээ сэргээсэн түүхэн хувьсгалын үр дүн нь 1924 оны анхдугаар Үндсэн хууль юм. Өнөөдөр ч гэсэн Монголчууд харийн мөнгө хүүлэгч $-н эздийн Монгол дахь данжаадууд болох банк нэртэй луйварчид тэдэнд барьцаалагдсан МанАн толгойтой улс төр,эдийн засгийн гэмт хэргийн бүлэглэлээс салах, тэднийг устгах тэмцлийг ид өрнүүлж байна. Бид 1992 оны үндсэн хуулиар ДЕ ЖҮРИ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛСаа тунхагласан боловч ДЕ ФАКТО БҮГД НАЙРАМДАХ МАНЖ УЛС ыг сэрээж сэргээж гэдгээ 28 н жилийн мунхрал,хохирол амссан амьдралаараа сая нэг юм нийтээрээ ухаарцгааж хаширлаа. Тиймээ "Ман Ан" бол харийн мөнгө хүүлэгчдийн Монгол дахь гар хөл, албат зарц нар, Манж Хятадын хойчис ба тэдэнтэй нийлсэн эх орноосоо урвагч ард түмнээ тонон дээрэмдэгч худалч, хулгайч нараас бүрдсэн бүлэглэл юм. Манжийн дарлал Хятадын мөнгө хүүлэгчдээс салж тусгаар улсаа байгуулсан Монголын ард түмэн өнөөдөр ч гэсэн $-н эздийн дэглэм Ман-Ан гийн дарлалаас салах цагт ирлээ. Түүх датагдаж байна. 
Ингээд Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Тайжиуд Аюудайн Очирын " Монголын түүхийн судалгаа" бүтээлээс үргэлжлүүлэн толилуулая.
...Хятадын худалдаа монголд бэхжихэд түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэр нь зохих үүрэг гүйцэтгэсэн байна. 18 р зууны эхэн үед хятадын худалдаа зохион байгуулалтын хувьд нэгэнт бэхжиж, хэлбэр төрхөө олсон байсан бөгөөд Ар монголд ирсэн худалдаачид ч эх нутагтаа худалдаалж байсан тэр хэлбэрээ бараг хэвээр нь ашиглажээ. Тэр цагт хятадын худалдаачид гурван зэрэгт хуваагдаж байв. Үүнд: Муж хотуудын хөрөнгө бэл ихтэй худалдаачид, дунд зэргийн худалдаачид, жижгэвтэр худалдаачид болно. Тэр гурван зэргийн худалдаачид цөм тус бүрдээ өөрсдийн компанид нэгдэнэ. Хятадын нэг томхон хотод дунджаар зэрэг тус бүрээс дөрвөн компани байгуулагдан ажиллаж байсан юм. Нэг хот, мужид багтсан компаниуд хоорондоо хэлэлцээ хийж, тус бүрийн худалдаа хийх газар нутгийн хүрээг тохиролцож, худалдан авах эд барааны дундаж үнийг гурав гурван жилээр тогтоодог байжээ. Бас Хятадын болон гадаад барааны гүйлгээнээс дунджаар хэдэн хувийн ашиг олохыг урьдчилан тохиролцоно. Манжийн засгийн газар нэг, хоёрдугаар зэргийн худалдаачдыг тэтгэн дэмжиж, улсаас хөнгөлөлттэй зээллэг оогож, зээлийн мөнгөн тэмдэгт гүйлгээндээ хэрэглэхийг зөвшөөрч байв.( яг өнөөдрийн ХХБАНК ны өрийн бичигт Засгийн газар төсвийн баталгаа гаргах, Голомт банкны Зэс карт нэртэй Төгрөгийн Эмисс, МанАн гийнхний Концесс, Ждү гэх мэттэй адил). Тэдгээр худалдааны компаниудын дотоод зохион байгуулалтын дэглэм нь нарийн чанд байжээ.( мөн л өнөөдрийн Рио-тинто, EBRD, ОУВС зэрэгтэй адил) Компанийн дүрэм ёсоор, 1 р зэргийн компанид элсэн орсон худалдаачид 100; 2 р зэрэгт орсон худалдаачид 50; 3 р зэргийн компанид орсон худалдаачин 25 жилийн дотор анх нийлүүлсэн хөрөнгөө буцаан авах ёсгүй ажээ. Хятадын худалдааны тэдгээр компанийн том салбар пүүсүүд Ар Монголд ажиллаж байсан бөгөөд жинхэнэ төв бааз нь эх нутагтаа байв. Мөн компанийн дарга буюу эзэн ч тэндээ байж, компанийхаа ажиллагааг зохицуулан, бусад газар тухайлбал, Ар Монголд байсан салбаруудаа бараагаар хангах, Ар Монголоос авчирсан мал, түүхий эдийг өндөр ашигтай борлуулах зэрэг ажлыг зохион байгуулна. Худалдааны компанийн Ар Монголд ажиллаж байсан том салбаруудыг компанийн зарим гишүүн газар дээр нь хөтлөн явуулна. Ар Монголд байсан тэдгээр төлөөлөгчид ч компанид бага буюу дунд зэргийн хөрөнгө нийлүүлэгсэд байв. Тэднийг Монголчууд ДАНЖААД (дань-ця-ды) гэнэ. Хятадын худалдааны компанийн Ар Монголд байсан пүүсүүдийн хөрөнгө, гүйлгээний хэмжээнээс хамаараад түүнийг удирдан ажиллаж байсан данжаадын тоо олон, цөөн янз бүр байв. Пүүсүүдэд данжаадаас гадна олон хятад бичээч нар байжээ. Тэд данжаадын заавраар зээлийн өр, түүний хүүг нэхэн цуглуулж авахын хамт эд барааг худалдана. Пүүсний бичээч нар бол хувь нийлүүлэгч биш, харин хөлсний ажилчид юм. Бичээч нараас гадна пүүсний хамаг хар бор ажлыг хийдэг хөлсний ажилчид бас байв. Тэд гол төлөв хүүхдүүд байжээ. Хүүхдийн хөдөлмөрийн хөлс маш хямд учир худалдаачид тэднийг сонгон авч ажиллуулж байлаа. Тэдэнд эхний гурван жилд хөлс өгдөггүй, зөвхөн пүүсний орон байранд суулгаж, хоол хувцас хэрэглүүлдэг ажээ. Дөрөв дэх жилээс нь ялимгүй хөлс өгнө. Гэхдээ уг хөлсийг гар дээр нь шууд өгдөггүй, зөвхөн нэр дээр нь дансалдагбайв. Монголд худалдаалж байсан хятад худалдаачид бас хэсэг хэсгээрээ нэгдэж, дундаасаа худалдааны дарга сонгоно. Их хүрээнд 12 худалдааны дарга байсны 6 нь Шаньсийн худалдаачдын, 6 нь Бээжингийн худалдаачдын дотроос сонгогдсон, тэдний төлөөлөгчид байв. Хиагтад ч бас 12 худалдааны дарга байжээ. Хятадын худалдаа мөнгө хүүлэл Ар монголд нэвтэрсэн үеэсээ хэлбэрээрээ суурин, явуулын гэж хоёр янз байв. 18 р зууны суурин худалдаалах төв нь мэдээж Манжийн цэргийн хот, худалдааны маймаачингууд байлаа. Худалдаачид хятадаас Ар монгол дахь худалдааны маймаачинд ирэх замын дагуух хошууд, цэргийн хот, маймаачингуудын ойролцоох зарим хошуунд худалдаа хийхийг манжийн засгийн газар зөвшөөрч байсан учир тэнд одож явуулын худалдаа бас гүйлгэдэг байжээ. Түүнээс гадна худалдаачид хулгайгаар хошуудад одож, худалдаалах явдал багагүй байв.
 
Үргэлжлэл бий.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү