Сурталчилгаа Том баннер

Я.Ганбаатар

Я.Ганбаатар

Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. МУИС, Германы Хумбольдтын нэрэмжит Их Сургуулийн Монгол судлалын салбарт багшилж, Монгол Улсаас Бээжин хотод суугаа Элчин сайдын яам, Хөх хот дахь Ерөнхий Консулын газар, Тайбэй дэх Төлөөлөгчийн газарт тус тус ажилласан. Одоо ГХЯ-нд зөвлөхөөр ажиллаж байна. Монгол судлал, Хятад судлалын чиглэлээр түүх, утга зохиол, судлал шүүмж, орчуулгын 20 шахам ном бүтээл туурвисан.

Нийтлэлүүд

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл

Юм бүхэн задарч задгайрсан энэ цаг үед түүнд өртсөн нэг чухал зүйл маань монгол хэл бичиг болж байна. Өнөөдөр хүмүүс мэдлэг боловсролынхоо хэмжээгээр, дураараа буруу хазгай бичих болсон нь монгол хэл бичгийг урагшлан хөгжихөд биш, ухарч, замбараагүй цэгцгүй болоход хүргэж байна. Шуудхан хэлэхэд өнөөдөр хүчинтэй байгаа монгол хэл бичгийн дүрэм урьдын адил чанд үйлчилж, хэрэгжих боломжгүй болжээ.

1 сарын өмнө 38

Хөвсгөл нуур-Монголын гайхамшиг

Хэд хоногийн өмнө гаднын хүмүүсийн хамтаар Хөвсгөлд очиж хоёр хонов. Анх удаа очиж байгаа хүмүүс болохоор том зорилт тавьж, нуураар аялна л гэнэ, шөнийн тэнгэрийн од харна л гэнэ, үдэш нар жаргахыг, өглөө нар ургахыг үзнэ л гэнэ.

2019-08-09 09:29 26

Хүннүгээс Монгол хүртэл өөрчлөгдөөгүй зүйл: Нүүдэлчид үйлдвэрлэгч болсонгүй

Монголчууд бид мянга мянган жилийн өв уламжлалтай Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн удам угсаа билээ. Манай эриний өмнөх буурал эртний цаг үеэс буюу өдгөөгөөс даруй 3-5 мянганы тэртээд бий болсон Нүүдлийн хэмээх тодотголт өвөрмөц нэгэн соёл иргэншлийн гол цөм нь яах аргагүй бидний өвөг дээдэс, түүнийг өнөөгийн цаг үед өвлөн тээж яваа монголчууд бид мөн.

2019-05-13 10:20 60

Үндэстэн оршихуйн баталгаа: Монголын үрс маш олон болтугай

Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Бүр тодруулбал, хөгжлийн баталгаа, аюулгүй байдлын дархлаа хэмээх хоёр үндсэн ойлголт яригдаж байна

2019-04-24 10:43 42

Хархорум нийслэл байгуулагдсаны 800 жилийн ой болно

1235 оноос Орхон голын зүүн хөвөөнд хот байгуулж Хахорум гэж нэрлэв хэмээн сурвалжид бичсэн буй. Энэ тухай 2003 онд Монгол-Германы археологичдын хамтарсан малтлагын дүнд олдсон хөшөөний бичээст юу гэж өгүүлснийг нэмж үзье: “Тайзу Чингис хаан ширээнд заларсан 15 дахь он буюу гэнчэнь жил/1220 он/ тэрээр Хэлин/Хархорум/-ийг нийслэл/орд өргөө/-ээ болгохоор тогтов

2019-04-19 07:16 20

Дэлхийн агуу их тулалдаануудын нэг: Үнэгэн давааны тулалдаан

Дэлхийн цэрэг дайны түүхэн дэх агуу их тулалдаануудын нэгэнд Үнэгэн давааны тулалдаан зайлшгүй тооцогддог билээ. Үнэгэн даваа буюу хятадаар Еэхулин хэмээх газар өнөөгийн Бээжин хотоос баруун умарш 200 км-т Шаньдун, Хэбэй, Өвөр Монголын хилийн дээсийг дамнан оршдог. Түмэн газрын Цагаан хэрэм дамнан үргэлжилдэг Дациншань уулын ар биед, 1945 оны Японы эсрэг чөлөөлөх дайны нэг хэсэг Л.Аюуш баатар нарын тулалдаан болсон Жанбэй тосгоны ойролцоо орших Үнэгэн даваа хэмээн эртнээс янагш нэрлэж ирсэн энэ газар бол Төв Азийн хойд, өмнөд хэсгийг зааглан, бас холбож байдаг чухал нутаг юм.

2019-04-12 10:38 30

Их гүрний дөрвөн нийслэл

Түүхээс үзвэл Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн ээлж дараалан байгуулсаар ирсэн улс гүрнүүд дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хэд хэдэн нийслэл хоттой байснаараа ялгардаг.

2019-03-15 11:50 8

Түүхэн уулзалтын 800 жилийн ой

Бээжин хотын баруун өмнөд дүүрэгт Бинхэлу өргөн чөлөөний Бай юньгуань гудамжинд Даос хэмээх Бомбын ёсны сүм оршдог. Сүмийн үүдэн дэх гэрэлт ханын дээр Юань улсын үеийн их бичгийн хүн Жао Мэнфугийн өөрийн мутраар бичсэн “Түмэн үед мөнхөрсөн Чанчунь арш” хэмээх үгс өнөө ч тодхон харагдана.

2019-02-22 12:45 18

Марко Пологийн гүүр

Юань улсын их хийслэл Дайду-Хаанбалгасын үеийн түүхэнд холбогдох гүүр өнөөдөр Бээжин хотод гурав бий. Тэдгээрийг дурдвал, Тень-аньмэн талбайн ойр орших Зиншуйцяо гүүр, Хэнгэрэгт асрын өмнөхөн байх Галын сахиулсны сүмийн урд талд оршдог Түмэн амгалант гүүр, Бээжин хотын баруун өмнөд хэсэгт орших Марко Пологийн гүүр болой. Марко Пологийн гүүр нь энэ нэрээрээ гадаад ертөнцөд танигдсан байдаг бол хятадуудын дунд Лугоуцяо нэрээр алдаршсан байна.

2018-11-16 13:49 3

Ухаант хатдын үйлс зууныг нэвтлэн гэрэлтнэм

Дэлхийн Монгол судлал, Монголын түүх, соёлын ертөнцөд онцлууштай нэгэн үйл явдал болсон нь юун хэмээхүл, Тайванийн “Хааны ордон” музейд нээгдсэн Монголын Юань гүрний алтан ургийн гүнж Сэнгэ-Рагигийн хувийн цуглуулгын эд зүйлсийг дэлгэн харуулсан “Гүнжийн гайхамшигт цуглуулгууд” нэртэй үзэсгэлэн юм.

2018-10-12 11:20 22

Чингис хааны харц

Энэ удаад мөхөс миний өгүүлэх гэсэн зүйл бол Чингис хааны хөрөг болой. Тийм ээ, энэ үзэсгэлэнд Монгол үндэстний дундаас төрөн гарсан агуу их хүн Тэмүүжин Чингис хааны эш хөргийг дэлгэн үзүүлж байгаа нь далдын далд архивын хадгаламжид байдаг эл хөргийг 4-5 жилийн хугацаанд нэг удаа ил гарган үзүүлдэг тэр завшаант цаг таарсан хэрэг. Аргагүй ээ, 700 гаруй жилийн тэртээд зурсан хөрөг учраас чингэж онцгойлон анхаарч хадгалахгүй бол болохгүй нь ойлгомжтой.

2018-09-28 11:00 43

"Орос хүнийг тэмтэрвэл татар яс цухуйна"

Буурал түүхийг нэхэн үзэхүл Монголын их гүрний гутгаар их хаан Гүюгийг хаан суулгах их ёслол - Хурилдай 1246 онд нийслэл Хархорумд болж, энэ ёслолд хол ойрын есөн хэлтэн, арвин олон улсын хаад ноёд, шадар бараа бологсдын хамт Монголын их гүрний нийслэл Хархорум хотноо бараалан ирж оролцсоны дунд мөнөөхөн Бат хааны өргөмөл хүү Оросын их ван Невийн Александрын төрсөн эцэг Владимирын Ярослав ван бусад улс орны хаад ноёд, ван гүнгүүдийн хамтаар эрхэм зочны асарт заларч асан нь өнгөрсөн түүхийн их хэрэг явдлын үнэн угийг чухам л эндээс эхлэн хөвөрдөж, бодит түүхийн улбаагаар замнахаар хөтлөх бүлгээ.

2018-09-14 18:51 57

Дэлхийн стандартад хүргэх гүүрнүүд

Улаанбаатар хотод сүүлийн 60 жилд хийгдээгүй гүүр, гүүрэн гарцын далайцтай бүтээн байгуулалт 2016 оноос хойшхи гурван жилд хийгдэж, эхнээсээ ашиглалтанд орох дөхөж байна.

2018-09-07 14:39 7

Нангиадын түүх бичлэгт Хүннүгийн тухай

Хүмүн төрөлхтний тавны нэг нь болсон нангиад түмний эрт үеийн түүхийг тэрлэсэн Сыма Цянь мтө 145–85 оны үест аж төрж байсан юм. Мтө 107 онд Сыма Цянийг 38 настайд нь эцгийнх нь орыг эзлүүлэн ордны түүхчээр томилсон байна.

2018-09-07 11:24 29

Ромын эзэнт гүрний түүхчид хүн нарын тухай

Европт хүрч очсон Хүн нарын тухай европын түүхчдийн бичсэн тэмдэглэл нэлээд бий. Тэдгээрийн дотор түүхийн эцэг хэмээгддэг алдарт Геродот, түүний араас Аммианус Марселинус, Прискус, Олимпиодорус, Иорданиус нарын тэмдэглэл, бичлэг Хүн нарын тухай маш үнэ цэнэтэй мэдээллийг өнөө үед хүргэж ирсэн юм.

2018-08-31 07:30 39