Миний бие цувралаар Манжийн дарлалын мөн чанар, Манж хятадын мөнгө хүүлэгч, худалдаачдын мөлжлөгийн үүсэл, хөгжилийн тухай түүхэн судалгаа эрдэм шинжилгээний бүтээлээс зохих тайлбартайгаар та бүхэндээ хүргэж буй билээ. Учир нь өнөөгийн Ардчилсан Либерал номлолоор тархи угаан Монголд сүүлийн 30 д жил дэлгэрэн биднийг өрөнд оруулан барьцаалж эх нутаг, эх орныг минь Лиценз нэртэй хуудас цаасаар луйвардан эзэмдэж, биднийг колончилж байгаа -$-н эздийн эзэнт гүрэн 200 шахам жил Монголыг дарлан мөлжсөн Манжийн эзэнт гүрнийхтэй мөн чанарын хувьд УС АГААР мэт адилханд болно. Ялангуяа колончлолын арга зүй нь бүр яг ижил- Өндөр хүүтэй төлөх боломжгүй зээл, дампууралд хүргэдэг Татварын тогтолцоо. Хэрэгжүүлэгч нар нь ч Манжийн дарлалын үед Монгол дахь Манж Хятад Түвдүүд голлон тэдэнтэй нийлсэн урвагч ноёд тэр үеийн олигархууд байсан бол өнөөдөр мөн л тэр Манжийн эзэрхийллийн үеэс Монголд үлдсэн Манж Хятад Түвдүүдийн хойчис тэдэнтэй нийлсэн Өнөөдрийн урвагч, офшорч, хулгайч олигархууд. Мэдээж Монголд үлдэн Монголын иргэн болсон Монгол Ус Уух Ёсыг сахин бидэнтэй эвтэй амьдарч буй Манж Хятад Түвдийн хойчисыг би энд хэлээгүй. Мөн Монголоо алдаагүй Монголчууддаа ч би итгэдэг. Бид олуулаа. Бид сэрцгээсэн. Бид ялж эхэлж байна. Чухал нь түүх давтагдаж буйг хурдан ухаарч бид Хамтарч-Эвлэж-Нэгдэх аваас яг 100 д жилиийн өмнөх шиг харийн мөнгө хүүлэгчид, май-май чид, дамчид, Арил-жээ-чидийг тэдэнтэй нийлсэн урвагч хулгайч нартай нь үтэр түргэн ялах билээ. Өнөөдрийн Монголд буй МӨНГӨ-САНХҮҮ-ТАТВАРын тогтолцоо( ОУВСан хянадаг---МОНГОЛ БАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, АУДИТ, ХУВИЙН АРИЛЖААНЫ БАНКУУД, ТАТВАРААС ӨӨР ЭРХ МЭДЭЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР)түүнийг хууль эрх зүйн орчин болон бодит барьцаалагдсан байдалдаа хянах чадвар, чадавхигүй ЭЗЭНГҮЙ ТӨР зэргийг сайн шинжин тогтоох аваас яг л Манжийн дарлалын үе шиг бид хариас тухайлбал -$-н эздийн эзэнт гүрний бүрэн хяналтанд тэдний ГЕОПОЛИТИК-н хөзөр болон ашиглагдаж, өөрсдөө бүх шатандаа хямарсан иргэний дайн мөргөлдөөний шатандаа байна. Та бүхэн минь Манжийн дарлалын үеийн Худалдаа Мөнгө хүүллийн үүсэл хөгжлийг, тухайн үед өвөг дээдэс маань хэрхэн яаж тэмцэн ялсантай нь анхааран судлах аваас өнөөдрийн бидний ялах гаргалгаа байгаа болно. Ингээд та бүхэндээ Түүхч доктор Тайжиуд Аюудайн Очирын " Монголын түүхийн судалгаа" бүтээлийн Манж хятадын мөнгө хүүллийн тухай хэсгээс үргэлжлүүлэн толилуулая.
 
.....Түшээт хан аймгийн Намжилдоржийн хошуу 1824 онд Бээжин Батмөнхийн пүүснээс албаны учир 197 лан мөнгө зээлдээд, түүний зээлийн хүүг цувруулан өгсөөр 1833 он болоход 1779 лан мөнгөө төлөөд байжээ.( Зарим Манж Хятадын хойчис Манжийн дарлалын үед ердөө 1%-н хүүтэй зээлж байсан хэмээн худлаа тархи угааж буйг анхаарна уу) Гэтэл худалдаачин уг өрийг нэхэхээр Бээжингээс ирсэн унааны хөлс, хүмүүсийн зардалд бүгд 1000 гаруй ланг нэмж гаргуулан авна хэмээн хэрцгий авирлажээ.( Өнөөдрийн Лондонгийн арбитрийн шүүх гэсэн үг) Үнэндээ бол худалдаачид гагцхүү уг өрийг нэхэхээр зориуд ирээгүй бөгөөд худалдаа хийхээр ачаа бараатай жил бүхэн ирдэг байжээ.( Өнөөдрийн тохиолдолд монголын ард түмэн ОЮУ ТОЛГОЙГОО өгөөд дээр нь өртэй үлдэх төдийгүй ямар өртэй үлдэхийг РИО -ТИНТО өөрийнхөө ЛОНДОНгийн шүүхээр шийдэж буйтай адил юм) Тэд бараагаа өгөхдөө бэлэн худалддагаас 1-2 дахин өндөр үнээр өгнө. Жишээлбэл: 19 р зууны сүүлчээр Монголын зах зээл дээр бэлэн мөнгөөр бол 1 ширхэг нь 0.8 лан мөнгөний үнэтэй байсан цайг худалдаачид зээлдүүлэхдээ үнэнд нь 1 хонь авахаар тохирч, бас нэг жилийн хүүд нь мөн нэг төлөг авна. Тэр үед хонь 1.5 лангийн үнэтэй байсан бөгөөд 0.8 лангийн цайг хүүтэй зээлээд жилийн дараа 2 төлөг авна. Хэрэв зээлдэгч жилийн дараа төлж чадахгүй бол 2 төлгийг эх болгож, цааш нь бас хүү үржүүлнэ. Арьс шир, ноос зэрэг түүхий эдэд ч ийм журмаар хүү үржүүлж, нэг нэхийний хүүд заримдаа 2 нэхий хүртэл авдаг байжээ. 1874 онд Түшээт хан аймгийн гүн Эрэндоржийн хошуу албаны учир Хишигтийн пүүснээс дөчин хонийг 148 лангаар үнэлэн, сар тутам гурван пунгийн хүүтэй зээлж аваад, хорин сарын дараа 1876 онд төлөх болоход хүүгийн хамт 238 лан болсон байна. Тэд бас албанд бие мөнгө, мал зээлэе гэхэд өгдөггүй. Гүйлгээгүй муу бараагаа шаалтаар өндөр үнэлэн өгч, дараа хүүгийн хамт авна. Гэтэл тэр муу эд бараагаар албанд явуулах мал худалдан авахад уг авсан үнэд огт хүрэхгүй учир шахагдсан Монголчууд дахин өндөр үнэтэй бараа зүйл өрдөн авч нэмж байж, сая хэрэгтэй малыг бусдаас худалдаж авна.( мөн л өнөөдрийн банкууд зээлдэгчдээ хэзээ ч хэрэгтэй үнийн дүнгээр нь өгөхгүй бизнесийнхэн дутсан мөнгөө тэр банкуудын байгуулсан БАНК БУС, ЛОМБАРДаас авдагтай адил байгаа биз). Өөрөөр хэлбэл, хоёр мал авахын тулд хятад худалдаачдад гурван малын үнэ өгөөд бас нэмж хүү төлнө. 1875 онд Түшээт ханы хошуунаас аймгийн чуулганд явуулсан бичигт, өр төлөхийн тулд "....Нэг иргэнээс үлэмж мөнгөний үнэ тогтоож, хүү өрөвтсөөр нөгөөд өгөхөд үнэ дарагдуулан бүхүйг төсөвлөн бодвоос, нэг зуун лангийн барааг хэд хэдэн иргэнээс дам дам нүүлгэн авч төлөхөд, үнэ дарагдаж хохирох ба тус тусын үржих хүүгийн хамтад нэгэн жилийн дотор даруй мянган ланд хүрч болох бөгөөд....ядуу хошуу тэдний авах, өгөхийн дураар төлж гүйцэхэд нэн бэрх" гэж өгүүлсэн байна. Монголчууд өрөө бага дээр нь төлж өгөвч заримдаа худалдаачид элдэв шалтаг гаргаж, өгсөн зүйлийг голох буюу хуурамч сайхан зан гаргаж, өрөө хойшлуулах, хагасыг нь үлдээх явдал ч байжээ. Тэд өрийнхөө хүүг л хураан авч, тогтмол орлогын эх булаг болгон, эх өрийг хэвээр нь байлгахыг эрмэлздэг байлаа.( мөн л өнөөдрийн ОУВСангийн аргачлалаар ажиллаж буй банкуудтай адил). 
 
Хятадын худалдаачид Манжийн алба залгуулахад хэрэгтэй бүхнийг олж бэлдээд түүнийгээ Моннолчуудад хүүтэй зээлдүүлэх буюу хөлсөлнө.( яг ОУВСан манай гадаад өрийг шинэ өрөөр сунгаж байгаатай адил) Жишээ нь тэд Их хүрээ, Улиастай, Ховд, Хиагт зэрэг манжийн засаг захиргааны байгууллага суурьшсан томхон суурин газруудад янз бүрийн гэр, майхан, аргамж дээс, морь мал бэлтгэж байгаад, албаны хэргээр зарагдсан түшмэд, хөтөч, аян жин тээгчдэд хөлсөөр хэрэглүүлнэ. Манжийн албыг хугацаанд нь залгуулахын тулд монголын феодалууд хятадын пүүстэй түншийн холбоо гэгчийг тогтоож байжээ. Түнш нь аймгийн түнш, хошууны түнш гэж байв. Хятадын том пүүс, түүний салбарууд аль нэг аймаг, хошуутай тусгай гэрээ хийж, зээлдүүлэх эд бараа, мал бусад зүйлийн үнэ, төлөх хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ зэргийг хоёр тал хэлэлцэн тохирч, өгч авалцахыг түншлэх гэнэ. Аймаг аль нэг пүүстэй түншийн холбоо тогтоох болбол аймгийн жасаа нь эхлээд пүүстэй тохиролцоод , дараа нь энэ тухайгаа аймгийн чуулганд уламжилж, зөвшөөрлийг эрнэ. Аймгийн чуулган зөвшөөрвөл, хүчин төгөлдөр болно. Их хүрээ, Улиастай, Ховдод байсан манжийн засаг захиргааны бүтцүүд нь манжийн тогтмол олон алба болон бас цаг үеийн шаардлагатай янз бүрийн албыг хурдан залгуулахын тулд мөн тэнд суудаг халхын аймгийн жасаадад тушаана. Жасаад өөрийн сууж байсан газраа бүхүй түнш пүүснээс тус тусын аймгийн нэр дээр хэрэгцээт зүйлийг зээлдэн авч, уг албанд өгнө. Ийм өрийг "Аймаг дундын албаны өр" гэнэ. Эл "Аймаг дундын албаны өр"-ийг аймаг нь хошуундаа хуваана. Ингэж албаны өр гэгч буй болж, үрждэг байжээ. ( мөн л өнөөдрийн ОУВСангийн заавар хяналт дор тэднээс авсан төлөх боломжгүй зээл хүүг төлөхийн тулд засаг өр тавьж, өрөө сунгаж буйтай яг адил) Хошууд мөн л ихэнх төлөв түнш пүүснээс зээлнэ. Хошууд аль нэг пүүс, пүүсний салбартай түншлэхдээ, эхлээд хошууны тамгын газар нь уг пүүстэй тохиролцож, өгөх авах зүйлийн үнэ, зээлийн хүү, хугацааг тогтоод, аймгийн чуулганд мэдүүлж батлуулна. Аймгийн албаны өрийг жасаад, хошууныхыг тамгын газар тусгай данснаа тэмдэглэж, үе үе аймгийн чуулган, тамгын газарт тайлагнан мэдэгдэж, төлөх хугацаа гүйцсэн, шахсан өрийн тоо хэмжээг тодорхойлон гаргаж өгнө. 
 
Хошууд өөрт оногдсон өрийг өрх амдаа хуваан өгч төлүүлнэ. Монголчуудад өндөр үнэ, хүүтэйгээр мал, мөнгө зэргийг зээлдүүлэх нь худалдаачдад үлэмж ашигтай байсан учир түншлэх гэрээнд уг аймаг, хошуу өөр пүүстэй түншлэхийг хориглосон заалтыг пүүсний санаачилгаар заавал оруулдаг ажээ. Түншлэх нь хятад худалдаачдын хувьд монголын зах зээлд гүнзгий нэвтэрч, харьяа аймаг, хошууг эдийн засгийн талаар гартай оруулан, амь хүнээс авах өрийг ч орон нутгийн эрх баригсдын тусламжтайгаар нэхэн олж авах боломжийг олдог байсан бол манж нарын хувьд аливаа албыг түргэн шуурхай залгуулж, өөрсдийн ноёрхлын байр сууриа хөдөлгөөнгүй хадгалахад нь чухал байжээ. ( бас л өнөөдөр монголын бүх хуулийн тогтолцоо мөнгө хүүлэгчдийн эрх ашгийг хамгаалсан байдагтай адил байгаа биз). Гэтэл монголчуудын хувьд бол төлж баршгүй өрөнд унаж, аймаг хошуугаар үгүйрэн хоосроход хүрч байлаа. Тийм учраас түншийн харилцаа бол Монголчуудыг мөлжих талаар хятадын худалдаа мөнгө хүүлэгчид, манжийн дарангуйлагчид, монголын феодалууд хоорондоо тогтоосон эдийн засгийн эвсэл байв гэж хэлж болно.( мөн л өнөөдрийн харийнхантай сүлбэлдсэн Манан бүлэглэлтэй адил юм). 
 
Үргэлжлэл бий.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү